Galaxy Z Flip8 Одоо авах боломжтой Galaxy Z Flip8
Galaxy Z Flip8 -аар үзэл бодлоо өөрийнхөө хуваалцаарай. Манай хамгийн нимгэн, хамгийн хөнгөн Flip загварт хүчирхэг FlexCam болон оновчилсон FlexWindow-ыг суурилуулсан тул үргэлж өөрийнхөөрөө байхад тань тусална.
Зогс Хүмүүс юу гэж хэлж байгааг хараарай
See what Galaxy customers think
ЦОР ГАНЦ FLIP -ТАЙ ТАНИЛЦААРАЙ
Samsung-ийн эвхэгддэг технологийн найман үеийн туршлагад суурилсан, хамгийн хөнгөн бөгөөд нимгэн Flip загварыг халаасандаа хийгээд авч яваарай. Galaxy Z Flip8 нь FlexWindow-ийн өвөрмөц боломжуудыг нэг дороос ашиглах боломжийг олгохын зэрэгцээ нимгэн, хөнгөн хийцтэй тул өдөржин авч явахад тун эвтэйхэн. Нугалагддаг, хаагдахдаа нягт болж, халаасанд амархан багтдаг төхөөрөмжийг мэдрээрэй. Galaxy Z Flip8 бол найман үеийн турш тасралтгүй сайжруулалтын үр дүнд төгс болж, утсаа нээлгүйгээр FlexWindow-ийн өвөрмөц боломжуудыг ашиглах боломжийг олгохоор бүтээгдсэн, манай хамгийн нимгэн бөгөөд хөнгөн Flip загвар юм.
Ягаан өнгийн эвхэгдсэн Galaxy Z Flip8 утсыг нэг гартаа барьсан байна. Төхөөрөмж дээш хөвөн эргэлдэн Графит болон Крем гэх зэрэг бусад өнгийг харуулна. Улмаар цааш эргэлдэн дэлгэгдэж үндсэн дэлгэцийг харуулна. Дараа нь дахин эвхэгдэж нүүрний дэлгэцийг харуулна.
Шилжих. Илүү хялбар
iOS эсвэл Android-оос шинэ Galaxy руу өгөгдөлөө хялбархан шилжүүлээрэй.
Манай хамгийн авсаархан эвхэгддэг ухаалаг утас-ыг сонгон шинэчилж, өөрийн хэв маягаа илэрхийлээрэй. Цоо шинэ FlexWindow-оор утсаа дэлгэх шаардлагагүйгээр тохируулга хийж, илүү олон үйлдлийг шууд гүйцэтгэн, өдрөө бүрэн дүүрэн өнгөрүүлэхэд анхаарлаа төвлөрүүлээрэй. Таны зургууд хаашаа ч алга болохгүй. Бүх мэдээллээ ямар ч төвөггүйгээр шилжүүлж, найзуудтайгаа, тэр дундаа iOS хэрэглэгчидтэй файл хуваалцах үйлдлээ хялбараар үргэлжлүүлээрэй. Илүү олон аппликейшнийг дэмждэг, цоо шинэ FlexWindow боломж бүхий, халаасанд багтах хэмжээтэй эвхэгддэг утсаар энэ бүгдийг хийгээрэй. Гадна талын дэлгэцээсээ л өөрийн жинхэнэ дүр төрхийг илэрхийлж, өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.
КАМЕР
Дан эсвэл Бүлгээрээ. Гар оролцохгүй
Өдөр тутмын гэрэл зурагчдад зориулсан Galaxy Z Flip8-ийн 50 MP камер нь тухайн үеийн мэдрэмжийг зурагт буулгах ба зураг бүр нь яг нүдээр харж буй мэт гарна. FlexCam нь автоматаар ажиллах ба хамгийн чухал нарийвчилалууд болох арьсны бодит өнгө, жинхэнэ бүтцийг харуулна.
Өөрийн үзэл бодлоо тусгаарай. FlexMode руу шилжиж, зурагт бүх хүнийг багтаахын тулд Auto Zoom -ыг идэвхжүүлэн, видео хийхдээ камерын бариул руу шилжих юм уу эсвэл Dual Preview-г ашигласанаар зураг авахдаа бусад хүмүүс өөрсдийгөө харах боломжтой болно. Хөрөг горим руу шилжсэнээр стерео бокэ эффект үүсгэхийн тул арын камерууд хамтдаа ажиллана. DSLR дүрслэл дээр ажилладаг AI-тай тул объектыг байгаагаар нь хадгалахын зэрэгцээ төрөлхийн гүн дүрслэлийг нэмэгдүүлнэ. ,,
Galaxy Z Flip8-ын нүүр дэлгэц дээр селфи авч буй нь харагдана. Жижигрүүлэхэд төхөөрөмж FlexMode горимд харагдана. Фокусыг объект дээр төвлөрүүлэхийн тулд арын дэвсгэр бага зэрэг бүдгэрнэ.
SUPER STEADY ВИДЕО
Super steady явдал дунд ч тогтвортой
Хэрэв та POV контент бүтээдэг влогер бол Super Steady-ийн Хэвтээ Түгжээг ашиглан хором мөчүүдийг илүү үнэ цэнэтэй болгоорой. Энэ нь камер бүтэн 360° эргэсэн ч хүрээг тэгш хэмд байлгахын тулд автоматаар илрүүлдэг. Бусад хүний зургийг авахдаа илүү тогтвортой байлгах үүднээс камерын бариул ашиглах юм уу эсвэл селфи хийхдээ FlexCam -ын урьдчилсан харагдацыг ашиглан бичлэг бүрийг илүү тогтвортой байлгаарай.
Galaxy Z Flip8 утсыг камер шиг барин гадаа тоглож буй хоёр найзын зургийг авч байна. Super Steady-ийн Хэвтээ Түгжээний функц нь бичлэгийг жигд байлгана.
POV: your Flip нь зүгээр ч нэг утас биш
Зураг бүр гэрэлтэнэ
Камерын ялгааг харах
-
Galaxy Z Flip8
-
12 MP
Хэт Өргөн
-
50 MP
Өргөн
-
-
Харьцуулалт
-
12 MP
Хэт Өргөн
-
12 MP
Өргөн
-
12 MP
Хэт Өргөн
-
12 MP
Өргөн
-
12 MP
Хэт Өргөн
-
50 MP
Өргөн
-
12 MP
Хэт Өргөн
-
50 MP
Өргөн
-
GALAXY AI
Хамгийн авсаархан
NOW BRIEF
Зөвхөн танд тохируулсан товч мэдээлэл
FlexWindow-с шууд харах боломжтой хувийн мэдээллийг өдрийн турш хүлээн аваарай. Now Brief нь таны тогтсон хэв маягийг ухаалгаар танихаас гадна цаг агаар, эрүүл мэнд, аялал жуулчлал гэх мэт сонирхолынхоо дагуу хүлээн авахыг хүссэн мэдээллийг бичгээр сануулан тохируулах боломжтой.
Galaxy Z Flip8-ийн FlexWindow дээр Now Brief -ын урьдчилсан харагдац бүхий үндсэн дэлгэц байна. Now Brief -ыг идэвхжүүлэхэд сүүлийн үеийн зураг, тухайн өдрийн цаг агаар, хуваарь гэх зэрэг нэмэлт мэдээллийг гүйлгэн харах боломжтой.
PHOTO ASSIST
Суурилуулсан студийн түвшний засварлалт
Хэдхэн үгээр AI ашиглан хялбархан зургаа засварлаарай. Та хийхийг хүссэн засваруудаа өөрийнхөө үгээр тайлбарлахад Galaxy AI нь таны өмнөөс зургийг сайжруулна.
Нэг зураг байна. Хэрэглэгч нь өөрчлөхийг хүссэн зүйлээ тайлбарлан хэлээд Generate товчийг дарна. Galaxy AI зургийг засварлана.
ONE UI 9
One UI бүгдтэй тохирно
Galaxy Z Flip8-д зориулан сайжруулсан One UI 9 нь FlexWindow дээрх апп-ын хэсэг рүү үндсэн дэлгэцийн адил хялбархан хандах боломжийг олгоно. Галерей, Цаг агаар, Эрүүл мэнд эсвэл Хуанли зэрэг виджетүүдийг шууд нүүр дэлгэц дээр зөөж, нэмж эсвэл устган хурдан тохиргоог хийж болно.
Galaxy Z Flip8-ын таван төхөөрөмжийг FlexWindow дээр өөр өөрөөр байрлуулсан байна. Тэдгээрийн нүүр дэлгэц тус бүр дээр Виджет, Quick Panel, Samsung Health-ын мэдээлэл, Үндсэн Дэлгэцийн апп-ын хэсэг байх ба өөр нэг төхөөрөмж дээр Цагны Виджет бүхий олон төрлийн байгалийн үзэсгэлэнт зургууд дэлгэц дээр солигдоно.
ГҮЙЦЭТГЭЛ
Таныг цэнэглэх хүчин чадал.
Galaxy -д тохируулсан
Galaxy Z Flip8 нь сурч мэдэх, өөрийгөө илэрхийлэх байдлыг дэмжих зорилгоор дараагийн үеийн CPU, GPU болон NPU-г хослуулсан. Хамгийн хүчирхэг тохиргоотой AP-тай тул ажлын урсгалыг алдагдуулалгүйгээр өдрийн ачаалалыг зохицуулна. Дэвшилтэт NPU нь бодол санаагаа цэгцлэхэд туслах AI хэрэгслүүдээр хангах бол GPU нь үзэх, бүтээх бүх зүйлийг жигд харагдуулна.
- NPU 41 % илүү хурдан AI гүйцэтгэл
- GPU 25 % сайжруулсан график гүйцэтгэл
- CPU 30 % илүү хурдан боловсруулалт
Galaxy Z Flip7-оос
GEMINI NOTEBOOK
Таны эх сурвалжууд. Таны ойлголтууд
Судалгаа, сэтгэлгээний хамтрагч Gemini Notebook-тойгоо уулзаарай. Инфографик, Аудио тойм гэх мэт захиалгат контент бүтээхийн тулд зураг, баримт бичиг болон бусад зүйлсийг нэгтгээрэй. [[Шинэ материалыг хуваасан харагдацаар хялбархан чирж, буулгаж]] тэмдэглэлийн дэвтрээ шинэчилж байгаарай. Урам зориг ирэх бүрт холбогдох ойлголтуудаа нэмж, FlexWindow-оосоо шууд тэдгээрт хурдан хандаарай.
Дэлгэц дээр Gemini Notebook аппликейшн гарч ирэн товшигдоно. Хэд хэдэн эх сурвалжийг дэвтэр рүү чирж оруулж байгааг харуулж байна. Инфографикийн мөрийг тодруулсан байна. Хэд хэдэн эх сурвалжийг инфографикийн мөрөнд цуглуулж байгааг харуулж байна. Gemini Intelligence идэвхждэг. Эх сурвалжтай холбоотой инфографикийг үүсгэж, нугалсан Galaxy Z Flip8-ийн FlexWindow дээр харуулна.
WHY SWITCH TO GALAXY
Шилжих. Илүү хялбар
Найман үеийн туршид улам боловсронгуй болсон эвхэгддэг утсанд хялбархан шилжих боломжтой байхад яагаад заавал анхны үеийн загварыг сонгох билээ? Өгөгдөл, контентоо хялбархан шилжүүлж, манай хүчирхэг Galaxy төхөөрөмжүүдийн тусламжтайгаар дуртай зүйлсээ таашаан мэдрээрэй.
Дэлгэрэнгүй үзэх-
Шилжүүлэлтийн туршлага
Сайжруулсан шилжүүлгийн туршлагаар QR кодыг уншуулан хуучин iPhone төхөөрөмжөөс шинэ Galaxy руу утасгүйгээр өгөгдөлөө хялбархан дамжуулаарай. Дэлгэрэнгүй үзэх
-
Quick Share
Өөр Galaxy руу илгээж байгаагаас үл хамааран Quick Share ашиглан файлуудыг төхөөрөмж хооронд хялбархан шилжүүлээрэй., Дэлгэрэнгүй үзэх
-
Try Galaxy
Galaxy-г туршихын тулд Try Galaxy апп эсвэл trygalaxy.com сайтыг ашиглаарай. Дэлгэрэнгүй үзэх
KNOX PRIVACY
Нууцлалыг Knox -аар хамгаалсан
-
Төхөөрөмж дээрх Хамгаалалт
-
Тохируулсан хяналтууд
Galaxy AI нь хувийн мэдээлэлтэй хэрхэн харьцахыг шийдээрэй. Төхөөрөмж дээр эсвэл клауд дээр гэх зэргээр хаана боловсруулахаа сонгоорой.
-
Холбогдсон аюулгүй байдал
Манай хамгаалалтын систем зөвхөн утас хамгаалаад зогсохгүй. Knox Matrix Trust Chain технологи нь холбогдсон бүх Galaxy төхөөрөмжүүдийн аюулгүй байдлыг ханган бие биенээ хянаж болзошгүй халдлагыг тусгаарлана.
Дагалдах хэрэгслүүд
Таны утасны OOTD
Төхөөрөмжөө харьцуулах
Харьцуулалт
хийх
-
4.1"
илүү том FlexWindow
-
-
Удаан эдэлгээ
-
DSLR-like
50 MP FlexCam
-
Тохируулсан процессор
хүчирхэг NPU, GPU and CPU -тай
Galaxy-ын холбогдсон хүч
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД
Асуулт байна уу? Хайж буй зүйл эндээс олоорой
-
Galaxy Z Flip8 нь өвөрмөц хэв маяг болон өдөр тутмын тав тухтай байдлыг хослуулсан, манай хамгийн нимгэн бөгөөд хөнгөн Flip загвар юм. Энэ нь утсаа нээх шаардлагагүйгээр илүү ихийг хийх боломжийг олгох FlexCam болон FlexWindow функцүүдээр тоноглогдсон.
- Хамгийн нимгэн бөгөөд хөнгөн Flip. 180 грамм жинтэй, дэлгэсэн үедээ ердөө 6.1 мм зузаантай Galaxy Z Flip8 нь таны өдөр тутмын хэрэглээнд төгс зохицон, эвтэйхэн багтахаар бүтээгджээ.
- FlexCam-ийн тусламжтайгаар өөрийнхөөрөө зураг, бичлэг хийгээрэй. ProVisual Engine, Super Steady болон Galaxy AI засварын функцүүд нь илүү олон өнцгөөс өөртөө итгэлтэйгээр зураг авч, бүтээл туурвихад тань тусална.
- Дэлгэцээ нээлгүйгээр илүү ихийг хийгээрэй. FlexWindow нь өдөр тутмын хэрэгцээт зүйлс, хувийн тохиргоо болон хиймэл оюун ухаанд суурилсан мэдээллийг таны гарын дор бэлэн байлгана.
- Илүү хурдан бөгөөд ухаалаг гүйцэтгэл. Galaxy-д зориулсан Exynos 2600 нь NPU, GPU болон CPU-ийн сайжруулсан гүйцэтгэлийг санал болгосноор хиймэл оюун ухаан болон графикийн ажиллагааг илүү жигд, саадгүй болгодог,,,,
-
Galaxy Z Flip8 нь өмнөх загвараасаа илүү нимгэн, хөнгөн хийцтэй, FlexCam-ийн тусламжтайгаар зураг авах олон талт боломжтой, мөн утсаа дэлгэхгүйгээр илүү ихийг хийх боломжийг олгох хувийн тохиргоо бүхий FlexWindow-тойгоор шинэчлэгдсэн бөгөөд эдгээр бүхнийг илүү хурдан бөгөөд ухаалаг Galaxy AI-ийн сайжруулсан хүчин чадал дэмждэг.
- Илүү хөнгөн, халаасанд багтахад хялбар. 8 граммаар хөнгөн, дэлгэсэн үедээ ердөө 6.1 мм зузаантай Galaxy Z Flip8-ийг хаашаа ч авч явахад илүү хялбар.
- Хялбархан зураг авч, бүтээгээрэй. ProVisual Engine-ээр тоноглогдсон FlexCam нь өдөр тутмын зураг авалтыг илүү уян хатан болгодог бол Photo Assist нь засварлах үйлдлийг хялбарчилж, хэвтээ чиглэлийн түгжээ бүхий Super Steady функц нь хөдөлгөөний үед ч бичлэгийг тэгш, тогтвортой байлгана.
- Өөрийнхөөрөө тохируулах боломжтой FlexWindow. One UI 9-д зориулан оновчлогдсон FlexWindow нь дэлгэцээ нугалсан үед ч зохион байгуулалтаа өөрийн хүссэнээр өөрчлөх, өдөр тутмын хэрэгцээт зүйлсдээ хандах олон боломжийг олгодог.
- Нугалах бүрд илүү жигд ажиллагаатай. Armor FlexHinge нь үрэлтийг багасгаснаар нээх, хаах үйлдлийг илүү жигд, хялбар болгодог.
- Илүү хурдан, илүү ухаалаг Galaxy AI. Сайжруулсан процессор нь "Photo Assist"-ийн илүү ухаалаг засварлах боломж, хувь хүний хэрэгцээнд илүү нийцсэн "Now Brief" мэдээлэл, мөн "FlexWindow"-ийн илүү мэдрэмжтэй ажиллагааг хангана.,,,,
-
Galaxy Z Flip8 нь мэдрэмжээсээ хамаарч сонгох боломжтой дээд зэргийн өнгөний сонголтуудтай.
- Үндсэн өнгөнүүд. Үүнд ягаан, графит болон цөцгий өнгө багтана.
- Онцгой өнгө. Мөн бид зөвхөн манай сайтаас худалдан авалт хийж буй хэрэглэгчдэд зориулсан, зөвхөн Samsung.com дээр байдаг "Mint" (цайвар ногоон) өнгийг санал болгож байна.,
-
Galaxy Z Flip8 гар утсыг урт удаан, бат бөх эдэлгээтэй болгохын тулд бэхжүүлсэн материалаар хийсэн.
- Armor хөнгөн цагаан хүрээ. Энэхүү хүрээ нь төхөөрөмжийн дотоод эд анги болон гадна ирмэгийг илүү сайн хамгаалахын зэрэгцээ хэт бүдүүн, овор ихтэй болгохгүй.
- Химийн аргаар бэхжүүлсэн шилний найрлага. Төхөөрөмжийн урд хэсэгт дүрсний тод байдлыг алдагдуулахгүйгээр цохилтоос хамгаалах зорилгоор Corning® Gorilla® Glass Victus® 2 шилийг ашигласан.
- Бат бөх Armor FlexHinge. Маш бат бөх материалын ачаар уг нугас нь нимгэн хэдий ч маш хатуу, бат бөх байхаар хийгдсэн.
- IP48 зэрэглэлийн усны хамгаалалттай. Энэ нь таны төхөөрөмжийг санамсаргүйгээр шингэн асгарах болон өдөр тутмын бусад гэнэтийн ослоос хамгаалахад тусална.,,
-
Тийм. Galaxy Z Flip8-ийн FlexWindow нь илүү хувийн шинжтэй мэдрэмж төрүүлэх, мөн утсаа дэлгэхгүйгээр илүү ихийг хийх боломжийг олгохоор бүтээгдсэн.
- FlexWindow-ийг өөрийн хүссэнээр тохируулаарай. Үндсэн дэлгэцийн зохион байгуулалттай төгс хорших ханын зураг, виджетүүдийг ашиглан гадна талын дэлгэцээ өөрийн хэв маягт нийцүүлэн тохируулаарай.
- Чухал зүйлсээ нэг дороос хараарай. "Brief" нь хувийн хэрэгцээнд тохирсон мэдээлэл, гол зүйлсийг FlexWindow дээр шууд харуулдаг тул бусад аппликейшн нээх шаардлагагүйгээр ажлаа эмх цэгцтэй байлгах боломжийг олгоно.,
-
FlexWindow-ийн өвөрмөц боломжоос эхлээд соронзон дагалдах хэрэгслийн тав тухтай байдал гээд таны хэв маяг, өдөр тутмын хэрэгцээнд хамгийн сайн нийцэх Samsung-ийн албан ёсны гэрийг сонгоорой.
- Интерактив Flipsuit гэр — Flip утсаа өөрийнхөөрөө тохируулаарай. Flipsuit картууд нь FlexWindow-ийн дэвсгэр зургийг тухайн картын загварт тохируулан автоматаар өөрчилдөг тул Galaxy Z Flip8 утсандаа өөрийн өвөрмөц хэв маягийг шингээхэд хялбар болгодог.
- Соронзон гэр — хялбархан бэхэлж, цэнэглэж, хамгаалаарай. Суурилуулсан соронзон цагираг нь Galaxy Z Flip8-ийг тохирох утасгүй цэнэглэгчтэй яг тааруулан байрлуулах болон соронзон дагалдах хэрэгсэлд найдвартай бэхлэхэд туслахын зэрэгцээ утсыг өдөр тутмын хэрэглээний үед хамгаална.
-
Galaxy Z Flip8 нь өндөр нягтралтай хөрөг, селфи зургаас эхлээд олон хүнтэй өргөн хүрээтэй зураг авах хүртэл бүх төрлийн зураг авахад зориулагдсан олон талт камерын системтэй.
- 50 МП өргөн өнцгийн камер. Өндөр нарийвчлалтай, нарийн деталь бүхий зураг авах, эсвэл утсаа нугалсан хэвээр байх үедээ ч хүчирхэг арын камерыг ашиглан 50 МП-ийн хөрөг, селфи болон бүлгийн зураг дарахын тулд FlexCam-ийг ашиглаарай.
- 12 МП хэт өргөн өнцөгт. Өргөн уудам байгалийн зургаас эхлээд олон хүнтэй бүлгийн зураг хүртэл илүү ихийг нэг кадрад багтаана.
- 10 МП-ийн үндсэн дэлгэцийн камер. Үндсэн дэлгэцийг ашиглахдаа тод селфи авч, видео дуудлагын үеэр дүрсээ тод харагдуулаарай.
-
Тийм. Galaxy Z Flip8 нь гэрэл багатай нөхцөлд "Nightography" видеоны чанарыг сайжруулахын тулд дэвшилтэт техник хангамж болон ухаалаг боловсруулалтын технологийг хослуулсан хүчирхэг камерын системээр тоноглогдсон.
- ProVisual Engine-ийн тусламжтайгаар өндөр чанар. Энэхүү өвөрмөц систем нь шөнийн зураг авалтын (Nightography) видеоны чанарыг автоматаар сайжруулдаг тул тусгай тохиргоо хийх шаардлагагүй.
- Гэрэл багатай нөхцөлд өнгө болон дүрсний нарийн деталь илүү тод харагдана. ProVisual Engine нь гэрэл багатай орчинд авсан видео бичлэгийн өнгө болон дүрсний нарийн деталиудыг улам сайжруулахын тулд дуу чимээг багасгах, дүрс тогтворжуулах болон дүрс боловсруулах технологийг ашигладаг.
-
Flip Shot нь зураг авах үед нүүр дэлгэц дээр зураг, хөдөлгөөнт дүрс эсвэл текст байрлуулах боломжтой тохируулгын функц юм.
- Толин тусгалтай, өөрийн хүссэнээр тохируулсан селфи. Flip Shot нь камерын тохиргоонд идэвхжүүлсний дараа гадна талын дэлгэц (FlexWindow)-ийг өөрийн хүссэнээр тохируулах боломжийг олгодог бөгөөд энэ нь ердийн камерын урьдчилсан харагдацаас ялгаатай юм.
- Нүүрэн талын дэлгэцийг зураг, GIF эсвэл текст ашиглан өөрийн хүссэнээр тохируулаарай. Толинд зураг авах үед энэ нь харагдах тул та өөрийн өвөрмөц хэв маягийг зурагтаа илүү тодоор тусгах боломжтой болно.
-
Galaxy Z Flip8 нь зураг, бичлэгийг хурдан засварлахаас эхлээд FlexWindow дээрх хувийн тохиргоотой мэдээлэл хүртэлх таны хамгийн их ашигладаг үйлдлүүдэд Galaxy AI-г нэвтрүүлж байна.
- Photo Assist-ийн тусламжтайгаар бүтээлч байдлаа гаргаарай. Өөрийн хүссэн засварын талаар тодорхойлж бичээд, Galaxy AI-д үүнийг бодит болгоход нь туслуулаарай.
- Now Brief-ийн тусламжтайгаар үргэлж нэг алхам урд яваарай. Хэрэгжүүлэх боломжтой мэдээлэл нь найзын тань удахгүй болох төрсөн өдөрт зориулан карт үүсгэх зэрэг дараагийн хэрэгцээт алхмуудыг санал болгож чадна.,
-
2026 оны 7-р сарын байдлаар Galaxy AI-ийн Photo Assist нь 41 хэлийг, Now Brief нь 13 хэлийг, дэмждэг. Дэмжигдсэн хэлний бүрэн жагсаалтыг доор харуулав.
- Photo Assist дэмжигдсэн хэл: Солонгос, Араб, Бенгал, Болгар, Хялбаршуулсан Хятад, Уламжлалт Хятад, Хорват, Чех, Дани, Голланд, Англи, Эстони, Финланд, Франц, Герман, Грек, Еврей, Хинди, Унгар, Индонези, Итали, Япон, Латви, Литва, Орос, Польш, Норвеги, Ромын хэл Серб, Словак, Словен, Испани, Суахили, Швед, Тайланд, Турк, Украйн, Вьетнам, Филиппин, Гужарати.
- Brief-ийн одоогоор дэмждэг хэлнүүд: Солонгос, Англи, Испани, Итали, Герман, Франц, Португал, Польш, Хятад (Хялбаршуулсан), Япон, Тайланд, Хинди болон Вьетнам хэл.
-
Galaxy Z Flip8 дээрх хиймэл оюун ухааны (AI) ашиглалт нь өгөгдлийг боловсруулах, хадгалах, хянах бүхий л үе шатанд нууцлалыг хамгаалах шийдлүүдийг суурилуулснаараа нууцлалд анхаардаг хэрэглэгчдийн хувьд аюулгүй байхаар бүтээгдсэн.
- Төхөөрөмж дээрх хамгаалалт. Galaxy AI нь "Personal Data Engine"-ийг ашиглан өгөгдлийг таны төхөөрөмж дээр боловсруулж, улмаар KEEP болон Knox Vault-ын тусламжтайгаар шифрлэн хадгалдаг. Төхөөрөмж дээр боловсруулах горимыг сонгосноор хувийн мэдээлэл гадны сервер рүү илгээгдэхийн оронд таны утсан дээр үлддэг.
- Тохируулах боломжтой хяналтын тохиргоо. "Хяналт" (Controls) хэсэгт байрлах, хиймэл оюуны (AI) аюулгүй байдлыг хангасан, ойлгомжтой нууцлалын тохиргооны тусламжтайгаар та хувийн мэдээлэлд хиймэл оюуны ямар функцүүд хандахыг сонгох боломжтой. Мөн та мэдээллийг төхөөрөмж дээрээ эсвэл үүлэн технологи (cloud) ашиглан боловсруулах эсэхээ шийдэх боломжтой.
- Харилцан холбогдсон аюулгүй байдал. Knox Matrix Trust Chain технологиор тоноглогдсон Samsung төхөөрөмжүүдийн тань бүхэл бүтэн экосистем хамгаалагдсан бөгөөд та үүнийг Galaxy ухаалаг утаснаасаа удирдах боломжтой.,
-
Galaxy Z Flip8 нь "Exynos 2600 for Galaxy" чипээр тоноглогдсон бөгөөд энэ нь FlexCam болон FlexWindow-ийн ажиллагаанд хиймэл оюун ухааны илүү хурдан боловсруулалт, илүү жигд график дүрслэл, үр ашигтай гүйцэтгэлийг авчирдаг.
- Илүү ухаалаг, илүү хурдан хиймэл оюун ухаан. NPU-ийн хүчин чадлыг 41%-иар нэмэгдүүлснээр Galaxy AI-ийн хариу үйлдэл сайтай, илүү шуурхай ажиллагааг хангадаг.
- Өдөр тутмын жигд ажиллагаа. CPU болон GPU-ийн сайжруулсан гүйцэтгэл нь өдрийн туршид стриминг, камерын ашиглалт болон график дүрслэлийн үйл ажиллагааг дэмжинэ.
- Үр ашигтай байхаар бүтээгдсэн. Эрчим хүчний хэмнэлттэй чипсет нь mDNIe технологитой хоршин ажиллаж, батерейны зарцуулалтыг оновчлохын зэрэгцээ тод, амьд мэт дүрслэлийг үзүүлдэг.
- Тоглоомын илүү бодит мэдрэмж. GPU болон Vulkan-ий сайжруулсан уялдаа холбоо нь бодит гэрэлтүүлэг, сүүдэр үүсгэх "бодит цагийн гэрлийн тусгалын тооцоолол" (real-time ray tracing)-ийг боломжтой болгодог.
-
Galaxy Z Flip8-ийн зай нь удаан хугацаанд ашиглахад хангалттай, урт хугацааны цэнэг барилтыг хангах зорилгоор оновчлогдсон.
- 4300 мАц багтаамжтай батерей. 4300 мАц-ын батерейны багтаамж нь өдрийн турш цэнэглэх шаардлагагүйгээр ажиллах, тоглох, цахим орчинд аялах боломжийг танд тав тухтай олгоно.
- Видео тоглуулах өндөр хүчин чадал. Дуртай контентоо 31 цаг хүртэлх хугацаанд үзээрэй.,
-
Galaxy Z Flip8 нь 512 GB болон 256 GB гэсэн хоёр төрлийн багтаамжын сонголттой.
Багтаамж руу зочилох -
Galaxy Z Flip8 нь өөрийн зан чанарыг илэрхийлэх утас хүсдэг хүмүүст зориулагдсан бөгөөд манай хамгийн нимгэн, хөнгөн Flip загвар болон гар ашиглалгүйгээр контент бүтээхэд чиглэсэн онцлогуудыг багтаасан болно.
- Ердийн тохиргоогүйгээр бүтээх. FlexCam нь бүтээлч өнцгөөс селфи болон сошиал видео бичлэгүүдийг авахад хялбар болгодог бол Хэвтээ түгжээтэй Super Steady нь таныг хөдөлж байх үед бичлэгийг жигд байлгахад тусалдаг.
- Үүнийг яг өөрийнхөө хэв маягт тохируулан өөрчлөөрэй. Авсаархан бөгөөд өвөрмөц шинж чанартай загвар нь контент бүтээхэд шаардлагатай тоног төхөөрөмжөө хаашаа ч авч явахад хялбар болгодог.
-
Galaxy Z Flip8-ийн FlexCam функц нь селфи болон бүлгийн зураг авахад хялбар болгож, утсаа гартаа барих шаардлагагүйгээр зурагт багтах эрх чөлөөг олгодог.
- FlexMode-ийн тусламжтайгаар гар ашиглахгүйгээр ажиллаарай. Galaxy Z Flip8-аа суурилуулсан штатив шиг байрлуулж, арын камераар зураг аван, FlexWindow дэлгэцээрээ урьдчилан хараарай.
- Алсаас зураг авах. Алгаа энгийнээр хөдөлгөх дохиог ашиглаарай — таймер шаардлагагүй.
- Auto Zoom-д агшныг хүрээлэн авахад туслах боломжийг олгоорой. Энэ нь тухайн объектыг илрүүлж, томруулалтыг автоматаар тохируулдаг.
- Flip Shot-оор өөрийн өвөрмөц хэв маягийг бүрдүүлээрэй. Толинд селфи хийхдээ FlexWindow-г өөрийн хүссэнээр тохируулаарай.
-
Galaxy Z Flip8 нь утсаа нугалсан байдалтай байхад ч өөрийнхөөрөө тохируулах олон боломжийг олгодог.
- FlexWindow-ийг виджет болон зохион байгуулалтын тусламжтайгаар өөрт тохируулан өөрчлөөрэй. One UI 9-ийн тусламжтайгаар FlexWindow-ийн зохион байгуулалтыг үндсэн дэлгэцтэйгээ төгс хослуулан оновчтой болгоорой.
- Өдөр тутмын мэдээллээ ч мөн өөрт тохирсон байдлаар хүлээн аваарай. Одоо "Brief" нь хиймэл оюун ухаанд суурилсан мэдээлэл, хэрэгцээт үйлдлүүдийг шууд "FlexWindow"-д хүргэх тул утсаа дэлгэх шаардлагагүйгээр өдрийнхөө үйл явдлыг хянах боломжтой боллоо.
-
Galaxy Z Flip8 нь өвөрмөц хийцээ бүтээлч хэрэгсэл болгон хувиргаж, олон нийтийн сүлжээнд нийтлэхэд бэлэн контентыг илүү хялбар бөгөөд чөлөөтэй бүтээх боломжийг танд олгоно.
- Хөдөлгөөнтэй үедээ влог бичихдээ дүрсээ тогтвортой байлгаарай. "Super Steady with Horizontal Lock" (Хэвтээ тэнхлэгийн түгжээтэй хэт тогтворжуулалт) функц нь гараар зураг авах үед дүрсийг тогтвортой, тэгш байлгахад тусалдаг.
- Хоёр өнцгийг нэгэн зэрэг буулгаарай. "Dual Recording" (Хос бичлэг) функц нь дэлгэц солих шаардлагагүйгээр, зүүн болон баруун талыг хуваан харуулах зэрэг хоёр дүрс бичлэгийг нэгэн зэрэг хийх боломжийг олгож, үйл явдлыг илүү дэлгэрэнгүй харуулах боломжийг бүрдүүлнэ.
-
Тийм ээ, Galaxy Z Flip8-г нээхэд хялбар болгох үүднээс тусгайлан шинэчилсэн.
- Хавтгай гадаргууг багасгасан. Утасны дотор талын хүрээ болон ирмэгт налуу хэлбэртэй ирмэг нэмж өгсөн.
- Тав тух таны гарт. Энэхүү шинэ загвар нь төхөөрөмжийг дэлгэх үед илүү тав тухтай байдлыг хангах хангалттай зай үлдээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
- Нугас болон соронзон хүчний оновчлол. Загварт оруулсан нэмэлт өөрчлөлтүүд нь онгойлгох үйлдлийг илүү хялбар болгосон.
-
Galaxy Z Flip8-ийн FlexWindow нь утсаа дэлгэх шаардлагагүйгээр холбоотой байж, ажлаа амжуулах боломжийг олгодог.
- Нэг харцаар холбоотой байгтун. FlexWindow-оос шууд зурвас уншиж, хариу бичих, дуудлага удирдах болон дэмжигдсэн зурвасын аппликейшнүүдийн мэдэгдлийг шалгах боломжтой.
- Хэрэгцээт мэдээллээ илүү хурдан аваарай. Цаг агаар болон удахгүй болох үйл явдлуудыг нэг дороос хараарай.
- Now Brief-ээс өөрт тохирсон мэдээлэл хүлээн аваарай. FlexWindow-оос шууд өөрт зориулсан өдөр тутмын товч мэдээлэл (тухайлбал, цагийн хуваарь, сануулга, нөхцөл байдалд тохирсон зөвлөмж)-ийг аваарай.
-
Galaxy Z Flip8-ийн FlexCam нь тусгай бэлтгэл шаардахгүйгээр, гар ашиглахгүйгээр зураг авах эсвэл олон нийтийн сүлжээнд шууд нийтлэхэд тохиромжтой видео бичих зэргээр мөч бүрийг буулгах уян хатан боломжийг олгодог.
- Камкордер барих байрлалаар байгалийн жамаар зураг авалт хийгээрэй. Бичлэг хийх удирдлага болон дэлгэц дээрх томруулах гулсагчид хурдан хандах боломжтой.
- Хоёр өнцгийг нэгэн зэрэг буулгаарай. Бусадтай хуваалцах бүтээлч видео хийхдээ "Хос бичлэг" (Dual Recording) функцийг ашиглаарай.
- FlexCam-ийн тусламжтайгаар гараа чөлөөтэй байлгаарай. FlexCam-ийн суурилуулсан штатив горим нь хүн бүрд зураг, дүрсэнд багтах боломжийг хялбархан олгодог.
-
Тийм. Та Galaxy Z Flip8 дээр Photo Assist-ийг ашиглах боломжтой бөгөөд энэ нь зураг засварлах ажлыг хялбар, ойлгомжтой болгохын тулд Galaxy AI-г ашигладаг.
- Зураг засварлах хялбар ажиллагаа. Photo Assist-ийн тусламжтайгаар та объектуудыг зөөх, хэмжээг нь өөрчлөх, устгах эсвэл арын дэвсгэрийг нөхөж дүүргэх боломжтой.
- Өөрийн үгээр засварлана уу. Та одоо "Үүсгэх" (Create) хэсэгт хувийн онцлогт тохирсон засвар хийхийн тулд бичгэн зааварчилгааг (prompt) ашиглах боломжтой.
-
Galaxy Z Flip8 нь хэрэглээнээс хамаарч хоёр төрлийн багтаамж болон 12 GB санах ойтой байна.
- 512 GB. Энэ нь зураг тогтмол дарах, файл татах болон олон төрлийн аппликейшн ашиглахад илүү их зайг олгоно.
- 256 GB. Хэрэв та ихэвчлэн контент цацаж (стриминг хийж) үздэг, хааяа л зураг эсвэл бичлэг хийдэг бол энэ нь хамгийн тохиромжтой сонголт юм.
-
Огтхон ч тийм биш. iOS зэрэг өөр үйлдлийн системээс шилжсэн ч гэсэн Galaxy-д үйл ажиллагаа нь маш хялбар байхаар суулгах.
- Шилжих үйл явцаа хэдхэн алхмаар эхлүүлээрэй. Эхлүүлэхийн тулд iPhone-ийнхээ камераар Galaxy төхөөрөмж дээрх QR кодыг уншуулахад л хангалттай — одоогийн утсан дээрээ Smart Switch аппликейшн суулгах шаардлагагүй.
- Өөрийн контентоо утасгүйгээр авч яваарай. Утастай холболттой ижил төрлийн өгөгдөл дамжуулах боломж бүхий, кабель шаардлагагүй шилжүүлгийн тав тухыг мэдрээрэй.
- Тохиргоо хийхэд зарцуулах цагаа хэмнээрэй. Тохиргоо хийхэд зарцуулах цагаа хэмнээрэй.,
-
Galaxy Z Fold8 Ultra, Galaxy Z Fold8 болон Galaxy Z Flip8 дээрх сайжруулсан Smart Switch туршлагын тусламжтайгаар iPhone утаснаас Galaxy утас руу шилжих нь одоо илүү хялбар боллоо.
- iPhone дээрээ нэмэлт аппликейшн суулгах шаардлагагүй. Smart Switch нь iPhone дээрээ тусгай аппликейшн суулгах шаардлагагүйгээр өгөгдлөө утасгүйгээр шилжүүлж эхлэх боломжийг олгодог тул Galaxy-д шилжих үйл явцыг улам хялбар болгодог.
- Өөрийн дижитал амьдралынхаа илүү их хэсгийг хамт авч яваарай. Шилжүүлж болох өгөгдлийн төрлүүдэд: Хүртээмжийн тохиргоо, Сэрүүлэг, Аппликейшн, Хуанли, Дуудлагын түүх, Харилцагчид, Файл болон хавтас, Үндсэн дэлгэц, Хөгжим, Тэмдэглэл, Зурвас, Нууц үг болон нэвтрэх түлхүүр (passkey), Зураг, Видео, Дуут тэмдэглэл, Дэлгэцийн зураг болон Wi-Fi зэрэг багтана.
- Тохиргоогоо дахин хийхэд зарцуулах цагаа хэмнээрэй. Smart Switch нь тохирох аппликейшнуудыг илрүүлж, iPhone-д ашиглаж байсан аппликейшнуудынхаа Android хувилбарыг суулгахад чиглүүлснээр тохиргоо хийх хугацааг багасгаж, гараар хайх шаардлагыг бууруулдаг.,
- Super Steady-ын үр дүн нь засварлах арга болон зураг авалтын нөхцлөөс хамаарч өөр өөр байж болно.
- "Now Brief" функцийг ашиглахын тулд Samsung бүртгэлд нэвтрэх шаардлагатай. Боломжтой функц болон боломжууд нь улс орон, бүс нутаг, хэл, төхөөрөмжийн загвар болон аппликейшнаас хамааран өөр өөр байж болно. Зарим функцууд нь сүлжээний холболт шаарддаг. Өгөгдсөн захиалгат товч танилцуулгын контент нь зөвхөн хэрэглэгчийн зөвшөөрсөн хувийн мэдээлэлд үндэслэсэн болно. Үүсгэсэн үр дүнгийн нарийвчлал баталгаатай биш. Агшин зуурын өгөгдсөн зургийн тайлбар нь хэрэглэгчийн зорилготой нийцэхгүй байж магадгүй. Үйл явдлын хуваарийн мэдэгдлийг Android хуанлийн мэдээллийн санг ашигладаг хуанлийн аппликейшнууд дэмждэг бөгөөд Samsung хуанли суулгасан тохиолдолд ашиглах боломжтой. Захиалгат картыг хэдэн удаа үүсгэж, засварлах боломжтойг хязгаарладаг. Хэрэв хязгаарт хүрсэн бол маргааш нь дахин оролдоно уу.
- 2026 оны 7-р сарын 22-ны байдлаар дотоод судалгаанд тулгуурлан дэлхий даяар худалдаалж буй хавтастай хэлбэрийн эвхэгддэг ухаалаг гар утаснуудыг харьцуулсан. Бодит жин загвар, тохиргоо болон үйлдвэрлэлийн процессоос хамаарч өөр өөр байж болно. Жинг хамгаалалтын гэр эсвэл дагалдах хэрэгслийг оруулаагүй хэмжсэн.
- Өнгөний хүртээмжтэй байдал нь улс орон, бүс нутаг эсвэл оператороос хамаарч өөр өөр байж болно.
- Өмнөх загваруудтай харьцуулсан
- Armor Aluminum хүрээнд дууны болон хажуугийн товчлуурууд, SIM-ны оролт болон камерын линзний гол багтаагүй.
- Corning® Gorilla® Glass Victus® 2 -ыг төхөөрөмжийн урд хэсэгт ашигласан.
- Диагоналиар хэмжихэд Galaxy Z Flip8 -ын нүүр дэлгэцийн хэмжээ нь бүтэн тэгш өнцөгтөөр 4.1", дугуйрсан булангаараа 4.0" байна. Үндсэн дэлгэцийн хэмжээ нь бүтэн тэгш өнцөгтөөр 6.9", дугуйрсан булангаараа 6.8" байна. Бодит үзэлтийн талбай нь дугуйрсан булан болон камерын нүхний улмаас бага байна.
- Жин нь улс орон, бүс нутгаас хамаарч өөр өөр байж болно.
- Диагоналиар хэмжихэд Galaxy Z Fold8-ын нүүр дэлгэцийн хэмжээ нь бүтэн тэгш өнцөгтөөр 5.5", дугуйрсан булангаараа 5.4" байна. Үндсэн дэлгэцийн хэмжээ нь бүтэн тэгш өнцөгтөөр 7.6", дугуйрсан булангаараа 7.6" байна. Бодит үзэлтийн талбай нь дугуйрсан булан болон камерын нүхний улмаас бага байна.
- Диагоналиар хэмжихэд Galaxy Z Fold8 Ultra-ын нүүр дэлгэцийн хэмжээ нь бүтэн тэгш өнцөгтөөр 6.5", дугуйрсан булангаараа 6.5" байна. Үндсэн дэлгэцийн хэмжээ нь бүтэн тэгш өнцөгтөөр 8.0", дугуйрсан булангаараа 8.0" байна. Бодит үзэлтийн талбай нь дугуйрсан булан болон камерын нүхний улмаас бага байна.
- Үр дүн нь гэрэлтүүлгийн нөхцөл байдал, олон объект, фокус таараагүй эсвэл хөдөлгөөнт объект зэрэг зураг авалтын нөхцөл байдлаас хамаарч өөр өөр байж болно.
- AI Bokeh эффект нь зөвхөн хөрөг зургийн горимд л боломжтой. AI Bokeh зургууд одоогоор 12MP нягтралд боломжтой.
- Content shown is simulated for illustrative purposes only and is not captured with Galaxy Z Flip8.
- Оптик чанарын томруулалтыг Adaptive Pixel мэдрэгчээр идэвхжүүлдэг.
- Photo Assist нь сүлжээний холболт болон Samsung Accountээр нэвтрэхийг шаарддаг. Үйлчилгээний хүртээмжтэй байдал нь улс орон, хэл эсвэл төхөөрөмжийн загвараас хамаарч өөр өөр байж болно. Photo Assist нь зургийн хэмжээг өөрчилж болно. Зургийг AI-аар үүсгэсэн гэдгийг харуулахын тулд хадгалсны дараа зураг дээр мэдэгдэхүйц усан тэмдгийг тавина. Үүсгэсэн үр дүнгийн үнэн зөв, найдвартай байдалд баталгаа гаргахгүй.
- AP-ийн гүйцэтгэлийн сайжруулалтыг Galaxy Z Flip7-той харьцуулан харуулсан. Бодит гүйцэтгэл нь хэрэглэгчийн орчин, нөхцөл байдал болон урьдчилан суулгасан програм хангамж, апп-аас хамаарна.
- Гуравдагч талын лабораторийн нөхцөлд туршсан ердийн утга. Ердийн утга нь IEC 61960 стандартын дагуу туршсан батерейны дээжүүдийн батерейны хүчин чадлын зөрүүг харгалзан тооцоолсон дундаж утга юм. Galaxy Z Flip8 -ын хамгийн бага нэрлэсэн хүчин нь 4174 mAh байна.
- Mirror View функцийг Camera Assistant-аар дамжуулан ашиглах боломжтой. Үүний тулд Android 17 болон One UI 9 буюу түүнээс дээш хувилбартай байх шаардлагатай. Тухайн улс орон, бүс нутгаасаа хамааран ажиллах төлөв нь ялгаатай байж болно. 2026 оны 8-р сарын байдлаар Mirror View функцийг зөвхөн Galaxy Z Flip8 дээр дэмжин ажиллаж байна.
- LTE-ын анхдагч тохиргооны дагуу Bluetooth-ээр чихэвчтэй холбогдсон өгөгдсөн загварын урьдчилан гаргасан хувилбарын хамтаар Samsung-ийн дотоод лабораторийн туршилтын нөхцөлд үндэслэсэн. Үндсэн дэлгэц дээр видео тоглуулах явцад батерейны хүчин чадал болон батерейны эрчим хүчний хэрэглээнд хэмжсэн гүйдэлтэй харьцуулан тооцоолсон (Төхөөрөмж дээр хадгалсан видео файлын нягтрал 720p). Видео тоглуулах бодит хугацаа нь сүлжээний холболт, тохиргоо, видео файлын формат, дэлгэцийн гэрэлтүүлэг, батерейны нөхцөл болон бусад олон хүчин зүйлээс хамаарч өөр өөр байж болно.
- Багтаамжын сонголт болон хүртээмж нь оператор, улс орон эсвэл бүс нутгаас хамаарч өөр өөр байж болно. Бодит багтаамж нь урьдчилан суулгасан програм хангамжаас хамаарч өөр өөр байж болно.
- Гуравдагч талын лабораторийн нөхцөлд туршсан ердийн утга. Ердийн утга нь IEC 61960 стандартын дагуу туршсан батерейны дээжүүдийн батерейны хүчин чадлын зөрүүг харгалзан тооцоолсон дундаж утга юм. Galaxy Z Fold8-ын хамгийн бага нэрлэсэн хүчин нь 4660 mAh байна.
- Гуравдагч талын лабораторийн нөхцөлд туршсан ердийн утга. Ердийн утга нь IEC 61960 стандартын дагуу туршсан батерейны дээжүүдийн батерейны хүчин чадлын зөрүүг харгалзан тооцоолсон дундаж утга юм. Galaxy Z Fold8 Ultra-ын хамгийн бага нэрлэсэн хүчин нь 4854 mAh байна.
- Gemini нь Google ХХК-ийн худалдааны тэмдэг юм. Дарааллыг богиносгож, дуурайлган хийсэн. Хариултуудын нарийвчлалыг шалгана уу. Онцлог болон боломжит хугацаа нь бүс нутаг, наснаас хамааран өөр өөр байдаг.
- Gemini нь Google ХХК-ийн худалдааны тэмдэг болно. Нөхцөлүүд мөрдөгдөнө. Та бүртгүүлснээр Google One, YouTube болон бусад онцгой саналуудын нөхцөлийг зөвшөөрөх болно. Энэхүү санал 2027 оны 8-р сарын 1-ний 23:59 цагт (PT) дуусна. Хэрэв та үүнээс өмнө захиалгаа цуцлаагүй бол туршилтын хугацаа дуусмагц Google One үйлчилгээний төлбөр сар бүр $19.99 бодон сунгагдана. Захиалгаа хэдийд ч цуцлах боломжтой. Худалдан авсан төхөөрөмжөө буцаасан тохиолдолд захиалгыг цуцлагдаж болзошгүй. Бүрэн нөхцөлийг https://one.google.com/offer/terms-and-conditions/SamsungAIPro хаягаар үзнэ үү.
- Galaxy төхөөрөмж нь Android™ 17 болон түүнээс дээш хувилбар, One UI 9 болон түүнээс дээш хувилбартай бол, iOS төхөөрөмж нь iOS 26.6 болон түүнээс хойших хувилбартай бол iOS-оос Galaxy руу сайжруулсан аргаар өгөгдөл шилжүүлж болно. Check technical requirements for Smart Switch at https://www.samsung.com/mn/apps/smart-switch/.
- Galaxy төхөөрөмж хооронд Quick Share функцийг дараах OS-тэй ашиглаж болно: Android OS 10.0 (Q) болон One UI 2.1 буюу түүнээс дээш хувилбартай ухаалаг утас, таблет мөн 2020 болон түүнээс хойш гарсан Galaxy Books. Samsung бүртгэл, Wi-Fi болон Bluetooth холболт шаардлагатай. Apple төхөөрөмжүүдтэй хуваалцахын тулд Quick Share апп 13.8.51.27 буюу түүнээс хойших хувилбартай Galaxy төхөөрөмж болон 26.11.xx буюу түүнээс хойших хувилбартай Google Play үйлчилгээ шаардлагатай. 2026 оны 7-р сараас эхлэн "Share with Apple devices" функцийг Galaxy S26 цуврал, Galaxy Z Fold8 Ultra, Galaxy Z Fold8 болон Galaxy Z Flip8 цуврал дээр дэмжих ба цаашид зарим тэргүүлэгч загваруудад нэвтрүүлнэ. Galaxy S26 цуврал нь програм хангамжын шинэчлэлт шаардана.
- Apple төхөөрөмж хайх эсвэл хуваалцах үед утас Wi-Fi сүлжээнээс түр салж болно.
- Personal Data Engine нь Personal Data Intelligence цэс асаалттай байх үед ажилладаг. Personal Data Intelligence цэс унтармагц анализ хийгдсэн өгөгдөл устгагдана. Personal Data Engine нь Араб, (Хялбаршуулсан) Хятад, Голланд, Англи, Франц, Герман, Хинди, Индонез, Итали, Япон, Солонгос, Польш, Португал, Румын, Орос, Испани, Швед, Тайланд, Турк болон Вьетнам хэл зэрэг зарим хэл болон тодорхой нутгийн аялга/акцентыг таньдаг. Personal Data Engine нь одоогоор Samsung-ийн үндсэн апп-ууд болон дэмжигдсэн апп-уудын мэдэгдэлд анализ хийдэг.
- KEEP нь One UI 8 буюу түүнээс хойшхи хувилбартай Galaxy ухаалаг утас болон таблетууд дээр дэмжигддэг.
- Android OS шинэчлэлт болон аюулгүй байдлын шинэчлэлтийн хүртээмж болон хугацаа нь зах зээл, сүлжээний үйлчилгээ үзүүлэгч болон загвараас хамаарч өөр өөр байж болно.
- Galaxy төхөөрөмжүүд тусдаа үнэтэй.
- Төхөөрөмжийг 1.5 метрийн гүнтэй цэнгэг усанд 30 минут хүртэл байлгахад тэсвэртэйг лабораторийн туршилтад үндэслэн баталсан. Төхөөрөмжийн ус, тоосны тэсвэртэй байдал нь цаг хугацаа, эдэлгээний явцад буурч болно.
- Auto Zoom -ыг арын камер ашиглан FlexMode горимд ашиглах боломжтой ба томруулалтыг гараар тохируулбал идэвхгүй болно. Гэрэл багатай орчинд хязгаарлагдмал байна. Төхөөрөмж хөдөлгөөнтэй эсвэл объект хэт ойрхон байвал ажиллахгүй байж болно.
- eSIM шилжүүлэг нь оператороос хамаарч өөр өөр байж болно. Боломжит операторуудын дэлгэрэнгүй жагсаалтыг https://samsung.com/esim-support холбоосоор харна уу.