Galaxy, хүмүүс, мөч бүр
― юу чухал түүнийг олоорой


Galaxy төхөөрөмжөө алдсан уу? Samsung Find нь таных ч бай таны гэр бүлийнх ч бай төхөөрөмжийг тань хялбархан олоход туслах болно.
Үнэт зүйлс, тэжээвэр амьтан эсвэл үүргэвчиндээ SmartTag хавсаргаад хаана байгааг нь олж мэдээрэй.
Та мөн хайртай хүмүүстэйгээ холбоотой байх үүднээс байршлаа хуваалцах боломжтой.

Гурван үзэгдэл нь Samsung Find-ийн хэрэглээг харуулж байна. Газрын зураг дээр хүүхдийн байршлыг харуулсан Galaxy Tab-г хос гар барьж байна. Нэг эмэгтэй газрын зураг дээр гар утасныхаа байршлыг харуулсан Galaxy Book ашигладаг. Өөр нэг хос гар нь Samsung Galaxy ухаалаг гар утсыг барьж, газрын зураг дээр унадаг дугуйны SmartTag-ийн байршлыг харуулсан бөгөөд арын дэвсгэр дээр унадаг дугуй харагдаж байна. Гурван үзэгдэл нь Samsung Find-ийн хэрэглээг харуулж байна. Газрын зураг дээр хүүхдийн байршлыг харуулсан Galaxy Tab-г хос гар барьж байна. Нэг эмэгтэй газрын зураг дээр гар утасныхаа байршлыг харуулсан Galaxy Book ашигладаг. Өөр нэг хос гар нь Samsung Galaxy ухаалаг гар утсыг барьж, газрын зураг дээр унадаг дугуйны SmartTag-ийн байршлыг харуулсан бөгөөд арын дэвсгэр дээр унадаг дугуй харагдаж байна.

Хэрэв би төхөөрөмжөө алдсан бол яах ёстой вэ?

Samsung Find ашиглан төхөөрөмжийн байршлыг тогтоох, түгжих эсвэл мэдээллээ устгана уу.

Миний төхөөрөмжийг олох

Газрын зураг дээр бүртгэлтэй бүх Galaxy төхөөрөмжөө хурдан олоорой. Та мөн гэр бүлийн гишүүнийхээ байршлыг урьдчилж хуваалцсан бол Samsung Find апп - аар дамжуулан Galaxy төхөөрөмжүүдийнхээ байршлыг тогтоох боломжтой. Таны төхөөрөмж унтарсан байсан ч "Сүүлийн байршлыг илгээх"-г асаасан үед төхөөрөмжийн хамгийн сүүлд мэдэгдэж буй хаяг унтрахаас өмнө серверт хадгалагдах болно.1,2

Миний төхөөрөмжийг дуугаргах

Хэрэв та төхөөрөмжөө олохгүй байгаа ч ойролцоо байна гэж бодож байвал ойр дотнын хэн нэгэнд сонсогдох байдлаар дууг нь дээд хэмжээгээр тоглуулах боломжтой. Чанга яригчгүй төхөөрөмжүүдийн хувьд тэд чичирнэ эсвэл S Pen-ийн хувьд гэрэл анивчих болно.

Гээсэн Горимыг Тохируулах

Дэлгэцээ түгжээд, холбоо барих мэдээлэл эсвэл мессеж харуулаарай. Samsung Pay болон Samsung Pass-д хандах хандалтыг хязгаарлаж мөн утсаа унтрахаас сэргийлнэ үү. Galaxy Buds эсвэл SmartTag-ийн хувьд тэдгээрийг олсон хүн бүр NFC-г идэвхжүүлсэн Galaxy төхөөрөмжөөрөө товшиж таны гээсэн мессежийг үзэх боломжтой. Хэрэв хэн нэгэн таны Galaxy Buds-г өөрийн төхөөрөмжтэй холбохыг оролдвол энэ нь алдагдсан төхөөрөмж гэдгийг тухайн хүнд мэдэгдэх бөгөөд үүнийг Samsung бүртгэлд бүртгүүлэх боломжгүй болно.3

Олдсон үед надад мэдэгдээрэй

Төхөөрөмж тань офлайн байсан ч илэрсэн үед мэдэгдэл хүлээн аваарай. Galaxy Find Network нь ойролцоох Galaxy төхөөрөмжүүдийг ашиглан алдагдсан төхөөрөмжийг тань олоход туслах болно. Таны хувийн нууцлал хамгаалагдсан байх бөгөөд таны төхөөрөмж нууцлагдмал, шифрлэгдсэн хэвээр байна.4,5,6

Батарейны ажиллах хугацааг уртасгах

Гээсэн гар утасныхаа батарейг сунгаж унтрахаас сэргийлээд утсаа олох магадлалыг дээшлүүлээрэй.4

Мэдээллийг арилгах

Та алдагдсан төхөөрөмжөөсөө бүх мэдээллээ алсаас устгаж, factory reset хийж, хувийн мэдээллийг задруулж, буруугаар ашиглахаас сэргийлж болно.4

Хайртай хүмүүстэйгээ холбоотой байгаарай

Байршлаа хуваалцаж, ойр дотнын хүмүүсээ ямар нэгэн газруудад ирэх, орхих үед мэдээрэй.

Зүүн талд нь хүүхэд, баруун талд нь эмэгтэй утас харж байна. Төв хэсэгт байрлах Galaxy ухаалаг утасны дэлгэц нь Samsung Find-ийн Хүмүүс таб доторх газрын зураг дээрх хүүхдийн байршлыг харуулдаг. Хүүхдийн байршлын талаарх мэдэгдлийг хажуу талд нь харуулсан бөгөөд хүүхэд гэрээсээ гарах, сургууль дээр ирэх, сургуулиас гарах, гэртээ ирэхийг зааж өгнө. Зүүн талд нь хүүхэд, баруун талд нь эмэгтэй утас харж байна. Төв хэсэгт байрлах Galaxy ухаалаг утасны дэлгэц нь Samsung Find-ийн Хүмүүс таб доторх газрын зураг дээрх хүүхдийн байршлыг харуулдаг. Хүүхдийн байршлын талаарх мэдэгдлийг хажуу талд нь харуулсан бөгөөд хүүхэд гэрээсээ гарах, сургууль дээр ирэх, сургуулиас гарах, гэртээ ирэхийг зааж өгнө.

Байршлыг хуваалцах


Хүмүүс таб дээрээс өөрийн байршлыг найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж мөн тэднийг хаана байгааг нь харахыг хүсэлт явуулж болно. Холбоотой байж, тус тусдаа байсан ч хайртай хүмүүсээ хаана байгааг нь үргэлж мэдээрэй.7

Ирэх, явах мэдэгдэл


Таны хүүхэд эсвэл хайртай хүмүүс гэр, сургууль, ажил гэх мэт чухал газруудад ирэх эсвэл гарах үед мэдээрэй. Тэдний байршлыг хуваалцах үед тэдэнд мэдэгдэх бөгөөд ингэснээр тэдний нууцлал хамгаалагдсан байдлаар таныг холбоотой байлгах болно.8

Урьдчилан хяналтыг гартаа аваарай

Samsung Find ашиглан төхөөрөмж гэнэт алдагдах үед бэлэн байгаарай.

Хаясан тохиолдолд надад мэдэгдээрэй


Утас, таблетдаа холбогдсон SmartTag эсвэл Galaxy Buds, цаг, бөгж зэргийг орхисон тохиолдолд сэрэмжлүүлэг авах үүднээс "Хаясан тохиолдолд надад мэдэгдээрэй" - г асаана уу. "Safe Zone" оо тохируулаад шаардлагагүй мэдэгдлээс зайлсхийж бусад газраар явахдаа итгэлтэйгээр яваарай.

SmartTags - аар чухал гэсэн зүйлүүдээ хянаарай


Smarttag - г залгаад түлхүүр, дугуй, чемодан, тэжээвэр амьтан гэх мэт бараг зүйлсийг хэзээ бол хэзээ хянаарай. Гээсэн зүйлийнхээ хөдөлгөөнийг 7 хоног хүртэл газрын зураг дээр харж болох ба байрлалыг хуваалцан гэр бүлийнхнээрээ хайж олоорой.9

Интернэтгүй үедээ ч төхөөрөмжөө олох боломжтой


Офлайн хайлтыг идэвхжүүлсэн үед Galaxy сүлжээ нь төхөөрөмжийг сүлжээнд холбогдоогүй байсан ч байршлыг тогтооход тусална.5,6,10

Хэрхэн ашиглах вэ

Samsung Find-ийг бүрэн ашиглах аргуудыг харах.

Samsung Find ашиглан төхөөрөмжийнхөө байршлыг тогтоохын тулд 'Энэ утсыг олохыг зөвшөөрөх' сонголтыг асаасан байх шаардлагатай.
Энэ сонголтыг Samsung Find аппыг анх суулгаж дууссаны дараа асаах бөгөөд холбогдсон зүүдэг төхөөрөмжүүдэд ажиллана.
Энэ сонголтыг доорх алхмуудыг ашиглан гараар асааж, унтрааж болно.

Арга ①

Samsung Find аппаар суулгах

Алхам 01

Дэлгэрэнгүй дүрсийг (︙) товшоод ‘Settings’ - г сонгоно уу

Алхам 02

'Allow to be found' гэснийг сонгоно уу

Алхам 03

'This device'-ийг сонгох эсвэл зүүдэг төхөөрөмж бүрд
'Allow to be found'-ийг идэвхжүүлнэ үү

Алхам 04

'Allow this phone to be found'-ийг идэвхжүүлнэ үү

Samsung Find ашиглан төхөөрөмжийнхөө байршлыг тогтоохын тулд "Энэ утсыг олохыг зөвшөөрөх" сонголтыг асаасан байх шаардлагатай.
Энэ сонголтыг Samsung Find аппыг анх суулгаж дууссаны дараа асаах бөгөөд холбогдсон зүүдэг төхөөрөмжүүдэд ажиллана.
Энэ сонголтыг доорх алхмуудыг ашиглан гараар асааж, унтрааж болно.

Арга ②

Төхөөрөмжийн тохиргоогоор тохируулах

Алхам 01

Settings руу очно уу

Алхам 02

'Security and privacy' дээр дарна уу

Алхам 03

'Lost device protection' гэснийг сонгоно уу

Алхам 04

'Allow this phone to be found' идэвхжүүлнэ үү

Ухаалаг утас, таблет дээрээ офлайн хайлтыг идэвхжүүлээрэй.
Энэ тохиргоо нь холбогдсон зүүдэг төхөөрөмж болон SmartTag-д мөн хамаарна.6

Арга ①

Төхөөрөмжийн Samsung Find аппаар тохируулах

Алхам 01

Дэлгэрэнгүй дүрсийг (⋮) товшоод Samsung Find аппын "Settings" хэсгийг сонгоно уу

Алхам 02

'Allow devices to be found' - ийг сонгоно уу

Алхам 03

'Offline finding'-ийг сонгоно уу

Алхам 04

'Offline finding' - ийг идэвхжүүлнэ үү

Ухаалаг утас, таблет дээрээ офлайн хайлтыг идэвхжүүлээрэй.
Энэ тохиргоо нь холбогдсон зүүдэг төхөөрөмж болон SmartTag-д мөн хамаарна.6

Арга ②

Төхөөрөмжийн тохиргоогоор тохируулах

Алхам 01

Settings руу очно уу

Алхам 02

Цэсийн дээд хэсэгт байгаа Samsung Бүртгэлээ товшино уу

Алхам 03

'Lost device protection" хэсэгт очно уу

Алхам 04

'Find My Mobile'-ийг сонгоно уу

Алхам 05

'Offline finding' - ийг идэвхжүүлнэ үү

Хүмүүсээс эхлээд төхөөрөмж, эд зүйлс гээд хамгийн чухал зүйлстэйгээ холбоотой байгаарай.

Түгээмэл Асуултууд

Үгүй. Samsung Find бол SmartThings Find-ээс өөр апп юм. 'Samsung Find'-д та 'Devices', 'Items', 'People' гэсэн гурван шинээр зохион бүтээсэн табыг ашиглан төхөөрөмжийнхөө байршлыг тодорхойлж, зохицуулах боломжтой. "People" таб дээр найз нөхөд, гэр бүлээ нэмж, бүх байршлыг нэг дороос хуваалцахад тохиромжтой юм.

Үгүй. Та байршил хуваалцах хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд л таны байршлыг хуваалцах болно. Хэрэв та зөвшөөрөхгүй бол таны мэдээллийг таны гэр бүлийнхэнтэй ч хуваалцахгүй.

Хэрэв та байршлаа хуваалцах хүсэлтийг хүлээн авбал байршлыг хуваалцах хугацааг 1 цаг, 1 өдөр, хуваалцахыг унтраах хүртэл асаалттай байлгахаар тохируулах боломжтой. Мөн та хүссэн үедээ хуваалцахаа зогсоож болно.

Түүнчлэн таны байршлыг хуваалцсан хүн таны байршлыг шалгах бүрд та мэдэгдэл хүлээн авах боломжтой.

Үгүй. Хүүхдүүд зөвхөн Samsung бүртгэлийн гэр бүлийн групп-д бүртгэлтэй гишүүдтэйгээ байршил болон төхөөрөмжийн мэдээллээ хуваалцах боломжтой.

Galaxy Smartphone, Galaxy Tab, Galaxy Book гэх мэт Samsung Find - руу нэвтрэхэд ашигласан ижил Samsung бүртгэлээр нэвтэрсэн төхөөрөмжүүд 'Devices' таб дээр гарч ирнэ. Мөн үндсэн төхөөрөмжүүдэд Bluetooth-ээр холбогддог Galaxy Buds, Galaxy Watch, Galaxy Ring, S Pen зэрэг төхөөрөмжүүд гарч ирнэ.

Samsung Find ашиглан SmartTag гэх мэт төхөөрөмжүүдийг олохын тулд эхлээд SmartThings-д бүртгүүлэх ёстой. Та Samsung Find апп дотор "Add item" товчийг сонгосноор үүнийг хялбархан хийж болно.

Үгүй. Samsung Find-г хүүхдийн бүртгэлд ашиглах боломжтой ч хүүхдүүд байршил хуваалцах функцийг ашиглахын тулд эцэг эх, асран хамгаалагчдаасаа зөвшөөрөл авах ёстой.

Samsung Find апп болон веб сайт нь таны болон таны гэр бүлийн төхөөрөмжүүдийн байршлыг тогтоох, алдагдсан үед хамгаалах зэрэг функцүүдийг олгодог. Гэсэн хэдий ч зарим функцүүд нь зөвхөн апп эсвэл веб сайт дээр байж болно. Samsung Find вэб сайт нь та эсвэл гэр бүлийн гишүүн Samsung Find апп руу нэвтрэх боломжгүй үед алдагдсан төхөөрөмжийн байршлыг олоход тань туслах зорилготой юм. Тиймээс зарим функцийг вэбсайт дээр дэмжихгүй байж болно.


  • Дараах функцүүд нь зөвхөн Samsung Find апп дээр байдаг.
    - Байршил хуваалцах, Ойролцоох газар хайх, Хаясан үед мэдэгдэх, Навигац хийх, Байршлын түүх гэх мэт.

  • Дараах функцүүд нь зөвхөн Samsung Find вебсайт дээр байдаг.
    - Мэдээллийг устгах, батарейны ажиллах хугацааг уртасгах, байршлыг хянах гэх мэт.


※ Апп эсвэл веб сайтын дэмждэг функцүүд өөрчлөгдөж болно.

 

Galaxy Ухаалаг гар утас

 

Aпп & Үйлчилгээ

  • Зургуудыг дүрслэх зорилгоор загварчилсан.
  • Дэмжигдсэн төхөөрөмжүүд нь улс, бүс нутаг, оператор компаниас хамаарч өөр өөр байж болно.
  • Samsung бүртгэлдээ нэвтрэхийн тулд таны төхөөрөмж асаалттай байх ёстой.
  • Дэмжигдсэн төхөөрөмжүүд: Galaxy төхөөрөмжүүд (Android 8 ба түүнээс дээш хувилбартай Galaxy ухаалаг утас болон таблетууд, Tizen OS 5.5 ба түүнээс дээш хувилбартай Galaxy Watch эсвэл Wear OS, Galaxy Buds+ эсвэл түүнээс хойшхи хувилбарууд, бүх төрлийн Galaxy SmartTag цуврал, Galaxy Book загварууд, S Pen Pro) болон SmartThings-д залгах боломжтой нийцтэй SmartTags.
  • Samsung Find функц, дэмжигдсэн орчин болон техникийн үзүүлэлтүүд бүтээгдэхүүнээс хамаарч өөр өөр байж болно.
  • Samsung Find аппыг Galaxy Store болон Google Play-с татаж авах боломжтой. Galaxy Book-ийн хувьд та Microsoft Store-оос Samsung Find Windows аппыг татаж авах боломжтой.
  • Samsung Find-г ашиглахын тулд Find My Mobile тохиргооны 'Allow this phone to be found' тохиргоог асаасан байх шаардлагатай.
  1. 'Send last location' сонголтыг хэрхэн идэвхжүүлэх вэ. Settings > Security and privacy > Lost device protection > Find My Mobile > ‘Send last location' - г идэвхжүүлээд эсвэл Samsung Find app > Settings > Allow devices to be found > This device > 'Send last location' - г идэвхжүүлнэ үү.
  2. Гэр бүлийн төхөөрөмжийн байршил хуваалцах нь зөвхөн Samsung бүртгэлийн гэр бүлийн бүлгүүдэд боломжтой. Гэр бүлийн бүлэг үүсгэхийн тулд Device Settings > Samsung Account > Family рүү очно уу.
  3. Galaxy Buds болон Galaxy SmartTags-д зориулсан Гээсэн Горим нь зөвхөн NFC функцтэй загварт боломжтой.
  4. Энэ функцийг Samsung Find вэбсайтаас авах боломжтой.
  5. Offline Finding функцийг одоогоор зөвхөн Android 8 болон түүнээс хойшхи хувилбартай Galaxy ухаалаг утас болон таблет дээр дэмждэг. Үүнийг Galaxy Watch3 ба түүнээс дээш хувилбарууд, Galaxy Buds Pro, Galaxy Buds Live, Galaxy Buds FE, Galaxy Buds2 ба түүнээс дээш хувилбарууд, Galaxy S Pen, Galaxy Ring болон бүх төрлийн Galaxy SmartTag цувралууд дээр дэмждэг. Дэмжигдсэн төхөөрөмжүүд тасралтгүй нэмэгдэх болно.
  6. 'Offline Finding' тохиргоог идэвхжүүлсэн үед л  offline finding функцийг ашиглах боломжтой. 'Оffline finding' тохиргоог хэрхэн идэвхжүүлэх талаар 'Офлайн хайлтыг хэрхэн ашиглах' хэсгээс үзнэ үү. Холбогдсон ухаалаг утас эсвэл таблет дээрх офлайн хайх тохиргоо нь офлайнаар хайх функцийг дэмждэг Galaxy Watch, Galaxy Buds, Galaxy Ring, Galaxy S Pen Pro болон SmartTags-д мөн хамаарна.
  7. Хүлээн авагч нь байршил хуваалцах хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л байршил хуваалцах функц идэвхэждэг. Ийм зөвшөөрөлгүйгээр байршлын мэдээллийг ямар ч тохиолдолд хуваалцахгүй. Нэмж дурдахад та нөгөө талын зөвшөөрөлгүйгээр байршлаа хуваалцахаа хэзээ ч зогсоож болно. Гэсэн хэдий ч хүүхдийн бүртгэлийн хувьд хүүхдийн бүртгэл эсвэл түүнтэй холбоотой төхөөрөмжийн байршлыг бусад эсвэл гэр бүлийн гишүүдтэй хуваалцах эсвэл хуваалцахыг зогсоох аливаа оролдлогод эцэг эх, асран хамгаалагчийн төхөөрөмжөөс баталгаажуулалт, зөвшөөрөл шаардлагатай.
  8. Ирсэн болон гарсан мэдэгдлийн функц нь зөвхөн нөгөө тал тантай байршлаа хуваалцах үед л боломжтой.
  9. SmartTag эсвэл бусад тохирох хянагч дээрээ байршил олох функцийг ашиглахын тулд тэдгээрийг SmartThings дээр бүртгүүлсэн эсэхийг шалгаарай. Та мөн Samsung Find аппыг ашиглан SmartThings дээр тэдгээрийг хялбархан бүртгүүлэх боломжтой.
  10. Find Node төхөөрөмжүүд нь алдагдсан төхөөрөмжийн байршлыг яг таг заадаггүй.