Galaxy S23 Ultra

Galaxy S23 Ultra

Galaxy AI is here

ХААНААС АВАХ

Ногоон өнгөтэй хоёр Galaxy S23 Ultra ухаалаг утас харагдаж байна Нэг нь урдаасаа нэг нь араасаа харагдаж байна. S-Pen урдаасаа харагдаж байна.

Энэ бол Galaxy AI

Мобайл AI-н эрин үед тавтай морил. Galaxy Z Fold5 утасны тусламжтайгаар амьдралынхаа хамгийн чухал төхөөрөмжөөс эхлэн бүтээлч байдал, бүтээмж, боломжуудыг шинээр нээн харуулаарай. Таны ухаалаг гар утас.

Үргэлж гайхамшигтай

Galaxy-г утсан дээрээ туршаад үзээрэй Энэ QR кодыг уншуулаарай эсвэл trygalaxy.com руу зочлоорой
QR code to access Try Galaxy
Илүү инновацлаг, гэхдээ хаягдал бага шийдэл

Хар өнгийн Galaxy S23 Ultra гар утасны арын хэсгийг таллан харуулсан зураг. Дэлгэцийн дугуйрсан булангууд доороос нь тодорч харагдана. Мөн адил өнгийн S Pen үзэг нь утасны доод хэсгээс гарч ирнэ.

Энэхүү гар утасны гайхалтай тэгш хэмт загварт нэгэн чухал өөрчлөлт орсон нь: дахин боловсруулсан, байгаль орчинд ээлтэй материал ашигласан явдал.5,6 Дахин боловсруулсан шилнээс өгсүүлээд өнгөлсөн металл хүрээ гээд авч үзэх юм бол энэ загварт эко чанарыг гоо үзэмжээс тэргүүнд тавьжээ.7

Өнгөний сонголтууд

Байгалийн өнгүүд

Сэтгэлд тайвшрал мэдрүүлэх байгалийн өнгө.8 Байгалийн будаг ашигласан учир үнэмлэхүй тансаг атлаа үзэмжтэй бөгөөд байгальд ойр мэдрэмжийг танд төрүүлнэ.7

Ногоон өнгийн Galaxy S23 Ultra загварын хоёр гар утас. Нэгийг нь эгц босоо, ар талаас нь, нөгөөг нь камерыг тодотгож, хажуу талаас нь харуулсан.

МАТЕРИАЛ

Байгальд ээлтэй байдлаар загварчилсан

Байгальд үзүүлэх нөлөө хамгийн бага байх материал ашигласан, манай хамгийн байгальд-ээлтэй ухаалаг утас.5,6 Дахин боловсруулсан шил, PET (полиэтилен терефталат) хальсаар хийсэн гадаргуу, дахин боловсруулсан цаасаар хийсэн хайрцаг савлагаа бүхий энэ загвар таны гарт очсон мөчдөө л байгальд ямар ээлтэй болохоо мэдрүүлнэ.9

  • 01 360 ХЭМ ЭРГҮҮЛЖ ҮЗЭХДАХИН БОЛОВСРУУЛСАН ШИЛ
  • 02 ДАХИН БОЛОВСРУУЛСАН PET ХАЛЬС
  • 03 ДАХИН БОЛОВСРУУЛСАН ШИЛ
  • 04 ДАЛАЙН ХАЯГДЛЫГ БОЛОВРУУЛАН ГАРГАЖ АВСАН ХУВАНЦАР S PEN ҮЗЭГНИЙ ГЭР

Байгальд үзүүлэх нөлөө хамгийн бага байх материал ашигласан, манай хамгийн байгальд-ээлтэй ухаалаг утас.5,6 Дахин боловсруулсан шил, PET (полиэтилен терефталат) хальсаар хийсэн гадаргуу, дахин боловсруулсан цаасаар хийсэн хайрцаг савлагаа бүхий энэ загвар таны гарт очсон мөчдөө л байгальд ямар ээлтэй болохоо мэдрүүлнэ.9

* АНУ-ын зах зээлд зориулж үйлдвэрлэсэн, худалдаалсан, түгээсэн Galaxy S23 серийн төхөөрөмжүүд нь Гар утасны тогтвортой байдлын UL110 стандартын дагуу UL ECOLOGO гэрчилгээг авсан болно.

* Carbon Trust нь Galaxy S23 серийн төхөөрөмжүүдийн үүсэхээс устах хүртэлх бүх процесс, үүнд үйлдвэрлэл, түгээлт, ашиглалт болон хаях хүртэлх процесст ялгарч буй нүүрсхүчлийн хийг хэмжиж, гэрчилгээжүүлсэн болно. Ингэхдээ олон улсын PAS2050 стандартыг мөрдлөг болгосон.

БАТ БӨХ ЧАНАР

Бат бөх барьсан
  • 01 Corning® Gorilla® Glass Victus® 2
  • 02 Armor Aluminum Хүрээ

Бат бөх чанарыг харгалзан бүтээгдсэн хүнд даацын загвартай. Galaxy S23 Ultra-ийн урд болон хойд шил нь удаан эдэлгээтэй байхын тулд Corning® Gorilla® Glass Victus® 2-ээр хийгдсэн бөгөөд хүрээ нь Samsung Galaxy ухаалаг гар утсанд урьд өмнө хэрэглэж байгаагүй хамгийн бат бөх Armor Aluminium-аар хийгдсэн. IP68 үнэлгээ нь тоос шороо, усны хамгаалалттай утсаа үргэлжлүүлэн ашиглах боломжтой гэсэн үг юм.

  • *Арын шилэнд камерын шил ороогүй болно. Хүрээнд дууны болон хажуугийн товчлуурууд эсвэл SIM-ийн үүр ороогүй болно.
  • *Galaxy S23, S23+ болон S23 Ultra нь IP68 зэрэглэлтэй. 1.5 метр хүртэлх цэвэр усанд 30 минут дүрэх лабораторийн шинжилгээний нөхцөлд үндэслэсэн. Далайн эрэг эсвэл усан санд ашиглахыг зөвлөдөггүй. Таны төхөөрөмжийн ус, тоосны эсэргүүцэл нь байнгын биш бөгөөд өдөр тутмын элэгдлээс болж сулардаг.
  • 01 Corning® Gorilla® Glass Victus® 2
  • 02 Armor Aluminum Хүрээ

S PEN

Note загварын онцлох хэрэгслийг үйлдвэрлэлд суурилсан

S Pen үзэг Note загварын онцлогийг хадгалж буй бүтээгдэхүүн юм. Түүнчлэн, таныг тэмдэглэлийн дэвтрээс хамааралгүй болгож, тэмдэглэл, зургаа байгальд хаягдал үүсгэлгүй, маш хялбараар тэмдэглэж авахад тусална.

Galaxy S23 Ultra гар утасны арын, доод хэсгийг ташуулдуулан харуулсан байдал. S Pen үзэг гар утасны доод хэсгээс үл ялиг цухуйсан байна.

S Pen үзэг Note загварын онцлогийг хадгалж буй бүтээгдэхүүн юм. Түүнчлэн, таныг тэмдэглэлийн дэвтрээс хамааралгүй болгож, тэмдэглэл, зургаа байгальд хаягдал үүсгэлгүй, маш хялбараар тэмдэглэж авахад тусална.

  • 01 ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЭХ АРГУУД ХЯЗГААРГҮЙ

    Өөрийгөө маш тодорхой илэрхийлэх боломж. Гэрэл зураг дээрээ сараачих зэргээр үзгээр хийж болох үйлдэл хязгааргүй олон. Явж байх замдаа зурвас бичээд, түүнийгээ хоромхон зуур бичвэр болгоод илгээж болно.

    * S Pen үзгээрээ дэлгэц дээр хэт чанга даралт өгвөл дэлгэцийг гэмтээх эрсдэлтэй.

    * Дүрсийг үзүүлэнгийн зорилгоор бүтээсэн болно. Бодит UI үүнээс өөр харагдаж болзошгүй.

    Galaxy S23 Ultra загварын хоёр гар утсыг нүүрэн талаас нь харуулжээ. Нэгийнх нь дэлгэц дээр зураг дээр хөнгөн сараачин зурж буй засах горим дээр тавьсан зураг байна. S Pen үзгээр хоёр дахь утасны дэлгэц дээр зурвас бичиж байна. Гар бичмэл шууд бичвэр болон хувирч байгаа нь харагдана.
  • 02 ҮЗЭГНИЙ ҮЗҮҮРЭЭР БҮГДИЙГ

    Ямар ч үзгээр та үг бичиж болох авч, S Pen танд тэднийг сугалан авч хэрэглэх боломжийг олгоно. Постер эсвэл видеоноос арга хэмжээний мэдээллийг хуулж аваад, шууд хуанли дээрээ оруулж болно.12

    * Дүрсийг үзүүлэнгийн зорилгоор бүтээсэн болно. Бодит UI үүнээс өөр харагдаж болзошгүй.

    Galaxy S23 Ultra загварын хоёр гар утсыг нүүрэн талаас нь харуулжээ. Нэгийнх нь дэлгэц дээр 2023 оны Байгаль орчны үзэсгэлэнд оролцох цахим урилга байна. Нөгөө төхөөрөмж дээр, S Pen үзэг Календарийн апп дээр, цахим урилгаас авсан арга хэмжээний мэдээллийг цуглуулан, оруулж байгааг харуулсан байна.
Төгс тоноглогдсон
Galaxy S23 Ultra гар утасны арын камерыг ойртуулан харуулсан байдал.

Бид Galaxy загварын хамгийн том мэдрэгч, гэрэл шингээгч пиксель болон хөдөлгөөнт дүрсийг тогтворжуулж харагдуулах технологийг Pro-grade камерт бүгдийг шингээсэн тул та зураг дарсныхаа дараа «Энэ зургаа явуулаач» гэх хүсэлт л сонсдог болно.

Урд камер
  • 12 Мп

    Селфиний камер

арын камер
  • 12 Мп

    Хэт өргөн өнцөгт камер

  • 200 Мп

    Өргөн өнцөгт камер

  • 10 Мп

    10 дахин ойртуулагч камер 1

  • 10 Мп

    3 дахин ойртуулагч камер 2

NIGHTOGRAPHY ШӨНИЙН КАМЕР

Гэрлийг бүдгэрүүл. Камераараа дар. Бичлэг хий.
Нэгэн эмэгтэй өнгөлөг цэвэрхэн сэлфи зургаа харанхуйн тохируулгатай авч байна. Энэхүү зураг  Galaxy S23 Ultra  утсааар өргөн моде ашиглан авсан байна.

Үдшийн бүрийгээс үүр цайх хүртэл тод дүрстэй, гоё зургууд дараарай. Galaxy-ийн хамгийн дэвшилтэт камерын мэдрэгч, хамгийн хурдтай процессор нь танд харанхуйд, гэрлийн ойлтыг бууруулан зураг авах боломжийг олгоно. Камерын линз мөн гэрлийн ойлт, гялбааг бууруулдаг.

  • 01 ШӨНИЙН ХӨРӨГ ЗУРАГ

    Хэмжээс, орчны гүнийг Pro-grade камер төгс тохируулна. Орчныг үл ялиг бүдгэрүүлж, DSLR-хэмжээг нарийн тохируулснаар найзууд тань орчноосоо тодрон харагдана.

    Гадаа талбайд суух эмэгтэйн Nightography функц ашиглан авсан хөрөг зураг. Арын харанхуй дэвсгэр дээр чимэглэлийн цувраа гэрэл гэрэлтэнэ. Түүний дараа мөн адил эмэгтэйн алсаас авсан хөрөг байна. Nightography хөргийн фокус тод, арын бүдэг гэрлийн гялбааг багасгасан байна. Эхний зургийг Galaxy S23 Ultra гар утсаар 3 дахин томруулж, өрцийн хэмжээг F2.4 дээр тохируулж авсан. Хоёр дахь зургийг мөн Galaxy S23 Ultra гар утсаар, өргөн өнцгөөр, өрцийн хэмжээг F1.7 дээр тохируулж авчээ.
  • 02 ШӨНИЙН ВИДЕО

    Ард тань гэрэл асаж байсан ч хамаагүй цэвэр, тод дүрс бичихэд ямар ч асуудал байхгүй. Энэ бол Galaxy-ийн харанхуй орчинд, оптик дүрс тогтворжуулагчтай, орчны гэрэл, чимээг шүүдэг техник ашиглан авсан киноны бичлэгээс дутахгүй видео.

    Гурван хүний ​​паркурын гадаа видео. Камер нь объекттой динамикаар хөдөлж, хөдөлгөөнийг нь жигд авдаг. Энэ видеог Galaxy S23 Ultra ашиглан хийсэн.

    Ард тань гэрэл асаж байсан ч, маш сайн чанарын дүрс бичлэг хийж болно шүү. Энэ бол Galaxy-ийн харанхуй орчинд, оптик дүрс тогтворжуулагчтай, орчны чимээг шүүн, кино дүрснээс дутахгүй видео.

  • 03 АASTRO HYPERLAPSE

    Одод түгсэн тэнгэрийг урлагийн бүтээл болгон хувиргаарай. Hyperlapse тохиргоог асаан, шөнийн оддын хөдөлж буй дүрсийг авч гайхалтай бичлэг хийж болно шүү.

    Одот тэнгэрийг авах hyperlapse тохиргоогоор шөнийн тэнгэрт харваж буй одод, зугуухан хөдөлж буй тэнгэрийн эрхсийн дүрсийг авч болно. Энэ видеог Galaxy S23 Ultra гар утсаар бичсэн.

    Одод түгсэн тэнгэрийг урлагийн бүтээл болгон хувиргаарай. Hyperlapse тохиргоог асаан, шөнийн оддын хөдөлж буй дүрсийг авч гайхалтай бичлэг хийж болно шүү.

ӨНДӨР НЯГТАРШИЛ

200 Мп Гайхан дуу алдуулах өндөр нягтаршил
Шаргал навчтай өндөр модны намрын дүр зураг. Хурц шар нь харанхуй, сүүдэртэй хонгилтой ялгарч харагдана. Нуурын дэргэд мод ургана. Нуурын модон дээр хайрцаг зурсан байна. Дараа нь тайрсан хайрцаг доторх нарийн ширийн зүйлийг ойртуулна. Үүнийг томруулж, модны тод нарийн ширийнийг, тэр дундаа цаад талд нь бүрхэг хөх уулстай харшилсан шар навчис зэргийг харуулна. Энэхүү 200 мегапикселийн зургийг Galaxy S23 Ultra ашиглан өргөн өнцгийн горим, F1.7 диафрагм ашиглан авсан.

Бид өргөн-өнцөгт камерын нягтаршлыг бараг хоёр дахин нэмэгдүүлж, урьд өмнө аль ч Galaxy гар утсаар авч байгаагүй тод, нарийвчлалтай дүрсийг буулгаад байна.10 Хөшигний хурдаа ахин дахин тохируулах шаардлагагүйгээр авсан зургийнхаа аль нэг хэсгийг томруулах эсвэл тэр чигээр нь үлдээгээд булан бүрийг нь нягталж үзэж болно шүү дээ.

Цоо шинэ, автомат, пиксель мэдрэгчээр тоноглогдсон гар утсаараа аль ч гэрлийн тусгалд чөлөөтэй зураг дарж, 200 Мп өндөр нягтаршилтай гайхалтай зургийн цоморлигтой болоорой.

EXPERT RAW

Зураг дарахаас засах хүртэл бүгдийг хийж чадах хүч

Нарийвчлалтай болгохын тулд Expert RAW руу шилжинэ үү.11 Нарийвчилсан, динамик фрэймүүдийг авахын тулд 50 мегапикселийн багтаамжтай, эсвэл астрофото, Олон удаагийн экспозиция болон бусад өртөлтийн функцээр репертуараа өргөжүүлээрэй.

Саатах дургүй хүмүүсийн мөрөөдөл

Уралдаант видео тоглоомын дүрс. Тээврийн хэрэгсэл, замын ойр орчим тод харагдах ба хөдөлгөөн жигд тогтвортой байна.

Автомашины уралдаантай видео тоглоомын агшныг буулгасан зураг. Уралдааны зам маш тод харагдаж байгаа биз. Galaxy ухаалаг утасны өндөр хүчин чадалтай чип танд чөлөөт цагаа хамгийн үр дүнтэй байдлаар ашиглах боломжийг олгоно. Чипний хавтан илүү сайжирсан учир тоглоом тоглохоос өгсүүлээд стрийминг хийхэд хүртэл таны цэнэгийг унагахгүй.

*Wreckfest ©2022 THQ Nordic AB, Sweden. Wreckfest нь Шведийн THQ Nordic AB-д бүртгэлтэй барааны тэмдэг болно. Бусад бүх барааны тэмдэг, лого болон зохиогчийн эрх нь тус өмчлөгчийн өмч болно. Samsung Galaxy Store болон сонгосон орнууд дахь бусад дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Уг бүтээгдэхүүн нь 3-аас доош насны хүнд тохиромжгүй.

* Дүрсийг зөвхөн харуулах зорилгоор оруулсан болно. Бодит UI нь үүнээс өөр харагдаж болно.

World’s fastest Snapdragon12

Galaxy-д зориулсан Snapdragon® 8 Gen 2 гар утасны платформ

* Snapdragon нь Qualcomm Technologies Inc болон түүний охин компанийн бүтээгдэхүүн юм.

* Snapdragon нь Qualcomm Incorporated компанид бүртгэлтэй барааны тэмдэг юм.

БАТЕРЕЙ

Даргаа тулаанд дуудаарай

Цэнэгээ удаан барьдаг батерей танд ялалт авчирна. Энэхүү 5000 мАц (ерөнхий) хүчин чадалтай батерей танд «ялалт байгуулах» хүчийг өгөх учир та шөнөжин тоглож, стрийминг хийсэн ч болно.13

* Дүрсийг зөвхөн харуулах зорилгоор оруулсан болно. Бодит UI нь үүнээс өөр харагдаж болно.

Wireless PowerShare-г хэрхэн ашиглах вэ

ДЭЛГЭЦ

Таны харах гэрэлт ирээдүй

Гэрлийг бүдэгрүүлж, тодруулсан аль ч үед AMOLED 2X технологи дэлгэц дээрх дүрсийг цэвэр, тод харуулна. 14 Түүнчлэн 120 Гц-ийн технологи нь таны утсан дээрээ хийж буй үйлдлийг дахин ачаалах хурд, мөн батерейг хэмнэх горимд оруулах тохиргоог "ухаалгаар" хийнэ.

* Дүрсийг зөвхөн харуулах зорилгоор оруулсан болно. Бодит UI нь үүнээс өөр харагдаж болно.

НУУЦЛАЛ

Таны нууцлал. Хамгаалагдсан.

KNOX VAULT

Нууц мэдээллийг сейфэнд хадгалаарай.

Knox Vault нь таны хувийн мэдээллийг хамгаалахад тусална. Нууц үг, биометр болон бусад аюулгүй байдлын чухал мэдээллийг бусдаас тусгаарлагдсан аюулгүй техник хэрэгслээр хамгаалдаг. Galaxy-ийн суурилуулсан хамгаалалттай энэ өгөгдөлд суурилсан ертөнцөд буулт хийхгүйгээр хариуцлага хүлээнэ үү.

*Зохиомол зургууд нь зөвхөн дүрслэх зорилготой. Бодит UX/UI өөр байж болно.

Galaxy S23 Ultra-ийн харагдац нь Samsung Knox логог харуулж байна.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА НУУЦЛАЛЫН САМБАР

Өөрийн дижитал нууцлалыг нэг дороос шалгаарай.

Утасныхаа нууцлалын тохиргоог бүрэн скан хийж ажиллуулна уу. Тэр ч байтугай ямар апп-ууд ямар контент, хэзээ хандахыг сонгох боломжтой.

*Зохиомол зургууд нь зөвхөн дүрслэх зорилготой. Бодит UX/UI өөр байж болно.

Гурван Galaxy S23 Ultra төхөөрөмжүүдийн дэлгэцийг тус бүр нь аюулгүй байдлаас эхлээд эмзэг хүртэл бодит цагийн аюулгүй байдлын хамгаалалтын өөр өөр зэрэгтэй танилцуулж байна. Эхний төхөөрөмжийг Сайн гэж тэмдэглэсэн. Төхөөрөмж бүрэн хамгаалагдсан болохыг илтгэх мэдэгдэл. Дунд зэргийн хамгаалалттай хоёр дахь төхөөрөмжид аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, гурав дахь хамгийн эмзэг төхөөрөмжид өгөгдөл зөрчигдөж болзошгүй талаар хоёр анхааруулга өгсөн байна.

SMART SWITCH

Мэдээлэл хадгалах үйлдийг хялбар болголоо

Wi-Fi дамжуулалт эсвэл өөрийн Samsung Account-д нэвтрэхэд л хангалттай. Хэдхэн үйлдэл нэмж хийгээд л та өөрийн хуучин утсан дээрх аппликейшн, зураг, мессеж болон бусад мэдээллийг шинэ утас руугаа суулгана.16,17

* Дүрсийг зөвхөн харуулах зорилгоор оруулсан болно. Бодит UI нь үүнээс өөр харагдаж болно.

Хэрхэн Samsung Galaxy S23 series шилжих вэ

Galaxy S23 Ultra утасны дэлгэц дээр Smart Switch-ийн мэдээлэл дамжуулах процессыг харуулсан байна.

СУУРИН КОМПЬЮТЕРТЭЙ ХОЛБОГДОХ

Олон үйлдэл зэрэг хийхэд Multi Control хэрэгтэй

Гар утсаа нээгээд орж ирсэн санаа бүрээ гүйцэлдүүл. Galaxy төхөөрөмжүүдийн хоорондоо холбогдсон давуу талыг ашиглан компьютерынхаа хулгана, гар эсвэл touchpad-аас бичвэр, дүрсийг компьютер руугаа хялбархан чирээд зөөж болно.18,19,20,21

* Дүрсийг зөвхөн харуулах зорилгоор оруулсан болно. Бодит UI нь үүнээс өөр харагдаж болно.

Хэрхэн Multi Control функцийг ашиглах вэ

Galaxy S23 plus гар утасны камерын апп-ыг нээсэн байна. Түүний хажууд зөөврийн компьютер дээр нээсэн загварын зургууд бүхий фолдер харагдана. Galaxy S23 plus гар утасны Gallery апп-аас хөрөг зургийг татан, чирээд зөөврийн компьютерын дэлгэц дээрх фолдер руу зөөж байна.

ONE UI

Galaxy-гаа өөрийн хүссэнээрээ

Гар утсаа өөрийн хүссэнээр тохируулж, өөрчлөх хялбархан боллоо. Манай One UI дизайн танд дэлгэцний зургаас эхлээд, виджет, мэдэгдэл хүртэл бараг бүхий л зүйлсийг өөрийн үзэмжээр тохируулж, сонгох боломжийг олгоно.

* Дүрсийг зөвхөн харуулах зорилгоор оруулсан болно. Бодит UI нь үүнээс өөр харагдаж болно.

Galaxy S23 Ultra гар утасны нүүрэн дээр Lock дэлгэцийн тохиргоог нээж харуулсан байна. Мэдэгдэл, цагны харагдац зэргийг өөрчлөх, видео оруулах, дэвсгэр зургийг өөрчлөх сонголтууд харагдаж байна.

SAMSUNG WALLET

Samsung Pay илүү гоё боллоо. Samsung Wallet хэтэвчтэй танилцана уу.

Samsung Pay дараагийн түвшинд очлоо: Та бүхэнд Samsung Wallet-ыг танилцуулж байна. Ашиглахад хялбар, аюулгүй энэ функц таны түлхүүр үгс, ID, тасалбар зэрэг чухал мэдээллийг хадгалах ба ингэхдээ таны хувийн мэдээллийг чандлан хамгаална. Шинэ дижитал амьдралд тавтай морил.22

* Дүрсийг зөвхөн харуулах зорилгоор оруулсан болно. Бодит UI нь үүнээс өөр харагдаж болно.

На иллюстрированном экране устройства отображается экран оплаты Samsung Wallet. Три платежных карты плавают параллельно экрану в виде нескольких слоев. В нижней части экрана расположен символ отпечатка пальца.

SAMSUNG HEALTH

Эрүүл мэндээ гартаа авъя!

НGalaxy Watch5 болон гар утасныхаа тусламжтай өөрийн эрүүл мэндийг хамгаалах зорилтууд тавьж, түүндээ хүрэх аяллаа эхлүүлээрэй.23 Samsung Health-ын туслалцаатай нойр, дасгал, биеийн ерөнхий байдал зэрэг мэдээллээ хянаж, өөрийн бие баялдрыг эрүүл байлгах арга хэмжээг аваарай.

* Дүрсийг зөвхөн харуулах зорилгоор оруулсан болно. Бодит UI нь үүнээс өөр харагдаж болно.

* GPS функц зөвхөн Galaxy Watch5 Pro бугуйн цаг дээр ажиллана.

* Samsung Health тохиргоо дээр ууланд авирах эсвэл дугуйгаар аялах зэрэг аялал төлөвлөх бол GPX-форматаар маршрутын файлыг оруулах шаардлагатай.

Тас хар өнгийн Galaxy Watch5 Pro бугуйн цагны дэлгэц дээр зорилтот маршрутыг оруулсан харагдаж байна. Үүнд очих хаяг, зай зэрэг мэдээлэл багтсан. Түүний хажууд, Galaxy S23 Ultra гар утасны дэлгэц дээр Google Maps дээрх маршрутыг дүрсэлсэн байна.

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

Яг тохирох нэмэлт хэрэгслүүд

Илүү дэлгэрэнгүй

Түгээмэл асуултууд

  • Galaxy S23 Ultra гар утас хамгийн өндөр нягтаршилтай буюу 200 Мп бол S22 Ultra загварынх 108 Мп байдаг. Хэдийгээр S22 Ultra утастай адил батерей нь 5000 мАч хүчин чадалтай ч процессын чадлыг нэмэгдүүлсэн учир 26 цаг видео тоглуулах зэргээр цэнэг барих хугацаа илүү уртассан.13,24

    ТӨХӨРӨӨМЖҮҮДИЙГ ХАРЬЦУУЛАХ
  • Galaxy S23 Ultra гар утас нь ногоон, тас хар, нил ягаан, цайвар шар гэсэн өнгөний сонголтуудтай.8 Нимбэгийн ногоон, усан цэнхэр, бал чулууны хар болон улаан гэсэн онцгой өнгөөс зөвхөн Samsung.com-оор захиалах боломжтой.

    ӨНГӨНҮҮД ХУУДАС РУУ ОЧИХ
  • Galaxy S23 Ultra утас нь 5 камертай: 12 Мп селфиний камер, 12 Мп хэт өргөн өнцөгт камер, 200 Мп өргөн өнцөгт камер, 10 дахин томруулах чадалтай 10 Мп телефото камер, мөн 3 дахин томруулах чадалтай хоёр дахь 10 Мп телефото камер. Харанхуйд селфи авахад хиймэл оюун ухааны тусламжтай тод, нарийвчлалтай зураг дарна. Орчны гүнийг тохируулах функц селфи авахад фокусыг маш хурдтай тохируулдаг. Шөнө хөрөг зураг авахад мөн хиймэл оюун ухааны тусламжтай орчны гүнийг нарийн тохируулдаг болсон.

    КАМЕР ХУУДАС РУУ ОЧИХ
  • Galaxy S23 Ultra утасны тусламжтай тусгай төхөөрөмж ашиглалгүй тэнгэрийн эрхсийн дуу алдам гайхалтай зургууд авах боломжтой. Expert Raw функцын баруун дээд буланд байх одны тэмдэг дээр дарж, камераа шөнийн тэнгэр рүү хандуулан, дүрс буулгах функцыг 10 минут хүртэл хугацаатай тохируулаад дараарай. Хиймэл оюун ухааны тусламжтай таны камер сар, оддын зургийг маш тодоор авах болно.11

    EXPERT RAW ХУУДАС РУУ ОЧИХ
  • Гайхалтай толигор 120 Гц дэлгэцээс гадна Galaxy S23 Ultra нь цэнэгээ удаан барьдаг, 5000 мАц чадалтай батерей, мөн ачаалах хугацаа, цэнэг ашиглалтыг хамгийн бага түвшинд барих Snapdragon® 8 Gen 2 Mobile Platform-аар тоноглогдсон.12,13,25

    ҮЗҮҮЛЭЛТ ХУУДАС РУУ ОЧИХ
  • Galaxy S23 Ultra гар утас нь тоглоом тоглохоос өгсүүлээд гэрэл зураг засах, тэмдэглэл бичихэд нэн тохиромжтой 6.8'' инчийн том дэлгэцтэй.26

    ДЭЛГЭЦ ХУУДАС РУУ ОЧИХ
  • Galaxy S23 Ultra гар утас нь өөртөө суурилуулсан, аппликэйшн ашиглах үйлдлийг маш хялбар болгосон S Pen үзэгтэй.

    S PEN ХУУДАС РУУ ОЧИХ
  • Galaxy S23 Ultra гар утас нь багтаамжийн хувьд дараах 3 сонголтыг санал болгож байна: 256 GB, 512 GB болон 1TB.27

    ТӨХӨРӨӨМЖҮҮДИЙГ ХАРЬЦУУЛАХ

Galaxy S23 | S23+
Гайхамшигтай хамтдаа

Төгс стандартыг бүтээх анхдагч нь болоорой. Galaxy S23 Ultra

ЯАГААД GALAXY ГЭЖ?

Galaxy таны амьдралд шинэ боломжууд авчирна

Нээлттэй байдал бол бидний баримталдаг гол зарчим. Samsung Galaxy нь бусдад боломжийг нээж өгдөг. Дэлхий дахинд хил хязгаар хэр бага байна, төдий хэрээр бид урагшилж чадна.

  1. Дарааллыг богиносгож, загварчилсан. Үр дүн нь зөвхөн тайлбарлах зориулалттай. Дүрсийн тохирлоос хамаарч илэрц өөр өөр байж болно. Интернэт холболт шаардлагатай. Хэрэглэгчид Android-г хамгийн сүүлийн хувилбар руу шинэчлэх шаардлагатай байж магадгүй. Бүтээгдэхүүний ажиллагаа нь таны апп болон төхөөрөмжийн тохиргооноос шалтгаалж болно. Зарим функцүүд нь зарим программуудтай тохирохгүй байж болно. Үйлчилгээний хүртээмж нь улс орон, хэлээс хамаарч өөр өөр байна. Үр дүнгийн нарийвчлалд баталгаа гаргахгүй.
  2. Live Translate нь сүлжээний холболт болон Самсунг бүртгэлд нэвтрэх шаардлагатай. Live Translate нь зөвхөн урьдчилан суулгасан Samsung Phone программ дээр боломжтой. Үр дүнгийн нарийвчлалд баталгаа гаргахгүй.
  3. Interpreter нь Самсунг бүртгэлд нэвтрэх шаардлагатай. Зарим хэл нь хэлний багц татаж авах шаардлагатай. Үйлчилгээний хүртээмж нь хэлээс хамаарч өөр өөр байж болно. Үр дүнгийн нарийвчлалд баталгаа гаргахгүй. Дэмжигдсэн функцүүд болон хүртээмж нь улс, бүс нутаг эсвэл оператораас хамаарч өөр өөр байж болно. Ашиглах боломжтой хэлнүүд өөр өөр байж болно.
  4. Generative Edit нь сүлжээний холболт болон Самсунг бүртгэлд нэвтрэх шаардлагатай. Generative Edit нь 12 MP хүртэлх хэмжээтэй зураг боловсруулан гаргана. Зургийг AI буюу хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэдгийг харуулахын тулд хадгалсны дараа зураг дээр мэдэгдэхүйц усан тэмдгийг тавина. Боловсруулсан үр дүнгийн нарийвчлал, найдвартай байдалд баталгаа гаргахгүй.
  5. S Pen үзгийг хийх дотор гэр нь 20% далайн хаягдлыг боловсруулж хийсэн полиамид агуулсан. Нүүр болон арын хэсгийн шилний 22% нь дахин боловсруулсан материал. Арын шилэн чимэглэлийн хальсны 80% нь дахин боловсруулсан материал. Уг хэмжээг жинд үндэслэн тооцоолсон болно.
  6. Шилний PET хальс, дахин боловсруулсан шил болон далайн хаягдал боловсруулан гаргаж авсан хуванцар материалуудад байгаль орчны үнэлгээ хийгдсэн.
  7. Металл хүрээнд анодын боловсруулалт хийхэд ашигласан будаг нь 10% байгалийн будаг агуулсан.
  8. Улс эсвэл тээвэрлэгчээс хамаарч өнгөний сонголт хязгаарлагдмал байж болзошгүй.
  9. Цаасан хайрцгийг 100% дахин боловсруулсан цаасаар хийсэн ба үүнд лац болон хамгаалалтын гялгар хальс хамаарахгүй. Цонхыг хамгаалах цаасыг мөн 100% дахин боловсруулсан цаасаар хийсэн. Уг хэмжээг жинд үндэслэн тооцоолсон болно.
  10. Galaxy S22 Ultra гар утастай харьцуулахад.
  11. Expert Raw аппликэйшнийг Galaxy Store-оос үнэгүй татаж авах боломжтой. Уг аппликэйшн нь S23 серийн төхөөрөмжүүд, S22 серийн төхөөрөмжүүд, S21 Ultra, S20 Ultra, Note20 Ultra, Z Fold4, Z Fold3 болон Z Fold2 төхөөрөмжүүд дээр ажиллана.
  12. 2023 оны 2-р сарын 1-ний байдлаар Qualcomm Technologies, Inc-ийн хийсэн техникийн үзүүлэлтүүд болон салбарын жишиг үзүүлэлтүүдэд үндэслэн.
  13. Батерейны ерөнхий хүчин чадлыг гуравдагч талын лабораторид шалгаж, туршсан болно. IEC 61960 стандартаар туршсан батерейны дээжүүд нь хүчин чадлын хувьд өөр учир ерөнхий чадал гэдгийг дундаж чадал гэж ойлгоно. Хэмжилтээр Galaxy S23 гар утасных 3785 мАц, Galaxy S23+ гар утасных 4565 мАц, Galaxy S23 Ultra гар утасных 4855 мАц гэж тогтоогдсон. Сүлжээний орчин, хэрэглээ болон бусад хүчин зүйлээс шалтгаалан батерейны цэнэг барих бодит хугацаа өөр өөр байна.
  14. Galaxy S23 Ultra -ийн дэлгэц нь 1750 nits хүртэл гэрэлтүүлэх боломжтой.
  15. Бүс нутгаас хамаарч ажиллах функц, аппликэйшн хязгаартай.
  16. Quick Setup буюу түргэн тохируулгын функц Galaxy S23 серийн One UI 5.1 ба түүнээс хойших үе, мөн Android M ба түүнээс хойших загваруудад ажиллана.
  17. Утсаар мэдээлэл дамжуулах үйлдлийг Android™ 4.3. iOS 5 систем дээр хийх ба түүнээс хуучин загварын Android OS систем дээр утасгүй дамжуулалт хийнэ. Galaxy төхөөрөмж рүү утсаар мэдээлэл дамжуулахад шаардлагатай USB кабель/холбогч байхгүй бол утасгүй дамжуулалт хийх боломжтой. Үүний тулд шинэ Galaxy утасныхаа "Тохиргоо" цэсээс Smart Switch Mobile тохиргоог нээх ба байхгүй бол Galaxy Store-оос татаж авна. Дамжуулах дата, контент нь үйлдлийн системээс хамаараад хязгаарлагдмал байж болно. Galaxy төхөөрөмж дээрх дата, мэдээллийг back up хийн хадгалж, санамжийн төхөөрөмж дээр ахин хадгалж болно. Smart Switch PC эсвэл Smart Swich Mobile-ын SD картны backup функцыг мөн ашиглаж болно.
  18. Multi Control функц нь One UI 5.1 болон түүнээс дээш үеийн системтэй Galaxy гар утас дээр, One UI 4.1 эсвэл түүнээс дээш үеийн системтэй Galaxy Tab дээр, мөн мөн 2021 онд гарсан Galaxy Books цувралын төхөөрөмж, эсвэл түүнээс дараах үеийн Samsung Settings v1.5 эсвэл Samsung Settings v3.3 (ARM) тохиргоотой төхөөрөмж дээр ажиллана.
  19. Төхөөрөмжийн загвараас хамаарч зарим функц ажиллахгүй байж болзошгүй.
  20. Multi Control функц нь зарим апп-ууд дээр ажиллахгүй.
  21. Samsung Account-д холбогдсон байх шаардлагатай. Wi-Fi болон Bluetooth холболтоор холбогдоно.
  22. Samsung account Samsung Wallet нь улс эсвэл төхөөрөмжийн загвараас хамаараад хязгаарлагдмал байх магадлалтай. Мөн дэмжих функцууд нь улсаас хамаараад өөр байна.
  23. Биеийн ерөнхий байдал, дасгал хөдөлгөөнийг хянахад ашиглана. Аливаа өвчнийг илрүүлэх, оношлох, эмчлэх, эмчилгээг хянах зориулалтаар бүтээгээгүй болно. UX/UI нь програм хангамжийн хувилбар, загвар, бүс болон бусад хүчин зүйлээс хамаарч өөр байна. GPS маршрутын функц зөвхөн Galaxy Watch5 Pro бугуйн цаг дээр л ажиллана.
  24. Samsung-ын дотоод лабораторид тухайн загварын туршилтын хувилбарыг Bluetooth-ээр чихэвчтэй холбон, стандарт тохиргоо дээр туршиж үзсэн болно. Төхөөрөмж дээр хадгалсан, 720p үзүүлэлттэй видеог тоглуулах явцад цэнэг барих хугацаа, мөн батерейны цэнэг зарцуулах явц дахь вольтын хэмжээ зэргийг тооцоолж үзсэн. Сүлжээний холболт, тохиргоо, видео файлын формат, дэлгэцийн гэрэлний тод, бүдэг, батерейны нөхцөл болон бусад хүчин зүйлээс хамаарч видео тоглуулах бодит хугацаа өөр байж болно.
  25. Snapdragon нь Qualcomm Technologies Inc болон түүний охин компанийн бүтээгдэхүүн юм. Snapdragon нь Qualcomm Incorporated компанид бүртгэлтэй барааны тэмдэг болно.
  26. Galaxy S23 Ultra гар утасны дэлгэцийн хэмжээ нь бүтэн тэгш өнцөгтөөр тооцвол 6.8" инч бөгөөд бодит үзэх хэсгийн талбай нь түүний дугуйрсан ирмэг болон камераас шалтгаалан багасаж харагдана.
  27. Санах ойн хэмжээ нь улс орон эсвэл бүс нутгаас хамаарч өөр өөр байж болно. Урьдчилан суулгасан програм хангамжаас хамааран санах ойн бодит боломжууд өөр байж болно.