Амьдрал Galaxy-тай
хамт нээгддэг
Баригдмал байдлаас залхаж байна уу? Дэлхий ертөнц хязгааргүй тул энэ нь таныг хааш нь хөтлөхийг хэлж мэдэхгүй. Тиймээс Galaxy нь хязгаарыг давж, боломжуудаа нээхэд тань туслах хамгийн сүүлийн үеийн инновацийг мэдрүүлнэ.
Нээлттэй ертөнц. Маргааш илүү сайхан болно.
Өнөөдөр бид шийдвэр гаргахдаа үргэлж маргаашийн тухай бодож байдаг. Бүгдэд зориулсан илүү хүртээмжтэй, тогтвортой ертөнцийн төлөөх бидний эрэл хайгуулд нэгдээрэй.
Илүү олон төхөөрөмжтэй холбогдоорой
Galaxy экосистемийн төхөөрөмжүүд танд дуртай зүйлээ урьд урьдынхаас илүү сайн хийхэд туслахын тулд нэгдэж байна. Илүү ухаалаг суралц. Бүтээмжээ нэмэгдүүлээрэй. Бүтээлч төслүүдээ идэвхжүүлээрэй.
Фитнесс сонирхогчдод зориулав
Galaxy Watch болон Galaxy Buds чихэвчээ
холбож, фитнесс хяналт болон дасгалынхаа
жагсаалтыг бугуйнаасаа тоглуулаарай.
Хамгийн сүүлийн үеийн Galaxy төхөөрөмжүүдээр илүү олон боломжуудыг нээгээрэй
Илүү ухаалаг, илүү хялбар амьдралын туршлагыг мэдрэхийн тулд хамгийн сүүлийн үеийн Galaxy төхөөрөмжүүдэд холбогдоорой.3,4
Хамтдаа саадгүй ажиллах төхөөрөмжүүд4
One UI. Илүү их зүйл бүтээх боломжийг олгоно
Galaxy-аар интерфэйсийг өөрийн хэв маягт тохируулан өөрчлөх боломжтой. One UI-ыг ашиглан нүүр дэлгэц, сэдэв, фон зураг, виджет болон бусад зүйлээ бүтээлчээр өөрчлөөрэй.5
Таны нууцлал хамгаалагдсан
AI-ын эринд Galaxy нь хувийн нууцлалыг алдагдуулалгүй тохирсон утсыг санал болгодог. Samsung-ийн нууцлалын технологиуд нь мэдээллийг хамгаалж, ашиглалтаа бүрэн хянах боломжийг олгоно.
Knox Vault
Knox Vault нь ПИН код, нууц үг болон бусад хувийн мэдээллийг тусгаарладаг хоёр давхар аюулгүй тул хакерууд халдах боломжгүй.
Таны мэдээлэл таны гарт
Аюулгүй байдал ба нууцлал хэсэгт таны мэдээлэлд хандахыг оролдож буй апп-уудыг нэг дороос харан, тохиргоогоо тохируулна уу. Мөн Advanced Intelligence-ийн тусламжтайгаар та хиймэл оюун ухааны үйлчилгээний өгөгдлийг зөвхөн онлайнаар төдийгүй Galaxy төхөөрөмж дээрээ боловсруулах боломжтой.
Galaxy, танай гэр бүлд зориулав
Танай гэр бүл, таны дүрэм. Таны гэр бүлд зориулан бүтээсэн Samsung-ийн бүтээгдэхүүн, хэрэгслүүдийг ашиглан технологийг өөрийнхөөрөө ашиглаарай.
Galaxy-г хамтдаа
судлаарай
Зураг хуваалцах, эрүүл зуршлыг дэмжих, цахимаар холбогдохыг хялбар бөгөөд илүү хөгжилтэй болгохын тулд гэр бүлийнхээ бүртгэлийг холбоорой.
Сэтгэлийн амар амгалан
Хүүхдүүдээ санаа зоволгүйгээр судалж, суралцах боломжийг олгоорой. Тэд эрх чөлөөг мэдэрч харин та сэтгэлийн амар амгаланг эдэлнэ.
Бүтээлч байдлыг нь хөгжүүлэх
Хүүхдүүдийнхээ төсөөллийг нь чөлөөтэй хөгжүүлж, өөрийгөө илэрхийлэх сонирхолтой аргуудад суралцуулаарай. One UI нь хүүхдэд дараагийн бүтээлээ туурвихад нь тусална.
*Зургийг дүрслэх зорилгоор загварчилсан.
Galaxy-г туршихад бэлэн үү?
Galaxy-г Андройд бус утсан дээрээ туршаарай
Утсаа солилгүйгээр Galaxy-ын хэрэглээг туршаарай. Энэхүү One UI симуляци нь шинэ функцүүдийг турших, нөгөө талаас нь олж харахад тусална.
QR кодыг уншуулах эсвэл trygalaxy.com-оос татаж аваарай
Тухтай апп болон
үйлчилгээнүүдийг туршаарай
Galaxy-тай нэгдсэнээр техникийн дэмжлэг туслалцаа, эрүүл мэнд болон бусад зүйлд туслах олон тооны хэрэгтэй апп-уудад хандах боломжтой.
Өөрийн бүтээсэн зүйлээ #withGalaxy гэдгээр хуваалцаарай
#withGalaxy гэсэн шошготой Galaxy хэрэглэгчдийн зураг болон видео бичлэгийг үзээрэй
* Бүх үзүүлэлт болон функцууд нь бүх Galaxy төхөөрөмж дээр байдаггүй. Тодорхой бүтээгдэхүүний дэлгэрэнгүй үзүүлэлт болон функцын мэдээллийг Galaxy бүтээгдэхүүн мэдээллийн хуудаснаас аваарай.
* Энд оруулсан бүх техникийн үзүүлэлтүүд болон тодорхойлолтууд нь тухайн бүтээгдэхүүний бодит үзүүлэлт, тодорхойлолтоос өөр байж болно. Samsung нь энэхүү бичиг баримт болон энд дурьдсан бүтээгдэхүүнд хэдийд ч өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд Samsung нь тухайн өөрчлөлтийн талаар мэдэгдэл хүргүүлэх үүрэг хүлээхгүй. Бүтээгдэхүүний давуу тал, дизайн, үнэ, бүрэлдэхүүн хэсэг, гүйцэтгэл, хүртээмжтэй байдал, хүчин чадал гэх мэт энэхүү баримт бичигт заасан бүх функц, онцлог, техникийн үзүүлэлт, GUI болон бусад бүтээгдэхүүний мэдээллийг мэдэгдэлгүйгээр өөрчлөж болно. Дэлгэц дээрх контентууд нь загварчилсан зургууд ба зөвхөн тайлбарлах зорилготой.
* Samsung AI-ийн зарим функцийг ашиглахын тулд Samsung бүртгэлээр нэвтэрнэ.
* Samsung нь AI функцийн гаргасан үр дүнгийн үнэн зөв, бүрэн бүтэн, найдвартай байдалд ямар нэг амлалт, нотолгоо, баталгаа өгөхгүй.
* Бүс нутаг/улс, OS/One UI хувилбар, төхөөрөмжийн загвар, утасны оператороос хамаарч Galaxy AI функцүүд нь өөр байж болно.
* Samsung-ийн Galaxy AI-ын үндсэн функцууд нь үнэ төлбөргүй. Дараагийн хувилбаруудад төлбөртэй сайжруулсан функцууд эсвэл шинэ үйлчилгээнүүд багтаж болно. Гуравдагч этгээдийн хангадаг AI функцуудад өөр нөхцөл зүйлийг мөрдлөгө болгоно. Galaxy AI үндсэн функцууд нь Samsung-ын Үйлчилгээний Нөхцөл ба Зүйл хэсгийн "Дэвшилтэт оюун ухаан" хэсэгт жагсаасан үйлчилгээнүүд байна.
* Galaxy AI үйлчилгээг AI ашиглах насны хязгаарлалтай зарим бүс нутагт насанд хүрээгүй хүүхдүүдэд хязгаарлаж болно.
* Зургийг дүрслэх зорилгоор загварчилсан. Бодит UX/UI нь өөр байж болно. Өнгө, хэмжээ, загвар, цагны оосор нь улс орон эсвэл оператороос хамаарч өөр өөр байж болно. Бүтээгдэхүүн нь тусдаа үнэтэй. Samsung Health апп 6.24 буюу түүнээс дээш хувилбар шаардлагатай. Samsung бүртгэлд нэвтрэх шаардлагатай. Sleep функцууд нь зөвхөн хувийн хэрэгцээнд зориулагдсан ба эмнэлгийн зорилгоор ашиглахгүй. Зүрхний эрүүл мэндийг Android утас (Android 10 буюу түүнээс дээш) дээр ашиглах боломжтой ба Samsung Health апп (v7.0 буюу түүнээс дээш) шаардлагатай. Samsung бүртгэл шаардана. Зүрхний эрүүл мэндийн оноог тооцохын тулд нойрсолтын хугацаа, BMI, судасны ачаалал, дунд болон эрчимтэй үйл ажиллагааны хугацаа зэрэг амьдралын хэв маягийн талаарх мэдээлэл дээр тулгуурлана. Энэ функцийг ашиглахын тулд Galaxy Watch7 буюу түүнээс дээш One UI 9 бүхий загвар шаардлагатай. Зүрхний эрүүл мэндийн мэдээлллийг зөвхөн фитнес болон биеийн ерөнхий байдлын зорилгоор ашиглана. Хэрэв зүрх судасны өвчтэй эсвэл мэс засал хийлгэсэн бол эмчийн заавар зөвлөгөөг дагана уу.
1. Galaxy S23 Ultra-ын 12 дотоод болон гадаад эд ангиудад (Galaxy S23+ болон S23: 11 дотоод болон гадаад эд анги) дахин боловсруулсан материалыг ашигладаг ба Galaxy S22 Ultra-ын зургаан дотоод эд ангид мөн ашигладаг.
2. Хүртээмжийн функцуудад TalkBack, өндөр ялгаралтай сэдэв/фонт/гар, өнгөний урвуулалт, дуут хандалт, томруулалт/томруулагч, хүртээмжийн товчлолууд, мэдэгдэл болон аудио тайлбар багтана.
3. Galaxy төхөөрөмжүүдийн хооронд Quick Share функцийг дараах үйлдлийн системтэй ашиглаж болно: Android OS 10.0 (Q) хувилбар болон One UI 2.1 буюу түүнээс дээш хувилбартай ухаалаг утас, таблет, Windows 10 буюу түүнээс хойшхи үйлдлийн системтэй компьютер. Samsung бүртгэл, Wi-Fi болон Bluetooth холболт шаардлагатай. Холбоос илгээснээр iOS болон Android төхөөрөмжүүдтэй хурдан хуваалцах боломжтой: хуваалцсан файл тус бүр нь 10 GB-аас хэтрэхгүй (өдөрт нийт 10 GB) ба холбоосын хугацаа хоёр хоногийн дараа дуусна; Samsung бүртгэл болон интернет холболт шаардлагатай.
4. Galaxy төхөөрөмжүүд нь тусдаа худалдаалагдана.
5. Зарим функциональ виджетүүд нь сүлжээний холболт болон Samsung бүртгэлээр нэвтэрсэн байхыг шаарддаг. Апп дээр дэмжигдсэн функцүүдийг ашиглах боломжтой эсэх нь улс орон бүрт өөр өөр байж болно.
6. Personal Data Engine нь Personal Data Intelligence цэс асаалттай байх үед ажилладаг. Personal Data Intelligence цэс унтармагц анализ хийгдсэн өгөгдөл устгагдана. Personal Data Engine нь Араб, (Хялбаршуулсан) Хятад, Голланд, Англи, Франц, Герман, Хинди, Индонез, Итали, Япон, Солонгос, Польш, Португал, Румын, Орос, Испани, Швед, Тайланд, Турк, Вьетнам зэрэг зарим хэл болон тодорхой нутгийн аялга/акцентыг таньдаг. Personal Data Engine нь одоогоор Samsung-ийн үндсэн апп-уудад анализ хийдэг.