Бугуйндаа Galaxy цаг зүүсэн орон дээрээ хэвтэж буй хүн.

Samsung Health-ийн тусламжтайгаар бүрэн эрүүл мэндэд хүрэх замаар алхаарай. Эрүүл мэндийн мэдээллээ хянаж,AI-д суурилсан ойлголт, хувийн дасгал сургуулилтыг хүлээн авч, өөрийгөө эрүүлжүүлэх зөв дадал зуршлыг бий болгоорой.

Онцлогуудыг үзэх

Унтах

Сайн унтаад өдрөө
зөв эхлүүлээрэй

Та олон цаг унтсан ч яагаад ядарч байна вэ гэж гайхаж байна уу? Galaxy Watch эсвэл Ring ашиглан унтах зуршлаа шалгана уу. Унтах мэдээллээ хянаж, танд тохируулсан нойрны дасгалжуулалтыг аваарай. 1, 2, 3

Туршиж үзэх Орон дээр суугаад гараа толгойныхоо ард байрлуулаад цонх руу харсан хүн. Бугуйнд Galaxy Watch байна. Sleep tracking функцийн  GUI тухайн хүнийг хүрээлэв. Унтах үеийн мэдээлэл, Sleep Score, Унтах хугацааны тогтвортой байдал, Energy score зэргийг харагдаж байна.

Bedtime Guidance

Яг зөв цагтаа унтаарай

Bedtime Guidance

Яг зөв цагтаа унтаарай

Bedtime Guidance ашиглан илүү сайн унтах зуршлыг хөгжүүлээрэй. Samsung Health таны нойрны мэдээлэлд дүн шинжилгээ хийж, хэр их амрах шаардлагатайг тодорхойлж, унтах цагийг санал болгодог. Зөв унтсанаар та өдрийг эрч хүчтэйгээр эхлүүлэх боломжтой юм.4
Нойрны мэдээлэл

Нарийвчилсан мэдээлэл авахын тулд нойрны мэдээллээ цуглуулаарай

Нойрны мэдээлэл

Нарийвчилсан мэдээлэл авахын тулд нойрны мэдээллээ цуглуулаарай

Илүү сайн унтахын үүднээс нойрны мэдээллээ сайн ойлгоорой. Galaxy Watch эсвэл Ring ашиглан унтах үе шат бүрд зарцуулсан цаг, зүрхний цохилт, хөдөлгөөн, амьсгалаа хянаарай. Дараа нь өөрийн нойрны хэв маяг, нойрны ерөнхий чанарын талаарх дэлгэрэнгүй тайланг хүлээн авч, нойроо үнэлэх үүднээс Sleep Score аваарай. 1
Sleep Coaching

Өөрийн хэрэгцээнд тохирсон Sleep Coaching аваарай

Sleep Coaching

Өөрийн хэрэгцээнд тохирсон Sleep Coaching аваарай

Sleep Coaching хүлээн авахын тулд нойрны мэдээллээ цуглуулаарай. Долоо хоногийн турш унтаж байхдаа Galaxy Watch эсвэл Ring зүүж, нойрны төрлөө амьтны хэлбэрээр олж мэдээрэй. Sleep animal -д тулгуурлан Samsung Health нь Sleep Coaching тусгай хөтөлбөрийг санал болгож байна. Хөтөлбөрөө даган мөрдөж эрүүл зуршлыг бий болгоод шөнө илүү сайн нойр авдаг болоорой. 3, 5, 6
Energy Score

Energy Score -ын тусламжтай өдөр бүр хамгийн сайн үр дүнд хүрээрэй

Energy Score

Energy Score -ын тусламжтай өдөр бүр хамгийн сайн үр дүнд хүрээрэй

Energy Score - оор өдөр тутмынхаа бэлэн байдлыг мэдээрэй. Наад зах нь өмнөх өдрийн хийсэн зүйлс, унтсан байдал дээр үндэслэн та маргааш нь Energy Score - оо авах болно. Хэрэв оноо нь хүлээлтээс доогуур байвал хаана анхаарлаа хандуулах талаар өөрт тохирсон зөвлөгөө аваарай. Урт хугацаанд өөрийн ерөнхий эрүүл мэндийн байдлыг сайжруулахын тулд өдөр бүр илүү өндөр Energy Score авахыг зориорой. 7

Sleep Coaching - г хэрхэн ашиглах вэ

Унтлагын функцтэй илүү сайн унтах горимыг хөгжүүлээд нойрны чанараа сайжруулаарай. Дараагийн өдөр нь сайн амрах үүднээс Bedtime Guidance ашиглан хамгийн тохиромжтой унтах цагаа олж мэдээрэй. Нойрны талаарх хангалттай мэдээлэл хуримтлагдсан үед Sleep Coaching нь таны нойрны хэв маягт тохирсон хөтөлбөрийг танд сайн унтах дадал хэвшүүлэх үүднээс зөвлөмж өгөх юм. 3, 5, 6

Дэлгэц дээрх Унтлагын функцийн мэдэгдэл гаргасан Galaxy Watch8-ийн урд талын харагдах байдал. Унтах амьтан буюу оцон шувууны дүрс зүүн талд байна. Текст Унтах, 92 дугаар, текст Маш Сайн. Үүнтэй ижил оцон шувуу Galaxy Watch8-ийн баруун талд байна. Дэлгэц дээрх Унтлагын функцийн мэдэгдэл гаргасан Galaxy Watch8-ийн урд талын харагдах байдал. Унтах амьтан буюу оцон шувууны дүрс зүүн талд байна. Текст Унтах, 92 дугаар, текст Маш Сайн. Үүнтэй ижил оцон шувуу Galaxy Watch8-ийн баруун талд байна.
Дасгал хөдөлгөөн

Өдөр бүр өөрийгөө
сайжруулаарай

Samsung Health ашиглан гүйцэтгэлээ хянаж байгаарай. Ахиц дэвшлээ шалгаад анхаарлаа төвлөрүүлэх хэсгээ олж мэдээрэй. Өдөр бүр өөрийгөө эрүүл болгохын төлөө урам зоригтой байгаарай.

Туршиж үзэх Далайн эрэг дагуу спорт хувцастай хоёр хүн гүйж байна. Дунд хэсэгт нь дэлгэцэн дээр Running функц ажиллаж буй ухаалаг гар утас байна. Баруун талд нь дэлгэцэн дээр Running функцтэй Galaxy Watch8 байна. Далайгаар гүйж яваа спорт хувцастай хүн. Баруун талд дэлгэцэн дээр Running функцтэй ухаалаг гар утас байна.

Running Coach

Running Coach - ын тусламжтай өөртөө таарсан хэмнэлээр бэлтгэлээ хийгээрэй

Running Coach

Running Coach - ын тусламжтай өөртөө таарсан хэмнэлээр бэлтгэлээ хийгээрэй

Хэрхэн үр дүнтэй, зөв гүйх талаар суралцаарай. Таны дасгалын мэдээлэлд үндэслэн Samsung Health таны гүйх чадварыг үнэлж, тохирсон дасгалын хөтөлбөрийг санал болгох юм. Бэлтгэлийн дэглэмийг дагаж, гүйлтийн техникээ сайжруулж, тойргийн шинэ дээд амжилтыг тогтоож, гүйлтийн зорилгодоо итгэлтэйгээр хүрээрэй.9
Дугуй Унах

Уралдаандаа таарсан байдлаар тохиргоогоо өөрчлөөрэй

Дугуй Унах

Уралдаандаа таарсан байдлаар тохиргоогоо өөрчлөөрэй

Унадаг дугуйн ур чадвараа дараагийн түвшинд хүргээрэй. GPX форматаар урьдчилан тохируулсан файлыг Galaxy Watch-даа импортлох замаар өөрийн маршрутыг тохируулж, Functional Threshold Power (FTP) -г хэмжих үүднээс ухаалаг утсандаа цахилгаан тоолуур холбоорой. Ингээд таны бүх зүйл бэлэн боллоо. Дээд зэргийн гүйцэтгэлд хүрэх замдаа гараад Samsung Health дээрх ахиц дэвшлээ шалгаарай. 10, 11
Сэлэх

Сэлэлтээ хянаарай

Сэлэх

Сэлэлтээ хянаарай

Усанд сэлэх мэдээлэлдээ анхаарлаа хандуулаад оновчтой үр дүнд хүрээрэй. Таны усан сэлэлт, усанд сэлэх хугацаа автоматаар хэмжигдэхээс гадна дундаж хэмнэл, дундаж хурд болон бусад зүйлсийг хэмждэг. Энэхүү өргөн хүрээний мэдээллийн тусламжтайгаар дасгалынхаа иж бүрэн дүн шинжилгээг аваарай. Энэ нь таныг ахисан түвшний усанд сэлэхэд бэлэн болоход тань туслах болно.
Бусад

Өөрийнхөөрөө дасгал хөдөлгөөнөө хийгээрэй

Бусад

Өөрийнхөөрөө дасгал хөдөлгөөнөө хийгээрэй

Фитнесийн зорилгодоо үр дүнтэй хүрээрэй. 100 гаруй дасгалаас сонгон, Routine Workout - аа үүсгэж, чухал цэгүүдэд хүрэнгээ цол нээгээрэй. Фитнестэй холбоотой төрөл бүрийн контентыг үзэхийн тулд Fitness табыг товшино уу. Дээрээс нь Galaxy Watch эсвэл Ring-ийн тусламжтайгаар эхлүүлэх товчийг дарахгүйгээр дасгалуудыг автоматаар хянах боломжтой. 12

Running Coack - г хэрхэн ашиглах вэ

Та анхлан суралцагч ч бай, туршлагатай гүйгч ч бай,Running Coach - ын тусламжтай өөрийн хэмнэлээр бэлтгэл хийгээрэй. Судалгааг бөглөж, 12 минутын гүйлтийн тестийг өгч, түвшингээ тогтоогоорой. Үр дүнд нь үндэслэн та өөрийн гүйх хүчин чадалд тохирсон хувийн бэлтгэлийг авах болно. 9

Running Coach функц ажиллаж буй Galaxy Watch8 -ын дэлгэц харагдах ба гүйлтийн түвшин 4 дүрс тэмдэг болон түшин 4 гэсэн текст харагдана. Конфетти нь мөн дэлгэцэн дээр байгаа бөгөөд хэрэглэгч гүйлтийн түвшний шалгалтыг амжилттай гүйцэтгэсэн болохыг илтгэнэ. Running Coach функц ажиллаж буй Galaxy Watch8 -ын дэлгэц харагдах ба гүйлтийн түвшин 4 дүрс тэмдэг болон түшин 4 гэсэн текст харагдана. Конфетти нь мөн дэлгэцэн дээр байгаа бөгөөд хэрэглэгч гүйлтийн түвшний шалгалтыг амжилттай гүйцэтгэсэн болохыг илтгэнэ.
Майндфулнес

Эрүүл биед саруул ухааныг бий болгоорой

Бүрэн эрүүл мэндийг хангахад оюун ухааны эрүүл мэнд нь бие махбодын эрүүл мэндээс ялгаагүй чухал юм. Стрессийнхээ түвшинг мэдэж, амьсгалын дасгал, бясалгалаар өөрийгөө тайвшруулаарай. Samsung Health ашиглан өдөр бүр өөрийнхөө эрүүл мэндийг шалгаарай.

Туршиж үзэх Хүн Galaxy Buds3 Pro-г чихэндээ зүүгээд бясалгаж байна. График нь зүүн дээд талд байрлах ба баруун  доош урсаж, хэлбэлзлийг харуулав. Хамгийн зүүн талд Өндөр гэсэн бичвэр байна. Хамгийн баруун талд Стресс функцийн дүрс тэмдэг болон Тайвширсан гэсэн бичвэр байна.

Mindfulness Tracker

Оюун санаагаа сэргээсэн дасгалууд хийгээрэй

Mindfulness Tracker

Оюун санаагаа сэргээсэн дасгалууд хийгээрэй

Оюун ухаанаа цэвэр байлгаж өдрөө өөрийн гартаа оруулаарай. Сэтгэл санааныхаа байдлыг бүртгэж хяналтын самбар дээр гарах өөрчлөлтийг хараад дотоод байдал тань хэр байгааг хараарай. Амьсгалын дасгал, бясалгал хийж өөрийгөө арчлах зуршлыг өдөр тутмынхаа ажлын нэг хэсэг болгоорой. 13
Стресс

Стрессээ хянаж ахиц дэвшил гаргаарай

Стресс

Стрессээ хянаж ахиц дэвшил гаргаарай

Сэтгэцийн эрүүл мэндийг зохицуулах үүднээс өдөр тутмын стрессийн давтамжаа хараарай. Стрессийнхээ түвшинг тогтмол хянаж, хэт их ачаалалтай эсвэл түгшсэн эсэхээ олж мэдээрэй. Амьсгалын дасгалаар гүнзгий амьсгаа аван стрессээ тайлж, өөрийгөө тайвшруулаарай.
Бясалгал

Амар амгаланг олоорой

Бясалгал

Амар амгаланг олоорой

Тайвшруулах арга техникээр сэтгэл санаагаа тайтгаруулаарай. Бясалгалаас эхлээд Унтлагын өгүүллэг, Хөгжим зэрэг олон төрлийн Calm контентоос сонгон өдөр эрч хүчээ сэргээж эсвэл шөнөдөө сайхан амраарай.
Шим тэжээл

Сайн идвэл сайн насална

Дасгал хөдөлгөөн, сайн унтах дадал зуршлаас гадна тэнцвэртэй хооллолт нь хөгшрөлтийг удаашруулах гол түлхүүр юм. Амьдралаа бүрэн дүүрэн байлгахын тулд Samsung Health-ийн тусламжтайгаар хоолны дэглэмээ зохицуулаарай.

Туршиж үзэх Ар талд нь паприка, авокадо. Голд нь дэлгэцэн дээр Хүнс функцтэй ухаалаг гар утас барьсан гар байна. Антиоксидант индекс, AGEs индекс, Food tracker зэрэг бодисын солилцооны эрүүл мэндтэй холбоотой өөр өөр GUI функц тал бүрээс харагдана.

Антиоксидант индекс

Зөвхөн эрхий хуруугаараа насжилтаа мэд

Антиоксидант индекс

Зөвхөн эрхий хуруугаараа насжилтаа мэд

Мэдрэгч дээр эрхий хуруугаа тавиад л хэр хөгширч байгааг хараарай. Жимс, хүнсний ногоо хэрэглэх үед арьсанд хуримтлагддаг антиоксидант болох каротиноидуудыг хэмжээд Samsung Health нь Антиоксидант индексийг 0-100 оноогоор гаргадаг. Оноогоо сайн хянаж, бага хэвээр байвал хөгшрөлтийн үр нөлөөг удаашруулах үүднээс тэнцвэртэй хоолны дэглэм барьж үзээрэй. 14, 15, 16, 17
AGEs индекс

Бодисын солилцооны эрүүл мэндийг сайн ойлгоорой

AGEs индекс

Бодисын солилцооны эрүүл мэндийг сайн ойлгоорой

Бодисын солилцоог сайжруулахын тулд Advanced Glycation End-products (AGEs) индексийг бага байлгаарай. AGE нь янз бүрийн өвчинд хүргэдэг үрэвсэл үүсгэдэг тул гликемийн агууламж багатай хоол хүнс хэрэглэх нь чухал юм. Эрүүл хооллож, AGEs индексийг сайтар хянаарай. 18
Food Tracker

Бүргэлж хөтөлж эрүүл тэнцвэртэй дэглэмийг бариарай

Food Tracker

Бүргэлж хөтөлж эрүүл тэнцвэртэй дэглэмийг бариарай

Хоолоо хянах замаар эрүүл хооллох зуршлыг бий болгоорой. Хоол тэжээлээ зохистой болгохын тулд илчлэг, шим тэжээлийн хэрэглээгээ шалгаад ухаалаг сонголтууд таны бодисын солилцоог хэрхэн сайжруулж болохыг хараарай. Баркод сканердах замаар хоолоо хялбархан бүртгээрэй. Зүгээр л сканердад хоол тэжээлийн бүх мэдээллийг шууд аваарай.
Биеийн Бүтэц

Биеийн бүтцийн шинжилгээгээр эрүүл байгаарай

Биеийн Бүтэц

Биеийн бүтцийн шинжилгээгээр эрүүл байгаарай

Эрүүл байх үүднээс өөрийн биеийнхээ талаар илүү сайн ойлголттой болоорой. Galaxy Watch-ийн тусламжтайгаар та жин, биеийн өөх, араг ясны булчингаа зөвхөн хуруугаараа тогтмол хянаж, хангалттай түвшинд байгаа эсэхийг шалгах боломжтой юм. Дээрээс нь зорилго тавьж, урам зориг өгөх мессежийг хүлээн авснаар илүү тууштай байхад тань тусална. 12, 19, 20

Биеийн үзүүлэлтүүд / Зүрхний эрүүл мэнд

Зүрхээ эрүүл байлгаарай

Galaxy Watch-ийн тусламжтайгаар зүрхний үйл ажиллагааг ерөнхий эрүүл мэндээ шалгах байдлаар ажиглаарай. Дараа нь Samsung Health Monitor нь Samsung Health-ийн хамт хэрэгтэй мэдээлэл өгөх болно. Зүрхээ амар хялбараар эрүүл байлгаарай.

Судасны ачаалал - ыг хэрхэн ашиглах вэ

Судасны ачаалал ашиглан зүрхнийхээ эрүүл мэндээ хянаарай. 3 шөнө унтдаг Galaxy цагаа зүүж, өөрийн хэмжилттэй харьцуулж одоогийн нөхцөл байдлыг үнэлнэ үү. Судасны ачааллыг тогтвортой байлгахын тулд хоолны дэглэмээ тэнцвэржүүлж, тогтмол дасгал хийж, хангалттай унтаарай. 21, 22

Дэлгэц дээрх судасны ачаалалтай Galaxy Watch8 Classic харагдана. Дээд талаас, Labs дүрс, текст Тогтвортой, баганан график, текст Таны судасны ачаалал тогтмол байна. Дэлгэц дээрх судасны ачаалалтай Galaxy Watch8 Classic харагдана. Дээд талаас, Labs дүрс, текст Тогтвортой, баганан график, текст Таны судасны ачаалал тогтмол байна.

Илүү их Samsung Health функцүүд

Таны эрүүл мэндийн замналд туслах Samsung Health -ээс хангадаг илүү их функцүүдийг туршаад үзээрэй.

Cycle Tracking

Сарын тэмдгийн мөчлөгөө сайн мэдэж аваарай

Cycle Tracking

Сарын тэмдгийн мөчлөгөө сайн мэдэж аваарай

Унтах үедээ арьсныхаа температурын өөрчлөлтийг хянаж, мөчлөгөө зохицуулаарай. Galaxy Watch эсвэл Ring нь температурыг хэмждэг бөгөөд Natural Cycle-ийн алгоритм нь хэлбэлзлийг илрүүлдэг. Мэдээллийн тусламжтайгаар алгоритм нь таны дараагийн сарын тэмдэг болон сарын тэмдгийн мөчлөгийг урьдчилан таамагладаг ба ингэснээр таны амьдралыг илүү амар болгодог. 33
Together

Бие биенийгээ зоригжуулаарай

Together

Бие биенийгээ зоригжуулаарай

Найзуудтайгаа нөхөрсөг өрсөлдөөн хийгээд үзээрэй. Найзуудынхаа контактыг нэмээд, тодорхой тооны алхам алхаж эсвэл тодорхой зайд гүйх группийн дундах сорилт үүсгээрэй. Мессежийн самбарыг ашиглан чатлаж, дасгалаа илүү хөгжилтэй, сонирхолтой болгоорой. Түүнчлэн сар бүр глобал сорилтуудад нэгдэж, дэлхийн өнцөг булан бүрд байгаа бусад Samsung Health хэрэглэгчидтэй өрсөлдөөрэй. 34
Долоо хоногийн тайлан

Долоо хоног тутмын ахиц дэвшлээ хянаарай

Долоо хоногийн тайлан

Долоо хоног тутмын ахиц дэвшлээ хянаарай

Долоо хоног бүрийн тайлангийн тусламжтайгаар эрүүл мэндийн аяллынхаа зохион байгуулалттай статистикийг долоо хоног бүр үзээрэй. Energy score, нойр, дасгал хөдөлгөөн, өдөр тутмын алхмууд, хоол хүнсний хэрэглээ, биеийн бүтцийн талаарх долоо хоног тутмын мэдээллээ шалгаад хэр их ахиц дэвшил гаргаж байгаагаа хараарай. Үр дүнг долоо хоног, сар, жилээр нь харьцуулж, өөрийнхөө илүү сайн хувилбар болох замдаа хэр хол явж байгаагаа хараарай.

Апп-ыг татаж авах

Samsung Health app - ыг татаж авах

Өдөр тутмын зуршилдаа нэмээрэй

Өөрийн эрүүл амьдралын хэв маягт тохирсон Galaxy төхөөрөмжөө олоорой.

Health Хамтрагч Байгууллагууд

Samsung дэлхий даяарх байгууллагуудтай хамтран, эрүүл мэндээ хянах боломжийг олгодог.

Таны эрүүл мэндийн мэдээлэл Samsung Knox-д найдвартай хадгалагдана

Түгээмэл Асуултууд

  • Samsung Health гэж юу вэ?

    Samsung Health нь эрүүл мэнд, фитнессийн цогц платформ бөгөөд ерөнхий эрүүл мэндийг сайжруулахад зориулагдсан. Энэ нь таны үйл хөдлөл, нойр, хоолны дэглэм, стрессийн түвшинг хянахад тусалдаг бөгөөд эрүүл мэндийн зорилгодоо хүрэхэд тань туслах хувийн мэдээллийг өгдөг.
  • Тиймээ. Samsung Health аппыг Google Play Store эсвэл Galaxy Store дээрээс үнэгүй татаж авах боломжтой. Та үүнийг бусад Android ухаалаг гар утас, Google утас гэх мэт өөр өөр үйлдвэрлэгчийн ухаалаг гар утсанд татаж авах боломжтой. Төхөөрөмжийн загвараас хамааран тодорхой үйлчилгээний боломжит байдал өөр өөр байж болно.
  • Цусны даралт, зүрхний бичлэг, sleep apnea зэрэг чухал шинж тэмдгүүдийг хянахын тулд та Samsung Galaxy ухаалаг утсандаа Samsung Health Monitor аппыг суулгах хэрэгтэй. Galaxy Watch-аа Samsung Galaxy ухаалаг гар утастайгаа холбосны дараа Galaxy Watch дээрх Цусны даралт, ECG эсвэл Sleep Apnea функцэд нэвтэрнэ үү. Таны ухаалаг гар утас Samsung Galaxy Store-оос Samsung Health Monitor аппыг татаж эхлэх болно.
  • Samsung Health аппын Sleep tracking функцийг зүүдэг төхөөрөмж болон ухаалаг утсанд ашиглах боломжтой. Хэрэв та зүүдэг төхөөрөмж ашиглаагүй бол сэрснийхээ дараа ухаалаг гар утсаараа тооцоолсон унтсан хугацааг шалгаад бүртгэж болно. Гэсэн хэдий ч унтах хугацаанаас бусад чухал шинж тэмдгүүдийг хэмжихийн тулд та Galaxy Watch эсвэл Ring гэх мэт дэмжигдсэн зүүдэг төхөөрөмжүүдийг Samsung Health апп-д ​​холбох хэрэгтэй.
  • Sleep Coaching нь таны нойрны мэдээлэлд тулгуурлан тусгайлан тохируулсан нойрны дасгалжуулалтын хөтөлбөрийг санал болгодог функц юм. Хамгийн багадаа ажлын 1 өдөр, 1 амралтын өдрийг оролцуулан Galaxy цаг эсвэл Ring - ээ унтаж байхдаа дор хаяж 7 хоног зүүгээрэй. Хангалттай мэдээлэл цуглуулсны дараа танд унтдаг амьтан өгөх бөгөөд хөтөлбөр эхэлнэ.
  • Energy Score нь өчигдрийн бие махбодийн үйл ажиллагаа, нойрны хэв маягт дүн шинжилгээ хийх замаар таны одоогийн биеийн болон оюун санааны бэлэн байдлыг харуулдаг индекс юм. Energy score - оо хянаж, эрүүл мэнд, унтах дадал зуршлаа сайжруулан өдөртөө илүү сайн бэлдэж сэрээрэй.
  • Bedtime Guidance нь сүүлийн 3 өдрийн, дараа нь 4 дэх өдрийн унтсан цаг дээр үндэслэн шаардлагатай унтах хугацааг тооцоолж, хэрэглэгчийн хүссэн сэрэх цаг дээр үндэслэн унтах оновчтой цагийг санал болгодог.
  • Та Samsung Health хуудасны баруун дээд хэсэгт байрлах "More options" цэсийг товшиж дасгалын бүртгэлээ хуваалцах боломжтой. "Share" товчийг дарж, зураг, мэдээллийг засварлаж, утсандаа хадгалж, найзуудтайгаа мөн хуваалцаарай.
  • Samsung Health нь таны Samsung Galaxy төхөөрөмж болон Android ухаалаг гар утсанд (Android 10 ба түүнээс дээш) суулгасан хурдны мэдрэгчийг ашиглан алхмуудын тоог хянаж, таны алхмуудыг тооцоолох өгөгдөл үүсгэдэг. Энэ нь таны алхмын тоо болон алхалтын урт дээр үндэслэн таны туулсан зайг хэмждэг.
  • Та Samsung Health апп эсвэл Samsung Galaxy Watch дээр дасгалаа хянах боломжтой. Дасгал хянах функцэд нэвтэрч, дасгалаа сонгоно уу. Бичлэг хийж эхлэхийн тулд эхлүүлэх товчийг дарна уу. Galaxy Ring-ийн тусламжтайгаар та алхах, гүйх, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хянах боломжтой. Galaxy Fit3 нь алхах, гүйх, усанд сэлэх, эллипс, сэлүүрт болон дасгалуудыг хянах боломжтой. Galaxy Watch нь алхах, гүйх, гадаа дугуй унах, усанд сэлэх, эллипс, сэлүүрт болон дасгалуудыг хянах боломжтой. Зүүж болох төхөөрөмжөөс хамааран бүртгэгдсэн чухал шинж тэмдгүүдийн төрөл өөр өөр байж болно.
  • Та Samsung Health дээрээс Running Coach-д хандах боломжтой. Гүйж эхлэхээсээ өмнө гүйлтийн үндсэн чадвараа тодорхойлох судалгааг аваарай. Дараа нь та гүйлтийн түвшинг хэмжихийн тулд 12 минутын гүйлтийг эхлүүлнэ. 12 минутын гүйлтийн хугацаанд туулсан зай, хурд, зүрхний цохилт, биеийн мэдээлэл, VO2 max зэрэгт үндэслэн та Running Coach хөтөлбөрийг эхлүүлэх түвшинд оноогдох болно.
  • AGEs (Advanced Glycation End-products) индекс нь биологийн насыг илтгэдэг үзүүлэлт бөгөөд хооллолт, амьдралын хэв маяг үүнд ихээхэн нөлөөлдөг. AGE-ийн индексийг хэмжихэд туслахын тулд унтаж байхдаа Galaxy Watch-г асаагаарай. Та өөрийн өгөгдлийн харьцуулалт болон насны бүлгийн дундаж статистикийг харж болно. AGEs нь чихрийн молекулуудаас болж уураг, өөхний молекулууд исэлдэх үед бие махбодод байгалийн гаралтай үүсдэг нэгдэл юм. Нас ахих тусам энэ нь таны системд хуримтлагддаг. Хоолны дэглэм, амьдралын хэв маяг нь АGEs хэр хурдан хуримтлагдахад нөлөөлдөг. Жишээ нь их хэмжээний элсэн чихэр агуулсан хоолны дэглэм нь AGE-ийг хурдан бий болгодог. Сүүлийн үеийн судалгаагаар AGE-ийн өндөр индекс нь хөгшрөлтийг хурдасгаж, архаг өвчин үүсгэдэг гэж тогтоогдсон байна.
  • Хэрэв та Samsung Health-ийн цусан дахь сахрын хэмжээг хэмжих функцийг дэмждэг тусдаа төхөөрөмж эсвэл апп ашиглаж байгаа бол Samsung Health апп дээр өөрийн цусан дахь сахрын хэмжээг хянаж шалгах боломжтой. Цусан дахь сахрын хэмжээг тусад нь хэмжих төхөөрөмж ашигласнаар хэмжсэн мэдээллийг гараар оруулах боломжтой. Эсвэл та Samsung Health-ийг дэмждэг тусдаа тасралтгүй глюкозын хяналт (CGM) аппыг холбож автоматаар бичиж болно. Хангалттай мэдээлэлтэй болсны дараа Samsung Health танд тооцоолсон гликатлагдсан гемоглобины түвшинг мэдээлнэ. Samsung Health дээрх цусан дахь сахрын хэмжээг хэмжих функцийг Galaxy Watch4 цуврал дээр дэмждэг ба дараа нь Wear OS 5.0 буюу түүнээс дээш хувилбартай Samsung Galaxy Watch загварууд (Galaxy Fit-аас бусад) болон Android ухаалаг гар утсанд (Android 12 ба түүнээс дээш) дэмждэг.
  • Антиоксидантууд нь чөлөөт радикалуудыг устгаж, исэлдэлтийн стрессийг бууруулснаар архаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Хоёр төрлийн антиоксидант байдаг: бие махбодод нийлэгждэг антиоксидант ферментүүд болон хоол хүнснээс гаргаж авсан антиоксидант бодисууд. Биеийн өөрийн антиоксидант ферментүүд исэлдэлтийн стресс ихсэж, хөгшрөлтийн улмаас хангалтгүй болсон бол хоолны дэглэмд антиоксидант шаардлагатай болно. Полифенол, каротиноид, ретинол, витамин С, Е витамин зэрэг хоол хүнсний антиоксидант нь жимс, хүнсний ногоонд элбэг байдаг. Тиймээс хөгшрөлт эсвэл эрүүл бус амьдралын хэв маягаас үүдэлтэй исэлдэлтийн стрессийг даван туулахын тулд хангалттай хэмжээний жимс, хүнсний ногоо хэрэглэх нь маш чухал юм.
  • "Антиоксидант индексийн онооны системийг WHO-ээс өдөрт 400 грамм хүнсний ногоо, жимс жимсгэнэ хэрэглэх зөвлөмж дээр үндэслэн тооцдог. Маш бага (Оноо < 50): Хүнсний ногоо, жимсний өдөр тутмын дундаж хэрэглээ нь санал болгож буй хэмжээнээс 50%-иас бага байгааг харуулж байна. Бага (50 ≤ Оноо < 75): Хүнсний ногоо, жимсний өдөр тутмын дундаж хэрэглээ нь санал болгож буй хэмжээнээс 50% - 100% хооронд хэлбэлзэж байгааг харуулж байна. Хангалттай (75 ≤ Оноо): Хүнсний ногоо, жимсний хэрэглээ нь санал болгож буй хэмжээнд нийцэж эсвэл давж байгааг харуулж байна."
  • Food Tracker нь таны хоол хүнс, ундааны хэрэглээг бүртгэж, таны хоолны дэглэм дэх макро болон микроэлементийн харьцаанд дүн шинжилгээ хийдэг. Мөн та цаанаас санал болгож буй шим тэжээлийн харьцааг шалгаж, хоолны дэглэмээ тохируулж болно.
  • Galaxy Watch дээрх Биеийн Бүтэц нь таны биеийн жинг бүрдүүлдэг ус, өөх тос, араг ясны булчин гэсэн 3 бүрэлдэхүүн хэсгийн харьцааг хэмждэг. Биеийнхээ бүтцийг хянахын тулд Galaxy Watchныхаа товчлуур дээр хуруугаа тавихад л хангалттай. Хэмжилт дууссаны дараа та үр дүнг дэлгэц дээр харах болно. Мөн та жингээ хасах, араг ясны булчинг нэмэгдүүлэх, өөх тосыг бууруулах зорилго тавьж, тууштай байхад тань туслах урам зориг өгөх мессежүүдийг авч болно.
  • Та Samsung Health Monitor аппыг дэмждэг Galaxy Watch, Ring эсвэл Fit ашиглан зүрхний хэмнэлээ бодит цаг хугацаанд хянах боломжтой. Бичлэгээ харж, уншсан мэдээллээ хянаарай.
  • Та Samsung Health Monitor аппыг дэмждэг Galaxy Watch ашиглан ECG-ын шинжилгээ өгч, тосгуурын фибрилляцийн шинж тэмдгийг шалгах боломжтой. Сонгосон улс орон эсвэл бүс нутагт Galaxy Watch зүүж байхдаа зүрхний хэмнэл алдагдах шинж тэмдэг илэрсэн үед ECG-ын шинжилгээ өгөөрэй гэсэн сэрэмжлүүлэг хүлээн авах боломжтой. ECG тестийн онцлог нь Galaxy Watch4 цуврал дээр дэмжигддэг ба дараа нь Wear OS 5.0 буюу түүнээс дээш хувилбартай Samsung Galaxy Watch загварууд (Galaxy Fit-аас бусад) болон Android ухаалаг гар утсанд (Android 12 ба түүнээс дээш) дэмжигддэг. Боломжит байдал нь улс эсвэл бүс нутгаас хамаарч өөр өөр байж болно. Дэлгэрэнгүй мэдээлэл болон үйлчилгээний орнуудын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг https://www.samsung.com/apps/samsung-health-monitor хуудаснаас авна уу.
  • Samsung Health дээрх Судасны Ачаалал функц нь таны зүрх судасны тогтолцооны ачааллын түвшинг харуулдаг. Судасны ачааллыг ашиглахын тулд та суурь үзүүлэлтээ тогтоох хэрэгтэй. Үндсэн үзүүлэлтийг 3 шөнийн турш хэмждэг бөгөөд таны судасны ачааллын чиг хандлагыг үнэлэхэд ашигладаг. Хэрэв таны амьдралын хэв маяг мэдэгдэхүйц өөрчлөгдвөл та үүнийг аль болох үнэн зөв байлгахын тулд суурь үзүүлэлтийг шинэчлэх хэрэгтэй. Жишээ нь хэрэв та давсны хэрэглээгээ багасгаж эсвэл илүү их дасгал хийж эхэлбэл үндсэн үзүүлэлтийг дахин тохируулах нь таны үр дүн, одоогийн эрүүл мэндийн байдлыг хамгийн зөв тусгахад тусална. Үр дүнг таван үе шаттайгаар үзүүлэв: өндөр, бага зэрэг өндөр, тогтвортой, бага зэрэг доогуур, доод. Та мөн зүрх судасны эрүүл мэндийг сахих талаар хэрэгтэй зөвлөгөө авах болно.
  • Samsung Health-д дагалдах хэрэгслийг холбоход маш хялбар. Эхлэхийн тулд Samsung Health аппыг нээгээд "More Options" дээр товшино уу. "Settings"-г сонгоод, "Accessories"-ийг товшоод төхөөрөмжөө холбоход бэлэн байгаа эсэхийг шалгана уу. Төхөөрөмжийн ангиллын жагсаалт гарч ирнэ. Хайгаад төхөөрөмжөө сонгоорой. Хэрэв таны дагалдах хэрэгсэл жагсаалтад байхгүй бол "Scan for accessories" гэснийг товшино уу. Таны дагалдах хэрэгсэл цэсэнд гарч ирсний дараа үүнийг сонгоод зааврын дагуу тохируулгын процессыг дуусгана уу. Одоо таны төхөөрөмж бүртгэгдсэн бөгөөд таны фитнессийн мэдээллийг бичихэд бэлэн боллоо.
  • 1. Sleep tracking функцүүд нь зөвхөн ерөнхий эрүүл мэнд, фитнест зориулагдсан. Ямар нэгэн эрүүл мэндийн асуудал, нойрны эмгэгийг илрүүлэх, оношлох, эмчлэхэд зориулагдаагүй. Хэмжилтийг зөвхөн таны хувийн лавлагаанд зориулав. Эмнэлгийн мэргэжилтнээс зөвлөгөө авна уу.
  • 2. Sleep tracking функц нь Galaxy Watch эсвэл Galaxy Ring зүүж унтахыг шаардана.
  • 3. Samsung Health v.6.24 болон түүнээс дээш хувилбар дээр ашиглах боломжтой бөгөөд Android OS 11 болон түүнээс дээш хувилбартай Samsung Galaxy ухаалаг утастай холбох ёстой. Samsung бүртгэлд нэвтрэх шаардлагатай. Доод тал нь 7 хоногийн нойрны мэдээлэл шаардлагатай (ажлын 1 өдөр, амралтын 1 өдөр орно).
  • 4. Bedtime Guidance нь Android утсан (Android 11 ба түүнээс дээш) дээр ажилдаг бөгөөд Samsung Health аппыг (v6.30.2 эсвэл түүнээс дээш хувилбар) ашиглах шаардлагатай. Зөвхөн ерөнхий эрүүл мэнд, фитнесийн зорилгоор ашиглагдахад зориулагдсан. Хэмжилтүүд нь зөвхөн таны хувийн лавлагаанд зориулагдсан болно. Аливаа эрүүл мэндийн асуудал, нойрны эмгэгийг илрүүлэх, оношлох, эмчлэхэд зориулагдаагүй. Эмнэлгийн мэргэжилтнээс зөвлөгөө аваарай.
  • 5. Зөвхөн ерөнхий эрүүл мэнд, фитнесийн зорилгоор ашиглагдахад зориулагдсан.
  • 6. Аливаа өвчин эмгэгийг илрүүлэх, оношлох, эмчлэхэд зориулагдаагүй. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.
  • 7. Energy Score нь Android утсанд (Android 11 ба түүнээс дээш хувилбар) ажиллах бөгөөд Samsung Health аппыг (v6.27 ба түүнээс дээш) ашиглах шаардлагатай. Samsung бүртгэлд нэвтрэх шаардлагатай. Үйлчилгээний боломжит байдал нь улс, бүс нутаг, хэлээс хамаарч өөр өөр байж болно. Energy Score - г шалгахын тулд Samsung Galaxy Watch эсвэл Samsung Galaxy Ring-ийн эрүүл мэндийн мэдээллийг Samsung Health апп-тай синхрончлох шаардлагатай. Наад зах нь өмнөх өдрийн хийсэн зүйлийн мэдээлэл, нойр болон унтах үеийн зүрхний цохилтын мэдээлэл шаардлагатай. Аливаа өвчнийг илрүүлэх, оношлох, эмчлэхэд зориулагдаагүй. Үр дүн нь зөвхөн таны хувийн лавлагаанд зориулагдсан болно. Эмнэлгийн мэргэжилтнээс зөвлөгөө аваарай.
  • 9. Running Coach апп-ыг Android утсанд (Android 10 ба түүнээс дээш) ашиглах боломжтой бөгөөд Samsung Health аппыг (v6.30.2 ба түүнээс дээш хувилбар) ашиглах шаардлагатай. Samsung бүртгэлд нэвтрэх шаардлагатай. Үйлчилгээг зөвхөн Galaxy Watch8 цуврал эсвэл түүнээс дээш Galaxy Watch цувралд ашиглах боломжтой. Running Coach программыг ашиглахын тулд хэрэглэгч дасгалжуулагчийн хөтөлбөрийг эхлүүлэхийн өмнө гүйлтийн түвшний шалгалт өгч, түвшингээ тогтоолгох шаардлагатай.
  • 10. GPX форматын маршрутын файлыг явган аялал, дугуй унах зорилгоор импортолсон мөн Samsung Health тохиргооны дагуу маршрутыг зорилтот болгон тохируулсан үед ажиллана.
  • 11. Хувь хүний ​​FTP (Functional Threshold Power) хэмжихийн тулд Samsung Galaxy ухаалаг гар утас нь цахилгаан тоолуурт холбогдсон байх ёстой. FTP-ийг илүү нарийвчлалтай тооцоолохын тулд Galaxy Watch-ийг ухаалаг гар утсанд холбох шаардлагатай. Унадаг дугуйн цахилгаан тоолуурыг дугуйндаа холбосон үед 4 минутаас дээш хугацаанд дунд болон өндөр эрчимтэй дугуй унах үед FTP-ийг автоматаар тооцдог. Machine Learning ашигласнаар та олон удаа унах тусам FTP-ийн утгыг илүү нарийвчлалтай, хувийн болгоно. Дугуйн цахилгаан тоолуур нь тусдаа худалдаалагдана.
  • 12. Тохирох ухаалаг утас болон боломжит функцүүд нь улс/бүс нутаг, оператор компани эсвэл төхөөрөмжөөс хамаарч өөр өөр байж болно.
  • 13. Майндфулнес нь Android утсан (Android 10 ба түүнээс дээш) дээр ажиллах бөгөөд Samsung Health апп (v6.29 ба түүнээс дээш гар утсанд зориулсан Samsung Health программ, Galaxy Watch v6.30 ба түүнээс дээш хувилбарт зориулсан Samsung Health программ) шаардана. Samsung бүртгэлээр нэвтрэх шаардлагатай. Mindfulness нь зөвхөн эрүүл мэндийн ерөнхий зорилготой ашиглагдахаар зориулагдсан. Аливаа өвчнийг илрүүлэх, оношлох, эмчлэхэд зориулагдаагүй. Хяналт нь зөвхөн таны хувийн лавлагаанд зориулагдсан болно. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай.
  • 14. Антиоксидант индексийг Android утсанд (Android 10 ба түүнээс дээш) ашиглах боломжтой бөгөөд Samsung Health аппыг (v6.30.2 ба түүнээс дээш) ашиглах шаардлагатай. Samsung бүртгэлд нэвтрэх шаардлагатай.
  • 15. Хэмжихдээ хурууныхаа голыг бугуйн цагны арын хэсэгт байрлах мэдрэгч дээр тавиад 5 секунд барина. Антиоксидант индексийг ямар ч хуруугаар хэмжиж болох боловч илүү нарийвчлалтай үр дүнд хүрэхийн тулд эрхий хурууг ашиглахыг зөвлөж байна.
  • 16. Арьсны жигд бус бүтэцтэй тул олон удаа хэмжилт хийх нь өөр үр дүнд хүргэж болно.
  • 17. Антиоксидант индекс нь зөвхөн фитнес, эрүүл мэндийн зорилгоор ашиглагдахад зориулагдсан. Аливаа өвчнийг илрүүлэх, оношлох, эмчлэхэд зориулагдаагүй. Хэрэв та антиоксидантынхаа түвшинд санаа зовж байгаа бол мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай. Энэ бол Лабораторийн функц ба албан ёсоор гарахаас өмнө урьдчилан харах боломжтой. Хэрэв та энэ туршилтын функцийг ашиглахыг хүсэхгүй байгаа бол Samsung Health тохиргооноос үүнийг унтрааж болно.
  • 18. Advanced Glycation End-products (AGEs) индекс нь Samsung бүртгэлийн нэвтрэлт болон Samsung Health 6.27 буюу түүнээс дээш хувилбарыг шаарддаг. Android OS 10 (Q OS) эсвэл түүнээс дээш хувилбартай төхөөрөмжүүдэд ашиглах боломжтой. Samsung Galaxy Watch7 ба зөвхөн сүүлд гарсан Samsung Galaxy Watch загварууд дээр дэмжигдэнэ. Унтахын тулд Galaxy цаг зүүх шаардлагатай. Аливаа өвчнийг илрүүлэх, оношлох, эмчлэхэд зориулагдаагүй. AGEs индекс нь зөвхөн таны хувийн лавлагаанд зориулагдсан болно. Эмнэлгийн мэргэжилтнээс зөвлөгөө аваарай.
  • 19. Илрүүлэх, оношлох, эмчлэхэд зориулагдаагүй. Зөвхөн ерөнхий эрүүл мэнд, фитнесийн зорилгоор ашиглагдахад зориулагдсан.
  • 20. Биеийн бүтэц функц зөвхөн Samsung Galaxy Watch4 цуврал болон сүүлийн үеийн Galaxy Watch загварууд дээр ажиллана. Хэрэв та зүрхний аппарат суулгасан эсвэл бусад суулгасан эмнэлгийн төхөөрөмжтэй эсвэл жирэмсэн бол биеийн бүтцийг хэрэглэж болохгүй. Төхөөрөмж болон апп-аар дамжуулан эрүүл мэндтэй холбоотой аливаа мэдээллийг эмнэлгийн зөвлөгөө гэж үзэх ёсгүй. Хэрэв та 20 нас хүрээгүй бол хэмжилтийн үр дүн үнэн зөв биш байж болно. Хэмжилтүүд нь зөвхөн таны хувийн лавлагаанд зориулагдсан болно. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.
  • 21. Судасны ачаалал нь Android утсанд (Android 10 ба түүнээс дээш) боломжтой бөгөөд Samsung Health апп (v6.30.2 ба түүнээс дээш) шаардана. Samsung бүртгэлээр нэвтрэх шаардлагатай. Судасны ачааллыг хэмжихийн тулд сүүлийн 14 хоногоос дор хаяж 3 хоног унтсан үедээ Galaxy Watch (Galaxy Watch Ultra, Watch8 болон түүнээс дээш Galaxy Watch цуврал) зүүх шаардлагатай.
  • 22. Судасны ачааллыг хянах нь зөвхөн фитнесс, эрүүл мэндийг сайжруулах зорилготой. Хэрэв та зүрх судасны өвчтэй гэж оношлогдсон эсвэл мэс заслын дараа эдгэрч байгаа бол эмчийнхээ эмчилгээний төлөвлөгөөг дагах хэрэгтэй. Энэ бол Лабораторийн функц бөгөөд үүнийг албан ёсоор гарахаас өмнө урьдчилан үзэх боломжтой. Хэрэв та энэ туршилтын функцийг ашиглахыг хүсэхгүй байгаа бол Samsung Health тохиргооноос үүнийг унтрааж болно.
  • 27. Зүрхний цохилт нь зөвхөн ерөнхий эрүүл мэнд, фитнесийн зорилгоор ашиглагдахад зориулагдсан. Аливаа эрүүл мэндийн асуудал, өвчнийг илрүүлэх, оношлох, эмчлэх, хянах, удирдахад зориулагдаагүй. Төхөөрөмж болон апп-аар дамжуулан эрүүл мэндтэй холбоотой аливаа мэдээллийг эмнэлгийн зөвлөгөө гэж үзэх ёсгүй. Хэрэглэгчид ямар ч тохиолдолд эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
  • 33. Cycle Tracking функц нь мөчлөг болон сарын тэмдгийг түрүүлж таамаглахад ашиглагддаг бөгөөд энэ нь Natural Cycles -аар ажилдаг. Арьсны температурт суурилсан Cycle Tracking нь одоогоор уг үйлчилгээ боломжтой улс орнуудад худалдаж авсан гар утас, цаг дээр ажилладаг. ЖИРЭМСЛЭЛТЭЭС ХАМГААЛАХАД ЗОРИУЛАГДААГҮЙ. Хэрэв та одоо жирэмслэлтээс хамгаалах дааврын эмчилгээ хийлгэж байгаа эсвэл өндгөвчний ялгаралтыг саатуулдаг дааврын эмчилгээ хийлгэж байгаа бол энэ үйлчилгээ нь өндгөвчний үеийг хянахад тус болохгүй. Үзүүлсэн таамаглал нь зөвхөн хувийн лавлагаанд зориулагдсан болно. Урьдчилан таамаглах үнэн зөв байдлыг сайжруулахын тулд долоо хоногт 5 удаа Galaxy Ring эсвэл Galaxy Watch-аа шөнийн цагаар унтахдаа дор хаяж 4 цаг зүүж байхыг зөвлөж байна. Таны бөгж эсвэл цагны зөв хэрэглээ, оролтын мэдээлэл, хүрээлэн буй орчны нөхцөл гэх мэт зэргээс шалтгаалан таамаглал өөр байж болно. 18 ба түүнээс дээш насны хэрэглэгчдэд зориулагдсан. Хэрэглэгчид мэргэшсэн эрүүл мэндийн мэргэжилтэнтэй зөвлөлдөхгүйгээр хийсэн таамаглалд үндэслэн тайлбарлах эсвэл эмнэлзүйн арга хэмжээ авах ёсгүй.
  • 34. Together функц нь одоогоор зөвхөн алхах, гүйхийг дэмждэг.