Шинэ бүхэнтэй хамт байгаарай
Samsung тантай саадгүй холбогдохын тулд эвхэгддэг загваруудыг дахин шинэчиллээ. Энэхүү уян хатан ухаалаг гар утас нь таны бүтээлч хамтрагч, контент хамтран бүтээгч эсвэл үзэл бодлын илэрхийлэл байхын зэрэгцээ зөвхөн таны хэрэгцээнд тохирсон хувийн AI-аар хангадаг. Энэхүү дараагийн үеийн Galaxy нь өөртөө итгэлтэй, урам зоригтой, онцгой байх зэргээр жинхэнэ өөрөөрөө байх боломжийг олгоно.
Galaxy эвхэгддэг загвартай хамт шинэ өнгө төрхөө нээхэд бэлдээрэй.
Шинэ Galaxy төхөөрөмжүүдийн талаарх мэдээллийг авахыг хүсвэл Galaxy Unpacked-тэй хамт байгаарай.
Түгээмэл асуултууд
-
Хамгийн сүүлийн үеийн Galaxy утас болон шинэ Galaxy Watch-ын дараагийн Galaxy Unpacked болон нээлт хэзээ болох вэ?Samsung Galaxy-ийн шинэ загваруудад зориулсан хоёр чухал арга хэмжээ болно: Unpacked болон нээлт.
• Samsung Galaxy Unpacked арга хэмжээний шууд дамжуулалт 2026 оны 7-р сарын 22-ны өдрийн 21:00 болно. Samsung.com/mn дээр хүн бүрт нээлттэй ба та дараагийн Galaxy төхөөрөмжүүд болон Galaxy-ийн шинэ функцуудтайхамгийн түрүүнд танилцах боломжтой.
• Шинэ Samsung Galaxy загваруудын албан ёсны нээлтийн огноог тус арга хэмжээний үеэр мэдэгдэнэ. -
Galaxy AI болон шинэ One UI нь ямар төрлийн хэрэглэгчийн туршлагыг санал болгох вэ?Шинэ One UI дээрх Galaxy AI нь Galaxy-ийн шилдэг AI утаснуудын зарим дээр илүү хувьчилсан тохиргоо, илүү тав тухыг санал болгоно.
• Galaxy AI нь таны нэн тэргүүний хэрэгцээ, шаардлагад нийцсэн хувийн AI туслах гэх зэрэг AI туршлагаар хангана. Энэ нь үйлдлийг урьдчилан таамаглаж, өдөр тутмын үйл ажиллагаанд тохируулсанаар бүтээмжээ нэмэгдүүлж, Samsung экосистемд хялбарчилах боломжтой.
• One UI шинэчлэлт нь ажилдаа төвлөрөхх хялбар, жигд орчинг бүрдүүлнэ. Эвхэгддэг загварт хамгийн их ашиглагддаг шинэчлэлтүүдээс гадна One UI нь дадал зуршлыг хялбархан таньж, сайжруулсан Galaxy AI-аар илүү жигд, хялбар харилцах боломжийг олгоно.
• Шинэ Galaxy AI-г хамгийн түрүүнд авахын тулд Galaxy Unpacked-тэй хамт байгаарай.
Galaxy AI руу очих -
Эдгээр шинэ эвхэгддэг утаснуудын шинэлэг талууд нь вэ?Хамгийн сүүлийн үеийн Samsung утаснууд нь манай онцгой, хүчирхэг Samsung Galaxy эвхэгддэг төхөөрөмжүүдийн дараагийн үе бөгөөд Samsung-ийн өвөрмөц инновацийг шингээж өгсөн. Түвшинг нь сайжруулсан техник хангамж, шинэлэг хэлбэр, оновчтой програм хангамж нь одоогийн ухаалаг гар утаснуудыг илүү сэтгэл татам онцгой болгоно. Galaxy Unpacked-ийн үеэр Samsung утасны бусад функцуудыг танилцуулах болно!
-
Galaxy руу шилжихэд хэр хялбар вэ?Samsung руу шилжихэд хялбар ба хүсвэл та iPhone-оос Samsung руу шилжсэн ч болно.
• Хэрэв та утасаа солих болсон бол өгөгдөлөө утасгүйгээр шилжүүлэхдээ сайжруулсан Smart Switch-ыг туршаарай. Дараагийн үеийн Samsung-ын Smart Switch-ээр одоо өмнөхөөс илүү олон төрлийн өгөгдөл шилжүүлэх боломжтой болсон - үүнд зураг, видео, харилцагчид, дуудлагын түүх болон үндсэн дэлгэцийн зохион байгуулалт, eSIM зэрэг багтана. Тохиргооны үеэр гарч ирэх QR кодыг уншуулаарай.
• Хэрэв та солихоосоо өмнө Galaxy төхөөрөмж ашиглаж үзэхийг хүсвэл одоогийн төхөөрөмж дээрээ Try Galaxy-г туршиж болно.
Switch to Galaxy руу очих*Galaxy төхөөрөмж нь Android™ 17 болон түүнээс дээш хувилбар, One UI 9 болон түүнээс дээш хувилбартай бол, iOS төхөөрөмж нь iOS 26.6 болон түүнээс хойших хувилбартай бол iOS-оос Galaxy руу сайжруулсан аргаар өгөгдөл шилжүүлж болно.
*eSIM -ийн хүртээмж нь оператороос хамаарч өөр өөр байж болно. Боломжит операторуудын дэлгэрэнгүй жагсаалтыг https://samsung.com/esim-support холбоосоор харна уу.
*Саналын дэлгэрэнгүй мэдээлэл улс орон бүрд өөр өөр байж болно.
*Мэдэгдэл зөвхөн Samsung-ийн Нууцлалын бодлогыг анх зөвшөөрсөн хэрэглэгчдэд илгээгдэх болно.
*Android™ төхөөрөмжүүдээс утастай шилжүүлэг хийхэд хүлээн авагч төхөөрөмж нь Android™ 5.0 буюу түүнээс хойших хувилбартай, илгээгч төхөөрөмж нь Android™ 5.0 буюу түүнээс хойших хувилбартай байх шаардлагатай. Шилжүүлэг нь утасгүй холболтоор дамжуулан кабельгүйгээр хийгдэж болно. Утасгүй холболтын хувьд хүлээн авагч төхөөрөмж нь Android™ 5.0 буюу түүнээс хойших хувилбартай, илгээгч төхөөрөмж нь Android™ 5.0 буюу түүнээс хойших хувилбартай байх ёстой. Хүлээн авагч Galaxy төхөөрөмж дээрх "Тохиргоо" хэсгээс Smart Switch Mobile-г нээгээрэй эсвэл Galaxy Store-оос Smart Switch Mobile аппликейшнийг татаж аваарай. Шилжүүлэг хийх боломжтой өгөгдөл, контент болон аппликейшнууд нь дамжуулах аргаас хамааран өөр өөр байж болно.
*iOS-оос утастай шилжүүлэг хийхэд хүлээн авагч төхөөрөмж нь Android™ 5.0 буюу түүнээс хойших хувилбартай, илгээгч төхөөрөмж нь iOS 5 буюу түүнээс хойших хувилбартай байх шаардлагатай. Шилжүүлэг нь утасгүй холболт эсвэл iCloud-аар дамжуулан кабельгүйгээр хийгдэж болно. Утасгүй холболтын хувьд хүлээн авагч төхөөрөмж нь Android™ 5.0 буюу түүнээс хойших хувилбартай, илгээгч төхөөрөмж нь iOS 12 буюу түүнээс хойших хувилбартай байх ёстой. iCloud шилжүүлэг хийхэд хүлээн авагч төхөөрөмж нь Android™ 5.0 буюу түүнээс хойших хувилбартай, илгээгч төхөөрөмж нь iOS 5 буюу түүнээс хойших хувилбартай байх шаардлагатай. Хүлээн авагч Galaxy төхөөрөмж дээрх "Тохиргоо" хэсгээс Smart Switch Mobile-г нээх эсвэл Galaxy Store-оос Smart Switch Mobile аппликейшнийг татаж аваарай. Утасгүй дамжуулалтын хувьд iPhone эсвэл iPad дээрх App Store-оос iOS-д зориулсан Smart Switch татаж аваарай. Дамжуулах боломжтой өгөгдөл, контент болон аппликейшнууд нь дамжуулах аргаас хамааран өөр өөр байж болно. Харилцагчид, галерей, видео, хуанли болон сануулагчийг iOS төхөөрөмжөөс утасгүйгээр дамжуулах боломжтой.
*Олон төрлийн өгөгдлийн багцыг нэг дор дамжуулахдаа утастай холболт ашиглахыг зөвлөж байна.