Samsung дахь ажлын байр

Бодит инновацыг
хөгжүүлэхэд оролцож
хувь нэмрээ оруулаарай

Хэцүү асуудлыг даван туулж чадах эсэхийг бодож ажлаа хийхээс бүү ай

Компанийн урт хугацааны үйл ажиллагааны турш бид хамгийн хүнд асуудлыг шийдэж, хийж буй зүйлдээ манлайлагч компани байхыг зорьж байна. Энэхүү алсын хараанд үндэслэн бид дэлхийн манлайлагч компани болж, боломжгүй зүйлсийг бүтээж дэвшилтэт технологийг хөгжүүлж чадна. Бидэнтэй нэгдсэнээр та бид хамтдаа ирээдүйд дэлхийн хэмжээнд асуудлыг шийдэх болно.

Эх дэлхийнхээ ирээдүйг бүтээцгээе

Samsung дахь ажилчдын бодлогын олон талт байдал, бүтээлч, хүсэл тэмүүллийн тусламжтайгаар бид дэлхийн инновацаар тэргүүлэгч компани болсон. Бид инновацыг тасралтгүй хөгжүүлсээр байна. Бид үргэлж нээлттэй, харилцан үйлчлэлийн уур амьсгал, орчин нөхцөлд ажилладаг. Энэ бүхэн өвөрмөц мэдлэг, туршлага солилцох үндэс болж байна. Samsung компанид та гайхалтай хүмүүстэй хамтран ажиллах боломжтой бөгөөд бидний ирээдүйд нөлөөлөхүйц санаанууд тань шинэ бүтээгдэхүүн боловсруулж, шийдэл гаргах боломжийг олгох болно.

Та эерэг нөлөө үзүүлж чадна

Samsung-д ажиллах нь яагаад чухал байна вэ? Та дэлхий дээрх хүмүүсийн амьдралыг сайжруулах технологийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэгтээ итгэлтэй байж болно. Бидний инновац нь хүмүүст шинэ боломжийг нээж өгдөг. Түүнээс гадна бид дэлхий даяар мэргэжлийн нийгэмлэгээ өсгөж, хөгжүүлэхийн тулд технологио хэрэгжүүлдэг. Samsung компани танд дэлхийд эерэг нөлөө үзүүлэх чухал үүрэгтэй ажил хийх боломжийг олгоно.

Ажлын гайхамшигтай боломжуудыг судалж, бидэнтэй нэгдэх хүсэлт гаргаарай