Үзэсгэлэнт урлагийн бүтээлээр орон зайгаа чимээрэй
Өрөөгөө хувийн урлагийн үзэсгэлэн болгоорой
Жил бүрийн 370+ үнэгүй бүтээлүүдээр урлагийн ертөнцтэй танилцаарай
Art Store Streams
Өөрт таалагдах урлагийн бүтээлүүдийг шинээр үнэгүй олж нээгээрэй. The Frame дээрээс сар бүр тэргүүлэх уран бүтээлчид, байгууллагуудын 30 бүтээлүүдийг хүлээн авах боломжтой юм.
- * Wi-fi болон Samsung бүртгэлд нэвтрэх шаардлагатай. Art Store дээрх бүх бүтээлийг үзэхийн тулд захиалгатай байх шаардлагатай.
- * Art Store Streams - аар дамжуулан сар болгон шинээр 30 бүтээлүүдийг олгох ба жилийн туршид 70+ үнэ төлбөргүй бүтээлүүдийг дэмждэг.
Art Store -ын гишүүнчлэлд бүртгүүлээрэй
-
Samsung Art Store - ыг хэрхэн ашиглах вэ?Сүлжээний холболт байгаа цагт The Frame дээр Samsung Art Store - г ашиглаж болно. Samsung Art Store нь The Frame дээр гарах бүтээлийг олоод сонгодог платформ юм. Үргэлж шинэчлэгдэх үнэгүй бүтээлүүдийг хүлээн аваарай. Эсвэл захиалга хийгээд бүх уран бүтээлийг хүлээн авч тэр дундаас дэлгэц дээр гаргах бүтээлийг сонгоорой. Samsung Art Store - г ашиглахын тулд бүртгэл үүсгээд Smart Hub Ашиглалтын Нөхцөл, Хувийн Мэдээлэл Цуглуулах Гэрээ, Samsung Art Store Үйлчилгээний Нөхцөлийг тус тус зөвшөөрөх шаардлагатай.
-
The Frame дээрх Art Mode гэж юу вэ?Art Mode гэдэг нь The Frame дээрх тусгай дэлгэцийн горим ба энэ нь дэлгэц унтраалттай үед хоосон байлгахын оронд уран зураг гаргадаг юм. Энэ нь ашиглагдахгүй үед гэрт гоёмсгоор уусдаг. The Frame - ийг асаагаад яг бусад ТВ шиг дуртай шоу, тоглоом, спортоо үзэж болно. Унтраасны дараа дэлгэц нь үзэсгэлэнт уран зураг харуулж эхэлдэг. The Frame нь таны гэрт яаж харагдахыг үзнэ үү. (https://www.samsung.com/mn/lifestyle-tvs/the-frame/design/)
-
Samsung Art Store дахь Art Streams үйлчилгээ гэж юу вэ?Samsung Art Store дахь Art Streams үйлчилгээ нь The Frame дээр үнэгүй гарах уран бүтээлүүдээр хангадаг. Энэхүү үйлчилгээ нь Art Store - д захиалгатай байгаа үгүйгээс үл хамааран The Frame - тэй ямар ч хүнд боломжтой. Art Store дээрх 3,000+ бүтээлүүдээс сар бүр өөрт тохирсон 30 бүтээлүүдийг хүлээн авна. Бүтээл тус бүр солигдохоосоо өмнө дэлгэц дээр 5 минут гардаг. Стрим нь сэдвээсээ хамааран сар бүр шинэчлэгддэг учир үргэлж шинэ бүтээл олж нээх боломжтой юм.
-
The Frame - ын "Display All" функц нь юу хийдэг вэ?The Frame–ын ‘Display All’ функц нь сонгосон зургуудыг ээлжлэн үзүүлэх слайд шоу үүсгэдэг. Цаанаас тавигдсан тохиргоогоор урлагийн бүтээл эсвэл зургууд минут тутамд солигддог, гэхдээ та тохиргоо хэсгээс солигдох хугацааг өөрчлөх боломжтой. Энэ функцийг хоёр аргаар ашиглаж болно:
1. Artworks-ийн ‘Display All’: зөвхөн Samsung Art Store-ын төлбөртэй захиалгаар авах боломжтой.
2. My Photos-ийн ‘Display All’ (хувийн хэрэглэгчийн зураг): Хувийн зургаа үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой. -
Samsung Art Store дотор уран бүтээлүүдийг категориор нь үзэж болох уу?Тийм. Samsung Art Store - т байгаа уран зургуудыг өөр өөр категори дээр үндэслэн үзэж болох ба үүнд 'Popular,' 'Masters,' 'Curations,' 'Partners,' 'Subject,' 'Medium,' 'Color', 'Artist' зэрэг категориуд орно. Art Store - ын үндсэн цонхны доош гүйлгэхэд л эдгээр категориудыг олох болно.
-
Samsung Art Store дотор уран бүтээлчдийг яаж хайх вэ?Samsung Art Store доторх уран бүтээлчдийг хайх функц нь 'Artist' эгнээний баруун талд байрлагдсан байгаа.
-
Надад Төлбөр болон Гишүүнчлэлтэй холбоотой асуудал гараад байна (Жишээ нь: төлбөр төлж болохгүй байна, хоёр удаа төлбөр төлсөн, захиалгаа цуцалж болохгүй байна, буцаан олголт авмаар байна гэх мэт). Хаанаас тусламж авч болох вэ?Танд төлбөр тооцоо эсвэл гишүүнчлэлтэй холбоотой гарвал ерөнхий асуулгын маягтыг бөглөөд Art Store үндсэн цонхны доор байрлах имэйл рүү илгээнэ үү. Өөрийн Samsung бүртгэлийн ID болон бусад хамаарах мэдээллүүдийг оруулаарай.
-
Би Art Store - ын купон хүлээн авсан. Хаана идэвхжүүлж болох вэ?Та ТВ - ийнхаа Samsung Art Store дээр купоноо бүртгүүлэн идэвхжүүлж болно. Хэрвээ та Art Store - ын захиалгатай бол 'My Art Store' эгнээний 'Payment Info' хэсэгт зочилно уу. 'Promotion Codes' дээр дарсны дараа купоны кодоо оруулаад 'Redeem' гэж дарна. ТВ дээр купоны мэдээлэл гарч ирэх үед 'Apply' дээр дарж оруулна. Хэрвээ та хараахан Art Store - ын захиалгагүй авч амжаагүй бол Art Store үндсэн дэлгэцийн My Art Store эгнээний 'Membership' хэсэгт очоод гишүүнчлэлийн багцаа сонгоно уу. Купоноо идэвхжүүлэхийн тулд та купон дээр байгаа гишүүнчлэлийн багцыг сонгох хэрэгтэй гэдгийг анхаарна уу (Жишээ нь: Хэрвээ таны купон сарын багцтай бол та сарын багцад бүртгүүлэх ёстой). Дараа нь гар утсаараа QR кодыг уншуулах эсвэл www.samsungcheckout.com -д зочилж ТВ дээр гарч ирэх баталгаажуулалтын кодыг оруулна. Samsung Төлбөрийн хуудас дээр та сонгосон гишүүнчлээ олж харах болно. Кредит картаа бүртгүүлээд 'Add Coupon' гэж дараад купоноороо төлбөр төлөлт хийнэ. Хамгийн сүүлд нь купоныхоо кодыг оруулаад 'Pay Now' гэж дарна. Та Art Store - ын купоныг идэвхжүүлэхийн тулд Art Store гишүүнчлэл болон бүртгүүлэгдсэн кредит карттай байх шаардлагатай гэдгийг анхаарна уу. Хэрвээ та бүртгүүлсэн купоны дуусах хугацаанаас өмнө кредит картынхаа мэдээллийг устгавал купон хүчингүй болно.
-
Би яаж Samsung Promotion Апп татаж Samsung Art Store - ын хямдралуудыг авах вэ?Та The Frame ТВ-ийн үндсэн дэлгэц дээр байгаа 'Provided by Samsung' эгнээний 'Apps' таб - ын доор байрлах Samsung Promotion аппыг суулгаж болно. Хэрвээ та 'Apps' дор үүнийг олохгүй бол хайх хэсэг дээр 'Samsung Promotion' гэж шууд бичээд олж болно.