Galaxy-ын тухай бүх зүйлс
Амьдрал боломжуудаар дүүрэн ба харин бид тэдгээр боломжуудыг олж нээдэг. Үүнтэй нэгэн адил Galaxy нь бүх зүйлд нээлттэй, бэлэн байхаар бүтээгдсэн. Шинэлэг төхөөрөмжүүд болон хялбар Galaxy AI-ын тусламжтайгаар бүх хэрэглээ хязгааргүй, хялбар болно. Galaxy нь таны амьдралыг болон ертөнцийн цар хүрээг тэлнэ.
Шинэ, шинэлэг Galaxy төхөөрөмжүүдийг нээгээрэй
Galaxy нь өдөр тутмын амьдралыг тань хэрхэн өргөжүүлэн тэлэхийг үзээрэй
Дараагийн үеийн Galaxy төхөөрөмжүүдийн цаадах технологийг судлаарай
Түгээмэл асуултууд
-
Samsung-ийн хамгийн шинэ, хамгийн сүүлийн үеийн гар утаснууд юу вэ?Samsung нь олон төрлийн хамгийн шинэлэг, сүүлийн үеийн гар утасны төхөөрөмжүүдийг худалдаанд гаргаад байна:
• Хамгийн сүүлийн үеийн S цувралын ухаалаг гар утаснууд нь Galaxy S26 Ultra, Galaxy S26+ болон Galaxy S26 ба эдгээр нь нимгэн загварыг дараагийн үеийн гүйцэтгэл болон AI assistance-тай хослуулсан. Galaxy Buds4 Pro болон Galaxy Buds4-өөр Galaxy-ын хэрэглээгээ дээд зэргээр сайжруулах боломжтой ба шинэчилсэн хурц дизайн болон тод Hi-Fi дуу дамжуулалтайгаараа онцлог.
• Хамгийн сүүлийн үеийн Z цувралын эвхэгддэг ухаалаг гар утаснууд нь Galaxy Z Fold 8 Ultra, Galaxy Z Fold 8 болон Galaxy Z Flip 8 ба хэрэглэгчдэд AI-аар ажилладаг инноваци, өвөрмөц хэлбэртэй камерын системийг санал болгоно. Ялангуяа Galaxy Z Fold8 нь Samsung-ийн цоо шинэ эвхэгддэг загвар ба харахад тохиромжтой харьцаатай. Хамгийн сүүлийн үеийн Galaxy Watch загварууд болох Galaxy Watch9 болон Galaxy Watch Ultra2-аар бүтээмжээ нэмэгдүүлж өдөр тутмын амьдралаа сайжруулсанаар AI-ын дэмжлэг болон эрүүл мэндийн хяналтыг бугуйн цагнаасаа авах боломжтой.37 -
Privacy Display гэж юу вэ, хэрхэн ашиглах вэ?Ухаалаг гар утас дээрх дэлхийн хамгийн анхны Privacy Display нь Galaxy S26 Ultra дээр суурилуулсан нууцлалын дэлгэц бөгөөд олны сониуч нүднээс төхөөрөмжийн дэлгэцийг хамгаалах шинэлэг технологийг ашигладаг.
• Идэвхжүүлсэн үед дэлгэцийн пикселүүд нь дэлгэц дээрх зүйлсийг нуун хувийн мэдээллийг хамгаалахын тулд динамикаар хөдөлдөг.
• Бүтэн дэлгэцийг үргэлж нуух эсвэл сонгогдсон апп-ууд ажиллах үед эсвэл нууцлахыг хүссэн тодорхой мэдэгдлүүдийг хүлээн авах үедээ тохируулан идэвхжүүлээрэй.9 -
Ямар Galaxy ухаалаг гар утаснууд том дэлгэцтэй вэ?Galaxy ухаалаг гар утаснууд нь хамгийн бага хүрээ, өргөн харьцаа, шинэлэг дэлгэцийн технологи бүхий өргөн цар хүрээтэй, кинематик дэлгэц үргэлж санал болгодог.
• Galaxy S26 Ultra нь Galaxy S цуврал дундаа хамгийн том дэлгэцтэй. Galaxy S26 Ultra-ийн дэлгэц нь булангаас булан хүртэл 6.9" бөгөөд 19.5:9 гэсэн кинематик харьцаатай.42,55
• Galaxy Z Fold8 Ultra-ийн үндсэн дэлгэц нь булангаас булан хүртэл 8.0" бөгөөд зөөврийн болгон эвхэгддэг өргөн дэлгэцтэй.43
• Удаах Galaxy Z Fold8-ийн үндсэн дэлгэц нь булангаас булан хүртэл 7.6" бөгөөд 4:3 харьцаатай өргөн дэлгэцтэй тул үзэхэд тав тухтай байна.44,55
• Galaxy S26 Ultra-ийн дэлгэц нь 120 Hz хүртэлх сэргэх хурдтай, оргил гэрэлтүүлэг нь 2600 nits байна. Galaxy Z Fold8 Ultra болон Galaxy Z Fold8-ын үндсэн болон нүүр дэлгэц хоёулаа 120 Hz хүртэлх сэргээх хурдтай, оргил гэрэлтүүлэг нь 3000 nits хүртэл байна. -
Дээд зэрэглэлийн тоглоом тоглоход хамгийн тохиромжтой Galaxy ухаалаг утас юу вэ?Цацраг туяаны гүйцэтгэлийг идэвхжүүлдэг хүчирхэг процессорууд, шинэлэг Vapor Chamber хөргөлтийн системүүд, Vulkan оновчлол болон удаан эдэлгээтэй батарейтай тул Galaxy ухаалаг гар утасны тоглоомын туршлага, тэр дундаа Galaxy S26 Ultra дээр юутай ч харьцуулшгүй.15
• Galaxy S26 Ultra нь дараагийн үеийн тохируулсан AP, Galaxy-д зориулсан Snapdragon® 8 Elite Gen 5, мөн 21%-ийн гүйцэтгэлийг сайжруулалттай дахин тохируулсан Vapor Chamber-тэй ба жигд, хурдан, гацалтгүй тоглолтоор хангана.12,13,14
• Galaxy Z Fold8 Ultra-ийн 8" үндсэн дэлгэц нь дэлгэгдэж өнгө алагласан, тод үйл явдалд бүрэн автуулна.43
• Galaxy Z Fold8-ын 7.6" үндсэн дэлгэц нь өнгө алагласан, тод үйл явдалд бүрэн автуулна.44 -
Galaxy ухаалаг гар утаснууд нь олон үйлдэл хийхэд хэр тохиромжтой вэ?Galaxy ухаалаг гар утаснууд нь олон үйдэл нэгэн зэрэг гүйцэтгэх боломжтой бүтээгдсэн ба Galaxy S26 Ultra болон Galaxy Z Fold8 Ultra нь хоёулаа завгүй ажлын өдрүүдийг давах хангалттай хүчин чадалтай.
• Galaxy Z Fold8 Ultra-ийн 8" үндсэн дэлгэц нь олон ажлыг нэг дор гүйцэтгэх хангалттай орон зайгаар хангана. Өргөн дэлгэцийг илүү том цэс болон олон цонхыг нэг дор нээх, апп-ын бүрэн харагдацаас шууд олон цонх үүсгэх боломжтой. Апп-ын дарж чирээд, дараа нь дэлгэц дээр хүссэн газраа байрлуулж шинэ цонх үүсгэнэ.43
• Galaxy S26 Ultra нь бүтээмжийг хурдан, хялбар болгох хэт түвшний гүйцэтгэлээр хангадаг. Мөн Galaxy S26 Ultra нь суурилуулсан S Pen-тэй. Тэмдэглэл хөтлөх, зураг зурах, мөн мэдээлэл хайхад илүү хялбар.
• Now Nudge зэрэг Galaxy AI-ийн шинэ функцуудыг ашиглан ажлыг илүү үр дүнтэй гүйцэтгэнэ. Мөн Galaxy Z Fold8 Ultra болон Galaxy Z Fold8-ын үндсэн дэлгэц дээрх товчлуур дээр дарснаар Now Nudge ашиглан олон цонх үүсгэх боломжтой болсон.45 -
Ямар Galaxy ухаалаг гар утас нь хамгийн сайн камертай вэ?Galaxy цувралын камер бүр нь хүчирхэг боловч Galaxy S26 Ultra болон Galaxy Z Fold8 Ultra нь Galaxy-ийн хамгийн сайн үзүүлэлттэй камеруудтай ба бага гэрэлтэй үед ч тод зураг авах 200 MP өргөн камертай.18,21
• Galaxy S26 Ultra болон Galaxy Z Fold8 Ultra загваруудын Galaxy камер болон ProVisual Engine-ийг ашиглан өндөр чанартай зургийг хялбархан авах боломжтой. ProVisual Engine нь зураг авах үед тухайн объект болон гэрэлтүүлгийг таньж, нарийн деталь, арьсны өнгөний яг таг байдал, бодит өнгө аяс, мөн бүдэг гэрэлтэй орчин дахь зургийн чанарыг сайжруулахын тулд тохиргоог оновчтой болгодог.2
• Galaxy S26 Ultra-гийн камер нь 100x өсгөх Space Zoom функцийн тусламжтайгаар хол зайнаас ч тод зураг авах боломжийг олгодог. Хос телефото линз нь 3x болон 5x оптик томруулалт, мөн 2x болон 10x оптик чанарын томруулалтыг ашиглан илүү тод, нарийн деталь бүхий зураг авдаг.19,23
• Galaxy S26 Ultra болон Galaxy Z Fold8 Ultra дээр видео бичлэг хийх үед шөнийн харанхуйд ч тод, нарийвчилалтай, тогтвортой бичлэг хийхэд хялбар болгоно. Камерын илүү өргөн нүх нь илүү их гэрэл татах байдлаар үзэгдлийг тодруулдаг.17
• Galaxy S26 Ultra болон Galaxy Z Fold8 Ultra загваруудын Horizontal Lock бүхий шинэ Super Steady функц нь сайжруулсан тогтворжуулалтын ачаар хөдөлгөөнт дүрсний бичлэгийг тод, тогтвортой байдлыг хангана.24 -
Nightography гэж юу вэ, ямар Galaxy утаснууд нь шөнийн видео бичлэг сайн хийдэг вэ?Nightography нь өвөрмөц бага гэрэлтэй камерын функцуудын нэршил ба бага гэрэлтэй орчинд нарийн, тод байдлаар хангадаг дэвшилтэт AP болон ProVisual Engine-ийн төгс хослол юм.17,21
• Мэргэжлийн зурагчин болон сонирхогчидын аль аль нь бага гэрэлтэйд зураг авахад илүү хялбар байх болно. Galaxy S26 Ultra-ийн өргөн камерын нүх нь илүү их гэрэл татахын тулд 47% илүү тод байх ба бага гэрэлтэй орчинд тэнцвэртэй, сайн гэрэлтүүлэгтэй видео бичлэг хийхэд тохиромжтой. Түүнчлэн Galaxy Z Fold8 Ultra нь Ultra Wide мэдрэгч дээр илүү өргөн нүхтэй тул Galaxy Z Fold7-той харьцуулахад 34%-иар гэрэлтүүлгийг сайжруулдаг.20,46
• Дэвшилтэт процессор нь Nightography-г идэвхжүүлснээр бага гэрэлтэй видео бичлэгийн гүйцэтгэлийг улам сайжруулдаг. Энэ нь камер бүрийн мэдрэгчийн шинж чанарыг илрүүлж, дуу чимээг оновчтой бууруулна.
• Зураг авах үед камер нь олон тооны илэрцийг ухаалгаар хослуулах ба хаалтын товчлуурыг дарахад автоматаар зураг авна. Дараа нь эдгээр илэрцүүдийг нэгтгэж, дутуу мэдээллийг нөхөж, харанхуй хэсгүүдийг гэрэлтүүлнэ. -
Samsung Galaxy нь ямар томруулалтын сонголттой вэ?Galaxy дээрх камерууд бүгд тод томруулалтын хүчин чадлыг санал болгох боловч Samsung Galaxy ухаалаг гар утасны хамгийн шилдэг томруулалтын сонголтуудыг одоогоор 100x Space Zoom бүхий Galaxy S26 Ultra дээрээс харж болно.
• Galaxy S26 Ultra дээрх хүчирхэг камерын систем нь 3x болон 5x оптик томруулалт, мөн 2x болон 10x оптик чанарын томруулалттай. Мөн 100x дижитал Space Zoom хүртэл томруулж болно. 5x оптик томруулалт болон 10x оптик чанарын томруулалттай 50 MP телефото камер нь Galaxy S25 Ultra-аас 37% илүү тод F2.9 нүхтэй.21,23
• Galaxy S26+ болон Galaxy S26, мөн Galaxy Z Fold8 Ultra нь 3x оптик томруулалт болон 2x оптик чанарын томруулалт бүхий 30x хүртэлх дижитал томруулалттай.47
• Galaxy Z Flip8 нь 2x оптик чанарын томруулалт бүхий 10x хүртэлх дижитал томруулалттай.48 -
Яагаад Samsung утаснууд нь селфи хийхэд хамгийн тохиромжтой вэ?Хэрэв та селфи хийх дуртай бол Galaxy ухаалаг гар утасны камер нь хамгийн сайн сонголт ба хэд хэдэн гайхалтай сонголтууд бий.
• Galaxy камерууд нь шинэлэг ProVisual Engine технологитой ба энэ нь сайжруулсан нарийвчлал, арьсны өнгөний нарийвчлал, бодит өнгө болон бага гэрэлтүүлгийн сайжруулсан үр дүнгээр хангахын тулд зураг авалт бүрийг оновчтой болгодог.21
• Селфиг амьд мэт хийхийн тулд Galaxy S26 цувралын урд камерт AI ISP (Image Signature Processor)-ийг нэмсэн.
• Өвөрмөц хэлбэртэйн хувьд Galaxy Z Flip8-аа өндөр нягтралтай селфи хийх боломжтой. 50 MP өргөн камер руу утас эвхэгдсэн байхад хялбархан хандах боломжтой ба нүүрэн талын дэлгэцээр зураг авахад тусална.49 -
Galaxy-ийн батарей өдөрт хэр удаан ажилладаг вэ?Өндөр хүчин чадалтай батарей болон батарей ашиглалтын хугацааг уртасгах техник хангамж, програм хангамжийн шинэчлэлтийн тусламжтайгаар үндсэн Galaxy утаснуудыг бүгдийг нь дараагийн цэнэглэлт хүртэл олон цагаар ашиглах боломжтой.
• Galaxy S26 Ultra нь 5000 mAh батарейтай ба 31 цаг хүртэл видео тоглуулах боломжтой.
• Galaxy S26+ нь 31 цаг хүртэл видео тоглуулах боломжтой 4900 mAh батарейтай.
• Galaxy S26 нь 30 цаг хүртэл видео тоглуулах боломжтой 4300 mAh батарейтай.
• Galaxy Z Fold8 Ultra -ын 5000 mAh батарей нь 27 цаг хүртэл видео тоглуулах хүчин чадалтай.
• Galaxy Z Fold8 -ын 4800 mAh батарей нь 26 цаг хүртэл видео тоглуулах хүчин чадалтай.
• Galaxy Z Flip8 нь 4300 mAh батарейтай ба 31 цаг хүртэл видео тоглуулах боломжтой.28,29,50 -
Galaxy ухаалаг гар утсыг бүрэн цэнэглэхэд хэр хугацаа шаардагдах вэ?Galaxy-ийн үндсэн ухаалаг гар утаснуудын батарей ашиглалтын хугацаа гайхалтай урт ба Super Fast Charge-тай тул хурдан цэнэглэх боломжтой.
• Galaxy S26 Ultra нь Galaxy S цувралын ухаалаг гар утаснуудаас 5000 mAh буюу хамгийн их батарейн багтаамжтай ба , Galaxy S26+ нь 4900 mAh, Galaxy S26 нь 4300 mAh хүчин чадалтай. Galaxy Z Fold8 Ultra нь 5000 mAh том батарейтай бол Galaxy Z Fold8 нь 4800 mAh, Galaxy Z Flip8 нь 4300 mAh багтаамжтай.29,50
• Утастай Super Fast Charge 3.0 нь Galaxy S26 Ultra-ийн батерейг 30 орчим минутанд 75% хүртэл цэнэглэх боломжтой. -
Samsung утасны хос төмөр замтай нугас гэж юу вэ? Энэ нь юунд зориулагдсан вэ?Armor FlexHinge-ийн хувилбаруудын нэг болох dual-rail hinge нь нимгэн Galaxy Foldables-ийг дэмждэг нугасны шинэлэг хувьсал юм.2
• Armor FlexHinge-ийн хос төмөр замтай хувилбарыг анх Galaxy Z Fold8 Ultra дээр нэвтрүүлсэн ба эвхэгдсэн үедээ ердөө 8.9 mm зузаантай ба нимгэн эвхэгддэг загварт шинэ стандарт тогтоосон.4
• Armor FlexHinge-ийн хос төмөр замтай хувилбарыг мөн Galaxy Z Fold8 дээр нэвтрүүлсэн ба эвхэгдсэн үедээ ердөө 9.7 mm зузаантай.4
• Armor FlexHinge-г эвхэгдсэн ердөө 13.1 mm зузаантай Galaxy Z Flip8 дээрээс олж харж болох ба төхөөрөмж нь зөвхөн дан төмөр замт нугастай.4 -
Galaxy утаснууд хэр бат бөх вэ?Инноваци болон инженерчлэлийн талаар тасралтгүй эрэл хайгуул хийсний үр дүнд Galaxy S26 Ultra зэрэг Galaxy ухаалаг гар утаснуудыг бат бөх материалаар хийсэн тул нимгэн хэрнээ хүчирхэг болсон.
• Хамгийн сүүлийн үеийн Galaxy ухаалаг гар утаснуудын дэлгэц нь хувьсалт Corning® дэлгэцийн шилээр хамгаалагдсан тул бат бөх, тод байна. Galaxy S26 Ultra нь дэлгэц зурагдалтаас хамгаалсан Corning® Gorilla® Armor 2 шилтэй ба арын шил нь мөн тунгалаг, бат бөх Corning® Gorilla® Glass Victus® 2 шилний хамгаалалттай тул гялтганасан өвөрмөц өнгөтэй.
• Хүрээг хөнгөн, бат бөх хамгаалалтын хөнгөн цагаанаар хийсэн.5
• Galaxy S26 цуврал нь бүгд IP68 үнэлгээтэй ба ус, тоос шороонд тэсвэртэй байна.6 -
Нүүр дэлгэцийн давуу талууд юу вэ?Зөвхөн Galaxy Foldables дээр байдаг Galaxy Z Fold8 Ultra, Galaxy Z Fold8 -ын нүүр дэлгэц нь дэлгээгүй байсан ч хэрэглэгчдэд тав тухыг мэдрүүлнэ.
• Galaxy Z Fold8 Ultra-ийн 5.5" нүүр дэлгэцийг 21:9 харьцаатай болгон өргөтгөсөн ба энэ нь том үндсэн дэлгэцийг ашиглахын тулд дэлгээгүй байсан ч тав тухтай ашиглах стандарт дээд зэрэглэлийн ухаалаг гар утасны хэрэглээгээр хангана. Контент хийх, засварлаж, бичих, тэр бүү хэл AI ашиглан ажлаа хялбархан гүйцэтгэх боломжтой.43,55
• Galaxy Z Fold8-ийн 5.5" дэлгэц нь цоо шинэ загвартайн дээр тав тухтай үзэлтээр хангана.44
• Galaxy Z Flip8-ийн 4.1" нүүр дэлгэцийг FlexWindow гэж нэрлэдэг. Энэ нь Flip төхөөрөмж дээрх хамгийн нимгэн хүрээтэй ба дэлгээгүй байсан ч хэрэглэгчдэд ажиллах илүү их зайгаар хангана. 50 MP селфи хийхэд ашиглахын тулд, Now Brief болон Now Bar руу нэвтрэх эсвэл камераар дамжуулан AI-аас мэдээлэл авах боломжтой.51
• Galaxy foldable-д тусгайлан зориулсан One UI 9 нь илүү оновчтой дизайн болон хэрэглэгчийн туршлагаар хангана.52 -
Samsung Galaxy S26 цувралын ухаалаг гар утасны гол функцүүд нь юу вэ?Шинэ Galaxy S26 цувралын ухаалаг гар утаснууд нь дээд зэрэглэлийн загвар дизайн, хүчирхэг гүйцэтгэл, ашиглахад хялбар AI функцүүдээрээ бусдаас ялгардаг.
• Гурван загварын гөлгөр, бат бөх дизайн нь он удаан жил эдлэгдэх нимгэн, боловсронгуй хийцийг санал болгодог. Техник хангамжийн шинэчлэлд дугуй хэлбэртэй, эргономик булантай сайжруулсан хамгаалалтын хөнгөн цагаан хүрээтэй өргөн, гэрэл ойдоггүй дэлгэцийг багтаасан.5
• Galaxy S26 Ultra-ийн 200 MP камерын систем болон сайжруулсан f-stop нь шөнийн цагаар тод зураг авах боломжийг олгоно.
• Galaxy S26 болон Galaxy S26+ нь өдөр шөнийн алинд ч амьдралыг тань зурагт буулгах 50 MP өргөн камертай ба үйлдэлийг хурдан гүйцэтгэх хүчирхэг чипсеттэй тул өдөр тутмын амьдралд тань саадгүй нийцнэ.
• Galaxy S26 Ultra нь илүү жигд графиктай болгон сайжруулсан NPU, GPU болон CPU бүхий Galaxy-д тусгайлан зориулсан Snapdragon® 8 Elite Gen 5 процессортой.12,13
• Гар утсан дээрх дэлхийн анхны Privacy Display -тэй тул Galaxy S26 Ultra-ийн дэлгэц нь олон нийтийн газар байхад ч нэмэлт нууцлалаар хангаж, хувийн мэдээллээ аюулгүй хадгалах боломжийг олгоно.9
• Galaxy S26 цуврал нь ердийн ухаалаг гар утаснаас хол давсан AI интеграцтай байна. Апп хоорондын шуурхай даалгавар, ухаалаг зураг засварлалтаас авахуулаад бодит хугацааны орчуулга, өдөр тутмын хэрэглээнд тохирсон, хэрэглэхэд хялбар үр ашигтай бүтээмжийн хэрэгслүүдтэй. -
Samsung утастай Galaxy Watch ашиглахын давуу талууд нь юу вэ?Galaxy S26 Ultra болон Galaxy Watches төхөөрөмжүүд бүхий Galaxy экосистемийн хамтаар Samsung Health апп дээр эрүүл мэндийн зорилгоо хянах нь илүү хялбар.37,40,53
• Galaxy S26 Ultra-тай холбоход Galaxy Watch нь бие махбодь болон хувийн дэглэмийг таньж, нойр болон дасгал хөдөлгөөнд анализ хийн, цогц аналитик болон зөвлөмж бүхий танд тохирсон хувийн төлөвлөгөө боловсруулж бүхэл өдрийн туршид сэтгэл санааг чинь дээд зэргээр өргөнө.
• Galaxy S26 Ultra дээрх Samsung Health апп нь нойр, дасгал хөдөлгөөн, шим тэжээл, зүрхний эрүүл мэнд гэх зэрэг зүйлсийн талаар гүнз гүнзгий ойлголт өгнө.
* Энд дурьдсан бүх техникийн үзүүлэлтүүд болон тодорхойлолтууд нь тухайн бүтээгдэхүүний бодит үзүүлэлт, тодорхойлолтоос өөр байж болно. Samsungнь энэхүү бичиг баримт болон энд дурьдсан бүтээгдэхүүнд хэдийд ч өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд Samsung нь тухайн өөрчлөлтийн талаар ямар нэг мэдэгдэл хүргүүлэх үүрэг хүлээхгүй. Бүтээгдэхүүний давуу тал, дизайн, үнэ, бүрэлдэхүүн хэсэг, гүйцэтгэл, хүртээмжтэй байдал, хүчин чадал гэх мэт энэхүү баримт бичигт заасан бүх функц, онцлог, техникийн үзүүлэлт, GUI болон бусад бүтээгдэхүүний мэдээллийг урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөж болно. Дэлгэц дээрх контентууд нь загварчилсан зургууд ба зөвхөн дүрслэх зориулалттай.
* Samsung AI-ийн зарим функцийг ашиглахын тулд Samsung бүртгэлээр нэвтэрнэ.
* Samsung нь AI функцийн гаргасан үр дүнгийн үнэн зөв, бүрэн бүтэн, найдвартай байдалд ямар нэг амлалт, нотолгоо, баталгаа өгөхгүй.
* Бүс нутаг/улс, OS/One UI хувилбар, төхөөрөмжийн загвар, утасны оператороос хамаарч Galaxy AI функцын хүртээмж нь өөр байж болно.
* Samsung-ийн Galaxy AI үндсэн функцууд нь үнэ төлбөргүй. Цаашид гаргах хувилбаруудад сайжруулсан функцууд эсвэл төлбөртэй шинэ үйлчилгээнүүд багтаж болно. Гуравдагч талын AI функцуудад өөр нөхцөл зүйлийг мөрдлөгө болгож болно. Galaxy AI-ын үндсэн функцууд нь одоогийн Samsung-ын Үйлчилгээний Нөхцөл Зүйлд багтсан "Дэвшилтэт оюун ухаан" хэсэгт жагсаасан тэдгээр үйлчилгээнүүд байна.
* Galaxy AI үйлчилгээг бага насны хүүхэд AI-г ашиглах хориотой зарим бүс нутагт хязгаарлаж болно.
* Төхөөрөмж, загвар болон өнгөний хүртээмж нь улс орон эсвэл оператороос хамаарч өөр өөр байж болно.
1. Жин нь улс орон, бүс нутгаас хамаарч өөр өөр байж болно.
2. Өмнөх загваруудтай харьцуулсан.
3. Galaxy S26 Ultra дээр Corning® Gorilla® Armor 2-ыг төхөөрөмжийн урд хэсэгт, Corning® Gorilla® Glass Victus® 2-ыг ар талын хэсэгт ашигласан. Galaxy S26 болон Galaxy S26+ дээр Corning® Gorilla® Glass Victus® 2-ыг төхөөрөмжийн урд болон ар талд ашигласан.
4. Камерыг оруулалгүйгээр төхөөрөмжийг дээрээс доош хүртэл хамгийн нимгэн цэгт хэмжсэн зузаан.
5.Хамгаалалтын Хөнгөн цагаан хүрээнд дууны болон хажуугийн товчлуурууд, SIM-ны оролт болон эсвэл камерын линзний голыг оруулаагүй.
6. Galaxy S26 Ultra, S26+ болон S26 дээрх IP68 үнэлгээ нь төхөөрөмжийг 1.5 метрийн гүнтэй цэнгэг усанд 30 минут хүртэл байлгахад тэсвэртэйг баталсан лабораторийн туршилтад үндэслэсэн. Тоос нэвтрэхгүй; хүрэлцэхээс бүрэн хамгаалагдсан (тоос нэвтэрдэггүй). Төхөөрөмжийн ус, тоосны тэсвэртэй байдал нь цаг хугацаа, эдэлгээний явцад буурч болно.
7. Corning® Gorilla® Glass Ceramic 3-ыг төхөөрөмжийн урд талд, Corning® Gorilla® Glass Victus® 2-ыг ар талд ашигласан.
8. Зурагт дүрслэсэн бүтээгдэхүүн нь Galaxy Z Fold8 Ultra байна.
9. Privacy Display функц нь захын харааг хязгаарлахын тулд дэлгэцийн харагдах өнцгийг хянах ба Тохиргоо цэснээс идэвхижүүлж болно. Тохиргоо цэснээс карим апп-уудыг мөн идэвхижүүлж болно. Зургийн чанарт харах өнцгөөс гадуурх зарим өөрчлөлт гарч болно. Өнцөг эсвэл гэрэлтүүлэг гэх зэрэг үзэгдэх орчноос хамаарч зарим мэдээлэл бусдад харагдахуйц хэвээр байж болно. Нууц мэдээллийг үзэхдээ болгоомжтой байхыг зөвлөдөг.
10. ProScaler нь Galaxy S26 Ultra болон Galaxy S26+ загварууд дээр дэмжигддэг. Төхөөрөмжийн дэлгэцийн нягтралын тохиргооноос хамаарч дүрсний чанарыг QHD+ хүртэл сайжруулах боломжтой.
11. Дүрслэх зорилгоор Galaxy S26 Ultra дээр ProScaler-ийн үр дүнг ашигласан. Үр дүнгийн үнэн зөв байдалд баталгаа гаргахгүй.
12. Snapdragon брэндийн бүтээгдэхүүнүүд нь Qualcomm Technologies, Inc. болон түүний охин компаниудын бүтээгдэхүүн юм. Snapdragon нь Qualcomm Incorporated-ийн худалдааны тэмдэг эсвэл бүртгэлтэй худалдааны тэмдэг юм.
13. Galaxy S25 Ultra-тай харьцуулан AP гүйцэтгэлийн сайжруулалтыг харуулсан. Бодит гүйцэтгэл нь хэрэглэгчийн орчин, нөхцөл болон урьдчилан суулгасан программ хангамж, аппуудаас хамаарна.
14. Galaxy S25 Ultra-тай харьцуулан Vapor Chamber-ын гүйцэтгэлийн сайжруулалтыг харуулсан. Бодит гүйцэтгэл нь хэрэглэгчийн орчин, нөхцөл болон урьдчилан суулгасан программ хангамж, апп-уудаас хамаарна.
15. Цацраг хяналт болон Vulkan нь Galaxy S26 төхөөрөмжүүд дээр дэмжигддэг. Хэрэглээ нь төхөөрөмж, контент болон апп-аас хамаарч өөр өөр байж болно.
16. Зургийг дүрслэх зорилгоор загварчилсан. Бодит UX/UI нь өөр байж болно.
17. Nightography-ын хүртээмж болон үр дүн нь загвараас хамаарч өөр өөр байж болно.
18. 200 MP нягтралын хүртээмж нь загвараас хамаарч өөр өөр байж болно.
19. Оптик чанарын томруулалтыг Adaptive Pixel мэдрэгчээр идэвхжүүлдэг. 3х ба 5х зай нь оптик томруулалт байна. 2х болон 10х зай нь оптик чанарын томруулалт юм.
20. Galaxy S25 Ultra-тай харьцуулан гэрэлтүүлгийн сайжруулалтыг харуулсан.
21. Үр дүн нь гэрэлтүүлгийн нөхцөл байдал, олон объект, фокус таараагүй эсвэл хөдөлгөөнт объект зэрэг зураг авалтын нөхцөл байдлаас хамаарч өөр өөр байж болно.
22. AI Zoom-ыг дижитал томруулалтын уртын зай хооронд ашигладаг. Үр дүнгийн үнэн зөв байдалд баталгаа гаргахгүй.
23. Galaxy S26 Ultra-ын 100x Space Zoom нь Super Resolution технологи бүхий 10x оптик чанарын томруулалт болон 100x дижитал томруулалттай байна. 10x томруулалтаас дээшхи томруулалтын зай нь дүрсний чанрыг муутгаж болно.
24. Super Steady-ын үр дүн нь засварлах арга болон зураг авалтын нөхцөл байдлаас хамаарч өөр өөр байж болно.
25. Ocean Mode нь Galaxy Store-оос татаж авах боломжтой Samsung-ийн Expert RAW апп дээр байдаг. Ocean Mode-ын үр дүн нь хэрэглэгчийн тохиргоо болон зураг авалтын нөхцлөөс хамаарч өөр өөр байж болно.
26. Усан дотор ашиглахын тулд Galaxy ухаалаг гар утсанд ус нэвтэрдэггүй кейс хийх шаардлагатай. Galaxy ухаалаг гар утас нь далайн ус нэвтрүүлдэггүй байхаар зохион бүтээгдээгүй.
27. Зургуудыг бүгдийг нь Galaxy S26 Ultra ухаалаг гар утсаар авсан.
28. Батарейны бодит ашиглалтын хугацаа нь сүлжээний орчин, ашигласан функцууд болон апп-ууд, дуудлага болон мессеж хүлээн авах давтамж, цэнэглэлтийн тоо болон бусад олон хүчин зүйлээс хамаарч өөр өөр байдаг. UX Connect Research-ийн цуглуулсан дундаж хэрэглээний профайлтай харьцуулан тооцоолсон. LTE болон 5G Sub6 сүлжээг ашиглан анхдагч тохиргооны дагуу SM-S942, SM-S947 болон SM-S948-ийн урьдчилан гаргасан хувилбаруудын хамт 2026.1.28-2026.1.30-ны хооронд АНУ болон Их Британ улсад UX Connect Research нь бие даасан үнэлгээ хийсэн. 5G mmWave сүлжээнд туршигдаагүй.
29. LTE-ын анхдагч тохиргооны дагуу Bluetooth-ээр дамжуулан чихэвчтэй холбосон өгөгдсөн загварын урьдчилан гаргасан хувилбарын хамтаар Samsung-ийн дотоод лабораторийн туршилтын нөхцөлд үндэслэсэн. Видео тоглуулах явцад батарейны хүчин чадал болон батарейны эрчим хүчний хэрэглээнд хэмжсэн гүйдэлтэй харьцуулан тооцоолсон (Төхөөрөмж дээр хадгалсан видео файлын нягтрал 720p). Видео тоглуулах бодит хугацаа нь сүлжээний холболт, тохиргоо, видео файлын формат, дэлгэцийн тод байдал, батарейны нөхцөл болон бусад олон хүчин зүйлээс хамаарч өөр өөр байж болно.
30. Гуравдагч талын лабораторийн нөхцөлд туршсан ердийн утга. Ердийн утга нь IEC 61960 стандартын дагуу туршсан батарейны дээжүүдийн батарейны хүчин чадлын зөрүүг харгалзан тооцоолсон дундаж утга юм. Galaxy S26 Ultra-ийн нэрлэсэн хүчин чадал нь 4855 mAh, Galaxy S26+ нь 4755 mAh, Galaxy S26 нь 4175 mAh байна.
31. Супер хурдан утасгүй цэнэглэлтийг ашиглахын тулд Qi2-тэй тохирох кейс шаардлагатай.
32. Galaxy Buds4 Pro дээрх шинэ илүү өргөн өсгөгчийг Galaxy Buds3 Pro-той харьцуулахад 19.8%-иар илүү том диафрагмтай.
33. 24-bit / 96 kHz хүртэлх хэт өндөр чанартай аудиог Galaxy S26 цуврал, S25 цуврал, S24 цуврал, S23 цуврал,Z Fold8 Ultra, Z Fold8, Z Flip8, Z Fold7, Z Flip7, Z Fold6, Z Flip6, Z Fold5, Z Flip5 болон One UI 6.1.1 буюу түүнээс дээш хувилбартай Tab S11 цуврал, Tab S10 цуврал, Tab S9 цуврал дээр сонсох боломжтой. Цаашид дэмжигдсэн төхөөрөмжүүдийн тоо нэмэгдэнэ.
34. UHQ codec-ыг One UI 8.0 болон түүнээс дээш хувилбаруудтай төхөөрөмжүүдэд зориулсан утасны тохиргоонд шууд тохируулж болно. One UI-ийн өмнөх хувилбартай төхөөрөмжүүдийн хувьд тохиргоог Galaxy Wearable апп дээр хийж болно.
35. Super Clear Call-ыг One UI 6.1.1 ба түүнээс дээш хувилбартай Galaxy S26 Series, S25 Series, Z Fold8 Ultra, Fold8, Flip8, Fold7, Flip7, Fold6, Flip6, A56, Tab S11 Series болон Tab S10 Series дээр ашиглах боломжтой. Цаашид дэмжигдсэн төхөөрөмжүүдийн тоо нэмэгдэнэ. Super Wideband (SWB)-ыг Call App-аас хамааралгүйгээр ашиглах боломжтой. Төхөөрөмжүүдийн хоорондох утасны сүлжээнээс хамааран SWB-ыг дэмжихгүй байж болно.
36. Чихэвч тус бүр нь гурван микрофонтой (төхөөрөмжид нийт зургаан микрофон) байна. Дэвшилтэт DNN технологи нь чихэвч бүр дээр аудиог бие даан боловсруулах ба өөр хоорондоо харилцан үйлчлэлгүйгээр ажилладаг.
37. Galaxy төхөөрөмжүүд нь тусдаа худалдаалагдана.
38. Samsung Notes-ийг төхөөрөмжүүд хооронд ашиглахын тулд сүлжээ эсвэл Wi-Fi холболт шаардлагатай. Бүх төхөөрөмжүүдэд нэг ижил Samsung бүртгэлээр нэвтэрсэн байх хэрэгтэй. Зүүдэг төхөөрөмж дээр ашиглах боломжгүй. Хуваалцсан тэмдэглэл дээр нэг бүлэг үүсгэн ажиллах нь зөвхөн Android O OS буюу түүнээс дээш хувилбартай Galaxy утас болон Tab дээр боломжтой. Samsung Notes апп-ын хамгийн сүүлийн үеийн шинэчлэлтийг шаарддаг.
39. Төхөөрөмж тус бүр нь нэг ижил Samsung бүртгэлээр бүртгэгдэж, нэг ижил Wi-Fi сүлжээнд холбогдсон байх хэрэгтэй. Multi control -ыг One UI 5.1.1 буюу түүнээс дээш хувилбар бүхий Galaxy утас болон таблетууд, 2021 он эсвэл түүнээс хойш гарсан Samsung Settings v1.5 (Intel) эсвэл Samsung Settings v3.3 (ARM) хувилбартай Galaxy Book цуврал төхөөрөмжүүд, 2024 оны ТВ болон 2024 оны ухаалаг дэлгэц дээр дэмждэг. Зарим функцуудыг (Copy & Paste or Drag & Drop гэх мэт) зарим төхөөрөмж эсвэл апп дээр ашиглах боломжгүй. Функцын хүртээмж нь бүс нутгаас хамаарч өөр өөр байж болно (жишээ нь Хятад улсад боломжгүй).
40. Samsung Health апп v.6.24 болон түүнээс дээш хувилбар дээр ашиглах боломжтой ба Android OS 11 болон түүнээс дээш хувилбар бүхий Samsung Galaxy ухаалаг утастай холбох шаардлагатай. Samsung бүртгэлээр нэвтэрнэ.
41. Зөвхөн ерөнхий эрүүл мэнд, фитнессийн зорилгоор ашиглана.
42. Диагоналиар хэмжихэд Galaxy S26 Ultra-ийн дэлгэцийн хэмжээ нь тэгш өнцөгт хэсэгтээ 6.9", дугуй булангаараа 6.7" байна; Бодит үзэлтийн талбай нь дугуйрсан булан болон камерын нүхний улмаас бага байна.
43. Диагоналиар хэмжихэд Galaxy Z Fold8 Ultra-ын нүүр дэлгэцийн хэмжээ нь тэгш өнцөгт хэсэгтээ 6.5", дугуй булангаараа 6.5" байна. Үндсэн дэлгэц нь тэгш өнцөгт хэсэгтээ 8.0", дугуй булангаараа 8.0" байна. Бодит үзэлтийн талбай нь дугуйрсан булан болон камерын нүхний улмаас бага байна.
44. Диагоналиар хэмжихэд Galaxy Z Fold8 -ын нүүр дэлгэцийн хэмжээ нь тэгш өнцөгт хэсэгтээ 5.5", дугуй булангаараа 5.4" байна. Үндсэн дэлгэц нь тэгш өнцөгт хэсэгтээ 7.6", дугуй булангаараа 7.6" байна. Бодит үзэлтийн талбай нь дугуйрсан булан болон камерын нүхний улмаас бага байна.
45. Now Nudge функц нь Samsung бүртгэлээр нэвтрэхийг шаарддаг. Боломжит үйлдлүүд болон функцууд нь улс орон, бүс нутаг, хэлнээс хамаарч өөр өөр байж болно. Samsung Messages, Google Messages, Google Chat зэрэг зарим гуравдагч талын мессежийн апп-уудаар мессеж илгээх боломжтой. Хуваагдсан харагдацыг дэмждэг апп-ууд өөр өөр байж болно. Now Nudge-аар зураг хуваалцахад боломжит зургийн агуулгад анализ хийдэг. Үр дүнгийн үнэн зөв байдалд баталгаа гаргахгүй.
46. Galaxy Z Fold7-той харьцуулан гэрэлтүүлгийн сайжруулалтыг харуулсан.
47. Оптик чанарын томруулалтыг Adaptive Pixel мэдрэгчээр идэвхжүүлнэ. 3x зай нь оптик томруулалт. 2x зай нь оптик чанарын томруулалт байна.
48. Оптик чанарын томруулалтыг Adaptive Pixel мэдрэгчээр идэвхжүүлнэ.
49. 50 MP нягтрал нь зөвхөн Galaxy Z Flip8-ийн арын өргөн камер дээр боломжтой.
50. Гуравдагч талын лабораторийн нөхцөлд туршсан ердийн утга. Ердийн утга нь IEC 61960 стандартын дагуу туршсан батарейны дээжүүдийн батарейны хүчин чадлын зөрүүг харгалзан тооцоолсон дундаж утга юм. Galaxy S26-ийн нэрлэсэн хүчин чадал 4175 mAh, Galaxy S26+-ийнх 4755 mAh, Galaxy S26 Ultra-ийнх 4855 mAh, Galaxy Z Fold8 Ultra-ийнх 4854 mAh, Galaxy Z Fold8 4660 mAh Galaxy Z Flip8-ийнх 4174 mAh байна.
51. Диагоналиар хэмжихэд Galaxy Z Flip8-ын нүүр дэлгэцийн хэмжээ нь тэгш өнцөгт хэсэгтээ 4.1", дугуй булангаараа 4.0" байна. Үндсэн дэлгэц нь тэгш өнцөгт хэсэгтээ 6.9", дугуй булангаараа 6.8" байна. Бодит үзэлтийн талбай нь дугуйрсан булан болон камерын нүхний улмаас бага байна.
52. Зарим функционал виджетүүд нь сүлжээний холболт болон Samsung бүртгэлээр нэвтрэхийг шаардаж болно. Апп-ууд дээр дэмжигдсэн функцүүдийн хүртээмжтэй байдал нь улс орон бүрт өөр өөр байж болно.
53. Тохирох ухаалаг гар утас болон боломжтой функцууд нь улс/бүс нутаг, оператор эсвэл төхөөрөмжөөс хамаарч өөр өөр байж болно.
54. Galaxy төхөөрөмж нь Android™ 17 болон түүнээс дээш хувилбартай, One UI 9 болон түүнээс дээш хувилбартай, iOS төхөөрөмж нь iOS 26.6 болон түүнээс дээш хувилбартай бол iOS-оос Galaxy руу сайжруулсан аргаар өгөгдөл дамжуулах боломжтой.
55. Дэлгэцийн харьцаа нь холбогдох загварын утгад үндэслэсэн болно.
56. 2026 оны 7-р сарын 22-ны өдрийн байдлаарх дотоод судалгаанд үндэслэн дэлхий даяар худалдаалагдаж буй ном хэлбэрээр эвхэгддэг ухаалаг утаснуудыг харьцуулсан болно. Жингийн ягшмал хэмжээ нь загвар, тохиргоо болон үйлдвэрлэлийн процессоос хамааран өөр байж болно. Жинг хамгаалалтын гэр болон дагалдах хэрэгсэлгүйгээр хэмжсэн.