Танд хэрэгцээт бүхэн, таны Galaxy-д
Өдөр тутмын хэрэгцээт бүхнээ хурдан бөгөөд аюулгүйгээр Samsung Wallet-аар. Кредит карт, иргэний үнэмлэх, түлхүүр, тасалбар зэрэг хамгийн чухал зүйлсээ ганцхан аппд багтаагаарай. Хэдхэн хялбар алхмаар бүгдийг хурууны үзүүртээ бэлэн байлгах боломжтой. Таны зайнаас хийх гүйлгээ болон хэтэвчин дэх бүх мэдээллийг нууц код эсвэл биометрик өгөгдлөөр найдвартай хамгаална.
Толгой өвдөх асуудал
ард хоцорлоо.
Хэрэгцээт бүхнээ
ганцхан дэлгэцээс
Samsung Wallet бол таны хаашаа ч явсан хамт байх шилдэг апп бөгөөд төлбөрийн карт зэрэг өдөр тутмын чухал хэрэгцээт зүйлсээс эхлээд тасалбар, нислэгийн тийз хүртэлх танд хэрэгтэй бүхнийг нэг дор багтаана.
Шудрах
Ганц гүйлгээд wallet - аа нээгээрэй
Samsung Wallet нь танд хэрэгтэй зүйлсдээ хурдан хандах боломжийг олгоно. Түрийвчээ нээхийн тулд дэлгэцэн дээрээ дээш гүйлгэнэ үү.
Товших
Ганц товшоод wallet - аа нээгээрэй
Samsung Wallet нь танд зайлшгүй шаардлагатай зүйлсдээ хурдан хандах боломжийг олгоно. Түрийвчээ нээхийн тулд дэлгэцэн дээрх аппликейшны дүрс дээр дарна уу.
Хажуугийн товч
Хажуу талын товчлуураар wallet - аа нээгээрэй
Samsung Wallet нь танд зайлшгүй шаардлагатай зүйлсдээ хурдан хандах боломжийг олгоно. Түрийвчээ нээхийн тулд төхөөрөмжийнхөө хажуугийн товчийг хоёр удаа дарна уу.1
Хурдан. Аюулгүй. Samsung Pay
Samsung Pay-ээр ердөө ганц товшоод л төлбөрөө хурдан бөгөөд зайнаас уншуулан төлөөрэй. Онлайн болон дэлгүүрийн худалдан авалтын аль алинд нь төлбөрийг тань дээд зэргээр хамгаалах дижитал аюулгүй байдлын нэмэлт давхаргуудыг суулгасан.
Утсаараа хялбар бөгөөд аюулгүй хандах боломжтой
Samsung Pass-тай үргэлж хялбархан холбогдоорой. Биометрийн мэдээллээрээ өөрийгөө баталгаажуулахад л та апп болон үйлчилгээндээ нэвтэрнэ.4,5
Утсаа харуулаад л шууд нэвтрээрэй
Кино, спорт, урлагийн тоглолтын тасалбар болон нислэгийн суудлын талоныг нэг дороос хялбархан удирдан, хадгалаарай. Та тэдгээрийг Samsung Wallet-даа нэмж, холбогдох бар код эсвэл QR кодыг нь уншуулаад л шууд нэвтрэх боломжтой.8
Таны бүх гишүүнчлэл утсан дээр
Гишүүнчлэл болон урамшууллын картаа ашиглах өөр нэг боломжийг хэзээ ч бүү алдаарай. Зүгээр л тэдгээрийг Samsung Wallet дээр бүртгүүлээд, та Galaxy -тайгаа хамт хаашаа ч явахад бэлэн байлгаарай.9
Таны ухаалаг түрийвч. Хамгаалалагдсан
Samsung Wallet нь хурууны хээ таних болон шифрлэлтээр чухал хэрэглэгчийн мэдээллийг хамгаалдаг Samsung Knox-оор хамгаалагдсан. Энэ нь болзошгүй аюулаас хамгаалахын тулд мэдрэмтгий мэдээллийг тусдаа орон зайд хадгалдаг.
Түгээмэл асуултууд
-
Samsung Pay болон Samsung Wallet хоёрын ялгаа юу вэ?
Samsung Pay үйлчилгээ Samsung Wallet-д нэгтгэгдлээ. Ингэснээр Samsung Wallet нь ерөнхий буюу толгой брэнд байдлаар ажиллаж, Samsung Pay түүний дэд брэнд хэлбэрээр үргэлжлэн хөгжиж байна.
- · Samsung Wallet : Төрөл бүрийн зүйлсийг хадгалдаг платформ болон нэгдсэн апп.
- · Samsung Pay: Голчлон зөвхөн төлбөр тооцоо хийх шаардлагатай худалдааны цэгүүдэд ашиглагддаг гар утасны төлбөрийн систем.
-
Samsung Wallet-ийн гол функцүүд нь юу вэ?Samsung Wallet нь таны карт, тасалбар болон дижитал түлхүүрийг нэг дор хадгалах, ашиглах боломжийг олгодог аюулгүй апп юм. Энэ нь Samsung Pass-ийг нэгтгэж, өдөр тутмын хэрэглээнд зориулсан тасалбар болон суух тасалбарыг дэмждэг.
-
Samsung Pay-ийг хэрхэн ашиглаж эхлэх вэ?
- 1. Таны Samsung төхөөрөмж Samsung Pay-ийг дэмждэг эсэхийг баталгаажуулахын тулд төхөөрөмжийнхөө нийцтэй байдлыг шалгана уу.
- 2. Galaxy Store эсвэл Google Play Store-оос Samsung Wallet эсвэл Samsung Pay аппыг татаж авна уу.
- 3. Төлбөрийн тохиргоогоо хийж эхлэхийн тулд өөрийн Samsung бүртгэлээр нэвтэрнэ үү.
-
Samsung Pay-ийг хаана ашиглах вэ?Хүрэлтгүй төлбөр хүлээн авдаг хаана ч та Samsung Pay-ийг ашиглах боломжтой. Мөн энэ нь Samsung Pay товчлуур харагдах дэмжигдсэн апп болон вэбсайтууд дээр ажиллана.
-
Samsung Wallet дахь Transit Card функц гэж юу вэ?Transit Card функц нь дэмжигдсэн нийтийн тээврийн газруудын зорчих тасалбар эсвэл картыг Samsung Wallet-д шууд нэмж, ашиглах боломжийг олгодог.
-
Гишүүнчлэлийн картыг хэрхэн ашиглах вэ?Утсан дээрээ Samsung Wallet-г нээгээд Quick Access таб руу очно уу.
Гишүүнчлэл дээр товшоод, ашиглахыг хүссэн картаа сонгоно уу.
Кассчин таны худалдан авалтад сканнердаж, хэрэглэхийн тулд картын дугаар болон бар код дэлгэц дээр гарч ирнэ. -
Samsung Wallet-д онгоцны суух тасалбарыг хэрхэн нэмэх вэ?Эхлээд агаарын тээврийн компанийн гар утасны апп эсвэл вэбсайтаар дамжуулан бүртгэлээ дуусгаад, гар утасны суух тасалбар үүсгэнэ үү. Хэрэв агаарын тээврийн компани Samsung Wallet-ийг дэмждэг бол та суух тасалбараа Samsung Wallet руу шууд нэмэх сонголтыг харах болно.
-
Samsung Pass гэж юу вэ?Samsung Pass нь Samsung Wallet доторх биометрийн нэвтрэлт танилтын үйлчилгээ юм. Хурууны хээ болон нүдний солонгон бүрхэвчийн баталгаажуулалтаар дэмжигдсэн үйлчилгээнүүдэд аюулгүйгээр хандах боломж олгоно.
Galaxy-тай хамт илүү ихийг нээгээрэй
- Зургийг дүрслэх зорилгоор загварчилсан. Бодит UI өөр байж болно.
- Samsung Wallet-ын бэлэн байдал болон түүний функцууд нь улс/бүс нутаг, төхөөрөмжийн загвар, оператор болон програм хангамжийн хувилбараас хамаарч өөр өөр байж болох бөгөөд өөрчлөгдөж болно.
- Дижитал онгоцны тийзний дэмжлэг нь агаарын тээврийн хэрэгслээс хамаарч өөр өөр байж болно.
- AI-аар бүтээж, дараах засвар оруулсан зургуудыг агуулсан болно.
- Samsung Wallet-г хажуугийн товчлуурын тохиргооны дэлгэц дээр давхар дарах үйлдэл хийхээр тохируулах шаардлагатай.
- Зургийг зөвхөн дүрслэн харуулах зорилгоор ашигласан болно. UI бодит харагдац өөр байж болно. Бичлэгийн дарааллыг богиносгосон болно.
- Ухаалаг картыг NFC технологиор бүртгүүлэх боломж нь улс орон/бүс нутаг, төхөөрөмжийн загвар, үүрэн холбооны оператор болон системийн хувилбараас хамааран өөр өөр байж болох бөгөөд өөрчлөгдөх магадлалтай.
- Samsung Pass үйлчилгээний боломжит функц, онцлог болон дэмжигдэх аппликейшнүүд нь тухайн улс орны хууль эрх зүйн орчноос шалтгаалан ялгаатай байж болно.
- Autofill функц нь нэвтрэх мэдээлэл (ID/PW, OTP) болон хувийн мэдээллийг (Хаяг, Карт) дэмждэг. Дэмжигдэх төхөөрөмжүүд нь Samsung Pass-ын бодлогоос хамааран өөрчлөгдөж болно. Samsung Pass нь Android OS 7 (Nougat) болон түүнээс дээш хувилбартай Samsung Galaxy төхөөрөмжүүд дээр ажиллана.
- Samsung Wallet болон дижитал оюутны үнэмлэх функцийн боломж нь улс орон/бүс нутаг, төхөөрөмжийн загвар, үүрэн холбооны оператор, системийн хувилбар болон их дээд сургуулиас хамааран өөр өөр байж болох бөгөөд өөрчлөгдөх магадлалтай.
- Samsung Wallet болон машины дижитал түлхүүр функцийн боломж нь улс орон/бүс нутаг, төхөөрөмжийн загвар, үүрэн холбооны оператор, системийн хувилбар болон автомашины загвараас хамааран өөр өөр байж болох бөгөөд өөрчлөгдөх магадлалтай.
- Samsung Wallet болон дижитал нислэгийн тийз функцийн боломж нь улс орон/бүс нутаг, төхөөрөмжийн загвар, үүрэн холбооны оператор, системийн хувилбар болон агаарын тээврийн компаниас хамааран өөр өөр байж болох бөгөөд өөрчлөгдөх магадлалтай.
- Samsung Wallet болон гишүүнчлэлийн карт функцийн боломж нь улс орон/бүс нутаг, төхөөрөмжийн загвар, үүрэн холбооны оператор болон системийн хувилбараас хамааран өөр өөр байж болох бөгөөд өөрчлөгдөх магадлалтай.
- Та өөрийн улсад ашиглах боломжтой Samsung Wallet-ын үйлчилгээнүүдийг Wallet аппликейшнийг нээж шалгана уу.
