Хязгааргүй хэрэгцээг хангана
OLED-ийн мөн чанарыг харуулсан технологи
Өдөр шөнөгүй OLED зургийн чанарыг мэдрээрэй
Гялбаагүй, Бодит Хар & Бодит Өнгө
Орчины гэрлээс үл хамаран шимтэн үзээрэй. Бодит хар болон бодит өнгө бүхий Glare Free технологи нь өдрийн гэрэлд ч, бүдэг гэрэлтэй орчинд ч үзэлтийн туршлагыг тод, тасралтгүй байдлаар дэмжинэ. Гүн хар өнгө болон бусад өнгөнүүд бодит мэт байх тул дэлгэцээс хараа салгалгүй шимтэн үзээрэй.1
OLED HDR Pro
Гүн өнгө нь жинхэнэ хар өнгийг сайжруулсан тодосголтой хослуулсанаар бий болдог. Харанхуй болон гэрлийн түвшинг сайжруулсанаар OLED технологи нь хамгийн гүн сүүдрээс гэрэлтсэн тод нарийвчлалыг илрүүлж, үзэгдэл бүрийг илүү их хэмжээс, гүн гүнзгий мэдрэмжтэй болгодог.2
Colour Booster Pro
Color Booster Pro нь үзэгдэл бүрийн температур, нэвчилт болон ялгаралд анализ хийн баялаг, бодит өнгийг илрүүлнэ. Энэхүү ухаалаг оновчлол нь үзэлтийн явцад өнгөний хослолыг өтгөн, тэнцвэртэй байлгана.
Хөдөлгөөний урсгал. Тасралтгүй тоглолт. Туйлын тод байдал
Motion Xcelerator 165Hz-ээр өрсөлдөөнийг гартаа аваарай. Хурдан хөдөлгөөн, шуурхай хариу үйлдэл нь хамгийн чухал үед үйл явдалыг эрч хүчтэй байлгана. Тод,, жигд, нарийвчлалтай тоглолтоор өрсөлдөгчөө ялаарай.4
Гажуудал, гацалтгүй тоглоход шаардлагатай хувьсагчийн сэргээх хурд (VRR)-аар хангахын тулд NVIDIA-аар баталгаажуулсан. G-Sync нь дэлгэцийн гажуудал болон гацалтыг бууруулж, илүү жигд тоглолтоор хангаж, туршлагыг сайжруулдаг.5
Дэлгэцийн гацалт болон гажуудлыг багасгах AMD FreeSync™ цөм технологид суурилсан, AMD FreeSync™ Premium Pro зэрэглэлийн гэрчилгээтэй Samsung OLED ТВ нь жинхэнэ HDR тоглоомын туршлагаар хангана: Өндөр гүйцэтгэлийн тоглолт болон өндөр динамик түвшины дүрслэлийг хослуулсанаар хялбар, жигд, хоцрогдолгүй тоглоомын туршлагаар хангана.6
AI нь өдөр тутмын амьдралын нэг хэсэг байна
Цэнгэлдэхийн уур амьсгалыг гэртээ мэдрээрэй
AI Football Mode Pro
Цэнгэлдэхэд байгаа мэт хөл бөмбөгийн тоглолтыг тухлан үзээрэй. AI нь шууд дамжуулж буй тоглолтуудыг таньж, дуу болон дүрслэлийг ухаалгаар сайжруулж, тод өнгө, нарийвчлал, дууг бодитоор дамжуулж, цэнгэлдэхийн уур амьсгалыг гэрт тань мэдрүүлнэ.8
Дуу чимээг хүссэнээр тань тохируулна
AI Sound Controller Pro
Дууг хянаж, өөрт тухтай байдлаар сонсоорой. AI нь бодит хугацаанд аудиод анализ хийн, дуу чимээ, хөгжим болон эффектүүдийг тусад нь ялгах тул дуртай контентоо үзэх зууртаа өөрийнхөөрөө тохируулах боломжтой.
OLED ТВ-г хувийн урлагийн галерей болгоорой
Шинэчилсэн загварыг OLED инновацитай хослуулна
OLED-ын аль загвар танд тохирох вэ?
-
Дэлгэцийн хэмжээ
-
Нарийвчлал Нарийвчлал гэдэг нь дэлгэц дээрх пикселийн тоон хэмжигдэхүүн юм. Пикселийн тоо их байх нь өндөр нарийвчлалыг илтгэх юм.
-
Процессор Samsung-ын AI бүхий 4K процессор нь хамгийн шилдэг 4K мэдрэмжийг төрүүлнэ. 128 AI нейрон сүлжээнд суурилсан 4K AI Upscaling технологи нь контентыг 4K нягтаршилтай болгож хувиргадаг. NQ4 AI Gen3 Процессор нь дуу болон дүрсийг сайжруулснаар та интернэтээр бичлэг үзэх, дуртай тоглоомоо тоглох эсвэл спортыг шууд дамжуулан үзэхэд 4K мэдрэмжийг авах боломжтой.
-
Glare Free Glare Free нь тусгалыг арилгаж, дэлгэцийн гэрэл ойлтыг багасгах зориулалттай дэвшилтэт гялбалтын эсрэг технологи юм. Энэ нь дотор гэрэлтүүлэгтэй орчинд ч илүү тод, таатай, саадгүй үзэлтийг бий болгоно.
-
HDR HDR нь High Dynamic Range гэсэн үгийн товчлол бөгөөд хамгийн гэрэлтэй болон харанхуй хэсгүүдийн нарийн деталь бүрийг илүү бодитоор илэрхийлэх технологийг хэлнэ.
-
FreeSync Гацалт тасралтыг багасгах зориулалттай AMD FreeSync™-ийн үндсэн технологи дээр суурилсан ба AMD FreeSync™ Premium Pro сертификаттай ТВ-үүд нь жинхэнэ HDR тоглоомын мэдрэмжийг өгөх болно. Энэ нь хамгийн өндөр зураглал дээр ямар ч гацалтгүй тоглох боломж мөн high dynamic range-ийн гайхалтай дүрслэлийг хоцрогдол багатай байдлаар авах боломжийг олгох юм.
-
Gaming Motion Gaming Motion гэдэг нь хурдан үйл явдалтай тоглоомын үед ч цэвэр зураглал мөн хөдөлгөөнийг алдалгүй дүрслэх технологи юм.
-
OTS OTS нь "Object Tracking Sound" гэсэн үгний товчлол бөгөөд Samsung-ийн дэвшилтэт дууны технологи юм. Энэ нь дэлгэцэн дээрх объект хөдөлж байсан ч дууг тухайн объектын байрлалаас хамаарч хэрэглэгчдэд хүргэдэг.
-
Дизайн
-
Smart TV OS Samsung One UI Tizen нь Samsung ТВ-үүдийн апп болон үйлчилгээний нэгдсэн төв юм. Үүнд үнэгүй сувгууд болон кинонуудтай Samsung TV Plus, клауд тоглоомын үйлчилгээнүүдтэй Samsung Hub, өдөр тутам хийх зүйлсээ зохицуулах Daily+, ТВ-ээсээ ухаалаг төхөөрөмжүүдээ удирдаж болох SmartThings тус тус орно. Мөн энэ нь Samsung Knox Security-ээр тоноглогдсон тул таны хувийн мэдээллийг найдвартай хамгаална.
Түгээмэл асуултууд
-
Аль OLED ТВ нь тоглоом тоглоход хамгийн тохиромжтой вэ?Та дээд зэргийн дүрсний чанар болон дэвшилтэт тоглоомын функцуудыг илүүд үздэг бол Samsung OLED ТВ нь тоглоом тоглоход хамгийн сайн сонголт юм .
Тоглоом тоглоход Samsung OLED ТВ нь хамгийн тохиромжтой байдагын шалтгаан.
1. Оролтын бага хоцрогдол болон хурдан хариу үйлдэл үзүүлэх хугацаа: Samsung OLED ТВ-үүдийг хэт бага оролтын хоцрогдол болон хурдан хариу үйлдэл үзүүлэх хугацаатай тоглоом тоглоход оновчилон тохируулсан тул жигд, хурдан хариу үйлдэл үзүүлдэг.
2. Дэвшилтэт тоглоомын функцууд: Samsung OLED ТВ-үүд нь HDMI 2.1-ийг дэмждэг ба энэ нь хэт жигд хөдөлгөөнийг дэмжих 120 Hz (эсвэл түүнээс дээш) давтамжтай 4K, дэлгэцийн гацалтыг бууруулах Variable Refresh Rate (VRR) , тоглоомын горимд автоматаар шилжих Auto Low Latency Mode (ALLM), тоглоомын консол болон компьютерийн нийцтэй байдлыг хангах Nvidia G-Sync болон FreeSync Premium Pro зэрэг функцуудыг идэвхжүүлдэг.
3. Гайхалтай дүрслэл: Samsung OLED технологи бүхий Samsung OLED ТВ нь гүн хар өнгө, тод өнгө, хурц нарийвчилалтай ганц тоглогчтой тоглоомуудад тохиромжтой.
4. Өргөн Харалтын Өнцөг: Өнгө ба ялгарал нь хэт өнцгөөр тогтвортой хэвээр байх тул олон тоглогч эсвэл группээр тоглоход тохиромжтой болгодог.
5. Хэмжээний сонголтууд: Samsung OLED ТВ нь 55 инчээс 83 инч хүртэл олон төрлийн хэмжээтэй байдаг. Жижиг хэмжээ (жишээ нь 55 инч) нь авсаархан орон зайд тохиромжтой бол том хэмжээ (жишээ нь 83 инч) нь зориулалтын гэрийн театрт тохиромжтой. -
OLED нь жигд тоглолтыг хангахын тулд хурдан хариу үйлдэл үзүүлдэг үү?OLED ТВ-ын бие даасан технологи нь хурдан хариу үйлдлийн хугацаа болон өндөр сэргээлтийн хурдыг идэвхижүүлдэг ба ихэвчлэн 120Hz -144Hz хооронд хэлбэлзэх ба зарим загваруудад 165Hz хүрдэг. Энэ нь OLED-ийн пикселийн хурдан хяналтын аргатай хамаатай ба улмаар пикселийг маш хурдан асааж, унтраах ба OLED самбарын нимгэн физик бүтцийг мөн ашигладаг.
Үр дүнд нь хөдөлгөөн нь хурдан хэмнэлтэй үзэгдлийн үеэр хурц хэвээр байх ба бүдгэрэл болон хоцрогдол багатай, хурдан хариу үйлдэлтэй, жигд дүрслэлээр хангана.
Хөдөлгөөний тод байдлыг дэмжих, тоглоомын гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор Samsung OLED ТВ-ийн Motion Xcelerator, Auto Low Latency Mode (ALLM) болон AI Gaming Optimizer зэрэг функцуудыг тусгайлан бүтээсэн. Түүнчлэн G-Sync Compatible болон FreeSync Premium Pro (S95H&S90H) нь ТВ-ийн сэргээх хурдыг график картаар тохируулсанаар жигд, гацалтгүй тоглолтоор хангана. Эдгээр технологиуд нь дэлгэцийн гацалт, гажуудлыг бууруулахын тулд хамтдаа ажилладаг тул Samsung OLED ТВ нь бодит, хоцрогдолгүй тоглолтыг эрэлхийлэгчдийн хувьд яг тохирсон сонголт юм. -
OLED ТВ нь спортийн тэмцээн үзэхэд тохиромжтой юу?Тийм ээ, OLED ТВ нь хэд хэдэн шалтгааны улмаас спортын тэмцээн үзэхэд тохиромжтой байдаг:
1. Ялгарал болон хар өнгөний түвшин: OLED дэлгэц нь төгс хар өнгө, онцгой ялгаралын харьцааг санал болгох тул ялангуяа динамик гэрэлтүүлэгтэй эсвэл харанхуй үзэгдэлтэй спортын тэмцээн үзэх туршлагыг бүхэлд нь сайжруулдаг.
2. Хариу үйлдэл үзүүлэх хугацаа: OLED-ын самбар нь хурдан хариу үйлдэл үзүүлэх хугацаатай тул хөдөлгөөний бүдгэрлийг багасгаж, спортын хурдан хэмнэлт үзэгдэлийн туршид илүү жигд дүрслэлээр хангадаг.
3. Үзэлтийн өнцөг: OLED нь өргөн өнцгөөр ч өнгөний нарийвчлал, тод байдлыг хадгалах тул хүмүүс захдан суун бөөнөөрөө үзэхэд ч тохиромжтой.
Хэрэв та зургийн чанар, хөдөлгөөний тод байдал, тогтвортой гүйцэтгэлийг өөр өөр өнцгөөс үзэхийг эрхэмлэдэг бол OLED ТВ нь спортын тэмцээн үзэхэд тун тохирсон сонголт юм. -
OLED ТВ-ийн давуу талууд юу вэ?OLED (Органик Гэрэл Ялгаруулагч Диод) технологи нь хэд хэдэн давуу талуудыг санал болгоно:
1. Дээд зэргийн Ялгарал ба Хар Өнгөний Түвшин: OLED дэлгэцийн пиксел тус бүр нь өөр өөрийн гэсэн гэрлийг ялгаруулах ба төгс хар өнгө, хязгааргүй ялгаралыг бий болгоно. Улмаар зургийг илүү тод, бодитой харагдуулна.
2. Илүү хурдан хариу үйлдэл үзүүлэх хугацаа: OLED самбар нь LED/LCD-тэй харьцуулахад илүү хурдан хариу үйлдэл үзүүлэх хугацаатай тул хөдөлгөөний бүдгэрлийг бууруулж, илүү жигд дүрслэлээр хангана - ялангуяа спортын хурдан хэмнэлтэй контент.
3. Өргөн Үзэлтийн Өнцөг: OLED нь өргөн өнцгөөр ч гэсэн өнгөний нарийвчлал, тод байдлыг хадгалах тул бөөнөөрөө үзэхэд ч тохиромжтой.
4. Илүү нимгэн ба уян хатан дизайн: OLED дэлгэцүүд нь нимгэн, хөнгөн тул уян хатан, эвхэгддэг дэлгэц зэрэг сайжруулсан дизайныг дэмждэг.
Зургийн чанар, дизайны шинэчлэлтийг эрхэмлэгчдийн хувьд OLED ТВ-ийн эдгээр давуу талууд нь тохирсон сонголт байна. -
AI OLED ТВ гэж юу вэ?Samsung AI OLED ТВ нь дээд зэрэглэлийн OLED зургийн технологийг дэвшилтэт AI функцуудтай хослуулсанаар зургийн чанар, дууны гүйцэтгэл болон хэрэглэгчийн туршлагыг цогцоор нь сайжруулсан .
Samsung-ийн OLED ТВ-ийн "AI" гэж юу вэ
1. AI хөдөлгүүрт зураг болон Дууны Оновчлол
Samsung-ийн дэвшилтэт процессор (жишээ нь S95H-ийн NQ4 AI Gen3 процессор) нь мэдрэлийн сүлжээг ашиглан:
• Бодит цаг хугацаанд контентод анализ хийн, гэрэлтүүлэг, ялгарал, өнгөний нарийвчлал болон хар өнгөний түвшинг оновчилдог.
• Бага нягтралтай контентыг (жишээ нь SD/HD) илүү хурц болгон, 4K чанар руу сайжруулдаг.
• Үзэж буй контентын төрлөөс хамаарч дууны тод байдал болон үе шатыг сайжруулна.
Улмаар гараар тохируулга хийхгүйгээр үзэгдлүүдийг автоматаар оновчилно.
2. Ухаалаг AI Туслах Функцууд
Сүүлийн үеийн Samsung OLED-ын ихэнх загваруудад Samsung Vision AI Companion-ыг оруулсан :
• Дэлгэц дээрх жүжигчид, спортын оноо эсвэл объектуудыг тодорхойлох.
• Асуултанд хариулах, зөвлөмж өгөх.
• Шоу, кино эсвэл холбогдох сэдвүүдийн талаарх мэдээллийг шуурхай өгөх.
Эдгээр AI хөтлөгчтэй функцууд нь бүтэц болон харилцан үйлчлэлийг илүү ойлгомжтой, тохиромжтой болгоно." -
OLED ТВ болон Micro RGB ТВ нь хоорондоо ямар ялгаатай вэ?Micro RGB ТВ болон OLED ТВ нь технологийн бүтэц болон зургийн чанарын хувьд өөр хоорондоо ялгаатай.
Micro RGB ТВ нь хэсэгчилэн бүдгэрүүлэх байдлаар гэрэлтүүлэг болон өнгийг нарийн хянахын тулд микро хэмжээтэй RGB LED арын гэрэлтүүлгийг ашигладаг. Энэ нь гэрэлтүүлгийг хурц болгон, өндөр нарийвчлалтай өнгө боловсруулдаг. Samsung Micro RGB ТВ нь өнгөний хэмжилтийн стандарт болох BT.2020 өргөн өнгөний гаммыг 100% хангадаг ба өнгөний нарийн илэрхийллээрээ алдартай.
Бие даан цацраг ялгаруулах технологид суурилсан OLED ТВ нь пиксел тус бүрийг өөр өөрийн гэсэн гэрэл ялгаруулах боломжийг олгодог. Энэ нь гүн хар өнгө, ялгаралыг оновчтой сайжруулан үзэлтийн туршлагаар хангадаг.
Технологи тус бүр нь өөр өөрийн гэсэн давуу талуудыг санал болгох ба үзэлтийн орчин болон сонирхолоос хамаарч сонголтоо хийгээрэй. Загварууд нь хоёулаа онцгой дүрслэлээр хангах зорилготой. -
Аль нь илүү вэ: OLED ТВ эсвэл Mini LED ТВ юу?Өөр хоорондоо ялгаатай тул тэр нь илүү сайн гэж хэлэхэд хэцүү. Mini LED ТВ нь өндөр гэрэлтүүлэг болон жижиг LED арын гэрэлтүүлэг ашиглан HDR-ийг сайжруулдагаараа алдартай бол OLED ТВ нь пиксел бүрийг тусад нь гэрэлтүүлснээр гүн хар өнгө, хүчтэй ялгарал бий болгодогоороо алдартай.
-
OLED болон Neo QLED-ийн ялгаа юу вэ?OLED болон Neo QLED ТВ нь дэлгэцийн технологи, зургийн чанар, зарим нэг функцуудаараа ялгаатай. Дэлгэрэнгүй харьцуулалт нь дараах байна:
Үндсэн функцууд
• OLED:
Гүн хар өнгө ба хязгааргүй ялгарал.
Нимгэн, гоёмсог дизайн. Тоглоом тоглоход хурдан хариу үйлдэл үзүүлэх хугацаа.
• Neo QLED:
Квантын цэгийн технологитой хослуулсан жижиг мини-LED-үүд бүхий арын гэрэлтүүлгийг ашигладаг.
Мини-LED-үүд нь хэсгийн бүдгэрүүлэлтийн бүсээр дамжуулан гэрэлтүүлэг болон ялгаралыг илүү нарийн хянадаг.
Алийг нь сонговол дээр вэ?
Хэрэв та гүн хар өнгө, ялгарал, гоёмсог дизайн, ялангуяа харанхуй өрөөнд үзэх эсвэл кино үзэх дуртай бол OLED-г сонгоорой.
Хэрэв та илүү тод дэлгэц, уламжлалт LED ТВ бүхий сайжруулсан ялгарал, гэрэлтүүлэг сайтай өрөөнд үзэх эсвэл том хэмжээтэй, боломжийн үнэтэйг илүүд үздэг бол Neo QLED-г сонгоорой. -
Хамгийн сайн OLED ТВ аль нь вэ?Бид Samsung-ийн тэргүүлэгч OLED ТВ болох Samsung 2026 OLED S95H-ийг санал болгох ба дараах функцуудтай:
• Онцгой зургийн чанар, гүн хар өнгө, олон өнгө, хүчтэй гэрэлтүүлэг.
• Металл хүрээтэй дээд зэрэглэлийн загвар, нэмэлтээр цэвэрхэн суурилуулах Wireless One Connect тохиргоотой .
• Дэлхийн алдартай музей, уран бүтээлчдийн 5000 гаруй урлагийн бүтээлийг санал болгох Samsung Art Store-д нэвтрэх боломжтой.
• Гялбалтын эсрэг бүрхүүлтэй OLED самбар - илүү тод гэрэлтэй орчинд ч тохиромжтой.
• Дараагийн үеийн тоглоомд зориулсан 165Hz -аар 4K, G-SYNC болон FreeSync-ийг дэмждэг дөрвөн HDMI 2.1 порт.
Samsung 2026 OLED S95H нь дээд зэрэглэлийн гүйцэтгэл, функцуудаараа бусдаас ялгардаг. -
Samsung OLED ТВ нь юугаараа онцгой вэ?Мэдэж байгаачлан OLED ТВ, ялангуяа Samsung-ийн зохион бүтээсэн ТВ-үүд нь онцгой дүрслэлийн чанар, шинэлэг функцууд, гоёмсог дизайныг эрэлхийлж буй хүн бүрийн хувьд үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт юм. Тод дүрсний гүйцэтгэл, дэвшилтэт тоглоомын хүчин чадал, AI Energy Mode зэрэг ухаалаг эрчим хүчний хэмнэлттэй сонголтууд нь амьдралын хэв маяг, олон төрлийн сонголтод нийцнэ. Кино, тоглоом эсвэл орчин үеийн гоо зүй гэх зэргээр Samsung OLED ТВ нь үнэ цэнээ хадгалсан дээд зэргийн туршлагыг санал болгодог.
-
OLED ТВ гэж юу вэ?OLED ТВ нь өөрөө гэрэлтдэг пиксел ашиглан зураг дүрслэл бүтээдэг дэлгэцийн нэг төрөл юм. Арын гэрэлтүүлэгт суурилсан уламжлалт ТВ-ээс ялгаатай нь OLED самбарууд нь цахилгаан хэрэглэх үед гэрэл ялгаруулдаг органик нэгдлүүдийг ашигладаг - тиймээс OLED гэж нэрлэдэг ба Органик Гэрэл Ялгаруулагч Диод гэсэн утгатай
OLED дэлгэцийн пиксел тус бүрийг асааж, унтраах болон гэрэлтүүлгийг нь бие даан тохирууах боломжтой. Улмаар ялгарал болон өнгийг маш нарийн хянах тул үр дүнд нь гүн, бодит хар өнгө, тод дүрслэл болон хурдан хариу үйлдлийн гүйцэтгэлийг бий болгоно. Кино үзэж, тоглоом тоглох эсвэл дуртай шоугаа үзэх үед OLED технологи нь үгээр хэлэшгүй үзэлтийн туршлагаар хангана. -
Samsung OLED ТВ нь HDR (High Dynamic Range) ТВ юу?Тийм ээ, Samsung OLED ТВ нь HDR (High Dynamic Range) ТВ юм. Эдгээр нь HDR10+ Advanced болон HDR10+ Adaptive Gaming гэх зэрэг олон төрлийн HDR форматуудыг дэмждэг. Эдгээр форматууд нь илүү хурц гэрэлтүүлэг, илүү гүн өнгө, ялгаралыг сайжруулсанаар зургийн чанарыг нэмэгдүүлэх ба энэ нь спорт болон бусад контентыг динамик дүрслэлтэй үзэхэд тохиромжтой.
Тухайн загварын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бүтээгдэхүүний дэлгэрэнгүйн хуудаснаас үзээрэй. -
OLED нь гүн хар өнгө болон хязгааргүй контрастаар хангадаг уу?Тийм ээ, OLED ТВ-ийн хамгийн онцгой чанаруудын нэг бол гүн хар өнгө боловсруулах чадвар юм. Пиксел бүр нь бүрэн унтардаг тул уламжлалт LED ТВ-ээс ялгаатай нь арын гэрэлтүүлгээс гэрэл ялгардаггүй. Энэ нь хязгааргүй ялгаралаар хангах ба тод элементүүд нь хар дэвсгэр дээр тусч, харанхуй өрөөнд илүү бодит, кинематиек үзэлтийн туршлагаар хангана.
Samsung OLED ТВ нь дэвшилтэт гялбааны эсрэг технологи болох Glare Free (S95H/S90H)-аар үүнийг нэг алхам сайжруулсан тул эдгээр гүн хар өнгө нь гадны тусгалын нөлөөнд автахгүй . Ингэснээр харанхуй үзэгдлүүдийг баялаг, нарийвчлалтай болгон, гялбаагүй тод байдлаар хангана. -
OLED нь тод, бодит өнгөөр хангадаг уу?OLED ТВ-ын өөр нэг гайхалтай тал нь баялаг, үнэн зөв өнгө гаргах чадвар юм. Учир нь өөрөө ялгаруулдаг технологи нь өнгөний гаралтыг маш нарийвчлалтайгаар тохируулдаг. Хамгийн харанхуй үзэгдэлд ч өнгө нь тод, сайн тохируулгатай хэвээр байх ба пикселийн түвшний гэрлийн хяналт нь HDR контентын үед ч хурц нарийвчлалаар хангана.
Samsung OLED ТВ дээрх бодит хар өнгө, хязгааргүй ялгарал, HDR дэмжлэг болон жигд өнгөний хуваарилалт нь хамтдаа бодит мэт өнгийг боловсруулна. ТүүнчлэнPantone -аар БаталгаажуулсанSamsung OLED ТВ нь өнгийг өндөр нарийвчлалтайгаар харуулах ба бүтээгчдийн зорилтот өнгөнүүдийг тааруулна. Үр дүнд нь зураглал бүрийг амь оруулан гүн гүнзгий үзэлтийн туршлагаар хангана. -
Хамгийн том OLED ТВ юу вэ?"Samsung-ийн OLED ТВ цувралд 83 инчийн загварууд багтсан ба энэ нь дээд зэрэглэлийн саналуудын нэг юм. Хэрэв та үнэ эсвэл бэлэн байгаа эсэх гэх зэргээр 83 инчийн загварын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг Samsung-ын албан ёсны вэб хуудаснаас юм уу эсвэл хамгийн үнэн зөв, сүүлийн үеийн мэдээллийг жижиглэн борлуулагчдаас аваарай."
-
OLED-ын үзэлтийн өнцөг сайн уу?Тийм ээ, OLED ТВ нь маш сайн үзэлтийн өнцөгтэй. Дараах байдлаар тайлбарлана:
- Өөрөө ялгаруулагч пикселүүд: OLED ТВ нь өөрөө гэрэл ялгаруулдаг органик гэрэл ялгаруулагч диодуудыг ашигладаг. Пиксел бүр өөр өөрийн гэрлийг бие даан ялгаруулах тул үзэлтийн өнцгөөс үл хамааран зургийн чанар тогтвортой хэвээр байна.
- Өнгөний нарийвчлал ба ялгарал: OLED ТВ нь хэт өнцгөөр ч өнгөний нарийвчлал, гүн хар өнгийг хадгалдаг.
- Өргөн үзэлтийн өнцгийн технологи: Орчин үеийн OLED ТВ нь үзэлтийн өнцгийг улам сайжруулж, сарнил эсвэл өнгөний угаагдалыг хамгийн бага байлгах дэвшилтэт самбарын загварыг өөртөө багтаасан.
Samsung OLED ТВ-ийн өргөн үзэлтийн өнцөг нь хэд хэдэн давуу талтай:
- Олон тоглогчтой тоглоомд тохиромжтой: Зургийн чанарыг алдалгүйгээр тоглогчид өөр өөр өнцөгт суун найзуудтайгаа тухтай тоглох боломжтой.
- Том өрөөнд тохиромжтой: Том амьдрах орон зай эсвэл гэрийн театрт захдуу суусан хүмүүс тод, бодит өнгө дүрслэлийг мөн адил үзэх боломжтой.
- Бөөндөө үзэхэд тохиромжтой: Кино, спортын тэмцээн үзэх гэх зэргээр өрөөнд буй хүн бүр дэлгэцийг тод, тогтвортой байдлаар үзэх боломжтой.
Дүгнэж хэлэхэд, OLED ТВ нь онцгой үзэлтийн өнцөгийг санал болгох тул олон үзэгчтэй орчин, том өрөөнд эсвэл өрөөний аль ч байрлалаас зургийн тогтвортой чанарыг эрхэмлэгч хүмүүст тун тохирсон сонголт байна. -
OLED ТВ нь анивчдаггүй юу?Тийм ээ, OLED ТВ нь пикселийн түвшний гэрэлтүүлгийн технологитой тул анивчдаггүй.
Эдгээр дэлгэцүүд нь цахилгаан хэрэглэх үед тус тусдаа гэрэл ялгаруулдаг органик гэрэл ялгаруулагч диодуудыг ашигладаг. OLED пиксел бүр нь бүрэн асаж, унтардаг тул гэрэлтүүлгийг хянахын тулд анивчих шаардлагагүй. Харин OLED ТВ дээр гэрэлтүүлгийг аналог бүдгэрүүлэлтээр жигд хянадаг ба энэ нь гэрлийг хурдтай эргүүлэхийн оронд хүчдэлийг өөрчилдөг.
Анивчдаггүй OLED ТВ-ийн давуу талууд нь:
- Нүд ядралтыг багасгах: Анивчдаггүй дэлгэц нь удаан хугацаанд үзсэн ч нүдийг ядраадаггүй .
- Илүү тухтай дүрслэл: Тоглоом тоглогчид, кинонд дурлагсад эсвэл олон цагаар ТВ үздэг хүмүүст тохиромжтой.
- Тогтвортой зургийн чанар: Анивчихгүй байх нь тогтвортой, бодит дүрслэлээр хангах ба үзэлтийн туршлагыг сайжруулна.
Samsung OLED ТВ нь анивчдаггүй тул нүдээ хайрладаг, жигд үзэлтийн туршлагыг эрхэмлэдэг хүмүүст тохиромжтой. -
Samsung OLED ТВ-ийн нялбааг хэрхэн багасгах вэ?Цонх, чийдэнгийн гэрэл эсвэл бусад эх үүсвэрээс үүссэн гэрэл ТВ дээр тусах үед гялбаа үүсдэг ба улмаар дүрслэлийг тод харахад хүндрэлтэй болгодог.
Гайхалтай зургийн чанарыг санал болгох ч OLED ТВ нь гялгар дэлгэцтэй тул гялбаанд илүү өртөмтгий байдаг.
Гэвч Samsung OLED ТВ нь Glare Free гэх гялбалтын эсрэг технологитой тул дүрслэл нь тусгалаас ангид, тод байна. -
OLED ТВ хэр удаан ажилладаг вэ?OLED ТВ нь голдуу 50,000-100,000 цаг орчим ажиллах чадвартай. Ердийн хэрэглээгээр ойролцоогоор 10-20 жил ажиллана гэсэн үг юм. Гэвч бодит ашиглалтын хугацаа нь дараах хүчин зүйлээс хамаарч өөр өөр байж болно:
• Хэрэглээний эрчим: Байнга эсвэл олон цагаар тасралтгүй ашиглах нь ашиглалтын хугацааг богиносгоно.
• Гэрэлтүүлгийн тохиргоо: Өндөр гэрэлтүүлгийн түвшин нь дэлгэцийн насжилтыг хурдасгаж болно.
• Контентын төрөл: Статик зураг эсвэл лого нь цаг хугацааны явцад шаталт үүсгэж болно.
• Үйлдвэрлэлийн чанар: Өөр өөр брэнд, загварууд нь харилцан адилгүй эдэлгээтэй байж болно.
OLED ТВ-ийн ашиглалтын хугацааг хамгийн ихээр уртасгахын тулд удаан хугацаанд статик зураг үзэхээс зайлсхийх, гэрэлтүүлгийг оновчтой тохируулах, үйлдвэрлэгчийн засвар үйлчилгээний зааварчилгааг дагаж мөрдөхийг зөвлөдөг.
Загвар болон функц нь бүтээгдэхүүнээс хамааран өөр өөр байж болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг тухайн загварын техникийн үзүүлэлтээс шалгана уу
Зураг нь зөвхөн танилцуулгын зориулалттай загварчилсан болно. Бүтээгдэхүүний гүйцэтгэлд нөлөөлөхгүй гадаад төрх, дизайны өөрчлөлт урьдчилан мэдэгдэлгүй хийгдэж болно. UI, контент болон үйлчилгээ нь бүс нутгаас хамааран өөр байж болох бөгөөд урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөх боломжтой.
Энэ хуудсанд AI ашиглан бүтээсэн зураг эсвэл видео агуулагдаж болно.
Дэлхийн №1 ТВ: Эх сурвалж – Омдиа, (2006 оноос) Зөвхөн ерөнхий мэдээллийн зорилгоор; баталгаа/гэрчилгээ/зөвлөмж биш; ашиглалтаас үүдэх хариуцлага хүлээхгүй.
1. Glare Free with Real Black & Real Colour: Бодит хар өнгө’-ний гүйцэтгэлийг VDE-ээр баталгаажуулсан . Баталгаажуулалтыг дараах тохиолдолд олгоно: Black level ≤ 0.005nit @Dark room, Greyscale discrimination AVG ΔE2000 ≤ 5 up to 500lux, Gloss Unit ≤ 15GU .
Нэгдсэн Гялбааны Үнэлгээ (UGR)-д үндэслэсэнUL Solutions-ээр ‘Гялбаагүй’ гүйцэтгэлийг баталгаажуулсан.Баталгаажуулалтыг дараах тохиолдолд олгоно: Reflection Glare UGR ≤ 10, Discomfort Glare UGR ≤ 22, and Disability Glare UGR ≤ 34. Дотор гэрэлтүүлгийн нөхцөлд явуулсан туршилтын үр дүнд үндэслэсэн.
PANTONE Validated’' нь 2,140 PANTONE өнгө болон 110 арьсны өнгөний сүүдэрний үнэн зөв илэрхийллийг баталгаажуулна.
2. HDR гэрэлтүүлгийн түвшин нь дотоод туршилтын стандартад суурилсан ба үзэлтийн нөхцөл эсвэл техникийн үзүүлэлтээс хамаарч өөрчлөгдөж болно.
3. Cloud дээр тоглох үед контент болон график боловсруулалтын нэгжийн төрөл, мөн сүлжээний холболтын хурд болон пинг түвшингээс хамаарч үзэлтийн туршлага өөр өөр байж болно.
NVIDIA G-SYNC нийцэл нь тохирох NVIDIA график карттай холбохыг шаарддаг ба ТВ болон GPU драйверийн тохиргоонд VRR тохиргоог идэвхжүүлэхийг шаардаж болно. Гүйцэтгэл нь системийн тохиргооноос хамаарч өөр өөр байж болно.
Видео бичлэгүүдийг AI хэрэгслүүдээр үүсгэсэн..
4. 4K 165Hz нь зөвхөн тухайн үзүүлэлтийг дэмждэг компьютерт холбогдсон тоглоомууд дээр боломжтой (компьютерийн график карт шаардлагатай). Гүйцэтгэл нь өөр өөр байж болно.
5. G-Sync: Cloud дээр тоглох үед контент болон график боловсруулалтын нэгжийн төрөл, мөн сүлжээний холболтын хурд болон пинг түвшингээс хамаарч үзэлтийн туршлага өөр өөр байж болно.
NVIDIA G-SYNC нийцэл нь тохирох NVIDIA график карттай холбохыг шаарддаг ба ТВ болон GPU драйверийн тохиргоонд VRR тохиргоог идэвхжүүлэхийг шаардаж болно. Гүйцэтгэл нь системийн тохиргооноос хамаарч өөр өөр байж болно.
Видео бичлэгүүдийг AI хэрэгслүүдээр үүсгэсэн.
6. FreeSync Cloud дээр тоглох үед контент болон график боловсруулалтын нэгжийн төрөл, мөн сүлжээний холболтын хурд болон пинг түвшингээс хамаарч үзэлтийн туршлага өөр өөр байж болно. AMD FreeSync™ нь FreeSync-тэй тохирох AMD график карт эсвэл APU шаарддаг.
7. Samsung Vision AI Companion: Уг функц нь зарим бүс нутаг болон загварууд дээр боломжтой.
Хүртээмжтэй байдал, дэмжигдсэн функцууд болон хэрэглэгчийн интерфэйс нь улс орон, бүс нутаг, загвар болон үзэлтийн нөхцөлөөс хамаарч өөр өөр байж болно.
Дуут командууд нь Англи, Франц, Испани, Португал, Герман, Итали, Солонгос хэлийг таних ч бүх акцент, нутгийн аялга, хэллэгийг танихгүй.
Энэ функц нь AI-аар бүтээсэн контентоор хангах ба үнэн зөв байдалд баталгаа гаргахгүй - үр дүнг шалгана уу.
Зарим Bluetooth удирдлага шаардлагатай (зарим загварт тусдаа үнэтэйг).
Зарим загварт дагалдах удирдлага нь дуу хоолой танилтыг дэмждэггүй.Mobile Quick Remote эсвэл тусдаа үнэтэй Bluetooth удирдлага шаардлагатай.
AI товчлуур эсвэл AI товчлуургүй удирдлага дээрх Home товчлуур (удаан дарах)-аар функцэд хандах боломжтой.
8. Функцийн хүртээмжтэй байдал болон гүйцэтгэл нь үзсэн контент болон ашигласан апп-уудаас хамаарч өөр өөр байж болно.
Видео бичлэгүүдийг AI хэрэгслүүдээр үүсгэсэн.
9. AI Sound Controller Pro: Дэмжлэг болон гүйцэтгэл нь ашигласан контент эсвэл апп-аас хамаарч өөр өөр байж болно.
Видео бичлэгүүдийг AI хэрэгслүүдээр үүсгэсэн.
10. Art Store: Сүлжээний холболт (Wi-Fi) болон Samsung бүртгэлээр нэвтрэх шаардлагатай.
Art Store нь төлбөртэй бүртгэлийн үйлчилгээ ба урлагийн бүтээлийн бүрэн хэмжээний цуглуулгад нэвтрэхийн тулд бүртгэл шаардлагатай. Үйлчилгээний хүртээмж, контент, функцууд болон Art Home UI нь улс/бүс нутаг болон бүтээгдэхүүний загвараас хамаарч өөр өөр байж болох ба урьдчилан мэдэгдэлгүйгээр хязгаарлаж, өөрчилж эсвэл үйлдвэрлэлийг зогсоож болно.
Үнэгүй болон төлбөртэй контент болон шинэчлэлтийн мөчлөг нь бүс нутаг болон бүтээгдэхүүний загвараас хамаарч өөр өөр байж болно.
11. OLED Design: Стендийн дизайн гэх зэрэг дизайны элементүүд нь дэлгэцийн хэмжээнээс хамаарч өөр өөр байж болно.
Бүтээгдэхүүн болон орчноос хамаарч байрлал нь өөрчлөгдөж болно.