Privacy Display Privacy Display
Хоёр Galaxy S26 Ultra утаснуудын дэлгэцийг ойроос харуулна. Нэг утсыг өнцөгөөс харуулах ба Privacy Display-д ирж буй мэдэгдлийг бүдгэрүүлнэ. Нөгөө утсыг урд талаас нь харуулах ба дэлгэцийн дээд хэсэг дэхь мэдэгдэлийг харуулна. Хоёр Galaxy S26 Ultra утаснуудын дэлгэцийг ойроос харуулна. Нэг утсыг өнцөгөөс харуулах ба Privacy Display-д ирж буй мэдэгдлийг бүдгэрүүлнэ. Нөгөө утсыг урд талаас нь харуулах ба дэлгэцийн дээд хэсэг дэхь мэдэгдэлийг харуулна.
Galaxy AI Galaxy AI
Galaxy S26 Ultra утасны дэлгэц дээр Now Brief-ээс мэдэгдэл ирнэ. Энэ нь Чежү рүү хийх нислэгийн талаар хэрэглэгчдэд сануулна. Galaxy S26 Ultra утасны дэлгэц дээр Now Brief-ээс мэдэгдэл ирнэ. Энэ нь Чежү рүү хийх нислэгийн талаар хэрэглэгчдэд сануулна.
Гүйцэтгэл Гүйцэтгэл
Чипсет. GPU, NPU, CPU болон Тохируулсан Image Enhancer. Чипсет. GPU, NPU, CPU болон Тохируулсан Image Enhancer.
Камер Камер
Металл ягаан өнгийн Galaxy S26 Ultra утасны арын камерын хэсгийг ойроос харуулсан байна. Металл ягаан өнгийн Galaxy S26 Ultra утасны арын камерын хэсгийг ойроос харуулсан байна.
Аюулгүй байдал Аюулгүй байдал
Samsung Knox-ийн олон давхар аюулгүй байдлыг харуулахын тулд Galaxy S26 Ultra-ын үндсэн дэлгэцийн дээгүүр давхаргууд эргэлдэж байна. Samsung Knox-ийн олон давхар аюулгүй байдлыг харуулахын тулд Galaxy S26 Ultra-ын үндсэн дэлгэцийн дээгүүр давхаргууд эргэлдэж байна.
Батарей Батарей
30 орчим минутын дотор 75 хувь хүртэл цэнэглэнэ. 30 орчим минутын дотор 75 хувь хүртэл цэнэглэнэ.

Нарийн деталийг ойроос хараарай

Galaxy S26 Ultra дээрх шинэ орчны камерын дизайн нь төхөөрөмжийн бусад хэсэгтэй жигд зохицон, шинэлэг байдлыг илтгэнэ. Armor Aluminum хүрээтэй, Corning® Gorilla® Glass-аар тоноглогдсон, ус нэвтэрүүлдэггүй энэхүү Galaxy нь нарийн хийцтэй, бат бөх байна. Уг тэнцвэржүүлсэн дизайн нь одоогоор хамгийн нимгэн Ultra загвар ба гарт эвтэйхэн дэгжин байдал, тухтай байдлыг хослуулсан.1,2,3,4

Дэлхийн хамгийн анхны гар утас дээрх Privacy Display

Зөвхөн Galaxy S26 Ultra дээрх суурилуулсан нууцлалын дэлгэцтэй танилцаарай. Асаасан даруйд Privacy Display нь утасны бүтэн дэлгэцийг бусад хүмүүсээс нуух байдлаар хувийн мэдээллийг хамгаалдаг шинэлэг технологийг ашиглана. Зарим нэг тодорхой апп-ууд, бүх ирсэн мэдэгдэл, мөн Settings, Lock Screen болон Secure Folder хэсэгт ПИН болон нууц үг оруулах гэх зэргээр юуг нуухаа сонгож болно.5

Гүйцэтгэл

Galaxy -д зориулсан хамгийн хүчирхэг процессор

Galaxy-ын хамгийн сүүлийн үеийн, хамгийн хүчирхэг процессортой танилцана уу. Энэ нь нэгэн зэрэг олон үйлдэлээр ачаалалтай ажилладаг хэрэглэгчдэд зориулан Galaxy AI-г бүрэн утгаар нь ашиглах боломжийг олгох ба апп болон контентын дүрслэлийг бодит цаг хугацаанд тодруулан, жигд болгох дүрс сайжруулагчтай. Мөн дэвшилтэт NPU-г 39%-иар нэмэгдүүлж, график боловсруулалтыг 24%-иар нэмэгдүүлэх тул хамгийн хүнд видео засварлах боломжтой.6

Илүү бүтээмжтэй. Илүү сэрүүхэн4

Galaxy S26 Ultra-ын хамгийн хүчирхэг процессор болон дэвшилтэт дулааны хяналт нь олон үйлдэл нэгэн зэрэг хийх эсвэл Galaxy AI ашиглах гэх зэргээр ачаалалтай ажиллах зориулалтай. Vapor Chamber-ын шинэ загвар нь дулааныг өмнөхөөсөө илүү хурдан, үр дүнтэйгээр сарниулдаг. Тохируулсан дулааны интерфэйсийн материалтай (TIM) тул дэвшилтэт хөргөлтийн систем нь төхөөрөмжийн дулааны гүйцэтгэлийг 21%-иар илүү ханган ажилладаг.7

Маш хурдан цэнэглэлт. Маш удаан цэнэг барилт

Galaxy S26 Ultra нь хамгийн хурдан цэнэглэгч Super Fast Charging 3.0-ийг дэмждэг. Энэ нь төхөөрөмжийн батерейн эрүүл мэнд болон цаг завт нөлөөлөхгүйгээр маш хурдан цэнэглэх зориулалттай.8

Камер

Ultra 200 MP бүхий өндөр нягтралтай

200 MP өргөн камер мэдрэгчтэй, ProVisual Engine-ээр сайжруулсан Galaxy S26 Ultra нь хамгийн өндөр нарийвчлалтай зохион бүтээгдсэн. Өндөр нягтралтай зургийн өгөгдөлд бодит цаг хугацаанд дүн шинжилгээ хийн, баялаг, бодит мэт дүрс зураглалаар нарийн бүтэц, тод байдлыг хадгална.9

Шөнө ч гэсэн тунгалаг бөгөөд тод байна

Galaxy S26 Ultra-ын илүү өргөн нээлхий болон дуу чимээг бууруулах функцаар гэрэл багатай орчинд тод, нарийвчилалтай видео бичлэг хийх боломжтой. Өргөн камер нь одоо 47%-иар илүү тод зураг авах F1.4 нээлхийтэй болсон ба Tелефото камер нь 37%-иар илүү тод зураг авах F2.9 хүртэл нээгддэг болсон. Шөнийн видео бичлэг хийх үед манай дэвшилтэт AP нь мэдрэгчийн төрлаас хамааран дуу чимээний хэв шинжийн дагуу дуу чимээг бууруулж, зураг бүрийг хурц, тод байлгана. Тиймээс нар жаргасны дараах хором мөчүүдийг урьд урьдынхаас ч илүү нарийвчлалтай авах боломжтой.9,10

Гайхалтай нууцлал. Knox-оор хамгаалагдсан

Хувийн мэдээллийг хэрхэн ашиглаж, хуваалцаж буйг ил тод байлгахын зэрэгцээ бид таны мэдээллийг хамгаалах үүрэгтэй.Personal Data Engine нь таны хувийн мэдээллийг аюулгүй байдлаар цуглуулан боловсруулна. Дараа нь уг өгөгдлийг шифрлэж, Knox Vault ашиглан төхөөрөмж дээр хадгалах тул бусад хүмүүс хандах боломжгүй.Тохируулсан хяналтууд нь Galaxy AI-ыг хяналтандаа байлгахад тусална. Төхөөрөмж эсвэл Cloud-ын алин дээр боловсруулахаа шийдээрэй.Knox Matrix Trust Chain технологи нь Galaxy холбогдсон төхөөрөмжүүдийн аюулгүй байдлыг хангах тул Galaxy ухаалаг гар утаснаасаа бусад төхөөрөмжийн аюулгүй байдлыг шууд хянах боломжтой.11,12,13

Galaxy AI

Суурилуулсан Photo Assist. Студийн түвшний засвар

Хэдэн үг болон AI ашиглан хурдан бөгөөд хялбарханаар зургаа засварлаарай. Бизнес контентын загвар бүтээх гэх зэргээр гайхалтай санаануудаа амьдрал дээр хэрэгжүүлээрэй. Хийхийг хүссэн засваруудаа тайлбарлавал Galaxy AI таны санааг хэдхэн минутын дотор гүйцэлдүүлэх болно.13,14

AI-аар бүтээлч байдлыг хялбарчилаарай

Утаснаасаа шууд зураг авч чухал хуудаснуудыг дижитал хэлбэрт оруулаарай. Galaxy AI нь сүүдэрлэсэн хэсэг, гарын хуруу орсон болон гажуудлыг арилгахын хажуугаар нугалсан булангуудыг автоматаар засварлана.15

Хэрэгтэй үед нь саналуудаар хангана

Galaxy AI-ээр ажилладаг цоо шинэ Now Nudge нь таны дэлгэцэн дээрх нөхцөл байдлыг ойлгож, танд хэрэгтэй товчлолуудыг санал болгож чадна. Энэ нь таны дараагийн үйлдэлд хүрэх алхмуудыг ухаалгаар багасгаж, тэр ч байтугай автоматаар бөглөх саналуудыг өгдөг. Зургуудыг илүү хялбар олж, илгээх боломжтой. Хэрэв хэн нэгэн саяхны ажлын аяллаас зураг асуувал Now Nudge танд ямар зураг хэрэгтэйг ойлгож, танд зориулж олох болно. Дараа нь энэ нь таныг таны галерей дахь эдгээр тодорхой зургууд руу аваачиж, хэдхэн товшилтоор сонгож, илгээх боломжийг олгоно.16

Now Brief. Таны өдрийг хялбар болгоно

Now Brief нь өдөр тутмын амьдралыг хянах, зуршлыг илүү сайн ойлгох боломжтой боллоо. Захиалгын дэлгэрэнгүй мэдээлэл, аяллын онцгой хором мөчүүд гэх зэрэг чухал үйл явдлуудын талаарх зөвлөмж болон сануулгыг өдрийн турш товч тоймоор хүлээн авах боломжтой боллоо.4,17

Galaxy S26 | S26+

Galaxy Enterprise Edition

Бизнест зориулсан хэрэгцээт багц

Galaxy Enterprise Edition нь задалсан эхний өдрөөс л шууд бизнестээ ашиглах боломжтой бэлэн бүтээгдэхүүн, шийдэл, үйлчилгээний багц юм.

Бизнесийн тасралтгүй байдлыг хангана

Гурван жилийн баталгаат хугацаа болон хоёр жилийн бүтээгдэхүүн ашиглалтын мөчлөг27,28,29
· 3 жилийн баталгаат хугацаа: Урт хугацаанд төхөөрөмжийн найдвартай байдлыг хангах
· 2 жилийн бүтээгдэхүүн ашиглалтын мөчлөг: Төхөөрөмжийн нэвтрүүлэлтийг дэмжихийн тулд 2 жилийн төхөөрөмж борлуулалтын хугацаагаар хангана

Бизнесийн тасралтгүй байдлыг хангах Бизнесийн тасралтгүй байдлыг хангах

Knox-ын цогц шийдлүүд

1 жилийн Knox Suite - Байгууллагын төлөвлөгөө: Galaxy төхөөрөмжүүдэд зориулсан цогц шийдлийн багц30,31
· Засгийн газрын түвшний гар утасны аюулгүй байдал
· Төхөөрөмж/OS-ийн цогц удирдлага
· Мэдээлэлд суурилсан төхөөрөмжийн хэрэглээ/аюулгүй байдал
· Ажилчдад зориулсан чадварууд

Ноксын нэгдсэн шийдэл Ноксын нэгдсэн шийдэл

Өргөн хүрээний аюулгүй байдлын дэмжлэг

7 хүртэлх жилийн хугацаанд аюулгүй байдлын засвар үйлчилгээр хангана32,33,34
· Galaxy Enterprise Edition мэдээллийн самбар дээрээс хувилбар гарах огноо болон шинэчлэлтүүдийг харна уу
· Гар утасны аюулгүй байдлын халдлагаас бизнесээ хамгаалаарай
· Хувилбарын давтамж болон хугацааны талаарх урьдчилсан мэдээлэл

Аюулгүй байдлын өргөн дэмжлэг Аюулгүй байдлын өргөн дэмжлэг

Samsung Galaxy Туршлага

Танд тохирсон Hi-Fi хоршил

Galaxy S26 Ultra болон Galaxy Buds4 Pro-ыг хослуулснаар дууны тохиргоог хялбархан хийх боломжтой. Hi-Fi аудио сонсох эсвэл Super Clear дуудлага хийх зэргээр бүх зүйлийг холбож, идэвхитэй байлгах тасралтгүй экосистем юм.19

Танд тохирсон Hi-Fi хоршил Танд тохирсон Hi-Fi хоршил

Galaxy таны гарт

Тусгайлан бүтээгдсэн One UI 8.5 нь Galaxy-г өдөр тутамдаа хэрхэн ашиглаж байгаагаас хамаарч хувьчилан тохируулдаг. Now Brief-ээс энгийн, ойлгомжтой, тухайн нөхцөл байдалд тохирсон сануулга, цоо шинэ Now Nudge болон AI Select-ээс ухаалаг зөвлөмжүүд хүлээн авсанаар өдөр тутмын ажлуудыг ганцхан товшилтоор хялбар болгоно.

Galaxy таны гарт Galaxy таны гарт

Шилжүүлэг нь хялбар боллоо

Smart Switch нь iOS-оос зураг, видео, харилцагчид, тэмдэглэл, хуанлийн үйл явдал, бусад апп болон төхөөрөмжийн тохиргоог хялбархан шилжүүлэхэд тусална.21,22,23

Шилжүүлэг нь хялбар боллоо Шилжүүлэг нь хялбар боллоо

Шинэлэг бизнесийн бүтээгдэхүүнүүд

Samsung яагаад таны бизнест тустай вэ?

Мянга мянган компанийн амжилтын гол түлхүүр болох Samsung нь бизнесийг шинэ арга замаар хөгжүүлэх зорилгоор бүтээгдсэн.

Бизнесээ цааш нь хөгжүүлээрэй

Бизнест зориулсан гар утасны төхөөрөмжүүд

Бизнесийг хөгжүүлэх гар утасны төхөөрөмжүүдийн төрлийг үзээрэй.

байхгүй байхгүй

Бизнесийн шийдлүүд

Гар утсаар ажиллахад бүтээмжийг хамгийн ихээр нэмэгдүүлэх шийдлүүдийг олж нээгээрэй.

Бизнесийн шийдлүүд Бизнесийн шийдлүүд

Боловсрол

Samsung Galaxy нь оюутнуудад хаанаас ч суралцах боломжтой ямар шийдлүүдийг олгодогийг үзээрэй.

Боловсрол Боловсрол

Бизнесийн борлуулалтын мэргэжилтэнтэй холбогдоорой

Бизнесийн борлуулалтын мэргэжилтэнтэй холбогдоорой

Дэлгэрэнгүй мэдээллээ оруулаарай, манай борлуулалтын баг тантай эргэн холбогдох болно.

Түгээмэл асуултууд

  • Samsung Business Trade-In хөтөлбөр гэж юу вэ?

    Хэрэглэгчийн Trade-In хөтөлбөрийн нэгэн адил бид бизнес хэрэглэгчдийг хуучин гар утсаа буцаан өгөөд, шинэ Galaxy төхөөрөмж дээрээ кредит авах шийдлийг санал болгодог.

    • Samsung Business Trade-In хөтөлбөрийн хүрээнд хэрэглэгчид шаардлага хангасан төхөөрөмжүүдээ солилцон, шинэ Galaxy төхөөрөмж худалдан авахдаа кредит бодуулах боломжтой.

    • Худалдан авалт хийх үедээ солилцох хөтөлбөрийг нэмж, солилцох төхөөрөмжийнхөө талаар бидэнд мэдээлэл өгч захиалга хийнэ.

    • Шинэ төхөөрөмжөө хүлээн авсны дараа солилцох төхөөрөмжээ манайх руу илгээх ба улмаар бид үнэлгээ хийнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг Samsung Business Trade-In хөтөлбөрийн Түгээмэл асуултууд болон Үйлчилгээний нөхцөл хэсгээс авна уу.
  • Бизнесийн зориулалттай Samsung Enterprise Edition төхөөрөмжүүд нь хувийн хэрэгцээнд зориулан худалдан авах хүчирхэг Galaxy гар утаснуудтай адил боловч бизнест дэмжлэг үзүүлэх нэмэлт зүйлс болон үйлчилгээ дагалддаг.

    • Knox Suite Enterprise Plan нь олон давхар, өндөр зэрэглэлийн Knox Security-ээр бүх төхөөрөмж болон өгөгдлийг хортой програм хангамж болон халдлагаас хамгаалдаг.

    • Enterprise Edition төхөөрөмжүүд нь 3 жилийн баталгаат хугацаатай байх ба дэмжлэг, дуудлагын засвар үйлчилгээ, дараагийн өдөр нь сольж өгөх үйлчилгээгээр тус тус хангана.

    • 7 хүртэлх жилийн Аюулгүй байдал, Засвар үйлчилгээ нь аливаа аюулгүй байдлын халдлагаас урьдчилан сэргийлнэ.

    • Байгууллагын гар утаснууд нь мөн уртгасан бүтээгдэхүүн ашиглалтын хугацаатай байх ба стандарт төхөөрөмжтэй харьцуулахад илүү удаан хугацаанд ашиглах боломжтой.
  • Бизнесийн зориулалтаар Samsung Galaxy AI утас худалдан авсан тохиолдолд 24/7 мэргэжлийн дэмжлэг үйлчилгээ үзүүлэх ба танд болон танай ажилчдыг мэдээллээр хангана.

    • Knox аюулгүй байдлын платформ дээр бид Knox-ийн тохиргооны зааварчилгаа, хэрэглээний талаарх зөвлөгөө, техникийн дэмжлэг туслалцаа гэх зэрэг бүх мэдээллийг оруулсан байдаг.

    • Бизнесийн үйлчилгээний баг нь таныг IT менежер эсвэл компанийн тусламж үйлчилгээ үзүүлэгч эсэхээс үл хамааран засвар үйлчилгээг түргэн шуурхай шийдвэрлэнэ. Бид асуудлыг шийдвэрлэхийн тулд төхөөрөмжүүдийг зайнаас холбох юм уу, эсвэл засвар үйлчилгээг ойроос үзүүлэх шаардлагатай бол хаалга дээрээс авах эсвэл дэлгүүрт хүргэх гэх зэрэг олон сонголттой. Мөн сэлбэгийн үйлчилгээ үзүүлдэг үйлчлүүлэгчдэд зориулан бөөнөөр нь засварлах сонголтыг санал болгодог.

    •Бид загвар болон алдааны шинж чанараас хамаарч Гар утас болон Компьютер дээр олон төрлийн баталгаат хугацааны болон сайжруулсан үйлчилгээг үзүүлдэг. Дэвшилтэт Үйлчилгээний багц нь үйлчилгээг сайжруулахын зэрэгцээ, IT менежментийн хүндрэлийг бууруулж, Knox Quickstart-аар гар утасны парк хяналтыг сайжруулдаг.

    • Шаардлагатай тохиолдолд Samsung-ийн баталгаат, гуравдагч талын үйлчилгээний түнш буюу Магадлан итгэмжлэгдсэн үйлчилгээний төв (ASC)-өөр дамжуулан дэмжлэг үзүүлдэг. Тиймээс биечлэн тусламж авах шаардлагатай бол Samsung-ийн мэргэжилтнүүдийн сургаж бэлтгэсэн үйлчилгээ үзүүлэгчдээс засвар үйлчилгээ болон дэмжлэг туслалцаа авах боломжтой.
  • Privacy Display нь олны хөлийн газар бизнесийн AI утасны дэлгэцийг гадны нүднээс хамгаалахын тулд шинэлэг технологийг ашигладаг нууцлалын дэлгэц юм.5

    • Идэвхжүүлсэн үед дэлгэцийн пикселүүд нь шууд эгц байдлаас дэлгэцийг харах боломжтой болгохын тулд динамикаар хөдөлдөг ба ойр тойрны хүмүүс хажуу талаас нь харахад бүдгэрнэ.

    • Та бүтэн дэлгэцийг харагдахаас хамгаалж болно.

    • Эсвэл оронд нь байнгын тохиргоог сонгон, Privacy Display-г зөвхөн тодорхой мэдэгдэл эсвэл апп-уудыг идэвхжүүлэхээр тохируулж болно.
  • Galaxy S26 Ultra нь бизнесийн гар утсыг урт удаан, бат бөх эдэлгээтэй болгохын тулд бэхжүүлсэн материалаар хийсэн.

    • Armor Aluminum хүрээ нь төхөөрөмжийн дотор эд анги болон гадна талын ирмэгт хэт их ачаалал өгөлгүйгээр нэмэлт хамгаалалтыг сайжруулсан.

    • Ионоор бэхжүүлсэн шилээр хийсэн Corning® Gorilla® Armor 2 болон Corning® Gorilla® Glass Victus 2-ийг төхөөрөмжийн урд болон ар талд ашигласанаар харагдах байдалд нөлөөлөлгүй доргилтоос хамгаалагдсан.

    • IP68 үнэлгээ нь төхөөрөмж дээр санамсаргүй байдлаар шингэн зүйл асгах болон өдөр тутмын элэгдлийн эсрэг ус, тоосны хамгаалалттай.1,2,3
  • Galaxy S26 Ultra нь хэрэглэхэд хялбар, энгийн олон тооны шинэ, илүү дэвшилтэт AI функцуудтай болсон.

    • Зургийг хурдан хугацаанд засварлахын тулд Photo Assist дээрх бичвэрийг ашиглаж болно.

    • Now Nudge нь дэлгэц дээрх зүйлийг ухаалгаар таних шинэ функц ба хуанли дээр үйл явдал нэмэх эсвэл хэн нэгэнтэй зураг хуваалцахын тулд шууд галерей руу шилжих сонголт гэх мэт саналуудаар хангана.

    • Now Brief нь хэрэглэгчийн зан үйл, сонголтод үндэслэн товч тойм хэлбэрээр илүү хувийн ойлголтуудаар хангана. Үүнд захиалгын дэлгэрэнгүй мэдээлэл, үйлчлүүлэгчдийн төрсөн өдөр гэх мэт төхөөрөмж дээр хадгалагдсан мэдээлэлд үндэслэсэн сануулга өгнө.

    • Search with Finder allows you to search for information without looking through apps yourself such as flight details or notes you have saved.

    • Bixby нь төхөөрөмжийн тохиргоог өөрчлөх эсвэл вэб хайлт хийх гэх зэргээр төрөлх хэлээр асуусан асуултуудыг ойлгодог болсон.14,16,17,18,24
  • 2026 оны 3-р сарын байдлаар Galaxy AI-ийн Photo Assist болон Creative Studio нь 41 хэлийг дэмждэг. Now Nudge болон Now Brief-ийн сэргээсэн өгөгдөл нь 13 хэлийг дэмждэг.

    Хэлнүүдийн бүрэн жагсаалтыг доор харуулав.

    • Photo Assist дээр дэмжигдсэн хэлнүүд: Англи, Испани, Португал, Герман, Франц, Итали, Польш, Солонгос, Хятад (Хялбаршуулсан, Уламжлалт), Япон, Тайланд, Вьетнам, Араб, Индонез, Хинди, Орос, Турк, Румын, Швед, Голланд, Чех, Дани, Финланд, Унгар, Украин, Еврей, Грек, Серб, Болгар, Хорват, Норвеги, Словак, Литва, Словен, Латви, Эстон, Бенгал, Свахили, Филиппин болон Гужарати.

    • Creative Studio дээр дэмжигдсэн хэлнүүд: Англи, Испани, Португал, Герман, Франц, Итали, Польш, Солонгос, Хятад (Хялбаршуулсан, Уламжлалт), Япон, Тайланд, Вьетнам, Араб, Индонез, Хинди, Орос, Турк, Румын, Швед, Голланд, Чех, Дани, Финланд, Унгар, Украин, Еврей, Грек, Серб, Болгар, Хорват, Норвеги, Словак, Литва, Словен, Латви, Эстон, Бенгал, Свахили, Филиппин болон Гужарати.

    • Now Nudge дээр дэмжигддэг хэлнүүд: Солонгос, Англи, Испани, Итали, Герман, Франц, Португал, Польш, Хятад (Хялбаршуулсан), Япон, Тайланд, Хинди болон Вьетнам.

    • Now Brief дээр дэмжигддэг хэлнүүдийн сэргээсэн өгөгдөл: Солонгос, Англи, Испани, Итали, Герман, Франц, Португал, Польш, Хятад (Хялбаршуулсан), Япон, Тайланд, Хинди болон Вьетнам.
  • Samsung Galaxy S26 Ultra дээрх AI-ыг өгөгдлийг хэрхэн боловсруулах, хэрхэн хадгалах, хянах гэх зэрэг нууцлалын систем бүхий нууцлал шаардлагатай хэрэглэгчдэд аюулгүй байхаар бүтээгдсэн.

    • Galaxy AI нь төхөөрөмж дээр өгөгдлийг Personal Data Engine-ээр боловсруулж, дараа нь KEEP болон Knox Vault-оор шифрлэн, төхөөрөмж дээр хадгалдаг. Тиймээс хувийн мэдээлэлийг гадны сервер рүү илгээлгүйгээр утас дээр хадгалдаг.

    • Controls дахь тодорхой, AI-аар хамгаалагдсан нууцлалын тохиргоогоор аль AI функцууд хувийн мэдээлэлд хандах боломжтойг сонгох эрхтэй. Мөн мэдээллийг төхөөрөмж дээр эсвэл cloud дээр боловсруулах эсэхээ шийдэж болно.

    • Knox Matrix Trust Chain технологи бүхий холбогдсон аюулгүй байдал нь Samsung төхөөрөмжүүдийн экосистемийг бүхэлд нь хамгаалах ба Galaxy ухаалаг гар утаснаасаа хянах боломжтой.11,12
  • Galaxy S26 Ultra нь Galaxy-д тусгайлан тохируулсан, CPU, GPU, NPU болон AI гүйцэтгэлийг дээд зэргээр хангах зориулалттай процессороор ажилладаг.

    • Энэхүү тохируулсан процессор нь бизнесийн AI утас дээр олон үйлдэл гүйцэтгэх, камерын гүйцэтгэл болон нийт эрчим хүчний үр ашгийг сайжруулах зориулалттай.

    • Дэвшилтэт NPU-г 39%-иар нэмэгдүүлснээр AI гүйцэтгэлийг илүү хурдан, илүү ухаалаг болгоно.

    • Энэхүү эрчим хүчний хэмнэлттэй чипсет нь суурилуулсан mDNIe технологийг сайжруулж, зураг боловсруулалтын нарийвчлалыг 4 дахин нэмэгдүүлж, зургийн чанарыг мэдэгдэхүйц сайжруулдаг. Мөн энэ нь эрчим хүчний хэрэглээг оновчилж, батерей ашиглалтын хугацааг хэмнэдэг.4,8
  • Тийм ээ, Galaxy S26 Ultra нь шинээр зохион бүтээсэн Vapor Chamber-тай ба энэ нь төхөөрөмжийн доторх дулааныг илүү жигд тараан, дулааны гүйцэтгэлийг сайжруулдаг.7

    • Энэхүү сайжруулсан дулаан сарниулалт нь Galaxy төхөөрөмжийн техник хангамж дахь дулааныг тасралтгүй ууршуулж, конденсацилан хэт халахаас хамгаална.

    • CPU болон GPU зэрэг үндсэн техник хангамжийн бүрэлдэхүүн хэсгүүдийг хэт халахаас хамгаалсанаар тэдгээрийн жигд гүйцэтгэлийг хангах тул олон ажил нэгэн зэрэг хийх эсвэл урт хугацаагаар дуудлага хийх боломжтой.
  • *Энд дурьдсан бүх техникийн үзүүлэлтүүд болон тодорхойлолтууд нь тухайн бүтээгдэхүүний бодит үзүүлэлт, тодорхойлолтоос өөр байж болно. Samsungнь энэхүү бичиг баримт болон энд дурьдсан бүтээгдэхүүнд хэдийд ч өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд Samsung нь тухайн өөрчлөлтийн талаар ямар нэг мэдэгдэл хүргүүлэх үүрэг хүлээхгүй. Бүтээгдэхүүний давуу тал, дизайн, үнэ, бүрэлдэхүүн хэсэг, гүйцэтгэл, хүртээмжтэй байдал, хүчин чадал гэх мэт энэхүү баримт бичигт заасан бүх функц, онцлог, техникийн үзүүлэлт, GUI болон бусад бүтээгдэхүүний мэдээллийг мэдэгдэлгүйгээр өөрчлөж болно. Дэлгэц дээрх контентууд нь загварчилсан зургууд ба зөвхөн тайлбарлах зорилготой.
  • *Samsung AI-ийн зарим функцийг ашиглахын тулд Samsung бүртгэлээр нэвтрэх шаардлагатай.
  • *Samsung нь AI функцийн гаргасан үр дүнгийн үнэн зөв, бүрэн бүтэн, найдвартай байдалд ямар нэг амлалт, баталгаа өгөхгүй.
  • *Galaxy AI функцуудийг ашиглаж боломжтой эсэх нь Бүс нутаг/улс, OS/One UI хувилбар, төхөөрөмжийн загвар болон утасны оператор компаниас хамаарч өөр өөр байж болно.
  • *Samsung-ийн Galaxy AI-ын үндсэн функцууд нь үнэ төлбөргүй. Дараагийн хувилбаруудад төлбөртэй сайжруулсан функцууд эсвэл шинэ үйлчилгээнүүд багтаж болно. Гуравдагч этгээдийн хангадаг AI функцуудад өөр нөхцөл зүйлийг мөрдлөгө болгоно. Galaxy AI үндсэн функцууд нь Samsung-ын Үйлчилгээний Нөхцөл ба Зүйл хэсгийн "Дэвшилтэт оюун ухаан" хэсэгт жагсаасан үйлчилгээнүүд байна.
  • *Galaxy AI үйлчилгээг AI ашиглах насны хязгаарлалттай зарим бүс нутагт насанд хүрээгүй хүүхдүүдэд хориглодог.
  • *Galaxy AI функцуудыг дэмждэг хэлнүүдийн бүижэ жагсаалтыг Түгээмэл асуултууд хэсэгт оруулсан болно.
  • *Зурагт үзүүлсэн Samsung төхөөрөмжүүд нь тусдаа худалдаалагдана.
  • *Зургийг дүрслэх зорилгоор загварчилсан. Дарааллыг богиносгож, загварчилсан. Бодит UI/UX нь өөр байж болно.
  • 1. Armor Aluminum хүрээнд дууны болон хажуугийн товчлуурууд, SIM-ны гэр болон камерын линзний гол багтаагүй.
  • 2. Corning® Gorilla® Armor 2-ыг төхөөрөмжийн урд хэсэгт, Corning® Gorilla® Glass Victus® 2 -ыг арын хэсэгт ашигласан.
  • 3. Лабораторийн туршилтад үндэслэн төхөөрөмжийг 1.5 метрийн гүнтэй цэнгэг усанд 30 минут хүртэл байлгахад тэсвэртэйг баталсан. Тоос нэвтрэхгүй; хүрэлцэлээс бүрэн хамгаалагдсан (тоос нэвтэрүүлдэггүй. Төхөөрөмжийн ус, тоосны тэсвэртэй байдал нь цаг хугацаа, эдэлгээний явцад буурч болно.
  • 4. Өмнөх загваруудтай харьцуулсан.
  • 5. Privacy Display функц нь захын харааг хязгаарлахын тулд дэлгэц харах өнцгийг хянадаг ба Тохиргоо хэсэгт идэвхижүүлж болно. Зарим нэг тодорхой апп-уудыг мөн Тохиргоо хэсэгт идэвхижүүлж болно.Харах өнцгийн гадна зургийн чанарт зарим өөрчлөлт гарч болно. Идэвхжүүлсэн үед өнцөг эсвэл гэрэлтүүлэг гэх зэрэг харах орчноос хамаарч зарим мэдээлэл бусдад харагдсан хэвээр байж болно. Нууц мэдээллийг ил гаргахдаа болгоомжтой байхыг зөвлөдөг.
  • 6. AP-ийн гүйцэтгэл сайжруулалтыг Galaxy S25 Ultra-тай харьцуулсан. Бодит гүйцэтгэл нь хэрэглэгчийн орчин, нөхцөл байдал, урьдчилан суулгасан програм хангамж ба апп-аас хамаарна.
  • 7. Vapor Chamber-ын гүйцэтгэлийн сайжруулалтыг Galaxy S25 Ultra-ынхтай харьцуулсан. Бодит гүйцэтгэл нь хэрэглэгчийн орчин, нөхцөл байдал, урьдчилан суулгасан програм хангамж болон апп-аас хамаарна.
  • 8. Батарейны бодит ашиглалтын хугацаа нь сүлжээний орчин, ашигласан функцууд болон апп-ууд, дуудлага болон мессеж хүлээн авах давтамж, цэнэглэлтийн тоо болон бусад олон хүчин зүйлээс хамаарч өөр өөр байдаг. UX Connect Research-ийн цуглуулсан дундаж хэрэглээний профайлтай харьцуулан тооцоолсон. LTE болон 5G Sub6 сүлжээг ашиглан анхдагч тохиргооны дагуу SM-S942, SM-S947 болон SM-S948-ийн урьдчилан гаргасан хувилбаруудын хамт 2026.1.08-2026.1.30-ны хооронд АНУ болон Их Британид UX Connect Research нь бие даасан үнэлгээ хийсэн. 5G mmWave сүлжээнд туршигдаагүй.
  • 9. Үр дүн нь гэрэлтүүлгийн орчин нөхцөл, олон объект, фокус таараагүй эсвэл хөдөлгөөнт объект зэрэг зураг авалтын нөхцөл байдлаас хамаарч өөр өөр байж болно.
  • 10. Galaxy S25 Ultra-тай гэрэлтүүлгийн сайжруулалтыг харуулсан.
  • 11. Personal Data Engine нь Personal Data Intelligence цэс асаалттай байх үед ажилладаг. Personal Data Intelligence цэс унтармагц анализ хийгдсэн өгөгдөл устгагдана. Personal Data Engine нь Солонгос, Англи, Испани, Итали, Герман, Франц, Португал, Польш, Хятад (Хялбаршуулсан), Япон, Тайланд, Хинди болон Вьетнам хэл зэрэг зарим хэл болон тодорхой нутгийн аялга/акцентыг таньдаг. Personal Data Engine нь одоогоор Samsung-ийн үндсэн апп-ууд болон дэмжигдсэн апп-уудын мэдэгдэлд анализ хийдэг.
  • 12. KEEP нь One UI 8 буюу түүнээс хойшхи хувилбартай Galaxy ухаалаг утас болон таблетууд дээр дэмжигддэг.
  • 13. Бүх бүтээлч үйл ажиллагаа нь орон нутгийн хууль тогтоомжид нийцсэн эсэх, тухайн бүс нутгийн өв соёлд тохиромжтой эсэхийг нягтлахын тулд орон нутгийн хуулийн зөвлөхд хандаарай.
  • 14. Photo Assist нь сүлжээний холболт болон Samsung бүртгэлээр нэвтрэхийг шаарддаг. Үйлчилгээний хүртээмжтэй байдал нь улс орон, хэл эсвэл төхөөрөмжийн загвараас хамаарч өөр өөр байж болно. Photo Assist нь зургийн хэмжээг өөрчилж болно. Зургийг AI-аар үүсгэсэн гэдгийг харуулахын тулд хадгалсны дараа зураг дээр мэдэгдэхүйц усан тэмдгийг тавина. Үүсгэсэн үр дүнгийн үнэн зөв, найдвартай байдалд баталгаа гаргахгүй.
  • 15. Камерын дэлгэц доторх бичиг баримтын хэмжээ нь 20%-иас их байх хэрэгтэй. Хэрэв бичиг баримт нь текстгүй, зөвхөн зурагтай байвал Photo Mode-д бичиг баримт гэж танигдахгүй байж болно. Бичиг баримтын эх хувь нь тэгш өнцөгт хэлбэртэй байх хэрэгтэй. Бичиг баримтын дөрвөн булан нь камерын дэлгэц дотор чөлөөтэй харагдаж байх ёстой. Бичиг баримтын гадаргуу болон камер тэгш байх үед 0 градус руу тохируулсны дараа зураг авах өнцөг 20 градус дотор байх ёстой. Хоёр нугалсан болон 130-180 градусын хооронд нугалааг засах боломжтой. Үрчийсэн бичиг баримтыг шалан дээр А4 хэмжээтэй жигд богино тэнхлэгийн өнцөгөөр байрлуулах ба шал болон баримт бичгийн хооронд зай 4 см-ээс бага байна. Гүн сүүдэртэй эсвэл өнгөтэй баримт бичгийн сүүдрийг арилгасны дараа ул мөр үлдэж болно. Объект (текст, хүснэгт, зураг гэх мэт) болон саад (хуруу, нугалсан ирмэг) хооронд 0.8 см-ээс их зай байх хэрэгтэй. Хэрэв объект болон саадыг салгаагүй эсвэл давхцаагүй бол энэ нь дэмжигдэхгүй. Гүн судалтай тохиолдолд судал арилгах хязгаарлалтын улмаас судал үлдэж болно. Тухайн бичиг баримт сайн харагдахгүй бүрзгэр байх үед филтер ашиглахад хүсээгүй үр дагавар гарч болзошгүй. Saved File format буюу Файл Хадгалах Формат нь JPEG эсвэл PDF байна. Multi-Scan Image Import Input File Format буюу Олон сканнердсан зураг импортлон оруулах файлын формат нь JPEG, HEIC, PNG, BMP, WebP эсвэл GIF байна. Gallery Scan Input File Format буюу Галерейгаас сканнердан оруулах файлын формат нь JPEG эсвэл HEIF (JPG, HEIC) байна. Зарим температурт хэрэглэхэд хязгаарлагдмал байж болно.
  • 16. Now Nudge функц нь Samsung бүртгэлээр нэвтрэхийг шаарддаг. Боломжит функц болон онцлогууд нь улс орон, бүс нутаг, хэлнээс хамаарч өөр өөр байж болно. Samsung Messages, Google Messages болон Google Chat зэрэг зарим гуравдагч талын мессежийн апп-ууд дээр Text message prompt функцүүдийг ашиглах боломжтой. Зургийн контентэд анализ хийх зарчимаар Now Nudge-аар зураг хуваалцаж болно. Үр дүнгийн үнэн зөв байдалд баталгаа гаргахгүй.
  • 17. Now Brief функц нь Samsung бүртгэлээр нэвтрэхийг шаарддаг. Үйлчилгээний хүртээмжтэй байдал нь улс орон, хэл, төхөөрөмжийн загвар, апп-аас хамаарч өөр өөр байж болно. Зарим функцууд сүлжээний холболт шаарддаг.Моментуудын санал болгосон зургийн тайлбар нь хэрэглэгчийн зорилготой нийцэхгүй байж болно. Нохой салхилуулах мэдэгдэл хүлээн авахын тулд SmartThings дээрх SmartTag2 болон Pet Care-г идэвхжүүлэх хэрэгтэй. SmartTag2-г нь тусдаа худалдаалагдана. Сэргээсэн өгөгдөлийг идэвхжүүлэхийн тулд д Мэдэгдэлийг асаана. Дэмжигдсэн апп-уудын Мэдэгдэл, Мессеж, Gmail болон Samsung Wallet-аас сэргээсэн өгөгдөл болон Gmail-ээс цуглуулсан сэргээсэн өгөгдөл нь хэрэглэгч Personal Data Intelligent-ийн Gmail-ыг унших зөвшөөрөл өгсөн тохиолдолд л хүчинтэй байна.Захиалгын дэлгэрэнгүй мэдээллийг зөвхөн захиалгын баталгаажуулалтын мессежээс сэргээх боломжтой.
  • 18. Galaxy төхөөрөмжүүд нь тусдаа худалдаалагдана.
  • 19. Боломжит функц болон онцлогууд нь улс орон, бүс нутаг, хэлнээс хамаарч өөр өөр байж болно. Өгөгдсөн үйлдэлийн капсулууд нь загвараас хамаарч өөр өөр байж болно.
  • 20. Android™ төхөөрөмжөөс утастай дамжуулахад хүлээн авагч төхөөрөмж нь Android™ 5.0 эсвэл түүнээс дээш хувилбартай, илгээгч төхөөрөмж нь Android™ 5.0 эсвэл түүнээс дээш хувилбартай байх шаардлагатай. Шилжүүлгийг утасгүй холболтоор кабельгүйгээр хийж болно. Утасгүй холболтын хувьд хүлээн авагч төхөөрөмж нь Android™ 5.0 буюу түүнээс дээш хувилбартай байх ба илгээгч төхөөрөмж нь Android™ 5.0 буюу түүнээс дээш хувилбартай байх хэрэгтэй. Хүлээн авах Galaxy төхөөрөмжийн "Тохиргоо" хэсэгт Smart Switch Mobile-ийг нээх эсвэл Galaxy Store-оос Smart Switch Mobile апп-ыг татна. Дамжуулах өгөгдөл, контент болон апп-ууд нь дамжуулах аргаас хамаарч өөр өөр байж болно.
  • 21. iOS-ээс утастай шилжүүлэг хийхдээ хүлээн авагч төхөөрөмж нь Android™ 5.0 эсвэл түүнээс дээш хувилбартай, илгээгч төхөөрөмж нь iOS 5 болон түүнээс дээш хувилбартай байна. Шилжүүлгийг утасгүй холболт эсвэл iCloud-аар дамжуулан кабельгүйгээр хийж болно. Утасгүй холболтын хувьд хүлээн авагч төхөөрөмж нь Android™ 5.0 эсвэл түүнээс дээш хувилбартай, илгээгч төхөөрөмж нь iOS 12 буюу түүнээс дээш хувилбартай байна. iCloud шилжүүлгийн хувьд хүлээн авагч төхөөрөмж нь Android™ 5.0 эсвэл түүнээс дээш хувилбартай, илгээгч төхөөрөмж нь iOS 5 буюу түүнээс дээш хувилбартай байна. Хүлээн авагч Galaxy төхөөрөмжийн "Тохиргоо" хэсэгт Smart Switch Mobile-ийг нээх эсвэл Galaxy Store-оос Smart Switch Mobile апп-ыг татна. Утасгүй дамжуулахын тулд iPhone эсвэл iPad дээрх App Store-оос iOS-д зориулсан Smart Switch апп-ыг татна. Дамжуулах өгөгдөл, контент болон апп-ууд нь дамжуулах аргаас хамаарч өөр өөр байж болно. Харилцагч, галерей, видео, хуанли, сануулга зэргийг iOS төхөөрөмжөөс утасгүй дамжуулах боломжтой.
  • 22. Харилцан адилгүй өгөгдлийн багцыг нэг дор дамжуулахдаа утастай холболт ашиглаарай.
  • 23. Bixby үйлчилгээ нь Samsung бүртгэлээр нэвтрэх болон дата холболтыг шаарддаг. Функцууд болон боломжууд нь улс орон, бүс нутаг, хэлнээс хамаарч өөр өөр байж болно. Bixby нь зөвхөн Англи (Их Британи), Англи (АНУ), Англи (Энэтхэг), Франц (Франц), Герман (Герман), Итали (Итали), Япон (Япон), Солонгос (Өмнөд Солонгос), Мандарин Хятад (Хятад), Испани (Испани), Португал (Бразил) болон Испани (Латин Америк) хэлний тодорхой нутгийн аялга болон акцентыг танина. Цаашид бусад дэмжигдсэн хэлнүүд нэмэгдэнэ. Бүх нутгийн аялга, акцент, илэрхийллийг танихгүй байж болох ба бодит гүйцэтгэл нь дуудлага, дуу хоолойн түвшин болон орчноос хамаарч өөр өөр байж болно. Медиа бичлэг хийх (Видео/Тоглоом/Дуу хоолой), дуудлага хийх үеэр, Maximum Power Saving mode, Emergency mode болон Samsung Kids зэрэг зарим тохиолдолд Bixby-ын хэрэглээ хязгаарлагдаж болно. Үйлчилгээний хүртээмжтэй байдал нь улс орон/үйлчилгээ үзүүлэгч/хэл/төхөөрөмжийн загвар/OS хувилбараас хамаарч өөр өөр байж болно. Bixby нь сонгосон апп-ууд болон бусад дэмжигдсэн апп-ууд хянадаг. SmartThings идэвхжүүлсэн төхөөрөмжүүдийг Bixby-ээр удирдахын тулд эхлээд төхөөрөмжүүдийг SmartThings апп рүү холбоно. Дэлгэрэнгүйг SmartThings вэбсайтаас (www.samsung.com/smartthings) үзнэ үү.