Үйл ажиллагаа, нойр, шим тэжээл, анхаарал төвлөрөл, амин үзүүлэлтүүд бүхий холбогдсон харагдацаар эрүүл мэндээ хянаарай. Ойлгомжтой мэдээлэл, хувь хүнд тохирсон зөвлөмжийн дагуу биеэ илүү сайн судалж эрүүл дадал зуршилыг бий болгоорой - өдөр тутамдаа мэдээлэл авч эрүүл байдлаа хадгалаарай.
Шинэлэг зүйлсийг харах
Ахицаа хэдийд ч тодорхой хараарай
Samsung Health-ээр гүйцэтгэлээ хянах үед хөдөлгөөний түвшинг ойлгоход илүү хялбар байдаг. Гаргасан ахицаа хянаж, илүү их анхаарах шаардлагатай хэсгүүдийг тодорхойлж, өдөр бүр эрүүл амьдралын хэв маяг руу тэмүүлэн урам зоригтой байгаарай.
Гүйлтийг дараагийн түвшинд хэрхэн хүргэх вэ
Гүйлтийн хөтөлбөр нь гүйлтийн дасгалыг хэрхэн хийх,бартаат гүйлтийн үеэр зөв замаа хэрхэн олох тухай мэдлэг олгоно.
Бэлтгэлээ хэрхэн тэнцвэртэй байлгах вэ
Биеийн чадварт үндэслэн хамгийн их үр дүнд хүргэхийн тулд Фитнесс ойлголтууд нь амрах, дасгал хийхэд хэрхэн чиглүүлж буйг олж мэдээрэй.
Маргаашийг өнөөдөр цогцлооно
Galaxy Watch эсвэл Ring дээрх нарийвчилсан нойрны хяналтаар бүтэн шөнө унтаад яагаад ядраад байгаагаа мэдээрэй. Sleep tracking функцууд нь нойрны хэв шинжийг хянаж, хувийн зөвлөгөө өгөх тул өдөр бүр илүү сэргэг сэрэхийн тулд амралтаа сайжруулаарай. 11, 12, 13
Маргаашийн төлөө хэрхэн нойроо сайн авах вэ
AI-аар ажилладаг ойлголт болон тохируулсан зааварчилгаагаар нойрны чанарыг сайжруулах урт хугацааны дадал зуршлыг бий болгоорой.
Сайн шим тэжээлээр илүү удаан наслаарай
Тогтмол дасгал хөдөлгөөн, гүн нойр тэнцвэртэй хооллолт нь эрүүлээр өтлөхөд чухал үүрэгтэй. Samsung Health нь илүү идэвхтэй хэв маягийг дэмжихийн тулд хооллолтоо удирдах боломжоор хангана.
Биеэ чийрэгжүүлж, эрүүл мэндээ дэмжээрэй
Өь тэгш эрүүл мэнд нь оюун ухаан, бие махбодийн тэнцвэрийг хадгалахаас эхэлдэг. Samsung Health нь сэтгэл санаа, стрессийн түвшинг ойлгож, зааварчилгаат амьсгалын дасгал, бясалгалаар тайвшруулна. Өдөр бүр ерөнхий эрүүл мэндээ дэмжиж, төвлөрөөрэй.
Таны зүрхний эрүүл мэндийн тойм
Galaxy Watch нь 24 цагийн турш зүрхний үйл ажиллагааг хянана. Дараа нь Samsung Health Monitor нь Samsung Health-тэй хамтран эрүүл мэндийн талаарх нарийн ойлголтоор хангана. Зүрхний үйл ажиллагаагаа сайтар дэмжихийн тулд практик зөвлөгөө аваарай.15
Vitals-аар бие махбодийн дохиог хэрхэн хянах вэ
Эрүүл мэндийн гол үзүүлэлтүүдийг хянах, хэвийн бус өөрчлөлтүүдийг мэдээллэх байдлаар Vitals нь эрүүл мэндээ хадгалахад тань тусална.
Илүү олон Samsung Health функцууд
Эрүүл мэндийн байдлаа дэмжиж, хялбарчлах, өдөр тутмын эрүүл мэндийн хэрэгцээгээ удирдах, алхам тутамд хянамгай байхын тулд Samsung Health дээрх бусад функцуудыг ашиглаарай.
Өдөр тутмын дэглэмдээ нэмэх
Эрүүл амьдралын хэв маягт тохирсон Galaxy төхөөрөмжийг олоорой.
Эрүүл мэндийн түншлэл
Samsung нь эрүүл мэндийн хяналтын функцуудыг олон улсын болон судалгааны байгууллагуудтай хамтардаг ба иймд хүмүүс ерөнхий эрүүл мэндийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Эрүүл мэндийн мэдээллийг Samsung Knox-т аюулгүй хадгална
Түгээмэл асуултууд
- * Нийтлэг Эрүүл мэндийн функцууд болон дэмжигдсэн үйлчилгээ үзүүлэгч улс орнуудын талаарх хамгийн сүүлийн үеийн шинэчлэлтийн дэлгэрэнгүй мэдээллийг https://images.samsung.com/samsung-health/ifu/SaMD_available_countries.pdf холбоосоор авна уу.
- * Galaxy Watch8-г Android 12.0 буюу түүнээс дээш үйлдлийн системтэй, хамгийн багадаа 1.5 GB санах ойтой ухаалаг гар утастай холбосон байна.
- 1. Fitness Index нь Android утаснууд (Android 11 ба түүнээс дээш) дээр боломжтой ба Samsung Health апп (7.0 буюу түүнээс дээш) болон One UI Watch 9.0 буюу түүнээс дээш хувилбарыг шаарддаг. Samsung бүртгэлээр нэвтрэх шаардлагатай. Уг функцийг ашиглахын тулд BIA болон VO2Max-ийг 2 өдрийн дасгалын бүртгэл болон алхалт тоололтын өгөгдөлтэй хамт доод тал нь нэг удаа хэмжих шаардлагатай.
- 2. Гүйлтийн зам нь Android утаснууд (Android 13 ба түүнээс дээш хувилбар) дээр боломжтой ба Samsung Health апп (v7.0 ба түүнээс дээш хувилбар) апп шаарддаг. Samsung бүртгэлээр нэвтрэх шаардлагатай. Үйлчилгээ нь зөвхөн Galaxy Watch Ultra2 дээр боломжтой.
- 3. Daily Cardio Load нь Android утаснууд (Android 11 ба түүнээс дээш) дээр боломжтой ба Samsung Health апп (7.0 буюу түүнээс дээш) болон One UI Watch 9.0 буюу түүнээс дээш хувилбарыг шаарддаг. Samsung бүртгэлээр нэвтрэх шаардлагатай.Үйлчилгээ зөвхөн Galaxy Watch7 болон түүнээс дээш загвар дээр боломжтой. Тус функцийг ашиглахын тулд доод тал нь 7 хоногийн дасгалын бүртгэл шаардлагатай ба оновчтой нарийвчлал хийхийн тулд 28 хоног тасралтгүй зүүхийг зөвлөдөг. Стресс, түгшүүр эсвэл уур бухимдалын улмаас зүрхний хэмнэл нэмэгдэх үед утга нь өсөж болохыг анхаарна уу.
- 4. Дарааллыг богиносгож, загварчилсан. Үр дүнг зөвхөн дүрслэх зорилгоор загварчилсан.
- 5. Running Coach програм нь Android утаснууд (Android 10 ба түүнээс дээш) дээр боломжтой ба Samsung Health апп (v6.30.2 ба түүнээс дээш) шаарддаг. Samsung бүртгэлээр нэвтэрнэ. Үйлчилгээ нь зөвхөн Galaxy Watch7 цуврал эсвэл түүнээс хойш гарсан Galaxy Watch цувралд л боломжтой.
- 6. GPX форматын маршрутын файлыг явган аялал, дугуй уналтад зориулан импортлох үед боломжтой ба Samsung Health тохиргооны дагуу маршрутыг зорилтот болгон тохируулна.
- 7. Хувьчилсан FTP (Functional Threshold Power)-ийг хэмжихийн тулд Galaxy Watch Ultra2-г цахилгаан хэмжигчтэй холбох шаардлагатай. Дугуйн цахилгаан хэмжигчийг дугуйтай холбон 4 минутаас дээш хугацаанд дунд болон өндөр эрчтэйгээр унах үед FTP-г автоматаар тооцоолно. Машин сургалтын тусламжтайгаар олон давтамжтайгаар унах тусам FTP-ийн утгыг илүү үнэн зөв, хувьчилан тохируулсан байдлаар тооцоолж болно. Дугуйн цахилгаан хэмжигч нь тусдаа үнэтэй.
- 8. Cycle дагалдах хэрэгслийн холболт нь Samsung Health апп (v7.0 эсвэл түүнээс дээш хувилбар) дээр боломжтой ба зөвхөн Galaxy Watch Ultra2 дээр дэмжигддэг. Энэхүү үйлчилгээ нь Outdoor Bike, Indoor Bike болон Mountain Biking-ын туршид Цахилгаан Хэмжигч, Хурд Мэдрэгч, Хэмнэл Мэдрэгч-ийн холболтыг дэмждэг. Smart Trainers гэх зэрэг бусад дагалдах хэрэгслийг дэмжидэггүй. Холболтын нийцтэй байдал нь зарим гуравдагч талын эсвэл жижиг брэндийн бүтээгдэхүүний хувьд өөр өөр байж болно.
- 9. Galaxy Watch-ын усны хамгаалалт нь загвар бүрт харилцан адилгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг бүтээгдэхүүний хуудаснаас харна уу. Galaxy Watc9 нь ISO22810 стандартын дагуу 50 метрийн түвшины усны хамгаалалттай. Туршилтыг цэвэр усанд явуулсан. Galaxy Watch9 нь лабораторийн туршилтын нөхцөлд явуулсан 1.5 метр хүртэлх гүн цэнгэг усанд 30 минут хүртэл тэсвэрлэх IPX8 үнэлгээ бүхий усны хамгаалалттай.Энэ нь өндөр даралттай ус болон шумбахад тохиромжгүй. Бассейн болон далайд сэлэх зэрэг гүехэн усанд тохиромжтой. Усны хамгаалалт нь байнгынх биш бөгөөд цаг хугацааны явцад буурч болно. Арчилгаа/хэрэглээний зааварчилгаа бүхий нэмэлт мэдээллийг хэрэглэгчийн гарын авлагаас харна уу. Galaxy Watch9 нь гуравдагч талын лабораторийн туршилтын нөхцөлд үндэслэсэн IP6X үнэлгээтэй тоос шорооны хамгаалалттай: куб метр тутамд 2 кг тальк нунтаг (хамгийн ихдээ 0.05 мм диаметртэй)-ийг төхөөрөмж байрлуулсан туршилтын хайрцаг руу (төхөөрөмжийн доторх агаарын даралтыг орчины агаарын даралтаас доогуур байлгасан) 2 цагийн турш үлээлгэсэн. Тоос шорооны хамгаалалт нь бодит хэрэглээний нөхцлөөс хамаарч өөр өөр байж болно. Galaxy Watch9 нь MIL-STD-810H гэрчилгээтэй: өндөр/бага температур, өндөрлөг, чийгшил, уусалт, давсны манан, тоос шороо, чичиргээ, уналт гэх мэт. MIL-STD-810H нь төхөөрөмжийн сул талуудыг нарийн үнэлэх зорилгоор АНУ-ын Армийн боловсруулсан стандартчилсан туршилтын хэлбэр юм. Бодит хэрэглээ нь туршилтад ашигласан орчны тодорхой нөхцөл байдлаас хамаарч өөр өөр байж болно. Хэт хүнд нөхцөлд баталгаа гаргахгүй.
- 10. Нийцдэг ухаалаг гар утас болон боломжит функцууд нь улс/бүс нутаг, оператор эсвэл төхөөрөмжөөс хамаарч өөр өөр байж болно.
- 11. Sleep tracking функцуудыг зөвхөн ерөнхий эрүүл мэнд, фитнесийн зорилгоор ашиглана. Эрүүл мэндийн байдал эсвэл нойрны эмгэгийг илрүүлэх, оношлох, эмчлэх зориулалттай биш. Хэмжилтүүдийг зөвхөн хувийн зорилгоор ашиглана. Мэргэжилийн эмчид хандан зөвлөгөө авна уу.
- 12. Sleep tracking нь унтахдаа Galaxy Watch зүүхийг шаарддаг.
- 13. Samsung Health апп v6.24 ба түүнээс дээш хувилбарыг шаарддаг. Android OS 10 болон түүнээс дээш үйлдлийн системтэй Samsung Galaxy ухаалаг гар утаснуудтай хослуулсан байна. Samsung бүртгэлээр нэвтэрнэ. Үйлчилгээний хүртээмж нь улс орон эсвэл бүс нутгаас хамаарч өөр өөр байж болно. Доод тал нь 7 хоногийн нойрны мэдээлэл шаардлагатай (1 ажлын өдөр болон 1 амралтын өдөр орно).
- 14. Bedtime Guidance нь Андройд утас дээр (Андройд 10 эсвэл түүнээс дээш) боломжтой ба Samsung Health апп (v6.30.2 эсвэл түүнээс дээш) шаарддаг. Bedtime Guidance нь хэрэглэгчийн циркадийн хэмнэл болон нойрны даралтын 3 хоногийн анализ дээр үндэслэдэг. Зөвхөн ерөнхий эрүүл мэнд, фитнесийн зорилгоор ашиглана. Хэмжилтүүдийг зөвхөн хувийн зорилгоор ашиглана.Эрүүл мэндийн байдал эсвэл нойрны эмгэгийг илрүүлэх, оношлох, эмчлэх зориулалттай биш. Мэргэжилийн эмчид хандан зөвлөгөө авна уу.
- 15. Зөвхөн ерөнхий эрүүл мэнд, фитнесийн зорилгоор ашиглана. Эрүүл мэндийн байдал эсвэл өвчин эмгэгийг илрүүлэх, оношлох, эмчлэх зориулалттай биш. Хэмжилтүүдийг зөвхөн хувийн зорилгоор ашиглана. Мэргэжилийн эмчид хандан зөвлөгөө авна уу.
- 16. Energy Score нь Андройд утас дээр (Android 11 ба түүнээс дээш) боломжтой ба Samsung Health апп (v6.27 ба түүнээс дээш) шаардлагатай. Samsung бүртгэлээр нэвтэрнэ. Үйлчилгээний хүртээмж нь улс орон, бүс нутаг, хэлнээс хамаарч өөр өөр байж болно. Energy Score-г шалгахын тулд Samsung Galaxy Watch-ын хянасан эрүүл мэндийн өгөгдлийг Samsung Health апп-тай тохируулах шаардлагатай. Өмнөх өдрийн үйл ажиллагааны өгөгдөл, нойр, нойрсох үеийн зүрхний цохилтын мэдээлэл шаардлагатай. Өвчин эмгэгийг илрүүлэх, оношлох, эмчлэх зориулалттай биш. Хэмжилтүүдийг зөвхөн хувийн зорилгоор ашиглана. Мэргэжилийн эмчид хандан зөвлөгөө авна уу.
- 18. Антиоксидант индекс нь Андройд утас дээр (Android 10 ба түүнээс дээш) боломжтой ба Samsung Health апп (v6.30.2 ба түүнээс дээш) шаардлагатай. Samsung бүртгэлээр нэвтэрнэ.
- 19. Хэмжихийн тулд хурууныхаа голыг цагны ар талын мэдрэгч дээр байрлуулж, 5 секунд байлгана. Антиоксидант индексийг аль ч хуруугаар хэмжиж болох ч эрхий хуруу нь хамгийн үнэн зөв мэдээлэл өгнө.
- 20. Арзгар арьсны улмаас давтан хэмжилт хийхэд бөр өөр үр дүн гарч болно.
- 21. Антиоксидант индексийг зөвхөн ерөнхий эрүүл мэнд, фитнесийн зорилгоор ашиглана. Эрүүл мэндийн асуудлыг илрүүлэх, оношлох, эмчлэх зориулалттай биш. Хэрэв та антиоксидантын түвшиндээ санаа зовж буй бол эмчид хандаарай. Энэ нь албан ёсны нээлтээс өмнө урьдчилан харах боломжтой Labs функц юм. Хэрэв та энэхүү туршилтын функцийг ашиглахыг хүсэхгүй бол Samsung Health тохиргоонд унтрааж болно.
- 22. Дэвшилтэт Гликозилжилтийн Эцсийн Бүтээгдэхүүний (AGEs) индексийг ашиглахын тулд Samsung бүртгэлээр нэвтрэх ба Samsung Health апп 6.27 буюу түүнээс хойших хувилбар шаардлагатай. Android OS 10 (Q OS) буюу түүнээс дээш хувилбартай төхөөрөмжүүд дээр ашиглах боломжтой. Унтахдаа Galaxy Watch зүүхийг шаарддаг. Аливаа өвчин эмгэгийг илрүүлэх, оношлох, эмчлэх зориулалтай биш. AGEs индексийг зөвхөн таны хувийн лавлагаа болгон ашиглана. Эмчид хандан зөвлөгөө авна уу.
- 23. Food Tracker дээрх бар кодыг уншуулах нь зөвхөн АНУ, Герман, Франц, Итали, Польш, Орос, Нидерланд улсад боломжтой.
- 24. Биеийн бүтцийг зөвхөн Samsung Galaxy Watch4 цуврал болон дараагийн үеийн Galaxy Watch загваруудад дэмждэг. Хэрэв та зүрхний аппарат эсвэл бусад эмнэлгийн хэрэгсэл суулгуулсан, эсвэл жирэмсэн бол энэ функцийг ашиглаж болохгүй. Төхөөрөмж болон апп-аас авсан эрүүл мэндтэй холбоотой аливаа мэдээлэл нь эмнэлгийн зөвлөгөөг орлохгүй. Хэрэв та 20-иос доош настай бол хэмжилтийн үр дүн үнэн зөв биш байж болно. Хэмжилтүүдийг зөвхөн хувийн зорилгоор ашиглана. Эмчид хандан зөвлөгөө авна уу.
- 25. Mindfulness нь Андройд утас дээр (Андройд 10 ба түүнээс дээш) боломжтой ба Samsung Health апп шаарддаг (гар утасны Samsung Health апп v6.29 ба түүнээс дээш, Galaxy Watch-д зориулсан Samsung Health апп v6.30 ба түүнээс дээш хувилбартай). Samsung бүртгэлээр нэвтэрнэ. Уг функц нь зөвхөн ерөнхий эрүүл мэндийг дэмжих зорилготой. Эрүүл мэндийн асуудлыг илрүүлэх, оношлох, эмчлэх зориулалттай биш. Эмчид хандан зөвлөгөө авна уу.
- 26. Heart Health нь Android утаснууд (Android 13 буюу түүнээс дээш) дээр боломжтой ба Samsung Health апп (7.0 буюу түүнээс дээш) болон One UI Watch 9.0 буюу түүнээс дээш хувилбарыг шаарддаг. Samsung бүртгэлээр нэвтэрнэ. Зүрхний эрүүл мэндийг тооцоолохын тулд нойрсох хугацаа, BMI, судасны ачаалал, дунд болон эрчимтэй үйл ажиллагааны хугацаа зэрэг амьдралын хэв маягийн талаарх мэдээллийг цуглуулах шаардлагатай. Galaxy Watch (One UI Watch 9.0 буюу түүнээс дээш хувилбар) зүүх шаардлагатай. Зүрхний эрүүл мэндийн оноог зөвхөн эрүүл мэнд, фитнесийн зорилгоор ашиглана. Хэрэв зүрх судасны өвчтэй эсвэл мэс засал хийлгэсэн бол эмчийн зөвлөгөөг дагаарай.
- 27. Vitals нь Андройд утас дээр (Андройд 13 буюу түүнээс дээш) боломжтой ба Samsung Health апп (7.0 буюу түүнээс дээш) болон One UI Watch 9.0 буюу түүнээс дээш хувилбарыг шаарддаг. Samsung бүртгэлээр нэвтэрнэ. Vitals-ийг ашиглахын тулд дор хаяж 7 хоногиын нойрны мэдээлэл шаардлагатай ба унтахдаа Galaxy Watch эсвэл Galaxy Ring зүүнэ. Vitals-ыг зөвхөн эрүүл мэндийн зорилгоор ашиглах ба аливаа өвчнийг илрүүлэх, оношлох, эмчлэх зориулалттай биш. Эрүүл мэнддээ санаа зовж буй бол мэргэжилийн эмчид хандан зөвлөгөө авна уу.
- 28. Vascular load нь Android утаснууд (Android 10 ба түүнээс дээш хувилбартай) дээр боломжтой ба Samsung Health апп (v6.30.2 ба түүнээс дээш) шаардлагатай. Samsung бүртгэлээр нэвтэрнэ. Судасны ачааллыг хэмжихийн тулд сүүлийн 14 хоногт доод тал нь 3 удаа Galaxy Watch-ыг зүүж унтсан байх шаардлагатай
- 29. Vascular load хяналтыг зөвхөн эрүүл мэнд, фитнесийн зорилгоор ашиглана. Хэрэв зүрх судасны өвчтэй эсвэл мэс засал хийлгэсэн бол эмчийн зөвлөгөөг дагаарай. Албан ёсоор нээлт хийхээс өмнөх Labs функцын урьдчилан харагдах байдал юм. Хэрэв та энэхүү туршилтын функцийг ашиглахыг хүсэхгүй байгаа бол Samsung Health тохиргооноос унтрааж болно.
- 33. Хэрэглэгчид уламжлалт шууны даралт хэмжигчтэй адил амарч байхдаа цусны даралтаа хэмжих ба дасгал хийх, тамхи татах, архи уусан үед хэмжихийг хориглоно. Цусны даралт апп нь цусны даралт ихсэх болон зүрхний бусад өвчнийг оношлоход зориулагдаагүй ба 22-оос доош насныхан хэрэглэхгүй. Хэрэглэгчид мэргэжлийн эмч болон байгууллагад хандалгүйгээр төхөөрөмжийн үр дүнд үндэслэн эмнэлзүйн арга хэмжээ дур мэдэн авахгүй. Цусны даралт апп нь оношлогоо, эмчилгээний уламжлалт аргуудыг орлохгүй.
- 35. HR-ыг зөвхөн ерөнхий эрүүл мэнд, фитнесийн зорилгоор ашиглана. Эрүүл мэндийн байдал эсвэл өвчин эмгэгийг илрүүлэх, оношлох, эмчлэх зориулалттай биш. Төхөөрөмж болон апп-аас авсан эрүүл мэндтэй холбоотой аливаа мэдээлэл нь эмнэлгийн зөвлөгөөг орлохгүй. Эмчид хандан зөвлөгөө авна уу.
- 41. Hearing нь Андройд утас дээр (Андройд 13 эсвэл түүнээс дээш хувилбар) боломжтой ба Samsung Health апп (7.0 эсвэл түүнээс хойших хувилбар) шаардлагатай. Samsung бүртгэлээр нэвтэрнэ.
- 42. Тус үйлчилгээг зөвхөн Galaxy Watch Ultra2 болон Galaxy Watch9 дээр л ашиглах боломжтой. Дууны түвшинг хянах шаардлагатай ба энэ нь хүний эрүүл мэндийг хамгаалах, дүрэм журамд нийцүүлэх, өөр өөр орчины аюулгүй байдал, тав тухыг хангах зорилгоор дуу чимээг бодитоор хэмжих, хянах, удирдах боломжийг олгодог. Тус функцийг ашиглахын тулд Hearing тохиргооноос Sound Monitoring-г идэвхижүүлнэ.
- 43. Cycle Tracking нь Natural Cycles-ээр ажилладаг ба мөчлөг болон сарын тэмдгийг урьдчилан таамаглах зориулалттай. Арьсны температурт суурилсан Cycle Tracking-ыг одоогоор үйлчилгээ авах боломжит улс орнуудад худалдаалагдсан утас, цагнууд дээр ашиглах боломжтой. ЖИРЭМСЛЭЛТЭЭС ХАМГААЛАХ ЗОРИУЛАЛТГҮЙ. Хэрэв та жирэмслэлтээс хамгаалах дааврын эм ууж байгаа эсвэл өндгөн эсийг дарангуйлдаг дааврын эмчилгээ хийлгэж байгаа бол энэ үйлчилгээ нь өндгөн эсийг хянахад тохиромжгүй. Таамаглалыг зөвхөн хувийн зорилгоор ашиглана. Таамаглалын нарийвчлалыг сайжруулахын тулд Galaxy Watch5 ба түүнээс дээш загварыг 7 хоногт 5 удаа, шөнө унтахдаа доод тал нь 4 цаг зүүхийг зөвлөдөг. Таамаглал нь бөгж эсвэл цагны зөв хэрэглээ, оруулсан өгөгдөл, орчны нөхцөл байдал зэргээс хамаарч өөр өөр байж болно. 18 ба түүнээс дээш насныхан хэрэглэхэд тохиромжтой. Хэрэглэгчид эрүүл мэндийн мэргэжилтэнтэй зөвлөлдөхгүйгээр уг таамаглал дээр үндэслэн эмнэлзүйн арга хэмжээ авч болохгүй.
- 44. Together функцийг одоогоор зөвхөн алхалт, гүйлт дээр дэмждэг.