Samsung апп болон үйлчилгээг нээж илрүүлээрэй
Бүтээмж ба бүтээлч байдал
Ажиллаад, бүтээгээд, холбогдоорой
Энтертайнмент ба нээлт
Үзээд, тоглоод, олж нээгээрэй
Эрүүл мэнд ба амьдралын хэв маяг
Сайхан амьдарч, холбоотой байгаарай
Аюулгүй байдал ба хэрэгслүүд
Удирдаж хандаад мөн хуваалцаарай
Түгээмэл асуултууд
-
Samsung Апп ба Үйлчилгээ гэж юу вэ?Galaxy төхөөрөмжүүдийн Samsung Апп ба Үйлчилгээ нь бүтээмж, холболт, эрүүл мэнд, аюулгүй байдал болон энтертайментийг сайжруулах замаар туршлагыг нэмэгдүүлдэг.
-
Samsung бүртгэл шаардлагатай юу?Үгүй. Ихэнх апп нь бүртгэл шаарддаггүй. Гэхдээ бүртгэлээр нэвтэрснээр та тохируулах, нөөцлөх, хувийн болгох зэрэг нэмэлт функцүүдийг ашиглах боломжтой.
-
Samsung Апп ба Үйлчилгээг ашиглахад үнэгүй юу?Samsung Апп ба Үйлчилгээг үнэгүй ашиглана. Гэхдээ зарим Galaxy Store апп болон гуравдагч талын контент нь төлбөр эсвэл бүртгэл шаарддаг.
-
Samsung Апп ба Үйлчилгээг олон улсад ашиглах боломжтой юу?Ихэнх тохиолдолд тийм. Гэхдээ функц болон үйлчилгээ нь улс орон, төхөөрөмж болон орон нутгийн хууль дүрмээс хамаарч өөр өөр байж болно.
-
Хэрэв Samsung апп нь зөв ажиллахгүй бол яах ёстой вэ?Апп эсвэл төхөөрөмжийн программ хангамжийг шинэчлэх, төхөөрөмжөө дахин асаах эсвэл аппын тохиргоог шалгана уу. Хэрэв асуудал арилахгүй бол аппд зориулсан зааварчилгааг авахын тулд Samsung Support-г ашиглана уу.
-
Samsung Апп ба Үйлчилгээг ашиглахад мэдээлэл болон нууцлал хамгаалагдах уу?Тийм ээ. Samsung нь төхөөрөмж болон үйлчилгээгээр хувийн мэдээллийг хамгаалахын тулд Samsung Knox-ийг ашигладаг. Нууцлалын хяналт болон зөвшөөрлийг тохиргоо хэсгээс шууд удирдаж болно.
-
Samsung Апп ба Үйлчилгээ нь интернэт холболт шаарддаг уу?Зарим функцуүүд, тэр дундаа тохируулах, нөөцлөх, шинэчлэх зэрэг cloud-д суурилсан үйлчилгээнүүд нь интернэт холболт шаарддаг. Гэхдээ аппаас хамаарч олон үндсэн функцүүдийг офлайн орчинд ашиглах боломжтой.
-
Samsung Апп ба Үйлчилгээг хэрхэн удирдаж, шинэчлэх вэ?Samsung Апп ба Үйлчилгээг суурилуулсан тохиргоо эсвэл Galaxy Store-оор шинэчлэн, удирдах ба улмаар хамгийн сүүлийн үеийн функцүүд, сайжруулалт болон аюулгүйн шинэчлэлтүүдэд хандах боломжтой.
Galaxy-тай илүү ихийг нээж илрүүлээрэй
- Засвартай AI - аар үүсгэгдсэн зургуудыг агуулна.
- Зургийг дүрслэх зорилгоор загварчилсан. Бодит UI нь өөр байж болно.
- Боломжит функцүүд нь төхөөрөмж, улс орон, бүс нутаг, оператор болон One UI хувилбараас хамааран өөр өөр байж болно.
- Аппын хүртээмж нь улс орон бүрт өөр өөр байж болно.
- Апп ба Үйлчилгээнд онцолсон үйлчилгээ бүрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг түүний дэлгэрэнгүй хуудаснаас авна уу.
- Smart Call нь Дуудлагын аппын цогц функц юм. Ашиглахаасаа өмнө үүнийг идэвхжүүлсэн байх шаардлагатай.