Проекторууд
Проектор худалдан авах зөвлөмж
Проекторыг хэрхэн ашиглахаа төлөвлөж, өөрт тохирсоныг худалдан аваарай. Хэрэв гэрт ашиглах гэж байгаа бол гэрийн проектор,гадна ашиглах гэж байгаа бол зөөврийн проектор илүү тохиромжтой.
Өөрийн амьдрах орон зай, хэрэгцээнд тохирсон проектор худалдаж аваарай. Ултра ойрын зайн проекторыг хоум театрт ашиглахад тохиромжтой ба энэ нь ойрын зайнаас том дүрс зураглалыг үзүүлэх боломжтой байдаг. Хэрвээ та олон талт, боломжийн үнэтэйг нь хайж байгаа бол стандарт проектор яг тохирно.
Худалдан авахаасаа өмнө автомат суурийн функцийг шалгах хэрэгтэй ба учир нь суулгасан орчин болон хэвтээ байдлаас хамаарч проектор хайзайсан, гажуудсан байдаг тул улмаар харуулж буй зураглалын хэлбэр дүрсийг засах боломжтой.
Хоум театрыг илүү тодруулан үзэхийн тулд дэлгэцийнхээ хэмжээг аль болох томруулж болно.
Проекторыг гадна төхөөрөмжид холболгүйгээр олон төрлийн контент үзэх боломжтой ухаалаг функцүүдтэй эсэх, эсвэл бусад хөдөлгөөнт төхөөрөмжтэй холбоход хялбар эсэхийг нягтлаарай.
Та өдрийн цагаар юм уу эсвэл илүү гэрэлтэй орчинд ашиглах гэж буй бол илүү сайн тодосголтой проектор худалдан аваарай.
Худалдан авч буй проекторынхоо гэрлийн эх үүсвэрийг шалгана уу. LED болон лазер гэрлийн эх үүсвэрүүдийг хоёуланг нь 20,000 цагаас дээш ашиглах баталгаат хугацаатай байдаг боловч лазер нь илүү тод, илүү олон өнгөний ялгаралтай байдаг.