Ultra Slim саундбар HW-S800D 3.1.2 ch Sub Woofer
Gallery popup
Онцлог
Хэзээ ч байгаагүйгээр нарийн боловч хүчирхэг дуугаралт
Үнэлгээ болон шагналууд
"Маш нарийн S800D нь кино үзэх, дуу сонсох мэдрэмжийг улам таатай болгодог." "Энэ нь загварлаг байдал, орон зайг золиослохгүйгээр ТВ - ийнхээ дуугаралтыг сайжруулахыг хүсэж буй хүн болгонд тохирох сонголт болно."
Хэт Нарийн Дизайн
Хэт Нарийн дизайн нь хананд суурилуулсан тв - тэй төгс зохицно
Хананд суурилуулахад төгс тохирох энэхүү минимал, нарийн загвар нь интерьерт зориулагдсан мэт уусна.
Утасгүй Dolby Atmos
Утасгүй Dolby Atmos ба Samsung ТВ
Объектод суурилсан дууны формат бүхий Dolby Atmos нь Samsung Саундбар-д утасгүйгээр суурилагдсан. Дууны долгион, хэмнэл бүр дээр болон эргэн тойронд урсах мэт жинхэнэ 3D орчны дуугаралтыг мэдрүүлнэ.
* Утасгүй Dolby Atmos-д Wi-Fi холболт шаардлагатай бөгөөд 2022–2024 оны Samsung ТВ-үүдтэй ажиллана. * Dolby Atmos болон DTS Virtual:X эх контент шаардлагатай.
Бодит 3.1.2ch Дуугаралт
Дээш чиглэсэн 2 сувгаар дамжуулан дуугаралтыг дээрээс мэдрээрэй
3 үндсэн суваг, 1 сабвуфер болон 2 дээш чиглэсэн сувгийн хамт энэхүү саундбар нь сэтгэл татам мэдрэмжийг өгөх бүрэн дүүрэн дууны орчныг бүрдүүлнэ.
Q-Symphony
ТВ болон саундбар хоорондын ажиллагаа нь төгс зохицлыг бүрдүүлнэ
Q-Symphony технологи нь телевизийн спикер болон саундбарыг нэгэн зэрэг дуугаргах боломжийг олгодог. AI - аар оновчлогдсон дуугаралт бүх сувгаар жигд тархаж, дууны төгс зохицлыг бий болгоно.
* Q-Symphony нь тодорхой Samsung ТВ-үүдтэй тохирдог. * ТВ-д HDMI, Оптик эсвэл Wi-Fi холболт шаардлагатай.
Энэхүү Саундбар яагаад ингэж ууссан мэт мэдрэмж төрүүлдгийг олж мэдээрэй
Энэхүү хэт нарийн Саундбар нь урд чиглэсэн спикер ①, дээш чиглэсэн спикер ②, мөн 8 инчийн пассив радиатор бүхий сабвуфер ③, 6.5 инчийн вуфер ④-тэй бөгөөд эдгээр нь хүчирхэг олон чиглэл рүү тархах дуугаралтыг хүргэдэг.
Дуугаралтын Чанар
SpaceFit Sound Pro
Орон зайд тааруулсан төгс дуугаралт
SpaceFit Sound Pro нь SpaceFit Sound технологийг дараагийн түвшинд хүргэнэ. Одоо саундбар төхөөрөмж нь өрөөний орчныг шинжилж, дуугаралтыг тухайн орон зайд тохируулдаг болсон. Үүгээр зогсохгүй бага зэргийн басс - ыг цэвэр тунгалаг бөгөөд хүчирхэг дуугаралтад шингээж өгдөг.
Adaptive Sound
Үзэгдэл бүрд тааруулсан дуугаралт
Adaptive Sound нь аудио контентын төрөл дээр үндэслэн дуугаралтыг автоматаар оновчлон тохируулдаг. Ингэснээр үзэж буй контентын агуулга, дууны түвшинд тохируулан дуу хоолойг илүү тод мөн дууны деталийг илүү нарийн гаргаж өгдөг.
Active Voice Amplifier (AVA)
Үг бүрийг төвөггүй сонсооройАнхаарал сарниулсан орчинд ч яриаг тод, ойлгомжтой сонсоорой. Active Voice Amplifier нь дуу хоолойг онцлон тодруулж, эргэн тойрны дуу чимээний түвшинд нийцүүлэн тохируулдаг тул нэг ч үгийг алдахгүй сонсоно.
Samsung Audio Lab
Дуугаралтын шинэчлэлийн мэргэжилтнүүд боловсруулсанКалифорнийн Аудио Лабораторид туршиж, тохируулсан ба дэлхийн түвшний аудио инженерүүд нь тэнцвэртэй, өрөөг дүүргэсэн дуугаралтыг гаргахын тулд дэвшилтэт акустик технологийг ашигладаг.
Тав Tух
HDMI eARC
Дуугаралтын өндөр чанарыг саадгүй хүргэнэ
Дэмжигдсэн HDMI eARC технологи нь дуугаралтыг саадгүй хүргэдэг. Тоглоомын консол болон UBD тоглуулагчийг ТВ-ээр дамжуулан Саундбарт холбож, Dolby Atmos зэрэг 3D орчны дуугаралтын форматыг зориулалтын дагуу жинхэнэ утгаар нь мэдрээрэй.
* Тохирох ТВ, эх төхөөрөмжүүд болон тусгай контент шаардлагатай.
* Тохирох ТВ, эх төхөөрөмжүүд болон тусгай контент шаардлагатай.
Дуут Туслах & Тоглуулах Функцүүд
Хүссэн хөгжмөө тоглуулаад дуу хоолойгоороо удирдаарай
Саундбар - аа дуу хоолойгоор удирдахыг хүсвэл Alexa функцийг ашиглах эсвэл Chromecast суурилуулсан Google Assistant дэмждэг төхөөрөмжийг ашиглаарай. Мөн Chromecast-ийг ашиглан дуртай дуу, аудио контентоо тоглуулах боломжтой. Үүнээс гадна AirPlay-д холбогдон аудио тоглуулах боломжтой. Зүгээр л Apple төхөөрөмж дээрээ AirPlay тэмдэг дээр товшоорой. Apple AirPlay ашигласнаар өөрийн iPhone эсвэл iPad-аасаа дуртай хөгжмөө эсвэл подкастаа амархан тоглуулаад сонсох боломжтой.
* Google, Chromecast built-in болон Google Home нь Google LLC-ийн худалдааны тэмдэгтүүд юм. * Apple, AirPlay, iPad болон iPhone нь АНУ болон бусад улс оронд бүртгэлтэй Apple Inc.-ийн худалдааны тэмдэгтүүд юм. * Samsung Саундбар нь AirPlay-ийг дэмждэг бөгөөд iOS 11.4 эсвэл түүнээс дээш хувилбар шаардлагатай. * Энэ функцийн боломжит байдал нь бүс нутаг, үйлчилгээний үйлчилгээ үзүүлэгч болон хэлнээс хамааран өөр өөр байж болно. * Саундбар-ыг утасгүй сүлжээгээр (Wi-Fi) гар утастай холбохын тулд SmartThings апп шаардлагатай.
* Google, Chromecast built-in болон Google Home нь Google LLC-ийн худалдааны тэмдэгтүүд юм. * Apple, AirPlay, iPad болон iPhone нь АНУ болон бусад улс оронд бүртгэлтэй Apple Inc.-ийн худалдааны тэмдэгтүүд юм. * Samsung Саундбар нь AirPlay-ийг дэмждэг бөгөөд iOS 11.4 эсвэл түүнээс дээш хувилбар шаардлагатай. * Энэ функцийн боломжит байдал нь бүс нутаг, үйлчилгээний үйлчилгээ үзүүлэгч болон хэлнээс хамааран өөр өөр байж болно. * Саундбар-ыг утасгүй сүлжээгээр (Wi-Fi) гар утастай холбохын тулд SmartThings апп шаардлагатай.
Tap Sound
Товшоод л холбогдооройГар утсан дээрх аудиогоо Саундбар - луу дамжуулаарай. Ганцхан хялбар товшилтоор л тоглож буй хөгжим Саундбар луу саадгүй шилжин тоглогдоно.
* Tap Sound нь SmartThings апп суулгасан Android 8.1 эсвэл түүнээс дээш хувилбартай Samsung гар утаснуудад ажиллана.
Game Mode Pro
Динамик дуугаралтаар тоглоомдоо уусан орооройХүчирхэг 3D дуугаралтаар тоглоомын орчинд бүрэн автаарай. Саундбар нь Samsung ТВ-д холбогдсон тоглоомын консолыг илрүүлмэгц дуугаралтыг автоматаар тоглоомд тохируулан оновчилдог. Түүгээр зогсохгүй Samsung ТВ-ийн Gaming Hub-аар дамжуулан төрөл жанр дээр хүртэл үндэслэн оновчилдог.
* Samsung Gaming Hub дахь дуугаралтын тохиргоо нь бүс нутаг болон ТВ загвараас хамаарч өөр өөр байж болно. * Тоглоомын консол нь тусдаа худалдаалагдана. *Тохирох төхөөрөмжүүд нь өөр өөр байж болно.
SmartThings Апп
SmartThings Апп - ыг дэмждэгДууны төхөөрөмжүүдээ Wi-Fi сүлжээгээр дамжуулан SmartThings апптай холбож, гар утаснаасаа дуугаралтын тохиргоо болон Group Play функцийг хялбархан удирдаарай. Мөн SmartThings ашиглан дуут туслах болон хөгжим тоглуулах функцүүдэд нэвтрэх боломжтой. Ингэснээр төхөөрөмжүүдийг удирдлагын шаардлагагүйгээр ашиглах ухаалаг хөгжим тоглуулагч болгон хувиргаж байгаа юм.
* SmartThings апп суулгасан Android 9.0 эсвэл түүнээс дээш хувилбар, эсвэл iOS 15.0 эсвэл түүнээс дээш хувилбартай гар утас шаардлагатай. (Программ хангамжийн шинэчлэлтээс хамааран өөрчлөгдөж болно.) * Group Play функц нь тав хүртэлх төхөөрөмжийг дэмждэг бөгөөд бүгд нэг 5GHz Wi-Fi сүлжээнд холбогдсон байх шаардлагатай. * Боломжит функцүүд бүс нутаг, үйлчилгээний үзүүлэгч, сүлжээний орчин болон гар утасны төхөөрөмжөөс хамааран өөр өөр байж болох бөгөөд урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно.
ТВ-тэй Уялдаа Холбоо
One Remote Control
Бүгдийг удирдах нэг удирдлага
Samsung ТВ-ийн удирдлага зөвхөн ТВ-д зориулагдаагүй. Асааж, унтраах, дууны түвшин, дууны эффект гэх зэрэг Music Frame - ийн гол функцүүдийг удирдахад мөн ашиглаарай.
* Bluetooth дэмждэг Samsung ТВ дээр ашиглах боломжтой.
* Bluetooth дэмждэг Samsung ТВ дээр ашиглах боломжтой.
Утасгүй TV холболт
Саундбараа ТВ-тэйгээ утасгүйгээр холбоорой
Саундбараа Samsung ТВ-тэй Wi-Fi эсвэл Bluetooth-оор хэдхэн алхмаар холбож, дуу дүрсний төгс уялдааг мэдрээрэй.
* Bluetooth эсвэл Wi-Fi дэмждэг Samsung ТВ-үүдэд ашиглах боломжтой.
* Bluetooth эсвэл Wi-Fi дэмждэг Samsung ТВ-үүдэд ашиглах боломжтой.
Хамтдаа Илүү
Утасгүй Орчны Дуугаралтыг Дэмждэг
Орчны дуугаралтыг томруулж, олон функцийг хүлээн аваарай
Wireless Rear Speaker Kit нь кино үзэхэд таатай болгох үүднээс саундбарыг томруулан орчны дуугаралттай систем болгодог. Мөн арын спикер дээр Private Rear Sound болон Sound Grouping зэрэг илүү олон дуугаралтын горимыг ашиглах боломжтой.
* Samsung Wireless Rear Speaker Kit нь тусдаа худалдаалагдана. (SWA-9500S) * Баруун болон зүүн талын арын спикер рүү холбоход тэжээлийн утас шаардлагатай.
* Samsung Wireless Rear Speaker Kit нь тусдаа худалдаалагдана. (SWA-9500S) * Баруун болон зүүн талын арын спикер рүү холбоход тэжээлийн утас шаардлагатай.
Хэт Нарийн Саундбарын Бүрээс
Саундбарт зориулсан загварлаг шинэ төрх
Хэт нарийн Саундбарын бүрээсээр Саундбараа шинэ төрхтэй болгоорой. Samsung ТВ-гийнхээ загвартай төгс зохицох хэв маягийг сонгоорой.
* Хэт Нарийн Саундбарын бүрээс нь тусдаа худалдаалагдана.
* Хэт Нарийн Саундбарын бүрээс нь тусдаа худалдаалагдана.
* Зургуудыг загварчилсан бөгөөд зөвхөн дүрслэх зорилгоор ашигласан. * Бүтээгдэхүүний гадаад байдал, техникийн үзүүлэлтүүд урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно.