Samsung компьютер дээр Samsung Pass-ийг хэрхэн ашиглах вэ
Samsung Pass нь танд ID болон нууц үгээ оруулахгүйгээр вэбсайт болон аппликейшнд аюулгүй нэвтрэх боломжийг олгоно. Хэрэв та Galaxy утас эсвэл таблет дээрээ Samsung Pass-ийг ашигладаг бол хадгалсан нэвтрэх мэдээллээ синхрончлон, Samsung computer дээрээ ашиглах боломжтой.
Жич: Энэ функц нь зөвхөн доорх шаардлагыг хангасан, дэмжигдсэн Samsung компьютер дээр боломжтой бөгөөд PC болон гар утасны төхөөрөмж дээр ижил Samsung account ээр нэвтэрсэн хэрэглэгчид ашиглах боломжтой.
Samsung Pass PC-д тавигдах шаардлага
Компьютерт зориулсан Samsung Pass нь зөвхөн дараах шаардлагыг хангасан дэмжигдсэн загваруудад боломжтой:
- Үйлдлийн систем: Windows 10 хувилбар 1903 буюу түүнээс дээш
- Техник хангамж: TPM (Итгэмжлэгдсэн платформ модуль) 2.0 буюу түүнээс дээш
- Аюулгүй байдал: Windows Hello дэмжлэг (хурууны хээ эсвэл PIN)
Жич:
- Дэмжлэгийн шаардлага нь компанийн бодлогод тулгуурлан өөрчлөгдөж болно.
- Одоогоор зөвхөн Galaxy Book3 цуврал дээр боломжтой (ирээдүйд дэмжлэг нэмэгдэх болно).
- Samsung Pass бүртгэлнь Galaxy утас эсвэл таблет дээр аль хэдийн бүртгүүлсэн байх ёстой (компьютер дээр шууд бүртгүүлэх боломжгүй).
- Ижил Samsung бүртгэл компьютер болон гар утасны төхөөрөмж дээр синк хийхэд шаардлагатай.
Компьютер дээрээ Samsung Pass хэрхэн тохируулах талаар
Та Samsung Pass-д хадгалагдсан бүртгэлийн мэдээллийг ашиглан вэб сайтад хурдан нэвтрэх боломжтой. Тохируулсны дараа Samsung Pass нь дэмжигдсэн сайтуудад таны ID болон нууц үгийг автоматаар бөглөж, илүү хурдан, аюулгүй нэвтрэхэд тусална.
Алхам 1. Компьютер дээрээ Samsung account дээр Нэвтрэх товчийг дарна уу.
Алхам 2. Гар утас эсвэл таблет дээрээ Samsung Pass -ийг нээгээд компьютерийн дэлгэц дээр харагдаж буй QR кодыг сканнердаарай. Энэ удаад синк хийхийг хүсэхгүй байвал Алгасах товчийг дарж скан хийхгүйгээр үргэлжлүүлнэ үү.
Алхам 3. Бүртгүүлсэн биометрийн аргыг ашиглан өөрийгөө баталгаажуулна уу.
Алхам 4. Баталгаажуулалтын дараа Болсон товчийг дарна уу.
Жич: Windows Hello-г тохируулаагүй байгаа бол тохируулна уу.
Алхам 5. Хөтөч дээрээ Samsung Pass өргөтгөл суулгана уу.
Жич:
- Компьютерт зориулсан Samsung Pass нь зөвхөн Microsoft Edge болон Chrome хөтчүүдийг дэмждэг.
- Samsung Cloud-тай синхрончлохын тулд QR скан хийх шаардлагатай.
- Хэрэв та энэ алхамыг алгасвал QR кодыг дараа нь компьютер дээрх Samsung Pass тохиргооноос уншуулж болно.
- Та компьютер болон мобайл төхөөрөмж дээрээ ижил Samsung account ашиглаж байгаа эсэхээ шалгаарай.
Компьютер дээрээ Samsung Pass хэрхэн ашиглах вэ
Дэмжигдсэн вэб сайтуудад итгэмжлэлээ гараар оруулах шаардлагагүйгээр хурдан, аюулгүй нэвтрэх боломжтой. Samsung Pass нь та бүртгэлээ сонгох үед хадгалсан ID болон нууц үгийг автоматаар бөглөж, нэвтрэх үйл явцыг хялбар, үр ашигтай болгодог.
Алхам 1. Дэмжигдсэн програм эсвэл вэбсайт дээрх ID эсвэл нууц үгийн талбар дээр товшоод бүртгэлээ сонгоно уу.
Алхам 2. Таны ID болон нууц үг автоматаар бөглөгдөж, нэвтрэх үйлдэл амжилттай хийгдэнэ.
Жич: Хэрэв таны Samsung computer дээр Автомат бөглөх функц идэвхжсэн бол биометрийн баталгаажуулалт хийх бүрд шаардлагагүй болно. Гэсэн хэдий ч аюулгүй байдлын үүднээс компьютер дээрх Samsung Pass-ыг нээх үед Windows Hello нэвтрэлт танилт шаардлагатай.
Санал хүсэлтээ өгсөнд баярлалаа!
Бүх асуултад хариулна уу.