Galaxy Watch8



Galaxy-ийн хамгийн нимгэн Samsung Galaxy цаг - Galaxy Watch8 цаг нь одоо илүү хүчтэй, зоримог шинэ дүр төрхөөр дахин төрлөө. Шинэлэг зөөлөвчтэй загвар болон — таны гарын хэлбэрт дасан зохицох Dynamic Lug системтэй. Хүчирхэг — 3nm процессороор тоноглогдсон энэ төхөөрөмж нь таны нойр, гүйлт,болон ерөнхий эрүүл мэндийг хамарсан ухаалаг дасгалжуулалтыг хувийн онцлогт тань нийцүүлэн санал болгоно.Galaxy AI болон шинэ One UI таны агшин бүрийг илүү үр дүнтэй болгоно.
Galaxy Watch8-ийн дараагийн дэвшилтэт
түвшний нээлттэй танилцаарай
Инновац бидний өвөрмөц зөөлөвчтэй загвартай нийцэн хосолж байна 1


Galaxy Watch8 - ийн нэг өнцгийг ойртуулан харуулсан бөгөөд зөөлөвчтэй загварыг онцолсон байна. Төхөөрөмж тунгалаг болж, дотоод бүтцийг нь харуулж байна.
Эрүүл унтлагын дэглэмээ төлөвшүүлээрэй 2


Galaxy Watch8-ийн дэлгэц дээр “Унтах цагийн зөвлөмж” гэсэн мэдэгдэл гарч ирнэ. "Өнөө орой 23:00–23:30 цагийн хооронд унтахыг оролдоорой" гэж бичигдсэн байна.
Хувийн дасгалжуулагчтайгаа өөрийн хурдандаа тохируулан гүйгээрэй 2


Galaxy Watch8-ийн дэлгэц дээр "Running level test" гэсэн бичиг харагдана. Дэлгэц доош гүйлгэгдэж, "Эхлэх" товчлуурыг дарна. Дараа нь дэлгэц дээр дараах тоонууд харагдана: Цаг – 12:45. Үргэлжлэх хугацаа 06:46-аас 06:47 болж өөрчлөгдөнө. Зай 3.25-аас 3.24 болж буурна. Хэмнэл – 06'39". Зүрхний цохилт – 164. Дараагийн үзэгдэлд “Таны гүйлтийн түвшин: 4. Баяр хүргэе!” гэсэн бичиг гарч ирнэ.
Үргэлж тод. Нарны гэрэлд ч ялгарна 2


Гэрэл дэлгэц дээр тусах үед ч Galaxy Watch8-ийн контент нь үргэлж тод, цэвэр харагдана.
Инновац бидний танил зөөлөвчтэй загвартай хосоллоо
Шинэчлэл хийх цаг ирлээ — шинэлэг загвартай, цоо шинэ төрхийг шингээсэн Galaxy Watch8-г танилцуулж байна. Цагны нүүрнээс нарийхан биед урсан шилжих тэгш хэмт шугамууд нь дэгжин төрхийг бүрдүүлж, танил дэрэн зөөлөвчтэй загвар нь өвөрмөц өнгө аясыг нэмэгдүүлнэ. Таны сэтгэлд үлдэх дүр төрхийг бий болгох энэхүү загвар 40 мм болон 44 мм хэмжээтэй, Хар саарал болон Мөнгөлөг өнгөний сонголттой. 1

Хамгийн нимгэн
Galaxy Watch
Өмнөхөөсөө илүү авсаархан болгож шинэчлэгдсэн Galaxy Watch8 нь Galaxy Watch цувралын хамгийн нимгэн загвар юм. Galaxy Watch7-оос 11% нимгэн болсон энэхүү дэгжин загвар нь бугуйн дээр тань илүү жигд, — эвтэйхэн мэдрэмж төрүүлж, таны өдөр тутмын амьдрал, дасгал хөдөлгөөн хийх үе болон унтах үед ч хэв маяг, зүүх тав тухыг хослуулна. 3




Galaxy Watch7-ийн хажуугаас харсан дүрслэл гарч ирсний дараа дээрээс доош чиглэлд Galaxy Watch8 загварын хажуу талаас харсан дүрслэл аажмаар ил болж, хоёр ухаалаг цагны зузааныг харьцуулж үзүүлнэ. Galaxy Watch8 бүрэн харагдмагц, цагаан спорт оосортой, цагны оосор бэхлэгдсэн байдалтай харагдана. Дараа нь Galaxy Watch8 бага зэрэг эргэж, дэлгэц нь ил гарч ирнэ.
Урьд өмнө байгаагүй тав тухыг мэдрүүлэх Galaxy Watch


Хүний гараа сунгасан байдалд цагаан спорт оосортой Galaxy Watch8 бугуйнд нь зөөлөн бууж, автоматаар тогтож байна.
Өдрийн турш тав тухтай байхаар Galaxy Watch8-г зүүгээрэй. Dynamic Lug System ийн ачаар Galaxy Watch8 таны бугуйнд илүү ойр, бараг арьсанд наалдах шахуу байрлана. Энэ сайжруулсан хийц нь тогтвортой байдлыг нэмэгдүүлж, тав тухтай бөгөөд мэдрэгдэхгүй шахам мэдрэмжийг төрүүлдэг. Galaxy Watch-ийн хамгийн тав тухтай туршлагыг мэдэрч, өдрийг тааламжтай өнгөрүүлээрэй. 3, 4
Гаднаа ч дотроо ч хүчирхэг
Ямар хэв маягт тохирсон өнгөний сонголт



Мөнгөлөг Galaxy Watch8-ийг урд хажуугийн өнцгөөс болон хажуугаас Home ба Back товчийг харуулан дүрсэлсэн байна



Мөнгөлөг Galaxy Watch8-ийг урд хажуугийн өнцгөөс болон хажуугаас Home ба Back товчийг харуулан дүрсэлсэн байна
Тухайн өдөрт тань тохирох оосрыг сонгоорой1


Galaxy AI -ийн дэмжлэгээр эрүүл нойрны хэмнэлээ бүтээгээрэй

Унтах цагийн зөвлөмж
Унтах эрүүл дэглэмээ хэвшүүлээрэй
Унтах цагийн зөвлөмжөөр сайн унтах дадлыг бий болгоорой. Galaxy Watch8 нь таныг илүү сайн амраах эхний алхам болох хамгийн тохиромжтой унтах цагийг тодорхойлохын тулд гурван өдрийн унтлагын мэдээллийг ашигладаг. Танд тохирсон унтах цагийн талаар ухаалаг сануулга авч, шаардлагатай амралтаа аваарай. Өглөө бүр эрч хүчтэй, бүрэн сэргэсэн байдалтай сэрж, өдрийг үр дүнтэй эхлүүлээрэй — энэ бүхэн — таны унтах хэв маягт нийцүүлэн боловсруулсан хуваарийн тусламжтай бий болно. 2,5


Galaxy Watch8-ийг налуу урд талаас нь харуулсан бөгөөд дэлгэц дээр нь цаг, огноо харагдана. Цагаан минутын зүү, улбар шар секундийн зүү хөдөлж, есөн цагт хүрмэгц дэлгэц дээр Samsung Health дүрс болон "Унтах цагийн зөвлөмж" гарч ирэх ба дараах мэдэгдэл харагдана: "Орой 11:00–11:30 хооронд унтахыг оролдоорой.

Energy Score
Энергийн түшингээ мэдэж, өдрөө үр бүтээлтэй өнгөрөө.
Биеийнхээ байдлын тухай мэдээлэлтэй болж, өдрийг ухаалгаар эхлээрэй. Galaxy Watch8 нь таны дасгал, унтах хэмнэл, шөнийн зүрхний дохиог шинжилж, өдрийн урьдчилсан төлөв болох — Energy Score-г хүргэдэг. Galaxy AI-гийн өгсөн ойлголт бүхий мессежнүүдийг уншиж, индекс бүрийн дэлгэрэнгүйг шалгаарай. Ингэснээр та өдрөө оновчтой төлөвлөж, мөч бүрийг үр дүнтэй өнгөрөөх боломжтой болно. 2,6


Galaxy Watch8 цагны дэлгэц дээр Энергийн онооны дэлгэц гарч, 92 гэсэн оноо болон "Гайхалтай" гэсэн үг харагдана. Galaxy Watch8 алга болж, оронд нь Samsung Galaxy ухаалаг утас гарч ирэн Энергийн онооны дэлгэц болон оноонд нөлөөлсөн хүчин зүйлсийн жагсаалтыг харуулна.

Өөрийнхөөрөө уралд

Гүйлтийн дасгалжуулагч
Хувийн дасгалжуулагчтайгаа
өөрийн хэмнэлээр
гүйгээрэй
Нойроо сайн авч бүрэн сэргэсэн бол хөдөлгөөн хийх цаг ирлээ. Гүйх чадвараа 1-10 хүртэлх түвшинд үнэлэх тестийг хийгээд эхлээрэй. Зорилгоо тодорхойлж, өөрийн хэмнэлээр бэлтгэл хийж түүнийг даван туул. Та гүйлтийн гараагаа дөнгөж эхэлж байгаа эсвэл бүтэн марафонд бэлтгэж байгаа аль нь ч бай таны биеийн чадамжид тохируулсан 3–5 долоо хоногийн гүйгчийн хөтөлбөр алхам тутамд тань урам зориг өгч, зорилгодоо хүрэхэд тань тусална. 2,15


Galaxy Watch8-ийн дэлгэц дээр "Running Coach" дэлгэц харагдаж, дараах текстүүд гарна: Дасгал 2. Давталтууд. 1.80 км, 05'40". Дэлгэц өөрчлөгдөнө. Дасгал 2. Давталтууд.. 1.80 км. 05'40". 22:12. Арын хэсэгт гүйж буй дүрст тэмдэг харагдана. Start товч дарсны дараа дүрс барианы шугамд хүрч, дэлгэц дээр статус гарч ирнэ. Passed! гэсэн тексттэй check тэмдэг дэлгэцэд үзүүлэгдэнэ.

Судасны ачаалал
Унтаж байхдаа зүрхний
эрүүл мэндээ хянаарай
Унтаж байх хугацаандаа судасны ачааллаа хянаарай. Шөнийн турш 3 ба түүнээс дээш шөнө дараалан дор хаяж 4 цагийн турш Galaxy Watch8-г зүүж, суурь хэмжүүрээ тогтооно уу. Дараа нь таны үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөж байгааг цаг хугацааны турш хянах боломжтой. — Хэрэв үзүүлэлтүүд өсөх хандлагатай байвал танд ухаалаг зөвлөмж хүрнэ – магадгүй илүү шинэ хүнс хэрэглэх, унтах дэглэмээ сайжруулах эсвэл өдөр тутмын стрессээ бууруулах цаг болсон байж мэднэ. Зүрхний эрүүл мэндийн талаарх мэдээллээ мэдэж байснаар маргаашийг илүү сайхан мэдрэмжтэй угтах шийдвэрүүдийг гаргах боломжтой. 2,21,22


Galaxy Watch8-ийн оптик мэдрэгч нь таны судасны ачааллыг хэмжинэ. Дараа нь Galaxy Watch8 дэлгэц дээр “Өнөөдөр” болон “Тогтвортой” гэсэн бичвэрүүд, мөн заагчтай хэмжүүрийн шугам гарч ирнэ. Доод хэсэгт нь “Таны судасны ачаалал тогтвортой байна” гэсэн мэдэгдэл харагдана.
Антиоксидантын индекс
Хооллолтоо тэнцвэржүүлээрэй
Та хөгшрөлтийн явцыг зөв чиглэлд авч яваа эсэхээ Galaxy Watch8-ийн тусламжтайгаар шалгаарай, антиоксидантын түвшнийг хэмждэг дэлхийн анхны ухаалаг цаг. Эрхий хуруугаа мэдрэгч дээр байрлуулснаар арьсан дахь каротиноидын түвшнийг хэмжиж, таны одоогийн хооллолт, амьдралын хэв маяг хэр эрүүл байгааг харах боломжтой. Антиоксидантын индексээ тогтмол шалгаснаар өөрийн сайн сайхан байдлыг сайжруулж, өвчний эрсдэлийг бууруулахад тусална. 2,28,29,30,31


Хүний эрхий хуруу Galaxy Watch8-ийн ар тал дахь мэдрэгч дээр байрласан байна. Дэлгэц дээр антиоксидантын индекс "Хангалттай" гэсэн үнэлгээтэй, 92 гэсэн оноотойгоор харагдана. Доод хэсэгт нь "Хэмжих" товч гарч ирнэ.
Сэтгэлээ амраагаарай

Оюуны төвлөрөл (Mindfulness)
Түр завсарла. Оюун санаагаа сэргээ.
Өдөр бүр өөртөө амар амгаланг мэдрэх цаг гаргаарай. Galaxy Watch8 нь танд стрессээ удирдах, тухайн агшинд төвлөрөх зэрэг оюуны төвлөрөлд — хүрэхэд туслах зөөлөн зөвлөмжүүдийг санал болгодог. Янз бүрийн аргуудыг туршиж үзээд, таны сэтгэл санааны сайн сайхан байдалд хамгийн тохирохыг олж нээгээрэй. Өдөр бүр тэмдэглэл хөтөлж, удирдамжтай амьсгалын дасгал болон бясалгал хийж тайвшир. Өөрийн дотоод амар тайвныг олох энэ аялалдаа тууштай байж, ахиц дэвшлээ хянаж байгаарай.


Galaxy Watch8-ийн дэлгэц дээр “Сэтгэл санаагаа шалгаарай” гэсэн мэдэгдэл гарч, “Та өөрийгөө хэрхэн мэдэрч байна вэ?” гэсэн асуулт харагдана. Доод талд байрлах “Бүртгэх” товч дарагдаж, “Гайхалтай” гэж сонгогдоно. “Дараах” товч дарагдсаны дараа “Гайхалтай! Яг одоо та ямар мэдрэмж төрж байна вэ?” гэсэн асуулт гарч, “Аз жаргалтай”, “Урам зоригтой”, “Бахархалтай” зэрэг сонголтууд харагдана.
Зүгээр л асуу. Бүгд бэлэн.
Бугуйгаа өргөөд яриарай — Google Gemini танд туслахаар энд байна. Gemini суурилсан Galaxy Watch8 нь ажил амжуулахад тань тусална. Зүгээр л асуугаад хариулт, санаа, аппууд доторх төрөл бүрийн ажлыг эсвэл хэрэгтэй мэдээллээ тэр дор нь авч болно. Танд хэрэгтэй бүх зүйл яг таны бугуйнд бэлэн. 40,41


Шив шинэхэн One UI 8 Цаг
Шинэ цаг, шинэ One UI. Хамгийн хэрэгтэй мэдээллүүдээ шинэчлэгдсэн олон мэдээллийн хавтангаар (multi-info tile), нэг дороос аваарай — таны сонгосон аппуудаас гол мэдээллийг шууд хүргэнэ. Энгийн, ойлгомжтой мэдэгдлүүдээр , үргэлж мэдээлэлтэй байж, дуртай аппуудаа апп жагсаалтын дээд хэсгээс амархан нээж ашиглаарай. Now bar ашиглан дуудлага, гүйх хугацаа, таймер зэрэг бодит цагийн мэдээллийг нэг дороос хялбархан харах боломжтой. 42


Galaxy Watch8 нь One UI 8 дэлгэцийг харуулж байна. Хажууд нь өдөр тутмын идэвх, эрч хүчний оноо, оюуны төвлөрөл болон амьсгалын дасгалуудын дөрвөн Now bar байгаа нь харагдана.

Нүүрэн хэсгээс оосрыг хүртэл өөрийн болгоорой
Оосроо хурдан сольж, дараагийн үйлдэлд бэлэн байгаарай. Дасгал хийж байхад хөлрөлтөд тэсвэртэй спорт оосрыг сонгоорой, харин шөнийн турш тав тухтай унтахыг хүсвэл зөөлөн Fabric оосрыг ашиглаарай. Мөн Galaxy Wearable app-д цагны нүүрэн хэсгийг өнгө, элементүүд зэрэг олон сонголтоор өөрийн хүссэнээр тохируулж болно. 43,44

- Ягаан
- Цагаан
- Хар саарал
- Цэнхэр
- Минт ногоон

- Улаан
- Цагаан
- Хар саарал
- Цэнхэр
- Минт ногоон

- Хар
- Цагаан
- Бор шаргал
- Бор саарал
- Цэнхэр

- Ногоон
- Цайвар ногоон
- Цагаан
- Цэнхэр
- Хар саарал
Өргөтгөсөн
Galaxy Wearable туршлага
Android™ ухаалаг утсандаа Galaxy Watch-аа амархан холбож эхлүүлээрэй. Google Play-ээс Galaxy Wearable ба Samsung Health аппуудыг татаж суулгахад л Android утас тань Galaxy Watch-той холбогдоно. Одоо хамгийн сүүлийн үеийн Galaxy Wearable төхөөрөмж — -гийн туршлагыг эдлээрэй. Эрүүл мэндийн хяналт, унтах зөвлөгөө зэрэг олон функцийг загварлаг зөөлөвчтэй дизайнтай хослуулан ашиглах боломжтой. 45,46,47,48,49,50,51

Танд хамгийн тохиромжтой цагийг олж аваарай
Дэлгэрэнгүй
Цагнуудыг харьцуулах
Өөртөө яг тохирох Galaxy-г олоорой

Өнгө
Сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүд
Өмнөх бүтээгдэхүүнүүд

Өнгө
Сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүд
Өмнөх бүтээгдэхүүнүүд

Өнгө
Гол Үзүүлэлтүүд
-
Материал
Хөнгөн Цагаан Хуяг -
Материал
Хөнгөн Цагаан Хуяг -
Материал
Хөнгөн Цагаан Хуяг
-
Процессор
3 nm Процессор,
5 Core -
Процессор
5 nm Процессор,
2 Core -
Процессор
5 nm Процессор,
2 Core
-
GPS
L1+L5 Dual-
Давтамжын GPS -
GPS
L1+L5 Dual-
Давтамжын GPS -
GPS
L1 GPS
-
Холбогдох Байдал
Bluetooth / Bluetooth
+ LTE -
Холбогдох Байдал
Bluetooth / Bluetooth
+ LTE -
Холбогдох Байдал
Bluetooth / Bluetooth
+ LTE
-
Санах Ой / Багтаамж
2 GB / 32 GB -
Санах Ой / Багтаамж
2 GB / 32 GB -
Санах Ой / Багтаамж
2 GB / 16 GB
-
Дэлгэцийн Гэрэлтэлт
3000 nits
Хүртэл -
Дэлгэцийн Гэрэлтэлт
1000 nits
Хүртэл -
Дэлгэцийн Гэрэлтэлт
2000 nits
Хүртэл
-
Бат Бөх Байдал
5ATM + IP68 / MIL-
STD-810H -
Бат Бөх Байдал
5ATM + IP68 / MIL-
STD-810H -
Бат Бөх Байдал
5ATM + IP68 / MIL-
STD-810H
-
Батарей
325 mAh
30 цаг хүртэл (*AOD On) -
Батарей
300 mAh
30 цаг хүртэл (*AOD On) -
Батарей
300 mAh
30 цаг хүртэл (*AOD On)
-
Аюулгүй ба Онцгой Байдал
SOS / Уналт Мэдрэх Функц -
Аюулгүй ба Онцгой Байдал
SOS / Уналт Мэдрэх Функц -
Аюулгүй ба Онцгой Байдал
SOS / Уналт Мэдрэх Функц
-
Эрүүл Мэнд
Energy Score Sleep Apnea Bed-time Guidance High Stress Alert Running Coach Personalized
Heart Rate Zone Personalized Functional
Threshold Power AGEs Index Судасны Ачаалал Цусны Даралт ECG Хэвийн бус зүрхний
хэмийн мэдэгдэл Antioxidant Биеийн Бүтэц Cycle Tracking -
Эрүүл Мэнд
Energy Score Sleep Apnea Bed-time Guidance -боломжгүй -боломжгүй Personalized
Heart Rate Zone -боломжгүй -боломжгүй -боломжгүй Цусны Даралт ECG Хэвийн бус зүрхний
хэмийн мэдэгдэл -боломжгүй Биеийн Бүтэц Cycle Tracking -
Эрүүл Мэнд
Energy Score Sleep Apnea Bed-time Guidance -боломжгүй -боломжгүй Personalized
Heart Rate Zone -боломжгүй -боломжгүй -боломжгүй Цусны Даралт ECG Хэвийн бус зүрхний
хэмийн мэдэгдэл -not available Биеийн Бүтэц Cycle Tracking
-
Google Gemini
Oavailable -
Google Gemini
-not available -
Google Gemini
-not available
Түгээмэл асуугддаг асуултууд
-
-
Galaxy Watch8 нь 3,000 nits гэрэлтэлттэй тод дэлгэцтэй бөгөөд гадаа гялалзсан орчинд ч тодорхой харагдахыг баталгаажуулдаг тул гадаа үйл ажиллагаанд тохиромжтой. 3nm процессороор хангаснаар эрүүл мэндийн хяналт болон олон аппликейшн хооронд хурдан, саадгүй ажиллах хэрэглэгчийн туршлагыг өгдөг.
-
Galaxy Watch8 нь Мөнгөлөг болон Хар саарал өнгөний сонголттой. Хоёр хэмжээтэй бөгөөд жижиг (40 мм) ба том (44 мм) хэмжээтэйгээр худалдаалагдана.1
-
Тийм ээ, Galaxy Watch8 стрессийн түвшнийг хянах боломжтой. Galaxy Watch8-г өдөржин стрессийн түвшнийг автоматаар хянах байдлаар тохируулж болно. Стрессийн түвшин өндөр болсноор танд анхааруулах мэдэгдэл ирж, амьсгалын удирдамжтай дасгалуудыг хийж хурцадмал байдлыг намжаах боломжтой. Мөн сэтгэл санааны тайван байдлаа хадгалахын тулд хүссэн үедээ стрессийн түвшингээ гараар хянах боломжтой. 10
-
Galaxy Watch8-ийн батарейны ашиглалтын хугацаа хэрэглээнээс хамаарч өөрчлөгддөг. 40 мм загвар нь 325 mAh батарейтай, харин 44 мм загвар нь 435 mAh батарейтай. Аль аль нь Always On Display (AOD) горимд 30 хүртэл цагийн ашиглалтын хугацааг санал болгодог.
-
Galaxy Watch8 нь LTE болон Bluetooth загваруудаар гарах бөгөөд хэрэглэгчдэд амьдралын хэв маяг, орчиндоо тохируулан уян хатан сонголт олгодог. LTE хувилбар нь утасгүйгээр дуудлага хийх, мессеж илгээх, хөгжим тоглуулах болон мэдэгдэл хүлээн авах боломжтой тул хөдөлгөөнтэй байхад холбогдсоор байхыг хүссэн хүмүүст тохиромжтой. Bluetooth хувилбар нь таньдаг сүлжээнд, ялангуяа гэр, ажил, Wi-Fi бүхий аливаа газарт цагийг бие даан ашиглахад зориулагдсан. Аль аль нь өндөр төвшний бие даасан ажиллагаатай бөгөөд та хөдөлгөөнтэй байхаас үл хамааран өөрийнхөөрөө холбогдон ажиллах боломжийг баталгаажуулдаг.
-
Galaxy Watch8 нь Android 12 буюу түүнээс дээш хувилбартай Samsung Galaxy ухаалаг утаснуудтай ажиллана. 17
-
-
Galaxy Watch8-г багтсан утасгүй цэнэглэгчээр цэнэглэх боломжтой. Цагийг цэнэглэгч дээр нь байршуулснаар хялбар, утасгүйгээр цэнэглэнэ.
- Өнгө, хэмжээ, загвар болон бугуйн оосрын сонголт улс орон эсвэл оператороос хамааран өөр өөр байж болзошгүй.
- Үйл явдлын дарааллыг товчилж, загварчилсан болно. Үр дүн нь зөвхөн дүрслэх зорилготой.
- Өмнөх загварын Galaxy Watch цувралуудтай харьцуулсан болно.
- Samsung дотоод туршилтын үр дүнд үндэслэв. 7 өөр байрлалыг нийт 100 хүний бугуйн дээр туршсан болно. Туршилтыг Galaxy Watch7 (Том), Galaxy Watch8 (Том) болон Galaxy Watch6 Classic (Том) and Galaxy Watch8 Classic.
- Унтах цагийн зөвлөмж нь Android 11 болон түүнээс дээш хувилбартай Android утсан дээр ашиглах боломжтой бөгөөд Samsung Health аппликейшн (v6.30.2 болон түүнээс дээш хувилбар) шаардлагатай. Энэ функц нь хэрэглэгчийн 3 хоногийн унтлагын хэмнэл ба нойрны байдлыг шинжилсний үндсэн дээр зөвлөмж гаргадаг. Зөвхөн ерөнхий эрүүл мэнд, биеийн тамирын зорилгоор ашиглагдах зориулалттай. Хэмжилтийн үр дүн нь зөвхөн таны хувийн хэрэглээнд зориулагдсан бөгөөд анагаах ухааны ямар нэгэн өвчин эсвэл нойрны эмгэг илрүүлэх, оношлох, эмчлэхэд зориулагдаагүй. Та мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай.
- Energy Score нь Android 11 болон түүнээс дээш хувилбартай Android утсанд боломжтой бөгөөд Samsung Health апп (хувилбар 6.27 болон түүнээс дээш) шаардлагатай. Samsung бүртгэлээр нэвтрэх шаардлагатай. Үйлчилгээний боломж улс, бүс нутаг, хэлнээс хамааран өөр байж болно. Энергийн оноог шалгахын тулд Samsung Galaxy Watch-аар хэмжсэн эрүүл мэндийн мэдээлэл Samsung Health апптай синк хийгдсэн байх шаардлагатай. Хамгийн багадаа өмнөх өдрийн хөдөлгөөн, нойр болон нойрны үеийн зүрхний хэмийн мэдээлэл шаардлагатай. Энэ нь аливаа өвчнийг илрүүлэх, оношлох, эмчлэх зорилготой биш юм. Хувийн хэрэглээнд зориулагдсан мэдээлэл тул мэргэжлийн эмчтэй зөвлөлдөхийг зөвлөж байна
- Унталтын хяналтын функцүүд нь ерөнхий эрүүл мэнд болон биеийн тамирын зорилгоор бүтээгдсэн. Аль нэг өвчнийг илрүүлэх, оношлох, эмчлэхэд зориулагдаагүй болно. Хэмжилтийн үр дүн нь зөвхөн таны хувийн хэрэглээнд зориулагдсан бөгөөд эмчилгээний зориулалттай биш юм. Зөвлөгөө авахын тулд мэргэжлийн эмчид хандана уу.
- Унталтыг хянахын тулд дор хаяж 7 өдрийн (түүний дотор 1 ажлын өдөр, 1 амралтын өдөр багтсан) унталтын мэдээлэл шаардлагатай.
- Samsung Health аппликейшний 6.24 ба түүнээс дээш хувилбарт боломжтой бөгөөд Android 11 болон түүнээс дээш хувилбартай Samsung Galaxy утастай холбогдсон байх шаардлагатай. Samsung бүртгэлээр нэвтрэх шаардлагатай. Унталтын төрлийг тодорхойлохын тулд доод тал нь 7 хоногийн (үүнд 1 ажлын өдөр, 1 амралтын өдөр багтсан) унталтын өгөгдөл шаардлагатай.
- Зөвхөн биеийн ерөнхий нөхцөл байдал болон биеийн эрүүл мэндийг дэмжих зорилготой.
- Ямар нэг өвчнийг илрүүлэх, оношлох, эмчлэх зорилготой биш. Зөвлөгөө авахыг хүсвэл мэргэжлийн эмчид хандаарай.
- Sleep Apnea илрүүлэх функцийг ашиглахын тулд Galaxy Watch8-г Android 12 буюу түүнээс дээш үйлдлийн системтэй Samsung Galaxy утастай хослуулах, мөн Samsung Health Monitor апп-ийн хамгийн сүүлийн хувилбарыг ашиглах шаардлагатай.
- Уг функц нь зөвхөн зарим сонгогдсон улсад одоогоор ашиглах боломжтой. Унталтын апноэ илрүүлэхийн тулд 10 хоногийн хугацаанд дор хаяж 2 өдрийн унтлагын өгөгдөл шаардлагатай (дараалан байх албагүй).
- Энэ функц нь аливаа өвчнийг оношлох, эмчлэх, илрүүлэх зорилготой биш юм. Илэрсэн үр дүн нь зөвхөн хувийн хэрэглээнд зориулагдсан тул мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө аваарай.
- Гүйлтийн дасгалжуулагчийн хөтөлбөрийг Android 10 буюу түүнээс дээш хувилбартай Android утсан дээр ашиглах боломжтой ба Samsung Health апп (v6.30.2 буюу түүнээс дээш) шаардлагатай. Samsung бүртгэлээр нэвтрэх шаардлагатай. Уг үйлчилгээ нь зөвхөн Galaxy Watch8 цуврал эсвэл дараа нь гарсан Galaxy Watch цувралд ашиглах боломжтой. Хөтөлбөрийг ашиглахын тулд хэрэглэгч гүйлтийн түвшнийг тодорхойлох тест өгч, өөрийн түвшнийг тогтоосны дараа хөтөлбөрийг эхлүүлэх шаардлагатай.
- Гадуур гүйх төрлийг сонгосноор Personalized Heart Rate Zone цохилтын бүс идэвхэждэг. Энэ функц идэвхжихийн тулд 4 км/цаг буюу түүнээс дээш хурдтайгаар 10 минутаас дээш хугацаанд тасралтгүй гүйх шаардлагатай.
- Тохирох ухаалаг гар утас болон боломжтой функцүүд улс орон, бүс нутаг, оператор эсвэл төхөөрөмжөөс хамаарч ялгаатай байж болно.
- Дасгалыг автоматаар илрүүлэх тохиргоог Settings хэсгээс асаасан байх шаардлагатай. Бүх төрлийн дасгалд автомат илрүүлэлт боломжгүй.
- GPS-ийн нарийвчлал нь сүлжээний орчин болон бусад хүчин зүйлсээс хамаарч өөрчлөгдөж болзошгүй.
- GPS ашиглахын тулд интернэт холболт шаардлагатай. LTE загварууд дээр утасгүйгээр ашиглах боломжтой. Харин LTE биш загварууд хослуулсан утастай Bluetooth холболтоор ажиллана.
- Судасны ачааллын функц нь Android 10 болон түүнээс дээш хувилбартай Android утсанд ашиглах боломжтой бөгөөд Samsung Health апп (v6.30.2 буюу түүнээс дээш) шаардлагатай. Samsung бүртгэлээр нэвтрэх шаардлагатай. Судасны ачааллыг хэмжихийн тулд Galaxy Watch (Galaxy Watch Ultra, Watch8 болон түүнээс хойш гарсан загварууд)-ийг унтахдаа сүүлийн 14 хоногийн дотор дор хаяж 3 өдөр зүүсэн байх шаардлагатай.
- Судасны ачааллын хяналт нь зөвхөн бие бялдар, сайн сайхан байдлыг дэмжих зориулалттай. Хэрэв танд зүрх судасны өвчин оношлогдсон эсвэл мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа бол заавал эмчийн зааврыг дагаарай. Энэ бол одоогоор туршилтын шатандаа яваа Labs функц бөгөөд албан ёсны нээлтээс өмнө урьдчилан турших боломжтой. Хэрэв та энэ туршилтын функц ашиглахыг хүсэхгүй бол Samsung Health аппын тохиргооноос идэвхгүй болгож болно.
- Цусны даралтын нарийвчлалтай хэмжилт хийхийн тулд сард нэг удаа BP аппарат ба гарын даралт хэмжигч ашиглан тохиргоо хийх шаардлагатай. Энэ функц нь Android 10.0 буюу түүнээс дээш хувилбартай Galaxy утастай хамт ажиллана.
- Цусны даралтын аппын ашиглалт улс орон, бүс нутгаас хамаарч ялгаатай. Программыг эмнэлгийн төхөөрөмжийн программ хангамж (SaMD) хэлбэрээр бүртгүүлэх, зөвшөөрөл авах шаардлагаас шалтгаалан зөвхөн тухайн үйлчилгээг дэмждэг орнуудад худалдаалагдсан цаг ба утастай ашиглах боломжтой (гэвч хэрэглэгч үйлчилгээ үзүүлдэггүй оронд аялсан тохиолдолд ашиглах боломж хязгаарлагдаж болзошгүй). Дэлгэрэнгүй мэдээлэл болон сүүлийн үеийн үйлчилгээ үзүүлж буй орнуудын жагсаалтыг https://www.samsung.com/apps/samsung-health-monitor хаягаас шалгана уу. Энэ функц нь 22 наснаас доош насныханд зориулагдаагүй.
- Хэрэглэгчид уламжлалт даралт хэмжигч ашиглаж байгаа мэт тайван үедээ даралтаа хэмжих хэрэгтэй. Тамхи татаж байх, согтууруулах ундаа хэрэглэж байх, эсвэл дасгал хийж байх үед хэмжихээс зайлсхийх шаардлагатай. Цусны даралтын апп нь гипертенз эсвэл бусад зүрх судасны эмгэгийн оношилгоонд зориулагдаагүй бөгөөд 22 наснаас доош хэрэглэгчдэд тохиромжгүй. Төхөөрөмжийн үзүүлэлтийг үндэслэн мэргэжлийн эмчтэй зөвлөлдөхгүйгээр онош тавих эсвэл эмчилгээ хийх шийдвэр гаргах ёсгүй. Энэ апп нь уламжлалт оношилгоо, эмчилгээний аргыг орлох зориулалттай биш юм.
- Хэмжсэн даралтын түүхийг Samsung Health Monitor апп-аар холбосон ухаалаг утсан дээрээ харах боломжтой.
- ECG болон Зүрхний хэм алдагдлын мэдэгдэл (IHRN) функцүүдийн боломж улс орон, бүс нутгаас хамаарч ялгаатай. Программыг эмнэлгийн зориулалттай программ хангамж (SaMD) хэлбэрээр бүртгүүлэх, зөвшөөрөл авах шаардлагатай тул ECG апп нь зөвхөн үйлчилгээг дэмжиж буй орнуудад худалдаалагдсан ухаалаг цаг болон утастай хамт ажиллана (гэхдээ хэрэглэгч үйлчилгээ дэмждэггүй орон руу аялсан тохиолдолд ашиглах боломж хязгаарлагдаж болзошгүй). Үйлчилгээ үзүүлж буй орнуудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, хамгийн сүүлийн шинэчлэлийг https://www.samsung.com/apps/samsung-health-monitor хаягаас авна уу. Энэхүү функц нь 22 наснаас доош хэрэглэгчдэд зориулагдаагүй. Мөн төхөөрөмжийн гаргасан үр дүнг мэргэжлийн эмчтэй зөвлөлгүйгээр оношлох эсвэл эмчилгээ хийх үндэслэл болгон ашиглаж болохгүй.
- Антиоксидантын индекс нь Android 10 буюу түүнээс дээш хувилбартай Android утсанд ашиглах боломжтой бөгөөд Samsung Health апп (v6.30.2 буюу түүнээс дээш) болон Samsung бүртгэлээр нэвтрэх шаардлагатай.
- Хэмжилт хийхдээ хурууныхаа төв хэсгийг UT-ийн ар талын мэдрэгч дээр байрлуулж, 5 секунд барина. Хурууны алинаар ч хэмжиж болох ч хамгийн нарийвчлалтай үр дүнд хүрэхийн тулд эрхий хурууг ашиглахыг зөвлөж байна.
- Арьсны гадаргын жигд бус байдал зэргээс шалтгаалсан давтан хэмжилт нь үр дүнг буруу гаргах магадлалтай.
- Антиоксидантын индекс нь зөвхөн бие бялдар, сайн сайхан байдлыг хянах зориулалттай. Энэ нь аливаа өвчнийг илрүүлэх, оношлох эсвэл эмчлэх зориулалттай биш юм. Хэрэв та антиоксидантын түвшиндээ санаа зовж байгаа бол мэргэжлийн эмчтэй зөвлөлдөнө үү. Энэ функц нь Samsung Health-ийн туршилтын (Labs) функц бөгөөд албан ёсны нээлтээс өмнө урьдчилан туршиж үзэх боломжтой. Хэрэв ашиглахыг хүсэхгүй байвал Samsung Health-ийн тохиргооноос идэвхгүй болгож болно.
- Advanced Glycation End-products (AGEs) индекс ашиглахын тулд Samsung бүртгэлээр нэвтрэх ба Samsung Health аппын 6.27 буюу түүнээс дээш хувилбар шаардлагатай. Мөн Android 10 (Q OS) буюу түүнээс дээш үйлдлийн системтэй төхөөрөмжид боломжтой. AGEs индексийг хэмжихийн тулд унтахдаа Galaxy Watch зүүсэн байх шаардлагатай. Энэхүү функц нь ямар нэг өвчин илрүүлэх, оношлох, эмчлэх зорилготой биш бөгөөд зөвхөн хувийн хэрэглээнд зориулсан мэдээлэл юм. Хэрэв танд эрүүл мэндийн талаар санаа зовох зүйл байгаа бол заавал мэргэжлийн эмчтэй зөвлөлдөнө үү.
- Биеийн бүрэлдэхүүний функц нь зөвхөн Samsung Galaxy Watch4 цуврал болон түүнээс хойш гарсан Galaxy Watch загваруудад дэмжигддэг. Хэрэв та зүрхний хэм хянах аппарат зэрэг суулгасан эмнэлгийн төхөөрөмжтэй эсвэл жирэмсэн бол энэхүү хэмжилтийг хийхийг зөвлөдөггүй. Төхөөрөмж болон аппликейшнээр хандаж буй эрүүл мэндтэй холбоотой аливаа мэдээллийг эмнэлгийн зөвлөгөө гэж үзэж болохгүй. 20 наснаас доош бол хэмжилтийн үр дүн нарийвчлалтай биш байж болзошгүй. Бүх хэмжилтийн үр дүн нь зөвхөн хувийн лавлагааны зориулалттай. Эрүүл мэндийн асуудлаар заавал эмчтэй зөвлөлдөнө үү.
- Samsung Health-ийн Эмийн функц одоогоор зөвхөн АНУ, Энэтхэг, БНСУ-д ашиглах боломжтой бөгөөд хэрэглэгчдэд эмийн жагсаалт болон уух хуваарийг удирдахад тусалдаг. Мэдээлэл нь дэлхийн тэргүүлэгч мэдээлэл, аналитикийн байгууллага Elsevier-аас лицензтэй нотолгоонд суурилсан контент юм. Үүнийг ашиглахын тулд Android 8.0 болон түүнээс дээш хувилбартай ухаалаг утас болон Samsung Health аппын 6.26 ба түүнээс дээш хувилбар шаардлагатай. Зарим төхөөрөмжид функцийн боломж өөр байж болно.
- Сануулах функц нь эмийг урьдчилан бүртгэсний дараа цаг тухайд нь сануулахад зориулагдсан.
- Оюуны төвлөрөл (Mindfulness) функц нь Android 10 болон түүнээс дээш хувилбар бүхий утсанд зориулсан Samsung Health апп (гар утсанд зориулсан v6.29 болон Galaxy Watch-д зориулсан v6.30 ба түүнээс дээш хувилбар) шаарддаг бөгөөд Samsung бүртгэлээр нэвтрэх шаардлагатай.
- Оюуны төвлөрөл (Mindfulness) функц нь нь ерөнхий сайн сайхны зориулалттай бөгөөд өвчин илрүүлэх, оношлох, эмчлэх зориулалтгүй.
- Хяналтын мэдээлэл нь зөвхөн хувийн хэрэглээнд зориулагдсан бөгөөд мэргэжлийн зөвлөгөө авахыг зөвлөж байна.
- Сарын тэмдгийн хяналт нь Natural Cycles-ийн алгоритм дээр суурилдаг ба тухайн үйлчилгээг дэмждэг орнуудад худалдаалагдсан утас болон цаг дээр ажиллана. Энэ функц жирэмслэлтээс хамгаалах зориулалттай биш бөгөөд гормоны эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд өндгөвчийн мөчлөгийг хянахад тохиромжгүй. Таамаглал нь зөвхөн хувийн хэрэглээнд зориулагдсан ба нарийвчлалыг сайжруулахын тулд долоо хоногт 5 удаа шөнийн 4 цаг зүүхийг зөвлөж байна. Функц 18 ба түүнээс дээш насныханд зориулагдсан.
- Апп хоорондын үйлдэл хийх функц нь интернет холболт, Google бүртгэл шаарддаг. Үйлчилгээний боломж нь улс, хэл, төхөөрөмжөөс хамааран ялгаатай бөгөөд тохирох аппуудад ажиллана. Зарим функц эсвэл аппын анхны тохиргоо шаардлагатай байж болно. Үр дүнгийн нарийвчлал баталгаагүй.
- Gemini гар утасны апп нь сонгогдсон төхөөрөмж, хэл, оронд ашиглагдах бөгөөд Wear OS-тэй цаг, тохирох төхөөрөмжтэй холбогдох шаардлагатай. Интернет холболт болон тохиргоо шаардагдаж, үр дүн загварчилсан бөгөөд өөрчлөгдөж болно. Google ба Gemini нь Google LLC-ийн барааны тэмдэг юм.
- Now bar дээр дэмжигдэх аппууд нь программ хангамж, төхөөрөмж, бүс нутгаас хамааран ялгаатай байж болно.
- Нэмэлт цагны оосрууд тусад нь худалдаалагдана.
- Оосрын сонголт нь улс, бүс нутаг, оператороос шалтгаалан ялгаатай байж болно.
- Galaxy Watch8-г Android 12.0 буюу түүнээс дээш, дор хаяж 1.5 GB санах ойтой утстай хослуулах шаардлагатай.
- Galaxy Wearable аппын дэвшилтэт тохиргоонд Pinch Control, программ хангамжийн шинэчлэлт орно.
- Зарим функц нь зөвхөн зарим Samsung Galaxy утсанд боломжтой.
- Galaxy Wearable апп iOS-д дэмжигддэггүй.
- Samsung Health Monitor апп зөвхөн Samsung Galaxy утсанд ашиглагдана.
- Үйлчилгээ, функц нь улс, бүс нутгаас хамааран ялгаатай байж болно.
- Android ба Google Play нь Google LLC-ийн барааны тэмдэг юм.
Хэрэглэгчийн гарын авлага татах
Түгээмэл асуудаг асуултууд
Бүтээгдэхүүнд үзүүлэх дэмжлэг
Бүтээгдэхүүний талаар асуултандаа хариулт авна уу
Бүтээгдэхүүнд үзүүлэх дэмжлэг
Samsung төхөөрөмж, үйлчилгээг хамгийн сайнаар хэрэглээрэй.
Сүүлд үзсэн