One UI
Таны Galaxy.
Таны зам
Шинэ утас, шинэ One UI. Шинэ One UI 9 нь гар утасны хэрэглээг илүү хялбар бөгөөд жигд болгох тул та ямар ч хэлбэрээр ашиглахад эвтэйхэн байх болно. Илүү хөгжингүй, хувийн тохиргоотой, ашигтай боловсронгуй AI-тай болсон тул Galaxy төхөөрөмжөөрөө харьцахад маш хялбар боллоо.1
Now Nudge
Now Nudge. Чамайг шууд тийш нь хөтөлнө
Хэрэв та давчуу цагийн хуваарьтай байдаг бол дараагийн ажлаа төлөвлөх ч цаг зав гарахгүй. Now Nudge нь дараагийн ажил руу хөтлөх заавар зөвлөмжийг өгч, танд саад бололгүйгээр аливаа юмсыг зохицуулж байдаг. Хуанли харах, хуваарь нэмэх, газрын зураг дээр байршил хадгалах гэх зэргээр хийж буй зүйлд тань саад бололгүйгээр ажлаас ажлын хооронд жигд шилжин бүгдийг нэг апп ч гараар солилгүйгээр гүйцэлдүүлнэ.2
Шинэ дүр төрх
Үзэж буй зүйлдээ жигд тохируулаарай
Цоо шинэ эвхэгддэг загвар нь контент үзэхэд төгс зохицдог. Хоёр дэлгэцийн харьцааг оновчтой болгосон тул богино форматаас урт формат руу хялбархан шилжих боломжтой. Видео үзэх эсвэл нийтлэл унших зэргээс үл хамааран өргөн үндсэн дэлгэц дээр үзэж буй зүйлтэйгээ тохируулахын тулд босоо болон хэвтээ дэлгэцийн горим хооронд ээлжлэн шилжиж болно. Galaxy Z Fold8 байхад бүх зүйл илүү сайхан мэдрэгдэнэ.
FlexWindow
FlexWindow. Одоо илүү уян хатан боллоо
One UI 9 нь аливаа ажлыг FlexWindow дээр үндсэн дэлгэц дээрхтэй адил хялбархан хийх боломжийг олгоно. Хялбаршуулсан апп-ууд руу нэвтрэхийн тулд доороос дээш шудрах юм уу эсвэл мэдэгдэл болон Quick Panel. руу нэвтрэхийн тулд дээрээс доош шударна. Мөн олон төрлийн виджетүүдийг шууд нүүр дэлгэц дээр зөөж, нэмж эсвэл устган тохируулга хийж болно.6
Нууцлал ба аюулгүй байдал
Нууцлалыг Knox Vault-аар хамгаалсан
Бид мэдээллийг хэрхэн ашиглаж, хуваалцаж буйг ил тодоор харуулахын зэрэгцээ хамгаалах үүрэг хүлээдэг.
Төхөөрөмж дээрх хамгаалалт
Personal Data Engine нь таны хувийн мэдээллийг аюулгүй цуглуулан боловсруулна. Дараа нь уг өгөгдлийг шифрлэж, Knox Vault ашиглан төхөөрөмж дээр хадгалах тул бусад хүмүүс хандах боломжгүй.10, 11
Тохируулсан хяналтууд
Galaxy AI-аа хянаарай.Төхөөрөмж дээр эсвэл клауд дээр гэх зэргээр хаана боловсруулахаа шийдээрэй.
Холбогдсон аюулгүй байдал
Knox Matrix Trust Chain технологи нь Galaxy холбогдсон төхөөрөмжүүдийн аюулгүй байдлыг хангах тул Galaxy ухаалаг гар утаснаасаа бусад төхөөрөмжийн аюулгүй байдлыг хянах боломжтой.
Түгээмэл асуултууд
-
One UI 9-д юу шинээр нэмэгдсэн бэ?Samsung-ийн One UI 9 нь Galaxy төхөөрөмжүүдэд хэд хэдэн шинэ функц, сайжруулалтыг хийсэн ба илүү жигд, ойлгомжтой хэрэглэгчийн туршлагаар хангахын зэрэгцээ хэрэглэгчдийг ойлгож, туслах сайжруулсан Galaxy AI дагалддаг. One UI 9-ийг анх Galaxy Z Fold8 Ultra, Galaxy Z Fold8 болон Galaxy Z Flip8 дээр нэвтрүүлсэн ба цаашид бусад Galaxy төхөөрөмжүүд дээр нэвтрүүлнэ.
• Сайжруулсан UX туршлага: One UI 9 нь оновчтой схем болон дэлгэц гэх зэрэг Galaxy туршлагыг сайжруулсан олон төрлийн UX болон дизайны сайжруулалтыг хийсэн. Шинэчлэлтүүд нь Galaxy-г илүү жигд, харилцахад хялбар болгох ба бага зүйлээр илүү ихийгамжуулах боломжийг олгоно.
• Galaxy AI-ийн функцууд: One UI 9 нь Now Nudge, My FanCam, Creative Studio, Now Brief гэх зэрэг олон талт өдөр тутмын үйл ажиллагаанд тустай олон төрлийн Galaxy AI функцуудыг шинэчилсэн. Эдгээр функцууд нь илүү хөгжингүй, илүү сайн тохиргоотой тул жигд ажилладаг.
-
One UI гэж юу вэ?One UI нь Samsung-ийн шинэлэг програм хангамж бөгөөд Galaxy төхөөрөмжүүд дээр хэрэглэгчийг холбогдсон туршлагаар хангах зориулалттай. Энэ нь үндсэндээ ухаалаг гар утас, ухаалаг цаг, таблет болон бусад төхөөрөмжүүдэд зориулсан Samsung UI юм. One UI 9 нь хамгийн сүүлийн үеийн хувилбар ба Galaxy эвхэгддэг төхөөрөмжүүдийн жигд ажиллагааг хангахын тулд тусгайлан зохион бүтээсэн.
• One UI 9 нь Galaxy эвхэгддэг төхөөрөмжүүдэд шинэчлэгдсэн ба шинэ Galaxy Z Fold8 гэх зэрэг төхөөрөмж тус бүрийг оновчтой интерфэйсээр хангадаг. Тиймээс ямар ч Galaxy эвхэгддэг төхөөрөмжтэй байсан жигд ажиллагаатай өндөр чанартай хэрэглэгчийн туршлагыг мэдрэх болно.
• Ялангуяа Galaxy Z Flip8-ийн нүүр дэлгэцээр илүү ихийг амжуулах боломжтой. One UI 9 нь илүү тогтвортой бүтэцтэй, жижиг нүүр дэлгэцэнд зориулан сайжруулсан UX-ээр хангадаг ба утсаа нээлгүйгээр FlexWindow-оос шууд нэмэлт функцууд болон үндсэн апп-ын гүйцэтгэл рүү нэвтрэх боломжтой.
• One UI 9 нь дэлгэцийг хоёр болон гурван хуваан дэмждэг тул ганцхан товшилтоор цонх хооронд чөлөөтэй шилжих боломжтой.
• One UI 9-ийн өөр нэг өөрчлөлт бол сайжруулсан DeX горимын туршлага юм. Цонхнуудыг дээр, доор зүүнээс баруун тийш байрлуулан цэгцлэх боломжтой. -
One UI 9-тэй ямар Galaxy төхөөрөмжүүд тохирдог вэ?One UI 9-ийг анх Samsung-ийн Galaxy эвхэгддэг ухаалаг гар утасны хамгийн сүүлийн үеийн загварууд болох Galaxy Z Fold8 Ultra, Galaxy Z Fold8 болон Galaxy Z Flip8 утаснууд дээр нэвтрүүлсэн. One UI 9 шинэчлэлтийг цаашид өшөө олон Galaxy төхөөрөмжүүд дээр нэвтрүүлнэ.
Тайлбар: AI функцуудын хүртээмж нь төхөөрөмжийн загвараас хамаарч өөр өөр байж болно.
One UI 9-тэй ямар төхөөрөмжүүд тохирох эсэхийг шалгахын тулд Samsung Members апп-ыг татаж авч болно.
-
One UI шинэчлэлтүүд хэзээ гарахыг хэрхэн мэдэх вэ?Та One UI 9 худалдаан гаргах огноо гэх мэт One UI шинэчлэлт хийгдэх огноог шалгахын тулд Samsung Members апп татах боломжтой.
-
Хамгийн сүүлийн үеийн One UI шинэчлэлтийг хэрхэн суулгах вэ?Galaxy төхөөрөмж дээр хамгийн сүүлийн үеийн One UI шинэчлэлтийг суулгахын тулд Settings > Software update > Download and install руу ороод, дараа нь 'Check for updates' дээр дарна.
Хэрэв шинэчлэлт байвал Galaxy төхөөрөмж дээрх хамгийн сүүлийн үеийн One UI татах болон суулгах зааварчилгааг дагаарай. Хэрэв One UI-ийн хамгийн сүүлийн хувилбарыг хэдийн суулгасан бол програм хангамж шинэчлэгдсэн гэсэн мессеж хүлээн авна.
Тайлбар: Шинэчлэлт нь зөвхөн One UI-ийн хамгийн сүүлийн хувилбартай дэмжигдсэн төхөөрөмжүүд дээр боломжтой. -
One UI 9 ашиглан Galaxy ухаалаг гар утас дээр ямар тохиргоо хийх боломжтой вэ?One UI 9 нь илүү сайн засварлалтын сонголтууд бүхий Galaxy Z Flip8 утасны FlexWindow-г илүү хялбараар тохируулах боломжтой болгосон. Хэрэв Galaxy Z Flip8 утасаа хувьчилан тохируулахыг хүсвэл хамгийн сүүлийн үеийн One UI тохируулгын шинэчлэлтүүд юу санал болгохыг хараарай.
• Илүү их тохируулгатай Quick Panel: Гэрэлтүүлэг, дууны түвшин тохируулагч болон медиа тоглуулагчийн хэмжээг өөрчлөх, дууны товчлуурыг дууны түвшин тохируулагчаас салгах гэх зэрэг Quick Panel дахь удирдлагуудыг эрэмбэлэн, тохируулах олон сонголтуудтай. Мөн дүрсийг дууны түвшин болон гэрэлтүүлэг тохируулагчаас салгаж болно.
• Дэвшилтэт FlexWindow засварлалт: Утсаа дэлгэлгүйгээр FlexWindow дээр апп-ын дэлгэц, виджет болон Quick Panel-ыг шууд засах боломжтой. Жишээлбэл, виджетүүдийг шууд нүүр дэлгэц дээр зөөх, нэмэх эсвэл устгах, хурдан тохируулах боломжтой.
• FlexWindow-н урьдчилсан тохиргооны шинэ мэдээллийн виджетүүд: Galaxy Z Flip8-н FlexWindow-ын түгжээ дэлгэцийн урьдчилсан тохиргоонд нэмж болох хоёр шинэ мэдээллийн виджетүүд бий - Эрүүл мэнд болон Сануулга.
• Хэвтээ болдог FlexWindow-ын фон зураг: FlexWindow-ын фон зургийг хэвтээ болгож болох ба цаг нь дэлгэцийн зохион байгуулалтын оновчтой байдлыг хадгалахын тулд автоматаар байршлаа өөрчилнө. -
One UI 9 дахь Galaxy AI-ын гол функцууд юу вэ?One UI 9 нь өдөр тутмын ажлыг хөнгөвчилөхийн тулд хэд хэдэн Galaxy AI функцийг сайжруулсанаар Galaxy төхөөрөмжийг илүү бүтээлч хувийн AI туслах болгосон. Ялангуяа хамгийн сүүлийн үеийн One UI шинэчлэлтүүд нь Galaxy AI функцуудыг илүү боловсронгуй, илүү ашигтай, илүү оновчтой болгосон.
• Now Nudge: Дэлгэц танилт болон хувийн өгөгдлийг ашиглан бодит хугацаанд хэрэгтэй санал зөвлөмжүүдээр хангана. Хамгийн сүүлийн үеийн One UI 9 шинэчлэлтээр Now Nudge нь кэйборд болон олон төрлийн апп-ууд дээр илүү ухаалаг, илүү боловсронгуй зөвлөмж өгдөг.
• My FanCam: Видео бичлэг хийсний дараа Галерейн видео засварлах функцээр видеог засварлана. Энэ функц нь тодорхой хүн дээр видеог автоматаар төвлөрүүлж, субъектэд чиглэсэн клип үүсгэдэг. Ингэснээр гараар тайрах эсвэл хүрээг тохируулалгүйгээр хуваалцахад хялбар болгодог.
• Photo Assist: Бичгээр зааварчилгаа өгч Photo Assist дээр зургийг хурдан засварлах энгийн аргуудтай. Та хийхийг хүссэн завсарлалтаа тайлбарлан хэлэх юм уу эсвэл Galaxy AI-аар зурагт дүн шинжилгээ хийлгэн, саналаа хэлэн сайжруулж болно.
• Now Brief: Нэг дор өдрийн туршид богино, товч мэдээллийг хүргэдэг. Хамгийн сүүлийн үеийн One UI 9 шинэчлэлт нь Now Brief-ийг илүү оновчтой схемтэй болгосон.
Тайлбар: AI функцуудын хүртээмж нь төхөөрөмжийн загвар, хэл эсвэл бүс нутгаас хамаарч өөр өөр байж болно.
Дээр жагсаасан функцүүдээс гадна One UI 9 нь нэмэлт AI функцүүдтэй.
-
Samsung төхөөрөмж дээрх Galaxy AI функцуудад хэрхэн нэвтрэх вэ?'Galaxy AI функцуудад ганц товшилтоор эсвэл энгийн алхамуудаар хялбархан нэвтрэх боломжтой. Зарим Galaxy AI функцууд нь арын хэсэгт ажиллах ба хувийн AI туслах шиг шаардлагатай үед туслахаар гарч ирнэ - харин бусад Galaxy AI функцуудыг зарим апп болон дэлгэц дээр байдаг дөрвөн одтой дүрс дээр дарж идэвхжүүлэх шаардлагатай.
• Now Nudge: Тохиргоо цэсэнд идэвхжүүлсний дараа Now Nudge нь хэрэгтэй үед гарч ирэх ба жишээ нь харилцан ярианы үеэр Messenger апп дээр туслахаар гарч ирнэ.
• My FanCam: Төхөөрөмж дээр Галерей апп-ыг нээн засахыг хүссэн видеогоо сонгоно. Galaxy AI дүрс дээр товшино. Сонгох боломжтой хүмүүс гарч ирэхэл хүссэн хүнээ сонгоно.
• Photo Assist: Төхөөрөмж дээр Галерей апп-ыг нээн засахыг хүссэн видеогоо сонгоно. Galaxy AI дүрс дээр дарна.
Тайлбар: AI функцуудын хүртээмж нь төхөөрөмжийн загвар, хэл эсвэл бүс нутгаас хамаарч өөр өөр байж болно. -
Galaxy AI ямар хэл дэмждэг вэ?2026 оны 7-р сарын байдлаар Galaxy AI-ийн Now Nudge нь 16 хэлийг, Photo Assist нь 41 хэлийг дэмждэг. Хэлний бүрэн жагсаалтыг доор харуулав.
• Now Nudge -г дэмждэг хэлнүүд: Солонгос, Англи, Франц, Испани, Итали, Герман, Польш, Португал, Япон, Хятад (Хялбаршуулсан), Тайланд, Вьетнам, Хинди, Араб, Индонези болон Орос.
• Photo Assist-г дэмждэг хэлнүүд: Солонгос, Араб, Бенгал, Болгар, Хялбаршуулсан Хятад, Уламжлалт Хятад, Хорват, Чех, Дани, Голланд, Англи, Эстон, Финланд, Франц, Герман, Грек, Еврей, Хинди, Унгар, Индонез, Итали, Япон, Латви, Литва, Норвеги, Польш, Португал, Румын, Орос, Серб, Словак, Словени, Испани, Свахили, Швед, Тайланд, Турк, Украин, Вьетнам, Филиппин болон Гужарати. -
PDE (Хувийн мэдээллийн хөдөлгүүр) гэж юу вэ? Энэ нь Galaxy төхөөрөмж дээрх хувийн мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ?PDE (Хувийн мэдээллийн хөдөлгүүр) нь Galaxy AI функцуудын ашигладаг хувийн өгөгдөл гэх мэт хувийн мэдээллийг төхөөрөмж дээр аюулгүй боловсруулахад зориулсан Galaxy төхөөрөмж дээрх аюулгүй байдлын хөдөлгүүр юм. AI-ын эрин үед шинэчлэгдсэн Samsung-ийн хүчирхэг аюулгүй байдлын технологи ашиглан таны мэдээллийг аюулгүй боловсруулдаг гэдэгт итгэж болно.
PDE нь мөн KEEP (Knox Enhanced Encrypted Protection)-ийг ашиглан нууц мэдээллийг аюулгүй, шифрлэгдсэ газарт хадгалж, хувийн мэдээлэлд зөвшөөрөлгүй хандахаас хамгаалдаг. PDE нь мөн мэдээлэл хуваалцахыг багасган, AI-ыг ашиглан хувийн мэдээллийг аюулгүй байлгадаг. -
Samsung нь Galaxy төхөөрөмж дээр нууцлал болон аюулгүй байдлын ямар шийдлүүдийг санал болгодог вэ?Samsung нь төхөөрөмж дээр өгөгдөл боловсруулах PDE болон өгөгдөл хадгалах KEEP гэх зэрэг Galaxy төхөөрөмжүүд дээр нууцлалыг хадгалахын тулд олон давхаргат техник хангамж болон програм хангамжийн аюулгүй байдлыг санал болгодог. Ялангуяа Knox Vault нь тусгаарласан аюулгүй орчинд PIN, нууц үг болон биометрийн мэдээлэл зэрэг эмзэг мэдээллийг хамгаалснаар төхөөрөмжийг програм хангамж болон техник хангамжийн халдлагаас хамгаалдаг техник хангамжид суурилсан аюулгүй байдлын шийдэл юм.
• Knox Vault-аар програм хангамжийн халдлагаас хамгаалах: Төхөөрөмж дээрх програм хангамжийн эмзэг байдлаас улбаалан өгөгдөлд зөвшөөрөлгүй нэвтрэх, мэдээлэл хулгайлах оролдлого.
• Knox Vault-аар техник хангамжийн халдлагаас хамгаалах: Төхөөрөмжийг задлах, хэт өндөр эсвэл бага температурт өртүүлэх, хүчдэлийг гэмтээх эсвэл хажуугийн сувгийн халдлага гэх мэт биет хандалтаар мэдээлэл олж авах гэсэн оролдлого. -
Түгжээг тайлах гэсэн оролдлогыг хязгаарлах байдлаар One UI 9 нь өгөгдлийг хэрхэн хамгаалдаг вэ?Таны хувийн мэдээллийг хамгаалахын тулд Galaxy гар утасны төхөөрөмжүүд нь тодорхой давтамжит түгжээ тайлах гэсэн оролдлогын дараа хэрэглэгчийн хандалтыг тодорхой хугацаанд хязгаарладаг. Энэ нь бүх боломжит утгыг удаа дараа туршин нууц үгийг таахыг оролдсон гадны халдлагаас урьдчилан сэргийлэх зорилготой юм. Хэрэв зөвшөөрөгдсөн оролдлогын тоо хэтэрсэн бол төхөөрөмж бүр мөсөн түгжигдэх ба зөвхөн үйлдвэрийн тохиргоогоор түгжээг гаргаж болно.
• Бүтэлгүйтсэн тоо тутамд хандалтыг хязгаарлах хугацаа нь дараах байдалтай байна: 5 удаагийн амжилтгүй оролдлогын дараа 1 минутын хязгаарлалт, 6 удаагийн амжилтгүй оролдлогын дараа 5 минутын хязгаарлалт, 7 удаагийн амжилтгүй оролдлогын дараа 15 минутын хязгаарлалт, 8 удаагийн амжилтгүй оролдлогын дараа 30 минутын хязгаарлалт, 9 удаагийн амжилтгүй оролдлогын дараа 90 минутын хязгаарлалт, 10 удаагийн амжилтгүй оролдлогын дараа 4 цагийн хязгаарлалт, 11 удаагийн амжилтгүй оролдлогын дараа12 цагийн хязгаарлалт, 12 удаагийн амжилтгүй оролдлогын дараа 24 цагийн хязгаарлалт тогтооно.
• 13 удаагийн амжилтгүй оролдлогын дараа Galaxy гар утасны төхөөрөмж бүрмөсөн түгжигдэх ба зөвхөн үйлдвэрийн тохиргоогоор түгжээг гаргаж болно.
• Энэхүү сайжруулсан түгжээ тайлах бодлогыг One UI 9 бүхий шинэ загварууд дээр эхлэн хэрэгжүүлнэ. -
Galaxy Z Fold8-ийн шинэ загварын юу нь гайхалтай вэ?Galaxy Z Fold8 нь контент үзэхэд хамгийн тохиромжтой эвхэгддэг загвар ба энэ нь олон төрлийн контент үзэх дуртай хэрэглэгчдэд тохиромжтой.
• Цоо шинэ хэлбэртэй, 4:3 харьцаатай нүүр дэлгэц нь гүйлгэн харах, сошиал медиагаас өдөр тутмын мэдээлэл авахад төгс тохирно.
• Дэлгэгдсэн 16:10 өргөн дэлгэц нь дуртай кино болон ТВ цувралаа илүү шимтэн үзэхэд хамгийн тохиромжтой.
• Ердөө 201 грамм жинтэй Galaxy Z Fold8 нь одоогоор хамгийн хөнгөн жинтэй Fold загвар юм. -
Galaxy Z Fold 8 Ultra-ын зэрэгцээ апп болон олон цонхны давуу тал нь юу вэ?Galaxy Z Fold8 Ultra нь бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд олон апп-уудыг зэрэгцүүлэн ажиллуулах боломжтой өргөн үндсэн дэлгэцтэй ба хоёр болон гурван хуваагдсан дэлгэцийг дэмждэг тул ганц товшилтоор цонх хооронд чөлөөтэй шилжих боломжтой.
• Хэд хэдэн зүйлийг нэг дор хийхийн тулд өргөн үндсэн дэлгэц дээр олон апп-уудыг зэрэгцүүлэн нээж болно.
• Олон цонхны харагдац нь хоёр бүтэн ухаалаг гар утасны дэлгэцийг зэрэгцүүлэн харахад туслах ба ажлаа хийх илүү их зайг олгоно.
• Дэлгэц хуваах үед цонхнуудыг солих шаардлагагүй тул ажлаа жигд явуулж, шаардлагатай үед дэлгэрэнгүй үзэх боломжтой.
• Энэ бүгдээс харахад Galaxy Z Fold8 Ultra нь ажлын ачаалалтай, давчуу цагийн хуваарьтай туршлагатай хэрэглэгчдэд хамгийн тохиромжтой.
- Боломжит функцууд болон/эсвэл агуулга нь төхөөрөмжийн загвар, улс/бүс нутаг болон оператороос хамаарч өөр өөр байж болно.
- Зургийг тайлбарлах зорилгоор загварчилсан. Дарааллыг богиносгож, загварчилсанн. Бодит UI нь өөр байж болно.
- Samsung AI-ийн зарим функцийг ашиглахын тулд Samsung бүртгэлээр нэвтрэх шаардлагатай.
- Samsung нь AI функцийн гаргасан үр дүнгийн үнэн зөв, бүрэн бүтэн, найдвартай байдалд ямар нэг амлалт, баталгаа өгөхгүй.
- Galaxy AI функцүүдийг ашиглаж боломжтой эсэх нь Бүс нутаг/улс, OS/One UI хувилбар, төхөөрөмжийн загвар болон утасны оператор компаниас хамаарч өөр өөр байж болно.
- Samsung-ийн Galaxy AI-ын үндсэн функцүүд нь үнэ төлбөргүй. Дараагийн хувилбаруудад төлбөртэй сайжруулсан функцүүд эсвэл шинэ үйлчилгээнүүд багтаж болно. Гуравдагч этгээдийн хангадаг AI функцүүдэд өөр нөхцөл зүйлийг мөрдлөг болгоно. Galaxy AI үндсэн функцүүд нь Samsung-ын Үйлчилгээний Нөхцөл ба Зүйл хэсгийн "Дэвшилтэт оюун ухаан" хэсэгт жагсаасан үйлчилгээнүүд байна.
- Galaxy AI үйлчилгээг AI ашиглах насны хязгаарлалттай зарим бүс нутагт насанд хүрээгүй хүүхдүүдэд хориглодог.
- Бүтээгдэхүүнүүд нь тусдаа үнэтэй.
- Өнгө, хэмжээ, загварын сонголт болон цагны оосор нь улс орон эсвэл оператор компаниас хамаарч өөр өөр байж болно.
- Зарим функциональ виджетүүд сүлжээний холболт болон Samsung бүртгэлээр нэвтрэхийг шаарддаг.
- Функцүүд нь өөрчлөгдөж болно.
- Зарим функцийг ашиглахын тулд сүлжээний холболт шаардлагатай.
- Galaxy AI үйлчилгээний хүртээмж хэлнээс хамаарч өөр өөр байж болно. Зарим хэлнүүд нь хэлний багц татахыг шаардаж болно.
- Шинэ функцүүдийн тайлбарыг өмнөх хувилбаруудтай харьцуулахад одоогийн хувилбарт хийсэн сайжруулалт дээр үндэслэсэн болно.
- Албан ёсны One UI 9 хувилбарыг анх Galaxy Z Fold8 Ultra, Galaxy Z Fold8 болон Galaxy Z Flip8 дээр нэвтрүүлсэн. Цаашид бусад Galaxy төхөөрөмжүүд дээр нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
- Now Nudge функц нь Samsung бүртгэлээр нэвтрэхийг шаарддаг. Боломжит функц болон онцлогууд нь улс орон, бүс нутаг, хэлнээс хамаарч өөр өөр байж болно. Samsung Messages, Google Messages, Google Chat зэрэг зарим гуравдагч талын мессежийн апп-ууд дээр Text message prompt функцуудыг ашиглах боломжтой. Хуваагдсан дэлгэц дэмждэг апп-ууд өөр өөр байж болно. Бэлэн зургийн агуулгад анализ хийх байдлаар Now Nudge дээр зураг хуваалцана.Үр дүнгийн үнэн зөв байдалд баталгаа гаргахгүй.
- My FanCam функц нь Samsung бүртгэл шаарддаг. Хүртээмж нь видео бичлэгээс хамаарч өөр өөр байж болно. Хэрэв субъек байхгүй бол дэмжигдэхгүй. Үр дүнгийн үнэн зөв байдалд баталгаа гаргахгүй.
- Photo Assist нь сүлжээний холболт болон Samsung бүртгэлээр нэвтрэхийг шаарддаг. Үйлчилгээний хүртээмжтэй байдал нь улс орон, хэл эсвэл төхөөрөмжийн загвараас хамаарч өөр өөр байж болно. Photo Assist нь зургийн хэмжээг өөрчилж болно. Зургийг AI-аар үүсгэсэн гэдгийг харуулахын тулд хадгалсны дараа зураг дээр мэдэгдэхүйц усан тэмдгийг тавина. Үүсгэсэн үр дүнгийн үнэн зөв, найдвартай байдалд баталгаа гаргахгүй.
- Now Brief функц нь Samsung бүртгэлээр нэвтрэхийг шаарддаг. Боломжит функцууд болон онцлогууд нь улс орон, хэл, төхөөрөмжийн загвар, апп-аас хамаарч өөр өөр байж болно. Зарим функцууд сүлжээний холболт шаарддаг.Тохируулсан тоймын агуулга нь зөвхөн хэрэглэгчийн зөвшөөрсөн хувийн мэдээлэлд үндэслэсэн байна. Үүсгэсэн үр дүнгийн үнэн зөв байдалд баталгаа гаргахгүй. Moments-ийн гаргасан зургийн тайлбар нь хэрэглэгчийн зорилгод нийцэхгүй байж болно. Үйл явдлын хуваарийн мэдэгдлийг Android хуанлийн мэдээллийн санг ашигладаг хуанлийн апп-ууд дээр дэмжих ба Samsung Calendar суулгасан тохиолдолд ашиглах боломжтой. Захиалгат картыг үүсгэх, засварлахад хязгаартай. Хэрэв лимит хэтэрсэн бол дараагийн өдөр дахин оролдоно.
- Өмнөх загваруудтай харьцуулсан.
- AI Assistant Activity нь холбогдох туслахын үйл ажиллагааг хянахад тусалдаг. Агентууд болон үйл ажиллагааны хүртээмж нь зах зээл, загвар болон OS хувилбараас хамаарч өөр өөр байж болно.
- AI privacy alerts нь бүх холбогдох хүчин зүйлээс хамаарахгүй байж болно.
- Хортой вэб илрүүлэлтийн үнэн зөв байдалд үргэлж баталгаа өгөхгүй.
- Personal Data Engine нь Personal Data Intelligence цэс асаалттай байх үед ажилладаг. Personal Data Intelligence цэс унтармагц анализ хийгдсэн өгөгдөл устгагдана. Personal Data Engine нь Араб, (Хялбаршуулсан) Хятад, Голланд, Англи, Франц, Герман, Хинди, Индонез, Итали, Япон, Солонгос, Польш, Португал, Румын, Орос, Испани, Швед, Тайланд, Турк болон Вьетнам хэл зэрэг зарим хэл болон тодорхой нутгийн аялга/акцентыг таньдаг. Personal Data Engine нь одоогоор Samsung-ийн үндсэн апп-ууд болон дэмжигдсэн апп-уудын мэдэгдэлд анализ хийдэг.
- KEEP нь One UI 8 буюу түүнээс хойшхи хувилбартай Galaxy ухаалаг утас болон таблетууд дээр дэмжигддэг.