Galaxy руу шилжих
хялбархан боллоо.
Шилжүүлэхэд төвөгтэй мэт байна уу? Samsung нь жигд дамжуулалт болон ойлгомжтой заавар зөвлөмжөөр үйл явцыг хялбар болгох тул эргэлзэх зүйлгүй.
Өмнөхөөс илүү ихийг бүтээх боломжтой нээлттэй, хүчирхэг, уян хатан дээд зэрэглэлийн Android туршлагад нэгдээрэй.
Таны утас ингэж чадах уу?
Galaxy руу шилжиж, өөртөө итгэх итгэл, тав тух, бүтээлч байдлын цоо шинэ түвшинг нээх хүчирхэг функцуудыг аваарай.
Энэ бол өөрийнхөө ертөнцийг нээж, илүү ихийг хийж бүтээх төгс технологи юм. Цаг алдах хэрэггүй.
Galaxy нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ
AI эрин үед зориулагдсан Samsung-ийн хамгаалалтад бүрэн итгээрэй. Хувийн мэдээллийг чанд нууцлахын тулд бид олон төрлийн хамгаалалтыг ашигладаг.
-
Төхөөрөмж дээрх хувийн мэдээллээ хамгаалаарай
Galaxy-д зориулсан төхөөрөмжийн хамгаалалтад итгэл төгс байгаарай. Personal Data Engine нь хувийн мэдээллийг аюулгүй цуглуулж, боловсруулдаг. Дараа нь бүх мэдээллийг хүчирхэг түгжээ, түлхүүрээр хамгаалах дэвшилтэт аюулгүй байдлын шийдлүүд болох KEEP болон Knox Vault-аар өгөгдлийг хамгаалдаг.16
-
Нууцлалын тохиргоогоо удирдаарай
Galaxy AI өгөгдлийг хаана боловсруулахыг та шийдэж болно - төхөөрөмж дээр эсвэл cloud дээр гэх мэт. Нууцлалын тохиргоо руу нэвтэрч, хамгийн баталгаатай сонголтыг сонгох юм уу эсвэл хэрэгцээнээсээ хамаарч урагш хойш шилжиж болно.
-
Galaxy дээр итгэлцэл бий болгоорой
Холбогдсон төхөөрөмжүүд харилцан бие биетэйгээ ажиллах үед илүү аюулгүй байдаг. Манай Knox Matrix Trust Chain технологи нь платформ хоорондын аюулгүй байдлыг хангах ба улмаар Galaxy төхөөрөмжүүд бие биенээ хянаж, болзошгүй аюулыг тусгаарлах боломжтой.
Хоорондоо саадгүй ажиллах төхөөрөмжүүд
Түгээмэл асуултууд
-
iOS-оос Samsung Galaxy утас руу шилжихэд хэцүү юу?Үгүй ээ, хэцүү биш. Та Smart Switch апп ашиглан одоогийн утаснаасаа Samsung Galaxy утас руу хялбархан шилжих боломжтой ба өгөгдөл, контент болон тохиргоог хурдан, цэвэрхэн зөөх боломжтой. Таны утас өөр үйлдвэрлэгчийнх эсвэл iOS гэх зэрэг өөр үйлдлийн систем ашигладаг байсан ч Samsung нь шилжүүлэх процессыг аль болох хэвийн байлгахаар зохион бүтээгдсэн. Smart Switch-ээр дараах зүйлсийг хийх боломжтой:
• Мэдээллээ шинэ төхөөрөмж рүү нэг дор шилжүүлээрэй - зураг, видео, хөгжим, мессеж, тэмдэглэл, харилцагчид, хуанли гэх мэт. Мэдээллээ нэг нэгээр нь гараар шилжүүлэх шаардлагагүй.
• Мэдээллээ аюулгүй, итгэлтэйгээр шилжүүлээрэй. Smart Switch нь мэдээллийг найдвартай, аюулгүй шилжүүлэх тул шилжүүлэлтийн явцад хувийн мэдээлэл алдагдана гэж санаа зовох хэрэггүй.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.samsung.com/mn/apps/smart-switch/ холбоосоор үзнэ үү.1,2,3 -
Шинэ Samsung Galaxy утас руу мэдээллээ шилжүүлэхэд ямар нэг алдах зүйл байгаа юу?Samsung Smart Switch нь харилцагчид, зураг, видео бичлэг гэх зэрэг утас дээрх хамгийн түгээмэл өгөгдөл болон контентыг шилжүүлдэг боловч дамжуулах явцад ашигласан холболтын төрөл (утасгүй, кабель, iCloud гэх мэт) болон таны дамжуулж буй системээс хамаарч тодорхой хязгаарлалтууд гардаг. Smart Switch-ээр тогтмол дамжуулах боломжтой мэдээллийн төрлүүд:
• Харилцагчид (харилцагчдын зургийн хамт)
• Зураг (авсан/татаж авсан зураг эсвэл галерейн зураг)
• Видео (DRM-гүй контент)
• Хуанлийн хуваарь
Хэрэв зөв холболт ашиглавал хөгжим, апп, тохиргоо гэх зэрэг дамжуулах боломжтой өгөгдлийн төрлийг нэмэгдүүлж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.samsung.com/mn/apps/smart-switch/ холбоосоор харна уу.1,2,3 -
Хэрэв би Samsung утас руу шилжвэл Samsung биш утастай найзуудтайгаа зураг болон бусад контентыг хуваалцахад хүндрэл гарах уу?Samsung гар утастай байсан ч та Samsung төхөөрөмжөөс бусад төхөөрөмжүүдтэй харилцагчид, зураг, видео болон бусад файлыг Quick Share функц ашиглан хялбархан хуваалцах боломжтой. Quick Share нь утас, таблет, зөөврийн компьютер гэх зэрэг Galaxy төхөөрөмжүүд дээр байдаг шуурхай хуваалцах функц ба бусад төхөөрөмжүүдтэй хялбархан холбогдож, хуваалцах боломжтой ба тэдгээр нь Galaxy экосистемийн нэг хэсэг биш байсан ч болно. Quick Share нь дараах давуу талуудтай:
• Хурдан, саадгүй дамжуулалт. Та файл, өгөгдөл болон контентоо бусад дэмжигдсэн төхөөрөмжүүдтэй шууд хуваалцах боломжтой.
• Том өгөгдөл дамжуулах. Та олон файлыг нэг нэгээр нь илгээхийн оронд хэдхэн товшилтоор нэг дор дамжуулах боломжтой -мөн олон төхөөрөмж рүү нэгэн зэрэг дамжуулах боломжтой.
• Бусад брэндийн дэмжигдсэн Android төхөөрөмжүүд болон бусад үйлдвэрлэгчдийн компьютеруудтай хуваалцах боломж. Та зөвхөн Samsung Galaxy төхөөрөмжүүдийн хооронд хязгаарлагдахгүй.
• Холбоос эсвэл QR код ашиглан iOS төхөөрөмжүүдтэй хуваалцах боломж. Galaxy төхөөрөмж нь таны хуваалцахыг хүссэн контентоп түр зуурын холбоос эсвэл сканнердах боломжтой QR код үүсгэдэг.Ингэснээр та iPhone ашигладаг найзуудруугаа ч гэсэн контентоо хурдан хуваалцах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.samsung.com/mn/apps/quick-share/ холбоосоор авна уу. 12,17 -
Өөр брэндийн утас хэрэглэдэг үедээ Samsung Galaxy утас руу шилжих нь үнэхээр зөв сонголт байж чадах уу?Тийм ээ, юу хайж байгаагаас шалтгаалан Samsung руу шилжих нь үнэхээр үнэ цэнэтэй байж болно. Samsung Galaxy утаснууд нь сонголт, олон талт байдал, инновацийг санал болгодогоороо бусад брэндүүдээс ялгарах ба дээд зэрэглэлийн Android хэрэглээгээр хангадаг. Samsung-ийн цуврал нь хүчирхэг тэргүүлэх загварууд, тухайн салбарын онцлогт тохирсон эвхэгддэг төхөөрөмжүүд гэх зэрэг өргөн хүрээг хамардаг ба хэрэглэгчдэд тоглоом, стриминг, олон үйлдэлт эсвэл бүтээлч байдалд нь тохирсон утас сонгох эрх чөлөөг олгодог. Samsung Galaxy төхөөрөмжүүд дээр зөвхөн ашигладаг зарим функцууд байдаг:
• Galaxy AI нь Galaxy төхөөрөмжүүдэд онцгойлон зориулсан ухаалаг функцуудыг санал болгодог - хам сэдэвт суурилсан санал, бодит хугацааны орчуулга, хурдан хураангуй, бүтээх хэрэгслүүд гэх мэт - өдөр тутмын олон төрлийн үйл ажиллагаа, сааад бэрхшээлийг шийдвэрлэхэд тусална.
• Samsung-ийн дэвшилтэт аюулгүй байдал, нууцлалын технологи нь төхөөрөмжийг хамгаалдаг тул та сэтгэл амар байж болно. Эдгээр арга хэмжээнүүдийн заримд төхөөрөмж дээр өгөгдлийг аюулгүй боловсруулах Personal Data Engine, хувийн мэдээллээ хадгалах Knox Vault болон гар утасны апп-ын аюулгүй байдлыг хангах KEEP зэрэг багтана.
• One UI үйлдлийн систем нь олон төрлийн хувийн тохиргооны сонголттой, ойлгомжтой интерфэйсийг санал болгоно - дэлгэц, виджет болон фон зургийг өөрийн хэв маягт тохируулах боломжтой.
• Galaxy утсыг Galaxy Buds болон Galaxy Watch зэрэг бусад Galaxy бүтээгдэхүүнүүдтэй холбож, төхөөрөмжүүд хооронд жигд шилжих, хуваалцах, тохируулга хийхэд тусалдаг Galaxy экосистем.10,16 -
Би Samsung Galaxy утаснуудын талаар сайн мэдэхгүй байна, тиймээс алийг нь сонгох вэ?Тохирох хамгийн сайн Samsung утас нь утасаа хэрхэн ашиглах, хүчирхэг гүйцэтгэлтэй байх эсэх, эвхэгддэг уян хатан байдал эсвэл өдөр тутмын найдвартай хэрэглээндээ зориулсан эсэхээс хамаарна. Тиймээс өөрийн сонголтод нийцүүлэн дараах Samsung Galaxy загваруудаас сонгохыг зөвлөдөг:
• Хэрэв та хамгийн сайн гүйцэтгэлтэй утас хүсэж байвал Galaxy S26 Ultra бол хамгийн зөв сонголт ба Galaxy утсан дээрх хамгийн хүчирхэг процессор, мэргэжлийн зэрэглэлийн камерын систем, суурилуулсан S pen, Super Fast Charging 3.0-ийг дэмждэг тул Samsung-ийн хамгийн шилдэг загвар юм.
• Galaxy S26 болон S26+ нь бүхий л сайн шинж чанрыг багтаасан ба өдөр тутмын жигд гүйцэтгэлийг боловсронгуй дизайнтайгаар хангадаг.
• Galaxy Z Fold7 нь илүү том, илүү өргөн дэлгэцтэй эвхэгддэг утас ба олон ажлыг нэг зэрэг хийх, бүтээмжийг дэмжисэн функцуудтай. Энэ нь мөн тоглоом тоглох, шууд үзэх, олон програмыг нэгэн зэрэг ажиллуулахад тохиромжтой - авсаархан.
• Galaxy Z Flip7 бол илүү авсаархан хэлбэртэй, халааслахад тохиромжтой эвхэгддэг утас юм. Энэ нь загварлаг, уян хатан дизайнтай бөгөөд нүүр дэлгэцээр бүх зүйлийг нэг дор хянах боломжтой.
Өөрт тохирох Galaxy утасны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Galaxy Buying Guide -ыг үзнэ үү.4 -
Samsung Galaxy утаснуудын дэлгэцийн чанар нь шууд дамжуулалт болон тоглоом тоглоход хангалттай сайн уу?Тийм ээ, Samsung Galaxy утаснуудын дэлгэцийн чанар нь олон төрлийн хэрэгцээг хангахуйц сайн. Samsung утаснууд нь тод дүрслэл, тод нарийвчлал болон тунгалаг, өндөр чанартай дэлгэцээрээ ихэд үнэлэгддэг. Видео бичлэг үзэх эсвэл тоглоом тоглоход жигд, шингэн, бодит мэт харагддаг. Дээд зэргийн дэлгэцийн туршлагаар хангадаг Samsung-ийн дэлгэцийн технологийн заримд:
• Privacy Display- Galaxy S26 Ultra дээрх дэлгэцийн функц ба дэлгэцийг хажуу талаас нь харахад төвөгтэй болгож зөвхөн урд талаас нь тод харагдуулах ба гадны нүднээс хамгаална.
• Тод нарийвчлал болон тухтай үзэлтийг дэмжих өндөр оргил гэрэлтүүлэг, дэлгэц дээр хялбар жигд хөдөлгөөн хийх өндөр сэргээлтийн түвшин.
• Бодит хугацааны цацраг хяналт-Илүү бодитой өнгө болон тусгалаар үзэгдэл бүрийг амь оруулна.
• ProScaler технологи нь AI алгоритм боловсруулалтаар нягтралыг сайжруулан өндөр нягтралтай үзэлтийн туршлагаар хангана.13,18,19 -
Samsung Galaxy утасны батарей өдрийн турш цэнэгээ барьж чадах уу?Samsung Galaxy утаснуудын батерей ашиглалтын хугацаа нь загвараас хамаарч өөр өөр байх ба хувийн хэрэглээ мөн нөлөөлнө.Samsung утаснууд нь найдвартай, удаан эдэлгээтэй батерейгаараа алдартай. Өдөр турш хэрэглэх зориулалтаар оновчилсон тул Samsung Galaxy утаснуудын батерей нь хэдэн цагийн турш тасралтгүй шууд үзэх, тоглох, кино үзэх боломжийг олгодог. Энэхүү дээд зэргийн батерей ашиглалтын шалтгаанууд нь:
• Асар их батерейн багтаамж: Galaxy S26 Ultra нь 5000 mAh батерей, Galaxy S26+ нь 4900 mAh батерей, Galaxy Fold7 нь 4400 mAh батерей, Galaxy S26 нь 4300 mAh батерейн хүчин чадалтай.
• Дэвшилтэт процессорууд: Samsung-ийн дэвшилтэт процессорууд (AP) нь Galaxy төхөөрөмжүүдэд тусгайлан зориулагдсан тул гүйцэтгэлийг тасалдуулалгүйгээр илүү үр ашигтай байдаг.14,20,21,22 -
Samsung Galaxy утсаар илүү сайн зураг авч болох уу?Хэрэв хүчирхэг үзүүлэлттэй Samsung Galaxy тэргүүлэгч утас руу шилжвэл урьд өмнөхөөс илүү сайн зураг авах боломжтой. Samsung Galaxy утаснууд, тэр дундаа хүчирхэг техникийн үзүүлэлттэй Galaxy-ийн тэргүүлэх утаснуудын камер маш чанартайд тооцогддог. Шөнийн цагаар эсвэл хөдөлгөөнтэй үед ч өнгөлөг, бодит селфи, тод, өнгөлөг байгалийн зургийг хялбархан авах боломжтой. Samsung Galaxy-ийн онцгой камерын функц болон технологид дараахь зүйлс орно:
• Бага гэрэлтэй орчинд авсан зургийг автоматаар сайжруулдаг Nightography технологи нь баялаг, тод шөнийн зураг, видео хийх боломжийг олгоно.
• Galaxy S26 Ultra, Galaxy Z Fold7, Galaxy Z TriFold зэрэг зарим загваруудын 200 MP хүртэлх нягтралтай хэт өндөр нягтралын камерууд нь мэргэжлийн түвшинд тод зураг, видео бичлэг хийх боломжийг олгодог.
• Galaxy камерууд нь хүчирхэг томруулалттай зохион бүтээгдсэн. Galaxy S26 Ultra гэх зэрэг зарим загваруудад зориулсан камерууд нь 100x Space Zoom ашиглан холоос тод зураг авах боломжтой. Хос телефото линз нь 3x ба 5x оптик томруулалт, 2x, 10x оптик чанарын томруулалтыг ашиглан илүү тод, илүү нарийвчилсан зураг авдаг.
• ProVisual Engine, Samsung-ийн AI-аар ажилладаг технологи нь зургийг илүү боловсронгуй болгож, илүү бодит өнгө, арьсны ялгаралыг илүү нарийвчлалтай болгодог.5,6,15 -
Samsung Galaxy утсан дээрх Galaxy AI нь надад үнэхээр туслаж чадах уу?Тийм ээ, Samsung Galaxy гар утасны Galaxy AI нь өдөр тутмын ажлуудаа амжуулах, ажлыг илүү үр дүнтэй гүйцэтгэхэд тусална.Galaxy AI нь Samsung-ийн Galaxy утаснуудад (мөн Galaxy зүүдэг төхөөрөмж, таблет, зөөврийн компьютер) суурилуулсан AI ба оюун ухааны цоо шинэ түвшинг нээж, өдөр тутмын амьдралыг жигд явуулахад туслах олон төрлийн функцуудаар хангадаг. Galaxy AI-аар гар утас нь таны хэрэгцээ, сонголтыг ухамсарлан ойлгож тусламж үйлчилгээ үзүүлэх ба ингэснээр таны гар утасны хэрэглээ илүү жигдэрч, өдөр тутмын ажлууд илүү хялбар болно. Samsung утсанд суурилуулсан Galaxy AI функцууд:
• Photo Assist нь Галерейд дахь бүтээлч хэрэгслүүдийн багц зурагт цоо шинэ шинэ элементүүдийг үүсгэх гэх зэргээр зургийг өөрийн хүссэнээр хялбархан өөрчлөх, засварлах боломжийг олгодог.
• Creative Studio нь фон зураг, урилга,стикер зэрэг контентыг найзуудтайгаа хуваалцахад хялбар болгоно.
•Now Nudge нь дэлгэц дээр болж буй зүйлийг таньж, холбогдох мэдээлэл, богино холбоосоор хангах ба хэрэгтэй зүйлээ шууд авахад тусална. Ингэснээр таны дараагийн алхамыг урьдчилан таамаглаж, үйлдлийг багасгаж, Autofill-ыг санал болгодог. Galaxy AI-ийн функцуудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг Galaxy AI хуудаснаас авна уу.7,8,9 -
Samsung нь хялбар шилжих мөн ашиглах боломжтой экосистемтэй юу?Тийм ээ, Samsung нь Galaxy утас, Galaxy Buds, Galaxy Watch, Galaxy Tab болон Galaxy Books зэрэг хоорондоо сайн тохирдог бүтээгдэхүүний баялаг экосистемтэй. Эдгээр төхөөрөмжүүд хоорондоо хялбар холбогдож, нэмэлт функцуудыг нээж, төхөөрөмж хоорондын жигд туршлагаар хангадаг. Эрүүл мэнд, бүтээмж , энтертэйнмент гэх зэргээр Galaxy экосистем нь бүх зүйлийг нэгтгэх ба та бүрэн хамрагдах боломжтой. Galaxy экосистемийн зарим давуу болон онцлогуудад дараахь зүйлс орно:
• Easy Pair нь Galaxy төхөөрөмжүүд бие биенээ шууд илрүүлж, холбогдох боломжоор хангах тул Bluetooth тохиргоо шаардлагагүй.
• Auto Switch нь Galaxy Buds-ийг Galaxy төхөөрөмжүүдийн хооронд шилжих үед дууг жигд шилжүүлэх ба улмаар тасралтгүй сонсох боломжтой.
• Samsung Health нь Galaxy Watch болон бусад төхөөрөмжүүдийн хооронд хялбархан тохируулах тул эрүүл мэндийн өгөгдлийг илүү үнэн зөв, шинэчилэг байлгана.
• App Continuity нь өөр Galaxy төхөөрөмж дээрх апп дээр үйлдэлээ үргэлжлүүлэх боломжоор хангах ба төхөөрөмжүүдийн хооронд олон ажлыг гүйцэтгэхэд төгс тохирно.
• Multi Control нь төхөөрөмж хооронд файлуудыг нэг өргөтгөсөн ажлын талбарын хэсэг болгон чирж, буулгах боломжтой.10 -
Хувийн мэдээлэлдээ санаа зовоод байна. Samsung үүнийг хэрхэн хамгаалдаг вэ?Samsung Galaxy утаснууд нь өгөгдлийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилгоор бүтээгдсэн тул хувийн нууцлалдаа санаа амар байж болно. Ухаалаг гар утасны технологийн тэргүүлэгчдийн нэг болох Samsung нь нууцлалын маш нухацтай авч үздэг ба өсөн нэмэгдэж буй аюул заналаас таны утасыг хамгаалахын тулд олон давхар техник хангамж болон програм хангамжийн хамгаалалтыг нэмж оруулсан. Гар утасны төхөөрөмжүүдэд зориулсан Samsung-ийн зарим хамгаалалтууд нь:
• Personal Data Engine бүхий төхөөрөмжийн хамгаалалт нь хувийн мэдээллийг төхөөрөмж дээр аюулгүй цуглуулж, боловсруулдах ба дараа нь нэмэлт хамгаалалт KEEP болон Knox Vault-аар давхар хамгаалдаг.
• Galaxy AI өгөгдлийг төхөөрөмж дээр эсвэл cloud дээр боловсруулах эсэх сонголтийг санал болгох тохируулсан удирдлага.
• Холбогдсон Galaxy төхөөрөмжүүд болзошгүй аюул заналхийллээс бие биенээ хянадаг холбогдсон аюулгүй байдал.16 -
Samsung.com сайтаас шууд худалдан авалт хийх нь тусгай хямдрал эсвэл шинэ утсаа илүү боломжийн үнээр авах гэх мэт ямар нэгэн давуу тал олгох уу?Тиймээ, та Samsung.com сайтаас шууд худалдан авалт хийснээр, дараах давуу тал болон үйлчилгээг эдлэх боломжтой:
• Жинхэнэ Samsung бүтээгдэхүүн худалдан авч буйн баталгаа.
• Зарим бүтээгдэхүүний онцгой өнгөний сонголтуудад хандах эрх.
• Зарим бүтээгдэхүүнийг дараагийн өдөр нь үнэгүй хүргүүлэх, үнэгүй тээвэр гэх зэрэг
• Худалдан авалтандаа шууд хөнгөлөлт эдлэхийн тулд одоогийн төхөөрөмжөө солилцох сонголтууд.
• Олон тооны үйлчилгээ болон засвар үйлчилгээний багцад хамрагдахын тулд Samsung Care+ хамгаалалтын төлөвлөгөө авах сонголт.
• Дараагийн худалдан авалтдаа ашиглахын тулд Samsung Rewards-аар дамжуулан оноо цуглуулах сонголтууд.11,23
- *Энд дурьдсан бүх техникийн үзүүлэлтүүд болон тодорхойлолтууд нь тухайн бүтээгдэхүүний бодит үзүүлэлт, тодорхойлолтоос өөр байж болно. Samsungнь энэхүү бичиг баримт болон энд дурьдсан бүтээгдэхүүнд хэдийд ч өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд Samsung нь тухайн өөрчлөлтийн талаар ямар нэг мэдэгдэл хүргүүлэх үүрэг хүлээхгүй. Бүтээгдэхүүний давуу тал, дизайн, үнэ, бүрэлдэхүүн хэсэг, гүйцэтгэл, хүртээмжтэй байдал, хүчин чадал гэх мэт энэхүү баримт бичигт заасан бүх функц, онцлог, техникийн үзүүлэлт, GUI болон бусад бүтээгдэхүүний мэдээллийг мэдэгдэлгүйгээр өөрчлөж болно. Дэлгэц дээрх контентууд нь загварчилсан зургууд ба зөвхөн тайлбарлах зорилготой.
*Бүх техникийн үзүүлэлтүүд болон функцүүдийг бүх Galaxy төхөөрөмжид ашиглах боломжгүй. Тодорхой бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл, онцлог шинж чанаруудыг Galaxy бүтээгдэхүүний мэдээллийн хуудаснаас авч болно.
*Samsung AI-ийн зарим функцийг ашиглахын тулд Samsung бүртгэлээр нэвтрэх шаардлагатай.
*Samsung нь AI функцийн гаргасан үр дүнгийн үнэн зөв, бүрэн бүтэн, найдвартай байдалд ямар нэг амлалт, баталгаа өгөхгүй.
*Galaxy AI функцуудийг ашиглаж боломжтой эсэх нь Бүс нутаг/улс, OS/One UI хувилбар, төхөөрөмжийн загвар болон утасны оператор компаниас хамаарч өөр өөр байж болно.
*Samsung-ийн Galaxy AI-ын үндсэн функцууд нь үнэ төлбөргүй. Дараагийн хувилбаруудад төлбөртэй сайжруулсан функцууд эсвэл шинэ үйлчилгээнүүд багтаж болно. Гуравдагч этгээдийн хангадаг AI функцуудад өөр нөхцөл зүйлийг мөрдлөг болгоно. Galaxy AI үндсэн функцууд нь Samsung-ын Үйлчилгээний Нөхцөл ба Зүйл хэсгийн "Дэвшилтэт оюун ухаан" хэсэгт жагсаасан үйлчилгээнүүд байна.
*Galaxy AI үйлчилгээг AI ашиглах насны хязгаарлалтай зарим бүс нутагт насанд хүрээгүй хүүхдүүдэд хязгаарлаж болно.
*Зургийг загварчилсан. Дарааллыг богиносгосон. Бодит UI нь өөр байж болно.
*Худалдаанд гаргасан бүтээгдэхүүн, дэмжигдсэн функцүүд гэх зэрэг нь бүс нутгаас хамаарч өөр өөр байж болно.
*Зургийг загварчилсан. Өнгө, хэмжээ, загварын сонголт болон цагны оосор нь улс орон эсвэл оператор компаниас хамаарч өөр өөр байж болно.
*Galaxy Z Fold7, Galaxy Watch8 and Galaxy Ring нь тусдаа худалдаалагдана.
*Зургийг загварчилсан. Бодит UI нь өөр байж болно. Өнгө, хэмжээ, загвар, цагны оосор зэрэг нь улс орон эсвэл оператор компаниас хамаарч өөр өөр байж болно. Бүтээгдэхүүнүүд тусдаа үнэтэй. Bedtime Guidance нь Android утас дээр (Android 11 ба түүнээс дээш) боломжтой ба Samsung Health апп (v6.30.2 эсвэл түүнээс хойших) шаардлагатай. Samsung бүртгэлээр нэвтрэх шаардлагатай. Bedtime Guidance нь хэрэглэгчийн дараалсан 3 өдрийн нойрны хэмнэл болон нойрсох үеийн даралтад хийсэн анализ дээр үндэслэсэн болно. Sleep функцыг өвхөн ерөнхий эрүүл мэнд болон фитнесийн зорилгоор ашиглана. Өвчин эмгэг, нойргүйдлийг илрүүлэх, оношлох, эмчлэхэд зориулагдаагүй болно. Эмчээс зөвлөгөө авна.
1. Android™ төхөөрөмжөөс утастай дамжуулахад хүлээн авагч төхөөрөмж нь Android™ 6.0 эсвэл түүнээс дээш хувилбартай, илгээгч төхөөрөмж нь Android 6.0™ эсвэл түүнээс дээш хувилбартай байх шаардлагатай. Шилжүүлгийг утасгүй холболтоор кабельгүйгээр хийж болно. Утасгүй холболтын хувьд хүлээн авагч төхөөрөмж нь Android™ 6.0 буюу түүнээс дээш хувилбартай байх ба илгээгч төхөөрөмж нь Android™ 6.0 буюу түүнээс дээш хувилбартай байх хэрэгтэй. Хүлээн авах Galaxy төхөөрөмжийн "Тохиргоо" хэсэгт Smart Switch Mobile-ийг нээх эсвэл Galaxy Store-оос Smart Switch Mobile апп-ыг татна. Дамжуулах өгөгдөл, контент болон апп-ууд нь дамжуулах аргаас хамаарч өөр өөр байж болно.
2. iOS-ээс утастай шилжүүлэг хийхдээ хүлээн авагч төхөөрөмж нь Android™ 6.0 эсвэл түүнээс дээш хувилбартай, илгээх төхөөрөмж нь iOS 5 болон түүнээс дээш хувилбартай байхыг шаарддаг. Шилжүүлгийг утасгүй холболт эсвэл iCloud-аар дамжуулан кабельгүйгээр хийж болно. Утасгүй холболтын хувьд хүлээн авагч төхөөрөмж нь Android™ 6.0 эсвэл түүнээс дээш хувилбартай, илгээх төхөөрөмж нь iOS 12 буюу түүнээс дээш хувилбартай байх ёстой. iCloud шилжүүлгийн хувьд хүлээн авагч төхөөрөмж нь Android™ 6.0 эсвэл түүнээс дээш хувилбартай, илгээгч төхөөрөмж нь iOS 5 буюу түүнээс дээш хувилбартай байх шаардлагатай. Хүлээн авах Galaxy төхөөрөмжийн "Тохиргоо" хэсэгт Smart Switch Mobile-ийг нээх эсвэл Galaxy Store-оос Smart Switch Mobile апп-ыг татна. Утасгүй дамжуулахын тулд iPhone эсвэл iPad дээрх App Store-оос iOS-д зориулсан Smart Switch апп-ыг татаж аваарай. Дамжуулах өгөгдөл, контент болон апп-ууд нь дамжуулах аргаас хамаарч өөр өөр байж болно. Харилцагч, галерей, видео, хуанли, сануулга зэргийг iOS төхөөрөмжөөс утасгүй дамжуулах боломжтой.
3. Smart Switch-ээр олон тооны өгөгдлийн багцыг нэгэн зэрэг шилжүүлэхэд хамгийн үр дүнтэй байлгахын тулд утастай холболт ашиглахыг зөвлөдөг.
4. Зөвхөн Samsung ухаалаг гар утсанд хамааралтай. Бодит гүйцэтгэл нь хэрэглэгчийн орчин, нөхцөл, урьдчилан суулгасан программ хангамж, аппаас хамаарна.
5. Үр дүн нь гэрэлтүүлгийн нөхцөл, олон объект, фокус таараагүй болон хөдөлгөөнт объект зэрэг зураг авалтын нөхцөл байдлаас хамаарч өөр өөр байж болно.
6. 100x Space Zoom-д 10x оптик чанарын томруулалт болон Super Resolution технологи бүхий 100x дижитал томруулалт багтана. 10x томруулалтаас их томруулалтын зай нь дүрсний чанарыг муутгаж болно.
7. Now Nudge функц нь Samsung бүртгэлээр нэвтрэхийг шаарддаг. Боломжит функц болон онцлогууд нь улс орон, бүс нутаг, хэлнээс хамаарч өөр өөр байж болно. Samsung Messages, Google Messages болон Google Chat зэрэг зарим гуравдагч талын мессежийн апп-ууд дээр Text message prompt функцүүдийг ашиглах боломжтой. Бүтээгдэхүүн зах зээлд нэвтрэх үеийн боломжит нөхцөлд үндэслэнэ. Урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болзошгүй. Зургийн контентэд анализ хийх зарчимаар Now Nudge-аар зураг хуваалцаж болно. Үр дүнгийн үнэн зөв байдалд баталгаа гаргахгүй.
8. Photo Assist нь сүлжээний холболт болон Samsung бүртгэлээр нэвтрэхийг шаарддаг. Үйлчилгээний хүртээмжтэй байдал нь улс орон, хэл эсвэл төхөөрөмжийн загвараас хамаарч өөр өөр байж болно. Photo Assist нь зургийн хэмжээг өөрчилж болно. Зургийг AI буюу хиймэл оюун ухаанаар үүсгэсэн гэдгийг харуулахын тулд хадгалсны дараа зураг дээр мэдэгдэхүйц усан тэмдгийг тавина. Үүсгэсэн үр дүнгийн үнэн зөв, найдвартай байдалд баталгаа гаргахгүй.
9. Creative Studio функц нь сүлжээний холболт болон Samsung бүртгэлээр нэвтрэхийг шаарддаг. Үйлчилгээний хүртээмжтэй байдал нь улс орон, хэл эсвэл төхөөрөмжийн загвараас хамаарч өөр өөр байж болно. Үүсгэсэн үр дүнгийн үнэн зөв, найдвартай байдалд баталгаа гаргахгүй.Стикерийг зөвхөн Quick Share функцээр дамжуулан One UI 5.0 буюу түүнээс хойшхи хувилбар боло Quick Share аппын 13.8.50.x буюу түүнээс хойшхи хувилбартай бусад Galaxy төхөөрөмжүүдтэй хуваалцах боломжтой.
10. Galaxy төхөөрөмжүүд нь тусдаа үнэтэй.
12. Galaxy төхөөрөмжүүдийн хооронд Quick Share функцийг дараах үйлдлийн системтэй ашиглаж болно: Android OS 10.0 (Q) хувилбар болон One UI 2.1 буюу түүнээс дээш хувилбартай ухаалаг утас, таблет, Windows 10 буюу түүнээс хойшхи үйлдлийн системтэй компьютер. Samsung бүртгэл, Wi-Fi болон Bluetooth холболт шаардлагатай. Холбоос илгээснээр iOS болон Android төхөөрөмжүүдтэй хурдан хуваалцах боломжтой: хуваалцсан файл тус бүр нь 10 GB-аас хэтрэхгүй (өдөрт нийт 10 GB) ба холбоосын хугацаа хоёр хоногийн дараа дуусна; Samsung бүртгэл болон интернет холболт шаардлагатай.
13. Privacy Display функц нь захын харааг хязгаарлахын тулд дэлгэцийн харах өнцгийг хянадаг. Тохиргоо хэсэгт гараар идэвхжүүлсний дараа зарим апп-ууд дээр ашиглах боломжтой. Зургийн чанарт харах өнцгөөс гадуурх зарим өөрчлөлт гарч болно. Идэвхжүүлсэн үед өнцөг эсвэл гэрэлтүүлэг гэх зэрэг үзэгдэх орчноос хамаарч зарим мэдээлэл бусдад харагдахуйц хэвээр байж болно. Нууц мэдээллийг үзэхдээ болгоомжтой байхыг зөвлөдөг.
14. Батарейны бодит ашиглалтын хугацаа нь сүлжээний орчин, ашигласан функцүүд болон апп-ууд, дуудлага болон мессеж хүлээн авах давтамж, цэнэглэлтийн тоо болон бусад олон хүчин зүйлээс хамаарч өөр өөр байдаг. UX Connect Research-ийн цуглуулсан дундаж хэрэглээний профайлтай харьцуулан тооцоолсон. LTE болон 5G Sub6 сүлжээг ашиглан анхдагч тохиргооны дагуу SM-S942, SM-S947 болон SM-S948 -ийн урьдчилан гаргасан хувилбаруудын хамт 2026.1.08-2026.1.30-ны хооронд АНУ болон Их Британид UX Connect Research нь бие даасан үнэлгээ хийсэн. 5G mmWave сүлжээнд туршигдаагүй.
15. Оптик чанарын томруулалтыг Adaptive Pixel мэдрэгчээр идэвхжүүлдэг. 3x ба 5x зай нь оптик томруулалт байна. 2x ба 10x зай нь оптик чанарын томруулалт байна.
16. Personal Data Engine нь Personal Data Intelligence цэс асаалттай байх үед ажилладаг. Personal Data Intelligence цэс унтармагц анализ хийгдсэн өгөгдөл устгагдана. Personal Data Engine нь Солонгос, Англи, Испани, Итали, Герман, Франц, Португал, Польш, Хятад (Хялбаршуулсан), Япон, Тайланд, Хинди, Вьетнам зэрэг зарим хэл болон тодорхой нутгийн аялга/акцентыг таньдаг. Personal Data Engine нь одоогоор Samsung-ийн төрөлх апп-уудад анализ хийдэг. KEEP нь One UI 8 болон түүнээс дээш хувилбар бүхий Galaxy ухаалаг гар утас болон таблетуудад ашиглах боломжтой.
17. Боломжит функцүүд нь төхөөрөмж, улс орон, бүс нутаг, оператор эсвэл One UI-ийн хувилбараас хамаарч өөр өөр байж болно.
18. ProScaler функцийг Galaxy S26+ болон Ultra загварууд дээр дэмждэг. Төхөөрөмжийн дэлгэцийн нягтралын тохиргооноос хамаарч зургийн чанарыг QHD+ хүртэл сайжруулж болно.
19. Цацраг хяналт нь Galaxy S26 төхөөрөмжүүд дээр дэмжигддэг. Хэрэглээ нь төхөөрөмж, контент болон апп-аас хамаарч өөр өөр байж болно.
20. Гуравдагч талын лабораторийн нөхцөлд туршсан ердийн утга. Ердийн утга нь IEC 61960 стандартын дагуу туршсан батарейны дээжүүдийн батарейны хүчин чадлын зөрүүг харгалзан тооцоолсон дундаж утга юм. Galaxy S26 нь 4175 mAh, Galaxy S26+ нь 4755 mAh, Galaxy S26 Ultra нь 4855 mAh нэрлэсэн хүчин чадалтай байна.
21. Батарейны бодит ашиглалтын хугацаа нь сүлжээний орчин, ашигласан функцүүд болон апп-ууд, дуудлага болон мессеж хүлээн авах давтамж, цэнэглэлтийн тоо болон бусад олон хүчин зүйлээс хамаарч өөр өөр байдаг. UX Connect Research-ийн цуглуулсан дундаж хэрэглээний профайлтай харьцуулан тооцоолсон. LTE болон 5G Sub6 сүлжээг ашиглан анхдагч тохиргооны дагуу SM-S942, SM-S947 болон SM-S948 -ийн урьдчилан гаргасан хувилбаруудын хамт 2026.1.08-2026.1.30-ны хооронд АНУ болон Их Британид UX Connect Research нь бие даасан үнэлгээ хийсэн. 5G mmWave сүлжээнд туршигдаагүй.
22. Гуравдагч талын лабораторийн нөхцөлд туршсан ердийн утга. Ердийн утга нь IEC 61960 стандартын дагуу туршсан батарейны дээжүүдийн батарейны хүчин чадлын зөрүүг харгалзан тооцоолсон дундаж утга юм. Galaxy Z Fold7-ийн нэрлэсэн хүчин чадал нь 4272 mAh байна.
23. Үйлчилгээний нөхцөл зүйлийг мөрдлөгө болгоно. Samsung Care+-ийн хамрах хүрээ, үйлчилгээний төрөл, урамшууллын нөхцөл нь улс орон/бүс нутгаас хамаарч өөр өөр байж болох ба шимтгэл (үйлчилгээний хураамж) тооцож болно. Samsung Care+ урамшууллын хөнгөлөлт эдлэхийн тулд бүртгүүлэх шаардлагатай. Samsung Care+-ийн дэлгэрэнгүй мэдээллийг https://www.samsung.com/samsung-care-plus/ холбоосоор үзнэ үү.
24. Зургийг дүрслэх зорилгор загварчилсан. Бодит UX/UI нь өөр байж болно. Өнгө, хэмжээ, загвар, цагны оосор нь улс орон эсвэл оператороос хамаарч өөр байж болно. Бүтээгдэхүүнүүд нь тусдаа үнэтэй. Al-ээр үүсгэн засварласан арын фон зургийг багтаана. Running Coach програмыг Android утас (Android 10 ба түүнээс дээш) дээр ашиглах боломжтой ба Samsung Health апп (v6.30.2 ба түүнээс дээш) шаарддаг. Samsung бүртгэлээр нэвтрэх шаардлагатай. Үйлчилгээ нь зөвхөн Galaxy Watch Ultra, Galaxy Watch7 цуврал эсвэл түүнээс хойш гарсан Galaxy Watch цуврал дээр боломжтой. Running Coach програмыг ашиглахын тулд хэрэглэгч дасгалжуулалтын програмыг эхлүүлэхийн өмнө гүйлтийн түвшин тогтоох шалгалт өгч түвшинөө тогтоолгоно.
25. Зургийг загварчилсан. Бодит UI нь өөр байж болно. Өнгө, хэмжээ, загвар, цагны оосор зэрэг нь улс орон эсвэл оператор компаниас хамаарч өөр өөр байж болно. Бүтээгдэхүүнүүд тусдаа үнэтэй. Samsung бүртгэлээр нэвтрэх шаардлагатай. Sleep функцын зөвхөн ерөнхий эрүүл мэнд болон фитнесийн зорилгоор ашиглана. Өвчин эмгэг болон нойргүйдлийг илрүүлэх, оношлох, эмчлэхэд зориулагдаагүй болно. Эмчээс зөвлөгөө авна.