Galaxy-ын тухай бүх зүйлс
Амьдрал боломжуудаар дүүрэн ба харин бид тэдгээр боломжуудыг олж нээдэг. Үүнтэй нэгэн адил Galaxy нь бүх зүйлд нээлттэй, бэлэн байхаар бүтээгдсэн. Шинэлэг төхөөрөмжүүд болон хялбар Galaxy AI-ын тусламжтайгаар бүх хэрэглээ хязгааргүй, хялбар болно. Galaxy нь таны амьдралыг болон ертөнцийн цар хүрээг тэлнэ.
Шинэ, шинэлэг Galaxy төхөөрөмжүүдийг олж нээгээрэй
Galaxy нь өдөр тутмын амьдралыг тань хэрхэн өргөжүүлэн тэлэхийг үзээрэй
Дараагийн үеийн Galaxy төхөөрөмжүүдийн технологийг нээгээрэй
Түгээмэл асуултууд
-
Samsung-ийн хамгийн шинэ, хамгийн сүүлийн үеийн гар утаснууд юу вэ?2026 оны 2-р сарын 25-ны хамгийн сүүлийн үеийн Unpacked арга хэмжээний үеэр Samsung компани нь Galaxy S26 цуврал болон шинэ Galaxy Buds гэх зэрэг олон төрлийн шинэлэг бүтээгдэхүүнийг гаргах болсоныг дуулгахдаа туйлын баяртай байна.
• Хамгийн сүүлийн үеийн S цувралын ухаалаг гар утаснууд нь Galaxy S26 Ultra, Galaxy S26+ болон Galaxy S26 ба эдгээр нь нимгэн загварыг дараагийн үеийн гүйцэтгэл болон AI assistance-тай хослуулсан. Galaxy Buds4 Pro болон Galaxy Buds4-ийн тусламжтайгаар Galaxy-ын хэрэглээгээ дээд зэргээр сайжруулах боломжтой ба шинэчилсэн загвар, Hi-Fi дуу болон тод дамжуулалтайгаараа онцлог.
• Galaxy Z Fold7 болон Galaxy Z Flip7 нь хэрэглэгчдэд AI-аар ажилладаг инноваци, өвөрмөц хүчирхэг камерын системийг санал болгодог хамгийн сүүлийн үеийн Galaxy Foldables юм. Хамгийн сүүлийн үеийн Galaxy Watch загварууд болон Galaxy Watch8, Galaxy Watch8 Classic болон Galaxy Watch8 Ultra гэх зэрэг Galaxy Watch8 цувралын тусламжтайгаар бүтээмжээ нэмэгдүүлж өдөр тутмын амьдралаа сайжруулсанаар AI-ын дэмжлэг болон эрүүл мэндийн хяналтыг бугуйн цагнаасаа авах боломжтой.
-
Нууцлалын дэлгэц гэж юу вэ, хэрхэн ашиглах вэ?Ухаалаг гар утас дээрх дэлхийн хамгийн анхны Privacy Display нь Galaxy S26 Ultra дээр суурилуулсан нууцлалын дэлгэц бөгөөд олны сониуч нүднээс төхөөрөмжийн дэлгэцийг хамгаалах шинэлэг технологийг ашигладаг.
• Идэвхжүүлсэн үед дэлгэцийн пикселүүд нь дэлгэц дээрх зүйлсийг нуун хувийн мэдээллийг хамгаалахын тулд динамикаар хөдөлдөг.
• Бүтэн дэлгэцийг үргэлж нуух эсвэл сонгогдсон аппликейшнууд ажиллах үед эсвэл нууцлахыг хүссэн тодорхой мэдэгдлүүдийг хүлээн авах үедээ идэвхжүүлэхийг сонгоорой.1 -
Ямар Galaxy ухаалаг гар утаснууд том дэлгэцтэй вэ?Galaxy ухаалаг гар утаснууд нь хамгийн бага хүрээ, өргөн харьцаа, шинэлэг дэлгэцийн технологи бүхий өргөн цар хүрээтэй, кинематик дэлгэц үргэлж санал болгодог.
• Galaxy S26 Ultra нь Galaxy S цуврал дундаа хамгийн том дэлгэцтэй. Galaxy S26 Ultra-ийн дэлгэц нь булангаас булан хүртэл 6.9" бөгөөд 19.5:9 гэсэн кинематик харьцаатай.44
• Galaxy Z Fold7-ийн үндсэн дэлгэц нь булангаас булан хүртэл 8.0" бөгөөд зөөврийн болгон эвхэгддэг өргөн дэлгэцтэй.46
• Galaxy S26 Ultra болон Galaxy Z Fold7-ийн үндсэн дэлгэц хоёулаа 120 Hz хүртэлх сэргээлтийн хурдтай, хамгийн их гэрэлтүүлэг нь 2600 nits хүртэл байна. -
Өндөр зэрэглэлийн тоглоом тоглоход хамгийн тохиромжтой Galaxy ухаалаг утас юу вэ?Ray tracing гүйцэтгэлийг идэвхжүүлдэг хүчирхэг процессорууд, шинэлэг Vapor Chamber хөргөлтийн системүүд, Vulkan оновчлол болон удаан эдэлгээтэй батарейны тусламжтайгаар Galaxy ухаалаг гар утасны тоглоомын туршлага, тэр дундаа Galaxy S26 Ultra дээр юутай ч харьцуулшгүй.10
• Galaxy S26 Ultra нь дараагийн үеийн тохируулсан AP, Galaxy-д зориулсан Snapdragon® 8 Elite Gen 5, мөн 21%-ийн гүйцэтгэлийг сайжруулалттай дахин тохируулсан Vapor Chamber-тэй ба жигд, хурдан, гацалтгүй тоглолтоор хангана.7,8,9
• Galaxy Z Fold7-ийн 8 инчийн үндсэн дэлгэц нь дэлгэгдэж тод өнгө, нарийн тод үйл явдалд бүрэн автуулна.45 -
Galaxy ухаалаг гар утаснууд нь олон үйлдэл хийхэд хэр тохиромжтой вэ?Galaxy ухаалаг гар утаснууд нь олон үйлдэл нэгэн зэрэг гүйцэтгэх боломжтой бүтээгдсэн ба Galaxy S26 Ultra болон Galaxy Z Fold7 нь хоёулаа завгүй ажлын өдрүүдийн ард гарах хангалттай хүчин чадалтай.
• Galaxy Z Fold7-ийн 8 инчийн үндсэн дэлгэц нь олон ажлыг нэг дор гүйцэтгэх хангалттай орон зайгаар хангана. One UI 8 нь том цэснүүд болон олон цонхыг нэг дор нээх, тэдгээрийг өөр хооронд нь хялбархан чирч зөөх чадвартай өргөн дэлгэцийг хамгийн ихээр ашигладаг.45
• Galaxy S26 Ultra нь бүтээмжийг хурдан, хялбар болгох хэт түвшний гүйцэтгэлээр хангадаг. Мөн Galaxy S26 Ultra нь суурилуулсан S Pen-тэй. Тэмдэглэл хөтлөх, зураг зурах, мөн мэдээлэл хайхад хялбар болгох үүднээс ашиглахад тохиромжтой.
• Now Nudge болон Search зэрэг Galaxy AI-ийн шинэ функцуудын тусламжтайгаар ажлыг илүү үр дүнтэй гүйцэтгэхийн тулд зүгээр л товшоод асуухад л болно.46 -
Ямар Galaxy ухаалаг гар утас нь хамгийн сайн камертай вэ?Galaxy цувралын камер бүр нь хүчирхэг боловч Galaxy S26 Ultra болон Galaxy Z Fold7 нь Galaxy-ийн хамгийн сайн үзүүлэлттэй камеруудтай ба бага гэрэлтэй үед ч тод зураг авах 200 MP өргөн камертай.13,16
• Galaxy камер болон ProVisual Engine ашиглан хялбар, өндөр чанартай зураг авах боломжтой. ProVisual Engine нь объект болон гэрэлтүүлгийг илрүүлж, сайжруулсан нарийвчлал, арьсны өнгөний нарийвчлал, бодит өнгө болон бага гэрэлтүүлгийн сайжруулсан үр дүнгээр хангахын тулд зураг авалт бүрийг оновчтой болгодог.2
• Galaxy S26 Ultra камер нь 100x Space Zoom ашиглан холын зайнаас тод зураг авдаг. Хос телефото линз нь 3x ба 5x оптик томруулалт, 2x, 10x оптик чанарын томруулалттай тул илүү тод, илүү нарийвчлалтай зураг авна.14,18
• Galaxy S26 Ultra дээр видео бичлэг хийх үед шөнийн харанхуйд ч тод, нарийвчлалтай, тогтвортой бичлэг хийхэд хялбар болгоно. Камерын илүү өргөн нүх нь илүү их гэрэл татах байдлаар үзэгдлийг тодруулдаг.12
• Horizontal Lock бүхий шинэ Super Steady функц нь сайжруулсан тогтворжуулалтын функцүүдийн тусламжтайгаар хөдөлгөөнт зургуудын тод, тогтвортой байдлыг хангана.19 -
Nightography гэж юу вэ, ямар Galaxy утаснууд нь шөнийн видео бичлэг сайн хийдэг вэ?Nightography нь өвөрмөц бага гэрэлтэй камерын функцуудын нэршил ба бага гэрэлтэй орчинд нарийн, тод байдлаар хангадаг дэвшилтэт AP болон ProVisual Engine-ийн төгс хослол юм.12,16
• Мэргэжлийн зурагчин болон сонирхогчдын аль аль нь бага гэрэлтэй зураг авахад илүү хялбар байх болно. Galaxy S26 Ultra-ийн өргөн камерын нүх нь илүү их гэрэл татахын тулд 47% илүү тод байх ба бага гэрэлтэй орчинд тэнцвэртэй, сайн гэрэлтүүлэгтэй видео бичлэг хийхэд тохиромжтой.15
• Дэвшилтэт процессор нь Nightography-г идэвхжүүлснээр бага гэрэлтэй видео бичлэгийн гүйцэтгэлийг улам сайжруулдаг. Энэ нь камер бүрийн мэдрэгчийн шинж чанарыг илрүүлж, оновчтой дуу чимээ бууруулалтаар хангана.
• Зураг авах үед камер нь олон тооны илэрцийг ухаалгаар хослуулах ба хаалтын товчлуурыг дарахад автоматаар зураг авна. Дараа нь эдгээр илэрцүүдийг нэгтгэж, дутуу мэдээллийг нөхөж, харанхуй хэсгүүдийг гэрэлтүүлнэ. -
Samsung Galaxy нь ямар томруулалтын сонголттой вэ?Galaxy дээрх камерууд бүгд тод томруулалтын хүчин чадлыг санал болгох боловч Samsung Galaxy ухаалаг гар утасны хамгийн шилдэг томруулалтын сонголтуудыг одоогоор 100x Space Zoom бүхий Galaxy S26 Ultra дээрээс харж болно.
• Galaxy S26 Ultra дээрх хүчирхэг камерын систем нь 3x болон 5x оптик томруулалт, мөн 2x болон 10x оптик чанарын томруулалттай. Мөн 100x дижитал Space Zoom хүртэл томруулж болно. 5x оптик томруулалт болон 10x оптик чанарын томруулалттай 50 MP телефото камер нь Galaxy S25 Ultra-аас 37% илүү тод F2.9 нүхтэй.16,18
• Galaxy S26+ болон Galaxy S26, мөн Galaxy Z Fold7 нь 3x оптик томруулалт болон 2x оптик чанарын томруулалт, 30x хүртэлх дижитал томруулалттай.
• Galaxy Z Flip7 нь 2x оптик чанарын томруулалт, 10x хүртэлх дижитал томруулалттай. -
Яагаад Samsung утаснууд нь селфи хийхэд хамгийн тохиромжтой вэ?Хэрэв та селфи хийх дуртай бол Galaxy ухаалаг гар утасны камер нь хамгийн сайн сонголт ба хэд хэдэн гайхалтай сонголтууд бий.
• Galaxy камерууд нь шинэлэг ProVisual Engine технологитой ба энэ нь сайжруулсан нарийвчлал, арьсны өнгөний нарийвчлал, бодит өнгө болон бага гэрэлтүүлгийн сайжруулсан үр дүнгээр хангахын тулд зураг авалт бүрийг оновчтой болгодог.16
• Селфиг амьд мэт хийхийн тулд Galaxy S26 цувралын урд камерт AI ISP (Image Signature Processor)-ийг нэмсэн.
• Өвөрмөц хэлбэртэйн хувьд Galaxy Z Flip7-ээо өндөр нягтралтай селфи хийх боломжтой. 50 MP өргөн камер руу утас эвхэгдсэн байхад хялбархан хандах боломжтой ба нүүрэн талын дэлгэцээр зураг авахад тусална.47 -
Galaxy-ийн батарей өдөрт хэр удаан ажилладаг вэ?Өндөр хүчин чадалтай батарей болон батарей ашиглалтын хугацааг уртасгах техник хангамж, програм хангамжийн шинэчлэлтийн тусламжтайгаар үндсэн Galaxy утаснуудыг бүгдийг нь дараагийн цэнэглэлт хүртэл олон цагаар ашиглах боломжтой.
• Galaxy S26 Ultra нь 5000 mAh батарейтай ба 31 цаг хүртэл видео тоглуулах боломжтой.
• Galaxy S26+ нь 31 цаг хүртэл видео тоглуулах боломжтой 4900 mAh батарейтай.
• Galaxy S26 нь 30 цаг хүртэл видео тоглуулах боломжтой 4300 mAh батарейтай.
• Galaxy Z Fold7-ийн 4400 mAh батарей нь 24 цаг хүртэл видео тоглуулах хүчин чадалтай.
• Galaxy Z Flip7 нь 4300 mAh батарейтай ба 31 цаг хүртэл видео тоглуулах боломжтой.23,24,48,49,50 -
Galaxy ухаалаг гар утсыг бүрэн цэнэглэхэд хэр хугацаа шаардагдах вэ?Galaxy-ийн үндсэн ухаалаг гар утаснуудын батерей ашиглалтын хугацаа гайхалтай урт ба Super Fast Charge-тай тул хурдан цэнэглэх боломжтой.
• Galaxy S26 Ultra нь Galaxy S цувралын ухаалаг гар утаснуудаас 5000 mAh буюу хамгийн их батерейн багтаамжтай ба , Galaxy S26+ нь 4900 mAh, Galaxy S26 нь 4300 mAh хүчин чадалтай. Galaxy Z Fold7 нь 4400 mAh, Galaxy Z Flip7 нь 4300 mAh хүчин чадалтай.24,50
• Утастай Super Fast Charge 3.0 нь Galaxy S26 Ultra-ийн батерейг 30 орчим минутад 75% хүртэл цэнэглэх боломжтой. -
Samsung утасны хос замтай нугас гэж юу вэ? Энэ нь юунд зориулагдсан вэ?Armor FlexHinge-ийн нэг хэсэг болох хос замтай нугас нь нимгэн Galaxy Foldables-ийг дэмждэг нугасны шинэлэг хувьсал юм.31,32
• Armor FlexHinge-ийг анх Galaxy Z Fold7 дээр нэвтрүүлсэн ба эвхэгдсэн үедээ ердөө 8.9 мм зузаантай нь, нимгэн эвхэгддэг загварт шинэ стандарт тогтоосон.27
• Armor FlexHinge нь мөн Galaxy Z Flip7 дээр байх эвхэгдсэн үедээ ердөө 13.7 мм зузаантай.27
• Сайжруулсан усны дуслын загвар болон шинээр нэвтрүүлсэн олон төмөр замт бүтэцтэй Armor FlexHinge нь даралтыг жигд тарааж, мэдэгдэхүйц нугаралтыг багасгаж, эдэлгээг сайжруулдаг. -
Galaxy утаснууд хэр бат бөх вэ?Инноваци болон инженерчлэлийн талаар тасралтгүй эрэл хайгуул хийсний үр дүнд Galaxy S26 Ultra зэрэг Galaxy ухаалаг гар утаснуудыг бат бөх материалаар хийсэн тул нимгэн хэрнээ хүчтэй болсон.
• Хамгийн сүүлийн үеийн Galaxy ухаалаг гар утаснуудын дэлгэц нь хувьсалт Corning® дэлгэцийн шилээр хамгаалагдсан тул бат бөх, тод байна. Galaxy S26 Ultra нь дэлгэц зурагдалтаас хамгаалсан Corning® Gorilla® Armor 2 шилтэй ба арын шил нь мөн тунгалаг, бат бөх Corning® Gorilla® Glass Victus® 2 шилний хамгаалалттай тул гялтганасан өвөрмөц өнгөтэй.
• Хүрээг хөнгөн, бат бөх хамгаалалтын хөнгөн цагаанаар хийсэн.28 -
Нүүр дэлгэцийн давуу талууд юу вэ?Зөвхөн Galaxy Foldables дээр байдаг Galaxy Z Fold7 болон Galaxy Z Flip7-ын нүүр дэлгэц нь дэлгээгүй байсан ч хэрэглэгчдэд тав тухыг мэдрүүлнэ.
• Galaxy Z Fold7-ийн 6.5 inch - ийн нүүр дэлгэцийг 21:9 харьцаатай болгон өргөтгөсөн ба энэ нь том үндсэн дэлгэцийг ашиглахын тулд дэлгээгүй байсан ч тав тухтай ашиглах стандарт дээд зэрэглэлийн ухаалаг гар утасны хэрэглээгээр хангана. Контент хийх, засварлаж, бичих, тэр бүү хэл AI ашиглан ажлаа хялбархан гүйцэтгэх боломжтой.52
• Galaxy Z Flip7-ийн 4.1 инчийн нүүр дэлгэцийг FlexWindow гэж нэрлэдэг. Энэ нь Flip төхөөрөмж дээрх хамгийн нимгэн хүрээтэй ба дэлгээгүй байсан ч хэрэглэгчдэд ажиллах илүү их зайгаар хангана. 50 MP селфи хийхэд ашиглахын тулд, Now Brief болон Now Bar руу нэвтрэх эсвэл камераар дамжуулан AI-аас мэдээлэл авах боломжтой.33
• Galaxy Foldables-д тусгайлан зориулсан One UI 8 -ыг ашиглан нүүр дэлгэцдээ фон зураг болон виджет тохируулах боломжийг олгоно.53 -
Samsung Galaxy S26 цувралын ухаалаг гар утасны гол функцүүд нь юу вэ?Шинэ Galaxy S26 цувралын ухаалаг гар утаснууд нь дээд зэрэглэлийн загвар дизайн, хүчирхэг гүйцэтгэл, ашиглахад хялбар AI функцүүдээрээ бусдаас ялгардаг.
• Гурван загварын гөлгөр, бат бөх дизайн нь он удаан жил эдлэгдэх нимгэн, боловсронгуй хийцийг санал болгодог. Техник хангамжийн шинэчлэлд дугуй хэлбэртэй, эргономик булантай сайжруулсан хамгаалалтын хөнгөн цагаан хүрээтэй өргөн, гэрэл ойдоггүй дэлгэцийг багтаасан.28
• Galaxy S26 Ultra-ийн 200 MP камерын систем болон сайжруулсан f-stop нь шөнийн цагаар тод зураг авах боломжийг олгоно.
• Galaxy S26 болон Galaxy S26+ нь өдөр шөнийн алинд ч амьдралыг тань зурагт буулгах 50 MP өргөн камертай ба үйлдэлийг хурдан гүйцэтгэх хүчирхэг чипсеттэй тул өдөр тутмын амьдралд тань саадгүй нийцнэ.
• Galaxy S26 Ultra нь илүү жигд графиктай болгон сайжруулсан NPU, GPU болон CPU бүхий Galaxy-д тусгайлан зориулсан Snapdragon® 8 Elite Gen 5 процессортой.7,8
• Гар утсан дээрх дэлхийн анхны Privacy Display -тэй тул Galaxy S26 Ultra-ийн дэлгэц нь олон нийтийн газар байхад ч нэмэлт нууцлалаар хангаж, хувийн мэдээллээ аюулгүй хадгалах боломжийг олгоно.1
• Galaxy S26 цуврал нь ердийн ухаалаг гар утаснаас хол давсан AI интеграцтай байна. Апп хоорондын шуурхай даалгавар, ухаалаг зураг засварлалтаас авахуулаад бодит хугацааны орчуулга, өдөр тутмын хэрэглээнд тохирсон, хэрэглэхэд хялбар үр ашигтай бүтээмжийн хэрэгслүүдтэй. -
Samsung утастай Galaxy Watch ашиглахын давуу талууд нь юу вэ?Samsung Health апп дээр эрүүл мэндийн зорилгоо Galaxy S26 Ultra болон Galaxy Watches төхөөрөмжүүд бүхий Galaxy экосистем ашиглан хянах нь илүү хялбар.39,41,54
• Galaxy S26 Ultra-тай хослуулснаар Galaxy Watch нь бие махбод болон хувийн дэглэмийг таньж мэдсэнээр, нойр болон дасгал хөдөлгөөнд анализ хийн, танд тохирсон хувийн төлөвлөгөө гаргахын тулд цогц аналитик болон зөвлөмжүүдээр бүхэл өдрийн туршид сэтгэл санааг чинь дээд зэргээр өргөнө.
• Galaxy S26 Ultra дээрх Samsung Health апп нь нойр, дасгал хөдөлгөөн, хоол тэжээл, зүрхний эрүүл мэнд гэх зэрэг зүйлсийн талаар гүнз гүнзгий ойлголт өгнө.
- *Энд дурьдсан бүх техникийн үзүүлэлтүүд болон тодорхойлолтууд нь тухайн бүтээгдэхүүний бодит үзүүлэлт, тодорхойлолтоос өөр байж болно. Samsungнь энэхүү бичиг баримт болон энд дурьдсан бүтээгдэхүүнд хэдийд ч өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд Samsung нь тухайн өөрчлөлтийн талаар ямар нэг мэдэгдэл хүргүүлэх үүрэг хүлээхгүй. Бүтээгдэхүүний давуу тал, дизайн, үнэ, бүрэлдэхүүн хэсэг, гүйцэтгэл, хүртээмжтэй байдал, хүчин чадал гэх мэт энэхүү баримт бичигт заасан бүх функц, онцлог, техникийн үзүүлэлт, GUI болон бусад бүтээгдэхүүний мэдээллийг урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчилж болно. Дэлгэц дээрх контентууд нь загварчилсан зургууд ба зөвхөн үзүүлэн таниулах зорилготой.
- * Samsung AI-ийн зарим функцийг ашиглахын тулд Samsung бүртгэлээр нэвтэрнэ.
- * Samsung нь AI функцийн гаргасан үр дүнгийн үнэн зөв, бүрэн бүтэн, найдвартай байдалд ямар нэг амлалт, нотолгоо, баталгаа өгөхгүй.
- *Бүс нутаг/улс, OS/One UI хувилбар, төхөөрөмжийн загвар, утасны оператораас хамаарч Galaxy AI функцүүд нь өөр байж болно.
- *Samsung-ийн Galaxy AI үндсэн функцүүд нь үнэ төлбөргүй. Цаашид гаргах хувилбаруудад сайжруулсан функцүүд эсвэл төлбөртэй шинэ үйлчилгээнүүд багтаж болно. Гуравдагч талын AI функцүүдэд өөр нөхцөл зүйлийг мөрдлөгөө болгож болно. Galaxy AI-ын үндсэн функцүүд нь одоогийн Samsung-ын Үйлчилгээний Нөхцөл Зүйлд багтсан "Дэвшилтэт оюун ухаан" хэсэгт жагсаасан тэдгээр үйлчилгээнүүд байна.
- * Galaxy AI үйлчилгээг бага насны хүүхэд AI-г ашиглах хориотой зарим бүс нутагт хязгаарлаж болно.
- 1. Privacy Display функц нь захын харааг хязгаарлахын тулд дэлгэцийн харах өнцгийг хянадаг. Зургийн чанарт харах өнцгөөс гадуурх зарим өөрчлөлт гарч болно. Идэвхжүүлсэн үед өнцөг эсвэл гэрэлтүүлэг гэх зэрэг үзэгдэх орчноос хамаарч зарим мэдээлэл бусдад харагдахуйц хэвээр байж болно. Нууц мэдээллийг үзэхдээ болгоомжтой байхыг зөвлөдөг. Тохиргоо хэсэгт гараар идэвхжүүлсний дараа зарим апп-ууд дээр ашиглах боломжтой.
- 2. Өмнөх Galaxy S цувралын загваруудтай харьцуулсан.
- 3. ProScaler нь Galaxy S26 Ultra болон Galaxy S26+ загварууд дээр дэмжигддэг. Төхөөрөмжийн дэлгэцийн нягтралын тохиргооноос хамаарч дүрсний чанарыг QHD+ хүртэл сайжруулах боломжтой.
- 4. Үзүүлэн таниулах зорилгоор Galaxy S26 Ultra дээр ProScaler-ийн үр дүнг ашигласан. Үр дүнгийн үнэн зөв байдалд баталгаа гаргахгүй.
- 5. Galaxy Z Fold7-ын үндсэн дэлгэц болон нүүр дэлгэц нь хоёулаа 2600 nits хүртэл тодорно. Дэлгэцүүдийг тохируулдаг ба орчны гэрэлтүүлгийн түвшинг автоматаар тохируулдаг.Тодорхой эсвэл түүнээс дээш гэрэлтүүлгийн нөхцөлд High Brightness Mode болон Vision Booster-ыг идэвхжүүлнэ.
- 6. Galaxy S26 Ultra гар утас дээр Corning® Gorilla® Armor 2-ыг төхөөрөмжийн урд хэсэгт, Corning® Gorilla® Glass Victus® 2-ыг арын хэсэгт ашигласан. Galaxy S26 болон Galaxy S26+ дээр Corning® Gorilla® Glass Victus® 2-ыг төхөөрөмжийн урд болон арын хэсэгт хоёуланд нь ашигласан.
- 7. Snapdragon брэндийн бүтээгдэхүүнүүд нь Qualcomm Technologies, Inc. болон түүний охин компаниудын бүтээгдэхүүн юм. Snapdragon нь Qualcomm Incorporated-ийн худалдааны тэмдэг эсвэл бүртгэлтэй худалдааны тэмдэг юм.
- 8. Galaxy S25 Ultra-тай харьцуулан AP гүйцэтгэлийн сайжруулалтыг харуулсан. Бодит гүйцэтгэл нь хэрэглэгчийн орчин, нөхцөл болон урьдчилан суулгасан программ хангамж, апп-уудаас хамаарна.
- 9. Galaxy S25 Ultra-тай харьцуулан Vapor Chamber-ын гүйцэтгэлийн сайжруулалтыг харуулсан. Бодит гүйцэтгэл нь хэрэглэгчийн орчин, нөхцөл болон урьдчилан суулгасан программ хангамж, апп-уудаас хамаарна.
- 10. Цацраг хяналт болон Vulkan нь Galaxy S26 төхөөрөмжүүд дээр дэмжигддэг. Хэрэглээ нь төхөөрөмж, контент болон апп-аас хамаарч өөр өөр байж болно.
- 11. Зургийг дүрслэх зорилгоор загварчилсан. Бодит UX/UI нь өөр байж болно.
- 12. Nightography-ын хүртээмжтэй байдал болон үр дүн нь загвараас хамаарч өөр өөр байж болно.
- 13. 200 MP нягтралын хүртээмжтэй байдал нь загвараас хамаарч өөр өөр байж болно.
- 14. Оптик чанарын томруулалтыг Adaptive Pixel мэдрэгчээр идэвхжүүлдэг. 3х ба 5х зай нь оптик томруулалт байна. 2х болон 10х зай нь оптик чанарын томруулалт юм.
- 15. Galaxy S25 Ultra-тай харьцуулан гэрэлтүүлгийн сайжруулалтыг харуулсан.
- 16. Үр дүн нь гэрэлтүүлгийн нөхцөл байдал, олон объект, фокус таараагүй эсвэл хөдөлгөөнт объект зэрэг зураг авалтын нөхцөл байдлаас хамаарч өөр өөр байж болно.
- 17. AI Zoom-ыг дижитал томруулалтын уртын зай хооронд ашигладаг. Үр дүнгийн үнэн зөв байдалд баталгаа гаргахгүй.
- 18. Galaxy S26 Ultra-ын 100x Space Zoom нь Super Resolution технологи бүхий 10x оптик чанарын томруулалт болон 100x дижитал томруулалттай байна. 10x томруулалтаас дээшхи томруулалтын зай нь дүрсний чанарыг муутгаж болно.
- 19. Super Steady-ын үр дүн нь засварлах арга болон зураг авалтын нөхцөл байдлаас хамаарч өөр өөр байж болно.
- 20. Ocean mode нь Galaxy Store-оос татаж авах боломжтой Samsung-ийн Expert RAW апп дээр байдаг. Ocean mode-ын үр дүн нь хэрэглэгчийн тохиргоо болон зураг авалтын нөхцлөөс хамаарч өөр өөр байж болно.
- 21. Усан дотор ашиглахын тулд Galaxy ухаалаг гар утсанд ус нэвтэрдэггүй кейс хийх шаардлагатай. Galaxy ухаалаг гар утас нь далайн ус нэвтрүүлдэггүй байхаар зохион бүтээгдээгүй.
- 22. Зургуудыг бүхэлд нь Galaxy S26 Ultra ухаалаг гар утсаар авсан.
- 23. Батарейны бодит ашиглалтын хугацаа нь сүлжээний орчин, ашигласан функцүүд болон апп-ууд, дуудлага болон мессеж хүлээн авах давтамж, цэнэглэлтийн тоо болон бусад олон хүчин зүйлээс хамаарч өөр өөр байдаг. UX Connect Research-ийн цуглуулсан дундаж хэрэглээний профайлтай харьцуулан тооцоолсон. LTE болон 5G Sub6 сүлжээг ашиглан анхдагч тохиргооны дагуу SM-S942, SM-S947 болон SM-S948-ийн урьдчилан гаргасан хувилбаруудын хамт 2026.1.28-2026.1.30-ны хооронд АНУ болон Их Британ улсад UX Connect Research нь бие даасан үнэлгээ хийсэн. 5G mmWave сүлжээнд туршигдаагүй.
- 24. LTE-ын анхдагч тохиргооны дагуу Bluetooth-ээр дамжуулан чихэвчтэй холбосон өгөгдсөн загварын урьдчилан гаргасан хувилбарын хамтаар Samsung-ийн дотоод лабораторийн туршилтын нөхцөлд үндэслэсэн. Видео тоглуулах явцад батарейны хүчин чадал болон батарейны эрчим хүчний хэрэглээнд хэмжсэн гүйдэлтэй харьцуулан тооцоолсон (Төхөөрөмж дээр хадгалсан видео файлын нягтрал 720p). Видео тоглуулах бодит хугацаа нь сүлжээний холболт, тохиргоо, видео файлын формат, дэлгэцийн тод байдал, батарейны нөхцөл болон бусад олон хүчин зүйлээс хамаарч өөр өөр байж болно..
- 25. Гуравдагч талын лабораторийн нөхцөлд туршсан ердийн утга. Ердийн утга нь IEC 61960 стандартын дагуу туршсан батарейны дээжүүдийн батарейны хүчин чадлын зөрүүг харгалзан тооцоолсон дундаж утга юм. Galaxy S26 Ultra-ийн нэрлэсэн хүчин чадал нь 4855 mAh, Galaxy S26+ нь 4755 mAh, Galaxy S26 нь 4175 mAh байна.
- 26. Супер хурдан утасгүй цэнэглэлтийг ашиглахын тулд Qi2-тэй тохирох кейс шаардлагатай.
- 27. Камераас бусад төхөөрөмжийн дээрээс доош хүртэл хэмжсэн хамгийн нимгэн цэгийн зузаан.
- 28. Хамгаалалтын Хөнгөн цагаан хүрээнд дууны болон хажуугийн товчлуурууд, SIM-ны оролт болон эсвэл камерын линзний голыг оруулаагүй.
- 29. Galaxy S26 Ultra, S26+ болон S26 дээрх IP68 үнэлгээ нь төхөөрөмжийг 1.5 метрийн гүнтэй цэнгэг усанд 30 минут хүртэл байлгахад тэсвэртэйг баталсан лабораторийн туршилтад үндэслэсэн. Тоос нэвтрэхгүй; хүрэлцэхээс бүрэн хамгаалагдсан (тоос нэвтэрдэггүй). Төхөөрөмжийн ус, тоосны тэсвэртэй байдал нь цаг хугацаа, эдэлгээний явцад буурч болно.
- 30. Жин нь улс орон эсвэл бүс нутгаас хамаарч өөр өөр байж болно.
- 31. Өмнөх Galaxy Z Fold загваруудтай харьцуулсан.
- 32. Өмнөх Galaxy Z Flip загваруудтай харьцуулсан.
- 33. Диагоналиар хэмжихэд Galaxy Z Flip7-ийн нүүр дэлгэцийн хэмжээ нь тэгш өнцөгт хэсэгтээ 4.1" байна; Бодит үзэлтийн талбай нь дугуйрсан булан болон камерын нүхний улмаас бага байна.
- 34. Galaxy Z Flip7-ын үндсэн дэлгэц болон нүүр дэлгэц нь хоёулаа 2600 nits хүртэл тодорно. Дэлгэцүүдийг тохируулдаг ба орчны гэрэлтүүлгийн түвшинг автоматаар тохируулдаг.Тодорхой эсвэл түүнээс дээш гэрэлтүүлгийн нөхцөлд High Brightness Mode болон Vision Booster-ыг идэвхижүүлнэ.
- 35. Galaxy Buds4 Pro дээрх Super Wide Woofer нь Buds3 Pro-той харьцуулахад 20%-иар илүү том диафрагмтай.
- 36. 24 бит / 96 kHz хүртэлх хэт өндөр чанартай аудиог Galaxy S26 цуврал, S25 цуврал, S24 цуврал, S23 цуврал, Z Fold7, Z Flip7, Z Fold6, Z Flip6, Z Fold5, Z Flip5 болон One UI 6.1.1 буюу түүнээс дээш хувилбартай Tab S11 цуврал, Tab S10 цуврал, Tab S9 цуврал дээр сонсох боломжтой. Цаашид дэмжигдсэн төхөөрөмжүүдийн тоо нэмэгдэнэ.
- 37. UHQ codec-ыг One UI 8.0 болон түүнээс дээш хувилбаруудтай төхөөрөмжүүдэд зориулсан утасны тохиргоонд шууд тохируулж болно. One UI-ийн өмнөх хувилбартай төхөөрөмжүүдийн хувьд тохиргоог Galaxy Wearable апп дээр хийж болно.
- 38. Super Clear Call-ыг One UI 6.1.1 ба түүнээс дээш хувилбартай Galaxy S26 цуврал, S25 цуврал, S24 цуврал, S23 цуврал, Z Fold7, Z Flip7, Z Fold6, Z Flip6, Z Fold5, болон Z Flip5 дээр ашиглах боломжтой. Цаашид дэмжигдсэн төхөөрөмжүүдийн тоо нэмэгдэнэ. Super Wideband (SWB)-ыг Call App-аас хамааралгүйгээр ашиглах боломжтой. Төхөөрөмжүүдийн хоорондох утасны сүлжээнээс хамааран SWB-ыг дэмжихгүй байж болно.
- 39. Galaxy төхөөрөмжүүд нь тусдаа худалдаалагдана.
- 40. Samsung Notes-ийг төхөөрөмжүүд хооронд ашиглахын тулд сүлжээ эсвэл Wi-Fi-д холбогдсон байх шаардлагатай. Бүх төхөөрөмжүүдэд нэг ижил Samsung бүртгэлээр нэвтэрсэн байх хэрэгтэй. Зүүдэг төхөөрөмж дээр ашиглах боломжгүй. Хуваалцсан тэмдэглэл дээр нэг бүлэг үүсгэн ажиллах нь зөвхөн Android O OS буюу түүнээс дээш хувилбартай Galaxy утас болон Tab дээр боломжтой. Samsung Notes апп-ын хамгийн сүүлийн үеийн шинэчлэлтийг шаарддаг.
- 41. Төхөөрөмж тус бүр нь нэг ижил Samsung бүртгэлээр бүртгэгдэж, нэг ижил Wi-Fi сүлжээнд холбогдсон байх хэрэгтэй. Олон хяналтыг One UI 5.1.1 буюу түүнээс дээш хувилбар бүхий Galaxy утас болон таблетууд, 2021 он эсвэл түүнээс хойш гарсан Samsung Settings v1.5 (Intel) эсвэл Samsung Settings v3.3 (ARM) хувилбартай Galaxy Book цуврал төхөөрөмжүүд, 2024 оны ТВ болон 2024 оны ухаалаг дэлгэц дээр дэмждэг. Зарим функцүүдийг (Copy & Paste or Drag & Drop гэх мэт) зарим төхөөрөмж эсвэл апп дээр ашиглах боломжгүй. Функц ашиглалт нь бүс нутгаас хамаарч өөр өөр байж болно (жишээ нь, Хятад улсад боломжгүй).
- 42. Samsung Health апп v.6.24 болон түүнээс дээш хувилбар дээр ашиглах боломжтой ба Android OS 11 болон түүнээс дээш хувилбартай Samsung Galaxy ухаалаг утастай хослуулан ашиглах шаардлагатай. Samsung бүртгэлээр нэвтэрнэ.
- 43. Зөвхөн ерөнхий эрүүл мэнд, фитнессийн зорилгоор ашиглана.
- 44. Диагоналиар хэмжихэд Galaxy S26 Ultra-ийн дэлгэцийн хэмжээ нь тэгш өнцөгт хэсэгтээ 6.9", дугуй булангаараа 6.7" байна; Бодит үзэлтийн талбай нь дугуйрсан булан болон камерын нүхний улмаас бага байна.
- 45. Диагоналиар хэмжихэд Galaxy Z Fold7-ийн үндсэн дэлгэцийн хэмжээ нь тэгш өнцөгт хэсэгтээ 8.0", дугуй булангаараа 8.0" байна; Бодит үзэлтийн талбай нь дугуйрсан булан болон камерын нүхний улмаас бага байна.
- 46. Now Nudge функц нь Samsung бүртгэлээр нэвтрэхийг шаарддаг. Боломжит үйлдлүүд болон функцүүд нь улс орон, бүс нутаг, хэлнээс хамаарч өөр өөр байж болно. Samsung Messages, Google Messages, Google Chat, WhatsApp, WhatsApp Business, KakaoTalk, LINE, Signal, Instagram (DM), Tango, NTT Docomo Messages, KDDI Messages зэрэг зарим гуравдагч талын мессежийн апп-уудаар мессеж илгээх боломжтой. Now Nudge-аар зураг хуваалцахад боломжит зургийн агуулгад анализ хийдэг. Үр дүнгийн үнэн зөв байдалд баталгаа гаргахгүй.
- 47. 50 MP нягтрал нь зөвхөн Galaxy Z Flip7-ийн арын өргөн камер дээр боломжтой.
- 48. Батарейны бодит ашиглалтын хугацаа нь сүлжээний орчин, ашигласан функцүүд болон апп-ууд, дуудлага болон мессеж хүлээн авах давтамж, цэнэглэлтийн тоо болон бусад олон хүчин зүйлээс хамаарч өөр өөр байдаг. UX Connect Research-ийн цуглуулсан дундаж хэрэглээний профайлтай харьцуулан тооцоолсон. LTE болон 5G Sub6 сүлжээг ашиглан анхдагч тохиргооны дагуу SM-F966-ийн урьдчилан гаргасан хувилбарын хамт 2025.06.12-2025.06.20-ны хооронд АНУ-д UX Connect Research нь бие даасан үнэлгээ хийсэн. 5G mmWave сүлжээнд туршигдаагүй.
- 49. Батарейны бодит ашиглалтын хугацаа нь сүлжээний орчин, ашигласан функцүүд болон апп-ууд, дуудлага болон мессеж хүлээн авах давтамж, цэнэглэлтийн тоо болон бусад олон хүчин зүйлээс хамаарч өөр өөр байдаг. UX Connect Research-ийн цуглуулсан дундаж хэрэглээний профайлтай харьцуулан тооцоолсон. LTE болон 5G Sub6 сүлжээг ашиглан анхдагч тохиргооны дагуу SM-F766-ийн урьдчилан гаргасан хувилбарын хамт 2025.06.12-2025.06.20-ны хооронд АНУ-д UX Connect Research нь бие даасан үнэлгээ хийсэн. 5G mmWave сүлжээнд туршигдаагүй.
- 50. Гуравдагч талын лабораторийн нөхцөлд туршсан ердийн утга. Ердийн утга нь IEC 61960 стандартын дагуу туршсан батарейны дээжүүдийн батарейны хүчин чадлын зөрүүг харгалзан тооцоолсон дундаж утга юм. Galaxy S26-ийн нэрлэсэн хүчин чадал 4175 mAh, Galaxy S26+-ийнх 4755 mAh, Galaxy S26 Ultra-ийнх 4855 mAh, Galaxy Z Fold7-ийнх 4272 mAh, Galaxy Z Flip7-ийнх 4174 mAh байна.
- 51. Төхөөрөмжийг 1.5 метрийн гүнтэй цэнгэг усанд 30 минут хүртэл байлгахад тэсвэртэйг баталсан лабораторийн туршилтад үндэслэсэн. Тоос нэвтрэхгүй; хүрэлцэхээс бүрэн хамгаалагдсан (тоос нэвтэрдэггүй). Төхөөрөмжийн ус, тоосны тэсвэртэй байдал нь цаг хугацаа, эдэлгээний явцад буурч болно.
- 52. Диагоналиар хэмжихэд Galaxy Z Flip7-ийн үндсэн дэлгэцийн хэмжээ нь тэгш өнцөгт хэсэгтээ 6.5", дугуй булангаараа 6.5" байна; Бодит үзэлтийн талбай нь дугуйрсан булан болон камерын нүхний улмаас бага байна.
- 53. Зарим функциональ виджетүүд нь сүлжээний холболт болон Samsung бүртгэлээр нэвтрэхийг шаардаж болно. Апп-ууд дээр дэмжигдсэн функцүүдийн хүртээмжтэй байдал нь улс орон бүрд өөр өөр байж болно.
- 54. Тохирох ухаалаг гар утас болон боломжтой функцүүд нь улс/бүс нутаг, оператор эсвэл төхөөрөмжөөс хамааран өөр өөр байж болно.