ТВ
Таны үзэх бүх хэв маягт зориулсан
Samsung ТВ-үүдийг нээгээрэй
Samsung-ийн хамгийн сүүлийн үеийн ТВ-үүдтэй танилцаарай. Үүнд Micro RGB, OLED, Neo QLED, Mini LED, QLED, Crystal UHD болон The Frame зэрэг амьдралын хэв маягт тохирсон ТВ-үүд багтсан. Гэрийн кино театр, бүрэн автах тоглоомын ертөнц, эсвэл загварлаг амьдрах орчин гээд та өөрийн гэрт төгс тохирох ТВ-ээ сонгоорой.
Аль Samsung ТВ танд тохирох вэ?
Кино театрынх мэт дүрсний чанар, тоглоом тоглоход саадгүй хурд, гэрэл ихтэй өрөөнд үзэхэд тохиромжтой байдал, гадаа орчинд зугаацах боломж эсвэл таны орон зайд төгс зохицсон загварлаг шийдэл гээд өөрийн гэрт тохирох Samsung ТВ-г сонгоорой.
Өөрт тохирох ТВ-ээ олоорой
Micro RGB
OLED
Neo QLED
Mini LED
QLED
Crystal UHD
The Frame
Micro RGB
Гэрийн дээд зэрэглэлийн энтертайнмент болон
дүрсний онцгой чанарт хамгийн тохиромжтой.
Samsung Micro RGB ТВ-үүд нь Color Booster Pro1 болон Glare Free2 технологи бүхий бичил хэмжээтэй RGB өнгөт арын гэрэлтүүлгээр тоноглогдсон бөгөөд гайхалтай нарийвчлалтай өнгө, өндөр тод байдал, баялаг тодосгогч, мөн бодит мэт мэдрэмж төрүүлэхүйц үзвэрийн туршлагыг санал болгодог.
* Шилдэг 4 онцлог: Micro RGB технологи | Micro RGB AI Engine Pro | Micro RGB Precision Color 100 | Vision AI Companion
OLED
Гүн хар ба киноны чанартай контраст бүхий дүрсийг хүсдэг киночид ба тоглоомчдод хамгийн тохиромжтой.
Samsung OLED ТВ нь өөрөө гэрэлтдэг пикселээр тоноглогдсон ба гүн хар, тод өнгө, баялаг тодосгогч, жигд хөдөлгөөнийг бүрдүүлснээр кино үзэх болон тоглоом тоглоход бодит мэт мэдрэмжийг төрүүлдэг. Glare Free техлоги нь гэрэлтүүлгийн янз бүрийн нөхцөлд ойлтыг багасгаж, дүрсийг илүү тод харагдуулахад тусалдаг.
* Шилдэг 4 функц: Glare Free, Real Black & Real Color | FloatLayer Дизайн | Тоглоомын дээд зэрэглэлийн багц | Vision AI Companion
Neo QLED
Гэрэл гэгээтэй өрөө болон өдөр тутмын дээд зэргийн чанартай үзвэрт хамгийн тохиромжтой.
Samsung Neo QLED ТВ-үүд нь өндөр тод байдал, гайхалтай ялгарал болон дүрсний нарийвчилсан чанарыг хангахын тулд Mini LED технологи болон гэрэлтүүлгийг хэсэгчлэн нарийн тохируулах технологийг ашигладаг.
* Шилдэг 4 функц: Vision AI Companion | Quantum Mini LED | Өнгөний 100%-ийн багтаамж бүхий жинхэнэ QLED | Motion Xcelerator 144Hz
Mini LED
Өдөр тутмын хэрэглээнд тод, тунгалаг дүрслэл үзэхэд хамгийн тохиромжтой.
Samsung Mini LED ТВ - үүд нь тод, тод томруун дүрслэл болон үзэх таатай мэдрэмжийг санал болгохын тулд Mini LED арын гэрэлтүүлгийн технологийг ашигладаг.
* Шилдэг 4 функц: Vision AI Companion | Mini LED | Motion Xcelerator 144Hz | AI Football Mode
QLED
Тод өнгө болон өдөр тутмын энтертайнментэд хамгийн тохиромжтой.
Samsung QLED ТВ нь өдөр тутмын үзвэрийг тааламжтай болгох тод өнгө, гайхалтай дүрсний чанар болон ухаалаг функцүүдийг санал болгодог.
* Шилдэг 4 функц: Q4 AI процессор | Quantum Dot технологи бүхий өнгөний 100%-ийн эзлэхүүн | AirSlim загвар | Хязгааргүй үнэгүй контент
Crystal UHD
4K энтертайнмент болон ухаалаг ТВ-ийн үндсэн хэрэгцээнд хамгийн тохиромжтой.
Samsung Crystal UHD ТВ нь 4K дүрсний тод чанар болон дуртай контентдоо хялбар хандах боломжийг олгодог.
* Шилдэг 4 функц: Vision AI Companion | 4K дүрсний чанар сайжруулалт | Динамик дуугаралтын багц | Football Mode
The Frame
Дизайн чухалчилдаг орон зай болон урлаг сонирхогчдод хамгийн тохиромжтой.
Samsung The Frame нь Art Mode3-ын тусламжтайгаар таны зурагтыг урлагийн бүтээл дэлгэцлэгч болгон хувиргаж, зурагт үзээгүй үедээ ч урлагийн бүтээлийг шимтэн үзэх боломжийг олгодог. Зургийн жааз мэт загвар нь таны гэрийн интерьертэй төгс зохицдог бол гялбааг багасгах технологи (Glare Free) нь урлагийн бүтээл болон дүрслэлийг тод, ойлгомжтой харагдуулдаг.
* Шилдэг 4 функц: Орчин үеийн хүрээний дизайн | Art Mode | Glare Free | Vision AI Companion
The Serif
Дизайн, хэв маягт ач холбогдол өгдөг орон зай болон өвөрмөц дизайнтай тв сонирхогчдод хамгийн тохиромжтой.
Samsung The Serif нь өнцөг булан бүрээсээ үзэмжтэй харагдах, "I" үсгийн хэлбэртэй өвөрмөц загвартай бөгөөд таны орон зайд онцгой хэв маяг нэмэхийн зэрэгцээ дээд зэрэглэлийн зугаа цэнгэлийн мэдрэмжийг төрүүлдэг.
* Шилдэг 4 функц: 360 градусын бүх талын загвар | Матт дэлгэц | Салгаж болох суурь | Samsung Tizen OS
The Terrace
Гадаах энтертайнмент болон задгай талбайд хамгийн тохиромжтой.
Samsung The Terrace нь тод дэлгэц, цаг агаарын нөлөөнд тэсвэртэй4 хийц бүхий гадаа ашиглах зориулалттай зурагт бөгөөд зочны өрөөнөөс хальсан, бодит мэт үзэх мэдрэмжийг танд олгоно.
* Шилдэг 4 функц: Нарны шууд тусгалаас хамгаалах | Хэт тод дүрсний чанар | Ухаалаг телевизийн системтэй | Цаг агаарын нөлөөнд тэсвэртэй (IP56 зэрэглэл)
Ямар хэмжээтэй ТВ худалдаж авах вэ?
Та ТВ - ээсээ хэр хол суудаг вэ гэдгээ бидэнд мэдэгдээрэй. Бид танд дэлгэцийн хамгийн тохиромжтой хэмжээг санал болгох болно.
Өөрийн орон зайд тохирох ТВ - ын хэмжээг сонгоорой
Эдгээр зөвлөмж нь дэлгэцийн үйл явцад бүрэн автах мэдрэмжийг төрүүлэх зорилготой юм. Өндөр нягтаршилтай дэлгэц нь дүрсний тод, чанартай байдлыг алдагдуулахгүйгээр, илүү том дэлгэцийг ойрын зайнаас үзэж таашаал авах боломжийг олгодог.
Харах зай (метр)
Бидний санал болгох
Samsung ТВ-ийн талаар дэлгэрэнгүй
Samsung Vision AI
Яагаад Micro RGB гэж
Яагаад OLED гэж
Яагаад The Frame гэж
- * Дэлхийн №1 телевиз: Эх сурвалж – Omdia. Зөвхөн ерөнхий мэдээлэлд зориулав; энэ нь баталгаажуулалт, гэрчилгээ эсвэл зөвлөмж биш бөгөөд үүнд үндэслэн гаргасан шийдвэрт хариуцлага хүлээхгүй.
- * Функцүүд нь загвараас хамаарч өөр байж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг тус бүрийн загварын техникийн үзүүлэлтээс харна уу.
- * Бүтээгдэхүүний гадаад байдал болон техникийн үзүүлэлтүүд өөрчлөгдөж болно.
- * Зургийг загварчилсан бөгөөд зөвхөн дүрслэх зорилготой.
- 1. Color Booster Pro: Зургийн чанар нь анхны контентын чанараас хамаарч өөр байж болно.
- 2. Glare Free: Unified Glare Rating (UGR) үнэлгээнд үндэслэн UL Solutions-оос гялбаа үүсгэдэггүй болохыг баталгаажуулсан. Дараах үзүүлэлтүүдийг хангасан тохиолдолд баталгаажуулалт олгогддог: Ойлттой холбоотой гялбаа (Reflection Glare) UGR ≤ 10, Тав тух алдагдуулах гялбаа (Discomfort Glare) UGR ≤ 22, болон Харааны үйл ажиллагаанд саад болох гялбаа (Disability Glare) UGR ≤ 34. Үр дүн нь дотоод орчны гэрэлтүүлгийн нөхцөлд хийсэн туршилтад үндэслэсэн болно.
- 3. Art Store: Wi-Fi холболт болон Samsung бүртгэлээр нэвтрэх шаардлагатай. Art Store-ын бүх уран бүтээлийг үзэж сонирхохын тулд захиалгын үйлчилгээ авах шаардлагатай. Энд сар бүр шинэчлэгддэг 30 уран бүтээлийг (Art Store Streams-ээр дамжуулан) санал болгохоос гадна жилийн турш ашиглах боломжтой 70 гаруй үнэгүй "ambient" контентыг багтаасан болно.
- 4. Цаг агаарын нөлөөнд тэсвэртэй, бат бөх чанар: Ус болон тоос шорооноос хамгаалах IP56 зэрэглэлтэй. Энэ нь стандарт хошуунаас гарах усны урсгалаар төхөөрөмжийн гаднах бүрхүүлийг боломжит бүх чиглэлээс дор хаяж 3 минутын турш шүршиж туршсан лабораторийн нөхцөлд үндэслэсэн үзүүлэлт юм. -31-ээс +50°C-ийн хоорондох температурт хэвийн ажиллана. IP56 (Ingress Protection Rating): Төхөөрөмжийн гаднах бүрхүүлийн хангах хамгаалалтын зэрэглэл (IEC60529).