Тоглоомын ертөнцөө нээ


Гар утасны тоглоомын түвшингээ ахиулцгаая. Gaming Hub нь дуртай тоглоомуудаа сонгох, шинэ содон тоглоомуудыг хайж олох, трэнд болж буй тоглоомуудын талаар мэдээлэл авах, тусгай шагнал хүртэх, тоглоомноос гайхалтай мэдрэмжийг авахад тань туслах цогц платформ юм.

Зөвхөн танд зориулсан


Gaming Hub апп таны хэрэгцээнд нийцнэ. Аппыг ашиглах бүрд хамгийн тохирсон контентыг шууд танд хүргэнэ. Gaming Hub таны хайж буй зүйлийг урьдчилан мэднэ.

Хурдан, хялбар тоглоомын
зохион байгуулалт


Бүх тоглоомоо нэг дор, эмх цэгцтэй хадгалаарай. Таны гар утас дээрх татаж авсан тоглоомууд Gaming Hub хэсэгт автоматаар гарч ирэх бөгөөд энэ нь танд бүх цуглуулгадаа хялбархан хандах боломжийг олгох болно. Дуртай бүх тоглоомоо бөөгнүүлээд нэг аппликейшнаас ажиллуулаарай. Мөн хамгийн сүүлд тоглосон тоглоомуудад хандах тусдаа орон зай бий.1

* Зарим тоглоомууд Gaming Hub дээр автоматаар гарч ирэхгүй байж болно.

* Зарим тоглоомууд Gaming Hub дээр автоматаар гарч ирэхгүй байж болно.

Дараад л тоглоно.
Тэгээд л болоо


Сонгодог хөзөр болон олуулаа тоглодог мэргэн бууч гэх мэт олон төрлийн тоглоомуудыг зэрэг татан авч цагийг зугаатай өнгөрүүлээрэй. Instant Plays нь татаж суулгах шаардлагагүй, нэг товшилтоор эхлүүлэх боломжтой олон төрлийн цогц тоглоомуудыг санал болгодог.

Gaming Hub дээрх  олон төрлийн цогц тоглоомуудыг харуулна. Kitten Force, Spin Down зэрэг тоглоомууд хөдөлнө Gaming Hub дээрх  олон төрлийн цогц тоглоомуудыг харуулна. Kitten Force, Spin Down зэрэг тоглоомууд хөдөлнө

Тусгай шагнал аваарай


Тоглоомын талаарх бүх төрлийн мэдээллийг хүлээн авч, тоглоомын түвшин ахиулах тусгай шагнал авах. Gaming Hub нь хөнгөлөлтийн купон, шагнал сонгох болон бусад тусгай шагнал авах боломжийг олгодог.

Сонирхол бүрд нийцэх төв


Хүмүүс тоглоом тоглох, олж нээх, холбогдох гээд бүхий л туршлага энд бий болдог. Тоглоомуудыг татаж аваад, суулгахгүйгээр шууд тоглоод хамгийн сүүлийн үеийн мэдээ, болон видеонуудыг хүлээж аваарай.2

Хөдөлгөөн бүр чухал.
Тоглолтын түүхээ хянаарай


Тоглолтын түүхээ нэг дор хянаж үзээрэй. Тоглоомын аяллаа бодитойгоор ойлгохын тулд үйлдэл болон урт хугацааны гүйцэтгэлийн чиг хандлагаа хянаж үзээрэй. Та тоглоомын туршлагаа гүнзгий ойлгож, ирээдүйн тоглолтын чиглэлээ тодорхойлоход шаардлагатай мэдээллийг олж авах боломжтой.

 

Galaxy Ухаалаг утас

 

Апп ба үйлчилгээ

  • UI/UX нь өөрчлөгдөж болно.
  • Тоглоом болон функцүүдийн боломжит байдал нь улс орон болон төхөөрөмжөөс хамаарч өөр өөр байж болно.
  • Төхөөрөмж болон дэлгэцийн зургийг дүрслэх зорилгоор загварчилсан.
  1. Зарим тоглоомууд Gaming Hub дээр автоматаар гарч ирэхгүй байж болно.
  2. Функцийн боломжит байдал нь улс орон эсвэл бүс нутгаас хамаарч өөр өөр байж болно.