*Galaxy A34 5G нь IP67 зэрэглэлийг хангасан. IP67 зэрэглэл нь 1 м гүн цэвэр усанд 30 хүртэл минут тэсвэрлэх чадвартайг илтгэнэ. Наран шарлагын газар эсвэл усан санд ашиглахгүй байхыг зөвлөж байна. Төхөөрөмжийн ус болон тоосны хамгаалалт нь байнгын биш учир хэрэглээний явцад муудаж болно.
**Өнгөний сонголт улс, бүс эсвэл оператороос хамааран хязгаарлагдмал байж болно.
Хайхын тулд дугуйл
Galaxy A34 5G дээр ашиглах боломжтой
Galaxy A34 5G дээр хайхын тулд дугуйл нь Google -тэй хамт ашиглах боломжтой боллоо. Google-тэй хамт хайх функцийг ашиглахын тулд зөвхөн обьект эсвэл текстийг дугуйлаад л Google хайлтын үр дүнг аваарай.
*Дарааллыг хялбаршуулж, загварчилсан болно. Үр дүн зөвхөн жишээ болгон үзүүлсэн болно. Үр дүн нь харагдах тохирлын дагуу өөр өөр байж болно. Интернет холболт шаардлагатай. Хэрэглэгчид Android үйлдлийн системийг хамгийн сүүлийн хувилбар болгон шинэчлэх шаардлагатай байж магадгүй. Бүтээгдэхүүний функц нь таны апп болон төхөөрөмжийн тохиргооноос хамаарах боломжтой. Зарим функцууд тодорхой апп-уудтай нийцэхгүй байж магадгүй. Үйлчилгээний боломж улс орон болон хэлнээс хамааран ялгаатай байж болно. Үр дүнгийн нарийвчлалыг баталгаажуулах боломжгүй.
Нарны гэрэлд ч толигор, тод харагдана
Galaxy A34 5G гар утасны 1,000 нэгж, Super AMOLED дэлгэц гадна орчинд ч толигор, тод харагдана. 6.6 инчийн торго мэт толигор дэлгэц таны үзэх контентыг 120 Гц хурдаар сэргээнэ.
*Дүрсийг үзүүлэнгийн зорилгоор загварчилсан.**HBM буюу Цайралтын хэмжээ өндөр горимд 1,000 нэгж.
***Ташуулдуулан хэмжвэл дэлгэцийн бүтэн тэгш өнцөгт хэмжээ 6.6 инч, дугуйрсан булангаас тооцвол 6.4 инч болно. Дугуйрсан булан болон камераас шалтгаалаад дүрс гарах хэсгийн бодит хэмжээ багасна.
Энгийн бөгөөд толигор
Энгийн хүрээ, гластик гадартай Galaxy A34 5G гар утсаа Гайхалтай нимбэгийн ногоон, Гайхалтай мөнгөлөг, Гайхалтай нил ягаан болон Гайхалтай бал чулууны хар өнгө гэсэн цагийн уртад ч загвараа алдахгүй өнгүүдээс сонголтоо хийгээрэй.
* Өнгөний сонголт улс, бүс эсвэл оператороос хамааран хязгаалагдмал байж болно.Олон камер. Илүү төгс
*OIS : Оптик дүрс тогтворжуулагч.Амьдралынхаа гайхалтай мөчүүдийг утсандаа
Galaxy A34 5G таны амьдралын хамгийн гайхалтай мөчийг харанхуй орчинд ч тод, томруунаар буулгаж, дүрсийг Auto Framing функцын тусламжтай бүлэглэн, тохируулна.
Хиймэл оюун ухааны тус
Нүд ирмэх зуур бэлэн
Octa-core процессороор тоноглогдож, 5G сүлжээнд холбогдсон Galaxy A34 5G гар утас таныг ажлаа хийж, тоглоом тоглохын алинд ч өндөр хурдаар ажиллана. 6/8ГБ санах ой болон 128/256ГБ багтаамж дээр нэмээд 1ТБ хүртэл багтаамжтай microSD карт авснаар таны гар утас эрх чөлөөг мэдрүүлэх хангалттай зайтай болно.
*Хамгийн оновчтой сүлжээнд холбогдсон байх шаардлагатай. Сүлжээний сонголт, бодит хурд тухайн улс, бүс, сүлжээний оператор болон хэрэглэгчийн орчноос хамааран өөр байж болно.
**Санах ой/багтаамжийн сонголт тухайн улс, бүс эсвэл оператороос хамааран өөр байж болно. Бодит багтаамж урьдчилан суулгасан програм хангамжаас шалтгаалан өөр байж болзошгүй.
***MicroSD карт тусдаа худалдаалагдана.
Хоёроос дээш хоног цэнэгээ барина
5,000 мАц (ерөнхий) чадалтай батерей бүхий Galaxy A34 5G гар утасны Adaptive Battery функц таны хэрэглээнд үндэслэн батерейн цэнэг барих хугацааг оновчлон, илүү олон цагаар барихад тусална.
*Батерейны ерөнхий хүчин чадлыг гуравдагч талын лабораторид шалгаж, туршсан болно. IEC 61960 стандартаар туршсан батерейны дээжүүд нь хүчин чадлын хувьд өөр учир ерөнхий чадал гэдгийг дундаж чадал гэж ойлгоно. Хэмжилтээр хүчин чадлыг 4,905 мАц гэж тогтоосон.
** Сүлжээний орчин, ашигласан функц болон апп, дуудлага болон мессежийн давтамж, цэнэглэсэн тоо болон бусад олон хүчин зүйлээс хамаарч батерейны цэнэг барих бодит хугацаа өөр өөр байна. Strategy Analytics-аас тодорхойлсон энгийн/ дундаж хэрэглэгчийн хэрэглээнд үндэслэн тооцсон. Strategy Analytics байгууллагаас 2023.01.19-01.30 өдөр Их Британид SM-А346 хувилбаруудыг худалдаанд гаргахаас өмнө 5G Sub6 networks, LTE болон Wi-Fi холболт ашиглан шалгаж үзсэн болно.
Гайхалтай хэрэглээ
Samsung Galaxy Experience
*Зургийг дүрслэх зорилгоор загварчилсан. Бодит UI өөр байж болно.
** Боломжтой функцууд нь төхөөрөмж, улс, бүс нутаг, оператор компани эсвэл One UI хувилбараас хамаарч өөр өөр байж болно.
***Зурагт үзүүлсэн Samsung Galaxy төхөөрөмжүүдийг тусад нь зарна.