Galaxy Z Fold8 Ultra

Хадгалах сангаа 2 дахин нэмээрэй, бид даая

Дэлхийн хамгийн хөнгөн, эвхэгддэг утас болох цоо шинэ Galaxy Z Fold8-ыг танилцуулж байна. Энэхүү загвар нь найман үеийн турш хөгжүүлсэн дэвшилтэт технологийн шийдэлд тулгуурлан бүтээгдсэн бөгөөд түүний цоо шинэ хэлбэр нь таны контент үзэх, бүтээх болон таашаан хэрэглэх хэв маягт төгс зохицно.

Хэвлэлийн тойм

See what Galaxy customers think

Star rating:

from reviews
of customers recommended

ULTRA FOLD -ТОЙ ТАНИЛЦААРАЙ

Galaxy-гийн боломжуудыг илүү том дэлгэцээр мэдрээрэй. Ес дэх үеийн эвхэгддэг утасны маань нарийн хийц шингэсэн Galaxy Z Fold8 Ultra нь ердөө 4.1 мм зузаан, 215 гр жинтэй тул өдөржин авч явахад тун эвтэйхэн. Инноваци гэдэг нь зөвхөн дэлгэц нугалах тухай асуудал биш, харин хэрэглээг ямар ч саадгүй, хялбар болгох тухай юм. Galaxy Z Fold8 Ultra загварыг бүтээхдээ найман үеийн турш сайжруулалт хийсний үр дүнд өдөржин авч явахад хялбар, том дэлгэцтэй төхөөрөмжийг танд хүргэж байна.

ДИЗАЙН iOS-оос шилжих

Харагдацыг хуваана. Урсгалыг нэмэгдүүлнэ

An article is being viewed on the cover screen of a folded Galaxy Z Fold8 Ultra. The device unfolds to show a split view of the article and a text message conversation.

Онцгой байдлаар урласан

  • Өнгөнүүд

    Galaxy Z Fold8 Ultra-ийн 3D төхөөрөмжийн загварчлал эргэлдэнэ. Үндсэн дэлгэцийн камер, төхөөрөмжийн арын хэсэг болон арын камер, хажуугийн товч болон товчлуур бүхий үндсэн дэлгэцийг харуулна. Galaxy Z Fold8 Ultra нь хэвтээ байдлаар эвхэгдэнэ.

    Angle Preset

  • Дэгжин Загвар

    Өдөр тутмын тав тухыг хангахуйц нимгэн, хөнгөн дизайнтай.

    Эвхэгдсэн Galaxy Z Fold8 Ultra-гын илүү нимгэн дизайныг хажуу талаас нь харуулна.

  • Жигд дэлгэгдэлт

    Илүү зөөлөн Armor FlexHinge нугастай, дотор талын хүрээний зайг өргөсгөсөн тул нээхэд хялбар байна.

    Эвхэгдсэн Galaxy Z Fold8 Ultra-ийн зургийг ойроос профайл хэлбэрээр харуулах ба зөөлөн нээгддэг дотор талын налуу хүрээг онцолно.

  • Flex Titanium

    Дэлгэцийн доод талын доргилт шингээгч давхаргад хоёр давхар титан ашигласан.

    Дэлгэгдсэн Galaxy Z Fold8 Ultra-г доод талаас нь харуулна. Төхөөрөмж болон дэлгэцийн хооронд хоёр титан давхарга харагдана.

  • Удаан эдэлгээ

    Armor Aluminum-аар өнгөлж, Corning® Gorilla® Glass шилээр тоноглогдсон тул энэхүү Fold загвар нь удаан эдэлгээтэй байна.,

    Эвхэгдсэн Galaxy Z Fold8 Ultra-г нүүр дэлгэцнээс харуулна. Хамгаалалтын нимгэн шил төхөөрөмжид бэхлэгдэхийн өмнө дэлгэц дээр эргэлдэнэ.

    Ачааллаж байна...

    8 үеийн инновац. Түүх үргэлжилсээр

    The first Galaxy Z Fold is seen folded from the side. Each of the next generations is shown one by one, and then the device transforms into the Galaxy Z Fold8 Ultra. The first Fold's thickness when folded starts at 17.1 millimeters, then changes to 16.8, 16, 15.8, 13.4, 12.1 and 8.9 millimeters over the generations. The first Fold's weight starts at 276 grams, then changes to 282, 271, 263, 253, 239 and 215 grams over the generations.

    Folded Galaxy Z Fold is seen from the side. Thickness when folded, 17.1 millimeters. Weight, 276 grams. Folded Galaxy Z Fold2 is seen from the side. Thickness when folded, 16.8 millimeters. Weight, 282 grams. Folded Galaxy Z Fold3 is seen from the side. Thickness when folded, 16.0 millimeters. Weight, 271 grams. Folded Galaxy Z Fold4 is seen from the side. Thickness when folded, 15.8 millimeters. Weight, 263 grams. Folded Galaxy Z Fold5 is seen from the side. Thickness when folded, 13.4 millimeters. Weight, 253 grams. Folded Galaxy Z Fold6 is seen from the side. Thickness when folded, 12.1 millimeters. Weight, 239 grams. Folded Galaxy Z Fold7 is seen from the side. Thickness when folded, 8.9 millimeters. Weight, 215 grams. Folded Galaxy Z Fold8 Ultra is seen from the side. Thickness when folded, 8.9 millimeters. Weight, 215 grams.
    • Galaxy Z Fold8 Ultra

      • 4.1 mm

        Зузаан (Дэлгэгдсэн)

      • 215 g

        Жин

    • Харьцуулалт

      • 6.3 mm

        Зузаан (Дэлгэгдсэн)

      • 263 g

        Жин

      • 6.1 mm

        Зузаан (Дэлгэгдсэн)

      • 253 g

        Жин

      • 5.6 mm

        Зузаан (Дэлгэгдсэн)

      • 239 g

        Жин

      • 4.2 mm

        Зузаан (Дэлгэгдсэн)

      • 215 g

        Weight

      • 7.9 mm

        Thickness

      • 214 g

        Weight

      • 8.2 mm

        Thickness

      • 218 g

        Weight

      • 8.6 mm

        Thickness

      • 232 g

        Weight

    Galaxy Z Fold8 Ultra бол Fold цувралд зориулсан дээд зэргийн сайжруулалт юм. Цувралууд хөгжихийн хэрээр хамгийн анхны Galaxy Z Fold-оос Galaxy Z Fold8 Ultra загвар хүртэл шинэчилэгдсэн байна. Мөн Galaxy Z Fold8 нь шинэ хэлбэр, туршлагаар хангана.

    Хэт нимгэн, гоёмсог загвараар өөрийгөө гоёж, урт хугацааны батерей, зэрэгцээ дэлгэцийн горим болон Ultra камерын тусламжтайгаар бүтээмжээ дээд цэгт нь хүргээрэй. Шинэ утас руу шилжих үйл явц хялбар бөгөөд саадгүй байх ёстой. Ямар ч төвөггүйгээр бүх өгөгдлөө шууд хуулж, iOS хэрэглэгчид гэлтгүй найзуудтайгаа файлуудаа үргэлжлүүлэн хялбархан хуваалцаарай. Энэ бүхнийг Ultra хүч чадал бүхий, зэрэгцээ дэлгэцээр бүтээмжийг тань нэмэгдүүлэх гоёмсог эвхэгддэг утсан дээр мэдрэх цаг боллоо.

    ГҮЙЦЭТГЭЛ

    Galaxy-д зориулсан Snapdragon-оор ажилладаг хэт хурд

    Нэг дор олон төсөлтэй харьцах дуртай хүмүүсийн хувьд ажилдаа ямар нэг саад учруулахгүй байлгах нь таны хүсэх ганц зүйл юм. Galaxy Z Fold8 Ultra нь Galaxy-д зориулсан Snapdragon® 8 Elite Gen 5 процессороор тоноглогдсон ба дараагийн үеийн CPU, GPU болон NPU-г нэгтгэсэнээр даалгавруудыг хялбархан амжуулах боломжтой. Энэхүү тусгайлан суурилуулсан платформ нь өндөр гүйцэтгэл, хэт жигд графикаар хангах ба төхөөрөмж дээрх хурдан AI-г ашиглан асуудлыг дэвшилтэт байдлаар шийдвэрлэдэг.,

    Galaxy Z Fold8 Ultra-ийн чипийг NPU, GPU, CPU бүхий чипийн самбар дээр харуулна. Дараа нь чип нь AI болж хувирна. Улмаар чип нь эвхэгдсэн Galaxy Z Fold8 Ultra-ийн ар тал руу орно. Galaxy-д зориулсан Snapdragon 8 Elite Gen 5 процессороор ажилладаг.

    • NPU 21 % Илүү хурдан AI гүйцэтгэл
    • GPU 15 % сайжруулсан график гүйцэтгэл
    • CPU 16 % илүү хурдан боловсруулалт

    Galaxy Z Fold7-оос

    БАТЕРЕЙ

    Ультра батерей

    Хүчин чадлыг нэмэгдүүлнэ

    Galaxy Z Fold8 Ultra-ийн 5000 mAh батерейг хэмжээг нь алдагдуулалгүйгээр илүү хүчирхэг болгохын тулд нимгэн, хөнгөн Fold болгон загварчилсан. Хэт хурдан цэнэглэгчээр дахин цэнэглэхийн өмнө 27 цаг хүртэлх видео контентыг үзээрэй.,,

    Батерейн хүчин чадал

    5000mAh

    Видео тоглууулалт

    27 цаг

    Илүү ихийг тоглуулаарай

    • Galaxy Z Fold8 Ultra

      • 5000 mAh

      • Хүртэлх

        27 цаг

        видео тоглуулна

    • Харьцуулалт

      • 4400 mAh

      • Хүртэлх

        20 цаг

        видео тоглуулна

      • 4400 mAh

      • Хүртэлх

        21 цаг

        видео тоглуулна

      • 4400 mAh

      • Хүртэлх

        23 цаг

        видео тоглуулна

      • 4400 mAh

      • Хүртэлх

        24 цаг

        видео тоглуулна

    Galaxy Z Fold8 Ultra бол Fold цувралд зориулсан дээд зэргийн сайжруулалт юм. Цувралууд хөгжихийн хэрээр хамгийн анхны Galaxy Z Fold-оос Galaxy Z Fold8 Ultra загвар хүртэл шинэчилэгдсэн байна. Мөн Galaxy Z Fold8 нь шинэ хэлбэр, туршлагаар хангана.

    КАМЕР

    Шөнө. Камер. Үйл явц

    Шөнийн зураг авалт.

    Хэрэв та амралтын өдрүүдээр тогтмол найзуудтайгаа аялалд явах дуртай төрлийн хүн бол танд харанхуйд зураг сайн авдаг камерын систем хэрэгтэй. Онцгой нарийвчилалтай буулгадаг камерын мэдрэгчээр зураг авч сурсанаар ProVisual Engine нь бодит хугацаанд дуу чимээг багасгах байдлаар улам сайжруулдаг.

    Дэвшилтэт AP бүхий уг төхөөрөмж нь гэрэл багатай орчинд ч илүү тод ялгаралаар хангахын тулд мэдрэгчээр дуу чимээний хэв шинжэд ухаалгаар анализ хийдэг. Энэ нь сүүдэрийг арын хэсэгт зөвшөөрөгдсөн хэм хэмжээгээр барьж, түүдэгийн тод, анивчих зургийг нарийвчилан буулгаж, сонгосон аялалын тохиргоог төгс баримтжуулна.,

    Galaxy Z Fold8 Ultra-ийн арын камерын линзүүдийн нэг хэсэг төхөөрөмж рүү харсан байна. Дараа н эргэлдэн, нүүр дэлгэцийг харуулна. Үдшийн цагаар оройн хоол зооглож буй хэсэг бүлэг хүмүүсийн видеог дэлгэц дээр харуулна. Гэрэл багатай үед ч ProVisual Engine нь үзэгдэлийг тод, нарийвчилсан байлгана.

    Ультра зураг авалтын ард

    Арын камер
    • 50 MP Хэт Өргөн
    • 200 MP Өргөн 2x Оптик Чанрын Томруулалт
    • 10 MP Телефото 3x Оптик Томруулалт
    Урд камер
    • 10 MP Нүүр дэлгэц
    • 10 MP Үндсэн дэлгэц

    Камерын ялгааг хараарай

    • Galaxy Z Fold8 Ultra

      • 50 MP

        Хэт Өргөн

      • 200 MP

        Өргөн

    • Харьцуулалт

      • 12 MP

        Хэт Өргөн

      • 50 MP

        Өргөн

      • 12 MP

        Хэт Өргөн

      • 50 MP

        Өргөн

      • 12 MP

        Хэт Өргөн

      • 50 MP

        Өргөн

      • 12 MP

        Хэт Өргөн

      • 200 MP

        Wide

      • 50 MP

        Ultra Wide

      • 200 MP

        Wide

      • 50 MP

        Ultra Wide

      • 200 MP

        Wide

      • 12 MP

        Ultra Wide

      • 200 MP

        Wide

    Galaxy Z Fold8 Ultra бол Fold цувралд зориулсан дээд зэргийн сайжруулалт юм. Цувралууд хөгжихийн хэрээр хамгийн анхны Galaxy Z Fold-оос Galaxy Z Fold8 Ultra загвар хүртэл шинэчилэгдсэн байна. Мөн Galaxy Z Fold8 нь шинэ хэлбэр, туршлагаар хангана.

    Galaxy AI.

    NOW NUDGE

    Дараа нь Nudges. Tаныг шууд тийш нь хөтөлнө

    Хэрэв та давчуу цагийн хуваарьтай байдаг бол дараагийн ажлаа төлөвлөх ч цаг зав гарахгүй. Гүйлтийн хорхойтнууд дараагийн арга хэмжээ болох огноог Хуанлийн апп-ыг гараар нээн шалгах шаардлагагүй боллоо. Харин Now Nudge нь танд саад бололгүйгээр аливаа ажлыг зохицуулж байна.

    Тусгай сануулга нь таныг дараагийн үйл явдал руу хөтлөх ба улмаар нүүр дэлгэцээс үндсэн дэлгэц рүү жигд ажиллагаар хангана. Нэг дор илүү ихийг амжуулах хуваасан дэлгэц рүү шилжихийн тулд сануулга дээр дарна. Хийж байсан зүйлээ марталгүйгээр ажил хооронд жигд шилжинэ. Хуанли харах, хуваарь нэмэх, газрын зураг дээр байршил хадгалах гэх зэрэг бүх зүйлийг нэг ч гар оролцуулалгүйгээр хийгээрэй.

    Galaxy Z Fold8 Ultra-ийн үндсэн дэлгэцийг харуулна. Удахгүй болох төлөвлөгөөний нарийн ширийнийг хэлэлцэж буй мессеж харилцан яриа харагдана. Найз нь түүнээс 7-р сарын 22-нд завтай эсэхийг нь асууна. Төхөөрөмжийн дээд хэсэгт Now Nudge гэсэн мэдэгдэл гарч ирэх ба View Calendar-ыг хэрэглэгчид санал болгоно. Nudge дахь дэлгэц хуваалтын дүрс дээр дарахад Хуанлийн апп нь мессежийн апп-ын хамтаар олон цонхны харагдац горим дээр зэрэг нээгдэнэ.

    Now Nudge-ийн тусламжтайгаар аппуудыг гараар нээхгүйгээр олон цонхны горимд бүтээмжээ хадгалах аргыг мэдэж аваарай.

    MY FANCAM

    Бүгдийг хальсанд буулгаад дараа нь төгс болгоорой

    Спортын арга хэмжээ эсвэл найзуудтайгаа цагийг өнгөрөөхдөө бүх хүнийг зурганд оруулаад дараа нь Galaxy AI ашиглан нэг хүн дээр төвлөрөөрэй. Galaxy Z Fold8 Ultra-ийн өргөн үндсэн дэлгэц дээр өргөн өнцөгийн зургийг субъектэд төвлөрсөн зураг болгон өөрчлөн улмаар сонгосон харьцаагаараа хялбархан тайрч галерейгаас шууд илүү нарийвчлалтай засварлах боломжтой.

    Зам дээр гүйж буй хүмүүсийн видео бичлэг байна. Засварлах үедээ AI дүрсийг сонгосны дараа My FanCam товч дээр дарж болно. Galaxy AI нь видео дээрх хүмүүсийг илрүүлнэ. Дараа нь хүссэн хүнээ сонгохын тулд дээр нь товшино. Тайрах сонголтуудаас 9:16 харьцааг сонгон Follow товчийг дарна. Galaxy AI нь сонгогдсон хүнийг гол субъект болгон шинэ видео үүсгэнэ.

    PHOTO ASSIST

    Суурилуулсан студийн түвшний засварлалт

    Хэдхэн үгээр AI ашиглан хялбархан зургаа засварлаарай. Та хийхийг хүссэн засваруудаа өөрийнхөө үгээр тайлбарлахад Galaxy AI нь таны өмнөөс зургийг сайжруулна. Эхлээд хэрхэн амь оруулахыг нь хараад дараа нь том үндсэн дэлгэц дээр анхны болон засварласан зургуудыг зэрэгцүүлэн харьцуулж болно.

    Нэг зураг байна. Хэрэглэгч нь өөрчлөхийг хүссэн зүйлээ тайлбарлан хэлээд Generate товчийг дарна. Galaxy AI зургийг засварлана. Өмнөхийг харуулах товчийг дарна. Анхны болон засварласан хувилбарыг Galaxy Z Fold8 Ultra-ийн үндсэн дэлгэц дээр харьцуулан харж болно.

    ONE UI 9

    One UI бүгдтэй тохирно

    Galaxy Z Fold8 Ultra-д тусгайлан сайжруулсан One UI 9 нь тохируулдаг нүүр дэлгэц болон олон цонхны харагдацтай тул бүх зүйлийг жигд явуулахад тусалдаг. Өргөн үндсэн дэлгэц дээр бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд олон апп-уудыг зэрэг ажиллуулаарай. Дэлгэцийг хоёр болон гурван хуваан дэмждэг тул ганцхан товшилтоор цонх хооронд чөлөөтэй шилжих боломжтой.

    Three Galaxy Z Fold8 Ultra devices are arranged. One is unfolded with an online article on the main screen. One is half unfolded to show a split view. On one side is the Gallery app and Samsung Health is on the other. Last, a folded device is seen with a scenic photo and Clock Widget on the cover screen.
    Гурван аппликейшн. Нэг урсгал
    Нэг дэлгэц дээр гурван хэсэгт хуваасан харагдацын тусламжтайгаар ажлаа бүрэн хяналтад байлгаарай. three apps simultaneously эсвэл хэмжээг нь өөрчлөх боломжтой попап цонхнуудыг нээж, илүү уян хатан ажиллах боломжтой. Дэлгэц хооронд шилжих шаардлагагүйгээр вэб үзэх, мессеж шалгах эсвэл явах замаа харах зэрэг үйлдлүүдийг нэгэн зэрэг хийж, ажлынхаа хэмнэлийг алдагдуулахгүй байх боломжтой.

    Unfolded Galaxy Z Fold8 Ultra is seen from the main screen. Three apps are active around the device. They all get dragged onto the screen one by one and end up in a three-way split view.

    GEMINI NOTEBOOK

    Таны эх сурвалжууд. Таны мэдээллүүд

    Судалгаа, сэтгэлгээний хамтрагч Gemini Notebook-той танилцаарай. Инфографик, Аудио тойм гэх мэт захиалгат контент бүтээхийн тулд зураг, баримт бичиг болон бусад зүйлсийг нэгтгээрэй. Шинэ материалыг хуваасан харагдацаар хялбархан чирж буулгаж тэмдэглэлийн дэвтрээ шинэчилж, урам зориг ирэх бүрт холбогдох ойлголтоо нэмж оруулаарай.

    Gemini Notebook app is shown and tapped on the screen. Several sources are shown being dragged and dropped from the Gallery into a notebook. Infographic bar is highlighted. Several sources are shown gathering into the Infographic bar. Gemini Intelligence activates. An infographic related to the sources is generated and shown on the main screen of an unfolded Galaxy Z Fold8 Ultra.

    Gemini Notebook ашиглан санаагаа хэрхэн ашиг тустай ойлголт болгон хувиргах талаар суралцаарай.

    Google AI Pro.

    Galaxy Z Fold8 Ultra худалдан аваад Google AI Pro үйлчилгээг 6 сарын турш ашиглаарай. Мэдээллээ найдвартай хадгалах 5 TB-ын аюулгүй үүлэн санг нээж, Gemini Notebook-ийн өргөтгөсөн боломжуудыг ашиглан олон төрлийн эх сурвалжийг өөрт хэрэгцээт утга учиртай мэдээлэл болгон хувиргаарай.

    Galaxy Z Fold8 Ultra is seen unfolded. A split view of Gemini Notebook and an image can be seen on the main screen. Next, folded Galaxy Z Fold8 is seen from the cover screen. Then, Galaxy Z Flip8 is seen in FlexMode from the cover screen.

    WHY SWITCH TO GALAXY

    Шилжих. Илүү хялбар

    Найман үеийн туршид улам боловсронгуй болсон эвхэгддэг утсанд хялбархан шилжих боломжтой байхад яагаад заавал анхны үеийн загварыг сонгох билээ? Өгөгдөл, контентоо хялбархан шилжүүлж, манай хүчирхэг Galaxy төхөөрөмжүүдийн тусламжтайгаар дуртай зүйлсээ таашаан мэдрээрэй.

    Дэлгэрэнгүй үзэх
    • Шилжүүлэлтийн туршлага

      Сайжруулсан шилжүүлгийн туршлагаар QR кодыг уншуулан хуучин iPhone төхөөрөмжөөс шинэ Galaxy руу утасгүйгээр өгөгдөлөө хялбархан дамжуулаарай. Дэлгэрэнгүй үзэх

      Хуучин төхөөрөмжөөс Galaxy Z Fold8 Ultra руу өгөгдлийг хялбархан дамжуулахын тулд QR кодыг уншуулна.
    • Quick Share

      Өөр Galaxy руу илгээж байгаагаас үл хамааран Quick Share ашиглан файлуудыг төхөөрөмж хооронд хялбархан шилжүүлээрэй., Дэлгэрэнгүй үзэх

    • Try Galaxy

      Galaxy-г туршихын тулд Try Galaxy апп эсвэл trygalaxy.com сайтыг ашиглаарай. Дэлгэрэнгүй үзэх

      Try Galaxy QR код

    KNOX PRIVACY

    Нууцлалыг Knox -аар хамгаалсан

    • Төхөөрөмж дээрх Хамгаалалт

      Эмзэг нууц мэдээллээ сэтгэл амар хамгаалаарай. Personal Data Engine нь хувийн мэдээллийг аюулгүй цуглуулан боловсруулах ба дараа нь уг өгөгдлийг шифрлэж, Knox Vault болон KEEP зэрэг нэмэлт хүчирхэг хамгаалалтаар хангана.,

    • Тохируулсан хяналтууд

      Galaxy AI нь хувийн мэдээлэлтэй хэрхэн харьцахыг шийдээрэй. Төхөөрөмж дээр эсвэл клауд дээр гэх зэргээр хаана боловсруулахаа сонгоорой.

    • Холбогдсон аюулгүй байдал

      Манай хамгаалалтын систем зөвхөн утас хамгаалаад зогсохгүй. Knox Matrix Trust Chain технологи нь холбогдсон бүх Galaxy төхөөрөмжүүдийн аюулгүй байдлыг ханган бие биенээ хянаж болзошгүй халдлагыг тусгаарлана.

    Дагалдах хэрэгслүүд

    Өөртөө тохирохыг олоорой

    Төхөөрөмжөө харьцуулах

    • 0.4"

      илүү том үндсэн дэлгэц,

      0.4"

      илүү том үндсэн дэлгэц,

      0.4"

      илүү том үндсэн дэлгэц,

      8.0"

      илүү том үндсэн дэлгэц,

      Дэлгэгдсэн Galaxy Z Fold8 Ultra -г үндсэн дэлгэцнээс нь харуулна. Мессеж бичих апп болон хуанлийн апп нь хуваагдсан дэлгэц дээр  харагдана.
    • Эвхэгдсэн Galaxy Z Fold8 Ultra -г хажуу талаас нь нимгэн дизайныг нь харуулна.

      48 g

      илүү хөнгөн,

      2.2 mm

      илүү нимгэн (Unfolded)

      38 g

      илүү хөнгөн,

      2 mm

      илүү нимгэн (Unfolded)

      24 g

      илүү хөнгөн,

      1.5 mm

      илүү нимгэн (Unfolded)

      215 g,

      0.1 mm

      илүү нимгэн (Unfolded)

    • Flex Titanium

      эдэлгээ сайтай дэлгэц

      Дэлгэгдсэн Galaxy Z Fold8 Ultra-г доод талаас нь харуулна. Төхөөрөмж болон дэлгэцийн хооронд хоёр титан давхарга харагдана.
    • Тохируулсан процессор

      Хүчирхэг NPU, GPU болон CPU-тай

    • +600 mAh

      хүчин чадал

      7+ цаг

      видео тоглуулалт

      +600 mAh

      хүчин чадал

      6+ цаг

      видео тоглуулалт

      +600 mAh

      хүчин чадал

      4+ цаг

      видео тоглуулалт

      +600 mAh

      хүчин чадал

      3+ цаг

      видео тоглуулалт

    • Ультра камер

      200 MP Өргөн

      50 MP Хэт Өргөн

      Дэлгэгдсэн Galaxy Z Fold8 Ultra -ын арын камер болон нүүр дэлгэцийн камерыг харуулахын тулд ар талаас нь харуулна.

    Galaxy Z Fold8 Ultra бол Fold цувралд зориулсан дээд зэргийн сайжруулалт юм. Цувралууд хөгжихийн хэрээр хамгийн анхны Galaxy Z Fold-оос Galaxy Z Fold8 Ultra загвар хүртэл шинэчилэгдсэн байна. Мөн Galaxy Z Fold8 нь шинэ хэлбэр, туршлагаар хангана.

    Galaxy-ын холбогдсон хүч

    Бидэнтэй илүү ихийг судлаарай

    ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД

    Асуулт байна уу? Хайж буй зүйл эндээс олоорой

    • Galaxy Z Fold8 Ultra нь Galaxy Ultra-гийн өндөр гүйцэтгэлийг том хэмжээтэй, эвхэгддэг загварт нэвтрүүлж, зэрэгцүүлэн ажиллах боломж бүхий бүтээмж, гайхалтай нимгэн бөгөөд хөнгөн хийц, мөн хүчирхэг камер болон гүйцэтгэлийн чадамжийг хослуулсан байна.

      • Хэт нимгэн бөгөөд хөнгөн. Дэлгэсэн үедээ ердөө 4.1 мм зузаан, 215 грамм жинтэй энэхүү төхөөрөмж нь том дэлгэцийн боломжийг гайхалтай авсаархан хийцтэйгээр санал болгодог.
      • Зэрэгцүүлэн ажиллахад зориулагдсан. 6.5 инчийн гадна дэлгэц нь дэлгэгдэж 8 инчийн өргөн уудам үндсэн дэлгэц болдог тул олон аппликейшн дээр зэрэг ажиллах, нэг дор илүү ихийг харах боломжийг олгоно.
      • Дээд зэрэглэлийн камерын хүчин чадал. 200 МП-ын өргөн өнцгийн камер, 50 МП-ын хэт өргөн өнцгийн камер болон 8K видео бичлэгийн боломж нь өндөр чанартай зураг, бичлэгийг олон төрлийн өнцгөөс буулгах боломжийг олгоно.
      • Өндөр ачаалалтай даалгаварт шаардагдах хүчин чадал. Galaxy-д зориулсан Snapdragon® 8 Elite Gen 5 нь график дүрслэл, хиймэл оюун ухаан (AI) болон олон үйлдлийг зэрэг гүйцэтгэх ажиллагааг илүү жигд, хурдан болгохын тулд NPU, GPU болон CPU-ийн дэвшилтэт гүйцэтгэлийг үзүүлдэг.,,,
      Тойм руу зочилох
    • Galaxy Z Fold8 Ultra нь Galaxy Ultra-ийн уламжлалтай Galaxy Z Fold7 дээр суурилж, илүү нарийхан, илүү гүн гүнзгий дизайнтай, хэт гүйцэтгэлийг бий болгодог.

      • Гарт эвтэйхэн, дэлгэхэд уужим том. Дэлгэсэн үедээ ердөө 4.1 мм-ийн зузаантай (энгийн ухаалаг утаснуудаас ч нимгэн) бөгөөд 215 грамм жинтэй Galaxy Z Fold8 Ultra нь өдөржин авч явахад эвтэйхэн байхын зэрэгцээ илүү том дэлгэц шаардлагатай үед 8 инчийн өргөн уужим үндсэн дэлгэц болон нээгддэг.
      • Зураг бүрд илүү их нарийн деталь. 12 МП-аас сайжруулсан 50 МП-ын хэт өргөн өнцгийн камер нь илүү тод нарийн дүрслэлийг буулгаж, гайхалтай 8K видео бичлэг хийх боломжийг олгодог.
      • Илүү тод, хэт өргөн өнцгийн зураг. F1.9 диафрагм нь гэрэлтүүлгийг 34%-иар нэмэгдүүлж, илүү тод, амьд мэт зураг авах боломжийг олгодог.
      • Илүү нарийхан, жигд ажиллагаатай нугас. Сайжруулсан Armor FlexHinge нь илүү нимгэн, нарийн хийцтэй бөгөөд үрэлт багассанаар нээж, хаахад жигд, саадгүй ажилладаг.
      • Илүү бодитой, сэтгэлд хоногшим харагдах байдал. Дахин загварчилсан нугас нь нугалагдах хэсгийг мэдэгдэхүйц тэгш харагдуулж, үндсэн дэлгэцийн ашиглалтыг илүү жигд, тасралтгүй мэдрэмжтэй болгодог.
      • Гэрэлтэй нөхцөлд илүү тод харагдана. Гэрлийн ойлт болон гялбааг багасгах бүрхүүл нь дэлгэцийг илүү хялбар харахад тусалдаг.,,,
      Дизайн руу зочилох
    • Z Fold цуврал маань хөгжин хувьсахын хэрээр анхны Z Fold-ын туршлага Galaxy Z Fold8 Ultra болон дэвшиж, Galaxy Ultra-гийн өндөр гүйцэтгэлийг том дэлгэцийн өргөн хүрээтэй туршлагатай хослуулж байна. Galaxy Z Fold8 нь контент үзэхэд илүү тохиромжтой, хөнгөн бөгөөд авсаархан шинэ хэлбэр хийцээрээ цоо шинэ чиглэлийг тодорхойлж байна.

      • Бүтээмж эсвэл контент — өөрт тохирохыг нь сонгоорой. Galaxy Z Fold8 Ultra нь дээд зэргийн бүтээмжийг хангахын тулд 6.5 инчийн гадна дэлгэц болон 8 инчийн өргөн уудам үндсэн дэлгэцийг хослуулсан. Харин Galaxy Z Fold8 нь 5.5 инчийн гадна дэлгэц, 7.6 инчийн үндсэн дэлгэцтэй бөгөөд хурдан гүйлгэхээс эхлээд контентыг бүрэн дүүрэн мэдрэх хүртэл бүх зүйлд оновчтой болгосон цоо шинэ хэлбэр хийцтэй.
      • Камерын дээд зэргийн олон талт боломж эсвэл өдөр тутмын хэрэглээний уян хатан байдал. Аль аль нь 50 МП-ын хэт өргөн өнцгийн камертай бөгөөд Galaxy Z Fold8 Ultra загвар нь зураг авалтын илүү өргөн боломжийг олгох үүднээс 200 МП-ын үндсэн (өргөн өнцгийн) камер болон 3 дахин оптик томруулалттай 10 МП-ын телефото камераар нэмэлтээр тоноглогдсон. Харин Galaxy Z Fold8 нь илүү хөнгөн хийцтэй бөгөөд өдөр тутмын зураг авалтад тохиромжтой 50 МП-ын үндсэн болон хэт өргөн өнцгийн камеруудыг хослуулсан байна.
      • Онцгой нимгэн, гайхалтай хөнгөн. Аль аль нь нимгэн, эвхэгддэг загварын мэдрэмжийг төрүүлэх бөгөөд Galaxy Z Fold8 нь ердөө 201 грамм, харин Galaxy Z Fold8 Ultra нь 215 грамм жинтэй.
      • Хэрэглээ бүрт тохирсон хүчин чадал. Galaxy Z Fold8 Ultra нь 5000 мАц хүчин чадалтай батерейтай бол Galaxy Z Fold8 нь 4800 мАц батерейтай бөгөөд таныг өдрийн турш эрчим хүчээр хангана.,,,,
    • Galaxy Z Fold8 Ultra нь мэдрэмжээсээ хамаарч сонгох боломжтой дээд зэргийн өнгөний сонголтуудтай.

      • Үндсэн өнгөнүүд. Үүнд Нил ягаан сүүдэр (Violet Shadow), Графит болон Цөцгий өнгө (Cream) багтана.
      • Онцгой өнгө. Мөн бид зөвхөн манай сайтаас худалдан авалт хийж буй хэрэглэгчдэд зориулсан "Green Shadow" өнгийг санал болгож байна.,
      Дизайн руу зочилох
    • Galaxy Z Fold8 Ultra гар утсыг урт удаан, бат бөх эдэлгээтэй болгохын тулд бэхжүүлсэн материалаар хийсэн.

      • Armor хөнгөн цагаан хүрээ. Энэхүү хүрээ нь төхөөрөмжийн дотоод эд анги болон гадна ирмэгийг илүү сайн хамгаалахын зэрэгцээ хэт бүдүүн, овор ихтэй болгохгүй.
      • Химийн аргаар бэхжүүлсэн шилний найрлага. Дэлгэцийн тод харагдах байдлыг алдагдуулахгүйгээр цохилтоос хамгаалах зорилгоор төхөөрөмжийн урд болон хойд хэсэгт тус тус Corning® Gorilla® Glass Ceramic 3 болон Corning® Gorilla® Glass Victus® 2 шилийг ашигласан.
      • Бат бөх Armor FlexHinge. Маш бат бөх материалын ачаар уг нугас нь нимгэн хэдий ч маш хатуу, бат бөх байхаар хийгдсэн.
      • IP48 зэрэглэлийн усны хамгаалалттай. Энэ нь таны төхөөрөмжийг санамсаргүйгээр шингэн асгарах болон өдөр тутмын үйл явдлын улмаас үүсэх эрсдэлээс хамгаалахад тусалдаг.,,
      Дизайн руу зочилох
    • Үгүй, Galaxy Z Fold8 Ultra нь S Pen дэмжидэггүй.

    • Өдөр тутмын хамгаалалт, дээд зэрэглэлийн загвар болон ухаалаг ажиллагааны төгс хослолыг бүрдүүлэх үүднээс Samsung-ийн албан ёсны дагалдах хэрэгслүүдийг таны Galaxy Z Fold8 цувралд яг тааруулан бүтээжээ. Өөрийн хэв маяг, өдөр тутмын хэрэглээнд тохирох хамгийн шилдэг гэрийг сонгоорой:

      • Карбон соронзон гэр. Зурасганд тэсвэртэй, бат бөх Арамид (Aramid) шилэн материалаар хийгдсэн, хэт нимгэн загвартай; мөн утасгүйгээр хурдан цэнэглэх болон нэмэлт хэрэгслүүдийг хялбар залгаж тогтоох боломжийг олгох соронзтой.
      • Карбон босоо гэр. Босоо болон хэвтээ байрлалд хүссэн өнцгөөрөө найдвартай тогтох, суурилуулсан тулгууртай. Энэ нь гар ашиглалгүйгээр видео дуудлага хийх, бичлэг үзэх болон олон үйлдлийг зэрэг гүйцэтгэхэд нэн тохиромжтой.
      • Соронзтой силикон гэр. Зөөлөн мэдрэмж төрүүлэх хагас тунгалаг силикон гадаргуу, барихад эвтэйхэн бөгөөд найдвартай хийц, мөн өдөр тутмын хэрэглээнд хялбар байдлыг бүрдүүлэх суурилуулсан соронзон технологийг хослуулсан.
      Дагалдах хэрэгслийн талаар дэлгэрэнгүй үзэх
    • Тийм. Galaxy Z Fold8 Ultra нь FlexMode-г дэмждэг бөгөөд энэ нь танд гар ашиглахгүй туршлагыг илүү олон аргаар хэрэглэх боломжийг олгоно.

      • Гараа чөлөөтэй байлгаарай. FlexMode нь Galaxy Z Fold8 Ultra-г тэгш гадаргуу дээр бие даан зогсох боломжийг олгодог тул тусдаа суурь ашиглах шаардлагагүйгээр видео дуудлага хийх, хугацаатай зураг дарах, контент үзэхэд илүү хялбар болгоно.
      • Хэсэгчлэн нугалсан үед тогтвортой байна. Armor FlexHinge нь гар ашиглах шаардлагагүйгээр тогтвортой байрлалд найдвартай тогтох боломжийг олгохын зэрэгцээ дэлгэцийг дэлгэсэн үед нугалах хэсгийг илүү тэгш харагдуулахад тусалдаг.
      Дизайн руу очих
    • Тийм. Galaxy Z Fold8 Ultra нь 8 инчийн том үндсэн дэлгэцийг гайхалтай нимгэн бөгөөд хөнгөн загвартай хослуулсан.

      • Гарт барихад нимгэн, дэлгэхэд өргөн уудам. 4.1 мм-ийн зузаан, 215 грамм жинтэй хийц нь том дэлгэцтэй, эвхэгддэг уг төхөөрөмжийг өдрийн турш авч явахад хялбар болгодог.
      • Хэрэгцээтэй үедээ илүү их зай талбайтай байх боломж. 8 инчийн үндсэн дэлгэцийг дэлгэснээр зэрэгцүүлэн ажиллах, контент үзэх болон бусад олон үйлдлийг хийх боломжтой болно.
      • Бат бөх чанарыг алдагдуулахгүйгээр хөнгөн жинтэй байх боломжтой. Armor Aluminum болон Flex Titanium-ийн давхар давхарга нь зөөвөрлөхөд хялбар байдал болон бат бөх чанарыг хослуулахад тусалдаг.
      • Нугалах бүрд жигд ажиллагаатай. Нарийн хийц болон Armor FlexHinge нь хоршин ажилласнаар утсыг жигд, хялбархан нээж, хаах боломжийг олгодог.,,,
      Дизайн руу очих
    • Galaxy Z Fold8 Ultra нь Snapdragon® 8 Elite Gen 5 for Galaxy чипсетээр тоноглогдсон бөгөөд өргөн дэлгэц, дэвшилтэт камер болон Galaxy AI хэрэгслүүдийн боломжийг бүрэн дүүрэн ашиглах өндөр гүйцэтгэлийг үзүүлдэг.

      • Аппликейшнүүд хооронд илүү хурдан ажиллаарай. CPU болон GPU-ийн өндөр хүчин чадал нь том дэлгэц дээр олон үйлдлийг зэрэг гүйцэтгэх болон график дүрслэлийн ажиллагааг жигд, саадгүй байлгана.
      • Galaxy AI-аас илүү ихийг аваарай. NPU-ийн гүйцэтгэл 21%-иар нэмэгдсэн нь илүү хурдан бөгөөд ухаалаг AI туршлагыг бий болгодог.
      • Эрчим хүчээ дэмий үрэлгүйгээр ажиллах хүч. Эрчим хүчний зарцуулалтыг оновчтой болгохын зэрэгцээ тод, амьд дүрсийг хүргэхийн тулд үр ашигтай чипсет нь mDNIe технологитой хоршин ажилладаг.
      • Илүү бодит мэт тоглоом. GPU болон Vulkan-ы сайжруулсан уялдаа холбоо нь гэрэл, сүүдрийг илүү бодит харагдуулах "бодит цагийн гэрлийн тусгалын тооцоолол" (real-time ray tracing)-ыг боломжтой болгодог.,
      Гүйцэтгэлийн хэсэг рүү зочилох
    • Galaxy Z Fold8 Ultra-ийн батерей нь тасралтгүй удаан хугацаанд ажиллана.

      • 5000 мАц багтаамжтай зай. 5000 мАц-ын ердийн багтаамжтай зай нь өдрийн турш цэнэглэх шаардлагагүйгээр ажиллах, тоглох, цахим орчинд аялах боломжийг танд олгоно
      • Видео тоглуулах өндөр хүчин чадал. Дуртай контентоо 27 цаг хүртэлх хугацаанд үзээрэй.,
      Батерейн хэсэг рүү зочилох
    • Galaxy Z Fold8 Ultra нь 512 GB болон 256 GB гэсэн хоёр төрлийн багтаамжын сонголттой.

      • 1 TБ. Энэ нь 16 ГБ санах ойтой ирдэг.
      • 512 ГБ ба 256 ГБ. Эдгээр нь 12 ГБ санах ойтой ирдэг.
      Багтаамж хэсэг рүү зочилох
    • Galaxy Z Fold8 Ultra нь өдөр тутмын нөхцөл байдлаас эхлээд хүнд хэцүү нөхцөл хүртэлх олон төрлийн зураг авалтад зориулагдсан.

      • Зайнаас үл хамааран өндөр нягтралтай. 200 МП-ын өргөн өнцгийн камер нь өндөр нягтралтай, нарийн ширийн зүйлийг буулгадаг бол 10 МП-ын телефото камер нь 3 дахин оптик томруулах боломжийг олгодог.
      • Хэт өргөн өнцгийн камераар илүү их деталийг хараарай. Өмнөх 12 МП-ээс сайжруулсан 50 МП-ийн хэт өргөн өнцгийн камер нь F1.9 гэрэл нэвтрүүлэх чадвартай бөгөөд гэрэл багатай нөхцөлд ч илүү тод зураг авахын тулд гэрэлтүүлгийг 34% хүртэл нэмэгдүүлдэг.
      • Өргөн болон хэт өргөн өнцгөөр 8K дүрс бичлэг хийгээрэй. Өргөн болон хэт өргөн өнцгийн камерууд хоёулаа 8K дүрс бичлэгийг дэмждэг тул дүрсний нарийн деталь, чанарыг алдагдуулахгүйгээр илүү уян хатан сонголтыг танд олгоно.
      • Аль ч дэлгэц дээр илүү байгалийн мэт харагдана. Сайжруулсан хиймэл оюун ухаан (AI) бүхий дүрс боловсруулах технологи нь үндсэн болон гадна талын дэлгэцийн камеруудад арьсны өнгө, үсний бүтцийг илүү байгалийн мэтээр гаргахад тусалдаг.,,
      Камерын харьцуулалт хэсэг рүү зочилох
    • Galaxy Z Fold8 Ultra нь Z цувралын хамгийн шилдэг камертай утас бөгөөд дараах онцлогуудыг багтаасан болно:

      • 200 МП-ын өргөн өнцгийн камер, 2 дахин оптик чанарын томруулалттай. Хэт өндөр нягтралтай зураг болон нарийн деталь хэсгүүдийг буулгахад нэн тохиромжтой.
      • 3 дахин оптик томруулалттай 10 МП теле-объектив. Томруулсан үед ч тод зураг авна.
      • 50 МП хэт өргөн өнцөгт. Өргөн уудам байгалийн зураг болон бүлгийн зураг авахад тохиромжтой.
      • 10 МП-ийн гадна дэлгэцийн камер. Тод, байгалийн мэт харагдах селфи зураг авах боломжийг олгоно.
      • 10 мегапикселийн үндсэн дэлгэцийн камер. 100 градусын харах талбар нь бүлгийн сельфи хийхдээ илүү олон хүнийг авах боломжийг олгоно.
      Камер руу зочилох
    • Тийм. Galaxy Z Fold8 Ultra нь хүчирхэг камерын техник хангамж болон ухаалаг боловсруулалтын технологийг хослуулснаар шөнийн цагт ч илүү тод, цэгцтэй, тогтвортой дүрс бичлэг хийх боломжийг олгодог.

      • Харанхуйд илүү ихийг буулгаарай. Сайжруулсан 50 МП-ын хэт өргөн өнцгийн камер нь F1.9 диафрагмтай болсноор гэрэл багатай нөхцөлд ч илүү тод, нарийн деталь бүхий хэт өргөн өнцгийн дүрс бичлэг хийх боломжийг олгож, гэрэлтүүлгийг 34% хүртэл нэмэгдүүлдэг.
      • Nightography таны өмнөөс ажлыг гүйцэтгэнэ. ProVisual Engine нь гэрэл багатай нөхцөлд авсан видеоны дуулиан (noise)-г автоматаар багасгаж, өнгө болон нарийн деталь хэсгүүдийг тодотгодог тул тусгай тохиргоо хийх шаардлагагүй.
      • Өдөр, шөнийн аль ч үед дүрсээ тэгш байлгаарай. Хэвтээ тэнхлэгийн түгжээ бүхий "Super Steady" горим нь бичлэг хийх явцад камерын хазайлтыг автоматаар засварлаж, хөдөлгөөнтэй үед ч жигд, тэгш дүрс авах боломжийг олгодог.,,
      Камер руу зочилох
    • Galaxy Z Fold8 Ultra нь хэрэглэхэд хялбар, ухаалаг хиймэл оюун ухааны (AI) функцүүдээр тоноглогдсон.

      • Photo Assist-ийн тусламжтайгаар бүтээлч байдлаа гаргаарай. Photo Assist-д өөрийн хүссэн зааварчилгааг (prompt) ашиглан зургийг хурдан засварлах боломжтой. Зүгээр л хийхийг хүссэн өөрчлөлтөө тайлбарлахад л Galaxy AI үүнийг сайжруулах болно.
      • Now Nudge-ийн тусламжтайгаар үргэлж нэг алхам урд байгаарай. Now Nudge бол таны дэлгэц дээр юу байгааг ухаалгаар таньж, тухайлбал хуанлигаа нээж шинэ үйл явдал нэмэх зэрэг санал зөвлөмжийг өгдөг шинэ функц юм. Хэрэв Now Nudge-ийн санал үндсэн дэлгэц дээр гарч ирвэл, түүнийг дарснаар та дэлгэц хуваах горимд (split view) дараагийн үйлдлийг гүйцэтгэх боломжтой болно.,
      Galaxy AI руу зочилох
    • 2026 оны 7-р сарын байдлаар Galaxy AI-ийн Now Nudge нь 16 хэлийг, Photo Assist нь 41 хэлийг дэмждэг. Дэмжигдсэн хэлний бүрэн жагсаалтыг доор харуулав.

      • Nudge-ийн дэмждэг хэлнүүд: Солонгос, Англи, Франц, Испани, Итали, Герман, Польш, Португал, Япон, Хятад (хялбаршуулсан), Тайланд, Вьетнам, Хинди, Араб, Индонез болон Орос хэл.
      • Photo Assist-ийн дэмждэг хэлнүүд: Солонгос, Араб, Бенгал, Болгар, Хятад (хялбаршуулсан), Хятад (уламжлалт), Хорват, Чех, Дани, Голланд, Англи, Эстон, Финланд, Франц, Герман, Грек, Еврей, Хинди, Унгар, Индонез, Итали, Япон, Латви, Литва, Норвеги, Польш, Португал, Румын, Орос, Серби, Словак, Словени, Испани, Суахили, Швед, Тайланд, Турк, Украин, Вьетнам, Филиппин болон Гужарати хэл.
    • Galaxy Z Fold8 Ultra дээрх AI нь өгөгдлийг хэрхэн боловсруулж, хэрхэн хадгалж, хянаж буйг нууцлан хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор бүтээгдсэн.

      • Төхөөрөмж дээрх хамгаалалт. Galaxy AI нь "Personal Data Engine"-ийг ашиглан өгөгдлийг таны төхөөрөмж дээр боловсруулж, улмаар KEEP болон Knox Vault-ын тусламжтайгаар шифрлэн хадгалдаг. Төхөөрөмж дээр боловсруулах горимыг сонгосноор хувийн мэдээлэл гадны сервер рүү илгээгдэхийн оронд таны утсан дээр үлддэг.
      • Тохируулах боломжтой хяналтын тохиргоо. "Хяналт" (Controls) хэсэгт байрлах, хиймэл оюуны (AI) аюулгүй байдлыг хангасан, ойлгомжтой нууцлалын тохиргооны тусламжтайгаар та хувийн мэдээлэлд хиймэл оюуны ямар функцүүд хандахыг сонгох боломжтой. Мөн та мэдээллийг төхөөрөмж дээрээ эсвэл үүлэн технологи (cloud) ашиглан боловсруулах эсэхээ шийдэх боломжтой.
      • Харилцан холбогдсон аюулгүй байдал. Knox Matrix Trust Chain технологиор тоноглогдсон Samsung төхөөрөмжүүдийн тань бүхэл бүтэн экосистем хамгаалагдсан бөгөөд та үүнийг Galaxy ухаалаг утаснаасаа удирдах боломжтой.,
      Нууцлалын хэсэг рүү зочилох
    • Galaxy Z Fold8 Ultra нь ажлын ачаалал ихтэй өдөр илүү хурдан ажиллахыг хүсдэг, эрчимтэй хэрэглэгчдэд зориулагдсан бөгөөд зэрэгцүүлэн ажиллах боломжийг олгох өргөн дэлгэцээр тоноглогдсон.

      • Нэгэн зэрэг илүү ихийг харж, амжуулаарай. Олон цонхны горим нь ухаалаг утасны хоёр бүтэн дэлгэцийг зэрэгцүүлэн байрлуулсантай тэнцэхүйц зайг бүрдүүлдэг тул аппликейшнүүдийн хооронд байнга шилжих шаардлагагүйгээр зэрэг ажиллах боломжтой болно.
      • Ажлын урсгалаа тасалдуулахгүй байлгаарай. Хуваагдсан дэлгэцийн горим нь мэдээллийг харж шалгахын зэрэгцээ тухайн үйлдлийг хийх боломжийг олгож, ажлаа анхаарлаа төвлөрүүлэн үргэлжлүүлэхэд тусалдаг.
      • Дараагийн алхмыг Galaxy AI-д даатгаарай. Одоо Nudge нь нөхцөл байдалд тохирсон зөвлөмж санал болгодог бол Photo Assist болон My FanCam нь бүтээлч ажлуудыг хялбарчлахад тусалдаг.,,
      Galaxy AI руу зочилох
    • Galaxy Z Fold8 Ultra бол анхны Fold-ын туршлагын дээд зэрэглэлийн хувьсал юм.

      • Шинэ хэлбэр хийц. Анхны нэршил нь контентэд төвлөрсөн шинэ хэлбэр болох Galaxy Z Fold8-д шинэ амьдрал олж авлаа
      • Одоогийн төхөөрөмжөө харьцуулаарай. Хэрэв та одоо ашиглаж буй Z Fold төхөөрөмжөө хамгийн сүүлийн үеийн загвартай харьцуулахыг хүсвэл харьцуулах хэсгийг ашиглан Galaxy Z Fold8 Ultra-ийн ялгааг хараарай.
      Харьцуулалтын хэсэг рүү зочилох
    • Galaxy Z Fold8 Ultra нь өргөн уудам үндсэн дэлгэцээ бүтээмж өндөртэй ажлын талбар болгон хувиргаж, энгийн жижиг ажлуудаас зэрэгцүүлэн хийх олон үйлдэлт ажил руу саадгүй шилжих боломжийг олгодог.

      • Ажлаа орхисон цэгээсээ шууд үргэлжлүүлээрэй. 6.5 инчийн гадна дэлгэцээс 8 инчийн үндсэн дэлгэц рүү шилжихдээ тухайн байрлал, өгөгдөл эсвэл дэлгэцийн зохион байгуулалтаа алдахгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжтой.
      • Зэрэгцүүлэн ажиллах боломжоо нэмэгдүүлээрэй. Мэдээлэл харьцуулах, баримт бичиг ашиглах, харилцан яриаг удирдахын тулд үндсэн дэлгэц дээр гурав хүртэлх аппликейшнийг зэрэг ашиглаарай.
      • Өндөр ачаалалтай ажлыг гүйцэтгэх хүчин чадал. Хүчирхэг процессор нь олон ажлыг зэрэг гүйцэтгэх үеийн өндөр ачааллыг хурдан шуурхай, саадгүй гүйцэтгэхэд тусалдаг.
      Дизайн руу зочилох
    • Galaxy Z Fold8 Ultra нь Galaxy AI болон хүчирхэг камерын техник хангамжийг хослуулснаар өдөр тутмын дүрс бичлэгийг илүү хувийн шинж чанартай контент болгон хувиргахад тусалдаг.

      • Galaxy AI-ийн Photo Assist. Photo Assist нь хиймэл оюун ухаанд суурилсан хэрэгслүүдийн тусламжтайгаар зургийг илүү хялбар, ойлгомжтой байдлаар засварлахад тань тусална. Энэ нь цаг хугацаа, хүч хөдөлмөрийг хэмнэж, бүтээлч шийдлүүддээ анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгодог.
      • My FanCam ашиглан видеог хялбар тайрах. Энэхүү функцийг видео бичлэг хийсний дараа "Галерей" (Gallery) хэсгийн видео засварлах горимд ашиглах боломжтой. Уг функц нь бичлэг дээрх тодорхой хүнийг автоматаар голчилж, тухайн хүнд төвлөрсөн клип үүсгэхийн өмнө дэлгэцийн харьцааг сонгон тайрах боломжийг олгодог. Ингэснээр хүрээг гараар тайрах, тохируулах шаардлагагүйгээр бичлэгийг хялбархан хуваалцах боломжтой болно.,
      Galaxy AI руу зочилох
    • Now Nudge нь Galaxy AI-ээр ажлыг урьдчилан зохион байгуулна.

      • Өдөр тутмын хэрэгцээт зөвлөгөө. Өдрийн туршид Now Nudge танд шаардлагатай бүхий л тусламж, чиглүүлгээр хангахад бэлэн байх болно.
      • Гадна талын дэлгэцээс үндсэн дэлгэц рүү саадгүй шилжих боломжтой. Зүгээр л дэлгэцээ дэлгэж, гарч ирсэн сонголтыг дарж олон цонхны горимд ажлаа үргэлжлүүлээрэй. Сануулагч тохируулах, байршлыг газрын зурагт хадгалах эсвэл харах, мөн хуанлид үйл явдал нэмэх зэрэг олон үйлдлийг гүйцэтгэх боломжтой.
      • Нөхцөл байдалд тохируулан гарч ирэх, шууд үйлдэл хийх боломжтой сануулгууд. Мессеж бичих зэрэг аппликейшн ашиглаж байх үед сануулгууд гарч ирэх бөгөөд энэ нь танд дараагийн үйлдлийг дэлгэцийн хуваагдмал харагдацаар (split view) гүйцэтгэх боломжийг олгоно. Ингэснээр цонх солих шаардлагагүйгээр ажлаа зохицуулах, мэдээлэлд хандах боломжтой болно.
      Galaxy AI руу зочилох
    • Тийм. Galaxy Z Fold8 Ultra-г хялбар нээгддэг байхаар тусгайлан шинэчлэн загварчилсан.

      • Хавтгай гадаргууг багасгасан. Утасны дотор талын хүрээ болон ирмэгт налуу хэлбэртэй ирмэг нэмж өгсөн.
      • Тав тух таны гарт. Энэхүү шинэ загвар нь төхөөрөмжийг дэлгэх үед илүү тав тухтай байдлыг хангах хангалттай зай үлдээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
      • Нугас болон соронзон хүчний оновчлол. Загварын нэмэлт шинэчлэлтүүд нь онгойлгох үйлдлийг илүү хялбар болгосон.
      Дизайн руу зочилох
    • Тийм. Та Galaxy Z Fold8 Ultra дээр Photo Assist-ийг ашиглах боломжтой бөгөөд энэ нь зураг засварлах ажлыг хялбар, ойлгомжтой болгохын тулд Galaxy AI-г ашигладаг.

      • Зураг засварлах хялбар ажиллагаа. Photo Assist-ийн тусламжтайгаар та объектуудыг зөөх, хэмжээг нь өөрчлөх, устгах эсвэл арын дэвсгэрийг нөхөж дүүргэх боломжтой.
      • Өөрийн үгээр засварлаарай. Та одоо "Үүсгэх" (Create) хэсэгт бичгэн заавар ашиглан өөрт тохирсон засвар хийх боломжтой.
      • Зэрэгцүүлэн засварлах. Оруулсан өөрчлөлтөө хялбар харахын тулд анхны болон засварласан зургийг зэрэгцүүлэн харна уу.
      Photo Assist руу зочилох
    • Galaxy Z Fold8 Ultra нь утасны ашиглалтын онцлогоос хамааран хадгалах багтаамжийн гурван сонголт, мөн 12 ГБ эсвэл 16 ГБ шуурхай санах ойн (RAM) сонголттойгоор худалдаалагдана.

      • 1 ТБ багтаамж, 16 ГБ санах ой. Энэ нь өндөр нягтралтай видео бичдэг, график их шаарддаг тоглоом тоглодог эсвэл том хэмжээтэй аппликейшн татаж авдаг эрчимтэй хэрэглэгчдэд хамгийн тохиромжтой.
      • 512 ГБ багтаамж, 12 ГБ санах ой. Энэ нь зураг авах, файл татах болон олон аппликейшн зэрэг ашиглахад илүү их зайг танд олгоно.
      • 256 ГБ багтаамж, 12 ГБ санах ойтой. Хэрэв та ихэвчлэн контент дамжуулан үздэг (streaming), хааяа зураг эсвэл бичлэг хийдэг бол энэ нь хамгийн тохиромжтой сонголт юм.
      Багтаамж хэсэг рүү зочилох
    • Огтхон ч тийм биш. iOS зэрэг өөр үйлдлийн системээс шилжсэн ч гэсэн Galaxy-д шилжих үйл явц маш хялбар байхаар хийгдсэн.

      • Шилжих үйл явцаа хэдхэн алхмаар эхлүүлээрэй. Эхлүүлэхийн тулд iPhone-ийнхээ камераар Galaxy төхөөрөмж дээрх QR кодыг уншуулахад л хангалттай — одоогийн утсан дээрээ Smart Switch аппликейшн суулгах шаардлагагүй.
      • Өөрийн контентоо утасгүйгээр авч яваарай. Утастай холболттой ижил төрлийн өгөгдөл дамжуулах боломж бүхий, кабель шаардлагагүй шилжүүлгийн тав тухыг мэдрээрэй.
      • Тохиргоо хийхэд зарцуулах цагаа хэмнээрэй. Та Galaxy-г ашиглаж эхлэхэд анхаарлаа төвлөрүүлэх боломжтой.,
      Switch to Galaxy -ын талаар дэлгэрэнгүй үзэх
    • Galaxy Z Fold8 Ultra, Galaxy Z Fold8 болон Galaxy Z Flip8 дээрх сайжруулсан Smart Switch туршлагын тусламжтайгаар iPhone утаснаас Galaxy утас руу шилжих нь одоо илүү хялбар боллоо.

      • iPhone дээрээ нэмэлт аппликейшн суулгах шаардлагагүй. Smart Switch нь iPhone дээрээ тусгай аппликейшн суулгах шаардлагагүйгээр өгөгдлөө утасгүйгээр шилжүүлж эхлэх боломжийг олгодог тул Galaxy-д шилжих үйл явцыг улам хялбар болгодог.
      • Өөрийн дижитал амьдралынхаа илүү их хэсгийг хамт авч яваарай. Шилжүүлж болох өгөгдлийн төрлүүдэд: Хүртээмжийн тохиргоо, Сэрүүлэг, Аппликейшн, Хуанли, Дуудлагын түүх, Харилцагчид, Файл болон хавтас, Үндсэн дэлгэц, Хөгжим, Тэмдэглэл, Зурвас, Нууц үг болон нэвтрэх түлхүүр (passkey), Зураг, Видео, Дуут тэмдэглэл, Дэлгэцийн зураг болон Wi-Fi зэрэг багтана.
      • Тохиргоогоо дахин хийхэд зарцуулах цагаа хэмнээрэй. Smart Switch нь тохирох аппликейшнуудыг илрүүлж, iPhone-д ашиглаж байсан аппликейшнуудынхаа Android хувилбарыг суулгахад чиглүүлснээр тохиргоо хийхэд зарцуулах цагийг багасгаж, гараар хайх шаардлагыг бууруулдаг.,
      Switch to Galaxy - ын талаар дэлгэрэнгүй үзэх

    1. Now Nudge функц нь Samsung бүртгэлээр нэвтрэхийг шаарддаг. Боломжит функц болон онцлогууд нь улс орон, бүс нутаг, хэлнээс хамаарч өөр өөр байж болно. Samsung Messages, Google Messages, Google Chat зэрэг зарим гуравдагч талын мессежийн апп-ууд дээр Text message prompt функцуудыг ашиглах боломжтой. Хуваагдсан дэлгэц дэмждэг апп-ууд өөр өөр байж болно. Бэлэн зургийн агуулгад анализ хийх байдлаар Now Nudge дээр зураг хуваалцана.Үр дүнгийн үнэн зөв байдалд баталгаа гаргахгүй.
    2. Snapdragon брэндийн бүтээгдэхүүнүүд нь Qualcomm Technologies, Inc. болон түүний охин компаниудын бүтээгдэхүүн юм. Snapdragon нь Qualcomm Incorporated.-ийн худалдааны тэмдэг эсвэл бүртгэлтэй худалдааны тэмдэг юм.
    3. Гуравдагч талын лабораторийн нөхцөлд туршсан ердийн утга. Ердийн утга нь IEC 61960 стандартын дагуу туршсан батерейны дээжүүдийн батерейны хүчин чадлын зөрүүг харгалзан тооцоолсон дундаж утга юм. Galaxy Z Fold8 Ultra-ын хамгийн бага нэрлэсэн хүчин нь 4854 mAh байна.
    4. Үр дүн нь гэрэлтүүлгийн нөхцөл байдал, олон объект, фокус таараагүй эсвэл хөдөлгөөнт объект зэрэг зураг авалтын нөхцөл байдлаас хамаарч өөр өөр байж болно.
    5. Харуулсан агуулга нь зөвхөн жишээ болгон үзүүлэх зорилгоор загварчилсан бөгөөд Galaxy Z Fold8 Ultra-гаар авсан зураг биш болно.
    6. Өнгөний хүртээмжтэй байдал нь улс орон, бүс нутаг эсвэл оператороос хамаарч өөр өөр байж болно.
    7. Өмнөх загваруудтай харьцуулсан
    8. Armor Aluminum хүрээнд дууны болон хажуугийн товчлуурууд, SIM-ны оролт болон камерын линзний гол багтаагүй.
    9. Corning® Gorilla® Glass Ceramic 3-ыг төхөөрөмжийн урд хэсэгт, Corning® Gorilla® Glass Victus® 2 -ыг арын хэсэгт ашигласан.
    10. Диагоналиар хэмжихэд Galaxy Z Fold8 Ultra-ын нүүр дэлгэцийн хэмжээ нь бүтэн тэгш өнцөгтөөр 6.5", дугуйрсан булангаараа 6.5" байна. Үндсэн дэлгэцийн хэмжээ нь бүтэн тэгш өнцөгтөөр 8.0", дугуйрсан булангаараа 8.0" байна. Бодит үзэлтийн талбай нь дугуйрсан булан болон камерын нүхний улмаас бага байна.
    11. Жин нь улс орон, бүс нутгаас хамаарч өөр өөр байж болно.
    12. Диагоналиар хэмжихэд Galaxy Z Fold8 -ын нүүр дэлгэцийн хэмжээ нь бүтэн тэгш өнцөгтөөр 5.5", дугуйрсан булангаараа 5.4" байна. Үндсэн дэлгэцийн хэмжээ нь бүтэн тэгш өнцөгтөөр 7.6", дугуйрсан булангаараа 7.6" байна. Бодит үзэлтийн талбай нь дугуйрсан булан болон камерын нүхний улмаас бага байна.
    13. Диагоналиар хэмжихэд Galaxy Z Flip8 -ын нүүр дэлгэцийн хэмжээ нь бүтэн тэгш өнцөгтөөр 4.1", дугуйрсан булангаараа 4.0" байна. Үндсэн дэлгэцийн хэмжээ нь бүтэн тэгш өнцөгтөөр 6.9", дугуйрсан булангаараа 6.8" байна. Бодит үзэлтийн талбай нь дугуйрсан булан болон камерын нүхний улмаас бага байна.
    14. AP-ийн гүйцэтгэл сайжруулалтыг Galaxy Z Fold7-тай харьцуулсан. Бодит гүйцэтгэл нь хэрэглэгчийн орчин, нөхцөл байдал, урьдчилан суулгасан програм хангамж ба апп-аас хамаарна.
    15. LTE-ын анхдагч тохиргооны дагуу Bluetooth-ээр чихэвчтэй холбогдсон өгөгдсөн загварын урьдчилан гаргасан хувилбарын хамтаар Samsung-ийн дотоод лабораторийн туршилтын нөхцөлд үндэслэсэн. Үндсэн дэлгэц дээр видео тоглуулах явцад батерейны хүчин чадал болон батерейны эрчим хүчний хэрэглээнд хэмжсэн гүйдэлтэй харьцуулан тооцоолсон (Төхөөрөмж дээр хадгалсан видео файлын нягтрал 720p). Видео тоглуулах бодит хугацаа нь сүлжээний холболт, тохиргоо, видео файлын формат, дэлгэцийн гэрэлтүүлэг, батерейны нөхцөл болон бусад олон хүчин зүйлээс хамаарч өөр өөр байж болно.
    16. Багтаамжын сонголт болон хүртээмж нь оператор, улс орон эсвэл бүс нутгаас хамаарч өөр өөр байж болно. Бодит багтаамж нь урьдчилан суулгасан програм хангамжаас хамаарч өөр өөр байж болно.
    17. Гуравдагч талын лабораторийн нөхцөлд туршсан ердийн утга. Ердийн утга нь IEC 61960 стандартын дагуу туршсан батерейны дээжүүдийн батерейны хүчин чадлын зөрүүг харгалзан тооцоолсон дундаж утга юм. Galaxy Z Fold8 -ын хамгийн бага нэрлэсэн хүчин нь 4660 mAh байна.
    18. Гуравдагч талын лабораторийн нөхцөлд туршсан ердийн утга. Ердийн утга нь IEC 61960 стандартын дагуу туршсан батерейны дээжүүдийн батерейны хүчин чадлын зөрүүг харгалзан тооцоолсон дундаж утга юм. Galaxy Z Flip8 -ын хамгийн бага нэрлэсэн хүчин нь 4174 mAh байна.
    19. Galaxy Z Fold7-тай гэрэлтүүлгийн сайжруулалтыг харьцуулсан.
    20. Super Steady-ын үр дүн нь засварлах арга болон зураг авалтын нөхцлөөс хамаарч өөр өөр байж болно.
    21. Оптик чанарын томруулалтыг Adaptive Pixel мэдрэгчээр идэвхжүүлдэг. 3x зай нь оптик томруулалт. 2x зай нь оптик чанарын томруулалт.
    22. My FanCam функц нь Samsung бүртгэл нэвтрэх шаарддаг. Хүртээмж нь видео бичлэгээс хамаарна. Хэрэв хянах субъект байхгүй бол дэмжигдэхгүй. Үр дүнгийн үнэн зөвд баталгаа гаргахгүй.
    23. Photo Assist нь сүлжээний холболт болон Samsung бүртгэлээр нэвтрэхийг шаарддаг. Үйлчилгээний хүртээмжтэй байдал нь улс орон, хэл эсвэл төхөөрөмжийн загвараас хамаарч өөр өөр байж болно. Photo Assist нь зургийн хэмжээг өөрчилж болно. Зургийг AI-аар үүсгэсэн гэдгийг харуулахын тулд хадгалсны дараа зураг дээр мэдэгдэхүйц усан тэмдгийг тавина. Үүсгэсэн үр дүнгийн үнэн зөв, найдвартай байдалд баталгаа гаргахгүй.
    24. Gemini нь Google ХХК-ийн худалдааны тэмдэг юм. Дарааллыг богиносгож, дуурайлган хийсэн. Хариултуудын нарийвчлалыг шалгана уу. Онцлог болон боломжит хугацаа нь бүс нутаг, наснаас хамааран өөр өөр байдаг.
    25. Gemini нь Google ХХК-ийн худалдааны тэмдэг болно. Нөхцөлүүд мөрдөгдөнө. Та бүртгүүлснээр Google One, YouTube болон бусад онцгой саналуудын нөхцөлийг зөвшөөрөх болно. Энэхүү санал 2027 оны 8-р сарын 1-ний 23:59 цагт (PT) дуусна. Хэрэв та үүнээс өмнө захиалгаа цуцлаагүй бол туршилтын хугацаа дуусмагц Google One үйлчилгээний төлбөр сар бүр $19.99 бодон сунгагдана. Захиалгаа хэдийд ч цуцлах боломжтой. Худалдан авсан төхөөрөмжөө буцаасан тохиолдолд захиалгыг цуцлагдаж болзошгүй. Бүрэн нөхцөлийг https://one.google.com/offer/terms-and-conditions/SamsungAIPro хаягаар үзнэ үү.
    26. Сайжруулсан аргаар iOS-оос Galaxy руу өгөгдөл шилжүүлэх боломж нь Galaxy төхөөрөмж нь Android™ 17 буюу түүнээс хойших хувилбар болон One UI 9 буюу түүнээс хойших хувилбартай, харин iOS төхөөрөмж нь iOS 26.6 буюу түүнээс хойших хувилбартай байх үед нээлттэй байна. Smart Switch-ийн техникийн шаардлагуудыг https://www.samsung.com/mn/apps/smart-switch/ хаягаар орж шалгана уу.
    27. Galaxy төхөөрөмж хооронд Quick Share функцийг дараах OS-тэй ашиглаж болно: Android OS 10.0 (Q) болон One UI 2.1 буюу түүнээс дээш хувилбартай ухаалаг утас, таблет мөн 2020 болон түүнээс хойш гарсан Galaxy Books. Samsung бүртгэл, Wi-Fi болон Bluetooth холболт шаардлагатай. Apple төхөөрөмжүүдтэй хуваалцахын тулд Quick Share апп 13.8.51.27 буюу түүнээс хойших хувилбартай Galaxy төхөөрөмж болон 26.11.xx буюу түүнээс хойших хувилбартай Google Play үйлчилгээ шаардлагатай. 2026 оны 7-р сараас эхлэн "Share with Apple devices" функцийг Galaxy S26 цуврал, Galaxy Z Fold8 Ultra, Galaxy Z Fold8 болон Galaxy Z Flip8 цуврал дээр дэмжих ба цаашид зарим тэргүүлэгч загваруудад нэвтрүүлнэ. Galaxy S26 цуврал нь програм хангамжын шинэчлэлт шаардана.
    28. Apple төхөөрөмж хайх эсвэл хуваалцах үед утас Wi-Fi сүлжээнээс түр салж болно.
    29. Personal Data Engine нь Personal Data Intelligence цэс асаалттай байх үед ажилладаг. Personal Data Intelligence цэс унтармагц анализ хийгдсэн өгөгдөл устгагдана. Personal Data Engine нь Араб, (Хялбаршуулсан) Хятад, Голланд, Англи, Франц, Герман, Хинди, Индонез, Итали, Япон, Солонгос, Польш, Португал, Румын, Орос, Испани, Швед, Тайланд, Турк болон Вьетнам хэл зэрэг зарим хэл болон тодорхой нутгийн аялга/акцентыг таньдаг. Personal Data Engine нь одоогоор Samsung-ийн үндсэн апп-ууд болон дэмжигдсэн апп-уудын мэдэгдэлд анализ хийдэг.
    30. KEEP нь One UI 8 буюу түүнээс хойшхи хувилбартай Galaxy ухаалаг утас болон таблетууд дээр дэмжигддэг.
    31. Android OS шинэчлэлт болон аюулгүй байдлын шинэчлэлтийн хүртээмж болон хугацаа нь зах зээл, сүлжээний үйлчилгээ үзүүлэгч болон загвараас хамаарч өөр өөр байж болно.
    32. Galaxy төхөөрөмжүүд тусдаа үнэтэй.
    33. Төхөөрөмжийг 1.5 метрийн гүнтэй цэнгэг усанд 30 минут хүртэл байлгахад тэсвэртэйг лабораторийн туршилтад үндэслэн баталсан. Төхөөрөмжийн ус, тоосны тэсвэртэй байдал нь цаг хугацаа, эдэлгээний явцад буурч болно.
    34. eSIM шилжүүлэг нь оператороос хамаарч өөр өөр байж болно. Боломжит операторуудын дэлгэрэнгүй жагсаалтыг https://samsung.com/esim-support холбоосоор харна уу.