Galaxy Z Fold8
The all-new Galaxy Z Fold8
Эвхэгдсэн үедээ өргөн хэрнээ авсаархан дэлгэцтэй, дэлгэгдсэн үедээ сэтгэл хөдөлгөм энтертэймэнтээр мэдрүүлэх өдөр тутмын амьдралд өнгө нэмсэн цоо шинэ хэлбэр-ийг туршаарай. Тийм ээ, дурсамжаа өөртөө хадгалан үлдээрэй. Бүх өгөгдлөө хэдхэн хоромын дотор саадгүй шилжүүлэн авч, iOS хэрэглэдэг найзуудтайгаа файлуудаа хялбархан хуваалцаарай. Өдөр тутмын амьдралдаа өнгө нэмж, олон цагийн турш олон төрлийн контентыг шимтэн үзэхэд зориулсан авсаархан эвхэгддэг төхөөрөмжийг туршаарай.
ДИЗАЙН
Дэлгэц нь нийгмийн сүлжээнд тохируулна
Galaxy Z Fold8 утсыг нэг гартаа барьсан байна. Дараа нь сошиал медиа контентыг нүүр дэлгэц дээр харуулна. Дараа нь төхөөрөмж дэлгэгдэн үндсэн дэлгэцээр үзүүлж буй урт контентыг харуулна.
Шилжих. Илүү хялбар
iOS эсвэл Android-оос шинэ Galaxy руу өгөгдөлөө хялбархан шилжүүлээрэй.
ДЭЛГЭЦ
Харьцааг тохируул. Энтертэйнментийг дээд зэргээр мэдэр.
Шинэ кафе эсвэл галерейн нээлтийг рийлээр үзэх, дуртай цувралаа шимтэх үзэх гэх зэргээр Galaxy Z Fold8 нь өглөөнөөс авахуулаад гүйлгэх эсвэл шууд үзэх боломжтой. Тав тухтай үзэх туршлагаар хангах тусгайлан бүтээгдсэн тул Тренд бүтээгчид нь өдөр тутмын хөгжим, хоол хүнс, аяллын талаарх мэдээллийг 10:16 дэлгэц болон 4:3 үндсэн дэлгэцээр хоёулангаар нь авах боломжтой.,
-
-
Харьцаа
Дэлгэн кино, цахим ном үзээрэй
Дэлгэгдсэн Galaxy Z Fold8 -ыг босоо байрлалаар харуулна. Сэтгүүлийн нийтлэл үндсэн дэлгэц дээр харагдана. Төхөөрөмж хэвтээ байрлал руу эргэлдэн контент нь бүтэн дэлгэцийн видео руу шилжинэ.
Эдгээр оновчтой харьцаа болон хоёр дэлгэц дээрх 3000 nits гэрэлтүүлгийн тусламжтайгаар богино контентоос урт контент руу хялбархан шилжинэ. Урам өгсөн нийтлэлээс цахим ном үзэхэд төгс тохируулсан босоо горимоор дараагийн хотын аялалаа төлөвлөх эсвэл сонирхолтой ном шимтэн унших зэргээр манай хамгийн хавтгай эвхэгддэг загварыг нээхэд бүх зүйл илүү сайхан болно. Түүнчлэн үндсэн дэлгэц ойлт бага өгдөг тул гадна, дотор эсвэл замд явж байгаагаас үл хамааран илүү тод байна.
ГҮЙЦЭТГЭЛ
Таныг цэнэглэх хүч
Galaxy -д тохируулсан
Galaxy Z Fold8 нь сурч мэдэх, урам зориг авах хүчирхэг гүйцэтгэлээр ханганаг. Дараагийн үеийн CPU, GPU болон NPU бүхий Galaxy-д зориулсан Snapdragon® 8 Elite Gen 5 -аар ажиллах тул урт хугацааны ажилд тань саад бололгүйгээр шимтэн унших болон жигд үзэх зэргээр бүх зүйлийг зохицуулдаг. Дэвшилтэт NPU нь цахим ангид оролцох үед бодол санаагаа цэгцлэхэд туслах AI хэрэгслүүдээр хангах ба GPU нь үзэж, судлах зуурт бүх зүйлийг жигд харагдуулна. ,
Galaxy Z Fold8-ийн чипийг NPU, GPU, CPU бүхий чипийн самбар дээр харуулна. Дараа нь чип нь AI болж хувирна. Улмаар чип нь эвхэгдсэн Galaxy Z Fold8-ийн ар тал руу орно. Galaxy-д зориулсан Snapdragon 8 Elite Gen 5 процессороор ажилладаг.
КАМЕР
Хором мөч бүрт төвлөрөөрэй
Хос 50 MP-т үлдсэнийг нь даатга
Урам зориг авч, дуртай газрынхаа зураг болон найзуудтайгаа хийсэн аяллын хамгийн сайхан хором мөчүүдийг тасралтгүй буулгаарай. Бүтээлч байдалд тохиромжтой, хүчирхэг 50 MP камер нь аливаа хором мөчийг яг л зураг авалтын камер шиг баримтжуулах тул зураг бүр зорилготой байна.
Дараа нь бүтээлээ том дэлгэц дээр үзээрэй. Найзуудтайгаа хамт засварлах юм уу шууд үзэн, байх ёстой бүх нарийвчилалыг байгаагаар нь хараарай.
Galaxy Z Fold8 дээр нэг хүн байгалийн үзэмжит газар зургаа авахуулж байна. Төхөөрөмжийг эвхэн, хэвтээ байдлаар барьсан байна. Зураг нүүр дэлгэц дээр харагдана.
Зураг бүр гэрэлтэнэ
Galaxy AI.
NOW NUDGE
Дараа нь Nudges. Tаныг шууд тийш нь хөтөлнө
Та групп чатад хурдан хариу өгч байгаа эсвэл дараагийн рестораны байршлаа хайж байгаа бол Now Nudge нь саад бололгүйгээр бүх зүйлийг зохицуулна.
Тусгай сануулга нь таныг дараагийн үйл явдал руу хөтлөх ба улмаар нүүр дэлгэцээс үндсэн дэлгэц рүү жигд ажиллагаар хангана. Нэг дор илүү ихийг амжуулах хуваасан дэлгэц рүү шилжихийн тулд сануулга дээр дарна. Хуанли харах, хуваарь нэмэх, газрын зураг дээр байршил хадгалах гэх зэрэг бүх зүйлийг нэг ч гар оролцуулалгүйгээр хийгээрэй.
Galaxy Z Fold8-ийн үндсэн дэлгэцийг харуулна. Удахгүй болох төлөвлөгөөний нарийн ширийнийг хэлэлцэж буй мессеж харилцан яриа харагдана. Найз нь түүнээс 7-р сарын 22-нд завтай эсэхийг нь асууна. Төхөөрөмжийн дээд хэсэгт Now Nudge гэсэн мэдэгдэл гарч ирэх ба View Calendar-ыг хэрэглэгчид санал болгоно. Nudge дахь дэлгэц хуваалтын дүрс дээр дарахад Хуанлийн апп нь мессежийн апп-ын хамтаар олон цонхны харагдац горим дээр зэрэг нээгдэнэ.
MY FANCAM
Бүгдийг хальсанд буулгаад дараа нь төгс болгоорой
Gрга хэмжээ эсвэл найзуудтайгаа цагийг өнгөрөөхдөө бүх хүнийг зурганд оруулаад дараа нь Galaxy AI ашиглан нэг хүн дээр төвлөрөөрэй. Galaxy Z Fold8-ийн өргөн үндсэн дэлгэц дээр өргөн өнцөгийн зургийг субъектэд төвлөрсөн зураг болгон өөрчлөн улмаар сонгосон харьцаагаараа хялбархан тайрч галерейгаас шууд илүү нарийвчлалтай засварлах боломжтой.
Бүжиглэж буй хүмүүсийн видео бичлэг байна. Засварлах үедээ AI дүрсийг сонгосны дараа My FanCam товч дээр дарж болно. Galaxy AI нь видео дээрх хүмүүсийг илрүүлнэ. Дараа нь хүссэн хүнээ сонгохын тулд дээр нь товшино. Тайрах сонголтуудаас 9:16 харьцааг сонгон Follow товчийг дарна. Galaxy AI нь сонгогдсон хүнийг гол субъект болгон шинэ видео үүсгэнэ.
PHOTO ASSIST
Суурилуулсан студийн түвшний засварлалт
Хэдхэн үгээр AI ашиглан хялбархан зургаа засварлаарай. Та хийхийг хүссэн засваруудаа өөрийнхөө үгээр тайлбарлахад Galaxy AI нь таны өмнөөс зургийг сайжруулна. Эхлээд хэрхэн амь оруулахыг нь хараад дараа нь том үндсэн дэлгэц дээр анхны болон засварласан зургуудыг зэрэгцүүлэн харьцуулж болно.
Нэг зураг байна. Хэрэглэгч нь өөрчлөхийг хүссэн зүйлээ тайлбарлан хэлээд Generate товчийг дарна. Galaxy AI зургийг засварлана. Өмнөхийг харуулах товчийг дарна. Анхны болон засварласан хувилбарыг Galaxy Z Fold8 -ийн үндсэн дэлгэц дээр харьцуулан харж болно.
ONE UI 9
One UI бүгдтэй тохирно
Galaxy Z Fold8-д тусгайлан сайжруулсан One UI 9 нь тохируулдаг нүүр дэлгэц болон олон цонхны харагдацтай тул бүх зүйлийг жигд явуулахад тусалдаг. Өргөн үндсэн дэлгэц дээр бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд олон апп-уудыг зэрэг ажиллуулаарай. Дэлгэцийг хоёр болон гурван хуваан дэмждэг тул ганцхан товшилтоор цонх хооронд чөлөөтэй шилжих боломжтой.
WHY SWITCH TO GALAXY
Шилжих. Илүү хялбар
Өгөгдөл болон контентоо хялбархан шилжүүлээд манай хүчирхэг Galaxy төхөөрөмжүүдийн нэг дээр дуртай зүйлээ үзээрэй.
Дэлгэрэнгүй үзэх-
Шилжүүлэлтийн туршлага
Сайжруулсан шилжүүлгийн туршлагаар QR кодыг уншуулан хуучин iPhone төхөөрөмжөөс шинэ Galaxy руу утасгүйгээр өгөгдөлөө хялбархан дамжуулаарай. Дэлгэрэнгүй үзэх
-
Quick Share
Өөр Galaxy руу илгээж байгаагаас үл хамааран Quick Share ашиглан файлуудыг төхөөрөмж хооронд хялбархан шилжүүлээрэй., Дэлгэрэнгүй үзэх
-
Try Galaxy
Galaxy-г туршихын тулд Try Galaxy апп эсвэл trygalaxy.com сайтыг ашиглаарай. Дэлгэрэнгүй үзэх
KNOX PRIVACY
Анхнаасаа нууцлалаар хангагдсан. Knox-оор хамгаалагдсан.
-
Төхөөрөмж дээрх Хамгаалалт
-
Тохируулсан хяналтууд
Galaxy AI нь хувийн мэдээлэлтэй хэрхэн харьцахыг шийдээрэй. Төхөөрөмж дээр эсвэл клауд дээр гэх зэргээр хаана боловсруулахаа сонгоорой.
-
Холбогдсон аюулгүй байдал
Манай хамгаалалтын систем зөвхөн утас хамгаалаад зогсохгүй. Knox Matrix Trust Chain технологи нь холбогдсон бүх Galaxy төхөөрөмжүүдийн аюулгүй байдлыг ханган бие биенээ хянаж болзошгүй халдлагыг тусгаарлана.
Galaxy-ын холбогдсон хүч
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД
Асуулт байна уу? Хайж буй зүйл эндээс олоорой
-
Galaxy Z Fold8 нь удаан ажиллах гүйцэтгэл, дэвшилтэт гэрэл зураг болон AI функцууд бүхий эвхэгддэг цор ганц загварыг санал болгодог.
- Цоо шинэ хэлбэртэй тул 10:16 харьцаатай нүүр дэлгэц нь сошиал медиагаас өдөр тутмын мэдээлэл авах зуураа гүйлгэн харахад төгс тохирсон.
- Дэлгэгдсэн үедээ 4:3 өргөн дэлгэцээр илүү их мэдээлэл авах, дуртай кино болон ТВ цуврал үзэхэд хамгийн тохиромжтой.
- Ердөө 201 грамм жинтэй тул Galaxy Z Fold8 нь одоогоор манай хамгийн хөнгөн Fold загвар.
- Камерын систем нь 50 MP Өргөн болон Хэт Өргөн хос камертай тул чанарыг алдагдуулалгүйгээр жигд зураг авах боломжтой.
- Galaxy-д зориулсан хүчирхэг Snapdragon® 8 Elite Gen 5 процессорыг илүү жигд графиктай болгохын тулд сайжруулсан NPU, GPU болон CPU-ээр Galaxy-д тусгайлан тохируулсан.,,,,
-
Бүтээгдэхүүний шугам хувьсан өөрчлөгдөхийн хэрээр анхны Z Fold загвар нь Galaxy Z Fold8 Ultra болтолоо хөгжисөн ба Z Fold8-ыг цоо шинэ хэлбэрээр дахин загварчилсан.
- Galaxy Z Fold8 Ultra нь бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд 6.5-инчийн нүүр дэлгэц болон 8-инчийн үндсэн дэлгэцтэй болсон бол Galaxy Z Fold8 нь 5.5-инчийн нүүр дэлгэц болон 7.6-инчийн үндсэн дэлгэцтэй ба хоёулангаар нь богино болон урт контент үзэхэд тохиромжтой.
- Тус ухаалаг гар утаснууд хоёулаа өндөр чанартай байгалийн зураг авахад зориулсан 50 MP Хэт Өргөн камертай боловч Galaxy Z Fold8 Ultra нь 200 MP Өргөн мэдрэгчтэй, Galaxy Z Fold8 нь 50 MP өргөн мэдрэгчтэй. Galaxy Z Fold8 Ultra нь мөн 3х оптик томруулалттай 10 MP Телефото мэдрэгчээр тоноглогдсон.
- Ухаалаг гар утаснууд хоёулаа маш нимгэн хэдий ч Galaxy Z Fold8 нь 201 грамм жинтэй хамгийн хөнгөн нь ба Galaxy Z Fold8 Ultra нь 215 грамм жинтэй.
- Galaxy Z Fold8 Ultra нь 5000 mAh батерейтай бол Galaxy Z Fold8 нь 4800 mAh батерейгаар ажилладаг.,,,,
-
Galaxy Z Fold8 нь мэдрэмжээсээ хамаарч сонгох боломжтой дээд зэргийн өнгөний сонголтуудтай.
Дизайн руу зочилох -
Galaxy Z Fold8 гар утсыг урт удаан, бат бөх эдэлгээтэй болгохын тулд бэхжүүлсэн материалаар хийсэн.
- Armor Aluminum хүрээ нь төхөөрөмжийн дотоод эд анги болон гадна талын ирмэгт ачаалал өгөлгүйгээр нэмэлт хамгаалалтыг сайжруулсан.
- Ионоор хүчитгэсэн шилний найрлагатай Corning® Gorilla® Glass Ceramic 3 болон Corning® Gorilla® Glass Victus® 2-г төхөөрөмжийн урд болон ар талд тус тус ашигласан тул харагдах байдалд нөлөөлөлгүй доргилтоос хамгаалагдсан.
- Дэлгэцийн доод талын доргилт шингээгч давхаргад хоёр давхар титан ашигласан.
- Armor FlexHinge -ыг өндөр бат бөх материалаар нимгэн мөртлөө маш хатуу байхаар бүтээсэн.
- IP48 үнэлгээ нь төхөөрөмжийг санамсаргүй норгох болон өдөр тутмын гэмтэлээс хамгаалахуйц хангалттай усны хамгаалалттай.,,
-
Үгүй, Galaxy Z Fold8 нь S Pen дэмжидэггүй.
-
Galaxy Z Fold8 нь Galaxy-д тусгайлан зориулсан хамгийн сүүлийн үеийн Snapdragon® 8 Elite Gen 5 процессортой ба энэ нь дээд зэргийн CPU, GPU, NPU болон AI гүйцэтгэлээр хангана.
- Энэхүү тохируулсан процессор нь үзэлтийн туршлага, камерын гүйцэтгэл болон нийт эрчим хүчний үр ашгийг сайжруулах зориулалттай.
- Энэхүү эрчим хүчний хэмнэлттэй чипсет нь суурилуулсан mDNIe технологийг сайжруулсанаар дэлгэцийн дүрслэлийг тод, өндөр чанартай дамжуулна. Түүнчлэн эрчим хүчний хэрэглээг оновчтой болгож, батерей ашиглалтын хугацааг хэмнэдэг.
- GPU болон Vulkan -ыг хослуулсанаар тоглоом тоглох үед бодитой гэрэлтүүлэг болон сүүдрийг бодит хугацааны цацраг хяналтаар илрүүлнэ.,
-
Galaxy Z Fold8-ийн батерей нь тасралтгүй удаан хугацаанд ажиллана.
- Ердийн 4800 mAh хүчин чадалтай батерейг дахин цэнэглэлгүйгээр өдрийн турш тухтай ажиллах, тоглох, интернетэд зочилох зэргээр ашиглана.
- Их хэмжээний видео тоглуулах хүчин чадалтай тул дуртай контентоо 26 цаг хүртэл үзэх боломжтой.,
-
Galaxy Z Fold8 нь 512 GB болон 256 GB гэсэн хоёр төрлийн багтаамжын сонголттой.
Багтаамж хэсэг рүү зочилох -
Хос 50 MP камер нь Өргөн болон Хэт Өргөн арын камерын мэдрэгч юм.
- Арын Өргөн камер нь 50 MP мэдрэгч ашиглах ба F1.8 нүхтэй. Энэхүү линзний нээлхий нь мэдрэгч рүү илүү их гэрэл нийлүүлэх ба бага гэрэлд илүү тод, илүү хурц зураг авна.
- Арын Хэт өргөн камер нь F1.9 линзний нээлхийтэй 50 MP мэдрэгч ашигладаг.
- Хоёр мэдрэгчийг олон талт зураг авалтад зориулан хослуулна.
-
Galaxy Z Fold8 нь хэрэгцээнээс хамаарч чухал үүрэг гүйцэтгэдэг дөрвөн өөр камер мэдрэгчтэй.
- 50 MP Өргөн нь өндөр нягтралтай зураг болон нарийвчлалд төгс тохирно.
- 50 MP Хэт Өргөн нь өргөн уудам байгалийн болон хэсэг бүлэг хүмүүсийн зураг авахад тохиромжтой.
- 10 MP нүүр дэлгэцийн камераар тод, амьд мэт селфи хийх боломжтой.
- 10 MP үндсэн дэлгэцийн камерын 100-хэмийн харах өнцөг нь хэсэг бүлгээрээ селфи хийх үед илүү олон хүнийг зурагт багтаах боломжтой.
-
Тийм ээ, Galaxy Z Fold8 нь сайжруулсан техник хангамжийг ухаалаг програм хангамжтай хослуулсан хүчирхэг камерын системтэй тул шөнийн цагаар видео бичлэг хийхэд тохиромжтой.
- ProVisual Engine нь Шөнийн видеоны чанарыг автоматаар сайжруулдаг тул тусгай тохиргоо шаардлагагүй.
- Энэ нь бага гэрэлд авсан видеонуудын өнгө, нарийвчилалыг улам сайжруулахын тулд дуу чимээний бууруулалт, тогтвортой байдал болон дүрс боловсруулалтаар хангадаг.
-
Galaxy Z Fold8 нь ашиглахад хялбар, энгийн, шинэ AI функцын багцтай ирдэг.
- Photo Assist дээр өөрийн өгсөн зааврын дагуу хурдан зураг засварлах боломжтой. Хийхийг хүссэн засвараа хэлэхэд л Galaxy AI нь тэр дагуу гүйцэлдүүлнэ.
- Now Nudge нь дэлгэц дээрх зүйлийгг ухаалгаар таньж, Хуанлид шинэ арга хэмжээ нэмэх гэх зэргийг санал болгодог шинэ функц юм. Үндсэн дэлгэц дээр гарч ирсэн Now Nudge-ын санал дээр дарахад хуваасан харагдацаар дараагийн үйлдэл рүү шилжинэ.,
-
2026 оны 7-р сарын байдлаар Galaxy AI-ийн Now Nudge нь 16 хэлийг, Photo Assist нь 41 хэлийг дэмждэг. Дэмжигдсэн хэлний бүрэн жагсаалтыг доор харуулав.
- Now Nudge-ын дэмжигдсэн хэлнүүд: Солонгос, Англи, Франц, Испани, Итали, Герман, Польш, Португал, Япон, Хятад (Хялбаршуулсан), Тайланд, Вьетнам, Хинди, Араб, Индонези болон Орос.
- Photo Assist -ын дэмжигдсэн хэлнүүд: Солонгос, Араб, Бенгал, Болгар, Хялбаршуулсан Хятад, Уламжлалт Хятад, Хорват, Чех, Дани, Голланд, Англи, Эстони, Финланд, Франц, Герман, Грек, Еврей, Хинди, Унгар, Индонез, Итали, Япон, Латви, Литва, Норвеги, Польш, Португал, Румын, Орос, Серби, Словак, Словени, Испани, Свахили, Швед, Тайланд, Турк, Украин, Вьетнам, Филиппин болон Гужарати.
-
Galaxy Z Fold8 дээрх AI нь өгөгдлийг хэрхэн боловсруулж, хэрхэн хадгалж, хянаж буйг нууцлан хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор бүтээгдсэн.
- Galaxy AI нь төхөөрөмж дээрх өгөгдлийг Personal Data Engine-ээр боловсруулсаны дараа шифрлэн, KEEP болон Knox Vault ашиглан төхөөрөмж дээр хадгалдаг. Улмаар хувийн мэдээлэл гадна сервер рүү илгээгдэхгүй харин таны утас дээр хадгалагдан үлдэнэ.
- Controls хэсэг дэхь тодорхой, AI-аюулгүй байдлын нууцлалын тохиргоогоор ямар AI функцууд хувийн мэдээлэлд хандахыг сонгох боломжтой. Өгөгдөлийг төхөөрөмж эсвэл клаудын алин дээр боловсруулахаа шийдэж болно.
- Knox Matrix Trust Chain технологиор хүчитгэсэн холбогдсон аюулгүй байдал нь Samsung төхөөрөмжүүдийн экосистемийг бүхэлд нь хамгаалдаг ба Galaxy ухаалаг гар утсаараа шууд хянах боломжтой. ,
-
Galaxy Z Fold8 нь төрөл бүрийн контент үздэг, өдөр бүр утсаа энтертэйнмент зорилгоор ашигладаг хэрэглэгчдэд тохиромжтой.
- Цоо шинэ хэлбэр нь олон төрлийн контентыг хамгийн үр дүнтэйгээр үзэхэд зориулагдсан. Эвхэгдсэн байдлаар өдөр тутмын нийгмийн контенттой төгс зохицдог. Дэлгэгдсэн байдлаар өргөн хэлбэр, харьцаа нь видео болон цахим ном уншихад дээд зэргээр тохирно.
- Хос 50 MP камераар зугаатай хором мөчийг цаг алдалгүй буулгах боломжтой.
- Now Nudge AI функц нь дуртай газруудаа олж, хадгалахад туслах контекстэд суурилсан зөвлөмжийг санал болгодог.
- Photo Assist болон My FanCam гэх зэрэг ухаалаг гэрэл зураг, видео бичлэгийн хэрэгслүүд нь бүтээлч талаа нээхэд тустай.,,
-
Galaxy Z Fold8 Ultra нь өмнөх Galaxy Z Fold загварын хамгийн сүүлийн хувилбар юм.
- Анхны нэр нь шинэчлэгдэн сайжирч улмаар Galaxy Z Fold8 болсон.
- Хэрэв одоогийн Z Fold төхөөрөмжөө хамгийн сүүлийн үеийн загвартай харьцуулахыг хүсвэл Galaxy Z Fold8 Ultra ямар ялгаатай болохыг харьцуулалтын хэсгээс харна уу.
-
Galaxy Z Fold8-ийн шинэ контент загвар нь сошиал медиа хэрэгсэл, кино, сэтгүүл, цахим ном зэрэг өргөн хүрээний контентод тохиромжтой.
- 10:16 харьцаатай эвхэгдсэн шинэ хэлбэр нь өдөр тутамдаа сошиал медиагаар зочилоход гарт эвтэйхэн.
- Дэлгэгдсэн өргөн дэлгэц нь урт контент үзэх үед таатай мэдрэмж төрүүлнэ. Хэвтээ горимоор дуртай кино, ТВ цувралаа тухлан үзээрэй. Мөн хамгийн сүүлийн үеийн ном, нийтлэл, сэтгүүл болон бусад зүйлийг босоо байрлалаар үзэхэд тохиромжтой.
-
Galaxy Z Fold8 нь тухайн хором мөчийг өөр өөр өнцгөөс хялбархан буулгах видео функцуудтай.
- Видео бичлэг хийгдсэний дараа My FanCam-г Галерейн видео засварлах функцэд ашиглаж болно. Уг функц нь сонгогдсон хүн дээр видеог автоматаар төвлөрүүлж, дараа нь субъектэд-суурилсан клип боловсруулахаасаа өмнө тайрах харьцааг санал болгоно. Гараар тайрах эсвэл хүрээг тохируулалгүйгээр хуваалцахад хялбар болгоно.
- Хос Бичлэг нь хоёр видеог зэрэгцүүлэн бичнэ. Улмаар илүү өргөн өнцгөөр бичих шинэ аргыг санал болгоно. Хүрээг алдагдуулалгүйгээр 9:16 хэмжээтэй хоёр видеог нэгтгэн тайралгүйгээр 18:16 харьцааг бүрэн хадгална. Энэ нь бичлэгийг анхны агуулгатай нь ойролцоо хадгална.
-
Now Nudge нь Galaxy AI-аар ажлыг урьдчилан зохион байгуулна.
- Өдрийн турш Now Nudge нь танд хэрэгтэй тусламжийг үзүүлнэ.
- Олон цонхны горимд ажиллахын тулд утсаа дэлгэж, гарчиг дээр дарснаар нүүр дэлгэцээс үндсэн дэлгэц рүү саадгүй шилжинэ. Сануулга оруулах, газрын зураг дээр байршил хадгалах болон харах, хуанлийн үйл явдал харах, нэмэх зэргээр хэд хэдэн үйлдлийг зэрэг гүйцэтгээрэй.
- Эдгээр үйлдэл нь мессеж бичих апп гэх зэрэг апп-уудыг ашиглаж байх үед контекст хэлбэрээр гарч ирэх ба хуваагдсан харагдацаар дараагийн үйлдлийг гүйцэтгэх боломжтой. Улмаар цонх солихгүйгээр ажлаа удирдах, мэдээлэлд хандах боломжтой.
-
Тийм ээ, Galaxy Z Fold8-г нээхэд хялбар болгох үүднээс тусгайлан шинэчилсэн.
- Утасны дотор хүрээ болон ирмэгийг налуу болгосон.
- Илүү өргөн дизайнтай тул хурууны үзүүрт тухтай байх хангалттай зайтай.
- Түүнчлэн нугас болон соронзон хүчийг оновчилсоноор нээхэд илүү хялбар болгосон.
-
Тийм ээ, AI-аар сайжруулсан Galaxy Z Fold8 дээрх Photo Assist -ыг ашиглаж болно.
- Photo Assist дээр зураг хялбархан засварлахын тулд объектуудыг зөөх, хэмжээг нь өөрчлөх, арилгах эсвэл дэвсгэрийг нь нөхөх боломжтой.
- Хувийн тохиргоотой засварлахын тулд Create хэсэгт бичгээр зааварчилгаа өгнө.
- Мөн анхны болон засварласан зургийг зэрэгцүүлэн харьцуулсанаар ялгааг хялбархан харна.
-
Galaxy Z Fold8 нь хэрэглээнээс хамаарч хоёр төрлийн багтаамж болон 12 GB санах ойтой байна.
- 512 GB нь 12 GB санах ойтой ирэх ба тогтмол зураг авах, файл татах болон олон апп ашиглахад илүү тохиромжтой.
- 256 GB нь 12 GB санах ойтой ирдэг ба ихэвчлэн контент үзэх, зураг эсвэл видео хаяа хийдэг бол хамгийн тохиромжтой.
-
iOS гэх мэт өөр OS-тэй ухаалаг гар утаснаас ч Galaxy Z Fold8 руу өгөгдөлөө хялбархан дамжуулах боломжтой.
- Харилцагчид, зураг, хөгжим, видео, мессеж, тэмдэглэл, хуанли гээд бүгдийг нь хялбархан шилжүүлж болно.
- Хэрэв та утасаа солиход бэлэн болсон бол өгөгдөлөө утасгүйгээр шилжүүлэхдээ сайжруулсан шилжүүлэлтийг туршаарай. Одоо өмнөхөөс илүү олон төрлийн өгөгдөл шилжүүлэх боломжтой болсон - үүнд зураг, видео, харилцагчид, дуудлагын түүх болон үндсэн дэлгэцийн зохион байгуулалт зэрэг багтана. Тохиргооны үеэр гарч ирэх QR кодыг уншуулаарай.
- Шинэ төхөөрөмжөө өмнөх өгөгдөлийн хамт шууд ашиглах боломжтой.,
- Дэлхий даяар худалдаалагдаж буй ном шиг хэлбэртэй дэлгэдэг ухаалаг гар утаснуудыг харьцуулсан 2026 оны 7-р сарын 22-ны байдлаарх дотоод судалгаанд үндэслэв. Бодит жин загвар, тохиргоо болон үйлдвэрлэлийн процессоос хамаарч өөр өөр байж болно. Жинг хамгаалалтын гэр эсвэл дагалдах хэрэгслийг оруулаагүй хэмжсэн.
- Snapdragon брэндийн бүтээгдэхүүнүүд нь Qualcomm Technologies, Inc. болон түүний охин компаниудын бүтээгдэхүүн юм. Snapdragon нь Qualcomm Incorporated.-ийн худалдааны тэмдэг эсвэл бүртгэлтэй худалдааны тэмдэг юм.
- Үр дүн нь гэрэлтүүлгийн нөхцөл байдал, олон объект, фокус таараагүй эсвэл хөдөлгөөнт объект зэрэг зураг авалтын нөхцөл байдлаас хамаарч өөр өөр байж болно.
- My FanCam функц нь Samsung Account нэвтрэх шаарддаг. Хүртээмж нь видео бичлэгээс хамаарна. Хэрэв хянах субъект байхгүй бол дэмжигдэхгүй. Үр дүнгийн үнэн зөвд баталгаа гаргахгүй.
- Өнгөний хүртээмжтэй байдал нь улс орон, бүс нутаг эсвэл оператороос хамаарч өөр өөр байж болно.
- Өмнөх Galaxy Z Fold загваруудтай харьцуулсан
- Armor Aluminum хүрээнд дууны болон хажуугийн товчлуурууд, SIM-ны оролт болон камерын линзний гол багтаагүй.
- Corning® Gorilla® Glass Ceramic 3-ыг төхөөрөмжийн урд хэсэгт, Corning® Gorilla® Glass Victus® 2 -ыг арын хэсэгт ашигласан.
- Диагоналиар хэмжихэд Galaxy Z Fold8-ын нүүр дэлгэцийн хэмжээ нь бүтэн тэгш өнцөгтөөр 5.5", дугуйрсан булангаараа 5.4" байна. Үндсэн дэлгэцийн хэмжээ нь бүтэн тэгш өнцөгтөөр 7.6", дугуйрсан булангаараа 7.6" байна. Бодит үзэлтийн талбай нь дугуйрсан булан болон камерын нүхний улмаас бага байна.
- Жин нь улс орон, бүс нутгаас хамаарч өөр өөр байж болно.
- Диагоналиар хэмжихэд Galaxy Z Fold8 Ultra-ын нүүр дэлгэцийн хэмжээ нь бүтэн тэгш өнцөгтөөр 6.5", дугуйрсан булангаараа 6.5" байна. Үндсэн дэлгэцийн хэмжээ нь бүтэн тэгш өнцөгтөөр 8.0", дугуйрсан булангаараа 8.0" байна. Бодит үзэлтийн талбай нь дугуйрсан булан болон камерын нүхний улмаас бага байна.
- Диагоналиар хэмжихэд Galaxy Z Flip8 -ын нүүр дэлгэцийн хэмжээ нь бүтэн тэгш өнцөгтөөр 4.1", дугуйрсан булангаараа 4.0" байна. Үндсэн дэлгэцийн хэмжээ нь бүтэн тэгш өнцөгтөөр 6.9", дугуйрсан булангаараа 6.8" байна. Бодит үзэлтийн талбай нь дугуйрсан булан болон камерын нүхний улмаас бага байна.
- Харьцаанууд нь холбогдох загварын утгууд дээр үндэслэсэн барагцаалсан үзүүлэлт юм.
- Гуравдагч талын лабораторийн нөхцөлд туршсан ердийн утга. Ердийн утга нь IEC 61960 стандартын дагуу туршсан батерейны дээжүүдийн батерейны хүчин чадлын зөрүүг харгалзан тооцоолсон дундаж утга юм. Galaxy Z Fold8-ын хамгийн бага нэрлэсэн хүчин нь 4660 mAh байна.
- LTE-ын анхдагч тохиргооны дагуу Bluetooth-ээр чихэвчтэй холбогдсон өгөгдсөн загварын урьдчилан гаргасан хувилбарын хамтаар Samsung-ийн дотоод лабораторийн туршилтын нөхцөлд үндэслэсэн. Үндсэн дэлгэц дээр видео тоглуулах явцад батерейны хүчин чадал болон батерейны эрчим хүчний хэрэглээнд хэмжсэн гүйдэлтэй харьцуулан тооцоолсон (Төхөөрөмж дээр хадгалсан видео файлын нягтрал 720p). Видео тоглуулах бодит хугацаа нь сүлжээний холболт, тохиргоо, видео файлын формат, дэлгэцийн гэрэлтүүлэг, батерейны нөхцөл болон бусад олон хүчин зүйлээс хамаарч өөр өөр байж болно.
- Багтаамжын сонголт болон хүртээмж нь оператор, улс орон эсвэл бүс нутгаас хамаарч өөр өөр байж болно. Бодит багтаамж нь урьдчилан суулгасан програм хангамжаас хамаарч өөр өөр байж болно.
- Гуравдагч талын лабораторийн нөхцөлд туршсан ердийн утга. Ердийн утга нь IEC 61960 стандартын дагуу туршсан батерейны дээжүүдийн батерейны хүчин чадлын зөрүүг харгалзан тооцоолсон дундаж утга юм. Galaxy Z Fold8 Ultra-ын хамгийн бага нэрлэсэн хүчин нь 4854 mAh байна.
- Гуравдагч талын лабораторийн нөхцөлд туршсан ердийн утга. Ердийн утга нь IEC 61960 стандартын дагуу туршсан батерейны дээжүүдийн батерейны хүчин чадлын зөрүүг харгалзан тооцоолсон дундаж утга юм. Galaxy Z Flip8 -ын хамгийн бага нэрлэсэн хүчин нь 4174 mAh байна.
- Оптик чанарын томруулалтыг Adaptive Pixel мэдрэгчээр идэвхжүүлдэг.
- Now Nudge функц нь Samsung бүртгэлээр нэвтрэхийг шаарддаг. Боломжит функц болон онцлогууд нь улс орон, бүс нутаг, хэлнээс хамаарч өөр өөр байж болно. Samsung Messages, Google Messages, Google Chat зэрэг зарим гуравдагч талын мессежийн апп-ууд дээр Text message prompt функцуудыг ашиглах боломжтой. Хуваагдсан дэлгэц дэмждэг апп-ууд өөр өөр байж болно. Бэлэн зургийн агуулгад анализ хийх байдлаар Now Nudge дээр зураг хуваалцана.Үр дүнгийн үнэн зөв байдалд баталгаа гаргахгүй.
- Photo Assist нь сүлжээний холболт болон Samsung Accountээр нэвтрэхийг шаарддаг. Үйлчилгээний хүртээмжтэй байдал нь улс орон, хэл эсвэл төхөөрөмжийн загвараас хамаарч өөр өөр байж болно. Photo Assist нь зургийн хэмжээг өөрчилж болно. Зургийг AI-аар үүсгэсэн гэдгийг харуулахын тулд хадгалсны дараа зураг дээр мэдэгдэхүйц усан тэмдгийг тавина. Үүсгэсэн үр дүнгийн үнэн зөв, найдвартай байдалд баталгаа гаргахгүй.
- Galaxy төхөөрөмж нь Android™ 17 болон түүнээс дээш хувилбар, One UI 9 болон түүнээс дээш хувилбартай бол, iOS төхөөрөмж нь iOS 26.6 болон түүнээс хойших хувилбартай бол iOS-оос Galaxy руу сайжруулсан аргаар өгөгдөл шилжүүлж болно.
- Galaxy төхөөрөмж хооронд Quick Share функцийг дараах OS-тэй ашиглаж болно: Android OS 10.0 (Q) болон One UI 2.1 буюу түүнээс дээш хувилбартай ухаалаг утас, таблет мөн 2020 болон түүнээс хойш гарсан Galaxy Books. Samsung бүртгэл, Wi-Fi болон Bluetooth холболт шаардлагатай. Apple төхөөрөмжүүдтэй хуваалцахын тулд Quick Share апп 13.8.51.27 буюу түүнээс хойших хувилбартай Galaxy төхөөрөмж болон 26.11.xx буюу түүнээс хойших хувилбартай Google Play үйлчилгээ шаардлагатай. 2026 оны 7-р сараас эхлэн "Share with Apple devices" функцийг Galaxy S26 цуврал, Galaxy Z Fold8 Ultra, Galaxy Z Fold8 болон Galaxy Z Flip8 цуврал дээр дэмжих ба цаашид зарим тэргүүлэгч загваруудад нэвтрүүлнэ. Galaxy S26 цуврал нь програм хангамжын шинэчлэлт шаардана.
- Apple төхөөрөмж хайх эсвэл хуваалцах үед утас Wi-Fi сүлжээнээс түр салж болно.
- Personal Data Engine нь Personal Data Intelligence цэс асаалттай байх үед ажилладаг. Personal Data Intelligence цэс унтармагц анализ хийгдсэн өгөгдөл устгагдана. Personal Data Engine нь Араб, (Хялбаршуулсан) Хятад, Голланд, Англи, Франц, Герман, Хинди, Индонез, Итали, Япон, Солонгос, Польш, Португал, Румын, Орос, Испани, Швед, Тайланд, Турк болон Вьетнам хэл зэрэг зарим хэл болон тодорхой нутгийн аялга/акцентыг таньдаг. Personal Data Engine нь одоогоор Samsung-ийн үндсэн апп-ууд болон дэмжигдсэн апп-уудын мэдэгдэлд анализ хийдэг.
- KEEP нь One UI 8 буюу түүнээс хойшхи хувилбартай Galaxy ухаалаг утас болон таблетууд дээр дэмжигддэг.
- Android OS шинэчлэлт болон аюулгүй байдлын шинэчлэлтийн хүртээмж болон хугацаа нь зах зээл, сүлжээний үйлчилгээ үзүүлэгч болон загвараас хамаарч өөр өөр байж болно.
- Galaxy төхөөрөмжүүд тусдаа үнэтэй.
- Төхөөрөмжийг 1.5 метрийн гүнтэй цэнгэг усанд 30 минут хүртэл байлгахад тэсвэртэйг лабораторийн туршилтад үндэслэн баталсан. Төхөөрөмжийн ус, тоосны тэсвэртэй байдал нь цаг хугацаа, эдэлгээний явцад буурч болно.
- eSIM шилжүүлэг нь оператороос хамаарч өөр өөр байж болно. Боломжит операторуудын дэлгэрэнгүй жагсаалтыг https://samsung.com/esim-support холбоосоор харна уу.