Суулгасан тоглоомын дүрсүүд Эх болон Хэрэглүүрийн дэлгэцэд харагдахгүй байвал яах вэ

Сүүлийн шинэчлэлтийн огноо : 05.18.2026

Хэрэв Gaming Hub нь тоглоомын хэрэглүүрүүдийг зөвхөн хаб дотор харуулахаар тохируулагдсан бол суулгасан тоглоомууд Эх эсвэл Хэрэглүүрийн дэлгэцэд харагдахгүй байж болно. Тоглоомын хэрэглүүрүүд харуулах сонголтыг Зөвхөн Gaming Hub дээр гэж тохируулсан тохиолдолд тоглоомын дүрсүүд Эх болон Хэрэглүүрийн дэлгэцээс нуугдана. Суулгасан тоглоомын дүрсүүдийг Эх болон Хэрэглүүрийн дэлгэцүүдэд харуулахын тулд Gaming Hub-н тохиргоог дараах байдлаар өөрчилнө үү.

Эх болон Хэрэглүүрийн дэлгэцүүдэд Тоглоомын хэрэглүүрүүд харуулахыг хэрхэн идэвхжүүлэх вэ

Gaming Hub хэрэглүүрийг тодруулсан Эх дэлгэц Gaming Hub хэрэглүүрийг тодруулсан Эх дэлгэц

Алхам 1. Gaming Hub хэрэглүүр дээр товшино уу.

Нэмэлт сонголтуудын дүрсийг тодруулсан Gaming Hub-н эх дэлгэц Нэмэлт сонголтуудын дүрсийг тодруулсан Gaming Hub-н эх дэлгэц

Алхам 2. Дэлгэцийн баруун дээд буланд байрлах Нэмэлт сонголтууд дүрс дээр товшино уу.

Нэмэлт сонголтуудын жагсаалтаас Тохиргоо цэсийг тодруулсан Нэмэлт сонголтуудын жагсаалтаас Тохиргоо цэсийг тодруулсан

Алхам 3. Тохиргоо гэснийг сонгоно уу.

Тоглоомын хэрэглүүрүүд харуул цэсийг тодруулсан Gaming Hub-н тохиргооны дэлгэц Тоглоомын хэрэглүүрүүд харуул цэсийг тодруулсан Gaming Hub-н тохиргооны дэлгэц

Алхам 4. Тоглоомын хэрэглүүрүүд харуул гэснийг сонгоно уу.

Gaming Hub ба Эх болон Хэрэглүүрийн дэлгэцүүдэд сонголтыг тодруулсан Тоглоомын хэрэглүүрүүд харуулах дэлгэц Gaming Hub ба Эх болон Хэрэглүүрийн дэлгэцүүдэд сонголтыг тодруулсан Тоглоомын хэрэглүүрүүд харуулах дэлгэц

Алхам 5. Gaming Hub ба Эх болон Хэрэглүүрийн дэлгэцүүдэд гэснийг сонгоно уу.

Тохиргоо хэрэгжсэний дараа суулгасан тоглоомын дүрсүүд Эх дэлгэц болон Хэрэглүүрийн дэлгэц дээр хоёуланд нь харагдана.

Жич:

  • Хэрэв Gaming Hub хэрэглүүрийн хувилбар 7.0-оос доогуур бол Нэмэлт сонголтуудын товч Gaming Hub-н Эх дэлгэцийн баруун доод буланд байрлана.
  • Хэрэв Samsung One UI Home-оос өөр эх дэлгэцийн эхлүүлэгч ашиглаж байгаа бол Тоглоомын хэрэглүүрүүд харуулах сонголт харагдахгүй байж болно. Энэ функц нь зөвхөн Samsung One UI Home дээр дэмжигддэг.
  • Бодит UX/UI өөр байж болно.

Санал хүсэлтээ өгсөнд баярлалаа!