Хэв маягийг илэрхийлнэ,
орон зайд яг тохирно
The Frame-ыг өөрийнхөөрөө тохируулаарай
The Frame Дизайн Студи
Загвар сонгох
Ханын өнгө сонгох
Хүрээ сонгох
Choose artwork
Мат сонголтыг хийгээрэй
Мат өнгө сонгох
Утасгүй уян хатан, цэвэрхэн тохиргоог туршаарай
Wireless One Connect
Бодит дизайны эрх чөлөөг мэдрээрэй. Wireless One Connect нь 10 хүртэлх метрийн зайнаас ТВ рүү бүх чиглэлийн дохиог саадгүй дамжуулах тул эмх цэгцтэй байдлаар хангана.Тиймээс дуртай газраа байрлуулсанаар The Frame нь дангаараа өрөөг эмх цэгцтэй цэвэрхэн харагдуулна.
- ТВ нь тусдаа цахилгаан холболт шаарддаг.
- Ашиглалтын зай нь орчноос хамаарч өөр өөр байж болно.
- Хэрэв өрөөнд ТВ-тэй холбогдоход саад учруулах хана гэх зэрэг байвал Wireless One Connect нь сайн ажиллахгүй байж болно.
- Wireless One Connect-ын хайрцгийг битүү төмөр шүүгээнд байрлуулсан бол зөв ажиллахгүй байж болно.
- Wireless One Connect ашиглахын тулд дэмжигдсэн ТВ шаардлагатай. The Frame цувралаас зөвхөн The Frame Pro нь Wireless One Connect-тэй нийцдэг. Худалдан авахын өмнө бүтээгдэхүүний үзүүлэлт болон функцуудыг шалгаарай.
Сонгодог, утастай эсвэл утасгүй загварыг сонгоорой
Тухайн орчин нөхцөлд тохируулан зохион бүтээсэн. The Frame нь гурван уян хатан суурилуулалтын сонголтыг санал болгох ба тус бүр нь угсралтыг цэвэрхэн хийх, дотоод засал чимэглэлд сайтар тохируулахыг зорьсон.
Ямар ч орон зайд гоёмсог харагдах The Frame
* The Frame дээр гарах уран зургуудыг Samsung Art Store дээрээс олж болно.
The Frame
таны орон зайд
AR функц ашиглан The Frame таны өрөөнд
бодитоор яаж харагдахыг үзээрэй
The Frame ба дагалдах хэрэгслүүд
The Frame
Тохируулдаг Хүрээ
Автоматаар Эргэдэг Стенд
Түгээмэл асуултууд
-
Samsung Art ТВ гэж юу вэ? Бусад ТВ-ээс юугаараа ялгаатай вэ?"Samsung Art ТВ нь Samsung Art Store руу нэвтрэн ТВ дээр өргөн цар хүрээний урлагийн бүтээлийг үзэх, харуулах боломжийг олгоно. Шоу, кино үзэхээс гадна контент үзээгүй үедээ сонгосон урлагийн бүтээлүүдээ таашаахын зэрэгцээ ТВ-ээ уран зургийн галерей болгох боломжтой.
Samsung Art Store-оор та дэлхийн даяар алдартай галерей болон уран бүтээлчдийн бүтээл бүхий олон төрлийн цуглуулгаас сонголт хийх боломжтой. Мөн жил бүр 370 гаруй үнэгүй урлагийн бүтээлүүдийг хүлээн авна. Энэхүү функц нь гэрийн уур амьсгалыг сайжруулж, дуртай бүтээлээ үзэнгээ өөрийн хэв маягийг илэрхийлэх боломжийг олгоно.
Samsung The Frame-ийг урлагийн мэдрэмжийг сайжруулах зорилгоор тусгайлан бүтээсэн. Уламжлалт ТВ-ээс ялгаатай нь The Frame нь бодит зургийн хүрээтэй яг ижилхэн цэвэрхэн, минималист Modern Frame загвартай. Энэ нь гэрийн интьерт уусан нэгдэж, ханан дээр жаазлан өлгөсөн урлагийн бүтээл мэт өнгө төрх, мэдрэмжийг төрүүлнэ.
* Art Store-той нийцдэг эсэхийг бүтээгдэхүүний дэлгэрэнгүй хуудас болон техникийн үзүүлэлтүүдээс харна уу." -
The Frame дээрх ''Art Mode' гэж юу вэ? Samsung The Frame гэж юу вэ?Art Mode нь контент үзээгүй үед ТВ-ийн дэлгэц дээр урлагийн бүтээлийг харуулах, үзэх боломжоор хангадаг тусгай функц юм. Frame нь ТВ унтарсан үед хоосон хар дэлгэцийг гоёмсог урлагийн дэлгэц болж хувиргадаг.
Art Mode функц нь Samsung ТВ-ийн зарим загваруудад байдаг ба удирдлага дээрх асаах товчийг дарахад The Frame нь Art Mode руу илүү хялбархан шилжидэг. Энэ нь бусад загваруудыг бодвол The Frame-ыг илүү хүртээмжтэй болгодог. Орчин үеийн загвар дизайн болон үл үзэгдэх далд кабель нь ТВ-ийг жинхэнэ зургийн жааз шиг харагдуулах ба орон зайд төгс зохицдог.
The Frame нь урлагийн бүтээлийг зүгээр нэг харуулахаас гадна гэрлийн гялбааг багасгах дэвшилтэт технологитой тул урлагийн бүтээлийг бодит мэт тод өнгө дүрслэлээр таашаах боломжтой. Дэлгэц нь мөн орчны гэрэлтүүлгийн нөхцөлд үндэслэн гэрэлтүүлэг болон өнгөний ялгаралыг тохируулах тул урлагийн бүтээл нь харилцан адилгүй гэрэлтүүлэгтэй орчинд тод, бодит мэт харагдана.
* Wi-Fi болон Samsung бүртгэлээр нэвтрэх шаардлагатай. Art Store-оос бүх бүтээлийг үзэхийн тулд бүртгүүлэх шаардлагатай.
* Art Store Streams-ээр сар бүр шинэчлэгддэг 30 урлагийн бүтээлийг санал болгох ба жилийн туршn; 70+ гаруй үнэгүй контентоор хангадаг. -
Samsung ТВ нь The Frame шиг урлагийн бүтээлүүдийг харуулдаг уу?2025 оноос хойш худалдаанд гарсан ихэнх Samsung ТВ-үүд нь Art Store-оор урлагийн бүтээл үзэх боломжийг олгодог.
Гэвч The Frame нь зөвхөн урлагийн бүтээл үзэх зориулалттай. Удирдлага дээр ганц дарсанаар Art Mode-г асаах ба урлагийн бүтээлийг шууд үзэх боломжтой. Энэхүү ТВ загварыг урлагийн бүтээл үзүүлэх зориулалтаар оновчилсон тул урлагийн бүтээлүүд нь өрөөний орон зайд төгс зохицдог. Samsung-ийн бусад ТВ загваруудын хувьд Art Store-оор урлагийн бүтээлд нэвтрэх боломжтой бол The Frame нь Art Mode-д ганцхан товшилтоор хялбархан нэвтэрдэг цорын ганц ТВ тул хүссэн үедээ урлагийн бүтээлийг үзэх боломжтой.
Хэрэв та өөрийн хүсэл сонирхолд нийцсэн урлагийн бүтээлийг ТВ дэлгэц дээрээ үзэхийг хүсвэл The Frame нь яг тохирсон сонголт юм.
* Art Store-ын нийцэлийг бүтээгдэхүүний дэлгэрэнгүй хуудаснаас болон техникийн үзүүлэлтүүдээс харна уу. -
Би өөрийнхөө бүтээлийг The Frame дээр тавьж болох уу?Тийм ээ, та өөрийн бүтээлээ эсвэл зургуудаа The Frame дээр байршуулж, орон зайн нэг хэсэг болгон ашиглаж болно. SmartThings апп-аар та хувийн зургуудаа хялбархан байршуулж, жаазласан зураг байдлаар дэлгэц дээр харуулж боломжтой. Тиймээс тусдаа дижитал зургийн жааз шаардлагагүйгээр өөрийн хэв маягт тохирсон бүтээлээр орон зайгаа чимэх боломжтой.
* Зургийн хадгалах багтаамж нь загвараас хамаарч 4GB эсвэл 6GB байна. Зарим файлын форматыг дэмжихгүй байж болно. -
The Frame нь тод гэрэлтүүлгэтэй өрөөнд сайн ажилладаг уу?Тийм ээ, The Frame нь тод гэрэлтэй өрөөнд ч сайн ажилладаг. ТВ-ийн гялбааны эсрэг технологи нь нарны гэрэл болон орчны гэрлээс ойсон тусгалыг багасгаж, дэлгэцийн тод, тогтвортой байдлыг хадгална.
Дэлгэцийн гялбаа бага байх тусам дэлгэц дээр гарч буй зүйлд илүү төвлөрч чадна. Өнгө нь тод , нарийвчилалууд нь цэвэрхэн харагдах ба бүтээлүүд нь нарийн бүтэц, бодит өнгөнүүдийг хадгална. Энэ нь уран зургийн галерей үзэж буй мэт амьд мэдрэмжийг төрүүлдэг.
The Frame нь өөрийн орон зайд ТВ болон урлагийн бүтээлийг зэрэг тухлан үзэх боломж олгоно. -
The Frame-д тусгай бэхэлгээ шаардлагатай юу? Ханын бэхэлгээ дагалддаг уу?Тийм ээ, The Frame-ийг худалдан авах үед Samsung нь Slim Fit ханын тогтоогчийг дагалдуулан өгдөг. Slim Fit ханын тогтоогчоор тогтоох үед The Frame нь хананд ойрхон суурилагдах тул зургийн жааз мэт харагдах ба дэлгэц дээр урлагийн бүтээлийг амьд мэт харагдуулна. Энэхүү ханын тогтоогч нь The Frame-ийн нарийхан, минималист дизайныг тодруулдаг.
Суурилуулалтын орчноос хамаарч өөр ханын тогтоогч ашиглаж болно. Гэвч Slim Fit ханын тогтоогчоос бусад ханын тогтоогч нь тусдаа үнэтэй.
Зарим хэрэглэгчид ханын тогтоогчын оронд суурийг илүүд үздэг. Энэ тохиолдолд The Frame нь өндрийг нь тохируулдаг суурь санал болгох ба тухайн бүтээгдэхүүнд зөвшөөрөгдсөн түвшинд өндрийг тохируулах боломжтой. -
The Frame болон The Frame Pro нь ямар ялгаатай вэ? Алийг нь худалдан авах вэ?Тохирох загварыг сонгохын тулд The Frame Pro болон The Frame-ийн гол ялгаануудын тоймлон харуулав.
1. Дэлгэц
• Frame Pro нь Neo QLED 4K технологитой ба энэ нь илүү өндөр гэрэлтүүлэг, сайжруулсан ялгарал болон дэвшилтэт HDR боловсруулалтаар хангадаг. Ялангуяа гэрэлтэй өрөөнд эсвэл HDR контент үзэх үед илүү нарийвчлалтай, тод байдлыг дэмжидэг.
• QLED 4K-аар хүчитгэсэн The Frame нь мөн тод өнгө, гэрэлтүүлгээр хангадаг тул өдөр тутмын контент болон урлагийн бүтээлийг өндөр чанартай үзүүлдэг.
2. Холболт
• Frame Pro нь Wireless One Connect хайрцагтай тул ТВ руу шууд кабель таталгүйгээр гадна төхөөрөмжүүдийг холбоно. Хайрцаг нь дэлгэцтэй утасгүй холбогдох тул ТВ-ийн ойр орчим эмх цэгцтэй байх ба ханын суурилуулалтыг илүү цэвэр, цэмцгэр, галерей шиг харагдуулна.
3. Хэмжээ
• The Frame (LS03HE) нь 43 инчээс 98 инч хүртэл олон төрлийн дэлгэцийн сонголттой ба өөр өөр орон зай, сонирхолд нийцэхуйц уян хатан сонголтыг санал болгодог.
The Frame Pro болон The Frame нь хоёулаа өдөр тутам ТВ үзэх, Art Mode-оор урлагийн бүтээл үзэхэд зориулагдсан. Зөв сонголт нь таны төсөв, хүссэн дэлгэцийн хэмжээ, зургийн гүйцэтгэлийн түвшин болон суурилуулалтын уян хатан байдлаас хамаарна.
* Бүтээгдэхүүний хүртээмж болон хэмжээний сонголтууд улс орноос хамаарч өөр өөр байж болно. -
The Frame нь юугаараа онцгой вэ?The Frame нь ТВ, уран зураг, жааз мэт дизайныг нэг дэлгэцэнд багтаасан. Энэ нь зөвхөн контент үзэх төдийгүй, өрөөний орон зайд урлагийн бүтээлийг бий болгох зориулалттай ТВ юм.
Цэвэрхэн, минималист дизайнтай тул The Frame нь өрөөнд төгс зохицон уран зургийн галерей мэт уур амьсгалыг бүрдүүлдэг. Мөн өөрийн хэв маягт нийцүүлэн тохируулдаг хүрээгээр тохируулж болдогоороо уламжлалт ТВ-ээс ялгаатай.
ТВ-ийн үүрэг гүйцэтгэхээс гадна The Frame нь контент үзээгүй үед гоёмсог бүтээл болж хувирна. Art Mode-д та жаазласан бодит бүтээл шиг харагдах урлагийн бүтээлийг үзэх боломжтой ба зочны өрөөнөөсөө уран зургийг галерейн уур амьсгалыг шууд мэдрэх боломжтой.
Мөн тусгалын эсрэг технологи, орчины гэрэлтүүлгийн нөхцөлд тохируулах Гэрэл мэдрэгчтэй тул урлагийн бүтээл болон дэлгэцийн контентыг харилцан адилгүй гэрэлтүүлгийн орчинд амьд мэт харагдуулна. Нарийхан, жааз шиг хэлбэр болон Pantone-оор баталгаажсан ArtfulColor-той тул The Frame нь эх хувьтай нь аль болох ойртуулсан өнгөний нарийвчлалтайгаар урлагийн бүтээлийг шинэчилэн боловсруулах зориулалттай.
Шинэлэг дэлгэцийн технологи, сайтар боловсруулсан дизайн болон практик функцуудыг хослуулсанаар The Frame нь нь ухаалаг ТВ дотроос хамгийн онцгой сонголт байна.
* Тохируулдаг хүрээ нь тусдаа үнэтэй.
* Дэмжигдсэн тохируулдаг хүрээний цуврал нь улс орноос хамаарч өөр өөр байж болно.