Congratulations, your trade-in discount has been applied. smb
<%= title %> <% if (!!discountAmount) { %> <%= discountAmount %> <% } %> <% if (!!tradeInAmount && !!additionalDiscount) { %> <%= tradeInAmount %> <%= additionalDiscount %> <% } %>
<%= deviceSummary %>
<% if (quantityChangeable) { %>
Add Samsung Care+ for Business
Илүү дэлгэрэнгүйYou love it, we cover it. Protection for your new Galaxy device from the people who know it best
Please select Samsung Care + for Business or "No Coverage"
-
<% options.forEach((option) => { %>
-
<% if(hasChildren) { %>
<% } else { %> <% } %>
<% }) %>
*All prices include insurance premium tax
key features
-
XCover товчлуур
-
IP68
-
Samsung Knox
Таны бизнесийн хэрэгцээг хангах хамгаалалтын системээр давуу талыг олж аваарай
Бат бөх чанарыг чухалчлан бүтээсэн Galaxy XCover 5 таныг ажлаа хаанаас ч амжуулах боломжийг бүрдүүлсэн. XCover-ын нэмэлт товчлуурыг дарахад LED гэрлийг төвөггүй асаах эсвэл бизнестээ тогтмол ашигладаг апп гарч ирэхээр тохируулгыг хийж болно.
Хаанаас ч ажилласан найдвартай бат бөх чанар
Та хатуу ширүүн орчинд ажиллах үедээ ч ажлаа тасалдуулахгүй байж чадна. Galaxy XCover 5 нь IP68 үзүүлэлт, MIL-STD 810H стандартыг хангасан. Хэрэв та хээрийн нөхцөл эсвэл барилгын талбайд ажиллаж байгаа бол утсан дээр хэдэн дусал ус дусах нь таныг ажлаа үргэлжлүүлэхэд саад болохгүй.
IP68 үзүүлэлт: 1.5 м гүн цэвэр усанд 30 хүртэл минут тэсвэрлэх чадвартайгаас гадна тоос, шороо, элсээс хамгаалагдсан.
MIL-STD 810H нь АНУ-ын Армиас төхөөрөмжийн үзүүлэлтийг шалгахаар гаргасан стандарт тестийн хэлбэр юм. Тестийн аргачлалд 1.5 метрийн өндрөөс ган гадарга дээр унагах туршилт багтсан.
Албан тасалгаанд ч, гадна талбайд ч гайхалтай үзэмжийг нь мэдрээрэй
Байгалийн үзэмжийг бишрэн баясаарай. Galaxy XCover 5 нь 5.3" HD+ дэлгэц нь танд орчны үзэмжийг илүү тод мэдрүүлнэ. Тод дэлгэц дээр бичиг баримтаа хянах, видео үзэх, газрын зураг дээр зөв зүгт явж байгаагаа шалгаарай.
Хамгаалалтыг мэдэрч, зөв замаар урагшлахад тань тусална
Таныг хамгаалалтын бээлий өмссөн үед дуудлага ирвэл та бээлийгээ тайлах шаардлагагүйгээр дуудлагад хариу өгч чадна. Уг төхөөрөмжийн дэлгэцийн мэдрэх чадварыг нэмэгдүүлсэн учир та барилгын талбай эсвэл үйлдвэр дээр байхдаа, гараа бороо, цасанд норгосон үедээ ч дэлгэц дээр төвөггүй ажиллаж чадна.
Гадна орчны гайхалтай зургууд
Та гадна орчны гайхалтай үзэмжийг санах ойдоо удаан хадгалах зургийг - Galaxy XCover 5 гар утасны 16 Мп арын камер болон 5 Мп урд камераар буулгаарай. Dual LED флаш нь харанхуй орчинд дүрсийг тодруулснаар та өдөр, шөнийн аль ч цагт тод зураг авч чадна.
Камерын техник үзүүлэлт орчноос хамаараад өөр байж болно.
Ажлын өдрийг даах цэнэг
Galaxy XCover 5 гар утас нь 3,000мАц (энгийн)** хүчин чадалтай, сольж болох батерейтай тул цэнэгээ удаан барина. Батерейны цэнэг дуусах дөхөх үед та нэмэлт батерейг сольж хийх эсвэл 15В-ын түргэн цэнэглэгчээр цэнэглээрэй. Түүнчлэн, 2 POGO хошуу нь олон төхөөрөмжийг нэгэн зэрэг цэнэглэнэ*.
*Сольж болох нэмэлт батерей болон POGO цэнэглэгчийн суурь тусдаа худалдаалагдана.
**Батерейны ерөнхий хүчин чадлыг гуравдагч талын лабораторид шалгаж, туршсан болно. IEC 61960 стандартаар туршсан батерейны дээжүүд нь хүчин чадлын хувьд өөр учир ерөнхий чадал гэдгийг дундаж чадал гэж ойлгоно. Хэмжилтээр хүчин чадлыг 2,920 мАц гэж тогтоосон. Сүлжээний орчин, хэрэглээ болон бусад хүчин зүйлээс шалтгаалан батерейны цэнэг барих бодит хугацаа өөр өөр байна.
Найдвартай багтаамж болон хурд
Galaxy XCover 5 төхөөрөмжийн Octa-core боловсруулах чадал, түүний 4GB RAM аливаа ажлыг хурдтай, үр дүнтэй гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлсэн. Дотоод 64GB багтаамжийг ашиглах эсвэл 1TB microSD картыг нэмж багтаамжийг улам нэмэгдүүлж болно.
Урьдчилан суулгасан програм хангамжаас хамаарч бодит багтаамжийн хэмжээ өөр байж болно.
MicroSD карт тусдаа худалдаалагдана.
Чухал зүйлсээ хамгаалаарай
Гар утасны техник болон програм хангамжид үйлдвэрээс суулгасан Samsung Knox таны утсыг анх ассан үеэс хамгаална. Олон давхар аюулгүй ажиллагааны хамгаалалтын систем таны нууц мэдээллийг хорлон сүйтгэгч програм болон аюултай халдлагаас хамгаална.
Таны бизнес аюулгүй хамгаалалт доор
Galaxy XCover 5 төхөөрөмж нь таны хувийн мэдээллийг хадгалах дэвшилтэт аюулгүй ажиллагааны аргачлалтай. Царай таних системээр та бээлий өмссөн үедээ утасны түгжээг гаргаж болно. Олон улсад худалдаанд гарснаас хойш 5 жилийн хугацаанд та аюулгүй системийн засвар үйлчилгээний хүрээнд хамгийн сүүлийн үеийн шинэчлэлүүдийг хүлээн авна.
Хөдөлгөөнт ажлын талбарт байх цогц багц
Galaxy Enterprise Edition танд хөдөлгөөнт ажлын талбараа хамгаалах, байршуулах, удирдах явцыг энгийн байх бүхий л нөхцлийг бүрдүүлсэн. Knox Suite-ээр тоноглогдсон учир төхөөрөмжийн амьдралын мөчлөгийн бүхий л хугацаанд бизнесийн тогтвортой байдлыг хангаж аюулгүй ажиллагааны засвар үйлчилгээг үзүүлнэ.
Шуурхай, хялбар аргаар сканнердана
Knox Capture* ашиглан та бааркодыг хялбархан уншуулж, Galaxy XCover 5 төхөөрөмжөө ганц товч дараад л ашиглах үйлдвэрийн сканнер болгон хувиргаарай. Товчлуурыг дарахад Knox Capture гар утсанд үйлдвэрээс суулгасан камерын тусгай тохиргоог ажиллуулна.
*Сканнерын шийдэл (Knox Capture багтсан) тусдаа худалдаалагдана.
*Сканнерын шийдэл (Knox Capture багтсан) тусдаа худалдаалагдана.
Бизнесийн харилцаа холбооны хялбар шийдэл
XCover товчлуурыг дараад багийнхантайгаа холбогдоорой. Galaxy XCover 5 гар утас нь Push-to-Talk холбооны хэрэгсэлтэй нийцэж ажиллана. Түүнчлэн Microsoft Teams-ын платформыг дэмждэг учир та гар утсаа бусадтай шуурхай холбогдох дотуур холбооны хэрэгсэл болгон хувиргаарай.
*Push-to-Talk холбооны шийдэл (Microsoft Teams багтсан) тусдаа худалдаалагдана.
Үзүүлэлт
-
CPU Хурд 2GHz
-
Хойд Камер - Нягтрал 16.0 МП
-
Жин (г) 172
-
Аудио тоглуулах цаг Хүртэл 56
Дэмжлэг
Бүтээгдэхүүний талаар асуултандаа хариулт авна уу
-
Хэрэглэх заавар (Android 14)
- Хувилбар 1.1
- 3.26 MB
- 05.24.2024
КАЗАХ -
Хэрэглэх заавар (Android 14)
- Хувилбар 1.1
- 3.2 MB
- 05.24.2024
МОНГОЛ УЛС -
Хэрэглэх заавар (Android 14)
- Хувилбар 1.1
- 3.22 MB
- 05.24.2024
орос -
Хэрэглэх заавар (Android 14)
- Хувилбар 1.1
- 3.27 MB
- 05.24.2024
АНГЛИ ХЭЛ
Түгээмэл асуултууд
- Samsung Galaxy-г хэрхэн анхны байдалд нь оруулах (хатуу дахин тохируулах, үйлдвэрийн тохиргоонд оруулах)
- Samsung Galaxy дээр виртуал SIM (eSIM) хэрхэн тохируулах талаар
- Galaxy цагаа ухаалаг гар утастайгаа хэрхэн хослуулах вэ
- Samsung Galaxy ухаалаг утас эсвэл таблет дээр дэлгэцийн агшинг хэрхэн авах вэ