SmartThings бүхий ухаалаг гэр

"SmartThings-ийг хийгээрэй! Samsung Smart TV-гээрээ дамжуулан ухаалаг гэрийн тав тухыг мэдрээрэй. SmartThings-ийн тусламжтайгаар тохирох төхөөрөмжүүдийг хялбархан холбож, өдөр тутмын үйл ажиллагаа, эрчим хүчний зарцуулалт болон бусад зүйлсээ оновчтой болгох боломжтой. Төхөөрөмжүүдээ удирдахад зарцуулах цагаа багасгаж, амьдралынхаа сайхан мөчүүдийг илүү ихээр өнгөрүүлээрэй.

"SmartThings-ийг хийгээрэй! Samsung Smart TV-гээрээ дамжуулан ухаалаг гэрийн тав тухыг мэдрээрэй. SmartThings-ийн тусламжтайгаар тохирох төхөөрөмжүүдийг хялбархан холбож, өдөр тутмын үйл ажиллагаа, эрчим хүчний зарцуулалт болон бусад зүйлсээ оновчтой болгох боломжтой. Төхөөрөмжүүдээ удирдахад зарцуулах цагаа багасгаж, амьдралынхаа сайхан мөчүүдийг илүү ихээр өнгөрүүлээрэй.

ТВ - ээ ухаалаг гэрийн төв зангилаа болгоорой.

SmartThings

Ухаалаг гэрийн төхөөрөмжүүдээ оновчтой ашиглах замаар өөрийн хэрэгцээнд нийцсэн ухаалаг амьдралын хэв маягийг бүрдүүлээрэй. Samsung-ийн ухаалаг зурагтад суурилуулсан SmartThings1 Hub-ийн тусламжтайгаар та SmartThings-тэй нийцтэй төхөөрөмжүүдийг (үүнд Matter болон HCA стандартыг дэмждэг бүтээгдэхүүнүүд багтана) холбож, өдөр тутмын амьдралыг хялбарчлах, өөрт тохирсон ухаалаг гэрийн орчныг бүрдүүлэх боломжтой.

A modern living room with a wall-mounted Samsung TV displaying the SmartThings dashboard, showing connected devices across different rooms. Icons around the space represent lights, air conditioning, blinds, appliances and a robot vacuum, all controlled from a single screen. The view zooms into the TV to reveal the SmartThings interface in detail. The stand-light icon is selected, and when its power button is activated, the floor lamp in the living room turns on. The interface then transitions to the blinds icon, and when its power button is activated, the living room curtains open. The view zooms back out to the full living room, now showing all connected devices active and working together. SmartThings logo, matter logo.

Гэрээсээ хол байхдаа ч гэрийн тэжээвэр амьтадтайгаа холбоотой байгаарай

Pet Care

Гэрээсээ гадуур байхдаа зурагтаа гэрийн тэжээвэр амьтныг тань харах туслах болгон ашиглаарай. Таны зурагт микрофоноороо дамжуулан нохой хуцах зэрэг чимээг мэдэрч, улмаар амьтныг тань тайвшруулахын тулд түүний дуртай контентыг автоматаар асаах боломжтой.2

ТВ - ээ караоке тайз болгон хувиргаарай.

Караоке

Утсаа микрофон болгон ашиглах эсвэл утасгүй микрофон ашиглан зурагтаа караоке тайз болгон хувиргаарай. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамт дуулж, зочны өрөөгөө хөгжилтэй, эрч хүчтэй, цоглог уур амьсгалаар дүүргээрэй.3

Хэрэглээгээ шинжлэх замаар эрчим хүч хэмнээрэй.

AI Energy Mode

SmartThings-ийн тусламжтайгаар эрчим хүчний хэрэглээг хялбар удирдах боломжтой. AI Energy Mode4-ийг идэвхжүүлснээр төхөөрөмж нь орчны гэрэлтүүлгийн түвшинг автоматаар илрүүлж, хэрэглээний зуршлыг шинжлэн дэлгэцийн тод байдлыг тохируулдаг. Мөн дүрс бичлэгийн агуулгыг хэсэг тус бүрээр нь шинжилж, тод байдлыг нарийн тохируулах замаар эрчим хүчний зарцуулалтыг аль болох хэмнэхэд тусалдаг.

AI Energy Mode унтраалттай үед зурагтны орчин тод харагдана. AI Energy Mode-ыг харуулсан ухаалаг утасны дэлгэц гарч ирэн, уг горимыг "Унтраалттай"-гаас "Асаалттай" төлөв рүү шилжүүлнэ. Гэрэлтүүлгийг автоматаар тохируулах болон AI Energy Mode идэвхжсэнээр эрчим хүчний зарцуулалт мэдэгдэхүйц буурч, үзүүлэлтийн түвшин өдрийн горимоос шөнийн горим руу шилждэг.

Түгээмэл асуулт, хариулт:
Samsung Smart Home-ийн талаар

  • Samsung Smart Home гэж юу вэ?

    Samsung Smart Home бол ТВ, хөргөгч, угаалгын машин, гэрэлтүүлэг, ухаалаг цоож зэрэг төхөөрөмжүүдийг хооронд нь холбож, өдөр тутмын амьдралыг илүү хялбар, тав тухтай болгодог Samsung-ийн ухаалаг амьдралын нэгдсэн платформ юм.

    Та эдгээр төхөөрөмжийг SmartThings аппликейшнаар дамжуулан удирдах боломжтой. Энэхүү аппликейшн нь ухаалаг гэрээ хялбархан холбох, хянах, ажиллуулах боломжийг олгодог төвлөрсөн удирдлагын хэрэгсэл юм. Samsung-ийн ихэнх зурагтад SmartThings систем суурилагдсан байдаг тул нэмэлт төхөөрөмж шаардахгүйгээр зурагтаа ухаалаг гэрийн удирдлагын төхөөрөмж болгон ашиглах боломжтой.

    Samsung Smart Home нь гэрийн тэжээвэр амьтны асаргаа (Pet Care), дохио зангаагаар удирдах (Universal Gestures), агуулахын зай хуваалцах (Storage Share), 3D газрын зургийн харагдац (3D Map view) болон дуут туслах ашиглан гар хүрэлгүйгээр удирдах зэрэг функцүүдээрээ дамжуулан зурагт болон ухаалаг төхөөрөмжүүдийг холбох, гэр ахуйн цахилгаан хэрэгслийг удирдах, гэр бүлийн гишүүдээ халамжлах боломжийг бүрдүүлж, илүү их үнэ цэнийг бий болгодог.
  • SmartThings нь зөвхөн Samsung-ийн бүтээгдэхүүн гэлтгүй, бусад олон брэндийн ухаалаг гэрийн төхөөрөмжүүдтэй ажиллахаар бүтээгдсэн. Энэхүү платформ нь Wi-Fi болон шинээр гарч ирсэн Matter стандарт зэрэг харилцаа холбооны олон төрлийн стандартыг дэмждэг тул зах зээл дээрх хамгийн өргөн хүрээний боломж бүхий ухаалаг гэрийн платформуудын нэг болж чаджээ.

    Тохирох төхөөрөмжүүд нь дараах үндсэн ангилалд багтана:
    • • Гэрэлтүүлэг: Ухаалаг чийдэн, унтраалга болон гэрэлтүүлгийн тууз (LED тууз)
    • • Мэдрэгч: Хөдөлгөөн мэдрэгч, хаалга, цонхны мэдрэгч, температур болон чийгшлийн мэдрэгч, ус алдалт илрүүлэгч
    • • Аюулгүй байдал: Ухаалаг цоож, камер болон видео хонх
    • • Уур амьсгалын хяналт: Халаалт, агааржуулалтын систем (HVAC)-ийг удирдах ухаалаг термостат
    • • Samsung-ийн цахилгаан хэрэгсэл: SmartThings-ийг шууд дэмждэг хөргөгч, угаалгын машин, зурагт болон бусад Galaxy төхөөрөмжүүд

    SmartThings нь дан ганц төхөөрөмжүүдтэй ажиллахаас гадна Amazon Alexa, Google Home зэрэг томоохон дуут туслах болон экосистемүүдтэй холбогдож, нэг аппликейшнаар дамжуулан олон төрлийн платформыг удирдах боломжийг олгодог.

    Хэрэв та тухайн төхөөрөмж SmartThings-тэй тохирох эсэхийг мэдэхгүй байгаа бол SmartThings аппликейшн дотор бүтээгдэхүүний нэрээр хайлт хийх эсвэл SmartThings-ийн вэбсайтаас тохирох төхөөрөмжүүдийн бүрэн жагсаалтыг шалгах боломжтой.
  • SmartThings-ийг ашиглахад заавал төв төхөөрөмж (hub) шаардлагагүй; энэ нь таны холбохоор төлөвлөж буй төхөөрөмжийн төрлөөс хамаарна.

    Wi-Fi, Bluetooth болон Matter технологид суурилсан төхөөрөмжүүд нь нэмэлт тоног төхөөрөмж шаардахгүйгээр SmartThings аппликейшнд шууд холбогдох боломжтой. Үүнд ухаалаг залгуур, гэрлийн чийдэн, Samsung-ийн цахилгаан хэрэгсэл зэрэг өргөн хэрэглэгддэг ухаалаг гэрийн төхөөрөмжүүд багтана.

    Харин Zigbee эсвэл Z-Wave протоколоор ажилладаг төхөөрөмжүүдийг ашиглах үед төв төхөөрөмж шаардлагатай болдог. Эдгээр протокол нь Wi-Fi-д шууд холбогддоггүй тул төв төхөөрөмж нь тухайн төхөөрөмжүүд болон таны гэрийн сүлжээний хооронд холбогч гүүр болж ажилладаг. Гэхдээ Samsung-ийн зарим ухаалаг зурагт болон цахилгаан хэрэгсэлд төв төхөөрөмж нь суурилагдсан байдаг тул та тусдаа төхөөрөмж худалдаж авах шаардлагагүй байж болох юм.
  • Тийм. Samsung SmartThings нь Matter стандарттай бүрэн нийцдэг. Samsung нь уг стандартыг эрт нэвтрүүлэгчдийн нэг бөгөөд SmartThings нь 2022 оны 10-р сараас хойш Matter-ийн нэгдлийг дэмжиж ирсэн төдийгүй одоо Matter 1.5 хувилбарыг хүртэл дэмждэг болсон.

    SmartThings нь Matter хянагчийн (controller) үүрэг гүйцэтгэдэг тул та тус тусын брэндийн аппликейшн ашиглах шаардлагагүйгээр Matter сертификаттай төхөөрөмжүүдийг (гэрэл, залгуур, мэдрэгч, хаалганы цоож гэх мэт) шууд SmartThings аппликейшнаар нэмж, удирдах боломжтой. Энэ нь өөр өөр үйлдвэрлэгчийн төхөөрөмжүүдийг нэг дороос хялбар удирдах боломжийг олгодог.

    Samsung-ийн зарим бүтээгдэхүүн, тухайлбал сонгогдсон загварын зурагт, Smart Monitor, Family Hub хөргөгч болон SmartThings Station зэрэг нь Matter төв төхөөрөмжийн (hub) үүргийг давхар гүйцэтгэдэг. Эдгээр суурилуулсан төв төхөөрөмжийн функцүүд нь Matter-д нийцтэй төхөөрөмжүүдийг тусдаа төв төхөөрөмж шаардахгүйгээр хооронд нь саадгүй холбох боломжийг олгодог.
  • SmartThings-д төхөөрөмжийн тоонд тавьсан хатуу хязгаарлалт байхгүй бөгөөд энэ нь төхөөрөмжүүд хэрхэн холбогдож, систем хэрхэн тохируулагдсанаас хамаарна. Хамгийн гол анхаарах зүйл бол нэг байршилд (location) холбогдох төхөөрөмжийн дээд хязгаар буюу ойролцоогоор 300 төхөөрөмж байх явдал юм; гэхдээ энэ тоо нь таны сүлжээний орчноос шалтгаалан өөрчлөгдөж болно.

    Zigbee болон Matter зэрэг төв төхөөрөмжид (hub) шууд холбогддог төхөөрөмжүүдийн хувьд, нэг байршилд 300 төхөөрөмж байх хязгаараас хэтрэхгүй л бол онолын хувьд холбож болох төхөөрөмжийн тоонд хязгаарлалт байхгүй. Гэсэн хэдий ч системийн тогтвортой ажиллагааг хангахын тулд нэг төв төхөөрөмжид дээд тал нь 100 орчим төхөөрөмж холбохыг зөвлөж байна.

    Wi-Fi эсвэл үүлэн технологиор (cloud) холбогддог төхөөрөмжүүдийн хувьд хязгаарлалт хамаагүй уян хатан байдаг; олон хэрэглэгч SmartThings-ийн нэг байршилд олон зуун төхөөрөмжийг ямар нэгэн хязгаарлалтад тулгалгүйгээр ашигладаг. Гэхдээ албан ёсны хязгаарт хүрэхээс өмнө сүлжээний ачаалал, төв төхөөрөмжийн санах ой болон автоматжуулалтын нарийн төвөгтэй байдал зэрэг нь системийн гүйцэтгэлд нөлөөлж болзошгүй юм.

    Товчхондоо, SmartThings нь төхөөрөмжүүдийг байршлаар нь удирддаг (нэг бүртгэлд 10 хүртэлх байршил, нэг байршилд ойролцоогоор 300 төхөөрөмж байх боломжтой) боловч бодит байдал дээр програм хангамжийн тогтоосон хязгаараас илүүтэйгээр таны сүлжээний орчин нь гол хязгаарлагч хүчин зүйл болдог.
  • Үгүй. SmartThings-ийг ашиглахад сарын хураамж төлөх шаардлагагүй. Төхөөрөмжүүдээ худалдаж авсны дараа төхөөрөмжийн удирдлага, автоматжуулалт, үйлдлийн дараалал (routines) зэрэг үндсэн функцуудыг бүрэн үнэ төлбөргүй ашиглах боломжтой. Та зүгээр л SmartThings аппликейшнийг татаж аваад, нэмэлт зардалгүйгээр ашиглаж эхлэхэд л хангалттай.

    Гэхдээ анхаарах шаардлагатай цөөн хэдэн онцгой тохиолдол бий. Зарим дэвшилтэт функц эсвэл гуравдагч талын үйлчилгээтэй холбогдон ажиллах боломжууд нь тусдаа захиалгын төлбөртэй байж болно. Жишээлбэл, гэрийн аюулгүй байдлын мэргэжлийн хяналтын үйлчилгээ нь тусдаа төлбөртэй байдаг бол камер зэрэг холбогддог зарим төхөөрөмжүүд нь SmartThings-ээс хамааралгүй, өөрийн гэсэн захиалгын төлөвлөгөөг шаардаж болзошгүй юм.
  • SmartThings аппликейшнийг ашиглан төхөөрөмжөө SmartThings төв төхөөрөмжтэй (hub) холбох нь маш хялбар. Үүнийг хэрхэн хийх талаар доор харуулав:

    • 1. SmartThings аппликейшнийг суулгах: App Store (iOS) эсвэл Play Store (Android)-оос татаж аваад, Samsung бүртгэлээрээ нэвтэрнэ үү.
    • 2. Төв төхөөрөмж бэлэн эсэхийг шалгах: SmartThings төв төхөөрөмжөө асааж, интернетэд холбогдсон эсэхийг шалгаарай.
    • 3. Төхөөрөмжийг холбох горимд (pairing mode) шилжүүлэх: Үйлдвэрлэгчийн зааврыг дагана уу. Ихэвчлэн LED гэрэл анивчих хүртэл 'reset' (дахин тохируулах) эсвэл 'pairing' (холбох) товчийг удаан дарж идэвхжүүлдэг.
    • 4. Аппликейшнд төхөөрөмж нэмэх: 'Devices' (Төхөөрөмжүүд) хэсэгт орж, '+' тэмдэгт дээр дараад, дараах сонголтуудын аль нэгийг сонгоно уу:
      • • QR код уншуулах (дэмжигдсэн төхөөрөмжүүдийн хувьд)
      • • Ойролцоох төхөөрөмжүүдийг хайх (холбох горимд байгаа төхөөрөмжийг автоматаар илрүүлэх)
      • • Брэнд/Загвараар сонгох (төхөөрөмжөө гараар сонгох)
    • 5. Нэр болон өрөөг оноох: Холбогдсоны дараа төхөөрөмждөө нэр өгч (жишээ нь: "Зочны өрөөний гэрэл"), хянахад хялбар байлгах үүднээс тодорхой өрөөнд хамааруулж тохируулна уу.
  • SmartThings аппликейшнийг ашиглан Samsung зурагтаа гар утсаараа холбох боломжтой.

    • 1. Гар утас болон зурагтаа ижил Wi-Fi сүлжээнд холбогдсон эсэхийг шалгаарай.
    • 2. Гар утсандаа SmartThings аппликейшнийг татаж авна уу.
    • 3. Суулгасны дараа аппликейшнийг нээж, 'Add Device' (Төхөөрөмж нэмэх) товчийг дарна уу.
    • 4. QR код уншуулах, ойролцоох төхөөрөмжүүдийг илрүүлэх эсвэл боломжтой төхөөрөмжүүдийн жагсаалтаас сонгох замаар зурагтаа сонгоно уу.
    • 5. Зурагтаа сонгосны дараа зурагтын дэлгэц дээр PIN код гарч ирнэ. Уг кодыг гар утсан дээрх SmartThings аппликейшнд оруулна уу.

    Холболт үүссэний дараа гар утасны контентыг том дэлгэц дээр хуваалцах хялбар болно. Аппликейшн дотроос 'Menu' (Цэс) хэсэгт орж, 'Mirror screen' (эсвэл 'Smart View') сонголтыг хийгээрэй.

Smart ТВ-үүдийг үзэх

table
Micro RGB Micro RGB
OLED OLED
Neo QLED 8K Neo QLED 8K
Neo QLED 4K Neo QLED 4K
Mini LED Mini LED
Crystal UHD Crystal UHD
The Frame The Frame
Танилцуулга

Агуу бүхний хариулт

Төгс мэдрэмжийн хариулт

Үнэмлэхүй байдлын хариулт

Жинхэнэ бодит мэдрэмжийн хариулт

Таны сэтгэл хөдөлгөм мөчүүдийн хариулт

Таны динамик мөчүүдийн хариулт

Таны уран сайхны хэв маягийн хариулт

Дэлгэцийн хэмжээ

130/115/100/85/75/ 65/55"

83/77/65/55/48/42"

85"

100/85/75/65/55/50/43"

100/85/75/65/55/50/43"

98/85/75/70/65/58/55/50/43"

98/85/75/65/55/43"

  • Зураг нь зөвхөн дүрслэл зориулалттай. UI буюу интерфейс, төрх дизайн болон үзүүлэлтүүд урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болох ба бүс нутгаар ялгаатай байж болно.
  • Дэлгэрэнгүй үзүүлэлтүүд загвараас хамааран ялгаатай байж болох тул бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийн хуудсыг үзнэ үү.
  1. SmartThings: Технологи, функц, боломжууд улс орон, үйлчилгээ үзүүлэгч, сүлжээний орчин эсвэл бүтээгдэхүүнээс хамааран ялгаатай байж болох ба урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно. Wi-Fi, Bluetooth эсвэл бусад утасгүй сүлжээ холболт болон Samsung акаунт руу нэвтрэх шаардлагатай. Холбогдсон төхөөрөмжүүд тусад нь зарагддаг. Интерфейс урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно.
  2. 3D Map View: Энэ функц төхөөрөмжөөс хамааран ашиглагдахгүй байж болно. TV болон гар утас SmartThings-д холбогдсон байх шаардлагатай. Дэмжигдэх төхөөрөмжүүдийн дэлгэрэнгүй жагсаалтыг https://partners.smartthings.com/supported-devices хуудаснаас үзнэ үү.
  3. Pet Care: Мэдэгдэл хүлээн авахын тулд TV болон гар утас ижил Samsung акаунтанд бүртгэгдсэн байх ёстой. Дууны мэдрэгч Q8F ба түүнээс дээш загварт байдаг. Дууны мэдрэгчийг TV эсвэл гар утасны SmartThings апп-аас идэвхжүүлнэ. TV зөвхөн унтарсан үед хуцах дууг илрүүлнэ. Энэ функцийг ашиглахын тулд TV-г цахилгаан эх үүсвэрт холбох шаардлагатай.
  4. Universal Gestures: Боломжит апп болон үйлчилгээ ялгаатай байж болно, урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно. Зөвхөн Galaxy Watch4 ба түүнээс дээш загвар, Wear OS 5 ба түүнээс дээш хувилбарт дэмжигддэг.
  5. Storage Share: Бүх төхөөрөмжүүд нэг Samsung акаунтанд бүртгэгдсэн байх, Storage Share тохиргоо идэвхжсэн, Wi-Fi ба Bluetooth асаалттай байх шаардлагатай. Storage Share 2023 оноос хойш гарсан сонгогдсон Galaxy утас болон таблетууд дээр One UI 7.0 ба түүнээс дээш хувилбарт дэмжигддэг.
  6. AI Energy Mode: Эрчим хүч хэмнэх түвшин бүс нутгаас, загвараас, дэлгэцийн хэмжээнээс, харах нөхцөлөөс болон контентоос хамааран ялгаатай байж болно. Eco Mode-д суурилуулсан бүтээгдэхүүнд AI Energy Mode-ийн зарим функц идэвхжсэн байдаг тул AI Energy Mode асаалттай үед стандарт горимтой харьцуулахад хэмнэлт бага харагдах боломжтой. AI Energy Mode Game Mode-д ажиллахгүй. Эрчим хүчний хэмнэлт дотоод туршилтын үр дүн дээр үндэслэгдсэн ба дэлгэцэн дээр гарч буй контент болон эргэн тойрны гэрлийн түвшнээс хамааран өөрчлөгдөж болно.
  7. Samsung Daily+: Samsung нь гуравдагч талын үйлчилгээнд хариуцлага хүлээхгүй ба тэдгээрээс үүссэн аливаа хохирол, алдагдлын төлөө хариуцлага хүлээхгүй.
  8. Karaoke: Энэ функц Хятад улсад ашиглагдахгүй.
  9. Workout Tracker: Дэмжигдэх төхөөрөмж нь Galaxy Watch4 ба түүнээс дээш загварууд, Galaxy Mobile (One UI 4.1.1 ба түүнээс дээш) хамгийн сүүлийн програм хангамжтай байх шаардлагатай. Төхөөрөмжүүд ижил Samsung акаунтанд нэвтэрсэн байх шаардлагатай. Workout Tracker-г ашиглахын тулд цаг болон гар утсаа дэлгэцний ойролцоо байрлуулна.
  10. Daily Board: Дэмжигдэх виджетүүд бүс нутгаас хамааран ялгаатай байж болно ба урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно.