Текстэд Galaxy AI болон түүний дүрс байна. Galaxy Watch8 нь зөөлөн даавуун дээр байрлаж байгаа бөгөөд дэлгэцэн дээр нь Sleep score 92 гэсэн унтлагын оноо болон “Маш сайн” гэсэн үг харагдаж байна.

Унтлагаас дасгал
хүртэлх туйлын
тав тух

Galaxy-ийн хамгийн нимгэн Samsung Galaxy цаг - Galaxy Watch8 цаг нь одоо илүү хүчтэй, зоримог шинэ дүр төрхөөр дахин төрлөө. Шинэлэг зөөлөвчтэй загвар болон — таны гарын хэлбэрт дасан зохицох Dynamic Lug системтэй. Хүчирхэг — 3nm процессороор тоноглогдсон энэ төхөөрөмж нь таны нойр, гүйлт,болон ерөнхий эрүүл мэндийг хамарсан ухаалаг дасгалжуулалтыг хувийн онцлогт тань нийцүүлэн санал болгоно.Galaxy AI болон шинэ One UI таны агшин бүрийг илүү үр дүнтэй болгоно.

Galaxy Watch8-ийн дараагийн дэвшилтэт
түвшний нээлттэй танилцаарай

Инновац бидний өвөрмөц зөөлөвчтэй загвартай нийцэн хосолж байна 1

Galaxy Watch8 - ийн нэг өнцгийг ойртуулан харуулсан бөгөөд зөөлөвчтэй загварыг онцолсон байна. Төхөөрөмж тунгалаг болж, дотоод бүтцийг нь харуулж байна.

Эрүүл унтлагын дэглэмээ төлөвшүүлээрэй 2

Galaxy Watch8-ийн дэлгэц дээр “Унтах цагийн зөвлөмж” гэсэн мэдэгдэл гарч ирнэ. "Өнөө орой 23:00–23:30 цагийн хооронд унтахыг оролдоорой" гэж бичигдсэн байна.

Хувийн дасгалжуулагчтайгаа өөрийн хурдандаа тохируулан гүйгээрэй 2

Galaxy Watch8-ийн дэлгэц дээр "Running level test" гэсэн бичиг харагдана. Дэлгэц доош гүйлгэгдэж, "Эхлэх" товчлуурыг дарна. Дараа нь дэлгэц дээр дараах тоонууд харагдана: Цаг – 12:45. Үргэлжлэх хугацаа 06:46-аас 06:47 болж өөрчлөгдөнө. Зай 3.25-аас 3.24 болж буурна. Хэмнэл – 06'39". Зүрхний цохилт – 164. Дараагийн үзэгдэлд “Таны гүйлтийн түвшин: 4. Баяр хүргэе!” гэсэн бичиг гарч ирнэ.

Үргэлж тод. Нарны гэрэлд ч ялгарна 2

Гэрэл дэлгэц дээр тусах үед ч Galaxy Watch8-ийн контент нь үргэлж тод, цэвэр харагдана.

Инновац бидний танил зөөлөвчтэй загвартай хосоллоо

Шинэчлэл хийх цаг ирлээ — шинэлэг загвартай, цоо шинэ төрхийг шингээсэн Galaxy Watch8-г танилцуулж байна. Цагны нүүрнээс нарийхан биед урсан шилжих тэгш хэмт шугамууд нь дэгжин төрхийг бүрдүүлж, танил дэрэн зөөлөвчтэй загвар нь өвөрмөц өнгө аясыг нэмэгдүүлнэ. Таны сэтгэлд үлдэх дүр төрхийг бий болгох энэхүү загвар 40 мм болон 44 мм хэмжээтэй, Хар саарал болон Мөнгөлөг өнгөний сонголттой. 1

Galaxy Watch8-ийн ирмэгийг ойроос харуулсан' дүрслэл бөгөөд зөөлөвч хэлбэрийн загварыг тодруулан үзүүлж байна.

Хамгийн нимгэн
Galaxy Watch

Өмнөхөөсөө илүү авсаархан болгож шинэчлэгдсэн Galaxy Watch8 нь Galaxy Watch цувралын хамгийн нимгэн загвар юм. Galaxy Watch7-оос 11% нимгэн болсон энэхүү дэгжин загвар нь бугуйн дээр тань илүү жигд, — эвтэйхэн мэдрэмж төрүүлж, таны өдөр тутмын амьдрал, дасгал хөдөлгөөн хийх үе болон унтах үед ч хэв маяг, зүүх тав тухыг хослуулна. 3

Galaxy Watch7-ийн хажуугаас харсан дүрслэл гарч ирсний дараа дээрээс доош чиглэлд Galaxy Watch8 загварын хажуу талаас харсан дүрслэл аажмаар ил болж, хоёр ухаалаг цагны зузааныг харьцуулж үзүүлнэ. Galaxy Watch8 бүрэн харагдмагц, цагаан спорт оосортой, цагны оосор бэхлэгдсэн байдалтай харагдана. Дараа нь Galaxy Watch8 бага зэрэг эргэж, дэлгэц нь ил гарч ирнэ.

Урьд өмнө байгаагүй тав тухыг мэдрүүлэх Galaxy Watch

Хүний гараа сунгасан байдалд цагаан спорт оосортой Galaxy Watch8 бугуйнд нь зөөлөн бууж, автоматаар тогтож байна.

Өдрийн турш тав тухтай байхаар Galaxy Watch8-г зүүгээрэй. Dynamic Lug System ийн ачаар Galaxy Watch8 таны бугуйнд илүү ойр, бараг арьсанд наалдах шахуу байрлана. Энэ сайжруулсан хийц нь тогтвортой байдлыг нэмэгдүүлж, тав тухтай бөгөөд мэдрэгдэхгүй шахам мэдрэмжийг төрүүлдэг. Galaxy Watch-ийн хамгийн тав тухтай туршлагыг мэдэрч, өдрийг тааламжтай өнгөрүүлээрэй. 3, 4

Гаднаа ч дотроо ч хүчирхэг

  • Өдрөө 3nm процессороор цэнэглээрэй

    Цахилгаан мэт хурдан ажиллагааг хангах хүчирхэг гүйцэтгэл. Нимгэн, цэгцтэй хийцийн цаана Galaxy Watch8-ийн хүчирхэг 3 nm процессор оршино. Энэ нь илүү хурдан боловсруулалт болон эрчим хүчний хэмнэлттэй, ажиллагааг хослуулж, таны бүх харилцан үйлдлийг хялбар, саадгүй болгодог. Эрүүл мэндээ хянахаас эхлээд олон ажил зэрэг гүйцэтгэх зэрэг таны бүх — үйлдэлд процессор тань үргэлж хөл нийлүүлэн ажиллана.

  • Үргэлж тод. Нарны гэрэлд ч ялгарна

    Өдөр шөнөгүй мэдээллээс хоцролгүй бай, 3,000 nits хүртэл нэмэгдсэн гэрэлтэлт нь нарны хурц гэрэлд ч дэлгэцийг маш тод харагдуулна. Өглөөний гүйлтийн үеэр үзүүлэлтээ шалгах, үдээс хойших алхалтын үеэр мессежээ харах гээд таны хувьд чухал бүхэн тод, ойлгомжтой хэвээр байх болно — энэ бүгдийг Galaxy Watch8-ийн өндөр гэрэлтэлттэй дэлгэц танд амлана. 3

    Ямар хэв маягт тохирсон өнгөний сонголт

    Мөнгөлөг Galaxy Watch8-ийг урд хажуугийн өнцгөөс болон хажуугаас Home ба Back товчийг харуулан дүрсэлсэн байна

    Мөнгөлөг Galaxy Watch8-ийг урд хажуугийн өнцгөөс болон хажуугаас Home ба Back товчийг харуулан дүрсэлсэн байна

    Тухайн өдөрт тань тохирох оосрыг сонгоорой1

    Спорт оосор
    Fabric оосор

    Galaxy AI -ийн дэмжлэгээр эрүүл нойрны хэмнэлээ бүтээгээрэй

    A person stretching in bed.

    Унтах цагийн зөвлөмж

    Унтах эрүүл дэглэмээ хэвшүүлээрэй

    Унтах цагийн зөвлөмжөөр сайн унтах дадлыг бий болгоорой. Galaxy Watch8 нь таныг илүү сайн амраах эхний алхам болох хамгийн тохиромжтой унтах цагийг тодорхойлохын тулд гурван өдрийн унтлагын мэдээллийг ашигладаг. Танд тохирсон унтах цагийн талаар ухаалаг сануулга авч, шаардлагатай амралтаа аваарай. Өглөө бүр эрч хүчтэй, бүрэн сэргэсэн байдалтай сэрж, өдрийг үр дүнтэй эхлүүлээрэй — энэ бүхэн — таны унтах хэв маягт нийцүүлэн боловсруулсан хуваарийн тусламжтай бий болно. 2,5

    Galaxy Watch8-ийг налуу урд талаас нь харуулсан бөгөөд дэлгэц дээр нь цаг, огноо харагдана. Цагаан минутын зүү, улбар шар секундийн зүү хөдөлж, есөн цагт хүрмэгц дэлгэц дээр Samsung Health дүрс болон "Унтах цагийн зөвлөмж" гарч ирэх ба дараах мэдэгдэл харагдана: "Орой 11:00–11:30 хооронд унтахыг оролдоорой.

    Galaxy Watch8 is seen from a tilted front view, displaying Bedtime guidance with a text notification 'Try going to sleep between 11:00 PM and 11:30 PM tonight'.

    Energy Score

    Энергийн түшингээ мэдэж, өдрөө үр бүтээлтэй өнгөрөө.

    Биеийнхээ байдлын тухай мэдээлэлтэй болж, өдрийг ухаалгаар эхлээрэй. Galaxy Watch8 нь таны дасгал, унтах хэмнэл, шөнийн зүрхний дохиог шинжилж, өдрийн урьдчилсан төлөв болох — Energy Score-г хүргэдэг. Galaxy AI-гийн өгсөн ойлголт бүхий мессежнүүдийг уншиж, индекс бүрийн дэлгэрэнгүйг шалгаарай. Ингэснээр та өдрөө оновчтой төлөвлөж, мөч бүрийг үр дүнтэй өнгөрөөх боломжтой болно. 2,6

    Galaxy Watch8 цагны дэлгэц дээр Энергийн онооны дэлгэц гарч, 92 гэсэн оноо болон "Гайхалтай" гэсэн үг харагдана. Galaxy Watch8 алга болж, оронд нь Samsung Galaxy ухаалаг утас гарч ирэн Энергийн онооны дэлгэц болон оноонд нөлөөлсөн хүчин зүйлсийн жагсаалтыг харуулна.

    The watch face of Galaxy Watch8 shows the Energy Score screen with the Energy Score of 92 and the word 'Excellent'. In the back, a Samsung Galaxy smartphone shows Energy Score factors including sleep time average, sleep time consistency, sleep regularity, sleep timing, previous day activity and activity consistency.
    • Нойр хянагч

      Унталтын талаарх ойлголтоо нэмэгдүүлж, илүү гүн амар тайван нойрыг мэдрээрэй

      Galaxy Watch8 цагаа зүүгээд унтахад л хангалттай — өглөө сэрээд та өмнөх шөнийн унталтынхаа талаар тодорхой мэдээллийг хүлээн авна.Унталтын үе шат, тогтвортой байдал, зүрхний цохилт, цусан дахь хүчилтөрөгчийн түвшин, зэрэг нарийвчилсан мэдээллүүд нь таны өмнө нь мэдээгүй байсан унталтын мэдээллийг тань ил болгож өгнө. Унталтаа дасгалжуулж, илүү гүн амарч, өдрийг эрч хүчтэй эхлүүлээрэй. 7,8

    • Унталтын дасгалжуулалт

      Унталтын дасгалжуулалтаар унтах хэв маягаа сайжруулаарай

      Өдрийн амжилт шөнө эхэлдэг гэдгийг та мэдэх үү? Galaxy Watch8 цагаа унтахдаа зүүж, өглөө бүрийг илүү эрч хүчтэй угтаж аваарай. Долоо хоногийн турш унтахдаа зүүснээр таны унталтын хэв маягийг шинжилж, 8-н амьтны аль унталтын төрөлд хамаарахыг тогтооно. Үүний дараа 3–4 долоо хоног үргэлжлэх хувийн дасгалжуулалтын хөтөлбөр эхлэх бөгөөд энэ нь өглөө тогтмол цагт сэрэх, өдрийн эхэнд идэвхтэй байх зэрэг амьдралд хэрэгжүүлэхэд хялбар, тасралтгүй дадалтай хослуулан таны унталтыг сайжруулах зорилготой юм. 9,10,11

    • Унталтын Apnea

      Унталтын Apnea шинж тэмдгүүдэд анхаарал хандуулаарай

      Таныг баталгаатай амрааж, гүн нойрыг дэмжинэ. Galaxy Watch8 нь АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны (FDA) зөвшөөрөлтэй, унталтын апноэгийн эрсдэлийг илрүүлэх функцтэй. Энэ нь шөнө унтаж байх үеийн цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээний бууралтыг хянаж, дунд зэргийн болон хүнд хэлбэрийн хамрын битүү амьсгалын замын апноэ (OSA)-гийн шинж тэмдгийг илрүүлнэ. Өглөө сэрээд Samsung Health Monitor апп-аар дамжуулан унтлагын тайлан, хүчилтөрөгчийн хэмжээг хялбархан шалгаж, өөрийн эрүүл мэндийн талаар илүү нарийн ойлголттой болоорой. 12,13,14

      Өөрийнхөөрөө уралд

      A woman is running outdoors wearing Galaxy Watch8.

      Гүйлтийн дасгалжуулагч

      Хувийн дасгалжуулагчтайгаа
      өөрийн хэмнэлээр
      гүйгээрэй

      Нойроо сайн авч бүрэн сэргэсэн бол хөдөлгөөн хийх цаг ирлээ. Гүйх чадвараа 1-10 хүртэлх түвшинд үнэлэх тестийг хийгээд эхлээрэй. Зорилгоо тодорхойлж, өөрийн хэмнэлээр бэлтгэл хийж түүнийг даван туул. Та гүйлтийн гараагаа дөнгөж эхэлж байгаа эсвэл бүтэн марафонд бэлтгэж байгаа аль нь ч бай таны биеийн чадамжид тохируулсан 3–5 долоо хоногийн гүйгчийн хөтөлбөр алхам тутамд тань урам зориг өгч, зорилгодоо хүрэхэд тань тусална. 2,15

      Galaxy Watch8-ийн дэлгэц дээр "Running Coach" дэлгэц харагдаж, дараах текстүүд гарна: Дасгал 2. Давталтууд. 1.80 км, 05'40". Дэлгэц өөрчлөгдөнө. Дасгал 2. Давталтууд.. 1.80 км. 05'40". 22:12. Арын хэсэгт гүйж буй дүрст тэмдэг харагдана. Start товч дарсны дараа дүрс барианы шугамд хүрч, дэлгэц дээр статус гарч ирнэ. Passed! гэсэн тексттэй check тэмдэг дэлгэцэд үзүүлэгдэнэ.

      Running Coach screen shown on Galaxy Watch8 with the text  Workout 2. Repetitions. 1.80 km, 05'40". and time 22:12. A running pictogram is shown in the background with a 'Level 4' label.
      • Хувь хүнд тохирсон зүрхний цохилтын бүс (HR Zone)

        Хувийн зүрхний цохилтын бүсээ мэдэж илүү үр дүнтэй дасгал хийгээрэй

        Гадуур гүйх үедээ зүрхний цохилтоо бодитоор хянаж, аюулгүй бөгөөд үр дүнтэй дасгал хийгээрэй. Гүйх явцдаа өөрт тохируулсан зүрхний цохилтын бүсээ хянаж, биеийн нөхцөлдөө тохируулан ачааллаа өөрчил. Ингэснээр биеийн чадавхаа илүү сайн ойлгож, зорилгодоо хүрэхийн тулд хамгийн тохиромжтой эрчимтэйгээр бэлтгэл хийх боломжтой болно. 16

      • Өдрийн идэвхтэй хөдөлгөөн

        Өдөр бүрийн зорилтоо биелүүлж урам зоригтой нэмэгдүүлээрэй

        Өдрийн идэвхтэй хөдөлгөөний функцээр өдөр бүрийн зорилтоо биелүүлж, үр бүтээлтэй өдрөө дуусгаарай. Амьдралын хэв маягтаа тохируулан өдөр тутмын зорилтоо тохируулж, хөдөлгөөнтэй байхад өөрийгөө урамшуул. Та өдөрт хэдэн алхам хийсэн, хэдэн калори шатаасан, хэр удаан идэвхтэй байсан зэргээ хялбархан шалгах боломжтой. Galaxy Watch8 төхөөрөмж өдрийн турш таны алхам, идэвхтэй калори болон идэвхтэй хөдөлгөөний хугацааг автоматаар хэмжиж, илүү идэвхтэй амьдралын хэв маяг руу тогтмол ахиц гаргахад тань тусална.

      • Дасгалын хяналт

        Дасгалын хяналтын функцээр хөдөлгөөнөө хялбархан хянаарай

        Гэртээ дасгал хийх, — фитнесийн зааланд хүнд өргөлт хийх эсвэл гадаа алхах, ууланд авирах гээд ямар ч нөхцөлд таны дасгалын өргөн хүрээний мэдээллийг хянах боломжтой. Дундаж хурд мөн алхалтын хэмнэл зэрэг ерөнхий үзүүлэлтээс эхлээд гүйхтэй холбоотой ахисан түвшний хэмжүүр болон VO2 max хүртэлх дэлгэрэнгүй мэдээллийг шалгаарай. Өөрийн байнгын хийдэг дасгалуудыг нэмээд, өөрийн хөтөлбөрийг бүтээж ахиц дэвшлээ хялбархан дагаж хянах боломжтой. Нарийн GPS мэдрэгчээр таны бүх хөдөлгөөнийг өндөр нарийвчлалтай бүртгэнэ. 17,18,19,20

        Судасны ачаалал

        Унтаж байхдаа зүрхний
        эрүүл мэндээ хянаарай

        Унтаж байх хугацаандаа судасны ачааллаа хянаарай. Шөнийн турш 3 ба түүнээс дээш шөнө дараалан дор хаяж 4 цагийн турш Galaxy Watch8-г зүүж, суурь хэмжүүрээ тогтооно уу. Дараа нь таны үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөж байгааг цаг хугацааны турш хянах боломжтой. — Хэрэв үзүүлэлтүүд өсөх хандлагатай байвал танд ухаалаг зөвлөмж хүрнэ – магадгүй илүү шинэ хүнс хэрэглэх, унтах дэглэмээ сайжруулах эсвэл өдөр тутмын стрессээ бууруулах цаг болсон байж мэднэ. Зүрхний эрүүл мэндийн талаарх мэдээллээ мэдэж байснаар маргаашийг илүү сайхан мэдрэмжтэй угтах шийдвэрүүдийг гаргах боломжтой. 2,21,22

        Galaxy Watch8-ийн оптик мэдрэгч нь таны судасны ачааллыг хэмжинэ. Дараа нь Galaxy Watch8 дэлгэц дээр “Өнөөдөр” болон “Тогтвортой” гэсэн бичвэрүүд, мөн заагчтай хэмжүүрийн шугам гарч ирнэ. Доод хэсэгт нь “Таны судасны ачаалал тогтвортой байна” гэсэн мэдэгдэл харагдана.

        • BP

          Цусны даралтаа тогтмол хянаарай

          Зүрхний эрүүл мэндээ урьдчилан хянаж анхаараарай. Galaxy Watch8-г тохируулж, Samsung Health Monitor апп ашиглан цусны даралтаа хэмжих боломжтой – үүнд систол болон диастол даралтын үзүүлэлтүүд багтана. Үзүүлэлтүүдээ тогтмол хянаснаар аливаа өөрчлөлт гарах эсэхийг анзаарч, зүрхнийхээ байдлын талаар илүү мэдээлэлтэй байх боломжтой. 23,24,25,26

        • ECG

          Зүрхний хэмнэлээ шалгахын тулд ECG (зүрхний цахилгаан бичлэг) хийж аваарай

          ECG буюу зүрхний цахилгаан бичлэгээр зүрхнийхээ байдлыг хянаарай. ECG нь зүрхний цахилгаан идэвхийг хэмжиж графикаар дүрслэх замаар орлуулалтын хэм алдагдал (AFib)-ын шинж тэмдгийг илрүүлэхэд тусалдаг. Та зүрх тань хэр тогтвортой, хүчтэй цохилж байгааг бодит цаг дээр харах боломжтой бөгөөд үнэ цэнтэй мэдээлэл авах болно. Зүрхний эрүүл мэндээ анхаарахын тулд тогтмол хянахыг зөвлөж байна. 27

        • Зүрхний хэм алдагдлын мэдэгдэл

          Зүрхний хэмийн өөрчлөлтөөс сэрэмжтэй байгаарай

          Зүрхний тань төлөө Galaxy Watch8 анхаарал тавьж байгааг мэдэрч, сэтгэл амар байгаарай. Зүрхний хэм алдагдлын мэдэгдэл (IHRN) функц нь таны зүрхний цохилтыг арын горимд хянаж, орлуулалтын хэм алдагдал, (AFib) зэрэг зүрхний хэмийн өөрчлөлт илэрсэн тохиолдолд танд мэдэгдэл илгээнэ. Ийм тохиолдолд ECG (зүрхний цахилгаан бичлэг) хийж, зүрхнийхөө байдлыг дэлгэрэнгүй шалгах боломжтой. 27

          Антиоксидантын индекс

          Хооллолтоо тэнцвэржүүлээрэй

          Та хөгшрөлтийн явцыг зөв чиглэлд авч яваа эсэхээ Galaxy Watch8-ийн тусламжтайгаар шалгаарай, антиоксидантын түвшнийг хэмждэг дэлхийн анхны ухаалаг цаг. Эрхий хуруугаа мэдрэгч дээр байрлуулснаар арьсан дахь каротиноидын түвшнийг хэмжиж, таны одоогийн хооллолт, амьдралын хэв маяг хэр эрүүл байгааг харах боломжтой. Антиоксидантын индексээ тогтмол шалгаснаар өөрийн сайн сайхан байдлыг сайжруулж, өвчний эрсдэлийг бууруулахад тусална. 2,28,29,30,31

          Хүний эрхий хуруу Galaxy Watch8-ийн ар тал дахь мэдрэгч дээр байрласан байна. Дэлгэц дээр антиоксидантын индекс "Хангалттай" гэсэн үнэлгээтэй, 92 гэсэн оноотойгоор харагдана. Доод хэсэгт нь "Хэмжих" товч гарч ирнэ.

          • AGEs индекс

            AGEs индексийнхээ талаар мэдээлэлтэй байгаарай

            Galaxy Watch8-ийн тусламжтайгаар бодисын солилцооны эрүүл мэндээ хадгалаарай. Зүгээр л унтахдаа зүүгээд, AGEs (ахисан түвшний гликозжсон төгс бүтээгдэхүүнүүд) индексээ хялбархан хянах боломжтой. Galaxy Watch8 таны AGEs индексийг 4 түвшингээр хэмжиж, таны одоогийн байдлыг ойлгоход тусална. Илүү эрүүл хөгшрөлт болон тэнцвэртэй амьдралын хэв маягийг дэмжихийн тулд ухаалаг зөвлөмжүүдээр хангана. 32

          • Хоолны хяналт

            Хоолны хяналтаа нэг дор хялбархан шалгаарай

            Эрүүл хооллолтын дадал хэвшилтэй болохын тулд Хоолны хяналттай болохын тулд хоол хүнсээ бүртгэж байгаарай. Food Tracker ашиглан өдөр тутмын калорийн хэрэглээгээ бугуйн дээрээсээ бүртгэж, тэнцвэртэй хооллолтыг хадгалахад тусална. Юу идэж, ууж байгаагаа тогтмол хянаснаар шим тэжээлийн хэрэглээгээ илүү сайн ойлгож, тэжээллэг сонголт хийж, цаг хугацааны явцад эрүүл мэндээ сайжруулах боломжтой. Эрүүл өөрийгөө бий болгохын тулд мэдлэгтэй сонголт хийгээрэй.

          • Биеийн бүрэлдэхүүн

            Биеийн хэмжилтийн мэдээллээр фитнесийн зорилгодоо хүрээрэй

            Гарын хурууны үзүүрээр биеийн бүрэлдэхүүнээ хэмжиж, фитнесийн зорилгодоо тууштай хүрээрэй. Galaxy Watch8-ийн товчлуурууд дээр дунд болон ядам хуруугаа байрлуулснаар жин, булчингийн масс, өөхний хэмжээ зэрэг гол үзүүлэлтүүдийг хянах боломжтой. Тухайн индекс бүрд зориулан хувийн зорилтоо тохируулж, түүндээ нийцүүлэн дасгалын төлөвлөгөөгөө оновчтой болгоорой. Ингэснээр таны биеийн байдал цаг хугацааны явцад хэрхэн сайжирч буйг харж, зорилгодоо улам ойртож байгаагаа мэдрэх болно. 11,17,33

            Сэтгэлээ амраагаарай

            A woman sitting cross-legged indoors with her eyes closed, wearing Galaxy Watch8 on her wrist.

            Оюуны төвлөрөл (Mindfulness)

            Түр завсарла. Оюун санаагаа сэргээ.

            Өдөр бүр өөртөө амар амгаланг мэдрэх цаг гаргаарай. Galaxy Watch8 нь танд стрессээ удирдах, тухайн агшинд төвлөрөх зэрэг оюуны төвлөрөлд — хүрэхэд туслах зөөлөн зөвлөмжүүдийг санал болгодог. Янз бүрийн аргуудыг туршиж үзээд, таны сэтгэл санааны сайн сайхан байдалд хамгийн тохирохыг олж нээгээрэй. Өдөр бүр тэмдэглэл хөтөлж, удирдамжтай амьсгалын дасгал болон бясалгал хийж тайвшир. Өөрийн дотоод амар тайвныг олох энэ аялалдаа тууштай байж, ахиц дэвшлээ хянаж байгаарай.

            Galaxy Watch8-ийн дэлгэц дээр “Сэтгэл санаагаа шалгаарай” гэсэн мэдэгдэл гарч, “Та өөрийгөө хэрхэн мэдэрч байна вэ?” гэсэн асуулт харагдана. Доод талд байрлах “Бүртгэх” товч дарагдаж, “Гайхалтай” гэж сонгогдоно. “Дараах” товч дарагдсаны дараа “Гайхалтай! Яг одоо та ямар мэдрэмж төрж байна вэ?” гэсэн асуулт гарч, “Аз жаргалтай”, “Урам зоригтой”, “Бахархалтай” зэрэг сонголтууд харагдана.

            • Оюуны төвлөрлийн хяналт

              Оюуны төвлөрлийн хяналтаар дотоод төвлөрөх чадвараа сайжруулаарай

              Сэтгэл хөдлөлөө хянаж, хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглаарай.Өдөр тутмын мэдрэмжээ тэмдэглэн бүртгэж, сэтгэцийн эрүүл мэндээ сайжруулаарай. Оюуны төвлөрлийг хөгжүүлэх янз бүрийн аргуудыг туршиж үзээд, цаг хугацааны явцад гарсан ахиц дэвшлээ хянаарай. 36,37,38

            • Амьсгалын дасгалууд

              Амьсгалаа аваарай, гаргаарай — тэнцвэртэй байгаарай

              Гүнзгий амьсгаа аваарай. Оюун санаагаа цэгцэлж, анхаарлаа дахин төвлөрүүлэхэд тань Galaxy Watch8-ийн удирдамжтай амьсгалын дасгалууд тусална. Тайвшрах, төвлөрлөө сэргээх, эсвэл дотоод тэнцвэрээ олоход зориулагдсан гурван төрлийн суурилсан техникээс сонгох эсвэл өөрийн гэсэн хувийн дасгалаа бүтээх боломжтой. Танд оюуны тайван агшин хэрэгтэй үед Galaxy Watch8 үргэлж таны бугуйнд бэлэн байна.

            • Стресс

              Стрессийн түвшингээ хянаж, тайван байдлаа хадгалаарай.

              Өдөр тутмын стрессийн түвшингийн хэлбэлзлийг харах замаар сэтгэл санааны байдалдаа илүү үр дүнтэй анхаарал хандуулаарай. Нарийвчилсан хэмжилтийг идэвхжүүлснээр Galaxy Watch8 таны стрессийн түвшнийг өдөржин бодит хугацаанд хянаж, өндөр түвшинд хүрэхэд нь танд анхааруулга илгээнэ. Давтамжтайгаар амьсгалын дасгал хийснээр таны биеийн хурцадмал байдал буурч, оюун санаагаа дахин төвлөрүүлэх боломжтой болно.

            • Сарын тэмдгийн хяналт (Cycle Tracking)

              Сарын мөчлөгөө мэдэж, урьдчилан төлөвлөж байгаарай

              Natural Cycles-ийн ухаалаг үр тогтоох алгоритмын тусламжтайгаар сарын мөчлөгтэйгөө хялбархан уялдуулан амьдралаа төлөвлөөрэй. Galaxy Watch8 таны арьсны температурыг шөнийн турш хянаж, ирэх сарын тэмдэг болон өндгөвчийн мөчлөгийг урьдчилан таамаглахад тусална. Ингэснээр та өөрийн төлөвлөгөөг илүү мэдлэгтэй, идэвхтэй шийдвэрүүд дээр үндэслэн гаргаж, өдрийг илүү итгэлтэй өнгөрөөх боломжтой болно. 39

              Зүгээр л асуу. Бүгд бэлэн.

              Бугуйгаа өргөөд яриарай — Google Gemini танд туслахаар энд байна. Gemini суурилсан Galaxy Watch8 нь ажил амжуулахад тань тусална. Зүгээр л асуугаад хариулт, санаа, аппууд доторх төрөл бүрийн ажлыг эсвэл хэрэгтэй мэдээллээ тэр дор нь авч болно. Танд хэрэгтэй бүх зүйл яг таны бугуйнд бэлэн. 40,41

              Google Gemini
              A woman wearing Galaxy Watch8 raises her arm and looks at it. On the screen is the text 'Ask Google Gemini' with a Gemini icon. A pop-up message nearby reads, 'Hey Google, I need music for an 8-minute-mile pace.' The text 'Google Gemini' and its logo appear at the bottom.

              Шив шинэхэн One UI 8 Цаг

              Шинэ цаг, шинэ One UI. Хамгийн хэрэгтэй мэдээллүүдээ шинэчлэгдсэн олон мэдээллийн хавтангаар (multi-info tile), нэг дороос аваарай — таны сонгосон аппуудаас гол мэдээллийг шууд хүргэнэ. Энгийн, ойлгомжтой мэдэгдлүүдээр , үргэлж мэдээлэлтэй байж, дуртай аппуудаа апп жагсаалтын дээд хэсгээс амархан нээж ашиглаарай. Now bar ашиглан дуудлага, гүйх хугацаа, таймер зэрэг бодит цагийн мэдээллийг нэг дороос хялбархан харах боломжтой. 42

              Galaxy Watch8 нь One UI 8 дэлгэцийг харуулж байна. Хажууд нь өдөр тутмын идэвх, эрч хүчний оноо, оюуны төвлөрөл болон амьсгалын дасгалуудын дөрвөн Now bar байгаа нь харагдана.

              Galaxy Watch8 displaying One UI 8 screen. Close by are four Now bars, one each for Daily Activity, Energy Score, Mindfulness and Breathing Exercises.

              Нүүрэн хэсгээс оосрыг хүртэл өөрийн болгоорой

              Оосроо хурдан сольж, дараагийн үйлдэлд бэлэн байгаарай. Дасгал хийж байхад хөлрөлтөд тэсвэртэй спорт оосрыг сонгоорой, харин шөнийн турш тав тухтай унтахыг хүсвэл зөөлөн Fabric оосрыг ашиглаарай. Мөн Galaxy Wearable appцагны нүүрэн хэсгийг өнгө, элементүүд зэрэг олон сонголтоор өөрийн хүссэнээр тохируулж болно. 43,44

              • Ягаан
              • Цагаан
              • Хар саарал
              • Цэнхэр
              • Минт ногоон
              • Ягаан
              • Цагаан
              • Хар саарал
              • Цэнхэр
              • Минт ногоон
                • Улаан
                • Цагаан
                • Хар саарал
                • Цэнхэр
                • Минт ногоон
                • Улаан
                • Цагаан
                • Хар саарал
                • Цэнхэр
                • Минт ногоон
                  • Хар
                  • Цагаан
                  • Бор шаргал
                  • Бор саарал
                  • Цэнхэр
                  • Хар
                  • Цагаан
                  • Бор шаргал
                  • Бор саарал
                  • Цэнхэр
                    • Ногоон
                    • Цайвар ногоон
                    • Цагаан
                    • Цэнхэр
                    • Хар саарал
                    • Ногоон
                    • Цайвар ногоон
                    • Цагаан
                    • Цэнхэр
                    • Хар саарал

                      Өргөтгөсөн
                      Galaxy Wearable туршлага

                      Android™ ухаалаг утсандаа Galaxy Watch-аа амархан холбож эхлүүлээрэй. Google Play-ээс Galaxy Wearable ба Samsung Health аппуудыг татаж суулгахад л Android утас тань Galaxy Watch-той холбогдоно. Одоо хамгийн сүүлийн үеийн Galaxy Wearable төхөөрөмж — -гийн туршлагыг эдлээрэй. Эрүүл мэндийн хяналт, унтах зөвлөгөө зэрэг олон функцийг загварлаг зөөлөвчтэй дизайнтай хослуулан ашиглах боломжтой. 45,46,47,48,49,50,51

                      Galaxy Watch8 displays the Energy Score screen with the Energy Score of 92 and the word 'Excellent'. Next to it, an Android smartphone displays the Samsung Health screen with Energy Score, Daily Activity, Sleep score and Exercise Tracking.

                      Танд хамгийн тохиромжтой цагийг олж аваарай

                      Дэлгэрэнгүй
                      A Galaxy Watch8 Classic lies flat in the foreground. Behind it, a Galaxy Watch8 stands upright.

                      Илүү сайн холбогдсон, хамтдаа илүү хүчтэй

                      Дуудлага хүлээн авах, контент үзэх гээд таны Galaxy ухаалаг утас таны төхөөрөмжүүдийг уялдуулан, ухаалаг, саадгүй, тасралтгүй Galaxy туршлагыг хүргэдэг.

                      Galaxy S25 Ultra
                      Galaxy Watch Ultra
                      Galaxy Buds3 Pro

                      Цагнуудыг харьцуулах

                      Өөртөө яг тохирох Galaxy-г олоорой

                      Galaxy Watch8

                      Өнгө

                      Сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүд

                      Өмнөх бүтээгдэхүүнүүд

                      Өнгө

                      Сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүд

                      Өмнөх бүтээгдэхүүнүүд

                      Өнгө

                      Гол Үзүүлэлтүүд

                      • Материал

                        Хөнгөн Цагаан Хуяг
                      • Материал

                        Хөнгөн Цагаан Хуяг
                      • Материал

                        Хөнгөн Цагаан Хуяг
                      • Процессор

                        3 nm Процессор,
                        5 Core
                      • Процессор

                        5 nm Процессор,
                        2 Core
                      • Процессор

                        5 nm Процессор,
                        2 Core
                      • GPS

                        L1+L5 Dual-
                        Давтамжын GPS
                      • GPS

                        L1+L5 Dual-
                        Давтамжын GPS
                      • GPS

                        L1 GPS
                      • Холбогдох Байдал

                        Bluetooth / Bluetooth
                        + LTE
                      • Холбогдох Байдал

                        Bluetooth / Bluetooth
                        + LTE
                      • Холбогдох Байдал

                        Bluetooth / Bluetooth
                        + LTE
                      • Санах Ой / Багтаамж

                        2 GB / 32 GB
                      • Санах Ой / Багтаамж

                        2 GB / 32 GB
                      • Санах Ой / Багтаамж

                        2 GB / 16 GB
                      • Дэлгэцийн Гэрэлтэлт

                        3000 nits
                        Хүртэл
                      • Дэлгэцийн Гэрэлтэлт

                        1000 nits
                        Хүртэл
                      • Дэлгэцийн Гэрэлтэлт

                        2000 nits
                        Хүртэл
                      • Бат Бөх Байдал

                        5ATM + IP68 / MIL-
                        STD-810H
                      • Бат Бөх Байдал

                        5ATM + IP68 / MIL-
                        STD-810H
                      • Бат Бөх Байдал

                        5ATM + IP68 / MIL-
                        STD-810H
                      • Батарей

                        325 mAh
                        30 цаг хүртэл (*AOD On)
                      • Батарей

                        300 mAh
                        30 цаг хүртэл (*AOD On)
                      • Батарей

                        300 mAh
                        30 цаг хүртэл (*AOD On)
                      • Аюулгүй ба Онцгой Байдал

                        SOS / Уналт Мэдрэх Функц
                      • Аюулгүй ба Онцгой Байдал

                        SOS / Уналт Мэдрэх Функц
                      • Аюулгүй ба Онцгой Байдал

                        SOS / Уналт Мэдрэх Функц
                      • Эрүүл Мэнд

                        Energy Score Sleep Apnea Bed-time Guidance High Stress Alert Running Coach Personalized
                        Heart Rate Zone
                        Personalized Functional
                        Threshold Power
                        AGEs Index Судасны Ачаалал Цусны Даралт ECG Хэвийн бус зүрхний
                        хэмийн мэдэгдэл
                        Antioxidant Биеийн Бүтэц Cycle Tracking
                      • Эрүүл Мэнд

                        Energy Score Sleep Apnea Bed-time Guidance боломжгүй боломжгүй Personalized
                        Heart Rate Zone
                        боломжгүй боломжгүй боломжгүй Цусны Даралт ECG Хэвийн бус зүрхний
                        хэмийн мэдэгдэл
                        боломжгүй Биеийн Бүтэц Cycle Tracking
                      • Эрүүл Мэнд

                        Energy Score Sleep Apnea Bed-time Guidance боломжгүй боломжгүй Personalized
                        Heart Rate Zone
                        боломжгүй боломжгүй боломжгүй Цусны Даралт ECG Хэвийн бус зүрхний
                        хэмийн мэдэгдэл
                        not available Биеийн Бүтэц Cycle Tracking
                      • Google Gemini

                        available
                      • Google Gemini

                        not available
                      • Google Gemini

                        not available
                      • Quick Button

                        боломжгүй
                      • Quick Button

                        боломжгүй
                      • Quick Button

                        боломжгүй

                      Түгээмэл асуугддаг асуултууд

                      • Galaxy Watch8-д шинэчлэгдсэн зөөлөвчтэй дизайн нэмэгдсэн. Нимгэн бөгөөд зөвхөн 8.6 мм зузаантай болсон ба сайжруулсан Dynamic Lug System нь илүү боловсронгуй харагдац, илүү тухтай зүүх байдлыг санал болгодог.3,4

                      • Galaxy Watch8 нь 3,000 nits гэрэлтэлттэй тод дэлгэцтэй бөгөөд гадаа гялалзсан орчинд ч тодорхой харагдахыг баталгаажуулдаг тул гадаа үйл ажиллагаанд тохиромжтой. 3nm процессороор хангаснаар эрүүл мэндийн хяналт болон олон аппликейшн хооронд хурдан, саадгүй ажиллах хэрэглэгчийн туршлагыг өгдөг.

                      • Galaxy Watch8 нь Мөнгөлөг болон Хар саарал өнгөний сонголттой. Хоёр хэмжээтэй бөгөөд жижиг (40 мм) ба том (44 мм) хэмжээтэйгээр худалдаалагдана.1

                      • Тийм ээ, Galaxy Watch8 стрессийн түвшнийг хянах боломжтой. Galaxy Watch8-г өдөржин стрессийн түвшнийг автоматаар хянах байдлаар тохируулж болно. Стрессийн түвшин өндөр болсноор танд анхааруулах мэдэгдэл ирж, амьсгалын удирдамжтай дасгалуудыг хийж хурцадмал байдлыг намжаах боломжтой. Мөн сэтгэл санааны тайван байдлаа хадгалахын тулд хүссэн үедээ стрессийн түвшингээ гараар хянах боломжтой. 10

                      • Galaxy Watch8-ийн батарейны ашиглалтын хугацаа хэрэглээнээс хамаарч өөрчлөгддөг. 40 мм загвар нь 325 mAh батарейтай, харин 44 мм загвар нь 435 mAh батарейтай. Аль аль нь Always On Display (AOD) горимд 30 хүртэл цагийн ашиглалтын хугацааг санал болгодог.

                      • Galaxy Watch8 нь LTE болон Bluetooth загваруудаар гарах бөгөөд хэрэглэгчдэд амьдралын хэв маяг, орчиндоо тохируулан уян хатан сонголт олгодог. LTE хувилбар нь утасгүйгээр дуудлага хийх, мессеж илгээх, хөгжим тоглуулах болон мэдэгдэл хүлээн авах боломжтой тул хөдөлгөөнтэй байхад холбогдсоор байхыг хүссэн хүмүүст тохиромжтой. Bluetooth хувилбар нь таньдаг сүлжээнд, ялангуяа гэр, ажил, Wi-Fi бүхий аливаа газарт цагийг бие даан ашиглахад зориулагдсан. Аль аль нь өндөр төвшний бие даасан ажиллагаатай бөгөөд та хөдөлгөөнтэй байхаас үл хамааран өөрийнхөөрөө холбогдон ажиллах боломжийг баталгаажуулдаг.

                      • Galaxy Watch8 нь Android 12 буюу түүнээс дээш хувилбартай Samsung Galaxy ухаалаг утаснуудтай ажиллана. 17

                      • Тийм ээ, Galaxy Watch8 нь хоёр давтамжтай (Dual-band) GPS-тэй. Энэ нь L1 ба L5 GPS-ийг хамтад нь ашиглан байршлын нарийвчлалыг сайжруулдаг. 19,20

                      • Galaxy Watch8-г багтсан утасгүй цэнэглэгчээр цэнэглэх боломжтой. Цагийг цэнэглэгч дээр нь байршуулснаар хялбар, утасгүйгээр цэнэглэнэ.

                      1. Өнгө, хэмжээ, загвар болон бугуйн оосрын сонголт улс орон эсвэл оператороос хамааран өөр өөр байж болзошгүй.
                      2. Үйл явдлын дарааллыг товчилж, загварчилсан болно. Үр дүн нь зөвхөн дүрслэх зорилготой.
                      3. Өмнөх загварын Galaxy Watch цувралуудтай харьцуулсан болно.
                      4. Samsung дотоод туршилтын үр дүнд үндэслэв. 7 өөр байрлалыг нийт 100 хүний бугуйн дээр туршсан болно. Туршилтыг Galaxy Watch7 (Том), Galaxy Watch8 (Том) болон Galaxy Watch6 Classic (Том) and Galaxy Watch8 Classic.
                      5. Унтах цагийн зөвлөмж нь Android 11 болон түүнээс дээш хувилбартай Android утсан дээр ашиглах боломжтой бөгөөд Samsung Health аппликейшн (v6.30.2 болон түүнээс дээш хувилбар) шаардлагатай. Энэ функц нь хэрэглэгчийн 3 хоногийн унтлагын хэмнэл ба нойрны байдлыг шинжилсний үндсэн дээр зөвлөмж гаргадаг. Зөвхөн ерөнхий эрүүл мэнд, биеийн тамирын зорилгоор ашиглагдах зориулалттай. Хэмжилтийн үр дүн нь зөвхөн таны хувийн хэрэглээнд зориулагдсан бөгөөд анагаах ухааны ямар нэгэн өвчин эсвэл нойрны эмгэг илрүүлэх, оношлох, эмчлэхэд зориулагдаагүй. Та мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай.
                      6. Energy Score нь Android 11 болон түүнээс дээш хувилбартай Android утсанд боломжтой бөгөөд Samsung Health апп (хувилбар 6.27 болон түүнээс дээш) шаардлагатай. Samsung бүртгэлээр нэвтрэх шаардлагатай. Үйлчилгээний боломж улс, бүс нутаг, хэлнээс хамааран өөр байж болно. Энергийн оноог шалгахын тулд Samsung Galaxy Watch-аар хэмжсэн эрүүл мэндийн мэдээлэл Samsung Health апптай синк хийгдсэн байх шаардлагатай. Хамгийн багадаа өмнөх өдрийн хөдөлгөөн, нойр болон нойрны үеийн зүрхний хэмийн мэдээлэл шаардлагатай. Энэ нь аливаа өвчнийг илрүүлэх, оношлох, эмчлэх зорилготой биш юм. Хувийн хэрэглээнд зориулагдсан мэдээлэл тул мэргэжлийн эмчтэй зөвлөлдөхийг зөвлөж байна
                      7. Унталтын хяналтын функцүүд нь ерөнхий эрүүл мэнд болон биеийн тамирын зорилгоор бүтээгдсэн. Аль нэг өвчнийг илрүүлэх, оношлох, эмчлэхэд зориулагдаагүй болно. Хэмжилтийн үр дүн нь зөвхөн таны хувийн хэрэглээнд зориулагдсан бөгөөд эмчилгээний зориулалттай биш юм. Зөвлөгөө авахын тулд мэргэжлийн эмчид хандана уу.
                      8. Унталтыг хянахын тулд дор хаяж 7 өдрийн (түүний дотор 1 ажлын өдөр, 1 амралтын өдөр багтсан) унталтын мэдээлэл шаардлагатай.
                      9. Samsung Health аппликейшний 6.24 ба түүнээс дээш хувилбарт боломжтой бөгөөд Android 11 болон түүнээс дээш хувилбартай Samsung Galaxy утастай холбогдсон байх шаардлагатай. Samsung бүртгэлээр нэвтрэх шаардлагатай. Унталтын төрлийг тодорхойлохын тулд доод тал нь 7 хоногийн (үүнд 1 ажлын өдөр, 1 амралтын өдөр багтсан) унталтын өгөгдөл шаардлагатай.
                      10. Зөвхөн биеийн ерөнхий нөхцөл байдал болон биеийн эрүүл мэндийг дэмжих зорилготой.
                      11. Ямар нэг өвчнийг илрүүлэх, оношлох, эмчлэх зорилготой биш. Зөвлөгөө авахыг хүсвэл мэргэжлийн эмчид хандаарай.
                      12. Sleep Apnea илрүүлэх функцийг ашиглахын тулд Galaxy Watch8-г Android 12 буюу түүнээс дээш үйлдлийн системтэй Samsung Galaxy утастай хослуулах, мөн Samsung Health Monitor апп-ийн хамгийн сүүлийн хувилбарыг ашиглах шаардлагатай.
                      13. Уг функц нь зөвхөн зарим сонгогдсон улсад одоогоор ашиглах боломжтой. Унталтын апноэ илрүүлэхийн тулд 10 хоногийн хугацаанд дор хаяж 2 өдрийн унтлагын өгөгдөл шаардлагатай (дараалан байх албагүй).
                      14. Энэ функц нь аливаа өвчнийг оношлох, эмчлэх, илрүүлэх зорилготой биш юм. Илэрсэн үр дүн нь зөвхөн хувийн хэрэглээнд зориулагдсан тул мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө аваарай.
                      15. Гүйлтийн дасгалжуулагчийн хөтөлбөрийг Android 10 буюу түүнээс дээш хувилбартай Android утсан дээр ашиглах боломжтой ба Samsung Health апп (v6.30.2 буюу түүнээс дээш) шаардлагатай. Samsung бүртгэлээр нэвтрэх шаардлагатай. Уг үйлчилгээ нь зөвхөн Galaxy Watch8 цуврал эсвэл дараа нь гарсан Galaxy Watch цувралд ашиглах боломжтой. Хөтөлбөрийг ашиглахын тулд хэрэглэгч гүйлтийн түвшнийг тодорхойлох тест өгч, өөрийн түвшнийг тогтоосны дараа хөтөлбөрийг эхлүүлэх шаардлагатай.
                      16. Гадуур гүйх төрлийг сонгосноор Personalized Heart Rate Zone цохилтын бүс идэвхэждэг. Энэ функц идэвхжихийн тулд 4 км/цаг буюу түүнээс дээш хурдтайгаар 10 минутаас дээш хугацаанд тасралтгүй гүйх шаардлагатай.
                      17. Тохирох ухаалаг гар утас болон боломжтой функцүүд улс орон, бүс нутаг, оператор эсвэл төхөөрөмжөөс хамаарч ялгаатай байж болно.
                      18. Дасгалыг автоматаар илрүүлэх тохиргоог Settings хэсгээс асаасан байх шаардлагатай. Бүх төрлийн дасгалд автомат илрүүлэлт боломжгүй.
                      19. GPS-ийн нарийвчлал нь сүлжээний орчин болон бусад хүчин зүйлсээс хамаарч өөрчлөгдөж болзошгүй.
                      20. GPS ашиглахын тулд интернэт холболт шаардлагатай. LTE загварууд дээр утасгүйгээр ашиглах боломжтой. Харин LTE биш загварууд хослуулсан утастай Bluetooth холболтоор ажиллана.
                      21. Судасны ачааллын функц нь Android 10 болон түүнээс дээш хувилбартай Android утсанд ашиглах боломжтой бөгөөд Samsung Health апп (v6.30.2 буюу түүнээс дээш) шаардлагатай. Samsung бүртгэлээр нэвтрэх шаардлагатай. Судасны ачааллыг хэмжихийн тулд Galaxy Watch (Galaxy Watch Ultra, Watch8 болон түүнээс хойш гарсан загварууд)-ийг унтахдаа сүүлийн 14 хоногийн дотор дор хаяж 3 өдөр зүүсэн байх шаардлагатай.
                      22. Судасны ачааллын хяналт нь зөвхөн бие бялдар, сайн сайхан байдлыг дэмжих зориулалттай. Хэрэв танд зүрх судасны өвчин оношлогдсон эсвэл мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа бол заавал эмчийн зааврыг дагаарай. Энэ бол одоогоор туршилтын шатандаа яваа Labs функц бөгөөд албан ёсны нээлтээс өмнө урьдчилан турших боломжтой. Хэрэв та энэ туршилтын функц ашиглахыг хүсэхгүй бол Samsung Health аппын тохиргооноос идэвхгүй болгож болно.
                      23. Цусны даралтын нарийвчлалтай хэмжилт хийхийн тулд сард нэг удаа BP аппарат ба гарын даралт хэмжигч ашиглан тохиргоо хийх шаардлагатай. Энэ функц нь Android 10.0 буюу түүнээс дээш хувилбартай Galaxy утастай хамт ажиллана.
                      24. Цусны даралтын аппын ашиглалт улс орон, бүс нутгаас хамаарч ялгаатай. Программыг эмнэлгийн төхөөрөмжийн программ хангамж (SaMD) хэлбэрээр бүртгүүлэх, зөвшөөрөл авах шаардлагаас шалтгаалан зөвхөн тухайн үйлчилгээг дэмждэг орнуудад худалдаалагдсан цаг ба утастай ашиглах боломжтой (гэвч хэрэглэгч үйлчилгээ үзүүлдэггүй оронд аялсан тохиолдолд ашиглах боломж хязгаарлагдаж болзошгүй). Дэлгэрэнгүй мэдээлэл болон сүүлийн үеийн үйлчилгээ үзүүлж буй орнуудын жагсаалтыг https://www.samsung.com/apps/samsung-health-monitor хаягаас шалгана уу. Энэ функц нь 22 наснаас доош насныханд зориулагдаагүй.
                      25. Хэрэглэгчид уламжлалт даралт хэмжигч ашиглаж байгаа мэт тайван үедээ даралтаа хэмжих хэрэгтэй. Тамхи татаж байх, согтууруулах ундаа хэрэглэж байх, эсвэл дасгал хийж байх үед хэмжихээс зайлсхийх шаардлагатай. Цусны даралтын апп нь гипертенз эсвэл бусад зүрх судасны эмгэгийн оношилгоонд зориулагдаагүй бөгөөд 22 наснаас доош хэрэглэгчдэд тохиромжгүй. Төхөөрөмжийн үзүүлэлтийг үндэслэн мэргэжлийн эмчтэй зөвлөлдөхгүйгээр онош тавих эсвэл эмчилгээ хийх шийдвэр гаргах ёсгүй. Энэ апп нь уламжлалт оношилгоо, эмчилгээний аргыг орлох зориулалттай биш юм.
                      26. Хэмжсэн даралтын түүхийг Samsung Health Monitor апп-аар холбосон ухаалаг утсан дээрээ харах боломжтой.
                      27. ECG болон Зүрхний хэм алдагдлын мэдэгдэл (IHRN) функцүүдийн боломж улс орон, бүс нутгаас хамаарч ялгаатай. Программыг эмнэлгийн зориулалттай программ хангамж (SaMD) хэлбэрээр бүртгүүлэх, зөвшөөрөл авах шаардлагатай тул ECG апп нь зөвхөн үйлчилгээг дэмжиж буй орнуудад худалдаалагдсан ухаалаг цаг болон утастай хамт ажиллана (гэхдээ хэрэглэгч үйлчилгээ дэмждэггүй орон руу аялсан тохиолдолд ашиглах боломж хязгаарлагдаж болзошгүй). Үйлчилгээ үзүүлж буй орнуудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, хамгийн сүүлийн шинэчлэлийг https://www.samsung.com/apps/samsung-health-monitor хаягаас авна уу. Энэхүү функц нь 22 наснаас доош хэрэглэгчдэд зориулагдаагүй. Мөн төхөөрөмжийн гаргасан үр дүнг мэргэжлийн эмчтэй зөвлөлгүйгээр оношлох эсвэл эмчилгээ хийх үндэслэл болгон ашиглаж болохгүй.
                      28. Антиоксидантын индекс нь Android 10 буюу түүнээс дээш хувилбартай Android утсанд ашиглах боломжтой бөгөөд Samsung Health апп (v6.30.2 буюу түүнээс дээш) болон Samsung бүртгэлээр нэвтрэх шаардлагатай.
                      29. Хэмжилт хийхдээ хурууныхаа төв хэсгийг UT-ийн ар талын мэдрэгч дээр байрлуулж, 5 секунд барина. Хурууны алинаар ч хэмжиж болох ч хамгийн нарийвчлалтай үр дүнд хүрэхийн тулд эрхий хурууг ашиглахыг зөвлөж байна.
                      30. Арьсны гадаргын жигд бус байдал зэргээс шалтгаалсан давтан хэмжилт нь үр дүнг буруу гаргах магадлалтай.
                      31. Антиоксидантын индекс нь зөвхөн бие бялдар, сайн сайхан байдлыг хянах зориулалттай. Энэ нь аливаа өвчнийг илрүүлэх, оношлох эсвэл эмчлэх зориулалттай биш юм. Хэрэв та антиоксидантын түвшиндээ санаа зовж байгаа бол мэргэжлийн эмчтэй зөвлөлдөнө үү. Энэ функц нь Samsung Health-ийн туршилтын (Labs) функц бөгөөд албан ёсны нээлтээс өмнө урьдчилан туршиж үзэх боломжтой. Хэрэв ашиглахыг хүсэхгүй байвал Samsung Health-ийн тохиргооноос идэвхгүй болгож болно.
                      32. Advanced Glycation End-products (AGEs) индекс ашиглахын тулд Samsung бүртгэлээр нэвтрэх ба Samsung Health аппын 6.27 буюу түүнээс дээш хувилбар шаардлагатай. Мөн Android 10 (Q OS) буюу түүнээс дээш үйлдлийн системтэй төхөөрөмжид боломжтой. AGEs индексийг хэмжихийн тулд унтахдаа Galaxy Watch зүүсэн байх шаардлагатай. Энэхүү функц нь ямар нэг өвчин илрүүлэх, оношлох, эмчлэх зорилготой биш бөгөөд зөвхөн хувийн хэрэглээнд зориулсан мэдээлэл юм. Хэрэв танд эрүүл мэндийн талаар санаа зовох зүйл байгаа бол заавал мэргэжлийн эмчтэй зөвлөлдөнө үү.
                      33. Биеийн бүрэлдэхүүний функц нь зөвхөн Samsung Galaxy Watch4 цуврал болон түүнээс хойш гарсан Galaxy Watch загваруудад дэмжигддэг. Хэрэв та зүрхний хэм хянах аппарат зэрэг суулгасан эмнэлгийн төхөөрөмжтэй эсвэл жирэмсэн бол энэхүү хэмжилтийг хийхийг зөвлөдөггүй. Төхөөрөмж болон аппликейшнээр хандаж буй эрүүл мэндтэй холбоотой аливаа мэдээллийг эмнэлгийн зөвлөгөө гэж үзэж болохгүй. 20 наснаас доош бол хэмжилтийн үр дүн нарийвчлалтай биш байж болзошгүй. Бүх хэмжилтийн үр дүн нь зөвхөн хувийн лавлагааны зориулалттай. Эрүүл мэндийн асуудлаар заавал эмчтэй зөвлөлдөнө үү.
                      34. Samsung Health-ийн Эмийн функц одоогоор зөвхөн АНУ, Энэтхэг, БНСУ-д ашиглах боломжтой бөгөөд хэрэглэгчдэд эмийн жагсаалт болон уух хуваарийг удирдахад тусалдаг. Мэдээлэл нь дэлхийн тэргүүлэгч мэдээлэл, аналитикийн байгууллага Elsevier-аас лицензтэй нотолгоонд суурилсан контент юм. Үүнийг ашиглахын тулд Android 8.0 болон түүнээс дээш хувилбартай ухаалаг утас болон Samsung Health аппын 6.26 ба түүнээс дээш хувилбар шаардлагатай. Зарим төхөөрөмжид функцийн боломж өөр байж болно.
                      35. Сануулах функц нь эмийг урьдчилан бүртгэсний дараа цаг тухайд нь сануулахад зориулагдсан.
                      36. Оюуны төвлөрөл (Mindfulness) функц нь Android 10 болон түүнээс дээш хувилбар бүхий утсанд зориулсан Samsung Health апп (гар утсанд зориулсан v6.29 болон Galaxy Watch-д зориулсан v6.30 ба түүнээс дээш хувилбар) шаарддаг бөгөөд Samsung бүртгэлээр нэвтрэх шаардлагатай.
                      37. Оюуны төвлөрөл (Mindfulness) функц нь нь ерөнхий сайн сайхны зориулалттай бөгөөд өвчин илрүүлэх, оношлох, эмчлэх зориулалтгүй.
                      38. Хяналтын мэдээлэл нь зөвхөн хувийн хэрэглээнд зориулагдсан бөгөөд мэргэжлийн зөвлөгөө авахыг зөвлөж байна.
                      39. Сарын тэмдгийн хяналт нь Natural Cycles-ийн алгоритм дээр суурилдаг ба тухайн үйлчилгээг дэмждэг орнуудад худалдаалагдсан утас болон цаг дээр ажиллана. Энэ функц жирэмслэлтээс хамгаалах зориулалттай биш бөгөөд гормоны эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд өндгөвчийн мөчлөгийг хянахад тохиромжгүй. Таамаглал нь зөвхөн хувийн хэрэглээнд зориулагдсан ба нарийвчлалыг сайжруулахын тулд долоо хоногт 5 удаа шөнийн 4 цаг зүүхийг зөвлөж байна. Функц 18 ба түүнээс дээш насныханд зориулагдсан.
                      40. Апп хоорондын үйлдэл хийх функц нь интернет холболт, Google бүртгэл шаарддаг. Үйлчилгээний боломж нь улс, хэл, төхөөрөмжөөс хамааран ялгаатай бөгөөд тохирох аппуудад ажиллана. Зарим функц эсвэл аппын анхны тохиргоо шаардлагатай байж болно. Үр дүнгийн нарийвчлал баталгаагүй.
                      41. Gemini гар утасны апп нь сонгогдсон төхөөрөмж, хэл, оронд ашиглагдах бөгөөд Wear OS-тэй цаг, тохирох төхөөрөмжтэй холбогдох шаардлагатай. Интернет холболт болон тохиргоо шаардагдаж, үр дүн загварчилсан бөгөөд өөрчлөгдөж болно. Google ба Gemini нь Google LLC-ийн барааны тэмдэг юм.
                      42. Now bar дээр дэмжигдэх аппууд нь программ хангамж, төхөөрөмж, бүс нутгаас хамааран ялгаатай байж болно.
                      43. Нэмэлт цагны оосрууд тусад нь худалдаалагдана.
                      44. Оосрын сонголт нь улс, бүс нутаг, оператороос шалтгаалан ялгаатай байж болно.
                      45. Galaxy Watch8-г Android 12.0 буюу түүнээс дээш, дор хаяж 1.5 GB санах ойтой утстай хослуулах шаардлагатай.
                      46. Galaxy Wearable аппын дэвшилтэт тохиргоонд Pinch Control, программ хангамжийн шинэчлэлт орно.
                      47. Зарим функц нь зөвхөн зарим Samsung Galaxy утсанд боломжтой.
                      48. Galaxy Wearable апп iOS-д дэмжигддэггүй.
                      49. Samsung Health Monitor апп зөвхөн Samsung Galaxy утсанд ашиглагдана.
                      50. Үйлчилгээ, функц нь улс, бүс нутгаас хамааран ялгаатай байж болно.
                      51. Android ба Google Play нь Google LLC-ийн барааны тэмдэг юм.

                      Сүүлд үзсэн

                      *Гол функц нь үндсэн үзүүлэлтээс ялгаатай байж болно.

                      *Бүх зураг нь зөвхөн үзүүлэнгийн зорилготой бөгөөд бүх дагалдах хэрэгслийг салангид зардаг.

                      *Төхөөрөмжийн бүх шинж чанар, техникийн үзүүлэлтүүд нь борлуулалтын үед хүчинтэй боловч урьдчилан мэдэгдэлгүйгээр цаашид өөрчлөгдөж болзошгүй.

                      *Санах ойн зарим хэсгийг үйлдлийн систем болон төхөөрөмжийн ажиллагааг хангадаг программууд эзэлдэг тул хэрэглэгч ашиглах боломжтой дотоод санах ойн хэмжээ нь төхөөрөмжийн нийт санах ойн хэмжээнээс бага байна. Хэрэглэгчийн бодит санах ой нь оператор компани болон програм хангамжаас шалтгаална.

                      *Сүлжээ: Давтамжийн зурвасууд нь бүс нутаг болон сүлжээний үйлчилгээ үзүүлэгчээс хамаарна.