Galaxy S26 Ultra
Buying Tool
Trade-in
Choose Between
Tariff Options
Samsung Upgrade Program
Purchase Option
Samsung Care+
Please select Samsung Care+ or no coverage
Trade-in, Samsung Care+, Tariff, Offer are not compatible with Rental option.
Samsung
Finance+ EMI
OFFER
OFFER
Reached maximum order quantity for this product.
Ухаалаг утаснуудыг харьцуулах
Харьцуулах
360˚ эргүүлж үзэх
Гол үзүүлэлтүүд

Бүх техникийн үзүүлэлтүүд

Түгээмэл асуултууд
Click to Expand-
A. Samsung-ийн тэргүүлэгч Ultra цувралын нэг болох Galaxy S26 Ultra-д нэмэгдсэн хамгийн сүүлийн үеийн шинэчлэлт нь шинэлэг шинэ функцуудыг багтаасан ба Samsung-ийн ухаалаг гар утасны цувралын хамгийн сүүлийн үеийн сонголт юм. Эдгээр функцуудад:
● Илүү гоёмсог, дээд зэрэглэлийн харагдуулах орчны хэсгийн камер бүхий шинэчилсэн дизайн.
● Нууцлалын дэлгэц хамгаалагчийн нэгэн адил дэлгэцийг хажуугаас харахаас сэргийлсэн шинэ, инновацийн технологи Privacy Display. Тус функцийг зөвхөн тодорхой апп-уудад идэвхижүүлэх юм уу эсвэл бүтэн дэлгэцийг тэр чигт нь нууцлах боломжтой.
● Батерейн эрүүл мэндэд нөлөөлөлгүйгээр утсыг хурдан цэнэглэх боломжтой Super Fast Charging 3.0-ийг дэмждэг.
● Хэвтээ түгжээтэй Super Steady видео бичлэгийн функц нь бүтэн 360° эргүүлсэн ч гэсэн зураг авалтыг жигд хэмд байлгах ба илүү жигд, хөдөлгөөнгүй видео бичлэг хийх боломжтой.
● Амьдралын хэмнэлд нийцэх, өдөр тутмын туршлагыг хялбарчлах шинэ AI функцууд.

*Өмнөх загваруудтай харьцуулсан.
*Privacy Display функц нь захын харааг хязгаарлахын тулд дэлгэц харах өнцгийг хянадаг ба Тохиргоо хэсэгт идэвхижүүлж болно. Зарим нэг тодорхой апп-уудыг мөн Тохиргоо хэсэгт идэвхижүүлж болно.Харах өнцгийн гадна зургийн чанарт зарим өөрчлөлт гарч болно. Идэвхжүүлсэн үед өнцөг эсвэл гэрэлтүүлэг гэх зэрэг харах орчноос хамаарч зарим мэдээлэл бусдад харагдсан хэвээр байж болно. Нууц мэдээллийг ил гаргахдаа болгоомжтой байхыг зөвлөдөг.
*Батерейны бодит ашиглалтын хугацаа нь сүлжээний орчин, ашигласан функцууд болон апп-ууд, дуудлага болон мессеж хүлээн авах давтамж, цэнэглэлтийн тоо болон бусад олон хүчин зүйлээс хамаарч өөр өөр байдаг. UX Connect Research-ийн цуглуулсан дундаж хэрэглээний профайлтай харьцуулан тооцоолсон. LTE болон 5G Sub6 сүлжээг ашиглан анхдагч тохиргооны дагуу SM-S942, SM-S947 болон SM-S948-ийн урьдчилан гаргасан хувилбаруудын хамт 2026.1.08-2026.1.30-ны хооронд АНУ болон Их Британид UX Connect Research нь бие даасан үнэлгээ хийсэн. 5G mmWave сүлжээнд туршигдаагүй.
*Super Steady үр дүн нь засварлах арга эсвэл зураг авалтын нөхцлөөс хамаарч өөр өөр байж болно.
*Samsung AI-ийн зарим функцийг ашиглахын тулд Samsung бүртгэлээр нэвтрэх шаардлагатай.

A. Galaxy S26 Ultra нь өмнөх Galaxy S25 Ultra загвараас олон сайжруулалтуудыг авсан ба үүнд:
● Galaxy ухаалаг гар утсанд зориулсан хамгийн сүүлийн үеийн, хамгийн хүчирхэг процессор Snapdragon® 8 Elite Gen 5.
● Барихад тун эвтэйхэн дэгжин шинэ орчны хэсгийн камертай илүү нарийхан дизайн.
● Шөнийн цаг гэх зэрэг бага гэрэлтэй орчинд илүү тод, илүү нарийвчлалтай видео бичлэг хийх өргөн нээлхий болон дуу чимээний бууруулалт.
● Амьд, бодитой мэт селфи хийх урд камерт AI дүрсний дохионы процессор (ISP) суурилуулсан.
● Шинэчилсэн Vapor Chamber нь утсыг илүү хөргөхийн зэрэгцээ дулааныг үр ашигтайгаар тарааж, үр дүнг 21%-иар нэмэгдүүлдэг.
*Өмнөх загваруудтай харьцуулсан.
*Snapdragon брэндийн бүтээгдэхүүнүүд нь Qualcomm Technologies, Inc. болон түүний охин компаниудын бүтээгдэхүүн юм. Snapdragon нь Qualcomm Incorporated-ийн худалдааны тэмдэг эсвэл бүртгэлтэй худалдааны тэмдэг юм.
*AP-ийн гүйцэтгэл сайжруулалтыг Galaxy S25 Ultra-тай харьцуулсан байна. Бодит гүйцэтгэл нь хэрэглэгчийн орчин, нөхцөл байдал, урьдчилан суулгасан програм хангамж ба апп-аас хамаарна.
*Galaxy S25 Ultra-тай гэрэлтүүлгийн сайжруулалтыг харьцуулан харуулсан.
*Үр дүн нь гэрэлтүүлгийн орчин нөхцөл, олон объект, фокус таараагүй эсвэл хөдөлгөөнт объект зэрэг зураг авалтын нөхцөл байдлаас хамаарч өөр өөр байж болно.
*Vapor Chamber-ын гүйцэтгэлийн сайжруулалтыг Galaxy S25 Ultra-ынхтай харьцуулсан. Бодит гүйцэтгэл нь хэрэглэгчийн орчин, нөхцөл байдал, урьдчилан суулгасан програм хангамж болон апп-аас хамаарна.

A. Galaxy S26 Ultra нь Металл ягаан, Цайвар Цэнхэр, Хар ба Цагаан гэсэн дөрвөн стандарт өнгөний сонголттой ба зарим бүс нутагт Мөнгөлөг болон Ягаан Шаргал өнгөний сонголтыг зөвхөн Samsung.com дээрээс худалдан авах боломжтой.
● Металл ягаан, Цайвар Цэнхэр, Хар ба Цагаан өнгөнүүд нь худалдан авах боломжтой Galaxy S26 Ultra-ийн дөрвөн стандарт өнгөний сонголт юм.
● Мөнгөлөг болон Ягаан Шаргал өнгө нь Galaxy S26 Ultra-ийн онцгой өнгөний сонголт ба зарим бүс нутагт зөвхөн Samsung.com-ийн албан ёсны вэбсайт дээрээс худалдан авах боломжтой.

* Өнгөний сонголт нь улс орон эсвэл оператороос хамаарч өөр өөр байж болно.

A. Galaxy S26 Ultra нь 1 TB, 512 TB, 256 TB гэсэн гурван төрлийн багтаамжын сонголттой . Их хэмжээний зураг, видео хадгалах эсвэл олон төрлийн апп, тоглоом татаж авах гэх зэрэг хэрэглээний хэв маяг, хэрэгцээ шаардлагаас хамаарч өөрт хамгийн сайн тохирохыг сонгох хэрэгтэй.
● 1 TB (16 TB санах ойтой): Хэрэв та их хэмжээний өгөгдөлтэй харьцдаг бол 1 TB багтаамжыг сонгоорой. Энэ нь ажил, тоглоом гэх зэрэг том файл, өндөр гүйцэтгэлтэй үйлдэл хийхэд их хэмжээний багтаамж шаардлагатай хэрэглэгчдэд төгс тохирно.
● 512 GB (12 GB санах ойтой): Хэрэв та их хэмжээний зураг, видео авдаг эсвэл олон төрлийн апп, тоглоом татдаг бол 512 GB багтаамжыг сонгоорой. Ингэснээр одоогийн зураг, видео, хөгжим болон бусад файлаа хадгалахын зэрэгцээ утсандаа шинэ контент нэмэх багтаамжаар хангана.
● 256 GB (12 GB санах ойтой): Хэрэв та нэг их зураг, видео авдаггүй эсвэл олон апп болон тоглоом татдаггүй бол 256 GB нь хамгийн зөв сонголт байна.
● Хэрэв аль багтаамжыг сонгохоо мэдэхгүй байгаа бол одоогийн утасныхаа багтаамжийг (ихэвчлэн тохиргоо хэсэгт байна) шалган, ерөнхий санаа аваарай. Ингэснээр хэр их багтаамж ашиглаж буйгаа мэдэхээс гадна зураг, видео, апп, хөгжим, баримт бичиг гэх зэргийн задаргааг харж болно. Улмаар шинэ төхөөрөмжийн багтаамжаа шийдэх баримжаатай болно.

*Багтаамжын сонголтууд болон хүртээмжтэй байдал нь оператор, улс орон эсвэл бүс нутгаас хамаарч өөр өөр байж болно. Бодит багтаамжын сонголт нь урьдчилан суулгасан програм хангамжаас хамаарч өөр өөр байж болно.

A. Galaxy S26 Ultra -д цэнэглэгч дагалдаггүй ба хайрцагт симний зүү болон өгөгдөл дамжуулах кабель дагалдана.
● Зүүг SIM карт гаргахад ашиглах ба өгөгдлийн кабелийг гар утсаа бусад төхөөрөмжтэй холбон адаптераар цэнэглэх гэх зэрэг олон үйлдэл хийхэд ашиглана. Гэхдээ жинхэнэ адаптер эсвэл цэнэглэгч нь тусдаа үнэтэй.
● Samsung цэнэглэгч нь Samsung Galaxy төхөөрөмжүүдтэй аюулгүй, оновчтой ашиглахад зориулагдсан тул Galaxy S26 Ultra-тай зориулалтын Samsung цэнэглэгч ашиглахыг зөвлөдөг. Samsung.com сайтаас боломжит сонголтуудыг харж болно.

A. Samsung-ийн бүтээгдэхүүнийг хамтад нь ашигласнаар та тасралтгүй экосистемийн давуу талыг мэдрэх ба учир нь хэрэглэгчийн туршлагыг сайжруулахын тулд тэдгээр нь хамтдаа ажиллахаар зохион бүтээгдсэн. Та Galaxy ухаалаг гар утсаа Galaxy Buds, Galaxy Watch, Galaxy Ring, Galaxy Tab болон Galaxy Book зэрэг Samsung-ийн бусад бүтээгдэхүүнүүдтэй хослуулан ашиглаж болох ба ингэснээр төхөөрөмж хоорондын жигд ажиллагааг хангана.
● Samsung Galaxy төхөөрөмжүүд нь бие биенээ таних чадвартай ба өөр өөр арга замаар хялбархан холбогдож, харилцан үйлчилнэ. Төхөөрөмжүүд нь тэмдэглэл, өгөгдлийг тохируулж, файл хуваалцах, дэлгэцийг толин тусгал хийх гэх зэрэг олон үйлдэл хийх боломжтой.
● Galaxy экосистемийн нэг хэсэг болохын хувьд гар утсыг ажил, бүтээмжид илүү сайн тохируулж, төхөөрөмж хоорондын олон үйлдэл болон харилцааны олон функцийг идэвхжүүлдэг. Жишээлбэл, та Galaxy утаснаасаа ямар нэгэн зүйлийг хуулж дараа нь тохирох Galaxy Book эсвэл Tab дээр шууд буулгаж болно. Эсвэл та өөр өөр төхөөрөмжүүдийн хооронд юмсыг чирж, буулгаж болох ба ингэснээр нэг том өргөтгөсөн ажлын талбар шиг харагдана.
● Та тохирох Galaxy бүтээгдэхүүнийг хамтад нь худалдан авсанаар онцгой хөнгөлөлт эдлэх боломжтой ба олон төхөөрөмжийн экосистемийг бий болгосноор хэмнэлт хийх боломжтой. Samsung Galaxy-ыг бүрэн утгаар нь ашиглахын тулд Galaxy Buds, Galaxy Watch болон бусад төхөөрөмжийг гар утастайгаа хамтад нь худалдан аваарай.

*Урамшууллын мэдээлэл нь бүс нутаг/улс/оператораас хамаарч өөр өөр байж болно.
*Galaxy төхөөрөмжүүд нь тусдаа худалдаалагдана.