SmartThings Find
Find My Mobile нь SmartThings Find-д нэмэгдлээ
Ямар нэг зүйлээ гээсэн үү? SmartThings Find ашиглан Galaxy гар утас, таблет, цаг болон бусад төхөөрөмжөө хайж олоорой.
Шинэ үйлдэл болон сайжруулалт хийгдсэнээр төхөөрөмжөө хайж олоход урьд урьдынхаас илүү хялбар боллоо.
Хэрхэн ашиглах вэ
'SmartThings Find'-ыг ашиглах хялбар аргууд
FIND MY MOBILE-ыг тохируулах
OFFLINE FINDING-ыг тохируулах
SMARTTHINGS FIND вэбсайт руу зочилох
- Төхөөрөмж болон дэлгэц дээрх зургуудыг тайлбарлах зорилгоор ашигласан болно.
- Дэмжих үйлчилгээнүүд нь тухайн улс/бүс нутаг/ тээвэрлэгч компаниас хамаарч харилцан адилгүй байж болно.
- Төхөөрөмжийг асааж, Samsung аккаунт руугаа нэвтэрсэн байна.
- Одоогоор Android 8, Galaxy Watch3, Galaxy Watch4, Galaxy Watch5, Galaxy Buds Live, Galaxy Buds Pro, Galaxy Buds2, Galaxy Buds2 Pro болон Galaxy SmartTag-ын бүх цуврал бүхий Galaxy ухаалаг утас, таблетууд дээр Offline Finding -г ашиглах боломжтой. Цаашид нэмж төхөөрөмжүүд оруулах болно.
- Таны Galaxy цаг болон чихэвчид зориулж Offline Finding функцийг Galaxy Wearable апп дотор идэвхжүүлж болно. Холбогдсон утас эсвэл таблетын Offline Finding -ын тохиргоог Galaxy цаг болон чихэвчид мөн хэрэглэж болно.
- SmartThings апп -д байх SmartThings Find функцийг ашиглан гээсэн төхөөрөмжийн байршлыг тогтоох боломжтой. SmartThings Find-г ашиглахын тулд Find My Mobile тохиргооны ‘Allow this phone to be found’ буюу "Энэ утсыг олохыг зөвшөөрөх" тохиргоог асаасан байна.
- Төхөөрөмжийг Find Node болгон бүртгүүлэхийн тулд та өөрийн байршлын мэдээлэл болон Нууцлалын мэдэгдлийг ашиглахыг зөвшөөрсөн байна.
- Find Node -д холбогдсон төхөөрөмжүүд нь гээсэн төхөөрөмжийн яг тухайлсан байршлыг заадаггүй.