Бизнест зориулсан таблетууд

Бизнест зориулсан таблетууд

Өндөр бүтээмж бүхий том дэлгэц

Өргөн дэлгэц. Өндөр хүчин чадал. Бүтээмжийг дээд зэргээр дээшлүүлэх бизнест зориулсан таблетуудтай танилцаарай.

Ажлын талбайгаас үйлдвэрлэл хүртэл

Бат бөх төхөөрөмжүүд нь эрс тэс нөхцөлд тэсвэртэй бөгөөд ус, тоос шороо, хүнд нөхцөлд тэсвэртэй байдаг. Төхөөрөмжүүд нь IP68* зэрэглэлтэй бөгөөд MIL-STD 810G** шаардлагыг хангасан. Хэт тод дэлгэц нь ямар ч орчинд төлөвлөгөө, хүснэгт, гэрээг харахад хялбар болгодог. Мөн мэдрэмтгий дэлгэц нь таныг хамгаалалтын бээлий өмссөн байсан ч ажиллагааг хэвийн байлгадаг. Цэнэгээ удаан барих батарей нь хамгийн ачаалал ихтэй өдрүүдийг давахад туслах ба талбайгаас буцаад оффистоо ирэх үед Samsung Dex –ээр суурин компьютертой холбож ажлаа үргэлжлүүлэн хийж болно.

* IP68 хамгаалалтын зэрэг: цэвэр усанд 1.5 м гүнд 30 минутын турш тэсвэрлэдэг. ** Хавтгай гадаргуу дээр турших үед төхөөрөмж нь хамгаалалтын гэргүй 1 м хүртэл өндрөөс уналтыг тэсвэрлэх чадвартай. Уналтын шинжилгээний үр дүн нь MIL-STD 810G стандарттай нийцэж байна. ** Бодит байдал дахь хэрэглээ нь MIL-STD-810G туршилтыг хийсэн орчноос ялгаатай байна. Samsung нь бүх хүнд нөхцөлд төхөөрөмж ажиллана гэдэгт баталгаа гаргахгүй.

* IP68 хамгаалалтын зэрэг: цэвэр усанд 1.5 м гүнд 30 минутын турш тэсвэрлэдэг. ** Хавтгай гадаргуу дээр турших үед төхөөрөмж нь хамгаалалтын гэргүй 1 м хүртэл өндрөөс уналтыг тэсвэрлэх чадвартай. Уналтын шинжилгээний үр дүн нь MIL-STD 810G стандарттай нийцэж байна. ** Бодит байдал дахь хэрэглээ нь MIL-STD-810G туршилтыг хийсэн орчноос ялгаатай байна. Samsung нь бүх хүнд нөхцөлд төхөөрөмж ажиллана гэдэгт баталгаа гаргахгүй.

Анги танхимд

Таблетаараа сурч мэдсэн зүйлээ бодитоор бий болгоорой. Олон янзын үнэ төлбөртэй учир хамгийн сүүлийн үеийн сургалтын хэрэгслүүдийг анги нэг бүрд шингээх боломжтой боллоо. Хамгаалалтын зэргийн Knox Suite нь багш нарт төхөөрөмжийн ажиллагаа, апп-д нэвтрэх эрхийг бүрэн хянах боломжийг олгодог. Тиймээс сургуулийн хүүхдүүдийг бүртгэж зохицуулах нь хүүхдийн тоглоом мэт хялбар боллоо. Унах болон шингэн зүйлс асгарахаас сэргийлэх үүднээс Samsung таблетууд нь хамгийн бат бөх чанартайгаар хийгдсэн бөгөөд Samsung Global Coverage Service –аар мөн хамгаалагдсан.

Оффист

Багаа Samsung таблетаар хангаснаар хамт олны ажлын бүтээмж дээд зэрэгтээ хүрэх болно. Зориулалтын keyboard болон Samsung S-Pen нь DeX холболтын хамтаар энгийн нэг хөнгөн таблетыг том дэлгэцтэй ажлын төхөөрөмж болгон хувиргана. Тайлан тавихдаа шууд таблетаасаа удирдан том дэлгэц гаргах эсвэл гараар бичсэн тэмдэглэлийг бичиг баримт болгон хувиргаж, шууд бусдадаа хуваалцаарай. Хэрэв зөвхөн таблет дээрээ ажиллахыг илүүд үздэг бол оффисоос гарч орсон уян хатан ажиллах байдал нь улам л амар болно л гэсэн үг. Үүнээс гадна Samsung Knox-ийн тусламжтайгаар хаана ч байсан бүх чухал баримт бичгийг хамгаалах учир бүх мэдээлэл нэг дор байх юм. Төхөөрөмж хооронд файл дамжуулах ямар ч шаардлагагүй болсон.

Таны найдаж болох таблет

Samsung таблетууд бизнесийн аливаа сорилтыг даван туулахад үргэлж бэлэн байна. Knox Security платформ нь Samsung таблетуудад гүн суурилуулагддаг ба энэ платформыг ашигладаг олон шийдэл бүхий программуудтай. Тохируулахад Хялбар. Удирдахад Төвөггүй. Дэлхийн олон орны засгийн газруудын итгэмжилсэн батлан хамгаалахын түвшний хамгаалалтын систем юм.

* Samsung Knox нь дэлхийн улс орнуудын засгийн газар болон томоохон аж ахуйн нэгжүүдийн тогтоосон аюулгүй байдлын хатуу шаардлагыг хангаж, бизнесийн хэрэглэгчдэд найдвартай гар утасны аюулгүй байдлын шийдлээр хангадаг. https://www.samsungknox.com/en/knox-platform/knox-certifications Зарим төхөөрөмж дээр ажиллахгүй байж болно. https://www.samsungknox.com/en/knox-platform/supported-devices

Бизнест зориулсан Samsung Таблетууд

Бүх таблетуудтай танилцаарай