Samsung Galaxy утсан дээрх шаардлагагүй файлуудыг хэрхэн устгах болон арын аппликейшнуудыг хэрхэн хаах вэ

Сүүлийн шинэчлэлтийн огноо : 12.24.2025

Таны Galaxy утас нь Төхөөрөмжийн туслах функцтэй бөгөөд энэ нь хадгалах сангийн аюулгүй байдлыг хангах, шаардлагагүй файлуудыг устгах, арын аппликейшнуудыг хаах, батерейны хэвийн бус хэрэглээг шалгах, хортой програм хангамж байгаа эсэхийг шалгахад тусалдаг. Та энэхүү функцийг ашиглан шаардлагагүй файлуудыг хурдан устгаж, арын аппликейшнуудыг хааснаар төхөөрөмжийнхөө гүйлцэтгэлийг тогтвортой байлгаж болно. Төхөөрөмжийн туслахыг тогтмол ашигласнаар утсаа жигд ажиллуулж, ашиглалтын хугацааг уртасгах боломжтой.

Galaxy төхөөрөмжөө оновчтой болго

Төхөөрөмжийн туслах нь таны утасны гүйцэтгэл, хадгалах сан, санах ой болон батерейны байдлыг шинжилж, илэрсэн асуудлыг нэг товшилтоор засдаг. Энэ үйл явцын үед батерейны ер бусын хэрэглээ болон болзошгүй аюулгүй байдлын эрсдэлийг мөн шалгадаг. Төхөөрөмжөө оновчтой болгохын тулд доорх алхмуудыг дагана уу.

Тохиргоо аппын дүрсийг тодруулсан Тохиргоо аппын дүрсийг тодруулсан

Алхам 1. Тохиргоо дээр товшино уу.

Төхөөрөмжийн туслах цэсийг тодруулсан Төхөөрөмжийн туслах цэсийг тодруулсан

Алхам 2. Төхөөрөмжийн туслах-г сонгоно уу.

‘Одоо оновчил’ товчийг онцолсон ‘Одоо оновчил’ товчийг онцолсон

Алхам 3. Одоо оновчил дээр товшино уу.

Galaxy Төхөөрөмжийн туслахын тухай

Төхөөрөмжийн туслах нь таны утсан гүйцэтгэл, аюулгүй байдал болон батерейны ашиглалтын хугацааны тоймыг өгдөг. Та асуудлыг хурдан тодорхойлж, өөрөө Оношилгоо дэлгэрэнгүй үр дүнг харах боломжтой. Оношилгооноос гадна энэ нь хэт их батерей зарцуулдаг эсвэл утасны тогтвортой байдал, аюулгүй байдалд нөлөөлдөг аппликейшнуудыг хянах боломжийг танд олгоно. Энэ хэрэгслийг тогтмол ашигласнаар та төхөөрөмжийнхөө тогтвортой, жигд ажиллагааг хадгалж чадна.

Өөрөө оношилгоогоор төхөөрөмжийнхөө нөхцөл байдлыг шалгаарай

Төхөөрөмжийн туслахын өөрөө оношилгоо функц нь танд утасныхаа батерей, аппликейшний аюулгүй байдал болон нийт гүйлцэтгэлийг шалгах боломжийг олгоно. Оношилгоо хийхийн тулд доорх алхмуудыг дагана уу.

Тохиргоо аппын дүрсийг тодруулсан Тохиргоо аппын дүрсийг тодруулсан

Алхам 1. Тохиргоо дээр товшино уу.

Төхөөрөмжийн туслах цэсийг тодруулсан Төхөөрөмжийн туслах цэсийг тодруулсан

Алхам 2. Төхөөрөмжийн туслах-г сонгоно уу.

Оношилгооны сонголт идэвхжсэн Оношилгооны сонголт идэвхжсэн

Алхам 3. Оношилгоо-г сонгоно уу.

Оношилгооны сонголтуудыг харуулав Оношилгооны сонголтуудыг харуулав

Алхам 4. Сонгоно уу Утасны оношилгоо, Хрглрн цэнэгн хрглний оношлг, эсвэл Хэрэглрн аюулгү бдлын оношилого.

Samsung Members аппликейшн ашиглан оношилгоог ажиллуулна уу

Samsung Members апп-ыг нээгээд Утасны оношилгоо хэрэгслийг ашиглан төхөөрөмжийнхөө байдлыг шалгаарай.

Samsung Members апп ашиглан Galaxy утсаа оношлоорой

Жич:

  • Samsung Members апп суулгасан Galaxy төхөөрөмж дээр өөрөө оношилгоо ашиглах боломжтой.
  • Хэрэв Оношилгоо эхлэхгүй бол Samsung Internet хөтөч ашиглан нээгээрэй.

Galaxy утсан дээрх санах ойг чөлөөлөх

Төхөөрөмжийн туслах дахь Санах ой функц нь ашиглагдаагүй апп болон түр өгөгдлийг автоматаар устгаж, гүйцэтгэлийг сайжруулахад тусалдаг. Санах ойг тогтмол цэвэрлэх нь төхөөрөмжийг жигд ажиллагаатай байлгахад дэмжлэг үзүүлнэ. Цэвэрлэгээ хийсний дараа суллагдсан санах ойн хэмжээ харагдах бөгөөд энэ нь таны утсыг хурдан, мэдрэг хэвээр байхад тусална.

Тохиргоо аппын дүрсийг тодруулсан Тохиргоо аппын дүрсийг тодруулсан

Алхам 1. Тохиргоо дээр товшино уу.

Төхөөрөмжийн туслах цэсийг тодруулсан Төхөөрөмжийн туслах цэсийг тодруулсан

Алхам 2. Төхөөрөмжийн туслах-г сонгоно уу.

Санах ойг онцолсон Санах ойг онцолсон

Алхам 3. Санах ойг сонгоно уу.

Цэвэрлэх сонголттой санах ойн дэлгэц Цэвэрлэх сонголттой санах ойн дэлгэц

Алхам 4. Та хэрэггүй аппликейшнуудыг сонгоод, Чөлөөлөх дээр дарж тэдгээрийг хааж, санах ойг чөлөөлнө.

Жич: Цэсийн нэр, зам, дэлгэцийн байршил нь таны төхөөрөмжийн загвар, программ хангамж эсвэл програмын хувилбараас хамаарч өөр өөр байж болно.

Санал хүсэлтээ өгсөнд баярлалаа!