Samsung Galaxy төхөөрөмж дээрх түгжих дэлгэцийн Now bar-г хэрхэн ашиглах вэ
Samsung Galaxy төхөөрөмж дээрх Now bar нь түгжих дэлгэц дээр гарч ирдэг үйл ажиллагааны виджет бөгөөд мэдэгдлүүд, хөгжим тоглуулалт, цаг хэмжигч зэрэг бодит цагийн мэдээллийг харуулдаг. Энэ нь утсаа тайлахгүйгээр мэдээлэл шалгах, зарим үйл ажиллагааг удирдах боломжийг олгодог. Дэмжигдсэн хэрэглүүрүүдийн шинэчлэлтүүдийг харуулснаар энэ функц нь өдөр тутмын ажлуудыг түгжих дэлгэцээс шууд илүү хялбар удирдахад тусалдаг.
Now bar-г хэрхэн тохируулах вэ
Та Түгжих дэлгэц ба AOD (Always On Display) тохиргоон дотор Now bar-г идэвхжүүлж болно. Шууд мэдэгдлүүд хэсэгт Now bar-г дэмждэг хэрэглүүрүүдийг шалгаж, зөвхөн хүссэн хэрэглүүрүүдээ сонгон харуулах боломжтой. Мөн Now brief, Одоогийн горим, Бүү саад бол, Гялсгуур зэрэг сонголтуудыг идэвхжүүлэх боломжтой. Функцийг тохируулахын тулд доорх алхмуудыг дагана уу.
Now bar харагдахгүй бол юу хийх вэ
Дэмжигдсэн бүх хэрэглүүрүүд болон сонголтуудыг идэвхжүүлсний дараа Now bar түгжих дэлгэц дээр харагдахгүй хэвээр байвал мэдэгдлийн тохиргоогоо шалгана уу. Now bar нь түгжих дэлгэцийн мэдэгдлүүдийг идэвхжүүлсэн байхыг шаарддаг. Дэмжигдсэн хэрэглүүр бүрийн хувьд мэдэгдлийн зөвшөөрөл, түгжих дэлгэц дээр харуулах, шууд мэдэгдлүүдийг мөн зөвшөөрсөн байх ёстой.
1. Түгжих дэлгэцийн мэдэгдлүүдийг хэрхэн идэвхжүүлэх вэ
2. Дэмжигдсэн хэрэглүүрүүдийн мэдэгдлийг хэрхэн идэвхжүүлэх вэ
Now bar харагдахгүй хэвээр байвал Now bar-г дэмждэг хэрэглүүрүүдийн мэдэгдлийн тохиргоонд Мэдэгдлүүдийг зөвшөөрнө үү, Дэлгц түгжээ, Шууд мэдэгдлүүд идэвхжүүлсэн эсэхийг шалгана уу. Хэрэв Now bar гарч ирж байгаа боловч хэрэглүүрийн агуулгын оронд зөвхөн хэрэглүүрийн нэрийг харуулж байвал хэрэглүүрийн агуулгыг мөн харуулахын тулд Түгжигдсэн үед агуулгыг харуулах эсвэл нуух-ыг идэвхжүүлнэ үү. Хэрэв Түгжигдсэн үед агуулгыг харуулах эсвэл нуух гарч ирэхгүй байвал Тохиргоо > Мэдэгдлүүд > Түгжих дэлгэц руу орж, түгжих дэлгэц дээр мэдэгдлийн агуулгыг харуулах сонголтыг идэвхжүүлнэ үү. Мөн Мэдэгдлүүд доорх Нарийвчилсан тохиргоо хэсэгт хэрэглүүр бүрийн Мэдэгдлийн ангилал-ыг удирдах тохиргоо идэвхжүүлсэн бол холбогдох хэрэглүүрийн Мэдэгдлийн ангилал-ыг нээж, шаардлагатай бүх ангилал идэвхжүүлсэн эсэхийг шалгана уу.
Түгжих дэлгэц дээр Now bar-г хэрхэн ашиглах вэ
Now bar ашиглан түгжих дэлгэцээс одоо идэвхтэй байгаа хэрэглүүрийг шууд удирдах боломжтой. Жишээлбэл, хэрэглүүрийг нээхгүйгээр хөгжим, цаг, бичлэг зэрэг функцүүдийг удирдах боломжтой. Мөн Now bar-г удаан дарж арилгах эсвэл тохиргоог өөрчлөх боломжтой. Хэрэв олон дэмжигдсэн хэрэглүүрүүд идэвхтэй байвал Now bar дээр дээш шудран өөр хэрэглүүрийг шалгах боломжтой.
1. Өөр Now bar-г хэрхэн харах вэ
2. Now bar-г хэрхэн дэлгэх вэ
3. Now bar сонголтуудыг хэрхэн харах вэ
Жич:
- Энэ функц нь улс орон эсвэл загвараас хамааран ашиглах боломжгүй байж болно.
- Дэмжигдсэн хэрэглүүр ажиллаагүй тохиолдолд Now bar гарч ирэхгүй. Хэрэглүүр идэвхтэй байх үед түгжих дэлгэц дээр бодит цагаар харагдана.
- Цэсийн нэр, зам, дэлгэцийн загвар нь таны төхөөрөмжийн загвар, програм хангамжийн хувилбар эсвэл хэрэглүүрийн хувилбараас хамааран өөр байж болно.
- Хэрэглүүрүүд дотор дэмжигдсэн функцүүдийн хүртээмж улс орноос хамааран өөр байж болно.
- Зарим функцүүд нь сүлжээний холболт эсвэл Samsung Account нэвтрэлт шаардаж болно.
Санал хүсэлтээ өгсөнд баярлалаа!
Бүх асуултад хариулна уу.