Galaxy Z Fold8

Хадгалах сангаа 2 дахин нэмээрэй, бид даая

Дэлхийн хамгийн хөнгөн, эвхэгддэг утас болох цоо шинэ Galaxy Z Fold8-ыг танилцуулж байна. Энэхүү загвар нь найман үеийн турш хөгжүүлсэн дэвшилтэт технологийн шийдэлд тулгуурлан бүтээгдсэн бөгөөд түүний цоо шинэ хэлбэр нь таны контент үзэх, бүтээх болон таашаан хэрэглэх хэв маягт төгс зохицно.

Хүмүүс юу гэж хэлж байгааг хараарай

See what Galaxy customers think

Star rating:

from reviews
of customers recommended

ЦОО ШИНЭ FOLD -ТОЙ ТАНИЛЦААРАЙ

Том дэлгэцтэй байх нь заавал хүнд, овор ихтэй төхөөрөмж авч явахыг хэлэх албагүй. Дэлгэцийг нь дэлгэсэн үедээ ердөө 201 гр жинтэй, 4.5 мм зузаантай Galaxy Z Fold8 нь гайхалтай хөнгөн бөгөөд нимгэн хийцээрээ дэлгэцийн баялаг, бодит мэдрэмжийг төрүүлж, өдрийн турш тав тухтай ашиглах боломжийг олгодог — энэ бүхэн нь эвхэгддэг технологийн салбар дахь найман үеийн турш үргэлжилсэн инновацын үр дүнд төгс болж чаджээ. Дэлгэсэн үедээ 201 гр жинтэй, 4.5 мм зузаантай Galaxy Z Fold8 нь[найман үеийн турш үргэлжилсэн боловсронгуй болголт, ур чадварын дээд илэрхийлэл болж байна; энэхүү загвар нь өргөн уудам үндсэн дэлгэцийг өдөржин таныг төвөггүй дагалдах хөнгөн хийцтэй хослуулжээ.

DESIGN iOS-оос шилжих

Дэлгэц нь нийгмийн сүлжээнд тохируулна

Galaxy Z Fold8 утсыг нэг гартаа барьсан байна. Дараа нь сошиал медиа контентыг нүүр дэлгэц дээр харуулна. Дараа нь төхөөрөмж дэлгэгдэн үндсэн дэлгэцээр үзүүлж буй урт контентыг харуулна.

Онцгой байдлаар урласан

  • Өнгөнүүд

    Galaxy Z Fold8-ийн 3D төхөөрөмжийн загварчлал эргэлдэнэ. Үндсэн дэлгэцийн камер, төхөөрөмжийн арын хэсэг болон арын камер, хажуугийн товч болон товчлуур бүхий үндсэн дэлгэцийг харуулна. Galaxy Z Fold8 нь хэвтээ байдлаар эвхэгдэнэ.

    Өнцөгийн Тохиргоо

  • Хөнгөн Дизайн

    Цоо шинэ хийцтэй дэлхийн хамгийн хөнгөн эвхэгддэг төхөөрөмж. Ердөө 201 грамм жинтэй тул таны гарт эвтэйхэн багтана.,

    Эвхэгдсэн Galaxy Z Fold8-ийн зургийг ойроос профайл хэлбэрээр харуулах ба зөөлөн нээгддэг дотор талын налуу хүрээг онцолно.

  • Жигд дэлгэгдэлт

    Илүү зөөлөн Armor FlexHinge нугастай, дотор талын хүрээний зайг өргөсгөсөн тул нээхэд хялбар байна.

    Эвхэгдсэн Galaxy Z Fold8 -ын хөнгөн болохыг харуулахын тулд дээш хөвнө.

  • Flex Titanium

    Дэлгэцийн доод талын доргилт шингээгч давхаргад хоёр давхар титан ашигласан.

    Дэлгэгдсэн Galaxy Z Fold8-г доод талаас нь харуулна. Төхөөрөмж болон дэлгэцийн хооронд хоёр титан давхарга харагдана.

  • Удаан эдэлгээ

    Armor Aluminum-аар өнгөлж, Corning® Gorilla® Glass шилээр тоноглогдсон тул энэхүү Fold загвар нь удаан эдэлгээтэй байна.,

    Эвхэгдсэн Galaxy Z Fold8 -г нүүр дэлгэцнээс харуулна. Хамгаалалтын нимгэн шил төхөөрөмжид бэхлэгдэхийн өмнө дэлгэц дээр эргэлдэнэ.

    Ачааллаж байна...

    ДЭЛГЭЦ

    Харьцааг тохируул. Энтертэйнментийг дээд зэргээр мэдэр.

    Шинэ кафе эсвэл галерейн нээлтийг рийлээр үзэх, дуртай цувралаа шимтэх үзэх гэх зэргээр Galaxy Z Fold8 нь өглөөнөөс авахуулаад гүйлгэх эсвэл шууд үзэх боломжтой. Тав тухтай үзэх туршлагаар хангах тусгайлан бүтээгдсэн тул Тренд бүтээгчид нь өдөр тутмын хөгжим, хоол хүнс, аяллын талаарх мэдээллийг 10:16 дэлгэц болон 4:3 үндсэн дэлгэцээр хоёулангаар нь авах боломжтой.,

    • Харьцаа

      10:16

      эвхэгдсэн

      Сошиал медиад зочилоорой

    • Харьцаа

      4:3

      дэлгэгдсэн

      Дэлгэн кино, цахим ном үзээрэй

    Two Galaxy Z Fold8 devices are seen. One is folded and a magazine is being viewed on the 10:16 cover screen. The other is unfolded and a video is being played on the 4:3 main screen.

    Дэлгэгдсэн Galaxy Z Fold8 -ыг босоо байрлалаар харуулна. Сэтгүүлийн нийтлэл үндсэн дэлгэц дээр харагдана. Төхөөрөмж хэвтээ байрлал руу эргэлдэн контент нь бүтэн дэлгэцийн видео руу шилжинэ.

    Эдгээр оновчтой харьцаа болон хоёр дэлгэц дээрх 3000 nits гэрэлтүүлгийн тусламжтайгаар богино контентоос урт контент руу хялбархан шилжинэ. Урам өгсөн нийтлэлээс цахим ном үзэхэд төгс тохируулсан босоо горимоор дараагийн хотын аялалаа төлөвлөх эсвэл сонирхолтой ном шимтэн унших зэргээр манай хамгийн хавтгай эвхэгддэг загварыг нээхэд бүх зүйл илүү сайхан болно. Түүнчлэн үндсэн дэлгэц ойлт бага өгдөг тул гадна, дотор эсвэл замд явж байгаагаас үл хамааран илүү тод байна.

    Эвхэгдсэн үедээ өргөн хэрнээ авсаархан гадна дэлгэцтэй, нээсэн үедээ дэлгэцэндээ уусах мэт гайхалтай үзвэрийг бэлэглэх өдөр тутмын амьдралд тань баяр баясал нэмэх цоо шинэ төрхийг нээгээрэй. Тийм. Та дурсамжаа өөртөө хадгалан үлдэх боломжтой. Ямар ч төвөг чирэгдэлгүйгээр бүх өгөгдлөө шилжүүлж, найзуудтайгаа, тэр дундаа iOS хэрэглэгчидтэй файл солилцох үйлдлээ хялбараар үргэлжлүүлээрэй. Олон төрлийн контентыг үзэхэд тохиромжтой, авсаархан, эвхэгддэг загварын тусламжтайгаар цагийг зугаатай өнгөрүүлж, өдөр тутмын амьдралдаа баяр баясгалан нэмээрэй.

    ГҮЙЦЭТГЭЛ

    Таныг цэнэглэх хүч

    Galaxy -д тохируулсан

    Galaxy Z Fold8 нь сурч мэдэх, урам зориг авах хүчирхэг гүйцэтгэлээр ханганаг. Дараагийн үеийн CPU, GPU болон NPU бүхий Galaxy-д зориулсан Snapdragon® 8 Elite Gen 5 -аар ажиллах тул урт хугацааны ажилд тань саад бололгүйгээр шимтэн унших болон жигд үзэх зэргээр бүх зүйлийг зохицуулдаг. Дэвшилтэт NPU нь цахим ангид оролцох үед бодол санаагаа цэгцлэхэд туслах AI хэрэгслүүдээр хангах ба GPU нь үзэж, судлах зуурт бүх зүйлийг жигд харагдуулна. ,

    Galaxy Z Fold8-ийн чипийг NPU, GPU, CPU бүхий чипийн самбар дээр харуулна. Дараа нь чип нь AI болж хувирна. Улмаар чип нь эвхэгдсэн Galaxy Z Fold8-ийн ар тал руу орно. Galaxy-д зориулсан Snapdragon 8 Elite Gen 5 процессороор ажилладаг.

    КАМЕР

    Хором мөч бүрт төвлөрөөрэй

    Хос 50 MP-т үлдсэнийг нь даатга

    Урам зориг авч, найзуудтайгаа хамт аялсан аялал болон дуртай газруудынхаа хамгийн сайхан мөчүүдийг тухайн агшныг тасалдуулахгүйгээр буулгаарай. Бүтээлч хүн бүрд төгс тохирох хүчирхэг 50 МП камер нь энгийн дижитал камер ашиглахтай адил хялбараар өдрийн турш хүссэн зүйлээ баримтжуулах боломжийг олгож, зураг бүрийг утга учиртай болгодог. Дараа нь бүтээлээ том дэлгэц дээр гайхалтайгаар толилуулаарай. Найзуудтайгаа хамт засварлах эсвэл шууд үзэж, дүрсний нарийн ширийн зүйлсийг хамгийн сайн чанараар мэдрээрэй.,

    Galaxy Z Fold8 дээр нэг хүн байгалийн үзэмжит газар зургаа авахуулж байна. Төхөөрөмжийг эвхэн, хэвтээ байдлаар барьсан байна. Зураг нүүр дэлгэц дээр харагдана.

    Зураг бүр гэрэлтэнэ

    Арын камер
    • 50 MP Хэт Өргөн
    • 50 MP Өргөн 2x Оптик Чанрын Томруулалт
    Урд Камер
    • 10 MP Нүүр Дэлгэц
    • 10 MP Үндсэн Дэлгэц

    Galaxy AI.

    NOW NUDGE

    Дараа нь Nudges. Tаныг шууд тийш нь хөтөлнө

    Та групп чатад хурдан хариу өгч байгаа эсвэл дараагийн рестораны байршлаа хайж байгаа бол Now Nudge нь саад бололгүйгээр бүх зүйлийг зохицуулна.

    Тусгай сануулга нь таныг дараагийн үйл явдал руу хөтлөх ба улмаар нүүр дэлгэцээс үндсэн дэлгэц рүү жигд ажиллагаар хангана. Нэг дор илүү ихийг амжуулах хуваасан дэлгэц рүү шилжихийн тулд сануулга дээр дарна. Хуанли харах, хуваарь нэмэх, газрын зураг дээр байршил хадгалах гэх зэрэг бүх зүйлийг нэг ч гар оролцуулалгүйгээр хийгээрэй.

    Galaxy Z Fold8-ийн үндсэн дэлгэцийг харуулна. Удахгүй болох төлөвлөгөөний нарийн ширийнийг хэлэлцэж буй мессеж харилцан яриа харагдана. Найз нь түүнээс 7-р сарын 22-нд завтай эсэхийг нь асууна. Төхөөрөмжийн дээд хэсэгт Now Nudge гэсэн мэдэгдэл гарч ирэх ба View Calendar-ыг хэрэглэгчид санал болгоно. Nudge дахь дэлгэц хуваалтын дүрс дээр дарахад Хуанлийн апп нь мессежийн апп-ын хамтаар олон цонхны харагдац горим дээр зэрэг нээгдэнэ.

    MY FANCAM

    Бүгдийг хальсанд буулгаад дараа нь төгс болгоорой

    Gрга хэмжээ эсвэл найзуудтайгаа цагийг өнгөрөөхдөө бүх хүнийг зурганд оруулаад дараа нь Galaxy AI ашиглан нэг хүн дээр төвлөрөөрэй. Galaxy Z Fold8-ийн өргөн үндсэн дэлгэц дээр өргөн өнцөгийн зургийг субъектэд төвлөрсөн зураг болгон өөрчлөн улмаар сонгосон харьцаагаараа хялбархан тайрч галерейгаас шууд илүү нарийвчлалтай засварлах боломжтой.

    Бүжиглэж буй хүмүүсийн видео бичлэг байна. Засварлах үедээ AI дүрсийг сонгосны дараа My FanCam товч дээр дарж болно. Galaxy AI нь видео дээрх хүмүүсийг илрүүлнэ. Дараа нь хүссэн хүнээ сонгохын тулд дээр нь товшино. Тайрах сонголтуудаас 9:16 харьцааг сонгон Follow товчийг дарна. Galaxy AI нь сонгогдсон хүнийг гол субъект болгон шинэ видео үүсгэнэ.

    Galaxy AI-ийн тусламжтайгаар видеогоо хэрхэн засварлаж, гол дүрийг онцолсон бичлэг бүтээхийг мэдэж аваарай.

    PHOTO ASSIST

    Суурилуулсан студийн түвшний засварлалт

    Хэдхэн үгээр AI ашиглан хялбархан зургаа засварлаарай. Та хийхийг хүссэн засваруудаа өөрийнхөө үгээр тайлбарлахад Galaxy AI нь таны өмнөөс зургийг сайжруулна. Эхлээд хэрхэн амь оруулахыг нь хараад дараа нь том үндсэн дэлгэц дээр анхны болон засварласан зургуудыг зэрэгцүүлэн харьцуулж болно.

    Нэг зураг байна. Хэрэглэгч нь өөрчлөхийг хүссэн зүйлээ тайлбарлан хэлээд Generate товчийг дарна. Galaxy AI зургийг засварлана. Өмнөхийг харуулах товчийг дарна. Анхны болон засварласан хувилбарыг Galaxy Z Fold8 -ийн үндсэн дэлгэц дээр харьцуулан харж болно.

    Өөрийн бичсэн командын тусламжтайгаар Galaxy AI зургуудыг хэрхэн хурдан засварладгийг мэдэж аваарай.

    ONE UI 9

    One UI бүгдтэй тохирно

    Galaxy Z Fold8-д тусгайлан сайжруулсан One UI 9 нь тохируулдаг нүүр дэлгэц болон олон цонхны харагдацтай тул бүх зүйлийг жигд явуулахад тусалдаг. Өргөн үндсэн дэлгэц дээр бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд олон апп-уудыг зэрэг ажиллуулаарай. Дэлгэцийг хоёр болон гурван хуваан дэмждэг тул ганцхан товшилтоор цонх хооронд чөлөөтэй шилжих боломжтой.

    Three Galaxy Z Fold8 devices are arranged. One is folded with a photo and a Clock Widget on the cover screen. Another is unfolded showing the home screen with the Quick Panel active. Last, an unfolded device with two different apps active in a split view on the main screen.
    Гурван аппликейшн. Нэг урсгал.
    Нэг дэлгэц дээр гурван хэсэгт хуваасан харагдацыг ашиглан ажлаа үр дүнтэй зохицуулаарай. Гурван хүртэлх аппликейшнийг зэрэг ашиглах эсвэл хэмжээг нь өөрчлөх боломжтой попап цонхнуудыг нээж, илүү уян хатан ажиллах боломжтой. Дэлгэц хооронд шилжих шаардлагад сатаарахгүйгээр вэб үзэх, зурвас шалгах, зураг үзэх зэрэг үйлдлүүдийг нэгэн зэрэг хийгээрэй.

    Unfolded Galaxy Z Fold8 is seen from the main screen. Three apps are active around the device. They all get dragged onto the screen one by one and end up in a three-way split view which can be viewed vertically in portrait mode or horizontally in landscape mod.

    GEMINI NOTEBOOK

    Таны эх сурвалжууд. Таны мэдээллүүд

    Судалгаа, сэтгэлгээний хамтрагч Gemini Notebook-той танилцаарай. Инфографик, Аудио тойм гэх мэт захиалгат контент бүтээхийн тулд зураг, баримт бичиг болон бусад зүйлсийг нэгтгээрэй. Шинэ материалыг хуваасан харагдацаар хялбархан чирж буулгаж тэмдэглэлийн дэвтрээ шинэчилж, урам зориг ирэх бүрт холбогдох ойлголтоо нэмж оруулаарай.

    Gemini Notebook app is shown and tapped on the screen. Several sources are shown being dragged and dropped from the Gallery into a notebook. Infographic bar is highlighted. Several sources are shown gathering into the Infographic bar. Gemini Intelligence activates. An infographic related to the sources is generated and shown on the main screen of an unfolded Galaxy Z Fold8.

    Gemini Notebook ашиглан санаагаа хэрхэн ашиг тустай ойлголт болгон хувиргах талаар суралцаарай.

    Google AI Pro.

    Galaxy Z Fold8 Ultra худалдан аваад Google AI Pro үйлчилгээг 6 сарын турш ашиглаарай. Мэдээллээ найдвартай хадгалах 5 TB-ын аюулгүй үүлэн санг нээж, Gemini Notebook-ийн өргөтгөсөн боломжуудыг ашиглан олон төрлийн эх сурвалжийг өөрт хэрэгцээт утга учиртай мэдээлэл болгон хувиргаарай.

    Galaxy Z Fold8 Ultra is seen unfolded. A split view of Gemini Notebook and an image can be seen on the main screen. Next, folded Galaxy Z Fold8 is seen from the cover screen. Then, Galaxy Z Flip8 is seen in FlexMode from the cover screen.

    WHY SWITCH TO GALAXY

    Шилжих. Илүү хялбар

    Найман үеийн туршид улам боловсронгуй болсон эвхэгддэг утсанд хялбархан шилжих боломжтой байхад яагаад заавал анхны үеийн загварыг сонгох билээ? Өгөгдөл, контентоо хялбархан шилжүүлж, манай хүчирхэг Galaxy төхөөрөмжүүдийн тусламжтайгаар дуртай зүйлсээ таашаан мэдрээрэй.

    Дэлгэрэнгүй үзэх
    • Шилжүүлэлтийн туршлага

      Сайжруулсан шилжүүлгийн туршлагаар QR кодыг уншуулан хуучин iPhone төхөөрөмжөөс шинэ Galaxy руу утасгүйгээр өгөгдөлөө хялбархан дамжуулаарай. Дэлгэрэнгүй үзэх

      Хуучин төхөөрөмжөөс Galaxy Z Fold8 руу өгөгдлийг хялбархан дамжуулахын тулд QR кодыг уншуулна.
    • Quick Share

      Өөр Galaxy руу илгээж байгаагаас үл хамааран Quick Share ашиглан файлуудыг төхөөрөмж хооронд хялбархан шилжүүлээрэй., Дэлгэрэнгүй үзэх

    • Try Galaxy

      Galaxy-г туршихын тулд Try Galaxy апп эсвэл trygalaxy.com сайтыг ашиглаарай. Дэлгэрэнгүй үзэх

      Try Galaxy код

    KNOX PRIVACY

    Анхнаасаа нууцлалаар хангагдсан. Knox-оор хамгаалагдсан.

    • Төхөөрөмж дээрх Хамгаалалт

      Эмзэг нууц мэдээллээ сэтгэл амар хамгаалаарай. Personal Data Engine нь хувийн мэдээллийг аюулгүй цуглуулан боловсруулах ба дараа нь уг өгөгдлийг шифрлэж, Knox Vault болон KEEP зэрэг нэмэлт хүчирхэг хамгаалалтаар хангана.,

    • Тохируулсан хяналтууд

      Galaxy AI нь хувийн мэдээлэлтэй хэрхэн харьцахыг шийдээрэй. Төхөөрөмж дээр эсвэл клауд дээр гэх зэргээр хаана боловсруулахаа сонгоорой.

    • Холбогдсон аюулгүй байдал

      Манай хамгаалалтын систем зөвхөн утас хамгаалаад зогсохгүй. Knox Matrix Trust Chain технологи нь холбогдсон бүх Galaxy төхөөрөмжүүдийн аюулгүй байдлыг ханган бие биенээ хянаж болзошгүй халдлагыг тусгаарлана.

    Дагалдах хэрэгслүүд

    Өөртөө тохирохыг олоорой

    Гол үзүүлэлтүүдиг товчхон харцгаая

    • Цоо-шинэ хэлбэр

      10:16 Нүүр Дэлгэц

      4:3 Үндсэн Дэлгэц

      Galaxy Z Fold8 утсыг нэг гартаа барьсан байна. Нийгмийн сүлжээний контентыг нүүр дэлгэц дээр харуулна.
    • Эвхэгдсэн Galaxy Z Fold8 -г хажуу талаас нь нимгэн дизайныг нь харуулна.

      201 g

      Жин

      4.5 mm

      Зузаан (Unfolded)

    • Flex Titanium

      эдэлгээ сайтай дэлгэц

      Дэлгэгдсэн Galaxy Z Fold8-г доод талаас нь харуулна. Төхөөрөмж болон дэлгэцийн хооронд хоёр титан давхарга харагдана.
    • Тохируулсан процессор

      Хүчирхэг NPU, GPU болон CPU-тай

    • Хүртэлх

      26 цаг

      видео тоглуулна

    • Хөрөг зураг авалт

      хос 50 MP камертай

      Хоёр эвхэгдсэн Galaxy Z Fold8 төхөөрөмж байна. Нэгийг нь ар талаас нь арын камерыг харуулна. Нөгөө нь урд талаасаа нүүр дэлгэцийн камерыг харуулна.

    Galaxy-ын холбогдсон хүч

    Бидэнтэй илүү ихийг судлаарай

    ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД

    Асуулт байна уу? Хайж буй зүйл эндээс олоорой

    • Galaxy Z Fold8 нь өдрийн турш дэлгэц гүйлгэх, контент үзэх, унших зэрэг таны хэрэглээний онцлогт нийцүүлэн бүтээсэн, контентод бүрэн зохицсон цоо шинэ хэлбэр хийцийг танилцуулж байна.

      • Гүйлгэж үзэхэд зориулагдсан. 10:16 харьцаатай гадна талын дэлгэц нь сошиал сүлжээний мэдээллийн урсгал болон өдөр тутмын хайлт хийхэд ая тухтай мэдрэмж төрүүлнэ.
      • Бүрэн автан шимтэх мэдрэмжид зориулагдсан. Кино, олон ангит кино, цахим ном болон бусад урт хэлбэрийн контентыг үзэхийн тулд 4:3 харьцаатай үндсэн дэлгэц болгон дэлгээрэй.
      • Өдөр тутамд хэрэглэхэд нэн хөнгөн Ердөө 201 грамм жинтэй Galaxy Z Fold8 нь дэлхийн хамгийн хөнгөн эвхэгддэг утас бөгөөд том дэлгэцийн тав тухтай байдлыг авч явахад хялбар болгодог.
      • Өөртөө итгэлтэйгээр зураг авна уу. 50 МП-ын үндсэн болон хэт өргөн өнцгийн хос камер нь чанараа алдалгүйгээр өргөн өнцгөөс хэт өргөн өнцөг рүү саадгүй шилжих боломжийг олгоно.
      • Өдрийн турш жигд ажиллагаа. Galaxy-д зориулсан Snapdragon® 8 Elite Gen 5 нь дэвшилтэт NPU, GPU болон CPU-ийн хүчин чадлыг хослуулснаар график дүрслэлийг илүү жигд болгож, хурдан шуурхай ажиллагааг хангана.,,,,,
      Тойм руу зочилох
    • Galaxy Z Fold8 нь мэдрэмжээсээ хамаарч сонгох боломжтой дээд зэргийн өнгөний сонголтуудтай.

      • Үндсэн өнгөнүүд. Үүнд лаванда, графит болон цөцгий өнгө багтана.
      • Онцгой өнгө. Мөн бид зөвхөн манай сайтаас худалдан авалт хийж буй хэрэглэгчдэд зориулсан "Pistachio" (пистачио ногоон) өнгийг санал болгож байна.,
      Дизайн руу зочилох
    • Galaxy Z Fold8 гар утсыг урт удаан, бат бөх эдэлгээтэй болгохын тулд бэхжүүлсэн материалаар хийсэн.

      • Armor хөнгөн цагаан хүрээ. Энэхүү хүрээ нь төхөөрөмжийн дотоод эд анги болон гадна ирмэгийг илүү сайн хамгаалахын зэрэгцээ хэт бүдүүн, овор ихтэй болгохгүй.
      • Химийн аргаар бэхжүүлсэн шилний найрлага. Дэлгэцийн тод харагдах байдлыг алдагдуулахгүйгээр цохилтоос хамгаалах зорилгоор төхөөрөмжийн урд болон хойд хэсэгт тус тус Corning® Gorilla® Glass Ceramic 3 болон Corning® Gorilla® Glass Victus® 2 шилийг ашигласан.
      • Бат бөх Armor FlexHinge. Маш бат бөх материалын ачаар уг нугас нь нимгэн хэдий ч маш хатуу, бат бөх байхаар хийгдсэн.
      • [IP48 зэрэглэлийн усны хамгаалалттай. Энэ нь таны төхөөрөмжийг санамсаргүйгээр шингэн асгарах болон өдөр тутмын үйл явдлын улмаас үүсэх эрсдэлээс хамгаалахад тусалдаг.,,
      Дизайн руу зочилох
    • Үгүй, Galaxy Z Fold8 нь S Pen дэмжидэггүй.

    • Өдөр тутмын хамгаалалт, дээд зэрэглэлийн загвар болон ухаалаг ажиллагааны төгс хослолыг бүрдүүлэх үүднээс Samsung-ийн албан ёсны дагалдах хэрэгслүүдийг таны Galaxy Z Fold8 цувралд яг тааруулан бүтээжээ. Өөрийн хэв маяг, өдөр тутмын хэрэглээнд тохирох хамгийн шилдэг гэрийг сонгоорой:

      • Carbon Magnet Case. Зурасганд тэсвэртэй, бат бөх Арамид (Aramid) шилэн материалаар хийгдсэн, хэт нимгэн загвартай; мөн утасгүйгээр хурдан цэнэглэх болон нэмэлт хэрэгслүүдийг хялбар залгаж тогтоох боломжийг олгох соронзтой.
      • Carbon Standing Case. Босоо болон хэвтээ байрлалд хүссэн өнцгөөрөө найдвартай тогтох, суурилуулсан тулгууртай. Энэ нь гар ашиглалгүйгээр видео дуудлага хийх, бичлэг үзэх болон олон үйлдлийг зэрэг гүйцэтгэхэд нэн тохиромжтой.
      • Соронзтой силикон гэр. Зөөлөн мэдрэмж төрүүлэх хагас тунгалаг силикон гадаргуу, барихад эвтэйхэн бөгөөд найдвартай хийц, мөн өдөр тутмын хэрэглээнд хялбар байдлыг бүрдүүлэх суурилуулсан соронзон технологийг хослуулсан.
      Дагалдах хэрэгслийн талаар дэлгэрэнгүй
    • Galaxy Z Fold8 нь бүрэн дэлгэгдсэн үедээ илүү хавтгай, дэлгэцэндээ бүрэн автах мэдрэмжийг төрүүлэхүйц шинэ загварын нугастай.

      • Samsung-ийн эвхэгддэг төхөөрөмжийн найман үеийн туршлагад тулгуурлан бүтээгдсэн. Armor FlexHinge нь бүрэн нээлттэй болон бүрэн хаалттай байрлалуудын хооронд жигд хөдөлж, эвхэгддэг хэсгийг мэдэгдэхүйц тэгш харагдуулахад тусалдаг.
      • Бүрэн дэлгэсэн үеийн хэрэглээнд оновчлогдсон. Нугас нь утсыг хагас нугалсан байрлалд бус, харин бүрэн нээлттэй эсвэл бүрэн хаалттай байлгахаар зохион бүтээгдсэн. Энэхүү дизайны шийдлийн хүрээнд Galaxy Z Fold8 нь FlexMode-ийг дэмждэггүй.
      Дизайн руу очих
    • Тийм. Galaxy Z Fold8 бол ном шиг эвхэгддэг ухаалаг утаснууд дундаа дэлхийн хамгийн хөнгөн нь бөгөөд хэт хөнгөн хийцэд өргөн дэлгэцийн гайхалтай мэдрэмжийг шингээж өгсөн юм.

      • Өдөр тутамд хэрэглэхэд тохиромжтой хөнгөн хийц. Ердөө 201 грамм жинтэй Galaxy Z Fold8 нь өмнөх бүх Galaxy Z Fold загваруудаас илүү хөнгөн тул өдрийн турш авч явахад тун хялбар.
      • Нимгэн бөгөөд гарт эвтэйхэн. Дэлгэсэн үедээ ердөө 4.5 мм зузаантай тул нимгэн хийц нь удаан хугацаанд дэлгэц ширтэхэд илүү тав тухтай байдлыг бүрдүүлнэ.
      • Нугалахад халаасанд багтах хэмжээтэй, дэлгэхэд өргөн уудам дэлгэцтэй. Нугалсан үедээ 9.7 мм-ийн зузаантай тул халаасанд эвтэйхэн багтахын зэрэгцээ дэлгэхэд 7.6 инчийн том дэлгэц болж, илүү их зай талбайгаар хангана.
      Дизайн руу очих
    • Galaxy Z Fold8 нь Galaxy-д тусгайлан зориулсан хамгийн сүүлийн үеийн Snapdragon® 8 Elite Gen 5 процессортой ба энэ нь дээд зэргийн CPU, GPU, NPU болон AI гүйцэтгэлээр хангана.

      • Тусгайлан тохируулсан процессор. Энэхүү процессор нь стриминг хийх туршлага, камерын ажиллагаа болон эрчим хүчний ерөнхий хэмнэлтийг сайжруулахаар бүтээгдсэн.
      • Эрчим хүчний хэмнэлттэй чипсет. Хүчирхэг чип нь манай суурилуулсан mDNIe технологийг улам сайжруулж, дэлгэцийн дүрслэлийг тод, өндөр чанартай болгодог. Үүний зэрэгцээ эрчим хүчний зарцуулалтыг оновчтой болгож, батерейны ашиглалтын хугацааг хэмнэдэг.
      • GPU болон Vulkan-ы дэвшилтэт интеграцчлал. Тоглоом тоглох үедээ бодит мэт гэрэл, сүүдрийг бүрдүүлдэг бодит цагийн "ray tracing" (гэрлийн тусгалын загварчлал) технологийг ашиглаарай.,
      Гүйцэтгэлийн хэсэг рүү зочилох
    • Galaxy Z Fold8-ийн батерей нь удаан хугацаанд ашиглахад хангалттай урт хугацааны цэнэг барих боломжтойгоор оновчлогдсон.

      • 4800 мАц багтаамжтай зай. 4800 мАц-ын ердийн багтаамжтай зай нь өдрийн турш цэнэглэх шаардлагагүйгээр ажиллах, тоглох, цахим орчинд аялах боломжийг танд олгоно.
      • Видео тоглуулах өндөр хүчин чадал. Дуртай контентоо 26 цаг хүртэлх хугацаанд үзээрэй.,
      Батерейн хэсэг рүү зочилох
    • Galaxy Z Fold8 нь 512 GB болон 256 GB гэсэн хоёр төрлийн багтаамжын сонголттой.

      • 1 TB. Энэ нь 16 ГБ санах ойтой ирдэг.
      • 512 ГБ ба 256 ГБ. Эдгээр нь 12 ГБ санах ойтой ирдэг.
      Багтаамж хэсэг рүү зочилох
    • Galaxy Z Fold8 нь 50 МП-ын өргөн өнцгийн болон 50 МП-ын хэт өргөн өнцгийн камеруудыг хослуулснаар өдөр тутмын мөчүүдийг өргөнөөс хэт өргөн өнцөг хүртэл саадгүй буулгах боломжийг олгодог.

      • Нарийн ширийн зүйлийг тод буулгаарай. 50 МП-ын өргөн өнцгийн камер болон түүний F1.8 диафрагм нь гэрэл багатай нөхцөлд илүү тод, хурц зураг авахад тусалдаг.
      • Илүү ихийг багтаагаарай. F1.9 диафрагм бүхий 50 МП-ын хэт өргөн өнцгийн камер нь байгалийн зураг, бүлгийн зураг болон өргөн уудам орчныг буулгахад нэн тохиромжтой.
      • Хос 50 МП-ийн систем. Эдгээр нь хамтдаа өдөр тутмын нөхцөл байдалд уян хатан, тогтвортой зураг авах боломжийг танд олгоно.
      Камерын хэсэг рүү зочилох
    • Galaxy Z Fold8 нь хэрэгцээнээс хамаарч чухал үүрэг гүйцэтгэдэг дөрвөн өөр камер мэдрэгчтэй.

      • 50 МП өргөн өнцгийн камер. Өндөр нягтралтай зураг болон нарийн детальд төгс тохирно.
      • 50 МП хэт өргөн өнцөгт. Өргөн уудам байгалийн зураг болон бүлгийн зураг авахад тохиромжтой.
      • 10 МП-ийн гадна дэлгэц. Тод, байгалийн мэт харагдах селфи зураг авах боломжийг олгоно.
      • 10 МП-ийн үндсэн камер. 100 хэмийн харах өнцөг нь бүлгээрээ селфи хийх үед илүү олон хүнийг зурагт багтаах боломжийг олгодог.
      Камерын хэсэг рүү зочилох
    • Тийм. Galaxy Z Fold8 нь ухаалаг боловсруулалтын технологийг камерын системтэйгээ хослуулснаар харанхуйд илүү тод, нарийн деталь бүхий дүрс бичлэг хийхэд тань тусалдаг.

      • Nightography таны өмнөөс ажлыг гүйцэтгэнэ. ProVisual Engine нь гэрэл багатай нөхцөлд авсан видеоны чанарыг автоматаар сайжруулдаг тул тусгай тохиргоо хийх шаардлагагүй.
      • Ухаалаг дуу чимээг багасгах, дүрс тогтворжуулах болон дүрс боловсруулах технологи. Эдгээр нь өнгө болон нарийн деталь хэсгүүдийг хадгалж, шөнийн зураг авалтыг илүү итгэлтэй хийхэд тусалдаг.
      Камер руу зочилох
    • Galaxy Z Fold8 нь хэрэглэхэд хялбар, ухаалаг хиймэл оюун ухааны (AI) функцүүдээр тоноглогдсон.

      • Photo Assist-ийн тусламжтайгаар бүтээлч байдлаа гаргаарай. Photo Assist-д өөрийн хүссэн зааварчилгааг (prompt) ашиглан зургийг хурдан засварлах боломжтой. Зүгээр л хийхийг хүссэн өөрчлөлтөө тайлбарлахад л Galaxy AI үүнийг сайжруулах болно.
      • Now Nudge-ийн тусламжтайгаар үргэлж нэг алхам урд байгаарай. Now Nudge бол таны дэлгэц дээр юу байгааг ухаалгаар таньж, тухайлбал хуанлигаа нээж шинэ үйл явдал нэмэх зэрэг санал зөвлөмжийг өгдөг шинэ функц юм. Хэрэв Now Nudge-ийн санал үндсэн дэлгэц дээр гарч ирвэл, түүнийг дарснаар та дэлгэц хуваах горимд (split view) дараагийн үйлдлийг гүйцэтгэх боломжтой болно.,
      Galaxy AI руу зочилох
    • 2026 оны 7-р сарын байдлаар Galaxy AI-ийн Now Nudge нь 16 хэлийг, Photo Assist нь 41 хэлийг дэмждэг. Дэмжигдсэн хэлний бүрэн жагсаалтыг доор харуулав.

      • Nudge-ийн дэмждэг хэлнүүд: Солонгос, Англи, Франц, Испани, Итали, Герман, Польш, Португал, Япон, Хятад (хялбаршуулсан), Тайланд, Вьетнам, Хинди, Араб, Индонез болон Орос хэл.
      • Photo Assist-ийн дэмждэг хэлнүүд: Солонгос, Араб, Бенгал, Болгар, Хятад (хялбаршуулсан), Хятад (уламжлалт), Хорват, Чех, Дани, Голланд, Англи, Эстон, Финланд, Франц, Герман, Грек, Еврей, Хинди, Унгар, Индонез, Итали, Япон, Латви, Литва, Норвеги, Польш, Португал, Румын, Орос, Серби, Словак, Словени, Испани, Суахили, Швед, Тайланд, Турк, Украин, Вьетнам, Филиппин болон Гужарати хэл.
    • Galaxy Z Fold8 дээрх AI нь өгөгдлийг хэрхэн боловсруулж, хэрхэн хадгалж, хянаж буйг нууцлан хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор бүтээгдсэн.

      • Төхөөрөмж дээрх хамгаалалт. Galaxy AI нь "Personal Data Engine"-ийг ашиглан өгөгдлийг таны төхөөрөмж дээр боловсруулж, улмаар KEEP болон Knox Vault-ын тусламжтайгаар шифрлэн хадгалдаг. Төхөөрөмж дээр боловсруулах горимыг сонгосноор хувийн мэдээлэл гадны сервер рүү илгээгдэхийн оронд таны утсан дээр үлддэг.
      • Тохируулах боломжтой хяналтын тохиргоо. "Хяналт" (Controls) хэсэгт байрлах, хиймэл оюуны (AI) аюулгүй байдлыг хангасан, ойлгомжтой нууцлалын тохиргооны тусламжтайгаар та хувийн мэдээлэлд хиймэл оюуны ямар функцүүд хандахыг сонгох боломжтой. Мөн та мэдээллийг төхөөрөмж дээрээ эсвэл үүлэн технологи (cloud) ашиглан боловсруулах эсэхээ шийдэх боломжтой.
      • Харилцан холбогдсон аюулгүй байдал. Knox Matrix Trust Chain технологиор тоноглогдсон Samsung төхөөрөмжүүдийн тань бүхэл бүтэн экосистем хамгаалагдсан бөгөөд та үүнийг Galaxy ухаалаг утаснаасаа удирдах боломжтой.,
      Нууцлалын хэсэг рүү зочилох
    • Аль Galaxy Z Fold надад тохирох вэ: Galaxy Z Fold8 эсвэл Galaxy Z Fold8 Ultra?

      • Galaxy Z Fold8 Ultra. Хэрэв та зэрэгцүүлэн ажиллах боломжтой бүтээмж, дээд зэрэглэлийн гүйцэтгэл болон олон талт камерын боломжуудыг чухалчилдаг бол Galaxy Z Fold8 Ultra-г сонгоорой.
      • Galaxy Z Fold8. Хэрэв та хэт хөнгөн, авч явахад хялбар байдал болон олон нийтийн сүлжээ, кино, цахим ном зэрэг контентыг чухалчилдаг бол Galaxy Z Fold8-ийг сонгоорой.
    • Galaxy Z Fold8 нь богино хэмжээний контент болон гүнзгий шимтэн үзэх үйл явцын хооронд чөлөөтэй шилжихийн зэрэгцээ илүү жин нэмэлгүйгээр том дэлгэцийн мэдрэмжийг авахыг хүсдэг хүмүүст зориулагдсан.

      • Нугалсан үедээ эвтэйхэн гүйлгэж үзэх боломжтой. 10:16 харьцаатай гадна дэлгэц нь сошиал сүлжээний мэдээллийн урсгал болон өдөр тутмын урам зориг авахад тохиромжтой хэлбэртэй.
      • Эвхэх үед илүү гүнд шумбаарай. Өргөн үндсэн дэлгэц нь кино, телевизийн олон ангит кино, цахим ном, нийтлэл, сэтгүүлд тохиромжтой.
      • Урам зориг төрөх тэр мөчийг алдалгүй буулгаарай. 50 МП-ын үндсэн болон хэт өргөн өнцгийн хос камерын тусламжтайгаар өдөр тутмын мөчүүдийг хялбархан буулгаарай.
      • Galaxy AI-тай хамт шинэ санаагаа үргэлжлүүлэн хөгжүүлээрэй. Өдрийн турш танд туслах AI хэрэгслүүд болох Now Nudge, Photo Assist, My FanCam зэрэг функцүүдийг ашиглаарай.,,
      Дэлгэц руу зочилох
    • Galaxy Z Fold8 Ultra бол анхны Fold-ын туршлагын дээд зэрэглэлийн хувьсал юм.

      • Шинэ хэлбэрийн хүчин зүйл. Жинхэнэ нэр нь Galaxy Z Fold8 хэмээх контентод төвлөрсөн шинэ хэлбэрт шинэ амьдралыг олсон.
      • Одоогийн төхөөрөмжөө харьцуулаарай. Хэрэв та одоо ашиглаж буй Z Fold төхөөрөмжөө хамгийн сүүлийн үеийн загвартай харьцуулахыг хүсвэл Galaxy Z Fold8 Ultra-гийн хуудсан дээрх харьцуулах хэсгийг ашиглан ялгааг нь хараарай.
      Galaxy Z Fold8 Ultra-ын талаар дэлгэрэнгүй үзэх
    • Galaxy Z Fold8-ийн цоо шинэ, контентын онцлогт нийцсэн хэлбэр нь дэлгэц гүйлгэх, дүрс бичлэг үзэх эсвэл унших зэрэгт төрөл бүрийн контентыг байгалийн мэт, тав тухтай мэдрэмжтэйгээр ашиглах боломжийг олгохоор бүтээгджээ.

      • Эвхсэн үедээ авсаархан, нимгэн. 10:16 харьцаатай гадна дэлгэц нь сошиал сүлжээг шалгах болон өдөр тутмын хайлт хийхэд гарт эвтэйхэн багтана./li>
      • Дэлгэхэд том, бүрэн автуулдаг дэлгэцтэй. Өргөн үндсэн дэлгэц нь урт хэлбэрийн контентыг тав тухтай үзэх боломжийг олгоно. Кино, телевизийн нэвтрүүлгийг хэвтээ байрлалаар, харин цахим ном, нийтлэл, сэтгүүлийг босоо байрлалаар үзэж уншаарай.
      • 201 гр жинтэй тул контентод төвлөрсөн энэхүү төхөөрөмж нь маш хөнгөн бөгөөд авч явахад хялбар хэвээр үлдэнэ.
      Дэлгэц рүү зочилох
    • Galaxy Z Fold8 нь тухайн хором мөчийг өөр өөр өнцгөөс хялбархан буулгах видео функцуудтай.

      • Видеог хялбар тайрах. Видео бичлэг хийсний дараа "Галерей" (Gallery) хэсгийн видео засварлах функцээс "My FanCam"-д хандах боломжтой. Энэ нь видеог тодорхой нэг хүнд төвлөрүүлж, тухайн хүнд чиглэсэн бичлэгийг автоматаар үүсгэдэг. Ингэснээр кадрыг гараар тайрах, тохируулах шаардлагагүйгээр бичлэгийг хялбархан хуваалцах боломжтой болно.
      • Хос бичлэг хийх (Dual Recording) функцээр зэрэгцээ бичлэг хийх. Хоёр бичлэгийг зэрэгцүүлэн нэгэн зэрэг хийх боломж нь мөчүүдийг буулгах шинэ аргыг санал болгож байна. Энэ нь 9:16 харьцаатай хоёр бичлэгийг анхны дүрсээс огт хасахгүйгээр нэгтгэж, 18:16 харьцаатай хуваагдмал дэлгэцийн дүрслэлийг үүсгэдэг. Ингэснээр таны бичлэг анхны дүрслэлийн бүтэц, найруулгыг бүрэн хадгалж үлддэг.
      Камер руу зочилох
    • Now Nudge нь Galaxy AI-аар ажлыг урьдчилан зохион байгуулна.

      • Хэрэгтэй зөвлөгөө. Өдрийн туршид Now Nudge танд шаардлагатай аливаа тусламж, чиглүүлэлтийг үзүүлэхэд бэлэн байх болно.
      • Гадна талын дэлгэцээс үндсэн дэлгэц рүү саадгүй шилжих боломжтой. Зүгээр л дэлгэцээ дэлгэж, гарч ирсэн сонголтыг дарж олон цонхны горимд ажлаа үргэлжлүүлээрэй. Сануулагч тохируулах, байршлыг газрын зурагт хадгалах эсвэл харах, мөн хуанлид үйл явдал нэмэх зэрэг олон үйлдлийг гүйцэтгэх боломжтой.
      • Нөхцөл байдалд тохируулан гарч ирэх, шууд үйлдэл хийх боломжтой сануулгууд. Мессеж бичих зэрэг аппликейшн ашиглаж байх үед сануулгууд гарч ирэх бөгөөд энэ нь танд дараагийн үйлдлийг дэлгэцийн хуваагдмал горимд (split view) гүйцэтгэх боломжийг олгоно. Ингэснээр цонх солих шаардлагагүйгээр ажлаа зохицуулах, мэдээлэлд хандах боломжтой болно.
      Galaxy AI руу зочилох
    • Тийм. Galaxy Z Fold8-ийг хялбар нээгддэг байхаар тусгайлан шинэчлэн загварчилсан.

      • Хавтгай гадаргууг багасгасан. Утасны дотор талын хүрээ болон ирмэгт налуу хэлбэртэй ирмэг нэмж өгсөн.
      • Тав тух таны гарт. Энэхүү шинэ загвар нь төхөөрөмжийг дэлгэх үед илүү тав тухтай байдлыг хангах хангалттай зай үлдээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
      • Нугас болон соронзон хүчний оновчлол. Загварын нэмэлт шинэчлэлтүүд нь онгойлгох үйлдлийг илүү хялбар болгосон.
      Дизайн руу зочилох
    • Тийм ээ, та Galaxy Z Fold8 дээр Photo Assist-ийг ашиглах боломжтой бөгөөд энэ нь зураг засварлах ажлыг хялбар, ойлгомжтой болгохын тулд Galaxy AI-г ашигладаг.

      • Зураг засварлах хялбар ажиллагаа. Photo Assist-ийн тусламжтайгаар та объектуудыг зөөх, хэмжээг нь өөрчлөх, устгах эсвэл арын дэвсгэрийг нөхөж дүүргэх боломжтой.
      • Өөрийн үгээр засварлана уу. Та одоо "Үүсгэх" (Create) хэсэгт бичгэн заавар ашиглан өөрт тохирсон засвар хийх боломжтой.
      • Зэрэгцүүлэн засварлах. Оруулсан өөрчлөлтөө хялбар харахын тулд анхны болон засварласан зургийг зэрэгцүүлэн харна уу.
      Photo Assist руу зочилох
    • Galaxy Z Fold8 нь хэрэглээнээс хамаарч хоёр төрлийн багтаамж болон 12 GB санах ойтой байна.

      • 1 ТБ багтаамж, 16 ГБ санах ой. Энэ нь өндөр нягтралтай видео бичдэг, график их шаарддаг тоглоом тоглодог эсвэл том хэмжээтэй аппликейшн татаж авдаг эрчимтэй хэрэглэгчдэд хамгийн тохиромжтой.
      • 512 ГБ багтаамж, 12 ГБ санах ой. Энэ нь зураг авах, файл татах болон олон аппликейшн зэрэг ашиглахад илүү их зайг танд олгоно.
      • 256 ГБ багтаамж, 12 ГБ санах ойтой. Хэрэв та ихэвчлэн контент дамжуулан үздэг (streaming), хааяа зураг эсвэл бичлэг хийдэг бол энэ нь хамгийн тохиромжтой сонголт юм.
      Багтаамж руу зочилох
    • Огтхон ч тийм биш. iOS зэрэг өөр үйлдлийн системээс шилжсэн ч гэсэн Galaxy-д шилжих үйл явц маш хялбар байхаар хийгдсэн.

      • Шилжих үйл явцаа хэдхэн алхмаар эхлүүлээрэй. Эхлүүлэхийн тулд iPhone-ийнхээ камераар Galaxy төхөөрөмж дээрх QR кодыг уншуулахад л хангалттай — одоогийн утсан дээрээ Smart Switch аппликейшн суулгах шаардлагагүй.
      • Өөрийн контентоо утасгүйгээр авч яваарай. Утастай холболттой ижил төрлийн өгөгдөл дамжуулах боломж бүхий, кабель шаардлагагүй шилжүүлгийн тав тухыг мэдрээрэй.
      • Тохиргоо хийхэд зарцуулах цагаа хэмнээрэй. Та Galaxy-г ашиглаж эхлэхэд анхаарлаа төвлөрүүлэх боломжтой.,
      Switch to Galaxy -ын талаар дэлгэрэнгүй үзэх
    • Galaxy Z Fold8 Ultra, Galaxy Z Fold8 болон Galaxy Z Flip8 дээрх сайжруулсан Smart Switch туршлагын тусламжтайгаар iPhone утаснаас Galaxy утас руу шилжих нь одоо илүү хялбар болсон.

      • iPhone дээрээ нэмэлт аппликейшн суулгах шаардлагагүй. Smart Switch нь iPhone дээрээ тусгай аппликейшн суулгах шаардлагагүйгээр өгөгдлөө утасгүйгээр шилжүүлж эхлэх боломжийг олгодог тул Galaxy-д шилжих үйл явцыг улам хялбар болгодог.
      • Өөрийн дижитал амьдралынхаа илүү их хэсгийг хамт авч яваарай. Шилжүүлж болох өгөгдлийн төрлүүдэд: Хүртээмжийн тохиргоо, Сэрүүлэг, Аппликейшн, Хуанли, Дуудлагын түүх, Харилцагчид, Файл болон хавтас, Үндсэн дэлгэц, Хөгжим, Тэмдэглэл, Зурвас, Нууц үг болон нэвтрэх түлхүүр (passkey), Зураг, Видео, Дуут тэмдэглэл, Дэлгэцийн зураг болон Wi-Fi зэрэг багтана.
      • Тохиргоогоо дахин хийхэд зарцуулах цагаа хэмнээрэй. Smart Switch нь тохирох аппликейшнуудыг илрүүлж, iPhone-д ашиглаж байсан аппликейшнуудынхаа Android хувилбарыг суулгахад чиглүүлснээр тохиргоо хийх хугацааг багасгаж, гараар хайх шаардлагыг бууруулдаг.,
      Switch to Galaxy - ын талаар дэлгэрэнгүй үзэх

    1. Дэлхий даяар худалдаалагдаж буй ном шиг хэлбэртэй дэлгэдэг ухаалаг гар утаснуудыг харьцуулсан 2026 оны 7-р сарын 22-ны байдлаарх дотоод судалгаанд үндэслэв. Бодит жин загвар, тохиргоо болон үйлдвэрлэлийн процессоос хамаарч өөр өөр байж болно. Жинг хамгаалалтын гэр эсвэл дагалдах хэрэгслийг оруулаагүй хэмжсэн.
    2. Snapdragon брэндийн бүтээгдэхүүнүүд нь Qualcomm Technologies, Inc. болон түүний охин компаниудын бүтээгдэхүүн юм. Snapdragon нь Qualcomm Incorporated.-ийн худалдааны тэмдэг эсвэл бүртгэлтэй худалдааны тэмдэг юм.
    3. Үр дүн нь гэрэлтүүлгийн нөхцөл байдал, олон объект, фокус таараагүй эсвэл хөдөлгөөнт объект зэрэг зураг авалтын нөхцөл байдлаас хамаарч өөр өөр байж болно.
    4. Харуулсан контент нь зөвхөн жишээ болгон үзүүлэх зорилгоор загварчлагдсан бөгөөд Galaxy Z Fold8-аар авсан зураг биш болно.
    5. My FanCam функц нь Samsung Account нэвтрэх шаарддаг. Хүртээмж нь видео бичлэгээс хамаарна. Хэрэв хянах субъект байхгүй бол дэмжигдэхгүй. Үр дүнгийн үнэн зөвд баталгаа гаргахгүй.
    6. Өнгөний хүртээмжтэй байдал нь улс орон, бүс нутаг эсвэл оператороос хамаарч өөр өөр байж болно.
    7. Өмнөх Galaxy Z Fold загваруудтай харьцуулсан
    8. Armor Aluminum хүрээнд дууны болон хажуугийн товчлуурууд, SIM-ны оролт болон камерын линзний гол багтаагүй.
    9. Corning® Gorilla® Glass Ceramic 3-ыг төхөөрөмжийн урд хэсэгт, Corning® Gorilla® Glass Victus® 2 -ыг арын хэсэгт ашигласан.
    10. Диагоналиар хэмжихэд Galaxy Z Fold8-ын нүүр дэлгэцийн хэмжээ нь бүтэн тэгш өнцөгтөөр 5.5", дугуйрсан булангаараа 5.4" байна. Үндсэн дэлгэцийн хэмжээ нь бүтэн тэгш өнцөгтөөр 7.6", дугуйрсан булангаараа 7.6" байна. Бодит үзэлтийн талбай нь дугуйрсан булан болон камерын нүхний улмаас бага байна.
    11. Жин нь улс орон, бүс нутгаас хамаарч өөр өөр байж болно.
    12. Диагоналиар хэмжихэд Galaxy Z Fold8 Ultra-ын нүүр дэлгэцийн хэмжээ нь бүтэн тэгш өнцөгтөөр 6.5", дугуйрсан булангаараа 6.5" байна. Үндсэн дэлгэцийн хэмжээ нь бүтэн тэгш өнцөгтөөр 8.0", дугуйрсан булангаараа 8.0" байна. Бодит үзэлтийн талбай нь дугуйрсан булан болон камерын нүхний улмаас бага байна.
    13. Диагоналиар хэмжихэд Galaxy Z Flip8 -ын нүүр дэлгэцийн хэмжээ нь бүтэн тэгш өнцөгтөөр 4.1", дугуйрсан булангаараа 4.0" байна. Үндсэн дэлгэцийн хэмжээ нь бүтэн тэгш өнцөгтөөр 6.9", дугуйрсан булангаараа 6.8" байна. Бодит үзэлтийн талбай нь дугуйрсан булан болон камерын нүхний улмаас бага байна.
    14. Харьцаанууд нь холбогдох загварын утгууд дээр үндэслэсэн барагцаалсан үзүүлэлт юм.
    15. Гуравдагч талын лабораторийн нөхцөлд туршсан ердийн утга. Ердийн утга нь IEC 61960 стандартын дагуу туршсан батерейны дээжүүдийн батерейны хүчин чадлын зөрүүг харгалзан тооцоолсон дундаж утга юм. Galaxy Z Fold8-ын хамгийн бага нэрлэсэн хүчин нь 4660 mAh байна.
    16. LTE-ын анхдагч тохиргооны дагуу Bluetooth-ээр чихэвчтэй холбогдсон өгөгдсөн загварын урьдчилан гаргасан хувилбарын хамтаар Samsung-ийн дотоод лабораторийн туршилтын нөхцөлд үндэслэсэн. Үндсэн дэлгэц дээр видео тоглуулах явцад батерейны хүчин чадал болон батерейны эрчим хүчний хэрэглээнд хэмжсэн гүйдэлтэй харьцуулан тооцоолсон (Төхөөрөмж дээр хадгалсан видео файлын нягтрал 720p). Видео тоглуулах бодит хугацаа нь сүлжээний холболт, тохиргоо, видео файлын формат, дэлгэцийн гэрэлтүүлэг, батерейны нөхцөл болон бусад олон хүчин зүйлээс хамаарч өөр өөр байж болно.
    17. Багтаамжын сонголт болон хүртээмж нь оператор, улс орон эсвэл бүс нутгаас хамаарч өөр өөр байж болно. Бодит багтаамж нь урьдчилан суулгасан програм хангамжаас хамаарч өөр өөр байж болно.
    18. Гуравдагч талын лабораторийн нөхцөлд туршсан ердийн утга. Ердийн утга нь IEC 61960 стандартын дагуу туршсан батерейны дээжүүдийн батерейны хүчин чадлын зөрүүг харгалзан тооцоолсон дундаж утга юм. Galaxy Z Fold8 Ultra-ын хамгийн бага нэрлэсэн хүчин нь 4854 mAh байна.
    19. Гуравдагч талын лабораторийн нөхцөлд туршсан ердийн утга. Ердийн утга нь IEC 61960 стандартын дагуу туршсан батерейны дээжүүдийн батерейны хүчин чадлын зөрүүг харгалзан тооцоолсон дундаж утга юм. Galaxy Z Flip8 -ын хамгийн бага нэрлэсэн хүчин нь 4174 mAh байна.
    20. Оптик чанарын томруулалтыг Adaptive Pixel мэдрэгчээр идэвхжүүлдэг.
    21. Now Nudge функц нь Samsung бүртгэлээр нэвтрэхийг шаарддаг. Боломжит функц болон онцлогууд нь улс орон, бүс нутаг, хэлнээс хамаарч өөр өөр байж болно. Samsung Messages, Google Messages, Google Chat зэрэг зарим гуравдагч талын мессежийн апп-ууд дээр Text message prompt функцуудыг ашиглах боломжтой. Хуваагдсан дэлгэц дэмждэг апп-ууд өөр өөр байж болно. Бэлэн зургийн агуулгад анализ хийх байдлаар Now Nudge дээр зураг хуваалцана.Үр дүнгийн үнэн зөв байдалд баталгаа гаргахгүй.
    22. Photo Assist нь сүлжээний холболт болон Samsung Accountээр нэвтрэхийг шаарддаг. Үйлчилгээний хүртээмжтэй байдал нь улс орон, хэл эсвэл төхөөрөмжийн загвараас хамаарч өөр өөр байж болно. Photo Assist нь зургийн хэмжээг өөрчилж болно. Зургийг AI-аар үүсгэсэн гэдгийг харуулахын тулд хадгалсны дараа зураг дээр мэдэгдэхүйц усан тэмдгийг тавина. Үүсгэсэн үр дүнгийн үнэн зөв, найдвартай байдалд баталгаа гаргахгүй.
    23. Gemini нь Google ХХК-ийн худалдааны тэмдэг юм. Дарааллыг богиносгож, дуурайлган хийсэн. Хариултуудын нарийвчлалыг шалгана уу. Онцлог болон боломжит хугацаа нь бүс нутаг, наснаас хамааран өөр өөр байдаг.
    24. Gemini нь Google ХХК-ийн худалдааны тэмдэг болно. Нөхцөлүүд мөрдөгдөнө. Та бүртгүүлснээр Google One, YouTube болон бусад онцгой саналуудын нөхцөлийг зөвшөөрөх болно. Энэхүү санал 2027 оны 8-р сарын 1-ний 23:59 цагт (PT) дуусна. Хэрэв та үүнээс өмнө захиалгаа цуцлаагүй бол туршилтын хугацаа дуусмагц Google One үйлчилгээний төлбөр сар бүр $19.99 бодон сунгагдана. Захиалгаа хэдийд ч цуцлах боломжтой. Худалдан авсан төхөөрөмжөө буцаасан тохиолдолд захиалгыг цуцлагдаж болзошгүй. Бүрэн нөхцөлийг https://one.google.com/offer/terms-and-conditions/SamsungAIPro хаягаар үзнэ үү.
    25. Galaxy төхөөрөмж нь Android™ 17 болон түүнээс дээш хувилбар, One UI 9 болон түүнээс дээш хувилбартай бол, iOS төхөөрөмж нь iOS 26.6 болон түүнээс хойших хувилбартай бол iOS-оос Galaxy руу сайжруулсан аргаар өгөгдөл шилжүүлж болно. Check technical requirements for Smart Switch at https://www.samsung.com/mn/apps/smart-switch/.
    26. Galaxy төхөөрөмж хооронд Quick Share функцийг дараах OS-тэй ашиглаж болно: Android OS 10.0 (Q) болон One UI 2.1 буюу түүнээс дээш хувилбартай ухаалаг утас, таблет мөн 2020 болон түүнээс хойш гарсан Galaxy Books. Samsung бүртгэл, Wi-Fi болон Bluetooth холболт шаардлагатай. Apple төхөөрөмжүүдтэй хуваалцахын тулд Quick Share апп 13.8.51.27 буюу түүнээс хойших хувилбартай Galaxy төхөөрөмж болон 26.11.xx буюу түүнээс хойших хувилбартай Google Play үйлчилгээ шаардлагатай. 2026 оны 7-р сараас эхлэн "Share with Apple devices" функцийг Galaxy S26 цуврал, Galaxy Z Fold8 Ultra, Galaxy Z Fold8 болон Galaxy Z Flip8 цуврал дээр дэмжих ба цаашид зарим тэргүүлэгч загваруудад нэвтрүүлнэ. Galaxy S26 цуврал нь програм хангамжын шинэчлэлт шаардана.
    27. Apple төхөөрөмж хайх эсвэл хуваалцах үед утас Wi-Fi сүлжээнээс түр салж болно.
    28. Personal Data Engine нь Personal Data Intelligence цэс асаалттай байх үед ажилладаг. Personal Data Intelligence цэс унтармагц анализ хийгдсэн өгөгдөл устгагдана. Personal Data Engine нь Араб, (Хялбаршуулсан) Хятад, Голланд, Англи, Франц, Герман, Хинди, Индонез, Итали, Япон, Солонгос, Польш, Португал, Румын, Орос, Испани, Швед, Тайланд, Турк болон Вьетнам хэл зэрэг зарим хэл болон тодорхой нутгийн аялга/акцентыг таньдаг. Personal Data Engine нь одоогоор Samsung-ийн үндсэн апп-ууд болон дэмжигдсэн апп-уудын мэдэгдэлд анализ хийдэг.
    29. KEEP нь One UI 8 буюу түүнээс хойшхи хувилбартай Galaxy ухаалаг утас болон таблетууд дээр дэмжигддэг.
    30. Android OS шинэчлэлт болон аюулгүй байдлын шинэчлэлтийн хүртээмж болон хугацаа нь зах зээл, сүлжээний үйлчилгээ үзүүлэгч болон загвараас хамаарч өөр өөр байж болно.
    31. Galaxy төхөөрөмжүүд тусдаа үнэтэй.
    32. Төхөөрөмжийг 1.5 метрийн гүнтэй цэнгэг усанд 30 минут хүртэл байлгахад тэсвэртэйг лабораторийн туршилтад үндэслэн баталсан. Төхөөрөмжийн ус, тоосны тэсвэртэй байдал нь цаг хугацаа, эдэлгээний явцад буурч болно.
    33. eSIM шилжүүлэг нь оператороос хамаарч өөр өөр байж болно. Боломжит операторуудын дэлгэрэнгүй жагсаалтыг https://samsung.com/esim-support холбоосоор харна уу.