Galaxy төхөөрөмж дээрээ Аудио apилгaгч ашиглан видеоны хүсээгүй дуу чимээг хэрхэн арилгах вэ

Сүүлийн шинэчлэлтийн огноо : 07.21.2025

Аудио apилгaгч функц нь салхи, олны яриа, орчны ерөнхий дуу чимээ зэрэг анхаарал сарниулж болох дэвсгэр дууг тохируулах эсвэл арилгах боломжийг олгож, яриа, хөгжим зэрэг чухал аудиог хадгална. Энэ функцийг ашигласнаар та Galaxy төхөөрөмжүүдээсээ видеогоо илүү цэвэр, төвлөрсөн байдлаар шууд засварлах боломжтой.

Аудио apилгaгч гэж юу вэ?

Аудио apилгaгч нь Galaxy Video Editor-д байдаг ухаалаг засварлах хэрэгсэл юм. Энэ нь таны видеоны аудиог автоматаар шинжилж, дуу хоолой, хөгжим, салхи, дуу чимээ зэрэг дууны эх үүсвэрийг тодорхойлно. Дуу чимээний ангиллыг илэрсэн дуунаас хамааран илүү нарийн ангилдаг бөгөөд хүрээлэн буй орчны дуу чимээ нь олон хүн, байгаль, эсвэл ерөнхий дуу чимээ гэж тус тус гарч ирж болно.

Аудио apилгaгч нь дууны бүх дууг хаахаас илүүтэйгээр гулсагч ашиглан дууны төрөл бүрийг сонгон багасгах эсвэл бүр сайжруулах боломжийг олгодог.

Тэмдэглэл: Энэ функц нь зөвхөн S болон Z цувралын загваруудад, S24 ба түүнээс хойших загварууд болон One UI 7.0 эсвэл түүнээс дээш хувилбартай үед ашиглах боломжтой.

Видео дуу чимээг Аудио apилгaгч ашиглан хэрхэн засах вэ

Бичигдсэн видеон дээрээ хүсээгүй дуу чимээг арилгах, эсвэл дуу хоолой, хөгжмийг илүү тод, ялгарахуйц байлгахыг хүсвэл доорх алхмуудыг дагана уу.

Галерей апп сонгосон Галерей апп сонгосон

Алхам 1. Галерей аппыг нээгээд, засварлах видеог сонгоно уу.

Харандаа дүрс тодорсон Харандаа дүрс тодорсон

Алхам 2. Засварлах (харандаа) дүрс дээр товшино уу.

Аудио apилгaгч товч тодруулсан Аудио apилгaгч товч тодруулсан

Алхам 3. удио Аудио дүрсэн дээр товшоод, Аудио apилгaгч-г сонгоно уу.

Аудио засварлаж байна Аудио засварлаж байна

Алхам 4. Та дууны төрлийг гулсагчаар тохируулж болно.

Засвар хийх товч тодруулагдсан Засвар хийх товч тодруулагдсан

Алхам 5. Дуусмагц Засвар хийх-дээр товшино уу.

Хуулбар хадгал товч тодруулагдсан Хуулбар хадгал товч тодруулагдсан

Алхам 6. Хуулбар хадгал товчийг дарж өөрчлөгдсөн видеог экспортлоно.

  • Дуу хоолой – эргэн тойрны хүмүүсийн харьцангуй тод дуу хоолойe
  • Салхи – гаднах салхи эсвэл агаарын хүчтэй салхины чимээ
  • Хөгжим – дэвсгэр хөгжим
  • Байгаль – далайн давалгаа, шувуудын дуу чимээ зэрэг байгалийн чимээ
  • Олон хүн – хүмүүсийн бүлгийн дуу чимээ, жишээ нь уухайлах эсвэл алга ташихe
  • Дуу чимээ – ерөнхий ангилагдаагүй дуу чимээ

Тайлбар: Энэ нь дээрх зарим төрлийн дуу чимээг илрүүлэх боломжтой бөгөөд видео-ийн нөхцлөөс хамаарч үр дүн нь өөр байж болно.

Та мөн зүүн дээд буланд байрлах "Эх хувийг сонсох" товчийг товшоод, засварлаж байх үедээ эх аудиог сонсож, засварласан аудиотой харьцуулах боломжтой.

Жич:

  • Samsung дансаар нэвтрэх шаардлагатай.
  • Аудио apилгaгчын үр дүн нь видеонд байгаа дуу чимээнээс хамааран өөр өөр байж болно.
  • Авто-г сонгоод Galaxy AI нь дууны шуугианыг автоматаар бууруулна.
  • Үр дүн нарийвчлал баталгаагүй.
  • Бодит дууны илрүүлэлт нь аудио эх сурвалж болон видеоны нөхцлөөс хамаарч өөр өөр байж болно.
  • Galaxy AI функцуудын боломж нь бүс нутаг/улс, OS/One UI хувилбар, төхөөрөмжийн загвар болон утасны оператороос хамааран өөр өөр байж болно. Зарим функцийн боломж нь төхөөрөмжийн загвараас хамааран ялгаатай байж болно.
  • Зарим бүс нутагт AI ашиглах насны хязгаарлалттай тул Galaxy AI функцуудыг насанд хүрээгүй хүмүүст хязгаарлаж болзошгүй.
  • Дэмжигдсэн Samsung Galaxy төхөөрөмжүүд дээр Galaxy AI функцуудыг 2025 оны эцэс хүртэл үнэгүй ашиглах боломжтой.
  • Гуравдагч этгээдийн AI функцуудын хувьд өөр нөхцөл үйлчлэх боломжтой.

Санал хүсэлтээ өгсөнд баярлалаа!